Tuesday, February 17, 2015

42. \дуусаагүй / "Адилхан эсгий гэртэн атлаа".

42. \дуусаагүй /
"Адилхан эсгий гэртэн атлаа".
19-р зууны сүүл, 20-р зууны эхээр  Киргизийн тал, Tува, Монголоор явсан орос, европ, америкчууд сэтгэгдлээс уншихад дэлхийг эзэгнэж явсан монголчууд өрөвдөлтэй болсон байсныг харж болно.
 From these arguments there seems to be no doubt that the influence of Lamaism has robbed the Mongols of their bravery, and has softened their caracter, and there exists equal proof that in Lamaism lies the chief cause of the present poverty -striken state of the nomad tribes. As another and additional proof of this we have an example of a tribe living near by, who are neither Buddhists nor, by any means, decadent. Side by side with the Mongols, and living under the same environment, is the Turkish tribe of Kirei-Kirghiz, a nomad people whose mode of life exactly resembles that of the Mongols, but whose state of well being and continued progress stands in direct contrast to that of the Mongols-these Kerei being Mohammedans...". "Unknown Mongolia". Douglas Carruthers. London, Hutchinson and Co. 1913.
-------------------
"...1912г. – восставшие монголы захватывают Кобдо и изгоняют из Внешней Монголии китайские отряды. Монголы претендуют на принадлежавшую тогда Китаю территорию Алтайского округа, а военные отряды в Синцзяне жаждут реванша.  
1912-1914г. – Западная Монголия и Алтайский округ становятся ареной жесточайших межнациональных столкновений. Киргизы/тогда казахов называли киргизами/ , кочевавшие в Кобдосском и Алтайском округах, оказались втянутыми в военные действия, продолжая при этом поддерживать связи с киргизами-русскими подданными. Эта угроза возросла благодаря появлению на территории киргизских кочевок турецких эмиссаров, призывавших киргизов к войне с русскими. 

1913г. – в результате русско-китайских переговоров, проходивших без участия представителей Халхи, формально подтверждалась широкая автономия Внешней Монголии от Китая. На практике Россия стала осуществлять протекторат над автономией.

1913г. – в Алтайском округе китайцы не обладали собственными военными частями, и использовали военные формирования дунган и сартов, подчинявшихся своим вождям. Власть в Алтайском округе захватил командир отряда дунган генерал Ма. Китайские чиновники были вынуждены перейти на русские территории. Китайские войска из Тяньцзина собирались нанести удар по мятежникам. Тем временем монголы готовились к захвату Алтайского округа, киргизы вырезали беззащитные монгольские селения, дунгане грабили киргизов, а русские крестьяне и консульства в любой момент могли оказаться жертвами межплеменной «войны всех против всех». В сентябре в г. Шара-Сумэ был введен сильный русский отряд с артиллерией, что принесло относительное спокойствие в крае. Местное население видело в русских представителей порядка и активно обсуждало вопрос о переходе в русское подданство. Но, поскольку ни одна из воюющих сторон не получила привелегий, русские оказались и в центре всеобщего недовольства. Монголы оказались недовольны тем, что русские удерживают их от войны с Китаем. Китайская администрация Алтайского округа проводила скрытую агитацию, настраивая киргизов против русских.
В целом вмешательство России в ситуацию было оправданным, поскольку падение престижа Китая в глазах киргизов, дунган, урянхайцев, торгоутов и т.д. в сочетании с общим развалом власти и отсутствии сильной местной администрации вело к анархии и бесконечным войнам между кочевниками. В условиях тяжелой войны на европейском фронте Россия пыталась максимально обезопасить свои южные границы, чтобы не позволить конфликту перейти на российскую территорию. Однако плоды этой вполне разумной политики были полностью уничтожены непродуманными решениями царского правительства о призыве «инородцев» на тыловые работы, которое стало поводом к восстанию кочевников Степного края. 

Saturday, February 14, 2015

41. "Монгол ба Киргизийн цагаачид".


\дуусаагүй\ Нийтлэлч Алхан Болд. 41. "Монгол ба Киргизийн цагаачид".

