Friday, March 27, 2015

48. "Буриад Улс"


Сэлэнгэ мөрөн Байгал нуурыг тэтгэдэг. Бай көл Байгал, Косо көл Хөвсгөл болсон ч дэлхийн цэнгэг усны 20%-ыг хангасаар байна.

"1904.4.24. На станции "Оловянной" буряты привели для продажи забайкальских и монгольских лошадей. Он очень малорослы, но с крепкими спинами, почками и ногами. Пользуясь спросом, продавцы запрашивали от семидесяти пяти до трёх сот, рублей за лошадь, тогда как в обыкновенное время красная цена была бы им от тридцати до ста рублей. Трубецкой купил две лошади nо ста рублей для вьюков..."https://www.litres.ru/a-v-kvitka/dnevnik-zabaykalskogo-kazachego-oficera-russko-yaponskaya-voyna/chitat-onlayn/

Зураг дээр: Буриад-казакууд. 1905.


48. \дуусаагүй\ Нийтлэлч Алхан Болд. "Буриад Улс".

/Буриад хэлээ мэддэггүйгээрээ бараг л бахархдаг гэмээр буриадууд маш олон байна. Үндэсний соёл гэхээр урдаас эсгий гэр, эмээл хазаарыг биш, түвдийн буддын шашныг ярих гэдэг хөөрхийлөлтэй хүмүүс Буриадад олон байна. Өвөөгийнхөө нэрийг түвд эсвэл монгол болохыг үл мэднэ/

Петр Шаблин:Буриад үндэстэн нэг бол мөхнө, үгүй бол..."/1997. "Ил Товчоо"/
Байгал нуурын эргэн тойрны монголчууд барга, баргууд гэгдэж байсныг оросууд "брат" гэж дуудах болсноор бурят буюу буриад болсон ард түмэн. Одоо тэд 600 мянга орчим байна.

1620 оноос Байгал нуурын эргэн тойронд амьдардаг монголчуудын нутагт оросууд иржээ. 1931 онд одоогын Эрхүүгийн Братск хотын суурь тавигджээ. Дэлхийн цэнэглэгч усны нөөцийг агуулдаг Байгал нуурын эргэн тойронд амьдардаг буриадууд уг нь их азтай монголчууд/.


1696.2.18: Так, в «Наказе нерчинским воеводам», подписанном Петром I в канун Азовского похода против турок 18 февраля 1696 года, целый ряд пунктов касался и ясака, и мехов, называемых «рухлядью», и отношения к коренному населению.
Уже в 8-м пункте было сказано: «Будучи в Нерчинском и в острогах, воеводе успокаивать ясачных и увещевать их безбоязно приезжать в остроги».
В 21-м пункте даются указания, «чтоб ясак собирать ласково и приветливо, а «не жесточью и не правежем»; не брать двух и трёх ясаков в один год». Подробно расписывалось, как поступать с теми, кто отказывался платить ясак и в каких случаях допустимы крайние меры.

1701.1.05: 5 января 1701 года царь подписывает очередной «Наказ нерчинским воеводам». Россия вступила в войну со Швецией, и нужда в мехах резко выросла. Вот и появляется 10-й пункт в этом документе: «За сбором ясака посылать служилых людей самых добрых, чтоб не делать обид и разорений ясачным людям. Предписано заносить в ясак лиц, достигших 18-летнего возраста, и исключить тех, которые «стары и увечны и на лешие свои промысла не ходят».
Разрешено давать льготу в уплате ясака людям, которых постигло какое-либо несчастье — но всё же предписано собирать ясак «с великим радением», чтоб «пред прежним окладом учинить Великому Государю прибыль, а убыли бы… никакой не учинить».
В 17-м пункте «Наказа» было вновь чётко сказано: «Собирать ясак ласково; жён и детей у ясачных не покупать и не отбирать силой, неволей не крестить, из Сибири в другие города с собой не вывозить, «чтоб сибирская страна пространялась, а не пустела».

