Wednesday, October 6, 2010

8. "Түвдийг рембүүчи болгож, өмнөд монголыг...".


-----------------------------------------------------------------------------------------------------------------
Нийтлэлч Алхан Болд, 2010 он. No.8. "Түвдийг ренбүүчи болгож, өмнөд  монголыг...".

Түвдийг дарах арга нь эхлээд Энэтхэгээс хөөгдсөн буддын шашин байсан бол,  Moнголыг дарах арга нь түвдээс авсан нөгөө буддын шашин байсан нь үргэлжилсээр байна.

-Түвдүүдийн төлөө амьдардаг монголчууд. УБ-аар дүүрэн түвд рембүүчи.
suvraga bosgoj tenegtej bhaar mod tariachee. syvraga huchilturugch gargahgui.
-Чулуунжавын зөв шүүдээ. мухар сүсэгт баригдаж насаа барахын хэрэг юун билээ. хүн өөрөө өөртөө эзэн, өөрийгөө жолоодох нь зөв. нэг нь ид шидтэн, нөгөө нь тэнэг гэж байхгүй....
/Судлаач, профессор Д.Чулуунжавын нийтлэлийг уншаад бичсэн уншигчдийн сэтгэлүүдээс/http://www.sonin.mn/news/easy-page/84207

Монголчуудыг олон зууны турш мунхруулж байгаа түвдүүдийг олноор орогнуулан өндөрт залж, харин өмнөд монгол буюу өвөр монгол ах дүүсээ тагнан, мөшгөн Хятад руу ачдаг уламжлал Монголд 1990 оноос хойш тогтоод буй.
"Цагаач Ганболд сураггүй болжээ" гэсэн нэг нийтлэл гэсэн нийтлэл 81-р Суваг сонины 2005 оны 7-рт гарсан байв: Төмөржөөгийн Ганболд гэр бүлийн хамтаар Монгол Улсын хилийг зөрчин дүрвэн ирсэн аж. Тэднийхэн Монголд ирсэн даруйдаа ЗГ хандан улс төрийн орогнол хүссэн юм. Манай ЗГ асуудалд нааштайгаах хандан тэдэнд иргэний харьяалал олгох эсэхийг хүртэл түр хүлээхийг санал болгожээ. Ийн тэд Дорнод аймгийн Хэрлэн сумын Жамьяндорж гэдэг айлд түр байрлан амьдрах болжээ. 2001 оны 2-р сард аймгийн цагдаагийн газраас бичиг баримтийн гэнэтийн шалгалт явуулсны уршгаар Т.Ганболдын аав, ах хоёр нь бичиг баримтийн зөрчилтэй гаднын иргэн гэсэн шалтгаанаар баривчлагдсан байна. Хань болон үрийнхээ төлөө ээж нь Улаанбаатар хотын зорьж, болсон явдлын талаар Монгол Улсын ЗГ харьяа зохих байгууллагад хандахад хил зөрчсөн этгээдүүдийг 2 улсын ЗГ-уудын хоорондох гэрээний дагуу Хятадын талд хүлээлгэн өгөх тухай хариу өгчээ. Ээж нь ч өөрөө баривчлагдсан байна. Тэрбээр үлдсэн ганц хүүдээ ихэд санаа зовнин замын хүнээр дамжуулан хаашаа ч хамаагүй зугт гэсэн утга бүхий бичиг хүргүүлсэн аж. Т.Ганболдын хувьд хүний нутагт ёстой тэнгэр хол, газар ойр... цомог 30.

Уг нь монголчууд "сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь" гэдэгсэн. Жич: Цагаач хятадыг "иргэн"/ирсэн хүн/ гэж нэрлэдэг байсан Монголд одоо өөрсдийгөө иргэд\"ирэгсэд"\ гэцгээдэг болж. Монгол хүн уг нь "иргэн" биш харин 
Монголынхоо харъяат нь юмсан. Монгол Улсын харьяат болно гэдэг бол зарим монгол хүнд бүтэхгүй мөрөөдөл. Нэгэн хазар хүн "-Би Монголын иргэн болох юмсан. Өвгөдийнхөө нутагт хогийг нь шүүрдэж байгаад ч гэсэн үхэх юмсан" гэж бичсэн байсан. Өвөр монгол Хуучинхүүгийн "Чулуун зүрхтэй хайлаас" номоос иш татъя: "Үдийн наран голлож маш халуун агсан ч үе үе сэрчигнэх зөөлөн салхи хөгжмийн аястай санагдана. Бид нэг хөтөл дээр амсхийн суухад хажууханд сүрэг үхэр нэлийтэл хэвтэж үдэлж байлаа. Мах, тарга сайтай өег цатгалан тэдний амгалан тайван байдлыг харсаар эгч минь "-Ирэх төрөлд Монголд хүн болж төрж дийлэхгүй бол ядаж мал болоод төрчихъе" гэв. Би цочисхийв. Сургууль соёлын мөр олж хөөгөөгүй эгчийн минь амнаас гармааргүй үг. Энэ үгэнд хичнээн их зовлон зүдгүүр амссан түүхийн шимшрэл, хичнээн их төвөгдөж гачигдаж байгаа одоох амьдралын аргагүйдэл, жич заяа тавиланы гомдол гутрал агуулагдаж байгаа...". 

Өвөр монголчууд буюу өмнөд монголчууд хятад болсон гэцгээнэ. Өвөр монголчуудын ихэнхи нь монгол царай, төрхөөрөө байгааг бид Одон ТВ-ээр нь хардаг атлаа тэднийг -хятад болсон- гэцгээдгийн цаана ямар учир байна вэ?
Түвдүүд Монголд ирэхээрээ "ренбүүчи" гэгдээд үлдчихдэг, өвөр монгол хүн үлдэхийг хүсвэл дороо баригдаад Хятад руу ачигддагын цаана ямар учир байна вэ? Aфрикийн хар авгай Монголд нуугдах битгий хэл гудамж, дэлгүүрээр хэсч харагдсан хүнээс мөнгө нэхсээр олон жил болж буйн цаана ямар бодлого байна вэ?

Өмнөд нутгаа сахин үлдсэн өвгөдийн маань үр сад болж, Өвөр Монголд төрсөн нь тэдний буруу юу?! Хятадууд "өвөр монгол", "монгол бөх" хэмээн дуртайяа ярьж, "Одон" ТВ-ыг Монгол Улс дахь ах дүүсэд нь өдөр бүр үзүүлж байхад, юунд зарим маань хятадуудын зүүдлээ ч үгүй хоригыг өвөр монголчууддаа хэрэглэдэг юм бол?!  Ах дүүстэйгээ харьцахаас айдаг монголчууд харь үндэстэн- түвдүүдийг дагах, урихдаа жигтэйхэн зоригтой. "Манайхныг улам мунхруулж өг"- гээд шалаад явдаг биз.

Өвөр монголчуудын дунд муу явдалтай, эсвэл монголчууддаа хор хүргэдэг зарим этгээд байхыг үгүйсгэхгүй. Гэвч тэднээр далимдуулж бид  бүх өвөр монгол ах дүүсээ хараан зүхэж, тэднээсээ нүүр буруулж, тэдэндээ дээрэнгүй хандаж болох уу?!
Шороон түмэн хятадын дэргэд орших гэж оролдож яваа ах дүүсийнхээ элэг зүрхийг бид яах гэж өвтгөнө вэ:
а. Өвөр монголчуудаа үл тоомсорловол эсвэл хараан зүхвэл тэд  хятадууд үнэлнэ гэж горьддог бололтой. Харин ч бүүр эсрэгээрээ "-Ар монголчууд бол ах дүүсээ гэдэггүй новшийн этгээдүүд байна. Тэгвэл өөрсдийг нь..." гэж хятадууд жигших ч юм бил үү. "-Цэвэрлэгчээсээ эхлээд Ерөнхийлөгч нь ч монгол хүн байдаг" хэмээн элгэмсдэг Монгол Улсад нь өвөр монголчуудад гэгээрсний дүрийг эсгэдэг ламаасаа эхлээд новширдогын жишээ: "Монгол түмний сүсэг шүтлэгийг сүжиглэсэн Ганданы их дуганд ортол хойноос шар тэрлэгт лам "Хүүе хө, и чиан тү!" гэж нэг наалттай бичгийг заав. Монголын хүмүүсээсээ мөнгө хураахгүй агаад биднийг өвөрлөгч гэж таньчихаад тэгж байна. Яах гэж та хятадаар ярьдаг вэ? Бүр монгол хүн байтал мянган төгрөг гэчихэж болдоггүй юм уу?" гэхэд мэхийсхийгээд "За, уучлаарай" гээд "И чиан тү" гээ авлаа" -хэмээн "Чулуун зүрхтэй хайлаас" номд бичсэн байсан. Цонжин болдог дахь Чингис Хааны Хөшөөд гадаад хүнийг 10000 төгрөгөөр оруулдаг ч өвөр монголчууд, халимаг, буриад, монгол-хазаруудыг бидэнтэй адилхан 5000-аар оруулж монгол хүн гэдгийг нь тааламжтайгаар мэдрүүлж байхсан. Тэр ч бүү хэл "-Өвөр монголчуудын хятадуудыг үзэн ядах үзэл нь шизофренийн хэмжээнд хүрсэн. Тэд бүр "Одон ТВ"-ээрээ хятад хүнийг улаан цайм доромжилж, шоглож байдаг" гэж  хэвлэлээр ховлосон "их бичгийн хүн" ч Монголд бий. Өвөр монголчууд даварсан, давраагүйг Хятад Улс л мэдээгүй байв гэж.

б. Өвөр монголчуудаас өөр дээрэлхчихмээр хүмүүс манайханд олддоггүй бололтой. Хаяа "буриад" гэж зүхүүлдэг найз минь  :-Өвөр монголчууд чинь хужаа нар шүү дээ" гэж байв. Буриадыг хараагч "цэвэр халх"-ыг бас нэг  нь "хөдөөний мал" гэнэ. Иинхүү монголчуудын тамын тогоондоо чанагдсаар байна.

 Нэг бол, "-ах дүү" гэчихвэл тэд алт, зэснээс маань гуйна- гэж манайхан айгаад байна уу. Өвөр монголчууд ар Монголын төлөө гаминтай тулалдаж амиа алдаж, цусаа урсгасныг л сонссон болохоос биш, алт, мөнгө, зэсийг гуйв гэж би дуулсангүй. Одоо л гуйв гэж үү. Тэгээд ч, харийнханд уул уулаар нь өгөөд туучихдаг баялагаасаа манайхан элэг нэгтэндээ бол атгыг ч өхгүй биз. Эрээнд тэднийхээ нэгэнд 5 юань илүү төлчихвөл, "за яахав, хүний нохой идэхээс өөрийн нохой" хэмээн сэтгэлийн таашаал авахын оронд "-Өвөр монголчуудыг бодвол хятад нь дээр юм бил ээ!" хэмээн ухуулаад явагсад олон. Зургаан ч өвөр монголыг танихгүй байж "-Би 6 өвөр монголтой утсаар ярьчихлаа, бүгд залилах гээд байна" гэх нь холгүй. Өвөр монголчууд сайн ч, муу ч байсан бидний л ах дүүс. Хамаатнаа сонгох биш. Холуур явмаар хуншгүй хүмүүс үү тэд? Мэдээж тэдний дунд муу ч хүмүүс бий. Монгол хүний мөстэй нь олонхи юм шиг санагдаад байдаг юм. Хэн хэнийхээ яриа, хэллэгээс л харъя: Ядаж л тэд манайхан шиг "-Юу байна?" гэж мэндэлдэггүй юм бил ээ. Гол төлөв "хөгшин", "хөгшчүүл" буюу бараг л хэрэггүй бологсод Монгол Улсад байдаг бол, Өвөр Монголд хүндтэй "настан", "настнууд" байдаг бололтой. 6 сая өмнөд ах дүү нартаа дүргүй атлаа, тэд мөнгөтэй харийнханд, "-Танайхны бөгс хөх толботой байлгүй дээ", "-Танай өвөг дээдэс энд амьдарч байсан байх" гэхчлэн бялдуучилдаг. Тэд бараг л "-Манай монголчууд хаа нэгтэйгээс цагаачлан ирсэн байх. Одоо та нар нутгаа ав" гэх нь холгүй... Элэг нэгт ах дүүсээ дэмждэггүй юмаа гэхэд бид ядаж элдэв харгис, хүйтэн үгсийг чулуудаж тэднийхээ өр зүрхийг өвтгөхгүй явахсан даа.

Монгол Улс дахь монголчууд бүгдээрээ өвөр монгол ах дүүсдээ дургүй гэвэл худлаа. 30 орчим насны бүсгүйгээс би "өвөр монголчууд хятадуудаас доор"-ийг асуухад тэр "-Юу ярьж байгаа юм бэ?! Тэд бидний мах цусны тасархай шүү дээ!!!" хэмээн уулга алдаж байв.
Булагнан жаргах гээд бүгдээрээ мөхчихсөн байх вий дээ, монголчууд. Монгол Улс дахь монголчуудын дунд дэлгэрээд буй- "өвөр монголчуудыг бодвол хятад нь дээр юм билээ" гэсэн гажиг, хортой уншлагыг бид үндэстнийхээ, хойч үеийнхээ төлөө таслан зогсоох цаг болжээ.

 Эцэст нь Нимёллёр гэдэг ухаантай хүний шүлгийг монголчууддаа сануулахсан:

"Когда нацисты пришли за коммунистами, я молчал, я же не коммунист.
Потом они пришли за социал-демократами, я молчал, я же не социал-демократ.
Потом они пришли за профсоюзными деятелями, я молчал, я же не член профсоюза.
Потом они пришли за евреями, я молчал, я же не еврей.
А потом они пришли за мной, и уже не было никого, кто бы мог протестовать".

«Als die Nazis die Kommunisten holten, habe ich geschwiegen, ich war ja kein Kommunist.
Als sie die Sozialdemokraten einsperrten, habe ich geschwiegen, ich war ja kein Sozialdemokrat.
Als sie die Gewerkschafter holten, habe ich geschwiegen, ich war ja kein Gewerkschafter.
Als sie die Juden holten, habe ich nicht protestiert; ich war ja kein Jude.
Als sie mich holten, gab es keinen mehr, der protestieren konnte»


First they came for the Socialists, and I did not speak out—
Because I was not a Socialist.
Then they came for the Trade Unionists, and I did not speak out—
Because I was not a Trade Unionist.
Then they came for the Jews, and I did not speak out—
Because I was not a Jew.

Эцэст нь тэд монголчуудыг авахаар ирэхэд бидний  төлөө хэн ч дуугарахгүй юү?!



Monday, October 4, 2010

7. “Бэр буюу эм үндэстэн !?"


Нийтлэлч Алхан Болд. 2010 он. No.7. “Бэр, эм үндэстэн !?". 

"Би, Москвад нэг удаа ажлынхаа орос залуутай гудамжинд явж байтал төв азийн хэдэн залуу биднийг их хорссон нүдээр харж байв. Залуу ч үүнийг мэдрээд, "-Эд нар чамайг таньдаг юм уу?" гэж асуусан. Би-"Үгүй" гэсэн. Би   маш айсан, үнэн шүү" гэж нэг тува хүүхэн бичжээ./"Как-то я шла по улице, с коллегой, русским, здесь в Москве. Группа парней из центральной Азии смотрели на нас с агрессией. Парень тоже почуствовал, и спросил меня: это не твои знакомые? Я ответила-нет. Мне стало очень страшно, это правда". 

------------------------------------------------------------------
Харин Mонголд харийнхантай гэрлэсэн, явалдсан эмэгтэйчүүд нь айх, ичих битгий хэл, түүгээрээ бахархах, гайхуулдаг уламжлалтай. 