2005.3.24-нд түлхэн унагаагдсан Аскар Акаев Киргизээс зугтан явав. 
2010.4.07-нд түлхэн унагаагдсан Курманбек Бакиев Киргизээс зугтан явав.
2017.11.24-нд түлхэн унагаагдсан Алмазбек Атамбаев нуугдах, гадагш тутаах гэж оролдсон ч, баригдаж 11 жил хоригдохоор шийтгүүлэв. Түүнийг олон нийтийн эсэргүүцлийн дүнд 2020 онд сулласан ч эргүүлэн хорив.
2017.11.24-нд түлхэн унагаагдсан  Сооронбай Жээнбеков зугтаж чадсангүй.

Гэхдээ 1925 онд зөвлөлтийнхны зарлигаар казах "болсон" талын киргизүүдийн зарим шиг "Чингис хаан казах хүн байсан", "казахууд америк тивийг нээсэн" гээд солиороод эхэлбэл хүмүүсийн доог болно.
Тэгвэл хөрш Кыргызстанд нь зарим хүн тэднээс давахаар шийджээ. Улсынхаа ерөнхийлэгчид нэр дэвшиж байсан Арстанбек Абдылдаев гэх нөхөр "киргизүүд бол дэлхийд бий болсон анхны үндэстэн", "эцэг эхийн минь өгсөн нэр Арстанбек ч, "дээрээс" надад Арстан Алай  гэдэг нэр олгосон бөгөөд энэ нь Бурхны хүү гэсэн үг. Одоо Арстан Алай би хүн төрөлхтнийг инээд эсвэл  нулимсаар дамжуулж өөрчлөнө" гэхчлэн хийрхжээ.

Бидний зарим шиг "-монголчуудын хөх толбо бол тэнгэрийн тамга" гэхчлэн дэмийрч бас болохгүй. "Тэнгэрээс бууж ирсэн үндэстэн" гэх атлаа монгол эр "миний эхнэр" гэж чадахгүй "манай эхнэр"\бидний эхнэр\ хэмээн жижгэрнэ...

2010 онд Кыргызиийн Ош мужид нутгийн узбек, киргизүүдийн хооронд мөргөлдөөн болсон. Киргизүүд голчлон хийсэн тэр аллага бол маш харгис, буруу гэмт хэрэг байсан. Узбекуудын зүгээс "хөдөөны киргизүүд" гэхчлэн ихэмсэг доромжилсон аястай.... 

Thursday, February 12, 2015

40. "Хар тамхиндаа хордсоор...".

Нийтлэлч Алхан Болд. \дуусаагүй\ 40. "Хар тамхиндаа хордсоор...".

Монголчууд "Далай багш, лам багш" гэцгээн сууна. Юун багш вэ?! Тэд үсэг заасан юм уу, тоо заасан юм уу? Өвөө, эмээгээс нь илүү сургаал өгсөн юм үү?!

"...In one yourt we found a native of Shansi with Mongol wife. One child, only three or four years of age, was without a stitch on his body. The mother wore leather boots and long clothes and had her head bound up in a cloth..."./page 7, "Chinese Agent in Mongolia" by Ma Ho-t'ien. 1949. John Hopkins Press.
"...They were returning from a pilgrimage to Shakyamuni in India which they had begun with a group of seventeen men and a number of camels and horses...On reaching Lhasa, they sold the weapon for hundred and twenty dollars, which they used for travelling expences to India. They journey had taken seven years so far"...".page 14, "Chinese Agent in Mongolia". Ma Ho-t'ien. The Hopkins Press. 1949. Baltimor.
"-Монголчууд буруутныг гаднаас хайдаг" хэмээн 3 ноён ам уралдан ТВ-ээр ярьж сууна.

