Monday, April 27, 2015

53. "Дэлхийд Чингис Хаан, Монголд чингис үү?!".

\дуусаагүй\ Алхан Болд. 53. "Дэлхийд Чингис Хаан, харин Монголд чингис үү?!".

\АНУ-ын Юта мужид 5 жил сурсан залуу Юта гэдэг нь ямар утгатай, гаралтай үг болохыг сонирхоогүй учраас хариулж мэдэхгүй байна. Мужид анхандаа нь ямар омгын индианчууд амьдарч байсныг 5 жилийн турш огт сонирхоогүй байв\.
Чингис Хааны Талбайд яваа 2 орос "-Давайте сфотографируемся перед Чингис Хааном" гэлцэх үед тэнд яваа монгол эмэгтэй утсаар "-Хүүе Жавзаа, би чингисийн урд зогсож байна" хэмээж, монгол эр "-Цаана байгаа чингис, мингис нь харагдах уу?" гэж буйг юу ч гэлтэй билээ.
Гадаадынхан дуртай, дургүй байвч их хааныг маань зөвхөн Чингис Хаан буюу Chingis Khaan\Genghis Khaan, Чингиз Хан\ гэдэг. Харин Монгол Улсад бид түүнийг Чингис голдуу гэдэг. Хааныг нь хасч Чингис гэж ярьдаг гадаадын байдаггүй. Гэтэл Монгол Улсад Чингисийн Өргөн чөлөө, чингис пиво, Чингисийн хөшөө, Чингисийн талбай гэхчлэн ярьж бичдэг.  Уг нь Чингис Хааны Өргөн Чөлөө, Чингис Хаан шар айраг гэж ярих ёстой. Хааныг нь хасчихвал Чингис бол хэнийг ч, юуг ч илэрхийлэхгүй.
Хаангүйгээр түүний тухай ярихын Монгол Улсад хуулиар хориглох ёстой.

Монголчууд ийнхүү их хааныгаа, шуудхан хэлэхэд, зүгээр л нохойгоо мэт дуудах болжээ.  Чингис Хааныг хамгийн хүндлэхгүй хүмүүс бол монголчууд л байна.
Уг нь зөвхөн, Чингис Хааны Өргөн чөлөө, Чингис Хааны Талбай хэмээх ёстой. "Зүгээр" Чингис бол бараг хэн ч биш, юу ч биш. Харин Чингис Хаан бол дэлхийн талыг эзэгнэсэн түүхт хаан....

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь, албан ёсоор чингисийн талбай гэгддэг Чингис Хааны Талбайн хойморт байдаг Чингис Хааны Хөшөөнд мөргөдөг цорын ганц хүмүүс бол Монгол Улсад ирэх хувь тохиолдвол сунаж мөргөдөг өвөр\өмнөд\ монголчууд. Манай  иргэд буюу "ирэгсэд" тэднийг хужаа хэмээн хараадаг. Буриадууд, халимагууд ч  Чингис Хааныхаа Хөшөөнд мөргөдөггүй. Манай Монгол Улсын монголчууд эзэн Чингис Хаандаа биш, харин харь түвдийн Далай лам гээчид сунаж мөргөдөг. Монгол Улс дахь нэгэн хийдэд Энэтхэгээс ирсэн түвд лам нар  монгол хүний огт ойлгох  хэлээрээ ном уншиж, Далай ламынхаа зургын өмнө монгол хүүхдүүдийг элгээр нь хэвтүүлэн мөргүүлж байна. Уг нь тэд Чингис Өвөөдөө тэгж мөргөх ёстойсон. Энэтхэг дахь манай улсын ЭСЯ-н өмнө Монголд очиж ренбүүчи болно гэсэн түвдүүд дугаарлаж байна гэсэн гарчигтай нийтлэл нэг сонинд гарсныг санаж байна. Тэд нь ирээд манайхныг сөгдүүлж мунхруулж байгаа нь энэ байлгүй дээ.