Монгол Улс дахь монголчууд 97 охиноо харийнханд өгөөд оронд нь 3 эмийг авдаг болсноор мөхөх үндэстнүүдийн жагсаалтыг тэргүүлж байна.  Хаан явсан үндэстэн эцэст нь бэр үндэстэн болж дуусах нь энэ үү?  "-Монгол эмэгтэй сармагчинтай суучихлаа!"- гэж дуулдвал гайхах явдалгүй болжээ. 10 сая ах дүү нараасаа таслагдсан 2,7 сая бид 50, 100, 500  сая эрстэй улс, үндэстнүүдийг эхнэрээр хангаж чадах уу? Биднийг "зочломтгой" гэж онгироодог харийнханд эхнэрүүдээ бэлэглээд ч дутна.  Сургуульд үндэстэн орших, эс оршихын талаар илтгэл огт тавигддаггүйн гай энэ. 

 "...Монгол малын удмын санг хадгалах гэж зовдог байсан ард түмэнд маань монгол хүнийхээ генийг хамгаалах бас нэг тэмцэл хийх цаг ирж дээ. Энэ маягаар бол бид гуч, дөчөөд жилийн дараа Жорж Гончиг, Жон Дамдин, Накамура Дорж, Ён Сон Бат, Ху Вэй Пүрэв нарын Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд санал хураалгах гэж явах нь ээ дээ? Үгүй гэвэл хүний эрхийг зөрчсөн хэрэгтэн болно биз дээ?... Нилээд өндөр албатай монгол эр -Хоёр охин маань Унгарт сурдаг, нэг нь тэндээ бэр болсон, нөгөө нь Австрийн бэр болж байгаа- хэмээн бахархан ярьсныг сонссон чих минь хөөрхий. Хөгжмийн зохиолч нөхөр минь -Испани улсад хүргэнийдээ айлчилж 2 сар сайхан амраад ирлээ-гэснийг уншсан нүд минь хөөрхий", хуудас 35, Очирбатын Дашбалбар, 1996.12.10. "Газрын төлөө тулалдаан эхэллээ".

Дэлхийд “эр, эм” үндэстнүүд бий. Өөрийнхийг өхгүй атлаа өрөөлөөс "тогшдог" нь “эр” үндэстэн. Жишээ нь, эсгий туургат монголчуудаас ч охидоо харамладаг казакууд эр үндэстний тоонд орж байна. Харин бусдыг эмсээрээ хангадаг бол "эм" буюу "бэр" үндэстэн, бүүр, "амиа золиослогч" үндэстэн ч гэж хэлж болно. Эмс нь өгзөг муутайн улмаас бусдын хэвлийгээр үрждэг “паразит” үндэстэн ч бий. ”Эм” үндэстнүүд голдуу Азид буй. Гэтэл тэр "эмс" ч монголчуудад эрлэх болж... 

Монгол айл -Хөвгүүд яах вэ,  охид маань л -гэдэг. Өглөө гялалзсан, гялтганасан хувцастай охид, эхнэр гэрээс гарч, дараа нь дөнгөж хувцастай хөвгүүд, нөхрүүд нь дагадаг. Юу сайндаа, австрали залуу "-Танай энэ ганган охидуудыг Сиднейд очвол хүмүүс -Азийн нэг орноос саятны хүүхдүүд ирчихэж гэж бодох байх- гэж ярьж байхав. Хөдөөд, мал дээр голдуу хөвгүүд, хотод оюутнууд голдуу охид. Жишээ нь, ахын минь 3 охин дээд сургууль, коллеж дүүргэсэн бол, 3 хүү нь дунд сургуультай тарсан. Нэг нь саяхан хотод ирж булдозерчын 45 хоногын дамжааг урьдчилан дүүргээд буцсан. Ах гэдэг асралт хүний тухай нэг ч дуугүй мөртлөө манайхан алдсан, гээсэн ээмэг, бөгждөө гаслан дуулдаг. Эхнэрээ биш, эмээлээ харамладаг монгол эрс олширчээ. Монголчууд ээж, эмс, охидоо дээдэлсээр ирлээ.  Хариуд тэд үндэстнээ мөхөөх нь.

Монгол эр нүүр бардамаар “-Миний эхнэр” гэж чадахаа болиод бусадтай хуваалцдаг мэт, “-Манай эхнэр”\=бидний эхнэр\, “-Манай гэр бүлийн хүн” гэх болж. Дэлхийд бидний тухай "She's our wife", "Она- наша жена", "He is our husband", "Он- наш муж" гэхчлэн онигоо гарах вий. "Хань" гэж дуудах харилцан итгэлгүй учраас "хайр" гэцгээдэг. Монголчууд эцэг орноо "эх орон" болгожээ. Монгол эмэгтэйчүүд хөрөнгө, хувцас, хоол, хов жив, корей кино, доллар, юаны л тухай ярилцдаг. Тэдний нийгэм улс төрийн яриа сайндаа л "-Манай өвөө ахмад дайчин юм билээ. Тэдэнд байр өгөх сурагтай байна" гэх мэт. Өвөөгөө хаана, хэзээ, яаж байлдаж явсныг ач охин нь өчүүхэн ч үл сонирхоно.

Монголчууд“-Хятадуудад л уусахгүй бол яахав” гэцгээдэг. Энэ үндэстэнд уусвал муухай, тэр үндэстэнд уусвал гоё гэнэ?! Юуны ялгаа?! Шатаж үхсэнээс хөлдөж үхвэл гоё гэж солиорох нь. Монголчуудыг уусгах, царай зүс, бие хаа сайтай эмсийг нь авах, дэлхийд 18-д ордог том нутагт нь эзэн суухын тулд харийнхан "Эрлийзүүд царайлаг, сайхан, ухаантай" гэх үлгэр ярьдаг. Түүнд нь ч манайхны нилээд нь итгэчихсэн. Харийнхан, тэдний эрлийзүүд монголчуудыг "мал", "үхэр" хэмээн доромжлох нь сүүлийн үед хирээс хэтэрлээ. Гэрт маань өсчихээд эздийг нь доромжлон суугааг бид  няцаах ёстой. Тэгвэл биднийг доромжлогсдод өөдөөс нь "илжиг", "гахай" гэх мэтчилэн хариулмаар. Хэрвээ тэд Монгол Улс, монгол үндэстэнд үнэхээр үнэнч бол эрлийз хурлийз гэх монголчуудын ярианд огт эмзэглэхгүй. Хөдөөд хамаатан, садан байхгүй тэдэнд монгол ахуй амьдрал  төрөхөөс нь л харь, хүнийх байсан учраас тэд хөдөөнийхөн хэмээн үзэн ядаад байна шүү дээ. Аргалын утаанаас зөвхөн ногоо, цэцэг л үнэртдэгийг тэд гадарлах ч үгүй. 

"...Монголчууд бие хаа, царай зүс сайхантай. Ихэнхи нь туранхай, бор арьстай, аятайхан, зөв хэлбэрийн нүүртэй, уянгалаг хоолойтой. Эмэгтэйчүүдийнх нь дунд бараг европ төрхийн  дагинас бий...".\У монголов симпатичная наружность. Большинство из них стройны, худощавы, с темной кожей, приятными, правильными чертами лица и мелодичным голосом. Среди женщин есть красавицы почти европейского типа..."\ хуудас 92, "Монголд өнгөрүүлсэн 9 сар"\1912-1913\, И.Я Коростовец.
"...Монголчууд бол дүүрэн, эрүүл нүүртэй, нилээд нь, хараад баймаар цэвэрхэн царайтай хүмүүс ажээ..." \"...We found the Mongols to be hospitable a people with full, healthy-looking faces and often handsome and intelligent feautures..."\, хуудас 08, "Chinese Agent in Mongolia"\1926\, Ma Ho T'ien.

Үнэндээ бол тэд өөрсдөө цус ойртож, эсвэл ортоом, усан гүзээ шиг хэврэг болчихоод буйг нь сануулахаас өөр аргагүй. Монголчуудад шунаад буй тэд элдэв ухуулга, үлгэр зохиож буйг бид илчлэх ёстой. 
Эрлийзжсэн амьтны жишээ бол нохой: үсгүй, хамаргүй, сүүлгүй ноход, бас хав үүссэн. Нохой гэснээс, монгол хүний өвөг явган таваргаж, төрийн сүлдийн морь тахийн сүрэгтээ давхих эрт цагт анх ирж нөхөрлөсөн банхар маань золбин "зочид"-доо шахагдсаар байна. Анхны нөхрынхөө дараа монгол хүн өөрөө тэсэх үү? Үхрийг сарлагын цусаар холдуулах тусам үржилгүй болдог, эрлийз адуу 2-3 үе хурдлаад л цаашаа өлбөгөр, хэврэг болдог шиг байдал хүнд ч байна. Давжаа биетэй, эсвэл мэдрэлийн гажигтай хүмүүсийн нилээд нь илт монгол биш царайтай.  
 "...Энэ тосгоны монголчуудын нилээд нь илэрхий хятад цустай байсан нь сэтгэл гонсойлгов. Тэд  2 үндэстний бие, нүүр царайн хамгийн муу шинжүүдийг тодруулан төрдөг бололтой...\ "...The Mongols of the village were rather dissappointing, for many of them show a strong element of Chinese blood. This seems to have developed an unfortunate combination of the worst caracteristics of both races.../хуудас 10, "Across Mongolian Plains", Roy Chapman Andrews, 1921, D Appleton and Company/.

Саявтар, өөрийгөө орос, хятад, түрк, монголын хурлийз  гэх нэг авгайтай би тааралдаж билээ. Тэр гэхийн тэмдэггүй, бараг л харь гаригынх гэмээр царайтай тэр эмэгтэй  тэнэсэн яриатай, үзэл бодол нь ойлгомжгүй, бас гэнэтхэн учир утгагүй инээж, уйлах, дуулах аястай байв. 
Жишээ нь, афганистаны хазаруудын дийлэнхи нь монгол төрхтэй ч  бас холимог царайтан нилээд бий. Гэтэл тэд монгол царайтнуудаасаа биеээр голдуу давжаа байдаг гэдэг.
Монголчууд бол биологын хувьд маш залуугаараа байгаа цөөхөн үндэстний нэг. Цэвэр монголчуудын дунд халзан хүн байдаггүйг  үүний нэг нотолгоо гэдэг. 

Бид уг нь малаар бол хүн төрөлхтөний “цөм сүрэг”-үүдийн нэгсэн. Хувьчлалаар зарим цөм сүргийг тараасанд харамсдаг ХАА-н мэргэжилтнүүд олон. Үүний нэгэн адил монголчуудыг үрэн таран болохоос өмнө генээс нь амжиж хүртэх гээд харийнхан хөгшин залуугүй шогшиж байна. Асар уудам нутагтай, залуу биологтой монголчууд цус ойртох асуудалгүй.  Хэрвээ хэн нэгэн монголын  царай муухай байгаа бол тэр нь цус ойртсоноос биш, зөвхөн архиддаг, тамхиддаг, бас гүйж хөлсөө гаргадаггүйнх. Эрчүүдийн толгой залуугаараа битгий хэл, өтөлсөн хойноо ч халзрах нь онцгой ховор манай үндэстэнг биологын насны хувьд залуугаараа буй цөөхөн үндэстний нэг гэж үздэг. "Цус ойртож халзарсан" харийнхантай эсгий туургатнууд холилдвол огцом хөгшрөх юм. Манайхан хар, халтар, халзан, улцан, бүлцэн ч биш. Биологын ховор чанараа анзаардаггүй монголчууд мянга мянган жил урласан барималаа дуртайд нь эвдүүлж байна. Монгол төрх /+киргиз, казак, тува, якут/ бол хүн төрөлхтөний үл давтагдах гуа сайхны нэг. Харийнхан тэнэг, гажигын өвчин\down syndrome\-өө -монголизм гэж нэрлэн биднийг доромжилсоор ирсэн. Үнэндээ бол эсрэгээрээ, монголчууд илүү сэргэлэн, ажигч, сониуч.

Эрлийзээрээ болдог бол япон, англи, герман, корей, шведүүд өдийд шүлсээ гоожуулан өмнөд Америкуудаас хандив гуйж, харин мексик, түркменүүд дэлхийг тэргүүлж явахсан. Дэлхийн шатрын аваргууд дандаа л "цус ойртсон" гүрж, индүс, хан, армян, хохол, оросууд.  

Задарсан нүүдэлчдийг Чингис хаан дэгтэй болгосныг Карпини “монгол эмэгтэйчүүд ёс алдав гэж үл дуулдана” хэмээн 13-р зуунд биширсэн бол 1926-1927 онд Монголоор явсан улс төрийн тагнуул Ма Хо Тиен монгол эмэгтэйчүүд нөхрийнхөө дэргэд гаднын зочинтой марзагнаж байдгийг үзээд алмайрсан байдаг.  Америкийн Чероки мэтийн дайчин үндэстнүүд европчуудад дийлдсэн, мөхсөны нэг учир: тэд эхийн эрхэт ёстой байв. Эр нөхрөө гэрээсээ хөөчихдөг, дайснуудтайгаа гэрлэдэг эмс нь их гайг авчирсан гэдэг. 1492 онд Колумбийг ирэхэд 2.1-18 сая байсан хойд америкийн уугуулчуудын үр садыг 1920 онд АНУ-д тоолоход холимогуудтайгаа нийлээд 0.3-хан сая байжээ. 2000 онд, индиануудын үр сад АНУ-ын хүн амын 1%-д ч хүрэхгүй байв. 

Монгол хүн ямар "гени"-тэй төрдөгийн сүүлийн жишээг сая 2010.2.25-ны салхитай хүйтэн өдөр шатаж байгаа гэрээсээ 10 сартай дүүгээ гаргаж авраад, хашааны нөмөрт аваачиж хувцасаа нөмрүүлээд чичрэн байсан 2 настай охин харуулав\монгол, хөдөөний хүний генид үл итгэгсэд үүнийг мэдвэл таарна\.
"...Тухайлбал, 12 орчим насны нэг  охин бидний хийж байгаа юм бүрийг асар анхааралтайгаар ажиглаж байв. Гадаа харанхуй болж аав нь "-Гэртээ харья-" гэхэд охин "-Үгүй. Би явмааргүй байна. Дахиж тааралдахгүй юм чинь би бүгдийг нь хармаар байна" гэв. Монгол хүүхдүүд онцгой сэргэлэн бөгөөд тэд насандаа ахадсан чадвартай. Энэ нь, нүүдэлчин амьдрал нь тэднийг бараг хөлд оронгуутаа л өөртөө үйлчилж сургадагтай холбоотой. Тэд бол даван туулахын жинхэнэ жишээнүүд. Монгол хүүхдүүд эрүүл мэнд, ариун цэвэр, хоолны дэглэмийг бараг хайхрахгүйгээр өсдөг. Мөөмнөөсөө гарангуут тэд юу таарсныг л идэж уусаар явдаг. Хүүхэд өвдвөл лам нарын уншдаг номоос өөр үйлчилгээ байхгүй. Халуун, хүйтний туйлууд тэднийг хатуужуулдаг бололтой. Үстэй дээлтэй намайг чичирч байхад, 2-3 настай хүүхэд гэрийнхээ гадуур, тэсгэм хүйтэнд нүв нүцгэн гүйж явах нь олонтаа...". " ...In particular, one little girl twelve years old watched every detail with the greatest attention. When it was almost dark her father said, "It is time to go home now." "No," said she, "I don't want to go. I want to look at all these things as long as I can. I'll never see anything like them again." The Mongol children are exceptionally bright and are advanced in knowledge far beyond their years. This is due to the self-reliant life which is forced upon them almost from the time that they have learned to walk. Certainly they are examples of the "survival of the fittest." They grow up as best they can, with no attention to the most ordinary rules of health, cleanliness or diet. From the moment they stop nursing they eat and drink whatever comes in their way. If they are ill, the only medical services are the prayers of the lamas. They must become hardened to the greatest extremes of temperature. Often I have seen babies, only two or three years old, running about stark naked, outside the yurt in a bitter wind, when I was shivering in a fiir coat..." Andrews, Roy Chapman. 1921. "Across Mongolian Plains." D. Appleton & Co., New York. Pp. 158-159-

Монголчууд биологын төдийгүй оюуны хувьд ч онцгой хүмүүс. 2013.11.29-12.02- нд Английн Лондонд, Ой тогтоолтын ДАШ Тэмцээнд 33 орны шилдэгүүд оролцоход 12-21 настны Монголын баг Герман, Шведийн багын дараа 3-р байрт орсон.