Энэтхэг лам нар Түвдэд орж орогносноос хойш түвдүүд Будда-ын суртлуудыг эх хэлэндээ орчуулаад 2000 одоо жил өнгөрч. Түвд хүн ламын ярихыг ойлгож байна. Тэднийг сүсэглэж байна гэж тааж болно.
Монголын хэдэн зуун жилийн түүх харанхуй үлдсэн нь большeвикуудаас  болоогүй, харин буддын шашнаас л болсон. Лам нарт Монголынхоо тухай хэдэн тонн ном бичиж үлдээх боломж байлаа. Гэвч тэд ганц ч ном бичээгүй. Дилав Хутагт сүүлд дурсамжийн ном л бичсэн. Монголыг мөлжиж суусан хятад худалдаачид ч Монголын тухай юу ч бичиж үлдээсэнгүй. Монголчууд буддын шашныг зогсоосон 1920-1930 оноос эхэлж л өөрсдийн тухай бичиж эхэлсэн.
буддын шашинд талхилуулсан хэдэн зуун жилийн турш монголчуудын хувьд харанхуй алдагдсан жилүүд. Өрийн дансаас өөр монголоор бичсэн юмгүй зуунууд байв. Хадны сүг зургуудаас цөөн тэмдэглэл хөтөлсөн зуунууд байв.
Тиймээс монголчууд өвөг дээдэс нь яаж амьдарж байсан тухай харийнхны бичсэн тэмдэглэлүүдээс л мэдэж авч байна. Тэдэнд гүнээ талархая.
Жишээ нь Аббе Гюкийн Татар,Түвд, Хятадаар  1844-1846 онуудад аялсан тухай "High Road in Tartary" номоос иш татъя:
"...The Lama soon returned. He tied his horse to a post, took off his  saddle, bridle, and halter, gave the horse a cut with his whip, so sent it off to pasture. He went into his tent for a little while, and then appeared with all the members of his family; that is to say, his old mother and younger brothers. They advanced slowly towards our tent, ...".
page 70, "High Road to  Tartary" by Abbe Huc. \An Abridged Revision of Abbe Huc's Travels in Tartary, Tibet and China during the years 1844-1846\. New York. Charles Scribner's Sons. 1948.

Монголчуудыг ажиглан үзсэн, сонссоноо тэмдэглэн ном бичсэн бараг анхны хятад хүн бол 1926-1927 онд Монголоор явсан Ма Хо Тиен гэхэд болно. Хятадын улс төрийн тагнуул тэр 1932 онд хэвлүүлсэн номдоо:  "...In one yurt we found a native of Shensi with Mongolian wife. One child, only three or four years of age, was without a stitch on its body. The mother wore leather boots and long clothes and her head bound up in a cloth...
...They were returning from a pilgrimage to Shakyamuni in India which they had begun with a group of seventeen men and a number of camels and horses. They had gone through Kokonor and Tibet. On the way three men were killed off by malaria and several horses and camels also died. Our two lamas each had a camel but on getting into Kokonor they had traded them for a hundred catridges and a magazine rifle. Journey had taken 7 years so far ...
... Our old guide was a lama and had two older brothers who were also priests. Here is indicated the reason for diminishing population of Mongolia. Although Outer Mongolia is favourable for forestry and grazing, in five days of travel there we had seen only one Mongol yurt.\хуудас 7, 14, 15, "Chinese Agent in Mongolia", Ma Ho t'ien\
Хэрвээ тэдгээр лам энэ 7 жилд Монголдоо байгаад эхнэр авч байсан бол монголчуудын тоо нилээд нэмэгдчихсэн, монгол бичгээрээ тэмдэглэл хөтөлж байсан ямар үйл явдал болж байсныг бид нүдээр дахин үзэж байхсан билээ.
Oрoc, европынхон Монголоор тэмдэглэл хөтлөн яваагүй бол бид Монголд юу болж өнгөрснийг мэдэхгүй өнгөрөх байв:

Аль 1800 онд Оросын Потанин Монголд хэдэн оны хэдэн сарын хэдэнд юу болж байсныг ямар өвс ямар нэртэй жалганд хаашаа ганхаж байсныг хүртэл бичиж үлдээжээ. http://www.wdl.org/en/item/6856/view/1/80/