Монголчууд их хааныхаа нэрийг яаж мөнгө олохдоо ашиглаж болох вэ гэж л бодохоос биш өөр авьяасгүй.
2013 онд намайг явахад Тэрхийн Цагаан нуурын эрэгт, 2 жуулчны баазын дунд байх нэгэн модон жорлонд Чингис Хааны хөрөгтэй архины цаасан савыг бөгсөө арчих цаасных болгочихсон, монгол, гадаадгүй баасаа арчаад бараг дүүрчихсэн байж билээ. Монголчууд ийнхүү оюун санаа, сэтгэлийн асар их хомсдолд орснийг тэр жорлон харуулж байв. Монголоос өөр оронд бол хааныг нь доромжилсны төлөө няц дэвсүүлж, аягүйгүйтвэл алуулж, аз таарвал шоронд сууж мэдэх биз ээ...
Монголын нууц товчооны ойн их баяр наадамд зориулж босгосон хөшөөний хайсын зарим хэсэг нь салж ойчсон бараг л газарт хэвтэж байна. Дэргэд нь манаач сахиул айлтай байхад шүү. Монголчууд Чингис Хаанд дэндүү жижигдэж байна...

Friday, April 24, 2015

52. "Хойд эцгээсээ 2000 төгрөг гуйхаас айдаг...".

 
Уншигчийн сэтгэгдэл: БАЛИАР МУУ ЯРГАЧИН, БОЛДОГ БОЛ ӨӨРИЙГ НЬ БАС ҮХТЭЛ НЬ ЗОДОЖ НҮДЭЖ ХАВИРГУУДЫГ НЬ ХУГАЛЖ, ТАМЛАЖ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛМААР БАЙНА. ӨӨРИЙН БИЕЭР НЬ ЗОДУУР ЯМАР БАЙДГИЙГ НЬ ҮЗҮҮЛМЭЭР БАЙНА! ХҮН ДҮРСТЭЙ АРААТАН ЮМ ДАА! ЭНЭ АЛУУРЧИН ТАМД УНАЖ ХАМГИЙН ИХЭЭР ТАРЧЛАХ БОЛТУГАЙ!!!/
---------------------------------------------------
Сурвалжлагч Т.Сайнбуян: -Гуравдугаар ангийн тэр жоохон охиныг зодож байхыг нүдээрээ харсан уу?
Хөрш айлын эмэгтэй: -Харсан харсан. Энд чирээд явж байхыг би зөндөө харсан. Уйлчихсан зогсчихдог байсан.

Сурвалжлагч Т.Сайнбуян: -Хүүхэд зодоод байна гээд иргэнийхээ үүргийг ухамсарлаад цагдаад дуудлага өгч болно шүү дээ?
Хөрш айлын эмэгтэй: -Харин тийм л дээ. Хүний амьдралд оролцоод яахав гэж боддог. Ээж нь байдаггүй байсан бол өгмөөр л байдаг. Адилхан эх хүн яагаад хүүхдээ өмөөрдөггүй юм бол доо гэж хараад л байдаг юм.

Сурвалжлагч Т.Сайнбуян: -Эцэг нь архи уудаг байсан уу?
Хөрш айлын эмэгтэй:-Уухын хувьд уудаг байсан. Уухдаа 3-4 өдөр дараалж уудаг байсан. Энэ хавийнхан гайхаад хараад байдаг байсан. Нөхөр нь хүүхдээ зодож нүдээд байхыг энэ хавийнхан сайн мэднэ.

Сурвалжлагч Т.Сайнбуян: -Цагдаа, хороод нь хэлж байгаагүй юм уу?
Хөрш айлын эмэгтэй: -Үгүй ээ. Ямар манай ах дүү нар байгаа биш гээд ойшоодоггүй. Уг нь хэлье гэж боддог юм. Гэтэл манай нөхөр намайг загнаад “Яах гээд байгаа юм. Чамд ямар хамаатай юм бэ” гэдэг..."

Taныг нас барангуут талийгч гээд таныхаа больдог та бидний "будда" араншин эхэлж байна. 

/Талийгаачийг/9-хөн настай нялх үр! А.Б/ олон удаа хойд эцэгтээ зодуулж байхад хөршүүд нь нэг ч удаа цагдаа дуудаж байгаагүй"/. 