Эмэгчнээ харамлах нь хүн, буур, бух, азарга, хуц, ухна битгий хэл, болжмор, хорхой, аливаа амьтны биологын шинж. Хачирхалтай нь, монгол эрсийн ихэнхид байгалийнх нь энэ араншин зөөлөн хэлбэрээр ч илэрэхээ больж, харин эсрэгээр, өөрсдөд нь заяагдсан хэдхэн эмсээ өт шиг олон харийнханд зуучлан, бэлэглэн амьтны аймагт байдаггүй гаж шинжүүдийг гаргадаг. Тэгсэн атлаа тэд өвөр монголтой гэрлэсэн охиноо үзэн ядаж, англитай нөхцсөн “мисс”-ээ магтдаг. 
2 залуу ярилцаж байна: 
-Манай Оюун хаана байгаа вэ?
-Оюун америк нөхөртэй болоод одоо Японд ажилладаг гэнэлээ. Хүүхдээ төрүүлэх гээд тэр Монголд ирсэн байгаа гэсэн. Оюун Тулгаатай олон жил үерхсэн байх аа.
Харамсах ганц үг цухуйлгалгүйгээр, тэдний яриа өөр сэдэв рүү шилжив. Монгол эрс бух шинжээ алдаж эр үхэр төдий болжээ.

Эмсээ харийнханд зуучлах нь хөлөө хөрөөдөхтэй адил бөгөөд монгол үндэстний эсрэг хамгийн хорт гэмт хэрэг. Харамлана, хямгадна гэх нь одоо цагт хүчирхийлнэ гэсэн үг биш ажээ. Казакстаны нэг веб-д: Уйгар эмэгтэй казактай хуримлахад бэрийн талаас хэн ч ирдэггүй, хэн нэгэн ирсэн ч дараа нь харилцаагаа тасалчихдаг-хэмээн бичсэн байсан. Хамгийн зөв-хүчирхийллийн бус аргаар тэд эсэргүүцэж буй нь энэ. Хүний нутагт орогнож суугаа тэд үүнээс илүү яаж ч билээ. Дэргэдэх Узбекистанд яаж байна? "Узбекүүд их үндсэрхэг үзэлтэй. Хүүхнээ үхтэлээ харамлана. Манайд тийм юм алга. Хүүхнүүд нь хэнтэй ч явж байсан ер тоохгүй. Хэдэн ногооны төлөө генээ худалдаж байна шүү дээ. Би нэг удаа узбек хүүхэнтэй дотносоод байр луу нь явж байгаад нутаг нэгтнүүдтэй нь таарчихваа. Тэд намайг алах шинжтэй байна..." хэмээн тэнд байсан хүн бичсэнсэн.\81-р Суваг сонин. 25. 2002 он\.

Хаад, баатруудынх гэх юм юу ч үлдээгүй зан хүмүүжилд маань эр нохойд шинших ч юм алга. Чингис Хааных нь хөрөг байх ёстой монгол айлын хоймор нь хурдан адгуус эсвэл түвд ламын зурагт эзлээстэй. Масс, сонгогчид, 35%, 56%, иргэд, туургатан гэхчлэн 9 шидээр нэрлүүлсээр бид нэрээ-үндэстэн гэдгээ мартах нь. Бид одоо өөрсдийгөө “асуудалтай” үндэстэн төдийгүй залуугаараа зуурдаар өнгөрөх аюулд орсон биологын төрөл зүйл гэж ойлгосон ч буруутахгүй мэт. 

Үндэстэн битгий хэл өчүүхэн өт ч өөрийгөө хамгаалах гэж атиралддаг.
Орших гэж оролдоогүй, орших хүслээ илэрхийлдэггүй үндэстэнг уусгавал харийнханы буруу биш. Монгол Улсад, аюулд орсон үндэстнийхээ төлөө эмзэглэх, тэмцэхийг фашизм, харин мэдээгүй дүрийг эсгэж мангар царайлан мөхлөө хүлээхийг гүндүүгүй зан, ардчилсан үзэл гэх болж. “Би үндсэрхэг үзэлтэн биш. Харин урлаг соёл маань л үлдээсэй”-хэмээн нэг эмэгтэй ТВ-ээр ярьж байна лээ. Монголчууд харьд алдсан охиддоо биш, зудад үрэгдсэн малдаа л харамсдаг. Эмсээ харамлахгүй мөртлөө манайхан эмээлээ, дээлээ харамладаг. Дээлээ алдвал оёоод л өмчихнө, харин биеээ алдвал...!? Харийн эрд очиж байгаа эмэгтэй бол монгол үндэстний хувьд зуурдаар нас барж буйтай адил юм. Сүнс маань, цагаачид, музейн модель өмсөх нь үхсэн бидэнд хамаатай юу?! 

Хайр сэтгэлд хил тавьж болохгүй- гэж цэцэрхэх нь, ядуу айлын хүүхэд дэлгүүрт ороод харснаа авахыг хүсэхтэй адил бөгөөд монгол охидод хэнтэй ч, хар гаригынхантай ч суумаар санагдаж болно, гагцхүү хүслээ удирдаж үндэстэндээ үлдэх үүрэгтэй. Шинжааны монгол эр Жавзмаа ийнхүү ярьж байна: -Тэхээр ээж бол үндэстний зан араншин, ухаан сэтгэлийг төлөвшүүлдэг. Эмэгтэйчүүд ирээдүйг шийддэг. Охин үртэй хүн үндэстнээ гэвэл охиноо сайн хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүн сэтгэлдээ таарсан хэнтэй ч сууж болно. Гэвч хамгийн гол нь монгол хүнтэй суух хэрэгтэй. Өөлд, торгууд, хошууд, цахар, буриад, халх хамаагүй. \http://undesten.mn/index.php?newsid=3815\
Монгол хүн гэдэг бол юуны өмнө биологын ойлголт. Өөрөөр хэлбэл, Монголд төрж, морь уяаад ч, тууль хайлж, тэрбум доллар төлсөн ч монгол хүн болж чадахгүй. Монгол хүн зөвхөн удам дамжин төрдөг. Монгол хүнийг хамгаалах нь тахийг хамгаалахаас хавьгүй чухал үйлс болой. Өвөг, дээдэс маань амиа золиослон, цус, нулимсаа урсган бидэнд хүргэсэн үндэстнээ хорлох эрх хэнд ч байхгүй. Тэр хил, хязгааргүй хайрын чинь тухай, манайх шиг 2.7-хон сая хүн биш, харин бусдад уусахааргүй олон-ядаж 70-80 сая хүнтэй үндэстнийхэн хаяа ярьдаг. 1300 сая хятад/хан/, 150 сая оросуудад үндэстний үзэл шаардлагагүй. Харин олон оронд хуваагдсан 10-аадхан сая монголчуудад үндэстнээ гэх үзэл -амин шаардлага. 

Адгуус ходоод, бөгсөөрөө удирдуулдаг бол, цөөрсөн монголын охин тархиараа биеээ удирдаж явууштай. Үгүй гэвэл үндэстэн маань мөхөх нь. Хүний эрх агуу чухал хэдий ч Үндэстнийхээ ЭрхАшигт тулаад зогсдог байх ёстой. Нэг өвөр монгол:"-Үндэстнийхээ эрх ашгийн үүднээс манай эмэгтэйчүүд хятад хүнтэй гэрлэдэггүй" гэж ярьсан байсан. Харийнхантай хамтрах, бас хамтрахгүй юм гэж бий. Монголчууд үндэстний эрх ашгаа л шүтдэг болбол монгол үндэстэн цаашид оршино. Эс тэгвээс бид баян ч байсан, ядуу ч байсан уусан мөхөж мянган үеийн монголчуудын хийсэн асар их зүтгэл, хүнд бэрх тэмцэл талаар болно. 

Wednesday, May 5, 2010

6. "Хорвоо дээрх 2 туйлшрал".

Нийтлэлч Алхан Болд. 2010 он. No.6. "Хорвоо дээрхи 2 туйлшрал".

                                  Зураг дээр: Афганистаны Талибан солиорол.
                              Зураг дээр: Монгол эмс Эрээнд.
--------------------------------------------------------------------------------
Бие биеээ Даяарчлалаар далайлгадаг Монголчууд... 