Осенью 1702 года посланники хоринских бурят, совершив традиционные молебны и ритуальные жертвоприношения, двинулись в далёкий путь.
Прибыв в Москву, буряты с трудом устроились в Китай-городе. Ещё больше трудностей пришлось преодолеть, добиваясь приёма у царских сановников. На счастье хоринцев, им повстречался Фёдор Алексеевич Головин.
В 1688 году Головин был отправлен царским правительством в Забайкалье для урегулирования пограничного конфликта с Китайской империей, после которого был заключен Нерчинский договор. По приказу Головина был отстроен новый Удинский острог и значительно укреплены другие остроги в землях хори-бурят. В этой поездке он и познакомился с бурятским народом. Головин помог делегации обустроиться и, самое главное, организовать аудиенцию у Петра I.
Царь принял делегацию в конце февраля 1703 года. Царь принял делегацию в конце февраля 1703 года. Бадан Туракин и Эреэхэн-удаган преподнесли царю соболью шубу и золотые слитки, угостили Петра тарасуном (молочным вином). После чего главы делегации поведали государю о своих проблемах. Царь, внимательно выслушав хоринцев, повелел готовить Указ, который был подписан им 22 марта 1703 года. В Указе говорится:
«В нынешнем, 1703 году, февраля в 25 день, били челом нам, Великому Государю, Нерчинские, ясашных брацких людей разных родов, галзутского роду зайсан Бадан Туракин, да харганатского роду зайсан Дасха Бодороев, да бодонгутского роду…, и все родовые ясашные брацкие люди. Жалоба — де их иноземцев Иркутского присуду на селенгинских и удинских служилых и всяких чинов людей; в прошлых годах деды их жили за мунгальскими тайшами и, не похотя за ними жить, и со всеми своими родами вошли в наш Великого Государя ясак… на породные свои земли кочевать, где жили прадеды и деды и отцы их, и после — де их и иные роды их вошли в наш, Великого Государя, ясашный платеж; а породные их земли — кочевные места вниз по Селенге, по Уде и по Курбе рекам, а на тех их кочевных местах удинские казаки целыми заимками поселились по правую сторону и ниже Чикою реки по Хилку, по Темную, по Уде и Итанце подле Байкала моря. И нам, Великому Государю, пожаловать бы их иноземцев за их радетельные многие непрестанные службы и ясашный платеж: велеть им быть под Нерчинском по-прежнему в их породных землях и кочевных и вышесказанных местах по правую сторону Селенги реки; а с Кударинских степей их, селенгинских и удинских служивых и всяких чинов людей, с заимки свести на другую сторону Селенги реки»




Wednesday, March 25, 2015

47. "Геноцид: Чойбалсан, Пол Пот ".."

47. \дуусаагүй\ Нийтлэлч Алхан Болд. "Геноцид: Чойбалсан, Пол Пот".

Дугарын Дунгаржидыг жирэмсэн байхад нь бууджээ.

1933он. Шүүх хурал дээр. 14 настай хувилгаан Б.Очиржанцанг 1932 оны лам нарын зэвсэгт бослогыг турхирсан хэмээн буудан алах ялаар шийтгэв.
Түүнийг 18 хүрэхээр нь Чойбалсанчууд бууджээ.


 ------------------------------------------------------------------------------------------

"...Сүүлд өлсөж, зовж зүдэрч, гудамжид хонож явахдаа би гэрээ, аавыгаа мөн ч их санадаг байж билээ..."
"Сан бээсийн сагсуу цоохор" гэгдэж явсан Х.Чойбалсан: -"Энэ фeодалыг/Анандын Амарыг хэлж байна. А.Б/ хараач, илүү нүх байна уу? Энд нь булчих юмсан!"
"-Буриад, цахар, баргууд бол бүгд цагааны үлдэгдэл, хувьсгалын эсэргүү!".

Пол Пот: -Кампучи-д коммунизм байгуулахад 8 сая хүн шаардлагагүй. 2-3  сая нь л хангалттай. 1 cая байхад ч болно.
Пол Пот сэхээтнүүд, уншиж, бичиж чаддаг хүмүүс, махлаг, нүдний шилтэй хүмүүс, чам, вьeтнамчууд ба ислам шашинтнуудыг хүйс тэмтэрсэн...

