Tuesday, July 28, 2015

57. "Сүхбаатарын өвс".

\дуусаагүй\57. Нийтлэлч Алхан Болд. "Сүхбаатарын өвс".

"...2-р сарын 25-нд би танд Өргөөгөөс 1-р сарын 30-нд 600 халх монгол цэрэг орос офицеруудын хамт хөдөлсөн тухай мэдээлсэн. Тэд "Хаалган хүрнэ эсвэл үхнэ" гэсэн тангарагтай юм байна. Эхний ээлжинд тэд эзэнт гүрний морь, тэмээний бэлчээрийн  гол нутаг- хүмүүс нь хамгийн түрүүнд Өргөөгийн засгийн газрыг дэмжигсэдийн нэг- Дарьгангыг  авах зорилготой гэнэ...".

/"...Writing to you on February 25th I told you of the departure from Urga on January 30th of a force of 600 Khalka Mongols with some Russian Officers. They swore they would "reach Kalgan or die". Their first objective was the Imperial pasture lands in Mongol State of  Darg Angar, the chief breeding ground in Mongolia of horses and camels, whose tribesmen were among the first to support the Urga Government..."/576. 14 March, 1913. The Correspondence of G.E Morrison/.

Одоогын монголчуудыг Чингис Хааны монголчуудын- алсын дайнд явахдаа нутагтаа үлдээгсэдийн  удам гэдгийг харийнханд харуулдаг зүйлүүдын нэг бол морин уралдаан. Гэхдээ бодох юм юм байна:

/2020.4.06: Сүхбаатар аймгийн ихэнх суманд өвс, тэжээлийн нөөцгүй болжээ. Дөрөвдүгээр сарын байдлаар Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Мөнххаанаас бусад сум ямар ч нөөцгүй байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ/.

Хэдэн жилийн өмнө, би намрын нэгэн зэврүүн өдөр Хэнтийд "айлын" гадаа зогссоноо санаж байна. Гэр барьж байхтай таарав. Хоёр эмэгтэй тэнд нусаа хамартаа наасан 1-4 орчим насны 4, 5 хүүхэдтэйгээ гэрээ барих үзэж тарж байв. Эрчүүд хаачсаныг асуухад тэднийг том хүүхдүүдээ дагуулан морьдын сунгаанд явсан гэж билээ. Томчууд наадахаар явсан эзгүй байв. Өөр нэг жишээ: Би 2012 оны зун Өвөрхангайн Есөнзүйл сумын нутагт нэг айлд хоносон. 2008 онд тэднийх 13 настай хүүгээ алдсан байв. Морь нь ухасхийхэд хүү унаж дөрөөндөө чирэгдэн бяцхан хүү амиа алдсан ажээ. Хайран хүү.

Өнгөрсөн зуны нааадмын өмнөхөн Төв аймгийн нутагт Сумын алдарт уяач болсон хэмээн нэг залуу их л баяртай байхтай би таарсан. Сэтгэл нь хөөрсөн тэр залуу 12-16 орчим насны 3-4 хүүхдийг хөлслөн туслуулж байв. Харин Наадмын дараа очтол тэднийх хачин эл хуль байв. Саахалт айлаас нь асуувал "-Тун тоогүй юм болсон. Нэг хүүхэд морьноос чирэгдээд нас барсан. Тэд тэгээд морьдоо наадамд давхиулаагүй.  Тэд шүүх цагдаа гээд л яваад байгаа байх" гэсэн бас нэг харамсалтай мэдээ дуулгаж билээ. Ядуу айлын, өнчин, хагас өнчин хүүхдүүд унаач болох нь элбэг.

Сүхбаатар аймгаас өвс ачсан машинууд цувж байна. Малдаа биш, үхэр, хонь, ямаа, сарлаг, тэмээндээ биш, харин адуундаа зориулж монголчууд өвс тээвэрлэн авчирч байна. Мэдээж бүх адуундаа ч биш, зөвхөн хурдан морьддоо зориулж өвс тээвэрлэн авчирч байна. Сүхбаатар аймгаас гаралтай адуунд Сүхбаатарын өвс идүүлэх гэнэ. Өөрөөс хэлбэл монголчуудыг морь уяхаас өөр үйлсгүй хүмүүс болгох далд бодлого явагдаж байх шиг. 

Сүхбаатарын өвс гэснээс түүхээс иш татья:
"...2-р сарын 25-нд би танд Өргөөгөөс 1-р сарын 30-нд 600 халх монгол цэрэг орос офицеруудын хамт хөдөлсөн тухай мэдэлсэн. Тэд "Хаалган хүрнэ эсвэл үхнэ" гэсэн тангарагтай юм байна. Эхний ээлжинд тэд эзэнт гүрний морь, тэмээний бэлчээрийн  гол нутаг- хүмүүс нь хамгийн  Өргөөгийн засгийн газрыг дэмжигсэдийн нэг- Дарьгангыг  авах зорилготой гэнэ...".