"Хойд эцгийнхээ гарт амиа алдсан 9 настай охиныг өнөөдөр нутаглуулжээ"

***********
"Хойд эцгийг нь цагдан хорих хүсэлт гаргажээ".
 

Хойд ааваасаа 2000 төгрөг гуйж чадахгүй өрөвдөлтэй хүү....Ээждээ сэмээрхэн хэлж байна "Та ааваас надад 2000 төгрөг аваад өгөөч, би гамтай 5 өдөр хэрэглэе тэгэхүү" гэж гуйжээ...
Ээж аавтай нь оройн хоолон дээрээ их аятайхан гуйсан өнгө аясаар "-Чи хүүдээ 2000 төгрөг өгчихөөч байвал...надад мөнгө байдаггүй.... хоёр өдөр хичээл дээрээ хоосон байсан гэнэ" гэж хэлэнгүүт аягатай хоолоо шидэлсэн аав "Өөрөө хэлээд авчихаж чаддаггүй гөлөг бэ" гэж загнаж, гар зангидсан юм гэнэ лээ....Хүү ухасхийж, ээж нь аавынх нь урдуур орж толгойгоо цохиулжээ...Ийм амьдрал байна...Хойд эцэг, хойд эх бол ямар байх нь ойлгомжтой ш дээ... Айсан хүү ээжийгээ өрөвдөж "-Би мөнгө нэхэж байгаад ааваар ээжийгээ цохиулчихсан" гэж ангийн

"Хойд эцэг нь гурван настай охиноо хазаж тамлажээ"

"Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт  1 ой 5 сартай дагавар хүүгээ зодож хөнөөсөн  хэрэг гарлаа".

Дөрвөн настай хүү хойд эцэгтээ дөнгөлүүлсэн гурав хоног буюу хаалганы цаадах яргаллын мөрөөр...

-------------------------------------------------------------------------


Яргалалыг ярж цуурайтсан бүрээн дуу-Энхүүлээгийн мэгшээн.

************************************

Монголд хожимдсон- төөрч яваад үрсдээ ирсэн, жинхэнэ нь болсон эцгүүд маш олон байсан, одоо ч байна:

Би хойд аав нь бишээ зүгээр төөрөлдсөн аав нь ‼️
Хэдэн жилийн өмнө хөөрхөн гүнж нарынхаа ээжийг анх харж билээ..Харанхуйд төрөх дөхсөн томоо гэдэстэй уйлаад л зөөлхөн алхах эмэгтэйг өөрийн эрхгүй араас нь дагаж билээ.
 Автобусны мөнгөө алдсан юм болов уу ,таксинд суулгаад өгчих юмсан гэвч яаж эвтэйхэн хэлэх вэ гэж бодоод алхаж явтал #Юундаа хүн дагаад байгаа мангар вэ??Зайлаач гээд нээх хөөрхөн алхаагаа хурдасган зугтаахад чинь би сандрахдаа #Танилцая гэж солиорч билээ.
Жирэмсэн хүн хурдан алхахаараа яг #пингвин шиг эгдүүтэй юм байналээ.
Хувь тавилан гэж учрах ёстой хүмүүс учирдаг л юм байна .Ажлын газрын минь хурган дарга залуугийн хөлийг нь тэврээд уйлж суухыг чинь дахиад л харлаа .
Шууд очоод чамайг хөтлөөд л гараад явсан.
Чи минь Ёооё хэн бэ тэнэгээ гээд л загнаж үглээстэй.Би зүгээр кино шиг шулуудсан зангаар #Үнэ_цэнэгүй_хүнд_нулимсаа битгий үзүүл, гэсэн шүү юм яриад л
Дугаарыг чинь аваад зөвлөгөө нэрээр чухал ярьж явсаар чи минь эмнэлэгт байна төрлөө гэхэд хам хум шөл хийгээд очиход эмч #Дэлгэр хоёр ихэр охинтой болсон аав нь уу гэхээр нь би
Хо хоёр ихэр юмуу гээд савтай хоолоо шидэж асгаад л чамд загнуулсан төртөл нь үзэгдэхгүй хаагуур явсан гээд ээжид чинь загнуулсан хэхэ. 
Би хойд аав бишээ зүгээр л төөрөлдсөн аав нь.
Хүүхдүүдээ ээлжилж уйлахаар нь сандраад хоёр талд нь хоёулаа уйлчихна.
103_луу мөн ч их залгасандаа сүүлдээ авахаа больдог юм байна лээ.
Төдийгөөс өдий хүртлээ бид 4 ихийг туулсан. Энэ гэр бүлээ хүлээн зөвшөөрүүлэх гэж зөндөө хичээсэн.Биднийг бурхан шагнаад дахиад сахиусан тэнгэр илгээсэн юмдаа. Одоо ихэр охид минь мундаг том болоод өөрсдөө зураг зурж уралдаан тэмцээнд ордог болжээ. Та бүхэн минь Лайк, шэйрээр дэмжээд өгөөрэй баярлалаа. 