 Хорвоо дээр одоо 2 туйлшрал байна: харийн юм бүхнийг сохроор дууриагч монголчууд\Монгол Улс дахь\ ба харийн бүхнийг эсэргүүцэгч талибан хөдөлгөөн. Гэхдээ, архидахыг үзэн яддаг авмаар туйлшрал талибуудад бас бий. Өөртөө итгэлгүй  үндэстэн бусдыг баас, шээс бөөлжис, нус цэртэй нь шүтдэг. Бараа, машиныг монголчилдог хирнээ, бусдаас импортлосон суртал, санаанд  ямар ч нэмүү өртөг нэмэлгүйгээр бид шууд залгиж байна.
Цагаан Сар, "Мартын 8"- ны хооронд  баяр хөөргүй "уйддаг" байсан монголчуудыг 1990 оноос хойш Гэгээн Валентины баяр- гээчээр хөөргөдөн гадаад, дотоодын бар, ресторан, цэцэг, бэлэг, наймаалагчдад буян болов. Христын шашинт орнуудад ганцхан 2-р сарын 14 -нд болдог Валентины Өдөр\Valentine's Day\-ыг манайхан "баяр" гэж орчуулан бараг л залуусын Цагаан Сар болж монголчуудыг туйлдуулдаг баяр нэгээр нэмэгджээ. Цаашдаа  манайхан түүнийгээ Валентин Сар гэж мушгин сар солиорох биз.  Christmas Day\Крисмас Өдөр\- г нь манай баар савныхан Зул Сар гэж нэрлэсэнтэй адил.
Тэр нь угтаа манай гэх эрины өмнөх 3-р зуунд,  Ромын эзэнт гүрний цэргүүд дээр бүсгүйчүүдийг нууцаар авчиран бэлжиж байсныхаа төлөө цаазлуулсан эхнэр, хүүхэд ч үгүй, христийн нэг ламыг дурсах гашуудлын  өдөр. Түүний ид шид, хайрын захиа мэт нь баримтаар нотлогдоогүй бөгөөд, зүгээр л христийнхний уламжлалт хэтрүүлэг бололтой. Валентин сайн байсан ч  Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёл, иргэншилд түй хамаагүй нэгэн.
Харин Азид ямар ч гэгээг цацруулж яваагүй Валентин Монголын гэгээн болчихож.  Харийнх л бол Монголд шууд "од", "гэгээн", "шүтээн", "алдарт", "агуу", “брэнд” болдог жишиг тогтоод удаж буй. Америкийн аварга л бол алсын зайнаас Дорнодод ч түрүүлдэг. Уг нь, Жеймс "од" тэнгэрээс бууж өөрийн гараар Ёндоны Төмөрбатын шавийг ялахаас нааш Хөлөнбуйр сумын ч аварга биш.  Бидний дууриадаг болсон америкчууд зүгээр л, "Valentine's Day" гэдэг юм билээ.  Тэдний “зүгээр” Валентин, одоо Монголын ГЭГЭЭН болчихжээ. Тэд гэгээн гэхгүй байхад Монголчууд гэгээн гэдгийн цаана христийн шашныхан байгаа биз. Харин зарим орос оюутнууд ЗХУ-ын үед "День Святой Валентины" гэцгээдэг байсныг би санаж байна. Тэглээ гээд, оросуудын эрхшээлд байсан гэх Монголд энэ баярыг нь тоож тэмдэглэж байсангүй. Гэтэл, "барууны ханиад" туссан монголчууд "Valentine" гэнгүүт уяран хайлж, хөл алдан хөөрцөглөж буй нь энэ үү?! Эсвэл харийн шашныхан эсвэл худалдаа, ресторан эрхэлдэг зарим хүмүүс энэ өдрийг “онгон зэлүүд” Монголд баяр болгон импортолсон ч байж мэднэ\. Монголчуудыг үргэлж баярын уур амьсгалд байлгах нь хэнд ашигтай вэ? Жишээ нь, шинэ жилийн хийрхэлийг одоо 2 сарын өмнөөс эхлүүлдэг болж. Согтуу хүнд архи битгий үзүүл гэдэг шиг манайхан ямар нэгэн ойг мэдвэл заавал цэнгэл хэмээн ойлгоод наргих гээд байдаг.
 Хүннү, Сүннүгийн үеээс өвөг дээдэс маань бүгд л залуу, халуун явсан байж таараа. Заавал алдартан гэвэл, Хадаан бүсгүй, Ануу хатан...Дуундаа мөнхөрсөн жирийн хөвгүүн, охин ч бий...Валентин "гэгээн"-ийг Монголд сураггүй байхад, бие биедээ биширмээр дурласан ч, чив чимээгүй шатсан, шаналсан, эрсэдсэн, зовсон монголчууд бор, шар толгодын дунд , Алтай, Хангай, Хэнтийн уулсын ар, өврөөр олон байсан биз. Монгол хүн одоогийнх шиг орилж, хашгирч дурлалаа "реклам"-даж явсангүй. Тиймээс л тэднийг хойч үе нь мэдэхгүй. Дагестаны их яруу найрагч Расул Гамзатов "Дурлалын тухай ярьдаггүй, Дурлалыг зөвхөн мэдэрдэг" гэсэн. Радио, телевизүүд “Гэгээн Валентины баярын мэндийг хүргэе” гээд сүйд. Бараг л Цагаан сарын дайтай, Христийн нэгэн том баярын болж байна уу даа гэмээр. Ариун хайрын баяр юм гэнэ. "Гэгээн Валентины баяр" гээд гүйхэд монголчуудад зохих ч үгүй. Англичууд Лондондоо "Congratulations with Yunden and Nansalmaa's Day !" гэцгээн, эсвэл оросууд "Поздравляю Вас с Днём Святой Ганбаатар !" гээд орилоод бүжих уу?! Хэзээ ч үгүй. Хошин шог дээрээ л магад. Ичихээ мэдэхгүйгээрээ манай монголчууд л... Толинд харж байгаад манайхан "Гэгээн Валентин"-аа хэд давтаад үзээсэй.
Манайхан цаашдаа хаанаас, хэнээс, юу юу гээч баяруудыг зээлдэж, хулгайлж, түрээсэлж авчрах гэж буйг бүү мэд. Манайхан одоо сар бүр л хаа нэгтээгээс 1-2 баярыг импортлож байна. Баяр, үс засалт, алхаа, гишгээ, инээд, ханиад, ТВ-ын нэвтрүүлэг нь дууриамал монголчууд түрээснийхээ төлбөрт үндэстний мэдрэмжээ өгөөд туучих вий. Монголчууд удалгүй “арабаар инээвэл “моод”, голландаар ханиавал гоё, америкаар уйлбал сайхан гэцгээн,  "-Хоёулаа корейгоор сайхан хэрэлдчихъе, "-Япон маягаар үхэх гоё" гэхчлэн солиорцгоох вий. Өдөр бүр баярлан гүйлдэж, түүнээсээ туйлдан "бие өвдөөд байна" гэж хэвтдэг Монгол шиг улс манай гариг дээр алга. Валентин ламыг хөнөөсөн нь баяр уу? Харуусал баймаар юм. Ийм хачин баяр нүүдэлчдийн соёлд байгаагүй.
Тааралдсан баярыг тэмдэглэх нь нь биеээ унасан толгойгүй хүний л явдал байх. Үнэгүй еэвэнг авсаар монголчууд бид өвөг дээдсийнхээ алуулсны баярыг ахин тэмдэглэдэг болох вий. Өвөг дээдсийг нь хөнөөсны баяр "Еэвэн сар"-ыг, түүхээ мартсан өвөр монгол ах дүүс маань тэмдэглэж гэж байгаад 1845 онд асар эвгүй байдалд орж байсныг барууны хүн ийнхүү тэмдэглэн үлдээжээ: "...Тэр цуст хувьсгалын тухай дурсамжнаас монголчуудын ой тойнд юу ч үлдээгүй бололтой тул, тэд одоо "Еэвэн Сарын" баярт өргөнөөр оролцож, өвөг дээдсийг нь дарсны баярыг, уг учирыг үл гадарлан, ийнхүү тэмдэглэж байдаг болжээ...Биднийг \хятадуудаас сонссон "еэвэн сар"-ын түүхийг\ ярьж дуусахад эдгээр монголчууд цочин балмагдсан царайтай болчихсон байв. Залуус нь хоорондоо шивнэлдэнэ. Нөгөө өвгөн, гашуудлын нам гүмд автаж, толгойгоо гудайлган суухад, нүднээс нь том том нулимс урсаж байлаа..." \Аббе Гюк-ийн доор бичсэнээс\ "A vast conspiracy was formed throughout all the provinces: on the fifteenth day of the eighth moon there was to be a general massacre of the Mongol soldiers, who were billeted with every every Chinese family for the double purpose of maintaining themselves and their conquest. The signal for the massacre was given by letters concealed in the cakes which were on that day mutually interchanged throughout the country. The massacre was effected, and the Tartar army scattered in the houses of the Chinese was utterly annihilated. This uprising put an end to the Mongol domination; and ever since, the Chinese, in celebrating the festival of Yueh Ping, have been less intent upon the superstitious worship of the moon than upon the tragic event to which they owed the recovery of their national independence. ..The Mongols, however, seem to have entirely lost all memory of the sanguinary revolution: every year they take their full part in the festival of the Loaves of the Moon, and thus celebrate, without apparently knowing it, the triumph which their enemies heretofore gained over their ancestors…After we had been introduced to the numerous Mongols by whom we found ourselves surrounded, the conversation insensibly turned upon the festival of the Loaves of the Moon. …”In our western land”, said we, “this festival is unknown. Men there adore only God… “ Oh, what a holy doctrine!” exclaimed the old man, raising his clasped hands to his forehead“. Tartars themselves, for what matter, do not worship the moon, but, seeing that the Chinese celebrate this festival, they follow the custom without very well knowing why”. “You say truly: you do not, indeed, know why you celebrate this festival. That is what we heard in the land of the Chinese. But do you know why the Chinese celebrate it?”. Thereupon we related to these Mongols what we knew of the terrible of their ancestors. Upon the completion of our narrative, we saw the faces of all our audience full of astonishment. Young men whispered to one another. The old man preserved a mournful silence, his head was bent down, and big tears flowed from his eyes…"/ хуудас 25, 26, 27, 28, “High Road in Tartary”, Abbe Huc.
Шуудхан хэлэхэд, үнэнч, хулхи гэсэн 2-хон төрлийн хайр Монголчуудын дунд байдаг. Завсарт нь зай баймааргүй л юм. Байгаа бол хулхидаа л орно. Гэтэл, хариуцлагаа хүлээхгүйн тулд одоо хүмүүс бие биедээ Үнэнч Хайрыг амлах тун дургүй, харин "ариун", "нандин", "гэгээн", "гал", "халуун", "бүлээн" гэхчлэн хулхи "хайр"-уудыг баруун, солгойгүй ахиухан амлах болжээ. Зөрүүлээд хулхидах учраас эмзэглэх хүнгүй. Хэзээ ч хуурч, хаяж, хаягдаж магадгүй учраас манайхан бие биеээ "Хайрт"/хүн/ гэхээс хулчийн "Хайр"/мэдрэмж/ хэмээн эзэн биегүй болгож байдаг.
Хүүхдийн хэвлэлд Улаанбаатар “Улс”, Дэлхий хоёрын загвар өмсөгчид, дуучид, жүжигчид, тэдний оймс, нохойн тухай л бичдэг. Хүүхдүүд маань "Викторийн муур шумуулд хазуулав", "Ён Су-гийн Пан Су нохой үхэв", "Бернард баруун чихээ ухдаг", "Английн хамтлага ачаагаа олов" гэхчлэн мэдээллийн хогоор хооллон, харийнханы шээс, баасыг ч шүтэн долоох сармагчид болон өсч байна. Хотын хүүхэд Баянхонгорыг огт мэдэхгүй ч Бельги гэвэл чалчина. Түвдэний Бор гэхэд хурдан морь байх гэж таадаг хүүхэд, залуус маань хадан хясаан дээрээс түлхэгдэн цаазлагдсан 18-хан настай бүсгүй байсныг огт мэдэхгүй бөгөөд мэдсэн ч уярахгүй биз. Тэд маань харь Валентинуудад л уярч байна. Хүүхдүүд маань, жишээ нь, Бөхийн Бааст гуайн “Бага насны минь гэгээн мөрүүд”-ээс "...Ээжийн бие муудаад ирэх үед, аав биднийг ганц нэгээр хийд рүү хөөх боллоо. Яагаад тэгж байсны учрыг би сайн мэдэхгүй юм. Бодвол, ээжийг нас барахаар олуулаа уйлж хайлаад сүйд болно гэж байсан юм болов уу. Нэг орой аав намайг хүрээ ор гэв. Хүрээний хог новш болсон дэрсэн дотор энд тэнд нохой хуцалдаад байна...Пэрэнлэйн дор дүү Чулуун байв. Түүнийг багад нь Ширчин гэдэг хүнд үрчлүүлчихэв. Чулууныг минь тэр айл аваад явахад, дүү Лхамаа бид хоёр, дүүгээ хүнд өгөхгүй гэж унуулсан морины нь хоёр талаас зуудаг нохой шиг дүүлж, зуурч, уйлж хайлсаар үлдэж билээ..." гэхчлэн уншин уярч, ухаарч өсдөг ч болоосой.
Valentine, Christmas, Halloween, Thanksgiving....  энэ баяруудын түүх, утгыг битгий хэл нэрийг зөв дуудаж чадахгүй ч монголчууд тэмдэглэн наргисаар байна.
Дэлхий даяар Валентины баярыг тэмдэглэдэг- хэмээн худал ухуулж байна.  Энэ баярыг эсэргүүцдэг христийн шашинтнууд маш олон.  Валентин бол зохиомол дүр бөгөөд наймаачид хөөргөдөж мөнгө олох арга болгосон гэж үздэг санваартнууд ч олон.
Яагаад?  Бусдыг сохроор, ямар ч шүүмжгүйгээр дууриадагын нь үндэс   монголчуудын  гэнэн хэнэггүй зангийнх. Өөрсдийг нь доромжилж байсан ч хошин шогын тоглолт үзэх дуртай болон эргүүлж өхгүй байсан ч гэрэл зургаа авхуулах дуртай зэрэг маань бидний гэнэн зангын илрэл.
Харийнхны урлаггүй юмыг нь ч урлаг гэж итгэсэн монголчууд ойлгохыг оролдоод чадахгүй болохоороо өөрсдийгөө дутуу гэж итгэдэг.
 Бусдаас хуулдагаа монголчууд авъяас хэмээн андуурдаг нь тун ч харамсалтай. Хүнээс баярыг нь хүртэл хуулдаг, хулгайлдаг арчаагүй, ичих нүүргүй монголчууд цэнгэх мөнгөтэй байгаа бол ирэх жилийг импортын Гэгээн Валентины биш, харин өөрийн “Үнэнч хайрын өдөртэй”-тэйгээ угтаасай. Өөрсдөө сэтгээд ганц баяр ч зохиож чаддагүй монголчууд ичээсэй билээ. Бусдаар хүндлүүлъе гэвэл эхлээд өөрсдийгөө хүндэл. Өөрийгөө хүндэлдэггүй үндэстэнг хэн хүндлэх юм бэ. Биднийг арчаад л гарах биш үү.


Ашиглагдахгүй удваас толгой маань олгой шигээ илүүдэл эрхтэн болж монголчууд биеээ унасан толгойгүй хүмүүс болох вий. Сонссоноо давтдаг зүйлийг тоглуулагч\магнитофон, player\, үзсэнээ хуулдаг зүйлийг канон\хувилагч\ гэдгээс биш, лав л тархи гэхгүй.

Монголчууд харийнхныг харахаас нааш бие дааж хайрлаж, эвшээж, инээж, идэж чадахаа болих нь. Манайхан гар, нүүрээ угаахдаа хүртэл тэднийг дууриах вий.  “Бүдүүлэг” монголчууд бүгд алган дээрээ ус тосож нүүрээ угаадаг бол, "соёлтой" зарим гадныхан нэг түмпэнд гараа дүрээд угаачихдаг, хоолныхоо түмпэнд оймсоо угаачихдаг соёлтой. Аягүйтвэл “секс” гэдэг үгийг саяхан Англиас хулгайлж авчрах хүртэл, эх хэлэнд нь таарах үг, хэллэг байдаггүйн улмаас монгол эрс, эмс мянган жилийн турш хоорондоо дохио зангаагаар ойлголцож үржиж ирсэн бололтой- гэж нэг нь мэдээлж, бид олон улсын онигоонд орох вий.  “Sheep syndrome” гэсэн хэллэг бий.  Хонийг хашаанд оруулахын  тулд ганцханыг нь хаалгаар оруулахад л бусад нь бүгд дагаад орчихдог гэнэ амьтан. Бусдыг сохроор дууриахыг  англиар sheep syndrome гэдэг юм билээ. Гадаад хүн нэг түрийгээ шуухад л монголчууд дагаад шуучихаж байгаа юм. ТВ-ээр Америкын гудамжинд  нэгэн эр  өмднийхөө тэлээг мартсанаас  унжуулсан харагдахад л   "овсгоотой" монголчууд моод гэж андуураад хуулж мэднэ. Түүхээ мэдэхгүй, тоохгүй учраас бид ичдэггүй бололтой. Монгол хэлэндээ бид гологдоно уу гэхээс, Чингис Хааны ярьдаг байсан тэр  хэлийг бид голох уу. Бид саяхан агуйнаас гарч ирээд хэлд орж байгаа мэт аашлах болсоор хэсэг хугацаа өнгөрч байна.

Үхэгсэдийг дүрсэлсэн аймаар хувцасыг нь өмссөн монгол хүүхдүүд "Halloween" баяр гээчийг тэмдэглэдэг болов. Чөтгөрийг шүтэгсэдийн "баяр". Католикын энэ "баярыг" христийн олон сүм буруушаан, түүнийг тэмдэглэхийг эсэргүүцдэг. "Зул сарын баяр" хэмээн гоёоор орчуулсан "Halloween" нь христос шашинтнууд римчүүдээс хулгайлаад бурхныхаа төрсөн өдөр мэтээр "залсан" хулхи баяр юм билээ.



5. "Монголчууд залхуу- гэх нь бизнес, улс төр, урлаг болжээ".

Нийтлэлч Алхан Болд. 2010 он. No.5. "Монголчууд залхуу- гэх нь бизнес, улс төр, урлаг, болжээ".
                                               

                                                             
"...The contrast Dunguerbo and Hui was always a sourse of interest to us. Both were young, but their backgrounds and temperaments were entirely different. Dunguerbo was quick and intellegent, typically Mongol, while Hui was slow and stupid and rather shiftless, a typical border Chinese...". хуудас 122, 
“The Land of the Camel”. Schuyler Cammann. 1950.
/"...Манай монгол туслагч Мэдэраа бол дандаа исгэрч, дуулж явдаг, цайлган, нөхөрсөг нэгэн. Хөөрхий Мэдэраа тун завгүй байсан даа. Мань хүн хөдлөх бүрд түрүүчийн тэмээг хөтлөн, зогсох бүрд ачаадаа буулгаж, майхнуудаа барихад тусалж, дараа нь бидэнд олдох ганц түлш- тэмээний аргал түүхээр эргэн тойрон явдагсан. Шөнийн 2 цагын үед л энэ хүн жаахан дугхийдэг байсан байх, тэхдээ тэмээгээ алдчихгүйн тулд дунд нь хэвтээд шүү.Үүр цайнгууд л тэр тэмээдээ босгон өвс идүүлэхээр тууж одно. Тал дундуур олон миль газар алхаж байж л энд тэндхийн бут, сөөг бүрт хүрч тэмээдээ сая нэг юм цатгана. Оройн хоолон дээр тэр маань хальт ирчихээд дахиад л яваад өгнө. Тэмээдээ аажмаар ойртуулсаар хөдлөх цагт тэр бэлэн байх ёстой. Энэ бүхэн нь надад аймаар хэцүү хөдөлмөр мэт санагдаж байсан ч, тэглээ гээд тэр ажлаа хэзээ ч цалгардуулж байсангүй, сэргэлэн, сайхан ааштай хэвээрээ л байдагсан..."\
----------------------------------------------------------------------------