Хэлмэгдэгсдийн жагсаалтаас: 
Нас:/-22/ ба /75+/энэ жагсаалтад 98 наслаад буудуулсан малчны нэр бий/:
...Галсандовчил Цэндсүрэн/Цогсүрэн/-ний/1859-1838/-Дорнод, Хонгор, гавж, ОБЭК-1938.3.18: буудан алж, хөрөнгийг хураах,
... Батмөнх Ядамын/1918-1938/-Дорнод, Дашбалбар, буриад, нас 20, ОБЭК: 10 жил хорих, 
...Балжир Холхон/Дамдин/-ы/-Дорнод, Цагаан-Овоо, буриад, нас 22, ОБЭК: 1938.2.18: 10 жил хорих, 
...Арслан Далхжавын/1861-1938/-Дорнод, Урт, тайж, нас 77, ОБЭК- 1938.6.17: буудан алж, хөрөнгийг хураах,
...Таахай Гэндэнжамцын/1915-1937/-Дорноговь, Эрдэнэ, хоригдол, нас 22, ОБЭК-1937.11.16: буудан алж, хөрөнгийг хураах, 
...Тогоо Дарьагийн/1863-1938/-Дорноговь, Хөвсгөл, цорж, нас 75, ОБЭК-1938.7.07: буудан алж, хөрөнгийг хураах, 
...Дашдорж Нямын/1915-1937/, Архангай, Цэнхэр,
нас 22, ОБЭК-1937.11.26: буудан алах, хөрөнгийг хураах,
.... Дэчин Амарбаясгалангийн, Архангай, Гурванбулаг,
нас 22, ОБЭК-1939.3.04: 3 жил хорих,
....Жанцан  Сандагын/1917-1939/, Архангай, Хангай, Тамсагын 27-р отрядын цэрэг,
нас 22, ОБЭК-1939.1.19: 10 жил хорих,
...Лувсандаш  Сономын/1918-1937/, Архангай, Заг, лам,
нас 19, ОБЭК-1937.12.03: буудан алах, хөрөнгийг хураах,
...Ойдов Самбуугийн/1916-1938/, Архангай, Тамир, Аж үйлдвэрийн комбинатад ажиллаж байсан,
нас 22, ОБЭК-1938.60.3: 10 жил хорих,
.....Туваанжав Даваапэлийн/1919-/ Архангай, Өндөр-Улаан,  1939 онд цэрэгт татагдсан, нас 20, ОБЭК-1939.1.13 буудан алж хөрөнгийг хураахаар шийтгэснийг  БНМАУ-ын Бага Хурлын 1939.1.20-ны 8-р тогтоолоор амийг өршөөжээ.
... Балдан Осорын/1860-1938/, Дорноговь, Эрдэнэ, лам,
нас 78, ОБЭК-1938.1.07: буудан алж, хөрөнгийг хураах,
...Балдан Дашжамбын/1859-1937/, Дорноговь, Сайхандулаан, аграмба,
нас 78, ОБЭК- 1937.12.17: буудан алж, харөнгийг хураах,
....Бор Цагааны/1863-1938/, Дорноговь, Өргөнцэцэрлэг, гавж,
нас 75, ОБЭК-1938.1.27: буудан алж, харөнгийг хураах,
...Гэндэн Гончигын/1861-1938/, Дорноговь, Баянмөнх, лам, 
нас 77, ОБЭК-1938.11.22: буудан алж, хөрөнгийг хураах,
...Дамба Дугарын/1859-1938/, Дорноговь, Дэлгэрэх, Цагаан Хадны хийдийн лам,
нас 79, ОБЭК- 1938.6.17: буудан алж, хөрөнгийг хураах,
...Данзан Сангаагын/1860-1938/, Дорноговь, Эрдэнэ, Далайн хуралд сууж байсан, 
нас 78, ОБЭК-1938.7.23:буудан алж, хөрөнгийг хураах,
...Дорж Дармаагын/1863-1938/, Дорноговь, Дэлгэрэх, тайж,
нас 75, 1938.11.10:буудан алж, хөрөнгийг хураах,
...нас 80, ОБЭК-1938.10.22:10 жил хорих,
...Тарав Мөнхийн/1916-1937/, Дорноговь, Хөвсгөл, 
нас 21, ОБЭК-1937.11.16:буудан алж, хөрөнгийг хураах,
...Шарав Юмжавын/1840-1938/, Дорноговь, Алтанширээ, Балчин,
нас 98, ОБЭК-1938.12.12: буудан алж, хөрөнгийг хураах, Их хэт сумын нарийн бичгийн дарга Цэвэгийн Мөнхдоржоор удирдуулсан 16 хүний бүрэлдүүнтэй "Оргодлийн эсэргүү бүлэг" гэгчид холбогдуулан буудан алж, хөрөнгийг хураахаар шийтгэжээ.
...Балжир Михлайн/1859-1938/, Дорнод, Цагаан-Овоо, буриад,
нас 79, ОБЭК-1938.2.11: буудан алж, хөрөнгийг хураах, 
...Бадарчин Цэрэнпилийн /1917-1938/, Архангай, Ихтамир, 
нас 21, Налайхад ажилчин, ОБЭК-1938.6.10: буудан алах, хөрөнгийг хураах...
...Самбуу Гөлөгийн /1918-1938/, Архангай, Хотонт,  
нас 20, ард, ОБЭК-1938.3.11: буудан алах, хөрөнгийг хураах...
...Цэрэнбат Мэнд/Мандах/-ийн, Архангай, Идэр, 
31-р отрядад бага дарга, ОБЭК-1938.8.30: 10 жил хорих,...
...Чойжинжав Авирмэдийн /1918-/,  Дорнод, Гурванзагал,  
нас 20, барга, ОБЭК-1938.4.28: 10 жил хорих, ...
...Намжилжав Баярын/1917-1938/, Дорнод, Баяндэлгэр, 
нас 21, дарьганга, ОБЭК-1938.6.17: буудан алах, хөрөнгийг хураах,...
...Чойжил Гомбодоржийн/1917-1939/, тайж, 
нас 22, ОБЭК-1939.01.16: буудан алах, хөрөнгийг хураах,...
...Лувсанданзанням/1916-1937/, Дорнод, Очирбаянмөнх, 
нас 21, ОБЭК-1937.11.26: буудан алах, хөрөнгийг хураах,...
...Баатар Дашдондогын /1859-1937/, Архангай, Батцэнгэл, 
нас 78, гавж, ОБЭК-1937.11.16: буудан алах, хөрөнгийг хураах,...
...Маань Дондогын /1862-1938/, Архангай, Чандмань, 
нас 76, ловон, ОБЭК-1938.11.23: буудан алах, хөрөнгийг хураах,...
...Лхамжав Дамбын /1862-1938/ ...
...Чойжилжав Түдэвийн\1863-1937\, Архангай, Хашаат,
нас 76, гавж, ОБЭК-1938.6.03: буудан алах, хөрөнгийг хураах,...
...Хишигбадрах Мангалын, 1863-1938/, Булган, Бүрэн, 
нас 75, ОБЭК-тайж, буудан алах, хөрөнгийг хураах,...
... Шаравдаржаа Даржаагийн/1856-1938/, Дорнод, Жаргалант, 
нас 82, гавж, ОБЭК-1938.3.11: буудан алах, хөрөнгийг хураах,...
...Гомбосүрэн Хандын /1859-1938/, Дорноговь, Мандах, 
нас 79,  ОБЭК-1938.5.27: буудан алах, хөрөнгийг хураах,....
...Рэнцэн Цогтын/1917-/, Хөвсгөл, Тариалан, 
нас 21. цэрэг, ОБЭК-1938.8.30: 10 жил хорих, хөрөнгийг хураах... 
...Цэвэгжав Дагвын/1916-/, Хэнтий, Биндэр,
нас 22, буриад, ОБЭК-193.3.04: 10 жил хорих, хөрөнгийг хураах,
...Цэдэндорж Сономжавын/1917-1938/ 
нас 21, УБОК-1938.3.18: буудан алах, хөрөнгийг хураах,
...Кряжев Дмитрий Павлович/1920-1938/ Ховд хотод төрсөн,
нас 18, худалдаачны хүү, ОБЭК-1938.4.15:буудан алах, хөрөнгийг хураах,...
...Тенетов Михайл Иванович/1916-1938/, Хиагт хотод төрсөн,
нас 22,  ОБЭК-1938.2.11: буудан алах, хөрөнгийг хураах,....


