Wednesday, May 5, 2010

5. "Монголчууд залхуу- гэх нь бизнес, улс төр, урлаг болжээ".

Нийтлэлч Алхан Болд. 2010 он. No.5. "Монголчууд залхуу- гэх нь бизнес, улс төр, урлаг, болжээ".
                                               

                                                             
"...The contrast Dunguerbo and Hui was always a sourse of interest to us. Both were young, but their backgrounds and temperaments were entirely different. Dunguerbo was quick and intellegent, typically Mongol, while Hui was slow and stupid and rather shiftless, a typical border Chinese...". хуудас 122, 
“The Land of the Camel”. Schuyler Cammann. 1950.
/"...Манай монгол туслагч Мэдэраа бол дандаа исгэрч, дуулж явдаг, цайлган, нөхөрсөг нэгэн. Хөөрхий Мэдэраа тун завгүй байсан даа. Мань хүн хөдлөх бүрд түрүүчийн тэмээг хөтлөн, зогсох бүрд ачаадаа буулгаж, майхнуудаа барихад тусалж, дараа нь бидэнд олдох ганц түлш- тэмээний аргал түүхээр эргэн тойрон явдагсан. Шөнийн 2 цагын үед л энэ хүн жаахан дугхийдэг байсан байх, тэхдээ тэмээгээ алдчихгүйн тулд дунд нь хэвтээд шүү.Үүр цайнгууд л тэр тэмээдээ босгон өвс идүүлэхээр тууж одно. Тал дундуур олон миль газар алхаж байж л энд тэндхийн бут, сөөг бүрт хүрч тэмээдээ сая нэг юм цатгана. Оройн хоолон дээр тэр маань хальт ирчихээд дахиад л яваад өгнө. Тэмээдээ аажмаар ойртуулсаар хөдлөх цагт тэр бэлэн байх ёстой. Энэ бүхэн нь надад аймаар хэцүү хөдөлмөр мэт санагдаж байсан ч, тэглээ гээд тэр ажлаа хэзээ ч цалгардуулж байсангүй, сэргэлэн, сайхан ааштай хэвээрээ л байдагсан..."\
----------------------------------------------------------------------------