Улс төр, эдийн засаг, угсаатны алуурчид өөрсдийн маань гараар "-монголчууд бид залхуу- гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж чаджээ. Манайхан юм л бол "-Монголчууд залхуу, монголчууд залхуу... "- хэмээн бие биедээ цалин авдаг мэт идэвхтэй ухуулдаг, бараг л "залхуу"-гаараа бахархдаг мэт болсон төдийгүй, гадаадынханд  гайхуулж гажигтдаг болжээ. Монголчууд төрөлхийн залхуу, харин хятадууд төрөлхийн ажилсаг хэмээн ухуулаад төгрөг, юань, доллараар цалинждаг, одон медаль хүртсэн мундаг нийтлэлчид Монголд байж бас магадгүй.  "-Мянга давтвал үнэн болно" гэгчээр, бид "-Монгол хүн төрөлхийн залхуу" хэмээн бүрэн итгэх нь.  Аз болоход, бидний ах дүүс- өвөр монгол, буриад, халимаг, хазарууд залхуу байсан, болсон гэх баримт алга. 
Жишээ нь, 1836.2.12-нд Буриадад цөллөгөд байсан зохиолч В.К Кюхельбекерээс Пушкинд бичсэн нэг  захиа байна: "Тооцоотой буриадуудыг бодвол тунгусүүд надад илүү таалагдаж байна. Оросуудын талаар үнэнийг хэлэхээс өөр аргагүй нь, Александр найз минь. Эндхийн оросууд буриадуудаас бараг ялгаагүй, тэд ганцхан буриадууд шиг үнэнч, хөдөлмөрч биш".\"...Тунгус в моих глазах гораздо привлекательнее расчетливаго, благоразумнаго Бурята.  Русские (жаль, друг Александр, — а должно же сказать правду) Русские здесь почти те же Буряты, только без Бурятской честности, без Бурятского трудолюбия..."
Монгол хүн Монгол Улсын нутагт төрвөл залхуу болно гэж байх уу?!  Би олон үндэстний хүүхдүүдийг ажиглаж байсан.  Өөрсдийгөө ажилсаг гэж өргөмжлөгчдийн хүүхдүүдтэй харьцуулахад монгол хүүхдүүд маш хөдөлгөөнтэй, маш сониуч. Том болонгуут тэд идэвхгүй, залхуу болчихно гэж байх уу?!
Социализмын үед "Монголчууд залхуу" гэх яриа байгаагүй. Залхуурах битгий хэл, монголчууд үй олноороо хөдөлмөрийн аварга, гавшгайч, баатар болтлоо, 7 хоногт 5,5 өдөр ажилладаг байв.
Оросууд л монголчуудыг хохироосон, ийм тийм болгосон- хэмээн ухуулдаг ардчилалын багтай этгээдүүд 90-ээд онуудад хамаг үйлдвэр, аж ахуй, халуун ус, номын санг сүйрүүлж ажиллагчдыг нь  гудамжид гаргаж, бүтээсэн хамаг баялагыг нь өөрсдөө хулгайлж, дээрэмдэн авч  байхдаа  "социализм залхуу болгосон монголчуудыг одоо гоогоо капитализм ажилсаг болгох жамтай" хэмээн сургахийн хажуугаар иймэрхүү онигоо ярьж өгдөг байв :
 "-Энийг оросууд барьсан, тэрийг бас оросууд барьсан..
-Тэгвэл монголчууд та нар өөрсдөө юу барьсан юм бэ?
-Бид социализмыг байгуулж байсан. Ха ха ха".
Гоё л зохиож. Социализмыг үзээгүй одоогийн хүүхдүүд  итгэж мэдэх л юм.
Үнэндээ бол "-Оросууд голдуу буруу, хэрэггүй юм хийсэн, бид нураана, жаахныг засахаар авна- гэсэн мэдэгдэл байв.
"Ардчилагчид" нэг бол "-Оросууд биднийг мөлжсөн" гэж гомдоллон, нөгөө бол "-Манайхан тэднийг зарцалдаг байв" хэмээн онгирдог. Бүгдээрээ ажилтай байсан социализмын үед монголчуудад залхуурах, оросуудыг мөлжөөд хэвтэх зав даанч байгаагүй.
1921 оноос өмнө монголчууд баян тарган амьдарч байсныг оросууд ирээд ядууруулсан- хэмээн ардчилагчид ухуулдаг. Тэгвэл, социализм сураггүй байхад монголчууд ядуурчихсан байсныг хааш нь нууна аа? 1910 онд Монголоор явсан хүн: "...Ижил цаг уурын доор байдаг , ав  адилхан малчид мөртлөө хөрш монголчуудаасаа эрс хангалуун амьдарч, улам дээшилж байгаа хүмүүс бол хэрэйд киргизүүд\казакуудыг хэлж байна. А.Б\ хэмээх лалын шашинт түрэг нүүдэлчид юм..."\"... Side by side with the Mongols, and living under the same environment, is the Turkish tribe of Kirei-Kirghiz, a nomad people whose mode of life exactly resembles that of the Mongols, but whose state of well-being and continued progress stands in direct contrast to that of the Mongols-these Kerei being Mohammedans..."\. хуудас 314, Douglas Carruthers, "Unknown Mongolia", Hutchinson and Co, 1913, London\
Аргагүй шүү дээ, Монголд байсан шиг үй мөлжигч лам, хятад худалдаачин Киргизын талд байгаагүй тул амьдрал нь манайхнаас танагтай байсан нь мэдээж. Үндэснийхээ бичиг мэдэхгүй атлаа үл ойлгох түвд хэлээр "унших" лам нар ба хятад данжаадууд эргэн тойрныхоо амьдралын тухай огт бичиж үлдээгээгүй тул бас л европ хүмүүсийн дурсамжаас иш татъя:
"...Урьд нь олон малтай баян явсан нэгнийг би мэднэ.  Тэр олон хонь, адуу, үхэр, адуу, тэмээтэй байв. Одоо түүнд гаднаа майлуулах ганц хонь ч үлдээгүй. Энэ бол Монголд эртнээс даанч элбэг болсон тохиолдол. Өвчний улмаас хүүхдүүд нь нас барсаар өнөр өтгөн байсан тэднийх охин, хүү хоёртой л үлдэв. Хүүхдүүдээ аврах гэж аав, ээж нь эмч, домч нарт гар татсангүй. Бүх хүүхдүүдээ алдсаныхаа дараа хөөрхийс тэднийхээ "хойдхийг уншуулах" гэж үлдсэн хөрөнгөө дуусгажээ. Баян, хүндтэй явснаа ийнхүү бэлбэсэрч, ядуурсан тэр хоёр одоо хөгширч, өрөнд баригдаад гуйлга гуйн, зээл горьдон хорвоогийн бор хоногуудыг туулж сууна... "\"...I know a man who was once rich in cattle in herds. He had flocks of sheep, herds of cattle, droves of horses, and strings of camels. Now he has not a sheep to bleat at his door. It's old story, too common in Mongolia. Sickness came, then death; first of one child, then of another; till of a large family only one son and another daughter remain. The striken parents spared no expence on doctors and prayers to save their children; then, after death took their sons and daughters, lavished out their means on prayers and services on behalf  of the departed souls. Now they are old, poor, head-and-ears in debt, and he who once was famous, and rich, regarded the countenance of no man, is fain to eke out his unhappy existance on proceeds of begging, borrowing, teaching, and a government office worth twelve taels a year..."\, хуудас 230, James Gilmour, "Among the Mongols" \1870,1876\.
1844 онд Монголоор явсан франц хүнд нэгэн хятад сайрхсан нь: "....Худалдаачин бид монголчуудыг дураараа залгиж байна. Та монголчуудыг ер мэдэхгүй байна. Харахгүй байна уу, та? Тэд чинь цөмөөрөө хүүхэд шиг улс. Дэлгүүр, пүүсийн газарт ирэхдээ тэд харснаа авах гэдэг. Мөнгө нь хүрэхгүй бол бид тусалдаг. Бид тэдэнд эд бараагаа зээлээр өгөхөд, тэд сүүлд илүү үнэ төлөх ёстой. Түүнэээс бид 30-40 хувийн ашиг олно.  Энэ ч зүй ёсны хэрэг шүү дээ. Бага багаар хүү өссөөр, хүүгийн хүү болж үржинэ. Бид тэрийг авна. Зөвхөн монголчуудтай ингэж болно.  Жил бүр бид Монголоор хэрэн явж, өр нэхэмжлэн хүүг хураахад тэд үхэр, хонь, адуу, тэмээг өрөндөө өгдөг. Энэ бол юутай ч зүйрлэшгүй их ашиг. Бид тийнхүү маш хямд авсан малаа зээлийн газар туйлийн үнэтэйгээр зарна. Аяа, Монголын өр гэч юутай сайхан бэ? Ёстой л алтан хайрцаг даа", Е. Р Гюк, "Воспоминания о путешествии по Татарии"\1843-1844\ СПГ1866г 228-230.

Улаанбаатараас гаралгүй ч малчдын залхууг "үзэгчдийн" хажууд, харин нүүдэлчдийг залхуугаас болоод тариа тарихгүй байна гэж боддог суурьшмал үндэстний төлөөлөгч 100 жилийн өмнөх лам, хятад худалдаачин хоёрт мөлжүүлсэн Монголоор явсан гэхэд арай танагтай юм бичжээ: "...Хэдийгээр монголчууд жирийн үед залхуу болов ч, тэд үргэлж тийм биш. Залхуурал нь ерөнхийдөө тэдний малчин ахуйтай холбоотой. Хонь, ямаа хариулах нь амархан хэдий ч, монголчууд зарим үед гайхалтай хатуужил, тэвчээр заан амьдардаг юм билээ..."\"...Although the Mongols are lazy under ordinary circumstances, they are not always so. Laziness is largely a product of their pastoral pursuits. Herding sheep and goats requires little exertion, but at certain times their life demands extreme exertion and then the energy and endurance which they display are amazing"...\". Нүүдэлчин ахуйн дэг, хөдөлмөрийн хуваарийг сайн мэдэхгүй суурин иргэншлийн хүний нүдэнд байшинтай нь ажилсаг, эсгий гэртэй нь залхуу мэт харагдах вий. Тариачин, худалдаачин, түшмэл хаалгаа түгжвэл өглөө хүртэл нам унтана. Харин малчин насан туршаа сэрж унтдаг. Шөнө тэр нохой хуцахыг мэдэрч, сэрж, түгшин хуцвал хотоо шалгахаар гарна. Хавар мал төллөх үеээр малчин хүн туйлдатлаа өдөржин шөнөжин зүтгэдгийг Улаанбаатарын орд харшид тухлагсад яаж мэдэх билээ. Холын гийчин гэрт нь байхад нөхөр нь эхнэртэйгээ зэрэгцэн тогоо шанага бариад, дээл оёдог соёл нүүдэлчдэд байдаггүйг харийн зочин яаж мэдэх билээ. Харин манайхны шүтээд байгаа барууны аялагчдын эр нь голдуу хоолоо хийж, юмаа угааж, харин элгээ тэвэрсэн эм нь онолдож зогсдогийг Монголд харж болно. Манайд одоо гуанз, ресторанд хооллогсодын ихэнхи нь хүүхнүүд болсон мэт.


Монголчууд залхуу биш, залхуу байгаагүй. Бас нэг сэтгэгдэл: "...Манай монгол туслагч Мэдэраа бол дандаа исгэрч, дуулж явдаг, цайлган, нөхөрсөг нэгэн. Хөөрхий Мэдэраа тун завгүй байсан даа. Мань хүн хөдлөх бүрд түрүүчийн тэмээг хөтлөн, зогсох бүрд ачаадаа буулгаж, майхнуудаа барихад тусалж, дараа нь бидэнд олдох ганц түлш- тэмээний аргал түүхээр эргэн тойрон явдагсан. Шөнийн 2 цагын үед л энэ хүн жаахан дугхийдэг байсан байх, тэхдээ тэмээгээ алдчихгүйн тулд дунд нь хэвтээд шүү.Үүр цайнгууд л тэр тэмээдээ босгон өвс идүүлэхээр тууж одно. Тал дундуур олон миль газар алхаж байж л энд тэндхийн бут, сөөг бүрт хүрч тэмээдээ сая нэг юм цатгана. Оройн хоолон дээр тэр маань хальт ирчихээд дахиад л яваад өгнө. Тэмээдээ аажмаар ойртуулсаар хөдлөх цагт тэр бэлэн байх ёстой. Энэ бүхэн нь надад аймаар хэцүү хөдөлмөр мэт санагдаж байсан ч, тэглээ гээд тэр ажлаа хэзээ ч цалгардуулж байсангүй, сэргэлэн, сайхан ааштай хэвээрээ л байдагсан..."\"...The Mongol assistant whose name was Ma-tel-la, was a careless, good-natured fellow, always whistling or singing... Poor Ma-te-la had to do a prodigious amount of work. He had to walk the whole-or very nearly the whole –each march, leading the first camel; then, after unloading the animals, and helping to pitch the tents, he would have to scour the country round for the argals or droppings of camels, which were generally all we could get for fuel. By about two in the morning he could probably get some sleep; but he had to lie down amongst the camels in order to watch them, and directly day dawned he would get up and take them off to graze. This meant wandering for miles and miles over the plain, the camels are obliged to pick up a mounthful of scrub here and there, where they can, and consequently range over considerable extent of ground. He would come into camp for a short time for his dinner, and then go off again, and gradually drive the camels up to be ready for the start; he would have to help to laod them, and start off on the march. This seemed to me fearfully hard work for him, but he never appeared any the worse for it, and was always bright and cheery...”\117, “Among the Celestials”, Francis Younghusband, London, 1898.
Би өдрийн тэмдэглэлээсээ иш татъя:
"2012.4.03
....17 цаг болж байхад эдний 2 хүү нь хониноосоо ирж байна. Өглөө 10 цагт гарсан гэнэ. 4 ишиг, 3 хурга төрснийг уутанд хийгээд, өвөртлөөд аваад ирсэн гэнэ...".

Тэгвэл, Монголчууд хэдийнээс "залхуу болсон" бэ? Улаанбаатарт хөдөөнөөс илгээсэн мах, сүүгээр хооллож өссөн  ноёдын нийтлэлчид 90-ээд онуудад өөрсдийн мэдэхгүй нүүдлийн соёл иргэншлийг доромжилсон нийтлэлүүдээ орон даяар түгээдэг байв.  Жишээ нь, Д. Баярхүүгийн "Нүүдэлчний соёл иргэншил хөгжлийг чөдөрлөнө" нийтлэл  "Ардын Эрх"-ын  1997 оны №05 -д хэвлэгдсэн.

Барилга, зам, бүтээн байгуулалт эхэлсэн 2000 үеээс л -МОНГОЛЧУУД угийн ЗАЛХУУ" гэсэн ухуулга системтэй, маш идэвхтэй хийгдэх болсон нь анзаарагддаг. Гадаадын эрчүүдийг Монголд оруулах бизнес-улс төр эхлээгүй байсан 90-ээд онуудад явуулдаг байсан "Капитализм, хувийн өмч та нарыг ажилсаг болгох жамтай" гэсэн сургааль нь сэжигтэйгээр алга болчихсон байв. "-Ажилсаг монголчуудыг социализм залхуу болгосон!!!" гэж саяхан ухуулж явсан дарга нар гэнэтхэн 2000 оноос "Манайхан угийн залхуу!!!" хэмээн ухуулдаг болчихсон,  тендер будлиулж харийнхныг ялуулж хишиг хүртэж суудаг болов.  Улсынхаа зах хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах үүрэгтэй дарга нар -Гадаадын ажилчидтай өрсөлдөөд ялбал та нарыг ажиллуулна" хэмээн монголчууддаа үнэрхэж, "биеээ үнэлдэг" болов. Монгол үндэстнийг мөлжин сөнөөхийг хүсэгчдийн   хэрэглэж буй нэг арга нь -нүүдэлчид, монголчууд төрөлхийн залхуу, ажил хийх дургүй- гэж итгүүлэх, болж өгвөл тэр ухуулгаа өөрсдөөр нь хийлгэх явдал бололтой.

Сумынхаа цэцэрлэгт ажилласаар тэтгэвэртээ гарсан, Улаанбаатарт  ирээд 3 жил болж буй нэгэн настантай би ийнхүү ярилцав:
-Монголчууд залхуу- гэлцээд байх. Манайхан залхуу юу?
-Залхуу, залхуу.
-Монгол хүн тэгвэл төрөлхийн залхуу юм  аа даа?
-Тэр нь ч арай юу юм. Одооны хүүхдүүд л залхуу байна.
-Социализмын үед, -Манайхан залхуу -гэлцдэг байсныг би санахгүй юм. Сүүлийн үед л тэгж цуурдаг  болж. Ямар учир байгаа вэ?
-Хятад ажилчдыг Монголд оруулах гэж л тэгж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан  Малайзын С. Хуссейн Алатасын "Залхуу уугуул хүн гэх үлгэр"/"The Myth of the Lazy Native"/номыг дурьдая. Энэ бол, Ерөнхий сайд Мохатхирын "Малайзын сонголт"/"The Malaisia Dilemma"/-той хамт дэлхийд үнэлэгдсэн 2 малайз номын нэг. Харийн колоничлогчид болон хятадуудын зүгээс Малайз, Филиппин, Индонезийн уугуул хүмүүсийг угийн залхуу мэтээр ухуулж хоолыг нь булаадгыг илчилсэн судалгаа юм.  Бусдын соёл, иргэншлийг доорд үзэгч харийнхан уугуул хүмүүсийн   талаар есөн шидийн "үлгэр, таамаг, онигоо" зохиодог  тухай энэ номонд бичсэн нь:
"...Аль болох олон амрахын тулд Филиппинчүүд сэлүүрээ хулсаар хийдэг- гэх  уран таамаг  бол Жэсоны\герман эрдэмтэн. А.Б\ зохиомж. "Хулс хугарах тусмаа л сайн, яагаад гэвэл застал нь завьчин амрах болно..."\"... A vulgar fantasy was Jagor's suggestion that the Filippinos made oars from bamboo poles in order to rest more frequently. "if they happen to break, so much the better, for fatiguing labor of rowing must nesseccarily be suspended till they are mended...".
A rather energetic portrayal of the Filipino character was presented by the friar, Gaspar de San Augustin in his letter to a friend in Spain\1720\ especially written for this purpose. His letter is the most far reaching pronouncement ever made on national character. More than 30 negative traits were listed... "... Their laziness is such that if they  open a door, they never close it; and if they take any implement for any use, such as a knife, a pair of scissors, hammer, etc. they never return it, whence they took it, but drop it there at the foot of the work. If they received advance payment, they would leave and keep and keep the pay...",   хуудас 53, Хуссейн Алатас, "The Myth of the Lazy Native".

