Saturday, June 10, 2023

no.116. “Монголын нутгийг хахуулиар...”.


No.18   Иран.
нутаг: 1,648,195км.кв / хүн ам: 90 caя.

No.19 Moнгол.
нутаг: 1,564,110км.кв / хүн ам: 3.5 caя. 
 
Энэ 2 улс бараг ижилхэн том нутагтай болов ч, 2 зүйл дээр зарчмын ялгаатай: Өнөөдөр 2023 онд Иран 90 сая хүнтэй бол, Монгол 3.5-хан сая хүнтэй байна.

Дэлхийд 18-д ордог Ираны нутагт эзэн суух  найдлага, боломж ямар ч улс үндэстэн, хөрөнгө оруулагчид найдлага байхгүй. Учир нь 90 сая хүнтэй. Тэдний ихэнх нь персүүд. Үндэсний цөөнхүүд нь азери, күрд, араб.  Тэд бүгд уугуул нутагтаа суугсад. Гадаадын хөрөнгө оруулагчид  газар түрээслээд иранчуудад уусахаас биш, иранчуудыг уусгах магадлал огт байхгүй.                     
 
Харин дэлхийд 19-р том нутагтай мөртлөө цөөхөн хүнтэй, үндэстний үзэлгүй, гадныхныг шүтдэг, эмс, охидуудаа харамладаггүй Монголын нутагт олон аргаар эзэн суух  боломж зарим улс үндэстэнд байна.  Учир нь 3.5 сая. Монголын газрыг 60 жил, 100 жил түрээслэх битгий хэл, түр оршин суух зөвшөөрлөөр харийн зарим улс, үндэстэн дэлхийд 19-р том нутагт эзэн суух боломж бүрэн байна.

Хахууль бол монголчуудыг  задалж, сулруулж, дийлж байсан үндсэн аргуудын нэг. Xaхууль бол өнөөдөр Монголчуудын үлдсэн нутгийг аажмаар, тайван аргаар эзлэхэд хэрэглэж байгаа, хэрэглэгдэх үндсэн арга биз. Манж, өмнөд монгол, уйгар, түвдүүдийн нутагт эзэн суусан хятадууд нилээд цатгалан суугаа бол, харин жижигхэн нутагтай том санаатай зарим үндэстэн Монгол Улсын дэлхийд 19-р том  нутагт эзэд болохыг улайран зүтгэж байгаа нь сохор, дүлий хүнд ч ил болжээ. Гадаадын хүмүүст газар өмчлүүлэх, удаан хугацаагаар түрээслүүлэх хууль батлуулахын төлөө зүтгэвэл  чинь чамд асар их мөнгө өгнө гэж ойлгуусны үр дүнд манай зарим этгээдүүд зүтгэсээр байгаа, зүтгэх болов уу.

CPI index 2022 /Corruption Transparency Index/
no.01-Finland
no.02-Norway
no.03-Singapore
…….
no.101-Kazakhstan
……
no.111-Mongolia

Moнголчуудын хойч үе нь ирээдүйд, АНУ-ын индианчуудын адил  резервацид амьдардаг болох вий.

“…He said that formerly there had been 1500 lamas at the Ganjuur, now there only 200; page 155.
…There was a landmark between the village and Gandjhur, beyond which people could not live unlessu they were lamas.  Nor could a woman sleep in Gandjhur proper….page 148. “A Forgotten Journey” by Peter Fleming.

“…He said that formerly there had been 1500 lamas at the Ganjuur, now there only 200; page 155.
…There was a landmark between the village and Gandjhur, beyond which people could not live unlessu they were lamas.  Nor could a woman sleep in Gandjhur proper….page 148. “A Forgotten Journey” by Peter Fleming”.