Отъезд мой из Урги задержался, так как проводы, организованные моими монгольскими друзьями, затянулись на несколько дней. Я уже просрочил время, когда, согласно полученного предписания, должен был явиться в полк. Телеграмма о болезни, которую я послал в полк по совету доктора Цибиктарова, не возымела должного действия, ибо наш консул в Урге был отлично осведомлен о состоянии моего здоровья. К тому же предстоял еще трехдневный путь по уртонам (станциям) от Урги до Троицкосавска. В этих обстоятельствах власти национальной Монголии пришли мне на помощь особым распоряжением по уртонам предоставлять мне немедленно по прибытии лучших заводских лошадей, не задерживая меня нисколько. Таким образом, я смог покрыть расстояние от Урги до Троицкосавска, равное 350 верстам, на двенадцати переменных лошадях в 26 часов времени. Это, безусловно, рекорд для всадника, принимая во внимание гололедицу и жестокий мороз.
По прибытии в полк, рано утром, я явился к командиру полка, который был восхищен моим пробегом настолько, что вопрос о моем опоздании заглох сам собой. Мои монгольские приключения и расследование по ним были преданы забвению, но я все же был откомандирован от полка в фсхтовально-гимнастическую школу и должен был выехать в Читу..."
Харин монголчууд? Лам болох нь анхнаасаа өргөл, барьц аван өөрийгөө тэжээх арга байв. Урьд нь бөөг огт тоодоггүй байсан төв монголчууд 90-ээд оноос хойш яагаад, яах гэж гэнэтхэн бөөг сонирхох болов гэж та бодож байна? Ламын шашнаас сурсан зангаараа монголчууд олноор бөөчид болж байгаа хэрэг буйзаа. Монголчууд бас хувийн ашиг хайж христийн шашныг сонирхох болов. Барууны жуулчдаас та асуугаарай. Тэдний дунд шашинг шүтдэг хүн ховор.
Лам нар айл хунараар явж архинд орсон хүмүүсийг хайгаад ухуулж байна гэж сонссон уу?! Зовлон нэрвэгдсэн хүмүүс дээр очиж хүнд үед нь дэргэд нь байна гэж сонссон уу?! Тэд үнэхээр зовлон, бэрхшээлд нэрвэгдсэн хүмүүст туслах гээд унтаж ч чадахгүй байгаа бол  хийд, сүм дээр  биш, харин  Бадам, Сугар, Тулга, Батын гэрийн дотор гадаа оччихсон байх ёстой биш үү?
Та эх хэлээр нь яаж ч тайлбарлаад, уран уншаад, донгодоод нэмэргүй, монголчууд зөвхөн ойлгохгүй хэлийг ойлгохгүй байвал л "итгэнэ", таашаал авна.
Яагаад адилхан, зэрэгцээ орших нүүдэлчин малчид атлаа монгол, тувачууд ядуу, харин талын киргиз буюу казакууд тэдэнтэй харьцуулахад хавьгүй чинээлэг амьдарч байгааг 1910\1911 онд үзээд Дуглас Каррутерс маш их гайхсан байдаг. Тэр олон гэрэл зурагтай номондоо, 314-р хуудсанд, навсайсан гэрийн өмнө суугаа монголчуудын зурагт  "Mongol Hags", харин хээ угалзтай гэрийнхээ өмнө зогсох киргизүүдийн зурагт "Kirei Matrons" гэх нэрүүдийг өгчээ. Монголчууд залхуудаа ингэтлээ доройтсонгүй, эсвэл Каррутерс монголчуудад дургүйдээ ийм нэрийг өгөөгүй. As another and additional proof of this we have..\хуудас 314, Douglas Carruthers. "Unknown Mongolia", London, Hutchinson and Co. 1913\.
Гэтэл монголчууд өөрсдийг доройтуулсан буддын шашинд одоо болтол мухраар сүсэглэсээр байгаа нь даанч өрөвдөлтэй.
 Өнөөдөр, 2015 онд Монголчууд өөрсдөдөө итгэдэггүй хэвээр. Монголчууд будда, христ, мормон, бөө... гэх дэлхийн бүх л мухар сүсэгт...
Ленин л хэлсэн болохоос биш, "шашин бол  ард түмнийг хордуулагч хар тамхи гэдэг нь үнэн билээ. Тэгвэл лам нар бол хар тамхиар хордуулагчид.  

Монголчууд одоо ч буддын шашинд хүлээстэй байна. Монголд очиж Ренбүүчи болно гэсэн Түвдүүд Энэтхэг дахь Монголын ЭСЯ -ны үүдэнд дугаарлаж байдаг гэх яриаг би сонсож байсан. Саяхан ийм нэг нийтлэл гарсан байна. Үнэний хувьтай шиг: http://www.sonin.mn/news/easy-page/43269
Бидний шүтдэг болсон түвдүүд анх бөө буюу тэнгэрийн шүтлэгтэй байсан.