51. "Бусдын юмаар гайхуулах..".

51. \дуусаагүй\ Нийтлэлч Алхан Болд. "Бусдын юмаар гайхуулах"
Монголчуудын дунд байгаа шившигын, ичгүүртэй, мөхлийн араншин  бол бусдын юмаар биедээ гайхуулах. Харийнх л бол заавал агуу, гоё байх ёстой хэмээн монголчууд итгэж  байна. Жорлон гэвэл баас, шээс үнэртэнэ, харин нооль, тойлет гэвэл үнэртэхгүй хэмээн монголчууд итгэжээ.
Хэдэн жилийн өмнө ТВ-ээр, хөдөлгөөний дутагдалтай өссөн, үсэндээ дарагдсан, эмэгтэйлэг төрхтэй эрээс сурвалжлагч -Та нар яагаад Пентатоник гэж нэрлэсэн бэ? хэмээн асуухад нөгөөх нь
-Та боддоо, Таван эгшиг нэрлэвэл ямар сонсогдох вэ?!" гэж хариулж байв.

Тэр дараа нь бас "Хурд" хамтлагийнхныг "сонин, хэт хуучирсан арга барилаар дуулж байна гэхэд нь "Хурд"-ын залуу урдаас нь юу ч хэлж чадах хулчиин сууж байсан нь даанч харамсалтай, өрөвдөлтэй байв. Хурдын залуу дуунаасаа ичдэг гэж хэлээгүйд нь баярлая.
Гадааджих, Монголоосоо ичих хоёр энэ улсад эрчимтэй явагдаж байна.

Хендай,  Мицубиши гэхчлэн корей, япончуууд өөрсдийн нэрээ өгсөн ч түүнээс болоод тэдний машиныг муухай нэртэй гэх хүн Ази, Европ, Америкад гарсангүй, худалдан авалт нь өчүүхэн ч бага байдаггүй.

Монгол үндэстний агуу их шүлэгч Ринчины Чойномын хэлсэнчлэн "намрын хатсан навч шиг намхан шар эмгэний"-ий үгсийг шүлс хэмээн голж, харийн хүний үгийг бурхны сургааль хэмээн үздэг болсон монголчууд үнэндээ өрөвдөлтэй...
Монголчууд бусдын юмаар бие биеээ дарамталж байх хооронд харийнхан Монголд суурьшаад Монголын юмаар гайхуулан орлого олж сууна. Mary and Martha aвгайчууд Монголд ирж байгаа бараг бүх жуулчдад өвөл, зунгүй сурталчилгаагаа монгол охидуудыг гудамжинд зогсоон хийлгэж байна. Тэдний зардаг зүйл нь үндсэндээ казак авгай нарын урладаг перс хээ, загвар, өнгийн цүнхнүүд..

Friday, April 17, 2015

50. "Монголчуудыг иргэд болгосон нь".

\дуусаагүй\ 50. Нийтлэлч Алхан Болд. "Монголчуудыг  иргэд буюу ирэгсэд болгосон нь".
"...Иргэн/ирсэн буюу хятад хүн. А.Б/, монгол харилцан холбогдсон хэрэг зүйл байхул чухам алины үнэн таашааг магадлахгүй ямагт Монголыг дарлан мушгиж, эд юмыг аван хилс гүжир ял оноон алах цөлөх зэргээр шийтгэх нь нэн олон болж, гашуудлыг хэлэх газар үгүйд хүрсэн бөгөөд иргэн ямар хүнд ялтай хэрэг дэгдээвч ер цээрлүүлэн явдал үгүй. Монгол хүн хааяа эндэгдэл буй ахул огт хэрэгт хамаарахгүй хүнийг боловч хүчээр холбогдуулан үг өчиг огт үгүйгээр онц хүнд ял оноох нь хилс бэрхийн туйл дор хүрсэн билээ..." хуудас 113, "Монголын Түүхийн Эх Сурвалж".

