Wednesday, May 5, 2010

1. "Бид Назарбаевын адил үндэстнээ цуглуулах эрхтэй".

Нийтлэлч Алхан Болд. 2002 он. No.1. "Бид Назарбаевын адил үндэстнээ цуглуулах ёстой". 
Зураг дээр: оралман буюу эргэн ирэгсдийн хүүхдүүд Казахстанд.
/2020 онд Казахстан 11.8 мянган казах хүнийг авсны 55.5% нь Хятадаас, 28.8% Узбекистанаас, 9.1% нь Туркменээс, 3.4% нь Монголоос, 2.9% нь бусад орнуудаас байна/

-Даяарчлал, байгалын гамшигаар далимдуулан "түр байрлах" дүрвэгсэд, тариачид, ажилчдын дүрийг эсгүүлэн харь үндэстнийг Монголд үүрд суурьшуулах асуудлыг тавибал, бид өөдөөс нь өөрсдийн ах дүүсийг авчрах хүсэлтийг НҮБ-д сөргүүлэн тавьж даяарших ёстой. Бидэнд ч гэсэн монгол гаралтайнхаа төлөө хавчигдан гадуурхагдаж, алуулсаар буй ах дүүс байна.
 -Сүүлийн үед даяарчлал гэж их ярих болжээ. Ер нь энэ үйл явдалд манай улс яаж оролцвол зохистой гэж та үздэг вэ? 
Алхан Болд: -Даян дэлхийд л санаа зовж шаналсан хүмүүс Монголоор дүүрч, тэд өдөржин, шөнөжин даяарчлалаа ярьж, бүүр далайлгах аястай болж. "Даярчлал яачих ваа, яагаад удаад байна аа?-гэхчлэн тэд холхилдоно. Гэтэл даяарчлалдаа дарагдаж үхэж мэдэх үндэстэндээ санаа зовогчид ховор. Уг нь даяарчлал Монголоор дутахгүй. Мэдээлэл, эдийн засгийн даяарчлал тэртэй тэргүй явж байна. За тэгвэл тэр даяарчлалд нь бид өөрийнхөөрөө- генийн фонд, хүний нөөцийнхөө төлөө оролцьё. Яаж? Бид ердөө 2.5 биш шүү дээ. Оросод бараг сая, Хятадад 5 сая гаруй монгол хүн байна. Түүнээс гадна Афганистанд 4-5 сая гаруй Хазара гэх хүмүүс байгаагын 2.5 сая нь цэвэр монгол цусных. Энэ талаар би судалгаа хийж үзсэн. Цагаадайн эзэнт гүрэн задрахад өвгөдийнхөө нутаг руу буцах замдаа Афганистанд бөөгнөрөн саатаж эдүгээг хүртэл тэнд буй тэдний түүх их гашуун. Хазарууд англичуудын гар хөл болсон пуштун нарт хядуулж байсан ч, Зөвлөлт-Афганы дайнд зөвлөлтийн цэргүүдийг бусдаас түрүүлж Хазаражатад ялж, тэднийг үл дайтах гэрээ хийхэд хүргэсэн эрэлхэг хүмүүс. 