Монголчууд залхуу гэдэгтээ  сайхан итгэдэг болсон тул, хэдэн жилийн өмнө, манай нэг ноён "-300-аад монгол ажилчинг авсан ч залхуураад, архидаад, хулгайлаад байхаар нь манай гадаад эзэд тэднийг халж оронд нь хятадуудыг авсан- гэж зурагтаар ярьж байж билээ. Шалгаад авсан болохоор "чадахгүй байв" гэлтэй биш, харин залхуурсан, архидсан гэвэл монголчууд шууд үнэмшинэ гэснээс л тэр. Дутагдал гаргасан монголын тоог 100, 1000-гаар үржүүлэх нь монголчуудаас ажлыг нь булаах гол арга. ТВ-ээр нэгэн түшмэл/авгай: -Цалингаа авангуут архидаад 3 хоног ажилдаа ирдэггүй учраас нь монгол ажилчиддаа барилгын компанийн захирлууд дургүй байдаг- гэж ярьж байв. Түшмэл -Манайхан залхуу-гэж нэмэхээ мэдээж мартсангүй. Дэндүү танил өгүүлбэр байна/Тэр ч бүү хэл барилгын талбайд ойртож ч үзээгүй хүмүүс хүртэл гал зуух, Герман, хаа дуртай газраасаа бүх монгол барилгачид залхуурч, архидаж байдгийг үзэж суудаг ид шидтэй/. Сурвалжлагч хүүхэн, түшмэлийн үгэд шууд итгэсэн атлаа, үүнд шүүмжлэл хэлсэн нэгэн үзэгчээс шууд л нэр ус, он сар өдөр, баримт нотолгоо шаардаж сүржигнэж байв. Хэт бага цалинг өгөх, гэрийн элдэв хувцастай нь зүтгүүлэх, хөдөлмөр хамгаалал муу нөхцөлд ажиллуулан барилга дээрээс нисгэх зэрэг монголчуудыг айлгах, шантраах, залхаах аргуудыг "шинэ урлаг"-ын зүтгэлтнүүд хэрэглэдэг бололтой. Гэтэл эдгээр арганд орохгүй, өчүүхэн цалин авдаг ч сунаж унатлаа ажиллаад байдаг монгол хүн олон байна. Тэр америк, япончуудыг манай цалинаар ажиллуулаад үз. Тэд 2 сарын дотор мэргэжлийн залхуу болж хувирна даа. Монголчуудыг залхуу болгохийг хүсэгчид тэднийг байнга зугаа  цэнгэл, концерт,  бүжиг, уралдаанаар хангахийг хичээж байна

Монголчууд залхуу, монголчууд ажил хийх дургүй -гэх ухуулгыг захиалагчид ганцхан баячууд, улс төрчид, монгол авилга авагчид гэвэл бас өрөөсгөл болно. Манайхтай их төстэй замаар замнасан Киргизстанд амьдардаг нэг орос хэлтэн\орос, украйн, германы зэргийн аль нэг нь\ 1990 -ээд оны эхээр англи жуулчинд ийнхүү ярьжээ: "...Well, we have these blacks in the city now, as many as forty per cent. They come in from the state farms because they don't want to work. I don't remember them here when I was a boy. We used to go out into the countryside and view them there, like monkeys. And now they're here, not working at all, just buying аnd selling and apeing about.... There aren't any jobs. My sons have to work as teachers, on hopeless salaries, But where can we go ?...", хуудас 344, Colin Thubron. The Lost Heart of Asia", 1995.

Өглөөний 6.30. Ажил дуусчээ. Шар хантаазтнууд буюу хотын захад, Баянхошуу, Хайлааст, 6, 7 буудал орчимд голдуу амьдардаг, ТҮК-ийн ажилчдын нэг-Долгорын Мөнхтөр, 55 настай, 7 хүүхэдтэй, ухаан эрүүл. Тэр ажлынхаа хоног бүр, Дэнжийн 1000-д байх гэрээсээ шөнийн 12-т гарч алхсаар хотын төвд 1 цагт ирээд цэвэрлэгээнийхээ ажлыг эхэлдэг. Өвлийн шөнө шар хантааз өмссөн түүнийг хараад зарим жолооч зогсож дөхүүлж өгдөг. Нөхөртөө тусалдаг эхнэр Оюунтуяа дэргэд нь зогсож байна. Тэд ажлын талбайдаа таарсан шил хуванцар савыг бас шуудайнд цуглуулж ажлын дараа 1кг-ийг нь 200-350₮-өөр тушаана. 1 хуванцар савыг 5-10₮, "Апу", "Ерөө"-гийн шилийг 40-50₮-өөр зарж өдөрт дунджаар 500-800₮-ийн нэмэлт орлого олдог/1 ширхэг бууз одоо гуанзанд 300-400₮/. Цалин нь 15 хоногт ч хүрэлцдэггүй хэдийч, настай болсон гээд өөр ажилд ажилд авахгүй тул, -зүгээр сууж байснаас дээр- гэж үзэж Мөнхтөр энэ ажлыг голж, шантралгүй хийж явна. Хүүхдүүд нь одоо гуанзанд үйлчлэгч, түрээсийн ТҮЦ-нд ажиллаж аав ээждээ нэмэр болж байна. Жилд 1-2 удаа тусламжийн элсэн чихэр, гурил, будаанаас хүртдэг. Компаниас хоол өгдөггүй... Жишээ нь, машины засварчид нь борви бохисхийлгүй ажилладагыг бид бүгд л мэднэ. Нэг машиныг дуусгаад л тэд дараагийнх руу ордог. "18 цаг боллоо, би явлаа" гэх боломжгүй. Зарим нь олон жил ажиллаж танилууд маань болсон. "Залхуугийн" онолоор бол тэд 3 хоногоос илүү тэсэх ёсгүй биш үү? "Залхуу" гэдэг үг бүх хэлүүдэд байдгыг бодоход залхуу хүн хаана ч байдгын илрэл. Хаяа залхуурах, жишээ нь, урам хугарснаас, туйлдсанаас, уйдсанаас залхуурах нь хүн бүрт байдаг л шинж.

Харийнхан амарч байвал амарч байна, харин монгол хүн амарч байвал залхуурч байна гэж үзэх бололтой. Монгол хүн сууж, хэвтэх л юм бол залхуурсанд тооцогдох нь. Өөрөөр хэлбэл, харийнханыг олноор нь Монголд оруулахын тулд "-монголчууд залхуу" хэмээн ухуулдаг улс, төр, бизнес бий болжээ. Гэтэл бидний мэдэх олон ажилсаг хүн өнөөдөр ядуу амьдарч байна. Монголд хүмүүс ажилласаар ядуурч байна. Тэд лав л залхуугаас болоогүй. Ажилсаг мөртлөө ядуу. Хятадуудыг ажилсаг гэж магтагчид Монголд олон. Гэтэл хятадууд саяхныг хүртэл үгээгүй ядуу байсан. Тэд залхуугаасаа болоод олон зуун жилийн турш ядуу байснаа, гэнэтхэн 1980-аад оны нэг өглөөнөөс ажилсаг болчихсон уу ?! Үгүй ажээ. Хятадын дарга нар зах зээлд орохыгоо манайхан шиг өмнө хийсэн бүтээснээ сүйтгэж тоног төхөөрөмжөө хаягдал металл хэмээн гадаад руу ачиж хүмүүсээ гудамжинд гаргахаас эхлүүлээгүйд л учир байсан бизээ. Тэгвэл бид ч ажигласан зүйлээ хэлж болох биш үү !? Нөгөө "ажилсаг" хятадууд гараа халаасандаа хийгээд зүгээр таахалзан зогсох дуртай. Юу юугүй л гараа халаасандаа хийчихсэн зогсоно. Сурсан юм гээч хэцүү бололтой. Хятадуудын дунд амьдарч, ажиллаж байсан гадныхан тэднийг  ажил хийж буй, завгүй дүр эсгэх дуртай, эзэн хараагүй л бол зүгээр суухийг эрхэмлэдэг гэдгийг онцолсон байдаг. Тэдний хувьд чанар чухал биш, хугацаандаа дуусгах нь л ажээ.

 Барилгын цэргийн ангиудыг сэргээхэд хөвгүүдийг маань хэн юу гэж гүтгэх бол. Ямар ч л байсан , цэргүүдийг бас тэгш тоонд, яг 72 цаг 00 минутад тааруулж архиддаг, ажилдаа ирдэггүй -гэж гүтгэж чадахгүй учраас залхуугаар мэргэшсэн урлагчид нэгийг  зохиох биз.
"Монгол Улсад "-Монголчууд залхуу!!!" гэх нь дээрээ бизнес, улс төр, доороо урлаг болжээ. 

4. "Түвд нэртэй, европ шляптай".

Нийтлэлч Алхан Болд. 2009 он. No.4. "Түвд нэртэй, европ шляптай".


"Оршуулгын" үеээр: Бадамдорж,  Пунцагцэрэн, Цэрэндорж, Цэдэнсодном, Пунцагдорж, Гончиг Жамьяндорж, Сэлнэндожил, Пунцагравдан, Цогт-Очир, Лувсанбалдан, Доржцэрэн, Дэмчигванжил, Навааннэрин, Цогбадрах. 
/13 түвд, 1 түвд/монгол эрлийз, 1 монгол уу?!/
 Энэ бол 1919.11.17-нд Монгол маань сайн дураар Хятадад нэгдэв хэмээн гарын үсгээ зурсан Богд Хаант Монгол Улсын 5 яамдын сайд нарын нэрс. Нэрээр бол Цогбадрахаас бусад нь түвдүүд.

Өвөр монголчууд харийн/түвд/ нэрүүдээс 96% татгалзжээ: 2009.8.07-нд "Одон" ТВ-ээр дамжуулсан бөхийн барилдааны дундаас миний бичиж авсан 72 өвөр монгол бөхийн нэрс бараг бүгд/96.5%/ монгол байв: -Идэр, Цагаанбагана, Насанжаргал, Заяа, Баганаа, Эрдэнэбагана, Дүүрэн, Хөгжилт, Гэгээрэх, Баянмандах, Энхбат, Жаргал, Баянтунгалаг, Журамт, Эрдэнэ, Алтансүх, Шинэбаяр, Баяндүүрэн, Өлзийхутаг, Хувьсгалт, Сайн-Эрдэнэ, Хүсэл, Тогтох, Шижир, Бүрэнтөгс, Батуу, Эрдэнэмөнх, Нарангэрэл, Буянт, Цогмандал, Өлзийдалай, Саранмандал, Баянбулаг, Хас-Эрдэнэ, Ядамжав, Од-сар, Готов, Төмөр, Төгсжаргал, Баатар, Сайн-Ерөөлт, Өлзийбаатар, Мийдалай, Чулуунбаатар, Чинзориг, Өрнөлт, Бөөлөг, Жаргал, Батсүх, Дүүрэн, Хишигдалай, Баярбаатар, Сандүүрэн, Доржбат, Хадаа, Эрдэнэбулга, Билгүүндалай, Улаанбар, Ганхуяг, Нарс, Аянга, Мөнгөнхуяг, Оюунбат, Бөхбаяр, Нарсуу, Баяннамар, Рааш, Хөхөө, Бат-Эрдэнэ, Сайнбаяр, Отгонбаатар, Цолмонгэрэл, Баярт, Түмэн, Цогт... Энэ бол, хужаа болсон гэх шахуу бидний заримын ярьдаг өмнөд ах дүүс маань үндэстний бүрэн мэдрэмжтэй байгаагийн нэгэн том баталгаа.