"...Угаас тогтсон хууль дор монгол, иргэн/ Монгол ирэгч буюу хятад хүн/ харилцан ураг барилдах ёсонгүй бөгөөтөл одоо шинэ засагаар шалтгаалж хуучин хуулийг халж монгол, иргэн харилцан ураг барилдахаар ноднин жил зарласан нь үнэхээр хортой санаа мөн бөгөөд энэ мэт харагхуй засгийг манай Монгол яахин дагаж чадах билээ..." /хуудас 115, 

Sunday, April 5, 2015

49. "Чероки жип ба монгол эмс".

\дуусаагүй \ 50. Нийтлэлч Алхан Болд. "Чероки жип ба монгол эмс".
/...Pots, pans. Cherokee women became fretful, jealous of the wives of these white men who had so many pots-often more pots than people at their table. And cloth enough for clothing, every diapers for their babies, even rags for cleaning.
The Cherokee woman would go to the homes of clan sisters married to whites in order to marvel at their riches and watch spellbound the work...
They and half-breed sons will build taverns on these roads and put ferries at the river crossings, and thereby make more wealth. They will charge the poor Indian to cross his own river...". page 37, "Trail of Tears" by John Ehle. 1988.

Монголд "Чероки" гэж сайхан жип байдгийг л мэдэхээс биш, асар уудам Америк тивийн уугуул эзэд нь Чероки, Апаче гэхчлэн монголойд төрхтэй хүмүүс байсан, одоо бараг мөхсөнийг мэддэг хүн Монголд ховор. Үлдсэн индианууд ийнхүү http://www.nytimes.com/2015/05/29/opinion/selling-off-apache-holy-land.html?_r=0 бараг өдрөө хүлээж байгааг сонирхох сөхөөтэй хүн манай улсад бий бил үү?  АНУ-ын арми зэвсгээ Chinook, Creek, Lakota, Ute, Tomahawk гэхчлэн европын цагаачдад эзлэгдээд одоо бараг үгүй болсон индиан аймгууд, удирдагчдын нэрээр нэрлэдэг. Хамгийн сүүлийн нисдэг тэргээ тэд Comanche\команчи\ гэж нэрлээд буй. Команчи нар бол дайчин Апачи-нуудыг хөөж байсан индиан омог. АНУ-д бас Redskins\"улаан арьстнууд"\ гэх баг ч бий. Улаан арьстай хүн гэж байдаг бил үү?! Хэрвээ уугуул хүмүүс АНУ-д зонхилох, үгүй ядаж томоохон байр суурьтай байсан бол тэдний нэрээр элдэв юмсаа нэрлэхэд буруу юмгүйсэн.
Дэлхий даяар тархсан нэг уран хэллэг бий. "Хамгийн сайн индиан бол үхсэн индиан" гэх доромжлол. Уугуул эздийг нь алж, дээрэлхэж байх үедээ гаргасан европын колоничлогчдын тараасан хэлц үг. Индиан хүмүүс Америк тивд ирээд 15000 жил амьдарсныхаа дараа Европоос ирсэн колоньчлогчдод  хядуулж/100 сая индианчууд алагдсан/, нилээд нь уусаад, үлдсэн нь өнөөдөр мөхөж дуусч байна. Генетикийн дарааах судалгааг уншихад та бидэнд илүүдэхгүй: http://www.vesti.ru/doc.html?id=2631757&tid=107816

Америк тивийн 100 сая уугуул иргэдийг хядаад одоогийн байгуулсан  вропчууд өнөөдөр бидэнд шударга ёс, ардчилалыг зааж байгаа билээ. https://it.wikipedia.org/wiki/Genocidio_dei_nativi_americani
Одоо цагаачдад эзлэгдэж эхэлж байгаа Европ тивийн уугуул иргэд Америкийн индианчуудыг ойлгож эхэлж байх шиг. Францын хөл бөмбөгийн шигшээ Африкийн шигшээ л болж байна.