Улс төр, эдийн засаг, угсаатны алуурчид өөрсдийн маань гараар "-монголчууд бид залхуу- гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж чаджээ. Манайхан юм л бол "-Монголчууд залхуу, монголчууд залхуу... "- хэмээн бие биедээ цалин авдаг мэт идэвхтэй ухуулдаг, бараг л "залхуу"-гаараа бахархдаг мэт болсон төдийгүй, гадаадынханд  гайхуулж гажигтдаг болжээ. Монголчууд төрөлхийн залхуу, харин хятадууд төрөлхийн ажилсаг хэмээн ухуулаад төгрөг, юань, доллараар цалинждаг, одон медаль хүртсэн мундаг нийтлэлчид Монголд байж бас магадгүй.  "-Мянга давтвал үнэн болно" гэгчээр, бид "-Монгол хүн төрөлхийн залхуу" хэмээн бүрэн итгэх нь.  Аз болоход, бидний ах дүүс- өвөр монгол, буриад, халимаг, хазарууд залхуу байсан, болсон гэх баримт алга. 
Жишээ нь, 1836.2.12-нд Буриадад цөллөгөд байсан зохиолч В.К Кюхельбекерээс Пушкинд бичсэн нэг  захиа байна: "Тооцоотой буриадуудыг бодвол тунгусүүд надад илүү таалагдаж байна. Оросуудын талаар үнэнийг хэлэхээс өөр аргагүй нь, Александр найз минь. Эндхийн оросууд буриадуудаас бараг ялгаагүй, тэд ганцхан буриадууд шиг үнэнч, хөдөлмөрч биш".\"...Тунгус в моих глазах гораздо привлекательнее расчетливаго, благоразумнаго Бурята.  Русские (жаль, друг Александр, — а должно же сказать правду) Русские здесь почти те же Буряты, только без Бурятской честности, без Бурятского трудолюбия..."
Монгол хүн Монгол Улсын нутагт төрвөл залхуу болно гэж байх уу?!  Би олон үндэстний хүүхдүүдийг ажиглаж байсан.  Өөрсдийгөө ажилсаг гэж өргөмжлөгчдийн хүүхдүүдтэй харьцуулахад монгол хүүхдүүд маш хөдөлгөөнтэй, маш сониуч. Том болонгуут тэд идэвхгүй, залхуу болчихно гэж байх уу?!
Социализмын үед "Монголчууд залхуу" гэх яриа байгаагүй. Залхуурах битгий хэл, монголчууд үй олноороо хөдөлмөрийн аварга, гавшгайч, баатар болтлоо, 7 хоногт 5,5 өдөр ажилладаг байв.
Оросууд л монголчуудыг хохироосон, ийм тийм болгосон- хэмээн ухуулдаг ардчилалын багтай этгээдүүд 90-ээд онуудад хамаг үйлдвэр, аж ахуй, халуун ус, номын санг сүйрүүлж ажиллагчдыг нь  гудамжид гаргаж, бүтээсэн хамаг баялагыг нь өөрсдөө хулгайлж, дээрэмдэн авч  байхдаа  "социализм залхуу болгосон монголчуудыг одоо гоогоо капитализм ажилсаг болгох жамтай" хэмээн сургахийн хажуугаар иймэрхүү онигоо ярьж өгдөг байв :
 "-Энийг оросууд барьсан, тэрийг бас оросууд барьсан..
-Тэгвэл монголчууд та нар өөрсдөө юу барьсан юм бэ?
-Бид социализмыг байгуулж байсан. Ха ха ха".
Гоё л зохиож. Социализмыг үзээгүй одоогийн хүүхдүүд  итгэж мэдэх л юм.
Үнэндээ бол "-Оросууд голдуу буруу, хэрэггүй юм хийсэн, бид нураана, жаахныг засахаар авна- гэсэн мэдэгдэл байв.
"Ардчилагчид" нэг бол "-Оросууд биднийг мөлжсөн" гэж гомдоллон, нөгөө бол "-Манайхан тэднийг зарцалдаг байв" хэмээн онгирдог. Бүгдээрээ ажилтай байсан социализмын үед монголчуудад залхуурах, оросуудыг мөлжөөд хэвтэх зав даанч байгаагүй.
1921 оноос өмнө монголчууд баян тарган амьдарч байсныг оросууд ирээд ядууруулсан- хэмээн ардчилагчид ухуулдаг. Тэгвэл, социализм сураггүй байхад монголчууд ядуурчихсан байсныг хааш нь нууна аа? 1910 онд Монголоор явсан хүн: "...Ижил цаг уурын доор байдаг , ав  адилхан малчид мөртлөө хөрш монголчуудаасаа эрс хангалуун амьдарч, улам дээшилж байгаа хүмүүс бол хэрэйд киргизүүд\казакуудыг хэлж байна. А.Б\ хэмээх лалын шашинт түрэг нүүдэлчид юм..."\"... Side by side with the Mongols, and living under the same environment, is the Turkish tribe of Kirei-Kirghiz, a nomad people whose mode of life exactly resembles that of the Mongols, but whose state of well-being and continued progress stands in direct contrast to that of the Mongols-these Kerei being Mohammedans..."\. хуудас 314, Douglas Carruthers, "Unknown Mongolia", Hutchinson and Co, 1913, London\
Аргагүй шүү дээ, Монголд байсан шиг үй мөлжигч лам, хятад худалдаачин Киргизын талд байгаагүй тул амьдрал нь манайхнаас танагтай байсан нь мэдээж. Үндэснийхээ бичиг мэдэхгүй атлаа үл ойлгох түвд хэлээр "унших" лам нар ба хятад данжаадууд эргэн тойрныхоо амьдралын тухай огт бичиж үлдээгээгүй тул бас л европ хүмүүсийн дурсамжаас иш татъя:
"...Урьд нь олон малтай баян явсан нэгнийг би мэднэ.  Тэр олон хонь, адуу, үхэр, адуу, тэмээтэй байв. Одоо түүнд гаднаа майлуулах ганц хонь ч үлдээгүй. Энэ бол Монголд эртнээс даанч элбэг болсон тохиолдол. Өвчний улмаас хүүхдүүд нь нас барсаар өнөр өтгөн байсан тэднийх охин, хүү хоёртой л үлдэв. Хүүхдүүдээ аврах гэж аав, ээж нь эмч, домч нарт гар татсангүй. Бүх хүүхдүүдээ алдсаныхаа дараа хөөрхийс тэднийхээ "хойдхийг уншуулах" гэж үлдсэн хөрөнгөө дуусгажээ. Баян, хүндтэй явснаа ийнхүү бэлбэсэрч, ядуурсан тэр хоёр одоо хөгширч, өрөнд баригдаад гуйлга гуйн, зээл горьдон хорвоогийн бор хоногуудыг туулж сууна... "\"...I know a man who was once rich in cattle in herds. He had flocks of sheep, herds of cattle, droves of horses, and strings of camels. Now he has not a sheep to bleat at his door. It's old story, too common in Mongolia. Sickness came, then death; first of one child, then of another; till of a large family only one son and another daughter remain. The striken parents spared no expence on doctors and prayers to save their children; then, after death took their sons and daughters, lavished out their means on prayers and services on behalf  of the departed souls. Now they are old, poor, head-and-ears in debt, and he who once was famous, and rich, regarded the countenance of no man, is fain to eke out his unhappy existance on proceeds of begging, borrowing, teaching, and a government office worth twelve taels a year..."\, хуудас 230, James Gilmour, "Among the Mongols" \1870,1876\.
1844 онд Монголоор явсан франц хүнд нэгэн хятад сайрхсан нь: "....Худалдаачин бид монголчуудыг дураараа залгиж байна. Та монголчуудыг ер мэдэхгүй байна. Харахгүй байна уу, та? Тэд чинь цөмөөрөө хүүхэд шиг улс. Дэлгүүр, пүүсийн газарт ирэхдээ тэд харснаа авах гэдэг. Мөнгө нь хүрэхгүй бол бид тусалдаг. Бид тэдэнд эд бараагаа зээлээр өгөхөд, тэд сүүлд илүү үнэ төлөх ёстой. Түүнэээс бид 30-40 хувийн ашиг олно.  Энэ ч зүй ёсны хэрэг шүү дээ. Бага багаар хүү өссөөр, хүүгийн хүү болж үржинэ. Бид тэрийг авна. Зөвхөн монголчуудтай ингэж болно.  Жил бүр бид Монголоор хэрэн явж, өр нэхэмжлэн хүүг хураахад тэд үхэр, хонь, адуу, тэмээг өрөндөө өгдөг. Энэ бол юутай ч зүйрлэшгүй их ашиг. Бид тийнхүү маш хямд авсан малаа зээлийн газар туйлийн үнэтэйгээр зарна. Аяа, Монголын өр гэч юутай сайхан бэ? Ёстой л алтан хайрцаг даа", Е. Р Гюк, "Воспоминания о путешествии по Татарии"\1843-1844\ СПГ1866г 228-230.