.---------------------------------------------------------------------------
2-хон жилийн дотор буудуулсан 20474 хүний дотор аймшиггүйгээр сөрсөн хүмүүсийн нэг нь болох Архангай аймгийн дарга Буянтогтох: "Улаан яргачин махчин Чойбалсан сөнөтүгэй!"  xашгираад Дотоод Яамны Ерөнхий комендант Дамбад толгойгоо чулуугаар нүдүүлж, үхсэн хойноо буудуулсан Буянтогтох байлаа.
http://www.olloo.mn/n/6202.html
Сталинизмын хядлагын үед, 1937 оны 9-р сарын 10-ны шөнө “Заговор (хуйвалдаан) хэмээх нэртэй Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын байгууллагын гишүүн гэх 115 хүний нэрсийн жагсаалтаар ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойлбалсан төр засгийн хариуцлагатай албан тушаалтан болон цэргийн томоохон дарга нарыг “дүрэмт хувцас, одон медаль, буу сэлмээ зүүгээд ир!” гэсэн зар тараан өөрийн албан өрөөндөө ирүүлж баривчилснаар Монгол улсад өргөн хүрээтэй улстөрийн баривчилгаа, хядлага өрнөж монголын түүхэнд урьд, хожид үзэгдээгүй төрийн махны машин эрчээ авсан түүхтэй.
1937 оны тэр шөнө баривчлагдсан эрчүүдээс 14 хүнийг сонгож урьдаас төлөвлөсөн шүүх хурал гэгчид оруулж хилсээр шийтгэсэн нь “Анхны 14-ийн хэрэг” гэх ойлголт нийгэмд бий болжээ.