Уул уурхайд ажиллахаар монголчууд нутгийн индианчууд хэмээн хөдөөний монголчуудаа нэрлэх болжээ. Холливуудын байлдаантай 2-3 кино үзчихээд тэд хөдөөний ах дүүсээ ийнхүү дээрэнгүй нэрлэж байгаа нь тэр. Тэр индиануудыг мэдэх үү?
Тэр баларсан индианууд, Чероки нарыг битгий хэл өөрсдийгээ ч тоодоггүй  тийм их зантай түмэн бол манайхан...
Чероки нар, шуудхан хэлэхэд, эм буюу эмэгтэй үндэстэн болоод мөхсөн юм билээ. Европ цагаачид очиход Америкийн индианууд, түүний дотор Чероки нар ямаршуу байдалтай угтсан бэ? Индиан эмс европынхоос хавьгүй илүү эрх мэдэлтэй байдаг нь харагдав. Индиан эм хэнтэй суухаа шииддэг, нөхрийнх нь барьсан гэр, хүүхдүүд нь эхнэрийнх нь хэмээн тооцогддог байв. Хэрвээ хэт олон хүүхэд төрүүлж, эсвэл аль нэгэн хүүхэд нь гажигтай төрвөл, эм эгтэй түүнийг алах эрхтэй байв. Нөхөр нь хадмындаа аьдрах нь элбэг байсан бөгөөд, эхнэр гуай салахыг хүсвэл нөхрийн хувцсыг боогоод гадаа шидчихдэг хаячихдаг байв....

Манж нарыг ч гэсэн дээ. Манж улс,  үндэстэн байхгүй болоод одоо хятадууд амьдардаг Ляонин, Хэбэй, Хэйлунзян, Цилин гэх 4 хятад муж болж үлдсэн.
Нэг швейцар эр:- Танай Улаанбаатарт манай хотуудад байдаггүй олон төрлийн гутлын дэлгүүрүүд байна- хэмээн гайхан ярьж байсан. Дээр үед Унгарын мэргэжилтнүүд монгол хүүхнүүдэд өрөөсөн гутал бэлэглээд, нөгөөг нь маргааш орой ирж ав гэдэг байсан гэх яриа бий. Гутал, хувцас, мөнгөний төлөө эх орон, үндэстнээ ч худалдах, устгахаас ч буцахгүй эмс
 бол монгол охид, эмс гэхэд гэвэл ихээхэн гүтгэлэг, доромжлол болохгүй байх.

Америкад "Mongols" гэх мотоциклийн клуб бий. Монголчууд тэнэмэл цагаачид, "Монголоос гаралтай хөх толботнуудад" уусаад дууссаны дараа "Монгол" гэх жип нь давхиж явах байлгүй дээ. Монгол улс, үндэстнээс эцэст нь нэг жип л үлдэх бий...

"21-р зуун гэхэд дэлхийн хүн ам 10 тэр бум давж, олон оронд хүн амын хэт өсөлт болох нь одоо харагдаж байхад Төв Азийн өндөрлөг нутагт 1.5 сая гаруй хавтгай дөрвөлжин км нутаг үндсэндээ эзэнгүй шахам хэний ч анхаарал татах учиртайг бид бас бодолцох хэрэгтэй. 
Манай дэвсгэр нутагт харь орноос шилжин суурьших явдалд ямар ч сүрдүүлэг, зэр зэвсэг огтхон ч хэрэггүй. Зүгээр хамтран ажиллаж байгаа ба хөрөнгө оруулалт хийх гадаадын иргэд, тэдний хамаатан садан, хамтран зүтгэгчид, аялал жуулчлалаар ирэгсдээс үлдэж хоцорсон хүмүүс нутагшин суурьшсаар байтал манай улсын газрын зураг, төрийн сүлд, далбаа үлдээд нэг мэдэхэд Монгол нэртэй олон үндэстний холимог улс болон хувирна. Энэ үед монголчуудын генийн санг хамгаалах, эрх чөлөөг дээдлэх, Монгол орны тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийн тухай асуудал цаг хугацааны хувьд нэгэнт хожимдсон байх болно". "Газрын төлөө тулалдаан эхэллээ".  О. Дашбалбар. 1996.12.10.