Улаанбаатараас гаралгүй ч малчдын залхууг "үзэгчдийн" хажууд, харин нүүдэлчдийг залхуугаас болоод тариа тарихгүй байна гэж боддог суурьшмал үндэстний төлөөлөгч 100 жилийн өмнөх лам, хятад худалдаачин хоёрт мөлжүүлсэн Монголоор явсан гэхэд арай танагтай юм бичжээ: "...Хэдийгээр монголчууд жирийн үед залхуу болов ч, тэд үргэлж тийм биш. Залхуурал нь ерөнхийдөө тэдний малчин ахуйтай холбоотой. Хонь, ямаа хариулах нь амархан хэдий ч, монголчууд зарим үед гайхалтай хатуужил, тэвчээр заан амьдардаг юм билээ..."\"...Although the Mongols are lazy under ordinary circumstances, they are not always so. Laziness is largely a product of their pastoral pursuits. Herding sheep and goats requires little exertion, but at certain times their life demands extreme exertion and then the energy and endurance which they display are amazing"...\". Нүүдэлчин ахуйн дэг, хөдөлмөрийн хуваарийг сайн мэдэхгүй суурин иргэншлийн хүний нүдэнд байшинтай нь ажилсаг, эсгий гэртэй нь залхуу мэт харагдах вий. Тариачин, худалдаачин, түшмэл хаалгаа түгжвэл өглөө хүртэл нам унтана. Харин малчин насан туршаа сэрж унтдаг. Шөнө тэр нохой хуцахыг мэдэрч, сэрж, түгшин хуцвал хотоо шалгахаар гарна. Хавар мал төллөх үеээр малчин хүн туйлдатлаа өдөржин шөнөжин зүтгэдгийг Улаанбаатарын орд харшид тухлагсад яаж мэдэх билээ. Холын гийчин гэрт нь байхад нөхөр нь эхнэртэйгээ зэрэгцэн тогоо шанага бариад, дээл оёдог соёл нүүдэлчдэд байдаггүйг харийн зочин яаж мэдэх билээ. Харин манайхны шүтээд байгаа барууны аялагчдын эр нь голдуу хоолоо хийж, юмаа угааж, харин элгээ тэвэрсэн эм нь онолдож зогсдогийг Монголд харж болно. Манайд одоо гуанз, ресторанд хооллогсодын ихэнхи нь хүүхнүүд болсон мэт.


