Wednesday, October 27, 2021

no.116. “Дагуур"

Дагуур бол Буриад, Забайкалье, Амур мужийг дамнасан түүх-газарзүйн муж юм. Монгол Улсын хамгийн зүүн хойнох нутаг. Ховор шувуудыг үзэх диваажин. Хятадын Өвөр Монголын Далай нуурын эргэн тойрны нутаг.
********************************************************

Оросын Буриад, Чита мужийн нутагт Дагуур буй:

***************************************************************
Монгол Дагуур

Монгол улсын зүүн хойд хязгаарт Дорнод аймгийн Чулуун хороот, Гурванзагал, Дашбалбар сумдын нутгийн зарим хэсгээс бүрдэнэ.  Дагуурын чийглэг тал хээр, том жижиг нуур цөөрөм, гол горхи, намгархаг газар нь Зүүн өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар болдог. Мөн халуун орны олон зүйл, усны болон эргийн шувуудын өндөглөн зусах газар болдгоороо онцлог билээ. 2017 оны Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр ээлжит чуулганаар Монгол Улс ОХУ-тай хамтран Дагуурын ландшафтыг хил дамнасан байгалийн өвөөр бүртгүүлсэн. Дагуурын ландшафт нь Дагуурын тал нутаг дахь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газрын экосистем, олон төрлийн шувууд тэдгээрийн дотор тэнд өндөглөн зусдаг нүүдлийн шувууд, цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу, мөн хил дамжин нүүдэллэдэг цагаан зээр, мануул, тарвага зэрэг хөхтөн амьтан, ховор ургамлыг багтаадаг иж бүрэн экосистем юм..
******************************************************************

1918.2.01/1.18/:"Семеновчууд дураараа авирлаж байна. Манай Дагуур өртөөнд Семенов есаулын хэсэг цэрэг цуглачихлаа. Тэд 300 орчим, алтан мөнгөөр алба хаадаг, 60 рублээ алтаар, 160 рублийг цаасаар авч байна. Хөрөнгөтнүүдэд хөлслөгдсөн тэд эрх чөлөөний эсрэг явж буй. Хуучин засгийн газрын үед эргэн тойрон цагдаа, тагнуулууд хөлхөлдөж, улс төрийн тухай ярьж болохгүй байсан бол, одоо манай Дагуурт байдал түүнээс доор, тэд энд дураараа аашилж байна. Энгийн хувцас өмссөн казакууд өртөөнүүд дээр мэдээлэл цуглуулж байна. Семеновынхны тухай цуурч байгаад  баривчлагдсан хүмүүсийг шөнө буудчихаж байна. Жишээ нь, казакууд талбай дээр, шөнийн 11 цагт, ямар нэгэн шалтгаанаар баривчлагдсан нэгэн цэргийн шинел, пиджак, гутлыг тайлж аваад   20 алхамын цаана зогсоогоод "-Большевикийг буудаад!" гэж командалж эхэлтэл, цэрэг зүрхлэн зугтчихжээ. Азаар оногдсонгүй.
/Иркутск: Безчинства семеновцев.«У нас, на ст. Даурия, сформировалась кучка солдат есаула Семенова. Их около 300 человек и все вольнонаемные: служат за золотые деньги, получают по 60 руб. золотом и 160 р. бумажными. Наняты они буржуазией и идут против свободы. При старом правительстве было плохо, кругом жандармы да шпионы, говорить про политику нельзя, а сейчас у нас в Даурии еще хуже: говорить нельзя про казаков, что они делают. Много казаков разослано по станциям в частной одежде для разных сведений. Кто говорит про семеновский отряд, того ловят и больше того человека не видят. Многих разстреливают они и все ночью. Вот, например, этой ночью казаки одного солдата – за что, я еще не знаю – вывели на площадь в 11 ч. ночи, сняли с него шинель, сапоги и пиджак, он остался в одном исподнем белье, и начали его разстреливать. Поставили в 20 шагах от себя, скомандовали «залп по большевику», а солдат рискнул бежать. Казаки дали залп и мимо. Счастлив солдат,  направился бежать в поселок и скрылся от казаков. Многие получают от казаков нагайки 25 и 75 ударов. Но это все потому, что у нас солдат нет, у Маньчжурии китайские солдаты, у Даурии семеновские казаки, в Чите солдат мало, а Иркутск далеко»/

1919 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Читийн ойролцоох Даурын төмөрзамын буудалд Нармай Монгол улс байгуулах бага хурал болж, түүнд буриадаас6, өвөр монголоос 5, баргаас 4 төлөөлөл оролцжээ. Мөн Семенов, түүний туслах А.Волгин, орчуулагч М.Шадрин, Японы хошууч Сүзүки нар байжээ. Их хурлаасНармай Монголын Засгийн газар байгуулж, Засгийн тэргүүнээр Өвөр МонголынНэйс гэгээн Мэндбаярыг томилж, цэргийн асуудал эрхэлсэн туслахаар ХарчиныНэрэмпил гүн, гол туслахаар Э.Д.Ринчино томилогджээ. Гадаад хэргийн асуудлыг Ц.Жамсранд хариуцуулахаар эчнээ шийдвэрлэсэн боловч гадаад харилцааныасуудлыг Ц.Цыдыпов эрхэлж байв. Семенов Нармай Монголын Засгийн газрынтэргүүн зөвлөх болов. Японы талаас дэмжлэг үзүүлж байв. Их хурал дээр үндэстэн өөрийгээ тодорхойлох эрхтэй байх тухай АНУ-ын ерөнхийлөгчийн үгийг иш татажбайжээ. 1919 оны 6 дугаар сарын 30-нд Ц.Цыдыпов тэргүүтэй Нармай Монголын Засгийн газрын төлөөлөгчид Нийслэл Хүрээнд ирж, Нармай Монголын Засгийнгазар болон Богд хааны засгийн газрыг нэгтгэхийг хүссэн боловч татгалзсан хариу авчээ