-Таныхаар даяарчлалд Монгол үндэстнээрээ нэгдэн оръё гэж бодьё. Өнөөдөр өвөр монголчуудаас бусад нь монгол хэлээ мартсан шүү дээ. Хэрэв Хазар мэтийг нэгтгэвэл хэл, шашны том ялгаа гарах биш үү? 
Алхан Болд- Шашны хувьд. Өөрсдөө энэтхэг-түвдийн шашинд орчихсон байтлаа манайхан харийн шашнаар бие биеээ айлгах хэрэггүй. Ирээдүйд монголчууд импортын шашнуудаас бүрэн татгалзаж, зөвхөн монгол хүн шүтэх, үндэстний шашинтай болох хэрэгтэй. Хазарууд 16-р зууныг хүртэл цэвэр монголоор ярьж байсан. Зуун жил өнгөрөх тутамд тэдний монгол үгсийн сан 10%-иар цөөрч иржээ. 19-р зуунд пүштүнүүд манай хазаруудын 60%-ийг алж устгасан. Пүштүнүүд олзлогдсон Хазаруудын нөхөр, эхнэр, хүүхдүүдийг салган өөр өөр айл, омогууддаа байлдааны шагнал болгон өгч байсан. Гэвч 700-800 жилийн турш зөвхөн түрэг, персүүдтэй зэрэгцэн амьдарч ирсэн хазаруудын хэлэнд өнөөдөр нялх, толгой, алга, хавирга, улаан, оочих, тутаах зэрэг монгол үгс 10% байгаа бол түрэг үгс 10%, үлдсэн 80% нь перс байна. Бидний адил бас харийн шашинд гүн орсон Хазарууд одоо -шашин бол аврал биш-гэдгийг бас ойлгож эхэлжээ. Тэдний гол итгэл найдвар нь үндэстний санаа болж эхэлжээ. Дашрамд хэлэхэд, морьны хазаар гэх үгийг монголчууд байнга хэрэглэж байсан нь нутгийн персүүдын хазара буюу 1000-т гэх үгтэй ижил сонсогдож байснаас үүдэн тэднийг Хазара хэмээн нэрлэсэн байж мэднэ. Бас нэгэн зүйл. Хазаруудыг монгол цэргүүд болон нутгийн эмсийн хоорондоос үүссэн гэж их бичдэг. Тийм ч хазарууд бий байх. Гэтэл тэдний нилээд нь цэвэр монгол царайтай байгааг яаж тайлбарлах вэ? Миний бодлоор, энэ нь харийн нутагт цэрэг эрсийг удаан хугацаагаар байлгахын тулд монгол нутгаас тэдний ар гэрийнхнийг аваачдаг байсантай холбоотой юм. Афганистанд хазаруудаас гадна могол гэж баруун монгол аялгаар ярьдаг хүмүүс бий. Одоо тэдний дөнгөж 200-300 нь монголоор ярьж байна гэнэ. 40-өөдхөн жилийн өмнө тэдний 40000 нь монголоор ярьж байсан гэдэг. Дандаа дайны хөлд дүрвэñýýð òýä ìîíãîë òºðõºº ÷ бүрэн àëäæýý. 