Монголчууд залхуу биш, залхуу байгаагүй. Бас нэг сэтгэгдэл: "...Манай монгол туслагч Мэдэраа бол дандаа исгэрч, дуулж явдаг, цайлган, нөхөрсөг нэгэн. Хөөрхий Мэдэраа тун завгүй байсан даа. Мань хүн хөдлөх бүрд түрүүчийн тэмээг хөтлөн, зогсох бүрд ачаадаа буулгаж, майхнуудаа барихад тусалж, дараа нь бидэнд олдох ганц түлш- тэмээний аргал түүхээр эргэн тойрон явдагсан. Шөнийн 2 цагын үед л энэ хүн жаахан дугхийдэг байсан байх, тэхдээ тэмээгээ алдчихгүйн тулд дунд нь хэвтээд шүү.Үүр цайнгууд л тэр тэмээдээ босгон өвс идүүлэхээр тууж одно. Тал дундуур олон миль газар алхаж байж л энд тэндхийн бут, сөөг бүрт хүрч тэмээдээ сая нэг юм цатгана. Оройн хоолон дээр тэр маань хальт ирчихээд дахиад л яваад өгнө. Тэмээдээ аажмаар ойртуулсаар хөдлөх цагт тэр бэлэн байх ёстой. Энэ бүхэн нь надад аймаар хэцүү хөдөлмөр мэт санагдаж байсан ч, тэглээ гээд тэр ажлаа хэзээ ч цалгардуулж байсангүй, сэргэлэн, сайхан ааштай хэвээрээ л байдагсан..."\"...The Mongol assistant whose name was Ma-tel-la, was a careless, good-natured fellow, always whistling or singing... Poor Ma-te-la had to do a prodigious amount of work. He had to walk the whole-or very nearly the whole –each march, leading the first camel; then, after unloading the animals, and helping to pitch the tents, he would have to scour the country round for the argals or droppings of camels, which were generally all we could get for fuel. By about two in the morning he could probably get some sleep; but he had to lie down amongst the camels in order to watch them, and directly day dawned he would get up and take them off to graze. This meant wandering for miles and miles over the plain, the camels are obliged to pick up a mounthful of scrub here and there, where they can, and consequently range over considerable extent of ground. He would come into camp for a short time for his dinner, and then go off again, and gradually drive the camels up to be ready for the start; he would have to help to laod them, and start off on the march. This seemed to me fearfully hard work for him, but he never appeared any the worse for it, and was always bright and cheery...”\117, “Among the Celestials”, Francis Younghusband, London, 1898.
Би өдрийн тэмдэглэлээсээ иш татъя:
"2012.4.03
....17 цаг болж байхад эдний 2 хүү нь хониноосоо ирж байна. Өглөө 10 цагт гарсан гэнэ. 4 ишиг, 3 хурга төрснийг уутанд хийгээд, өвөртлөөд аваад ирсэн гэнэ...".

Тэгвэл, Монголчууд хэдийнээс "залхуу болсон" бэ? Улаанбаатарт хөдөөнөөс илгээсэн мах, сүүгээр хооллож өссөн  ноёдын нийтлэлчид 90-ээд онуудад өөрсдийн мэдэхгүй нүүдлийн соёл иргэншлийг доромжилсон нийтлэлүүдээ орон даяар түгээдэг байв.  Жишээ нь, Д. Баярхүүгийн "Нүүдэлчний соёл иргэншил хөгжлийг чөдөрлөнө" нийтлэл  "Ардын Эрх"-ын  1997 оны №05 -д хэвлэгдсэн.