Ардчилалынхан анх гарч ирэхдээ- "ХУ намынхан хүмүүсийг одон тэмдгээр хуурдаг байсан" хэмээн шоолдог байж билээ. Гэтэл одоо айл болгоны хоймор Чингис Хааны хөрөггүй атлаа, алдарт уяаачын одон, медаль, өргөмжлөлд эзлэгдсэн гэхэд их хэтрүүлэг болохгүй. Хөдөөнийхнийг "Алдарт уяач", "Манлай уяач", "Манлай Унаач" хэмээн цоллон хөөргөдөж,  мөнгөтэй, авилгач улс төрч, баячуудыг зугаацуулдаг  хүүхэлдэйнүүд болгож байх шиг. Хөдөөны хүүхдүүдээс том болоод ямар ажилтай болохыг нь асуухад -Би уяач болно-гэх нь олширчээ. 
Хурдан морьны үнийг 1 тэрбум төгрөгт хүргэх нь. Өнөөдөр 1 доллар бараг 2000 төгрөгтэй тэнцэж буй. Хурдны морьдыг зөөдөг жолоочийн яриагаар бол адгуусны үнэ 1 тэрбумд хүрэх шахсан бололтой.
Монголчуудын хөгшрөлт хөлөөсөө эхэлдэг. Хөлөөрөө бага явдаг, гүйдэггүйгээс тэр шүү дээ. Манжууд монголчуудын гутлыг зориуд ээтэн болгосноос хойш тэд гүйж чадахаа бүүр больсон. Мэдээж, хөлөөрөө бага явсан монголчуудын хөл хугарах нь элбэг. Mонголчууд буурал түүхэндээ 35-хан жил\1965-1990\ гүйсэн одоо түүх болж, одооны хүүхдүүдэд онигоо, үлгэр мэт санагдах болсон. Морь уралдуулах хийрхэлийн цаана монголчуудыг, хүүхдүүдийг нь гүйлгэхгүй, алхуулахгүй суулган, хөлөөс нь хатаах далд бодлого ч нуугдаж байж мэднэ. 

Морин уралдааны үеээр унаач хүүхдүүдийн дунд гүйлтийн тэмцээн зохиохыг үүрэг болгох хэрэгтэйсэн.

"Сүхбаатарын өвс"-нд зарцуулах мөнгөнийхөө хэсгийг унаач хүүхдүүддээ гүйлтийн гутал, дулаан хувцас, ном дэвтэр авахад зарцуулаасай билээ. Саяхан, Монгол Алтайн уулан дээрээс 1500 жилийн өмнө нүүдэлчин эмэгтэйн байсан, "гүйлтийн", яг Адидас пүүсийнх мэт гутал  олдсонийг одоо бүх дэлхий харж буй ! 
https://www.youtube.com/watch?v=Mg5PldF4tOw


Иим хоёр мэдээ цахимд явж байна. Саяхан Өндөр Довд холын зайн гүйлтийн "Монголын тал" гэх тэмцээн болжээ. Маш сайн хэрэг.  Гэхдээ жаахан инээдтэй төгсгөлтэй. http://sonin.mn/news/sport/46007 http://sonin.mn/news/sport/46007

Уг нь монгол хүн хоёр хөлөөрөө тэсвэр тэвчээртэй гүйж чадах юм.
http://www.news.mn/content/213974.shtml

Арилжааны, баячуудын зугаацлын шинжтэй, бас далд улс төрийн бодлогын шинжтэй болсон хавтгайрсан, замбараагүй болсон морин уралдааныг хязгаарлах шинж Монголд алга байна. Морь нь айрагдсан хүн бүрт сумын алдарт уяач, аймгын алдарт уяач гэх мэт цолыг хавтгайруулан олгож монгол хүнийг морь уяач болгож байна.
http://sonin.mn/news/sport/57882

Энэ бол морин уралдаантай шууд хамааралгүй мэт. Монголчуудын дунд "Сүхбаатарын өвс" мэтийн утгагүй солиорлыг  хөөргөдөж байгаа хөлсний бичээчид үүнд хамаарна.


Монгол Улсад 3 сая арай хүрэхгүй монголчууд байна. Хятадад 6 сая шахам, Оросод 0.8 сая орчим. Афганистанд бараг 4 сая цэвэр Хазара Монгол, Иранд 1 сая орчим, Пакистанд 0.6 цэвэр Хазара Монгол буй. Киргизэд цөөхөн монгол бий. 

Уг нь монгол хүн хязгааргүй үнэтэй байв.  Гэтэл өнөөдөр монгол хүүхэд хурдны морь, Хустайн нурууны тахь, немц овчарканаас хавьгүй хямдхан үнэлэгдэх болов. Монгол Улсаа худалдаж буй луйварчдад монгол хүүхэд Хаммер жипных нь нэг дугуйнаас ч хямд  эд мэт болжээ. Монголд хурдны морь хүүхдээсээ илүү үнэлэгддэг.
Удахгүй мөнгийг нь төлөөд монгол хүнийг агная, агнуулъя гэцгээх нь үү?!
"Эзэнгүй зам тээврийн хэргийг илрүүллээ" гэсэн мэдээ www.sonin.mn сайтад сая гарчээ.
http://sonin.mn/news/gemt-hereg/48563

Өнөөдөр "Ногоон гэрлээр гарч байсан хүүхэд машинд мөргүүлж амь үрэгдлээ" гэсэн мэдээ байна. http://www.today.mn/p/10985

Эрүүгийн хуулинд:
215.2.Энэ хэргийг согтуугаар үйлдсэн бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Уралдааны морьдыг зөөдөг машины жолоочын яриагаар бол өнгөрсөн зун сайн удмын гэх нэг морийг баян эр Эрдэнэчулуун алдар уяачаас тэр бум төгрөгөөр авья гээд шалаад зогсож байсан гэнэ. 1 ам.доллар өнөөдөр 2000 төгрөгтэй тэнцүү. Дунд сургуулийн багшийн цалин 500 000 орчим төгрөг.