Гэтэл тусгаар тогтносон Монгол Улс дахь монгол залуусын дөнгөж 65-70% нь монгол нэртэй байна. Нэрээр бол, Монголд одоо 1 сая гаруй түвдүүд буй. Буриадуудын 80% нь түвд/оросын "эрлийз"-үүд. Монгол "оюуны хомсдол"-д орсон буриадууд Саяна гэхээс өөр "монгол" нэр олж чадахгүй байна.
Амар, Баясгалан хөвгүүдийн нутагт хийд байгуулж "хүн бүрийг Лувсан банди, хүүхэн болгоныг Дулмаа" болгосныг шашинд дургүй социализм нилээд монголжуулсан билээ. Гэтэл 1990-ээд оноос Монгол Улс, Буриадад -үндэстний ухамсараа сэргээе- гээд эргээд түвджсэн нь хачин. Буриадуудын зарим нь түвд, монгол нэрийг ялгаж чадахгүй болтлоо төөрчээ. Жишээ нь, нэг буриад бүсгүй "-Би хүүдээ Данзан гэж монгол нэрийг өгсөн" хэмээн маргалдан 3 настай хүүгээ Данзушка буюу түвд-оросын эрлийз мэт дуудан өсгөж байна. Манайд Давка гэдэг шиг.
Өөрөөр хэлбэл, монгол биетэй, түвд "толгойтой" хэвээр байвал монголын үр сад ирээдүйд яаж өөртөйгээ зөрчилгүй явах билээ. Үүний нэгэн адил, баяр ёслолоороо дээлээ өмсөж, толгойдоо испани, шотланд шляп-испани тавьчихаад бид: -Монгол үндэстнийхээ хувцсыг өмслөө- гэж гадныханд ярьдаг. Гэтэл тэд лавтайяа "- Манай малгайг эд нар өмсчихөж!!! Монголчууд арай олон мянган жил толгой нүцгэн явсан юм биш биз ?!"- гэж гайхдаг байх. Түвд нэр, испани малгай бол тэдгээр ард түмнүүдийн соёлын өв. Эмээл, дээлээ харамлан гүйдэг манайхан энийг мэдмээрсэн дээ.  Саяхан Сүхбаатарын талбайд, дээд монголчуудын өмсдөг түвд хувцсыг монгол үндэстний хувцасны үзүүлбэрт шалгаруулж байна лээ. Түүнийг буриад хувцас хэмээн нилээд зарласан. Түвдүүд ЮНЕСКО-д заргалдах вий. Хүнээс хулгайлснаа мартчихаад шляп бол монгол үндэстний малгай, одоо бүртгүүлнэ гэж бид  дэлхийд онигоо болох вий дээ.
Туйлын баялаг хэлтэй, тоогүй олон сайхан хувцастай, малгайтай мөртлөө, монголчууд бид яахлаараа тэнгэрээс дөнгөж хувцастай, толгой нүцгэн, дуудах нэр ч үгүй бууж ирээд Дорж, Дулмаа болж, нилээд сүүлийн үед нэг шляп олж өмссөн мэт аашилдаг юм болдоо.
Төрөлх нэрсээ орхисны гай, хор их. Жишээ нь, "Монголын нууц товчоо"-нд байдаг газар, гол, хүний нэрсээс одоогийн Монголд байгаа нь даанч ховор. Юу сайндаа л, зарим казакууд "-Та нар Чингисын удам юм бол "Ариун бичээс"/"Монголын Нууц Товчоо"-г хэлж байна/-д буй нэрүүд чинь хаана байна?! Жавзандамба, Сормууниршийн Дашдендев, Юмжаагийну Цеденбалу маягын нэрс тэнд алга. Манай казакууд шиг 7 үеээ мэддэг монгол байна уу?! Хэнтий хан уулаа та нар саяхнаас Бурхан Халдун гэлээ шүү дээ!" хэмээн онгирч байх вэ дээ. Тиймээ, монголчуудын ихэнхи нь, өвөг дээдэс шигээ 9 үеээ дуржигнуулах битгий хэл, дөнгөж 3 үеээ л мэдэж буй. Гэхдээ тэр казакууд дутуу бодож байна. Нэрээр заргалдвал, Юмжаагийн Цэдэнбал маань цэвэр түвд хүн, Нурсултан Назарбаев нь перс, казак, оросын эрлийз мэт болно. Эсгий туургатны нэг нь түвджиж, нөгөө нь лалжиж, оросжиж дээ.
Хэдийгээр саяхныг хүртэл киргиз байсан казакууд: "Čiŋķis-qağan-no huĵaur Deere Teŋķeri-eče ĵayaatu toreksen Borte-Čino aĵuu. ķerķai ino Qoai-Maral aĵiai. Teŋķis ķetulĵu ireba. Onan-muren-no teriune Burqan-qaldun-na nuntuqlaĵu, toreksen Bata-Čiqan aĵuu" гэдгийг уншаад огт ойлгохгүй мөртлөө ийнхүү муйхарлаж буй. Гэнэт олдсон тусгаар тогтнолоо зарим казакууд шингээж ядан байгаа нь энэ юм байлгүй. Монголоос том нутаг, олон хүнтэй Казакстанаа хараад тэд хөөрөө ч биз. Арчаагүй байдлийг маань тэд харсандаа ч биз.
"-Нэрлэвэл сүнс нь уурлана, түгшинэ" хэмээн манж, түвдүүд ухуулснаас болж монголчууд уул ус, өвөг дээдсийнхээ нэрийг хэлэхээс хэдэн зуун жил цээрлэсний гайгаар 13-р зууны нэрүүд оргүй мартагдаж, ихэнх уул Хайрхан, хөндийнүүд Цайдам болж, хожим зарим нь "Хасагт Хайрхан"/казакууд түр байрлаад явсны дараа/, сүүлдсэн нь "Кабинтай толгой" гэгдэж, Есүхэй баатрын удам Лувсан лам, Мандах хатных нь Дулмаа болсон билээ. Их Хааны үед Богд Хан гэх уул мэдээж байгаагүй.
Есөн үеээ нэрлэх битгий хэл, бид нэгийгээ өөд болонгуут л танихаа больж, "талийгаач" гэцгээн, нэрийг нь мартаж эхэлнэ. Манайхан "талийгчтай" зүүдэндээ ч тааралдахаас айн цэрвэдэг.
Сүнс байдаг бол, нэрээ хэлүүлсэндээ бус харин хэлүүлээгүйдээ гомдох бус уу?!
Уул, давааны нэрийг асуухад айгаад хэлдэггүй хүн одоо ч олон. "-Мягмар гаригт, жас өдөр замд гарвал муу!" хэмээн монголчуудыг айлгачихаад харийнхан өөрсдөө амьтан хүний чөлөөгөөр ажлаа сайхан амжуулсаар ирсэн ажгуу.
Хэдэн жилийн өмнө Англи дахь Монголын консул гэх эр БиБиСи-гээр "-Монгол хүн бүр 9 үеээ мэддэг байсныг оросууд ирээд болиулсан- гэж ярихыг би сонсож билээ. Үнэн үү?! Харамсалтай нь, цагаан, улаан оросуудыг ирэхэд монголчуудын 97 хувь нь 9 үеийнхээ нэрийг наад зах нь 220, цаад зах нь 500 жилийн өмнө мартчихсан, дуртай дургүй нэрээ хэлж, заримдаа ердөө Пү, Жа, Цэ гэцгээж байв//одоо ч гэсэн аав ээжийн хайрласан нэрийг таахын аргагүй, Пүү-жий, Ганаа, Жагаа, Цэеэ, тэр ч бүү хэл, Баас-ка энэ тэр гэж буй. Эвгүй ч орчуулагдаж мэдэхээр//. Харин манжийн колони болоогүйнх буриад хүн бүр  9 үеээ дууддаг байв. Учир нь, ахмадууд тааралдсан газраа хэний ч хамаагүй хүүхдээс угийг нэрлүүлэн шалгалт авдаг уламжлалтай байв. Монголд дүрвэн ирсэн буриадууд  тэр үед хонио хариулж  яваа халх хүүхдүүдээс "-Чи хэний хүүхэд вэ?" гэж асуухад өөдөөс "Хэлдэггүй" хэмээн аавынхаа ч нэрийг хэлэхээ больсон байв. Барон Унгерн Чингис Хааныг сануулж, дараа нь улаан оросуудын хатгаасаар 3 үеийн намтар нэхэгдсэнээр монголчууд өвөө эмээгээ эргэн сонирхсон билээ. Ажил, сургуульд орох хүн бүр 3 үеийнхээ 5 хүний нэрийг төдийгүй намтарыг бичих ёстой болсон. Харин, тэднийгээ "баян", "лам" явсан бол "ард" хэмээн гүрийдэг байв...
Ардчиллын "ачаар" монгол хүн эргээд 1 үеээ л мэддэг болж, өөрөөсөө төрсөн мэт аашлахдаа дэлхийнхнээс ч ичихгүй байна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болохоос нааш манайхан эцгийнхээ ч нэрийг/2 дахь үе/ хэлэх албагүй болж, гадныхаар бол О.Барак, П.Владимир, Н.Нурсултан хэмээн явдаг болж.
Тэгсэн атлаа, ургын овгоо сэргээнэ хэмээн дуртай нь "Боржигон" болж, дургүй нь овогийг зохиож, биеээ тоосон зарим нь Баабар гэхчлэн өөрөөрөө овоглож өвөг дээдсээсээ ах болжээ.
Самандын Жавхлан мэтийн цөөхөн залуус л эцгээ "нуухгүй" явна. Жишээ нь, нэрт сэтгүүлч Гүрбазарын аав нь "Ш" гэхээс илүүг бид үл мэднэ. Гудамжид яваа хүүхдүүдээс -Өвөөгийнхөө нэрийг хэл-гэвэл хэлж чадах нь хэд бол? Бид ургын овгоос гадна, ядаж эцгийн нэрийг хаялгүй "Энхбатын Ууган", бүүр болж өгвөл "Н. Энхбатын Ууган" гэхчлэн явмаар юм.
Та өөрийгөө Э.Ууган гэхэд хэн таних юм бэ, олимпийн аварга л биш бол, хэрэгцээгүй байваас таныг УИХ-ын гишүүн байсан ч танихгүй.
Зөвхөн өөрийн нэрийг бус, эцгийн нэрийг дуудуулж явах нь хүнээс хариуцлагыг шаардана. Эцгийн нэр заавал дуудагддаг бол хүн хулгай хийх, заваарах, луйвардахаасаа өмнө тэнэг л бус бол юм бодно.
Цаашид монгол хүүхдүүд 9 цагаан лонхыг тоолж байснаас, өөрийн уг буюу 9 үеээ нэг амьсгаагаар нэрлэж сурмаар. Хүн бүрт л 9 байтугай үе бий шүү дээ. 
"Ирээдүйд мэндлэх үрсийг маань зөвхөн монгол нэрс нь хүлээж байг !!!
 Одоо хөдөөний айлд очиход монголчууд маань голдуу европ хувцастай байхыг үзэж болно. Өвөлын хүйтэн, хаврын хавсаргаар л тэд өөрийн эрхгүй дээлээ өмсөж байна. Намайг багад зөвлөлтийн сэтгүүлүүдэд Kиргиз, Буриад, Тува, Казахстаны малчдын пальто, костюм, пиджактай гэрэл зургууд гардагсан. Их л хачин зохимжгүй эвгүй харагддаг байв. Одоо Монголд малчид маань тиймэрхүү хувцасладаг болоод өөрсдөө ч аль хэдийн дасч. Монголд тэтгэвэртээ суусны дараа  малчин бологсод олширсон. Тэд монгол хувцаснаас төсөөрсөн үеийнхэн....
Өвөг дээдсийн маань өдөр тутмын хувцас одоо зөвхөн наадам, концертод л өмсдөг л гялгар, чамин эд болох нь уу. 1970-аад онууд гэхэд л Хэнтийн бу олон буриад сумдад хүүхдүүд буриад энгэртэй дээлийг "концертийн хувцас" гэж ярьдаг болсон байв гэдэг.

Би саяхан Төв аймгийн нутагт нэгэн малчин эмэгтэй буриад малгай өмсчихсэн байхтай таарав. Энэ малгайг Хятадын шинэхээн буриадууд их өмсдөг юм. Тэр эмэгтэй- Манай энд их өмсдөг болоод байгаа гэж ярьж байв. Гэхдээ ийм мэдээ ховор.

Сонгууль ойртож байгаагынх юм байлгүй. 2015 оны 6 сард "Малчин эмэгтэйчүүдийн улсын Анхдугаар Зөвлөлгөөн"-ийг Улаанбаатарт зохион байгуулж 5000 эмэгтэйг сонгон урьж оролцуулав. Онцлого нь тэдэндээ Хятадуудаас худалдан авчирсан нь мэдээж яг ижилхэн 5000 дугуй европ загварын малгай өмсгөв.

Баяр, наадам болохоор манайхан хаан, хатны хувцас, бүсээр гоёхыг нь яана. Тийм олон мянган хаан Монголд байсан бил үү? Хаадын хувцастай, хямдхан европ шляптай монголчууд.

3. "Үндэстэн-ий үзэл. Шүтлэг маань, бас мөргөл маань".

Нийтлэлч Алхан Болд. 2009 он. No.3 "Үндэстэн-ий үзэл. Шүтлэг маань, мөргөл маань". 
\Улсын үзэл, эх оронч үзэл үү аль эсвэл үндэстэн-ий үзэл үү !?\
Mонгол хүн юуг шүтэх ёстой вэ?!
Тэр нь нь мэдээж буддын шашин, бас бөө мөргөл ч биш, аль эсвэл улсын, эх оронч үзэл биш, мэдээж ястны үзэл биш.
Таны шүтээн бол Монгол Үндэстэн-ий үзэл байх ёстой. Өөрөөр хэлбэл үндэстний ЭрхАшигаа дээдлэх үзэл!



Монголчууд гадаадынхныг харахаараа:
"-Mongolia's Moscow-controlled communist regime repressed our belief in Chinggis Khaan and nowdays Mongols see him as a living god"\Москвагаас хяналттай Монголын дэглэм Чингис Хаанаа гэх сэтгэлийг маань дардаг байсан бол монголчууд өнөөдөр түүнийг амьд бурхан мэт шүтдэг болсон\
-гэх мэтээр ярих дуртай. Энэ үнэн үү?! 

Харамсалтай нь шал худлаа: 
-Жамцаа, Би чингисийн хөшөөнийн баруун урдхан зогсож байна. Наашаа алх!
-Бааскаа, энэ нөхөр чингис, мингисийн тухай асуух байх, би яанаа?!
......

Дэлхий даяар зөвхөн Чингис Хаан, зөвхөн Монголд чингис, мингис.

Ганданд мөргөөд гарахдаа монголчууд ухран гардаг. Далай Лам гэх түвд бурхандаа бөгсөө харуулахгүйгээр хүндэтгэн гарч буй нь тэр гэнэ.
Харин Төрийн Ордоны өмнө буй Чингис Хааны Хөшөө бол Монгол Улс дахь монголчуудын хувьд нөгөө "мөргөл"-ийнх газар огт биш, харин бөгсөө харуулангаа өмнө нь зургаа татуулдаг аравч, дарс гоожуулж, шүлс, нусаа цээргүй хаядаг цэг төдий юм. 
"Хятаджиж гүйцсэн" өвөр монголчууд л ирж манайхны шүлж, нусанд дээр өвдөгдлөн хаандаа мөргөж тэнэгтдэг гэлцэнэ.

Их Дэлгүүрт нөгөө түвд ламынх нь зураг дээр залаастай, харин доор нь Чингис Хааны зураг шалан дээр тавиастай байхыг монголчуудаас өөр хүн үл ойлгоно.

Бусдаас шүтлэг, бурхан залах, зээлдэх, хуулах, хулгайлах шаардлагагүй үндэстэн, омог-ууд манай гариг дээр бий гэвэл тэдний нэг нь лавтайяа монголчууд. Гэтэл хаан үндэстэн өнөөдөр бусдыг хуулагч\канон\ үндэстэн болжээ... 
Ууц эвдэх соёл, хөөрөг барих соёл, дашням-балжнямтай өдөр, жас өдөр ...  мэтийг өвлүүлэх тухай л ярихаас бус, харин хамгийн чухал зүйлээ- үндэстнээ гэх үзлийг огт хөнддөггүй нь Монголчуудын аугаа их Эмгэнэл юм. 
Эр үндэстэн одоо эм үндэстэн буюу бэр үндэстэн болжээ.

Монгол хүн Монгол Улсад төрж 70-80 жил амьдрахдаа огт тоолгүй үхэж байгаа ганц зүйл нь Монгол Үндэстэн-ий Эрх\ашиг.


1. Монгол хүн гэж хэн бэ? Өвөг дээдсийнхээ монгол төрх\антропологи\-ийг өвлөн төрөгчийг монгол хүн гэнэ. Монгол хүн гэдэг бол биологын ойлголт. Монгол хүн болж төрөхөөс биш, монгол хүн болох тухай ойлголт байхгүй.  Монгол нутагт төрөөд ч, монголчуудад элэгтэй гэж насаараа уйлаад ч, морь уяж, хуур тоглож, тууль хайлаад ч, тэрбум доллар бэлэглээд ч монгол хүн "болох" боломжгүй. 

2. Монгол үндэстэн гэж хэн бэ? Төв Азийн монгол төрхтэй, нэгэн цагт нэгдмэл явагсадын үр сад/2009 оны байдлаар 12 сая орчим хүн/-ыг хэсэгчлэн ба хамтатган МОНГОЛ ҮНДЭСТЭН гэнэ. Тайлбар: "хэсэгчлэн" гэдэг нь манай үндэстний аль ч хэсэг/халх, өвөр монгол, ойрад, буриад, монгол-хазар/ бие даан монгол үндэстэн гэгдэх эрхтэйг хэлж байна. Хэн нь ч хэнээсээ ч илүү эсвэл дутуу монгол биш. Хөвгүүдийн хэн нь ч эцгийнхээ нэрийг зүүх эрхтэй байдагтай адил. Бид цуг байхдаа ч, салангид байхдаа ч монгол үндэстэн. Өөрөөр хэлбэл, жишээ нь, өвөр монголчууд маань буриадуудыг эсвэл Монгол Улс дахь монголчуудыг төлөөлөх эрхгүй ч, өөрсдөө Монгол үндэстэнг төлөөлөх эрхтэй. Үүнтэй нэгэн адил, өвөр монголчуудаа төлөөлөлгүйгээр бид ч бас, монгол үндэстэн гэгдэх эрхтэй. Тийм учраас манай дарга нар үндэстэн гэдэг нэрээс үнхэлцэгээ хагартал айх шаардлагагүй.

3. Үндэстэн-ий үзлийн угтал нь монгол хүнд байх үндэстний биологын мэдрэмж. Эндээс үндэстнийхээ төлөө харуусал, хор шараар нь  дамжин хүний ухамсарт  үндэстний үзэл тогтоно.
"...1368 онд, эзэн суусан монгол цэргүүдийн эсрэг босох дохиогоо хятадууд еэвэн дотор нууж тараагаад бидний өвөг дээдсийг гэнэдүүлэн хядаж, Тогоон Төмөр Хаан амьд үлдсэн 60000 хүнтэйгээ амь зулбан зугтааж, Монгол нутагтаа эргэн ирсэн түүхтэй. Өвөг дээдсийг нь хядсаны баяр "еэвэн сар"-ыг, түүхээ мартсан өвөр монгол ах дүүс маань 1845 онд тэмдэглэх гэж байгаад асар эвгүй байдалд орж байсныг барууны хүн ийнхүү тэмдэглэн үлдээжээ:"...Тэр цуст хувьсгалын тухай дурсамжнаас монголчуудын ой тойнд юу ч үлдээгүй бололтой тул, тэд одоо "Еэвэн Сарын" баярт өргөнөөр оролцож, өвөг дээдсийг нь дарсны баярыг, уг учирыг үл гадарлан, ийнхүү тэмдэглэж байдаг болжээ...Биднийг \хятадуудаас сонссон "еэвэн сар"-ын түүхийг\ ярьж дуусахад эдгээр монголчууд цочин балмагдсан царайтай болчихсон байв. Залуус нь хоорондоо шивнэлдэнэ. Нөгөө өвгөн, гашуудлын нам гүмд автаж, толгойгоо гудайлган суухад, нүднээс нь том том нулимс урсаж байлаа..." \Аббе Гюк-ийн дээр бичсэнээс\

4. Өөрийн гарал үүсэл, бие төрх\антрополог\, туулсан түүхтэй миний Монгол Үндэстэн бусдад уусалгүй, улам хүчирхэг оршихын төлөө би амьдарна- хэмээн үзэх/зүтгэхийг ҮНДЭСТНИЙ ҮЗЭЛ буюу үндэстнээ гэх хүмүүжил-Үндэстний ЭрхАшигаа дээдлэх үзэл гэнэ. Уг нь монгол хүн бүр үндэстнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой.  Тайлбар: үндэстэн өөрөө үзэлтэй байна гэвэл энэ чухал үзэл маань хариуцах эзэнгүй, хоосон тунхаг болчих учраас түүнийг хувь монгол хүн рүү шилжүүлж, хариуцлага болгон томьёолохыг оролдсон минь энэ. 