Барилга, зам, бүтээн байгуулалт эхэлсэн 2000 үеээс л -МОНГОЛЧУУД угийн ЗАЛХУУ" гэсэн ухуулга системтэй, маш идэвхтэй хийгдэх болсон нь анзаарагддаг. Гадаадын эрчүүдийг Монголд оруулах бизнес-улс төр эхлээгүй байсан 90-ээд онуудад явуулдаг байсан "Капитализм, хувийн өмч та нарыг ажилсаг болгох жамтай" гэсэн сургааль нь сэжигтэйгээр алга болчихсон байв. "-Ажилсаг монголчуудыг социализм залхуу болгосон!!!" гэж саяхан ухуулж явсан дарга нар гэнэтхэн 2000 оноос "Манайхан угийн залхуу!!!" хэмээн ухуулдаг болчихсон,  тендер будлиулж харийнхныг ялуулж хишиг хүртэж суудаг болов.  Улсынхаа зах хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах үүрэгтэй дарга нар -Гадаадын ажилчидтай өрсөлдөөд ялбал та нарыг ажиллуулна" хэмээн монголчууддаа үнэрхэж, "биеээ үнэлдэг" болов. Монгол үндэстнийг мөлжин сөнөөхийг хүсэгчдийн   хэрэглэж буй нэг арга нь -нүүдэлчид, монголчууд төрөлхийн залхуу, ажил хийх дургүй- гэж итгүүлэх, болж өгвөл тэр ухуулгаа өөрсдөөр нь хийлгэх явдал бололтой.

Сумынхаа цэцэрлэгт ажилласаар тэтгэвэртээ гарсан, Улаанбаатарт  ирээд 3 жил болж буй нэгэн настантай би ийнхүү ярилцав:
-Монголчууд залхуу- гэлцээд байх. Манайхан залхуу юу?
-Залхуу, залхуу.
-Монгол хүн тэгвэл төрөлхийн залхуу юм  аа даа?
-Тэр нь ч арай юу юм. Одооны хүүхдүүд л залхуу байна.
-Социализмын үед, -Манайхан залхуу -гэлцдэг байсныг би санахгүй юм. Сүүлийн үед л тэгж цуурдаг  болж. Ямар учир байгаа вэ?
-Хятад ажилчдыг Монголд оруулах гэж л тэгж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан  Малайзын С. Хуссейн Алатасын "Залхуу уугуул хүн гэх үлгэр"/"The Myth of the Lazy Native"/номыг дурьдая. Энэ бол, Ерөнхий сайд Мохатхирын "Малайзын сонголт"/"The Malaisia Dilemma"/-той хамт дэлхийд үнэлэгдсэн 2 малайз номын нэг. Харийн колоничлогчид болон хятадуудын зүгээс Малайз, Филиппин, Индонезийн уугуул хүмүүсийг угийн залхуу мэтээр ухуулж хоолыг нь булаадгыг илчилсэн судалгаа юм.  Бусдын соёл, иргэншлийг доорд үзэгч харийнхан уугуул хүмүүсийн   талаар есөн шидийн "үлгэр, таамаг, онигоо" зохиодог  тухай энэ номонд бичсэн нь:
"...Аль болох олон амрахын тулд Филиппинчүүд сэлүүрээ хулсаар хийдэг- гэх  уран таамаг  бол Жэсоны\герман эрдэмтэн. А.Б\ зохиомж. "Хулс хугарах тусмаа л сайн, яагаад гэвэл застал нь завьчин амрах болно..."\"... A vulgar fantasy was Jagor's suggestion that the Filippinos made oars from bamboo poles in order to rest more frequently. "if they happen to break, so much the better, for fatiguing labor of rowing must nesseccarily be suspended till they are mended...".
A rather energetic portrayal of the Filipino character was presented by the friar, Gaspar de San Augustin in his letter to a friend in Spain\1720\ especially written for this purpose. His letter is the most far reaching pronouncement ever made on national character. More than 30 negative traits were listed... "... Their laziness is such that if they  open a door, they never close it; and if they take any implement for any use, such as a knife, a pair of scissors, hammer, etc. they never return it, whence they took it, but drop it there at the foot of the work. If they received advance payment, they would leave and keep and keep the pay...",   хуудас 53, Хуссейн Алатас, "The Myth of the Lazy Native".