Чингис Хаан маань нэг дүгээрт мөнх тэнгэр, дараа нь бөөг хүндэлж байсан болохоос биш шүтэж байгаагүй. Зохиолч Тангадын Галсан "...Миний бодоход манай нүүдэлчин амьдралд хамгийн тохиромжтой шүтлэг  бол бөө мөргөл юм даа. Чингис Хаан зүгээр нэг  тохиолдлоор бөө мөргөлтэй байгаагүй бизээ" гэж бичсэн байсан. Галсан гуай жаахан андуурч байна. Үнэндээ, Чингис Хаан бөөг биш, харин монголчуудын эрх ашгийг л шүтэж байсан. Харин Тангадын Галсан гуайн дараагийн бичсэнийг би дэмжиж байна: "...Бидний бурханчлан шүтээд байгаа шарын шашинг догшин тэнгэрийн ташуур болсон монголчуудыг номхотгох гэсэн улс төрийн зорилгоор нэвтрүүлж, монгол хүний толгойд хүчээр шингээчихсэн зүйл. Ер нь шашин ба амьдралын номлол хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Христосын түүх бол цус, нулимс. Загалмайтны аян дайнууд, хүйс тэмтэрсэн аллага. Энэ шашин манайд ирж бүр эрчимтэй түгэн дэмжиж байна...".

****Гэтэл, тэр 1911 онд Дуглас Каррутерс гэх гаднын хүн миний ноорхой монголчуудад итгэсээр байж:
Одооны монголчуудыг хар л даа. Энэ нутагт амьдарч байгаа одооны хүмүүс нь түүхийн номуудад дүрслэгдсэн тэр агуу Монголчуудтай адилхан хэвээр буйг харж болно... \"...Let us now look at the Mongols of the present day. The traveller in Mongolia, alive to the history and former greatness of the people who dwell there, will recognise much at the present day that corresponds to those old accounts of the Mongols as here quoted. He will note that they are still hardy, still capable of enduring fatigue, cold, and hunger; so far, indeed, as physique goes, the Mongol of to-day is probably the equal of the men Jenghis Khan led to battle. ...\хуудас 306, Douglas Carruthers. "Unknown Mongolia", London, Hutchinson and Co. 1913\.

******1863 он:
На К. Н. Боборыкина, ранее никогда не бывавшего в Монголии, жуткое впечатление произвело санитарно-гигиеническое состояние страны и связанные с этим тяжелейшие болезни: тиф, оспа, сифилис и др. Он резко отрицательно характеризовал тибетских врачевателей. 
Русское правительство долго игнорировало эту проблему, хотя еще К. Н. Боборыкин просил прислать в консульство врача: «…это будет истинно доброе и христианское дело с нашей стороны относительно этого бедного народа». Он приводил и политические мотивы: «Медик может скорее всех нас служащих приобрести огромное влияние на этот народ и по своему положению в состоянии привязать их к себе так, как ни мы, ни купцы никогда этого не в состоянии достигнуть».
Поэтому с появлением в составе русского посольства фельдшера Осипова, к нему потянулись не только больные монголы, но и ламы-медики, желавшие перенять у него опыт.
Так, один весьма ученый и почитаемый лама, глава большого монастыря, выписал через Осипова все необходимое для кровопускания, распространенного тогда в России метода лечения многих болезней. Некоторые ханы направляли в консульство для обучения русской медицине своих родственников, лам и т. д. Осипов, конечно, не справлялся, поэтому К. Н. Боборыкин поставил вопрос о враче. Однажды через Ургу проезжал из Пекина некий Корниевский, служивший медиком при российской духовной миссии. Как только монголы узнали об этом, за помощью к нему выстроилась целая очередь. Монголы не боялись русских медиков и лечились у них с большой охотой.
Именно Осипов первым начал проводить здесь вакцинацию против оспы. Он учил монголов готовить детрит (так называли тогда вакцину Н. Е.) Позже прививки стали делать сами русские поселенцы в Монголии. Об одном из них сообщал в 1892 году Н. Потанин: «…с торговым делом соединил культурную миссию прививал оспу всем желающим. Монголы везде встречали его как дорогого человека».
Однажды, когда в Кобдоском округе свирепствовала оспа, один из местных лам, слышавший что-то о прививках, предложил чудовищный способ лечения: он снимал гной с тела больного и прививал его здоровым. Д. Н. Ермолин, доверенный бийского купца Ассанова, привез из России оспенный детрит и предложил желающим испытать его прививку, предупредив, что лечившиеся у ламы умрут, а своим лечением он гарантирует выздоровление. Вскоре так и случилось. Молва об этом мгновенно разошлась по округе, и к Ермолину потянулись тысячи монголов. Целыми днями он делал прививки, принимая по несколько сот человек в день. Все пациенты приносили ему подарки, в том числе и денежные, но самое главное по округе все дальше и дальше шла слава о добром русском спасителе. Вакцинацией занимались и другие купцы, причем делали это по своей инициативе, просто жалея монголов, которые были совершенно беспомощны перед тяжелейшими болезнями... 