1937 оны аравдугаар сарын 21-д Орос, Монголын ДЯЯ-ныхан Улсын Төв Театрт олныг цочроосон шүүх хуралд Г.Самбуу, Л.Дарьзав, Б.Очирбат, Д.Яндаг, Ж.Малж, М.Ядамсүрэн, Ц.Өлзий, Ц.Өлзий-Очир, Ц.Баттөмөр, Д.Жамьянжав, Л.Дэндэв, Ё.Жигжид, О.Шагдар, Б.Ламжав нарын цэргийн болон төр, засгийн зүтгэлтэн 14 хүнийг оруулж, “Монголчуудыг нэгтгэсэн Пан Монгол улсыг Японы дэмжлэгтэй байгуулах гэж байсан”, “Гэндэн, Дэмидийн толгойлсон Японы тагнуул, хувьсгалын эсэргүй байгууллага”-ын идэвхитэй гишүүн гэх хилс хэргээр яллажээ. Дорнод аймгийн дарга О.Шагдарыг буудан алваас зохих ч “уг эсэргүү ажилд бусдаас оролцоо бага” гэж 10 жилээр яллаж, Б.Ламжавын амийг өршөөн бусад  12 эх орончыг “шүүх”-ийн шийдвэр гарсан даруй зэвсэг агссан цэргээр харгалзуулан гарыг ард нь хүлж, буутай цэргүүдээр харгалзуулан хойно, ачааны бүхээгтэй машинуудад ачиж аваад өмнө, хойно нь олон суудлын машин  цуваа үүсгэн явсаар Сонгино хайрханы буруу харсан аманд тулж очин буулгаад нэг нэгээр нь буудаж эхэлжээ.