Монголчууд залхуу гэдэгтээ  сайхан итгэдэг болсон тул, хэдэн жилийн өмнө, манай нэг ноён "-300-аад монгол ажилчинг авсан ч залхуураад, архидаад, хулгайлаад байхаар нь манай гадаад эзэд тэднийг халж оронд нь хятадуудыг авсан- гэж зурагтаар ярьж байж билээ. Шалгаад авсан болохоор "чадахгүй байв" гэлтэй биш, харин залхуурсан, архидсан гэвэл монголчууд шууд үнэмшинэ гэснээс л тэр. Дутагдал гаргасан монголын тоог 100, 1000-гаар үржүүлэх нь монголчуудаас ажлыг нь булаах гол арга. ТВ-ээр нэгэн түшмэл/авгай: -Цалингаа авангуут архидаад 3 хоног ажилдаа ирдэггүй учраас нь монгол ажилчиддаа барилгын компанийн захирлууд дургүй байдаг- гэж ярьж байв. Түшмэл -Манайхан залхуу-гэж нэмэхээ мэдээж мартсангүй. Дэндүү танил өгүүлбэр байна/Тэр ч бүү хэл барилгын талбайд ойртож ч үзээгүй хүмүүс хүртэл гал зуух, Герман, хаа дуртай газраасаа бүх монгол барилгачид залхуурч, архидаж байдгийг үзэж суудаг ид шидтэй/. Сурвалжлагч хүүхэн, түшмэлийн үгэд шууд итгэсэн атлаа, үүнд шүүмжлэл хэлсэн нэгэн үзэгчээс шууд л нэр ус, он сар өдөр, баримт нотолгоо шаардаж сүржигнэж байв. Хэт бага цалинг өгөх, гэрийн элдэв хувцастай нь зүтгүүлэх, хөдөлмөр хамгаалал муу нөхцөлд ажиллуулан барилга дээрээс нисгэх зэрэг монголчуудыг айлгах, шантраах, залхаах аргуудыг "шинэ урлаг"-ын зүтгэлтнүүд хэрэглэдэг бололтой. Гэтэл эдгээр арганд орохгүй, өчүүхэн цалин авдаг ч сунаж унатлаа ажиллаад байдаг монгол хүн олон байна. Тэр америк, япончуудыг манай цалинаар ажиллуулаад үз. Тэд 2 сарын дотор мэргэжлийн залхуу болж хувирна даа. Монголчуудыг залхуу болгохийг хүсэгчид тэднийг байнга зугаа  цэнгэл, концерт,  бүжиг, уралдаанаар хангахийг хичээж байна

Монголчууд залхуу, монголчууд ажил хийх дургүй -гэх ухуулгыг захиалагчид ганцхан баячууд, улс төрчид, монгол авилга авагчид гэвэл бас өрөөсгөл болно. Манайхтай их төстэй замаар замнасан Киргизстанд амьдардаг нэг орос хэлтэн\орос, украйн, германы зэргийн аль нэг нь\ 1990 -ээд оны эхээр англи жуулчинд ийнхүү ярьжээ: "...Well, we have these blacks in the city now, as many as forty per cent. They come in from the state farms because they don't want to work. I don't remember them here when I was a boy. We used to go out into the countryside and view them there, like monkeys. And now they're here, not working at all, just buying аnd selling and apeing about.... There aren't any jobs. My sons have to work as teachers, on hopeless salaries, But where can we go ?...", хуудас 344, Colin Thubron. The Lost Heart of Asia", 1995.

