Thursday, September 21, 2023

“Moнголчуудын аялмаар улсууд




119. “Moнголчууд аялмаар улсууд”.

Монголчууд нутагтаа одоогоор олонхи байгаа дээрээ очиж хармаар хэдэн үндэстэн буй.

Монголчуудын хойч үе нь ирээдүйд Хустайн нуруунд тахьтайгаа цуг хашаатай байх аажмаар ойртсоор байна биш үү? Дэлхийн жуулчдыг корей, хятад, вьетнам хөтчүүд дагуулан явах цаг ойртсоор байна биш үү?

Aмерик тивд уугуул хүмүүс нь олонхи хэвээр байгаа цорын ганц улс бол Боливи. Тэд кечуа, аймара нар. Монголчуудын ахмадуудын зарим нь Че Гевара-ын тухай уншсан болохоос биш, залуус нь өмнөд Америкийн түүхэнд улсын ерөнхийлөгч нь анхны бас цорын ганц уугуул буюу Индиан хүн Эво Моралес тухай сонирхохгүй.

Австралийн аборигенууд. Үндсэн хуульд уугуул иргэд гэж бичүүлэх гээд чадаагүй хүмүүүс...Монголчууд Австрали очихдоо уугуул хүмүүсийг очиж үзээсэй билээ. 



Saturday, September 16, 2023

118. Австралиас усаа зөөх үү?!”.

 118. Нийтлэлч Алхан Болд. “Австралиас усаа зөөх үү?!”. Говьд гол ховор ч, харин “сайр ус” гэхчлэн нэрлэсэн алдартай, алдаргүй Ялла хамтлагын дууных шиг “уч кудук” олон. Хангайд худаг гаргахын тулд олон метр ухах шаардлагатай. Харин говьд ус газрын гадаргад ойр байдаг онцлогтой. 

Saturday, September 2, 2023

118. “Илүү ба дутуу хөшөөд”

118. Нийтлэлч Алхан Болд. “Илүү ба дутуу хөшөөд”.

1-р хаан=Чингис Хаан. /Хөшөөг нь босгосон/

2-р хаан=Өгөөдэй Хаан/Хөшөөг нь босгосон/

3-р хаан=Гүег Хаан /Хөшөөг нь бариагүй!!!/ Яагаад?!?!? /

4-р хаан=Мөнх Хаан /Хөшөөг нь бариагүй!!!/ Яагаад!?!?!/

5-р хаан=Хубилай Хаан/хөшөөг нь барьсан/

XII. “This emperor may be forty or forty-five years or more  old; he is of medium stature, very prudent and extremely shrewd, and seious and sedate in his manners; and he has never been seen to laugh lightly or show any levity…”

Асар олон гэмгүй хүмүүсийг алсан Сталин буюу Жугашвили-ийн хөшөөг 1990.2.22-нд Төв Номын Саны өмнөөс  буулгасан.

Харин 21000 монгол хүнийг алсан Чойбалсаны хөшөөг Монгол Улсын Их Сургуулийн өмнө байлгасаар байна. Яагаад!??!

Хятад, Монголд битгий хэл Төв Азид ч ирээгүй, насаараа бичиг үсэггүй явсан Марко Поло Монгол Улсад ирээд зузаан ном сугавчлаад зогсдог болжээ.

Мөнгөтэй улс үндэстэнд манай дарга нар долигнодогын сонгодог жишээ: Зайсанд Богдын оточ байсан гэх Корей эмчид зориулж том цэцэрлэг барьжээ. Гэтэл европ эмнэлгийг Монголд нутагшуулсан буриад Цыбиктаровын/1879-1921/ дурсгалд хөшөө, дурсгал юу ч алга!? Нэгдсэн 3-р Эмнэлэг Шастины нэрэмжит. Унгернчууд Цыбиктаровыг буриад байсных төлөө биш харин большевикуудтай холбоотой гээд буудаж алсан. Харин Монгол Улсад энэ эмчийн зүтгэл, хөдөлмөрийг яагаад үл тоомсорлоно вэ?! Энэ эмчийн дурсгалыг буриад гээд л үл тоомсорлож байгаа бололтой.

Санкт-Петербургын Анагаах Ухааны дээд сургуулийг төгссөн энэ эмч Өргөө/Нийслэл Хүрээ/ дахь Оросын консулын дэргэдэх эмнэлэгт 1910-оноос 1921 онд Унгерны цэргүүдэд буудуулж амь үрэгдэх хүртлээ ажиллахдаа жил бүр 7-8 мянган монгол, хятад, орос хүнийг хүлээн авдаг байжээ.  Жишээ нь, 1909 онд Цыбиктаров ганц сарын дотор амбулатортоо 200 орос, 300 хятад, 700 монгол хүнийг хүлээн авч үзлэг хийжээ. 1909 оны 5-р сараас 12-р сар эмнэлэгтээ тэр 2611 хүнийг үзжээ. 1910 онд тэнд 1767 хүн хэвтэж эмчлүүлжээ. 1911 онд хэвтэж эмчлүүлэгсэд 10261 байсны 433 нь орос, 399 нь хятад, 6429 нь монгол байв.  1912 онд Өргөө дахь орос эмнэлэгт нь 6703 хүн хэвтэж эмчлүүлжээ…Түүний еврей эхнэр, 4 хүүхдийг нь Унгернд үнэлэгддэг, хамаатан Балсанов аварчээ. 




no.117. “Дамбийжаа-Унгерн"

 Mөргөл хийх гэж монголчууд дэмий тэнэснийг харийнханы тэмдэглэлүүдээс бид уншиж байна. Аз болоход, монголчуудыгаа өмөөрч явсан Жа ламын тухай ч  бас тэд бичжээ:”…There are stories of how caravans were looted: one Tibetan caravan was captured by the amban of Sining. The other was destroyed completely by a Mongolian Ja-Lama, who, beginning his career as a statesman, finished as a feudal bandit. His khoshuns, up to now, marauding in Tsaidam…”. раge 101, “Altai-Himalaya”, a Travel Diary by Nicholas Roerich, Arun Press, Brookfield Connecticut, 1983.