Tuesday, February 10, 2015

39. "Навтгар гэр, ээтэн гутал, хавчгар эмээл...".

39. \дуусаагүй\Нийтлэлч Алхан Болд.  "Хавчгар эмээл, навтгар гэр, ээтэн гутал..".
/Энэ Монгол гэрийн загвар биш. Энэ Казак, Узбек, Киргиз гэртэй төстэй юм байна. Нүүдэлчид бүгд гэртэй. Монгол гэр навтгар байдаг/-Монголоо танихаа больсон монгол нийгмийн сүлжээнд бичсэн нь.


Зураг: 13-р зууны монгол цэргийн эмээл.

Зураг: Монгол дархчуудын хийсэн эмээл. 1910 он.




Зураг дээр: Ноёноо салхилуулж яваа монгол эр. 1913. П.А Смелов.

Зураг: 13/14- р зууны монгол гутал. Өмнөговь аймгийн Цагаан Ханан хадны булшнаас олдсон.


Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хороололд байнга хүн, хүүхэд угаартаж амиа алдаж байгаа нь 1930-1940-өөд оноос олноор, хялбар үйлдвэрлэхийн тулд гэрийг намхан болгосонтой нилээд холбоой. Гэр хэдий навтгар бол, нүүрс төлсөн айлынх угаартах магадлал төдий их. Дээвэр шовгор байхдаа гэр өөрөө янданы үүргийг гүйцэтгэж, борооны ус тогтдоггүй байж, брезентны хэрэгцээ байна байж. Навтгар гэр дээр дутуу шатсан цог унаж олон айл шатсан.

"-Энэ Монгол гэрийн загвар биш. Энэ Казак, Узбек, Киргиз гэртэй төстэй юм байна. Нүүдэлчид бүгд гэртэй. Монгол гэр навтгар байдаг".
//Казахстан дахь гэрүүдийн зургыг хараад нэгэн монгол хүн бичсэн нь//
  Тиймээ, Энэ залуугын буруу биш. Монголд 1930 оныг хүртэл гэр казак, киргиз, киргиз, кара-калпак гэр шиг өндөр буюу шовгор байсныг тэр мэдэхгүй байна.
------------------------------------------------------------------------------------
 Казах буюу 1923 оныг хүртэл киргиз явагсад монголчуудтай адилхан гэртэй нүүдэлчид байсан. Гэхдээ малчид нь гэрт суухаа больсон.
Монголчууд манжийн дарлалд хэвээр байна биш үү?!

Гадаадын энэ хүний бичсэн нь үнэн юм: -Au Kazakhstan, il ne resterait environ que 1% de nomades et les yourtes présentes servent souvent plus aux touristes qu'aux habitants./Казахстанд хүмүүсийнх нь 1% нь нүүдэлчид.Тэнд байгаа гэрүүд нь голдуу оршин суугчиддаа биш, харин жуулчдад зориулсан байдаг/

Ядуурсан монголчуудын гэр яаж тухтай байсан байх вэ дээ:
"...24th April , — The road lay up a narrow rocky valley and then ascended large snow hills, passed a small lake on the left, and after reaching the top of the hills, crossed the Russian frontier. We descended a steep pass, and beneath us was the plain in which the Chuya River has its origin, completely encircled by snow hills and mountains, which form the connecting link between the northern Altai system of Siberia and the southern Altai mountains of Mongolia. These hills are the beginning of the Chuyan Alps, which extend in front of us beyond Kosh Agatch. We stopped for luncheon at the Customs Barrier station, 15 versts over the frontier and 45 versts from Kosh Agatch. This station is at the eastern end of the Chuyan plain or desert, and all luggage, goods, etc., are examined here. 
Mr. Rozdolsky was greeted by a deputation representing the Kirghiz and Telengites of the district. We spent the night 1 5 versts farther on in a Kirghiz encampment, the Kirghiz yurts being slightly larger and more comfortable than 
those found in Mongolia...". /pages 238, 239/, "With The Russians In Mongolia" by Perry ayscough, H.g.c and Otter-barry, R.B 