Өглөөний 6.30. Ажил дуусчээ. Шар хантаазтнууд буюу хотын захад, Баянхошуу, Хайлааст, 6, 7 буудал орчимд голдуу амьдардаг, ТҮК-ийн ажилчдын нэг-Долгорын Мөнхтөр, 55 настай, 7 хүүхэдтэй, ухаан эрүүл. Тэр ажлынхаа хоног бүр, Дэнжийн 1000-д байх гэрээсээ шөнийн 12-т гарч алхсаар хотын төвд 1 цагт ирээд цэвэрлэгээнийхээ ажлыг эхэлдэг. Өвлийн шөнө шар хантааз өмссөн түүнийг хараад зарим жолооч зогсож дөхүүлж өгдөг. Нөхөртөө тусалдаг эхнэр Оюунтуяа дэргэд нь зогсож байна. Тэд ажлын талбайдаа таарсан шил хуванцар савыг бас шуудайнд цуглуулж ажлын дараа 1кг-ийг нь 200-350₮-өөр тушаана. 1 хуванцар савыг 5-10₮, "Апу", "Ерөө"-гийн шилийг 40-50₮-өөр зарж өдөрт дунджаар 500-800₮-ийн нэмэлт орлого олдог/1 ширхэг бууз одоо гуанзанд 300-400₮/. Цалин нь 15 хоногт ч хүрэлцдэггүй хэдийч, настай болсон гээд өөр ажилд ажилд авахгүй тул, -зүгээр сууж байснаас дээр- гэж үзэж Мөнхтөр энэ ажлыг голж, шантралгүй хийж явна. Хүүхдүүд нь одоо гуанзанд үйлчлэгч, түрээсийн ТҮЦ-нд ажиллаж аав ээждээ нэмэр болж байна. Жилд 1-2 удаа тусламжийн элсэн чихэр, гурил, будаанаас хүртдэг. Компаниас хоол өгдөггүй... Жишээ нь, машины засварчид нь борви бохисхийлгүй ажилладагыг бид бүгд л мэднэ. Нэг машиныг дуусгаад л тэд дараагийнх руу ордог. "18 цаг боллоо, би явлаа" гэх боломжгүй. Зарим нь олон жил ажиллаж танилууд маань болсон. "Залхуугийн" онолоор бол тэд 3 хоногоос илүү тэсэх ёсгүй биш үү? "Залхуу" гэдэг үг бүх хэлүүдэд байдгыг бодоход залхуу хүн хаана ч байдгын илрэл. Хаяа залхуурах, жишээ нь, урам хугарснаас, туйлдсанаас, уйдсанаас залхуурах нь хүн бүрт байдаг л шинж.

Харийнхан амарч байвал амарч байна, харин монгол хүн амарч байвал залхуурч байна гэж үзэх бололтой. Монгол хүн сууж, хэвтэх л юм бол залхуурсанд тооцогдох нь. Өөрөөр хэлбэл, харийнханыг олноор нь Монголд оруулахын тулд "-монголчууд залхуу" хэмээн ухуулдаг улс, төр, бизнес бий болжээ. Гэтэл бидний мэдэх олон ажилсаг хүн өнөөдөр ядуу амьдарч байна. Монголд хүмүүс ажилласаар ядуурч байна. Тэд лав л залхуугаас болоогүй. Ажилсаг мөртлөө ядуу. Хятадуудыг ажилсаг гэж магтагчид Монголд олон. Гэтэл хятадууд саяхныг хүртэл үгээгүй ядуу байсан. Тэд залхуугаасаа болоод олон зуун жилийн турш ядуу байснаа, гэнэтхэн 1980-аад оны нэг өглөөнөөс ажилсаг болчихсон уу ?! Үгүй ажээ. Хятадын дарга нар зах зээлд орохыгоо манайхан шиг өмнө хийсэн бүтээснээ сүйтгэж тоног төхөөрөмжөө хаягдал металл хэмээн гадаад руу ачиж хүмүүсээ гудамжинд гаргахаас эхлүүлээгүйд л учир байсан бизээ. Тэгвэл бид ч ажигласан зүйлээ хэлж болох биш үү !? Нөгөө "ажилсаг" хятадууд гараа халаасандаа хийгээд зүгээр таахалзан зогсох дуртай. Юу юугүй л гараа халаасандаа хийчихсэн зогсоно. Сурсан юм гээч хэцүү бололтой. Хятадуудын дунд амьдарч, ажиллаж байсан гадныхан тэднийг  ажил хийж буй, завгүй дүр эсгэх дуртай, эзэн хараагүй л бол зүгээр суухийг эрхэмлэдэг гэдгийг онцолсон байдаг. Тэдний хувьд чанар чухал биш, хугацаандаа дуусгах нь л ажээ.

 Барилгын цэргийн ангиудыг сэргээхэд хөвгүүдийг маань хэн юу гэж гүтгэх бол. Ямар ч л байсан , цэргүүдийг бас тэгш тоонд, яг 72 цаг 00 минутад тааруулж архиддаг, ажилдаа ирдэггүй -гэж гүтгэж чадахгүй учраас залхуугаар мэргэшсэн урлагчид нэгийг  зохиох биз.
"Монгол Улсад "-Монголчууд залхуу!!!" гэх нь дээрээ бизнес, улс төр, доороо урлаг болжээ. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.