5. Монгол үндэстэн цаашид оршихын тулд зайлшгүй шаардагдах бүхнийг ҮНДЭСТНИЙ ЭРХ АШИГ гэнэ. Монголчууд Үндэстний ЭрхАшигаа тахин шүтэж, Мөнх Хөх Тэнгэр, Авралт Бурхан Халдун Уул, Эзэн Чингис Хаан 3-таа мөргөж амьдардаг болбол үндэстэн маань хүчирхэг орших болно. 

ШҮТЛЭГ МАААНЬ:
-ҮНДЭСТНИЙ ЭРХАШИГ.
\Өөрөөр хэлбэл монгол хүн шашныг... биш, харин үндэстний эрх ашиг-аа шүтэж амьдрах ёстой\
МӨРГӨЛ МААНЬ
-ЧИНГИС ХААН\ БУРХАН ХАЛДУН УУЛ\ МӨНХ ХӨХ ТЭНГЭР.
-Монголчууд Түвдийн Далай Лам, Будда, Иисус, Аллах, бусдад  биш, харин Чингис Хаандаа мөргөх хэрэгтэй. Жишээ нь, Сүхбаатарын талбайд Бурхан Халдун Уул руу заасан сумыг байрлуулах хэрэгтэй. Монгол хүн Бурхан Халдун Уулын зүг мөргөдөг байх хэрэгтэй. Монгол айл Далай Лам, морин хуурыг биш, Эзэн Чингис Хааныхаа хөргийг  хоймортоо залах ёстой.

Тайлбар: Үндэстний үзэл бол эх оронч үзэл буюу Монгол Улсын үзэл-ээс хавьгүй өргөн ойлголт гэдгийг хэлъе. Монгол Улсын иргэн болчихвол вьетнам, корей, хятад, бельги, перу, ботсван... цагаачид Монгол Улсад бас эх орончид "болоод" өвөр монгол, буриад, халимаг, монгол-хазар\тэдний монгол төрхтэй хэсэг\-уудыг Монголд ирүүлэхгүй, ирвэл нь тэднээс эх орноо хамгаална гээд явах вий.

Үндэстний буюу үндэстнээ гэх үзэл бол монголчуудын өөрийгөө хамгаалах зайлшгүй, үндсэн арга/зэвсэг нь. 1200 сая хүнтэй хятад, 150 сая хүнтэй оросууд үндэстний үзэлгүй байв ч оршино. Тэднийг хэн ч уусгаж чадахгүй. Хэдүүл очсон ч өөрсдөө л уусна. Жишээ нь, Татаруудын нилээд нь оргүй уусч, үлдсэн нь өөрсдийгөө татар эсвэл болгар хэмээн маргалдан байх хооронд, зарим нь бүүр скинхед болж, Вадим Фахрутдиновын толгойлсон нео-нацистууд хар үстэй хүмүүсийг олноор, түүний дотор буриад Баир Самбуевыг хөнөөчихөөд буй. Үр сад нь өөрийнхийг голж, "том"\олон хүнтэй\ үндэстнүүдэд бялдуучилан өссөний нэг эмгэнэлт жишээ: Удмурт эхтэй, чукча эцэгтэй Артур Рыно орос буюу ари неонацист болж, өөрийн гараар славян биш царайтай 20-иод хүнийг алсан нь саяхан. Цөөн тоот үндэстнүүдийг доорд үзэх дээрэнгүй үзэл ба оршихын төлөөх үндэстний үзэл 2 зарчмын ялгаатай. Өөрөөр хэлбэл, орос эсвэл хятадуудын үндэстний үзэл нь тэдний заримын дээрэнгүй\шовинист, их гүрний\ үзлээс тэс өөр. 

Харин орших, эс оршихын асуудалтай монголчуудын хувьд үндэстний үзэл бол амин шаардлага. Бид хятад, оросуудыг уусгах, дэлхийг эзлэх гээд байгаа биш, манай үндэстний үзэл бол бусдад ямар ч халгүй, зөвхөн оршин үлдэхийн төлөө үзэл. Үндэстнээ гэдэггүй үрстэй бол монголчууд ирээдүйд ядуу ч эсвэл баян ч байсан уусан мөхөж, 1000 үеийн монголчуудын хийсэн хүнд бэрх тэмцэл, үрсэн амь, зарсан бие, урссан цус, нулимс талаар болно. Монгол Үндэстнийг зөвхөн тасралтгүй тэмцлээр л авч үлдэнэ. Монголоороо худлаа бахархаж биш, монгол үндэстнийхээ төлөө зовж, зовниж амьдрах хэрэгтэй мэт. Аав, ээжийн буяныг үрээд алийгаа алдсан хүн байдаг шиг. Хүүхдээ хөрөнгөтэй ч, хүмүүжилгүй орхисны гай. Хойч үедээ Монгол Үндэстнээ гэх үзлийг л үлдээхгүй бол бид тэдэндээ 1000 тонн алт, 1000 дээд сургууль үлдээгээд ч баталгаагүй, тэд минь Манжууд шиг мөхөх вий. Манжууд үндэстэн ялагдаж, эсвэл ядуурснаас мөхөөгүй, тэд уусч мөхсөн. Бусдыг дарлаж байсан ч тэд эхлээд үндэстний үзлээ гээж, дараа нь үндэстнээ мэдрэхээ ч больж, эцэст нь хятад хүргэцүүлдээ ууссан. Бид битгий хэл, үндэстний үзэлгүй болсон 70-80 сая герман, францууд одоо өрөвдөж байсан цагаачдаасаа айж эхэлжээ. Үндэстний хүчтэй үзэлгүйгээр монголчууд даяарчлалд оролцвол "азтай" зарим нь ирээдүйд угсаатны музейн шилэн дотор чихмэл, хатаамал болчихсон "-Монголчууд уг нь бие хаа,  mfдажгүй атлаа даан ч хэт зочломтгой зангаасаа болж...-гээд тайлбарлуулаад хэвтэж байх вий. 

Монголчуудын үндэстний үзэл нь зөвхөн хятадын эсрэг үзэл мэтээр зарим дотоод, гадаадынхан ухуулдаг болж. Нэг талаас, эмс нь самуурч, эрс нь согтуурч, хамаг нутгаа сүйтгэж, шашинд мунхарч, дэлхийг тэжээх гэж үйлээ үзэж, хэдэн үндэстний түрэмгийлэлд өртөж буйг огт тоодоггүй хирнээ зөвхөн хятадуудаас сэргийлдэг дүр эсгэдэг монголчууд бий. Нөгөө талаас, монголчуудыг зөвхөн хятадын аюулд хандуулчихаад тэр хооронд өөрсдөө амжуулахыг хүссэн харийнхан ч буй. Монголыг монголчуудад нь үлдээх гэж Хятадаас харамлах уу аль эсвэл бусад үндэстэнд өгөх гэж харамлах уу?! Эсвэл, муу бүхнийг оросууд руу чихэх нь ардчилсан үзэл- гэсэн моод Монголд дэлгэрчээ. Энэ нь нэг талаас, өөрсдийн болон, 3, 4 дэх этгээдийн гэмийг үүрд нуухын тулд "-оросууд л буруутай" хэмээн ухуулсных биз. Нөгөө талаас, америк, япончуудад бялдуучлахдаа зарим хүн оросуудыг хараадаг хобби-той. 

Бас, "үндэсний, "үндэстний" гэсэн 2 үгийн утгыг ухах цаг болжээ. Юуг "үндэсний"/үндэс+ийн/ гээд байгаа нь бүрхэг, ажиглахад, "Монгол Улсын хэмжээний" гэж буй бололтой. Тэгвэл Монгол Улс маань өвс, ногоо л биш бол, "үндэс" гээч сонин юм болж таарч байна. "Үндэстний" гэхээс айгаад, "үндэсийн" гэхээс ичээд, дунд нь "н"-ийг хавчуулж "үндэсний" гээч бантанг зуурсан бололтой. Үндэстний үзэлгүй буюу "толгойгүй" монголчуудын биеийг уусган мөхөөж нутагт нь эзэн сууж амьдрах орон зайгаа тэлэхийн тулд заавал их гүрэн, том үндэстэн байх шаардлагагүй, зөвхөн том санаатай, уран аргатай байхад л хангалттай. Бүүр арга ч хэрэггүй, аягүйтвэл охид, эмсэд маань хэдэн киногоо үзүүлээд л монгол эрсийн ихэнхийг бэлбэсрүүлчихвэл гайхах явдалгүй болжээ. Монгол Улс дахь монголчуудын хамгийн том асуудал бол хэн ч, юу ч, хятадууд ч биш харин бидний үндэстний үзэлгүйдэл юм. " -Хятадуудад л уусахгүй бол бусад нь ч яахав" буюу өөрөөр хэлбэл "-Энэ үндэстэнд ууссанаас тэр үндэстэнд уусвал гоё" хэмээн мөөрөгчид Монголд олширчээ. Хөлдөж үхсэнээс, шатаж үхвэл гоё- гэхтэй адил. Охидоо итали, корейд өгчихсөн атлаа тэр "үндсэрхэг" үзэлтнүүд хятадуудад дургүй. Үнэндээ бол тэд хятадын эсрэг үзэлтнүүд төдий юм.

Соёлын үзэлтнүүдэд монгол хүн нь чухал бус харин эмээл, хөөрөг, хээ угалз, айраг, уртын дуу мэт нь чухал бололтой. Вьетнам хүргэн нь хаяа айраг бүлж, итали хүргэн нь наадмаар морин хуур тоглож, корей нь цагаан сараар уртын дуу аялж, орос нь бөх барилдаж, герман нь дээл өмсчихвөл тэдэнд монгол хүн нэг их шаардлагагүй бололтой.
"Нилээд өндөр албатай монгол эр -Хоёр охин маань Унгарт сурдаг, нэг нь тэндээ бэр болсон, нөгөө нь Австрийн бэр болж байгаа- хэмээн бахархан ярьсныг сонссон чих минь хөөрхий. Хөгжмийн зохиолч нөхөр минь -Испани улсад хүргэнийдээ айлчилж 2 сар сайхан амраад ирлээ-гэснийг уншсан нүд минь хөөрхий"\ хуудас 35, Очирбатын Дашбалбар, 1996.12.10. "Газрын төлөө тулалдаан эхэллээ"\.

Жишээ нь, нэрт эрдэмтэн, зохиолч Бямбын Ренчин охиноо харийн хүнтэй гэрлэхийг зөвшөөрснөөрөө монголчуудад маш хортой дууриалыг үзүүлсэн гэж үздэг хүн цөөнгүй. Харийнханд охидоо өгөгсөд Бямбын Ренчиныг урдаа барьсаар ирсэн. Үндсэрхэг үзэлтэн хэмээн буруушаагдаж байсан Бямбын Ренчин Монголын соёлын их зүтгэлтэн байсан ч, харамсалтай нь, Монгол Үндэстний үзэлтэн даанч байсангүй. 

Эсвэл тэд -өвөр монголчуудыг бодвол хятад нь дээр юм билээ-гэх мэтээр ах дүүсийнхээ талаар дэлхийн ямар ч үндэстний амнаас гардаггүй үгсийг ичихгүй тургих боллоо. Тэдэндээ дэм өгдөггүй юмаа гэхэд бид элэг, зүрх рүү нь хатгаж болно гэж үү !? Монгол ах дүүсийг эв түнжингүй байлгахыг хүсэгчдийн урьд зохиосон "Дөрвөд хүн хүн биш, Дөрвөн шийр мах биш" хэмээх шүлгээр хараагсад ийнхүү бас нэг уншлагатай болжээ . Германууд 80 сая учраас австри, швейцаруудтай хамаатах шаардлагагүй. Харин монголчууд? Оросууд 150 сая атлаа серби, болгарууддаа элэгтэй байхад, 3-хан сая төв монголчууд бусад ах дүүсээ түлхвэл эмгэнэл. Өөрсдөө түвджсэн атлаа, бид “-өвөр монгол, буриадууд хятад, оросжсон учраас бидэнд хамаагүй- гэх зарчмаар явбал цаашаа –Дорнод, Сүхбаатарынхан манж, хятадын нөлөөтэй, Увс, Ховдынхон казактай адил, Сэлэнгынхэн оросууд -хэмээн эцэст нь ганцхан Төв аймгынхантай үлдэх үү. Заавал харийнхнаас сурах гэдэг монголчууд, хичнээн долларыг төлөвч Харвардад заахгүй хичээлийг хажуухандаа буй казакуудаас үнэгүй авч болохсон. Улаанбаатарын рингэд, Казакстаны казакыг монгол ялвал Налайхын Нурлаан алгаа ташихгүй. Энэ бол үндэстний үзэл. Казак маань ялагдлаа- хэмээн казак хүн баярлаж чадах уу?! Харин монгол боксчин Оросынхыг ялахад Нурлаан баярладаг нь казак үндэстний үзэлд харшлахгүй, өссөн Монгол орноо гэсэн эх оронч үзэл. 

Яах вэ? Хүн хэдийгээр боловсролтой ч, үндэстнээ гэх хүмүүжилгүй бол үндэстэн, улсдаа гарз, гай 2-ын нэг л болно. Одоо Монгол Улсад "-хүн Монголоо хүмүүжилтэй бол эрхэм баян, боловсролтой бол дэд, хөрөнгөтэй бол удаах баян" гэсэн шинэ дарааллаар хүүхдүүддээ цээжлүүлэх цаг болжээ. Боловсролын Яамыг өөрчилж Хүмүүжил, Боловсролын Яам болгох хэрэгтэй. Үндэстнээ гэх үзэл маань "Нармай Монгол", "Монгол Улсаа мандуулъя!!! мэтийн хариуцлага хүлээхгүй, хүүхдүүд ойлгохгүй том уриаг ханандаа өлгөх, ууланд бичихээс биш, харин болж л өгвөл монгол хүнийхээ үйлдвэрлэсэн бараа, ургуулсан ногоо, эрхэлсэн үйлчилгээг авахаас эхэлнэ. Монгол нэртэй дэлгүүр, хоолны газар, зочид буудлаар үйлчлүүлэхээс эхэлнэ. Өөрийгөө ч тоодоггүй тийм "их зантай" үндэстэнг хэн хүндлэх билээ. Бусдад хүндлэгдэнэ гэвэл өөрийгөө хүндэл. Өөрийгөө хүндэлъе гэвэл үндэстнээ гэдэг бай. Сэргээж чадвал үндэстний үзэл\үндэстнээ гэх үзэл\ бол монголчуудын хамгийн хүчтэй зэвсэг, хамгийн их баялаг, хамгийн их хүч.

Өнөөдөр монголчууд хэнд, юунд  мөргөж байна вэ?
Монгол Улсын монголчууд Эзэн Чингис Хаандаа огт мөргөхгүй байна. Тэд Чингис Хааны Хөшөөний өмнө нь ирж шүлс, нусаа хаянгаа өөрсдийнхөө зургийг даруулаад л явж байна. Харин Монголчууд Буддын шашны хийдүүдэд очиж 100 үхэр хулгайлаад, 6 хүнийг зодоод ирсэн мэт үхээнц царай гарган Түвдийн Далай лам, Энэтхэгээс ирсэн түвдийн цагаач лам нарт сөгдөж мөргөж байна. Харамсалтай нь хийдээс гараад тэд бахь байдгаараа. Өглөө Ганданд, өдөр бөө дээр, үдэш христийн сүмд тэдэнтэй тааралдаж болно.


Миний дээр үндэстний минь эрх/ашиг бий- гэсэн ойлголтыг монголчууд бага насандаа л олж авахгүй бол цаашид монгол үндэстний төлөөх тэмцэл хэтэрхий хүнд, элсэн манхан өөд мацахтай адил болно.