Монголд 30 жил амьдарч баясан хятад хүн Монгол Улс, монголчуудын тухай европ хүнд ингэж ярьж байжээ. Chiang loved to tell stories of his years in Mongolia, but he failed to end up by impressing upon his apprentices how frightful the time that he had spent in that barbarian land had been. He had, however, acquired vast quantities of silver and with it enhanced the power and glory of his house.  page 3, "Men and Gods in Mongolia" by Henning Haslund


Monday, February 9, 2015

38. "Ажилгүй тэмээд, мотоциклтой уяачид".

\дуусаагүй\38. Нийтлэлч Алхан Болд. "Ажилгүй тэмээд, мотоциклтой уяачид".

Монголд морь унасан унасан хүн бараг олдохоо больжээ. Малчид одоо мотоциклоор л адуугаа туудаг болжээ.

-Are these camels wild?!/Энэ тэмээд зэрлэг үү !?/хэмээн гадаадынхан Монголын хөдөөд  тэмээдтэй таарахдаа  асуудаг.

\"...That night we returned to the Tartars and the next day continued our journey. As I was tired, the slow, easy motion of the camel was welcome and restful to me. All the day I dozed off at intervals to sleep...". page 87, "Beasts, Men and Gods" by Ferdinand Ossendowski. \ New York, E.P. Dutton and Company. 1922.\

Бээжин-Суиюаны буюу Бээжин-Хөх хотын төмөр зам тавигдсанаар тэмээд зах зээлээ алдаж эхэлсэн түүхтэй. Дараа нь Манжуурын төмөр замыг оросууд барьснаар зүүн монголын ачаа багассан гэдэг. Дэлхийд 1 сая орчим хоёр бөхтэй тэмээ бий гэнэ. Монгол, Өвөр Монгол, Шинжаан, Казахстан, Туркменд шүү дээ. Монголд 1950 онд 879000 тэмээ тоологдсон. Одоо 300-аад мянга болчихоод буй. Ингээ сааж ааруул хийх нь багасч. Би 40-өөд жил маллаж байж ингээ таньсан гэж ярих аргалын утаа боргилсон гэрт нь төрсөн бодол. Douglas Carruthers-ийн "Unknown Mongolia" номыг би эргүүлж сууна. Тэдний аялалын баг 1910-1911 онд Тува-аас үхэр хөлөглөн\тэд бас цаа буга унасан байх\ гарч баруун Монголд ирээд ачаагаа тэмээдэд шилжүүлэн ачиж байгаа зургууд энд байна...\"Unknown Mongolia"\A record of travel and exploration in North-West and Dzungaria\.

Цөөрсөөр цөөрсөөр тэмээд маань дуусах уу? 60-аад жилийн өмнө 4,5 сая байсан тэмээд өнөөдөр 0.4 сая болжээ. Удахгүй 0.04 сая... 
Яах вэ?
Хэнтийд өвс ачсан 4 тэмээн тэргэ явж байхтай таарч зургыг нь авснаа би хараад ханадаггүй. Ямар ч сайхан зургаас ч гоё. Өвөг дээдэстэйгээ уулзсан мэт сайхан мэдрэмж. Цагаан Хэрэмийн цаанаас хужаагийн бараа авчрахыг бус, Монголынхоо юмыг монголоороо тээхийг харах бүүр ч гоё. Тэмээгээ ажилтай байлгаж байгаа малчид зөвхөн говьд биш, бас хангайд ч байна. 2017-2018 оны өвлын сүүлээр замын хажуугаар үхсэн адуу зөндөө харагдаж байхад, тэмээгээрээ тэжээл, усаа зөөж байгаа малчинтай би таарч байв.
Тэмээн хөсөгт зориулсан чанартай, тухлаг тэргииг олноор үйлдвэрлэх хэрэгтэй.
Торгоны болон цайны замуудыг "сэргээж" гадаад, дотоодын жуулчдыг аялуулъя, ингэний хоормогийг дэлхийн зах зээлд гаргая...
Хар бухын балгас хэмээх эртний цайзын том туурь Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт бий. Тэр олон барилгын чулууг барихад асар олон тэмээгээр тэр их чулууг 5-6 км холоос зөөсөн байж таарна.