-Та Монгол үндэстнийг нэгтгэх үзэл санаандаа их үнэнч яваа бололтой. Үнэхээр нэгтгэхэд хүрвэл газар нутаг маань хүрэлцэх болов уу. 
Алхан Болд: -Эцэг өвгөдийнхөө нутгийг бусдад бэлэглэж үлдээгээд, буриад, өвөр монголчуудыг Монгол Улсад авчрах тухай яриа байж болохгүй. Эд нар маань оршин буйгаараа биднийг харийн хүмүүсээс нилээд хэмжээгээр халхлан байгаа гэсэн үг. Жинхэнэ халхууд бол тэд. Зөвхөн, бусдын нутагт үлдэж хоцорсон хүмүүсийн үр садыг аажмаар Монгол Улсад авчран суурьшуулах түүхэн үүргийн тухай би ярьж байна. Ялангуяа, тушаал авч харь холын орнууд руу явсан цэргүүд, тэдний гэрийнхний үр садын хувьд. Энд нэгэн зүйлийг онцолж хэлъе. Дайны улмаас олон мянган хазарууд Афганистанаас дүрвэн гарахад дэлхийн олон орон хүлээн авсан. Гэтэл мах цусныхаа тасархай тэднийгээ Монгол Улс огт хайхраагүй. Өлсгөлөн, ядууралд нь нэг ч шуудай гурилаар туслаагүй. Үүнд дэлхийд олон хүн гайхсан байх. Газар бол зөвхөн одоо амьдарч байгаа үеийнхний өмч биш. Газар бол хамгийн ирээдүйд төрөх үе үеийн монголчуудын өмч. Мөн эх нутагтаа эргэж ирж чадаагүй монгол цэргүүдийн үр садад ч хүртэх өмч байж магадгүй. Хазаруудыг бүгдийг авчрах тухай хэн ч уриалахгүй. Хазара гэх хүн бүр монгол гаралтай гэж гэнэн бодож бас болохгүй. Тэдний зөвхөн монгол царай зүсээ хадгалж үлдсэн бөгөөд өөрсдийгөө зөвхөн монголчуудын үр сад гэж үздэг хэсэгтэй л бид ярих ёстой. Элдэв тэтгэлэгээр Монголд ирж байгаа хазара гэх хүмүүсийн ихэнхи нь пүштүн\тажик царайтнууд байна. Гэтэл Афганы хазаруудын ихэнхи нь монгол төрхтэй. Өөрөөр хэлбэл монголчуудын жинхэнэ үр сад нь Кабулын шавар оромж, Бамианы агуйдаа үлдээд, харь цустнууд нь тэдний нэрийг барин Монголд шургалах санаатай байна биш үү. Пуштунүүдэд алуулах болохоороо бид тажикууд гээд, харин Монголчуудыг хуурах болохоороо бид хазарууд гэх хөрвөх чавдвартнуудаас бид болгоомжлох ёстой. Бид Монголд бас нэг Тажикстаныг үүсгэж болохгүй.   Ерөнхийлөгч Н.Назарбаев Зөвлөлтийн бүгд найрамдах улсынхаа хүн амын дөнгөж 38%-ийг эзэлж байсан казак үндэстний үр садыг энд тэндээс цуглуулсаар байгаад одоо 70-иас давуулчихаад цааш явж байна. Герман, Украйн, Польш, Орос зэрэг олон орон өөрийн үндэстний хүмүүсээ харь улсуудаас татаж байна. Урд солонгосуудын хүсэлтээр хойд Солонгосын дүрвэгсэдийг Монголд байрлуулах боломжийн талаар олон улсын гэх бага хурал хэдэн удаа манайд болсныг би дуулсан. Яахлаараа заавал Монголд?! Даяарчлал, байгалын гамшигаар далимдуулан "түр байрлах" дүрвэгсэд, тариачид, ажилчдын дүрийг эсгүүлэн харь үндэстнийг Монголд үүрд суурьшуулахыг оролдвол, бид өөдөөс нь өөрсдийн ах дүүсийг авчрах хүсэлтийг НҮБ-д сөргүүлэн тавьж даяарших ёстой. Бидэнд ч гэсэн монгол гаралтайнхаа төлөө хавчигдан гадуурхагдаж, алуулсаар буй ах дүүс байна. Монгол улсын дэлхийд 18-т орох уудам нутаг маань зарим хэт шахалдаж, хэт халууцаж байдаг болон жижиг нутагтай том хүсэлтэй үндэстнүүдийн хараанд их өртөж байгаа бололтой. 

 -Хазарууд бас манайхан шиг өгзгөндөө хөх толботой төрдөг үү? 

Алхан Болд: -Хөх толбо хүний л нэг шинж болохоос биш угсааг тодорхойлох зүйл биш. Хөх толбогүй үндэстэн ховор. Хятадууд ч хөх толботой. Африкчууд буюу негр нялхасын ихэнхи нь хөх толботой төрдөг. Хөх толбо сүүлдээ Монголын нутаг, монголчуудын гени-д шунасан үндэстнүүдийн геополитикийн толбо болж хувирчихаад байна. Хөх толбо мэтийг ярьж гэнэн монголчуудыг уяраах оролдлого их явагддаг болж. Эцэст нь хэлэхэд, монгол үндэстэн биологын насжилтаараа дэлхийд залуугаараа байгаа цөөхөн үндэстний нэг. Үүнийг "халзрал"-ын онолоор нотолдог. Залуугаараа битгий хэл өтөлсөн хойноос ч монгол эрчүүдийн толгойн үс халзрах нь маш ховор онцгой байдлыг үүний нэг нотолгоо гэж үздэг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.