“Сан бэйсийн сагсуу цоохор” Х.Чойбалсан бусдаас содон, согтуурхан гар буу гозгонуулан агсарч, буудаж байгаа хүмүүсийн дэргэдүүр цамнан цаазын ялын гүйцэтгэлийг биеэрээ удирдана. УБХ-ын дарга Д.Догсом тэгэж аягласангүй, эхний хоёр, гурван хүнийг буудсаны дараа машиндаа суужээ. Харин Ерөнхий сайд А.Амар сйд ёс жудагтай монгол эр хүний зангараг гаргаж машинаасаа ч гарч ирэлгүй гашуудан шаналж, амандаа ном уншин суух аж. Түүнийг харж уурссан Х.Чойбалсан:“Энэ феодалыг хараач, илүү нүх байна уу? Энд нь булчих юмсан” гэж загнан хашгичиж байсныг улсын баатар П.Чогдон хожим гэрчилсэн байна.
Тэд “би хэрэг хийгээгүй, хилс үхэж байна. Улаан яргачид ялаа эдэлж, үнэнийг хэлэх цаг ирнэ ээ” , “үүнээс хойш ийм хилс хэрэг битгий хийгээрэй” “Монгол улс мандтугай Бидний үнэн зөвийг хойч үеийнхэн гэрчилнэ” гэж амжиж хашгираад алтан амиа алджээ.
Аллагыг голчлог шоронгийн комендант, Маахуур хэмээх Дамба гэгч алуурчин гардан гүйцэтгэж, ДЯЯ-ны зөвлөх Кичиков, Голубчик зэрэг хэдэн Орос хянан, ДЯЯ-ны орлогч сайд Б.Лосол, тусгай хэлтсийн дарга Н.Насантогтох, “алцан” Мандал, ДЯЯ-ны төлөөлөгч Л.Содов тэргүүлэн байлцжээ. Л.Содов хожим “Ж.Малж хамгийн сүүлд үлдээд “Би хэрэг хийгээгүй.  Хилс үхэж байна, улаан ярагчид ялаа эдэлж, үнэнийг хэлэх цаг ирнэ ээ” гэж хашгираад 2-3 удаа буудуулж байж үхсэн гэж мэдүүлжээ.  Зоригт эрсийг бүгдийг хороож гүйцээд гүйцэд амьсгал хураасан эсэхийг магадлан шалгадаг чекистүүд эмчээр ч магадлуулсангүй, шууд шороогоор булж дарсан байна.
Хилс хэрэгт хэлмэгдэн буудуулсан тэдгээр Монгол эрсийн хамгийн ахмад нэрт тагнуулч Ц.Өлзий 57 настай, хамгийн залуу нь МАХЦ-ийн хуягт бригадын дарга Д.Жамьянжав 32 настай, ихэнх нь 33-37 настай байлаа.

1. Г.Самбуу-БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын яамны сайд
2. Л.Дарьзав-Цэргийн явдлын яамны орлогч сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогч, корпус командлан захирагч,
3. Б.Очирбат-Цэргийн явдлын яамны Тагнуулын газрын дарга асан, бригад командлан захирагч,
4. Д.Яндаг-МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга, Монгол тээхийн дарга асан,
5. Ж.Малж-Жанжин штабын дарга, корпус командлан захирагч,
6. М.Ядамсүрэн-Улсын Төв театрын дарга,
7. Ц.Өлзий-Цэргийн тагнуулч, хурандаа,
8. Ц.Өлзий-Очир-БНМАУ-ын Засгийн газрын нарийн бичгийн дарга,
9. Ц.Баттөмөр-Ардыг Гэгээрүүлэх яамны сайд,
10. Д.Жамьянжав-ЦЯЯ-ны харьяа Хуягт бригадын дарга, бригад командлан захирагч,
11. Л.Дэндэв-Бүх цэргийн эмнэлэгийн албаны дарга,
12. Ё.Жигжид-БНМАУ-ын Хоршоодын төв холбооны орлогч дарга.
-------------------------------------------------------------------
"...Уулын зүүн хойд аманд очиход хэдийн том нүх ухсан байв. Ял авсан арван хоёр хүнийг булах нүхээ ухаж байтал тэр хавиар малаа хайж явсан залуу таарч, нэгэнт гэрч болсон учраас хөөрхийг бариад авчээ.
«...нүх ухаж...суутал хаанаас ч юм нэг залуу хүрээд ирэв. Амар мэнд эрэх нь яахав. Харин “за та нар чинь эзгүй хээр энэ их там шиг нүх ухаж яах нь вэ?” гэж байна...Бид юм хэлсэнгүй, нүдээрээ ярилцаж байгаад бариад авлаа. Өөр яах билээ, нууц бол нууц шүү дээ. Нууц илрэх өчүүхэн төдий сэв гарвал дор нь учрыг нь олно. Урт хошуу хүзүү ороох гэдэг...тэр залуу улс төрийн хэрэгтнүүдтэй гайхаад байсан нүхэндээ орсон доо» гэж нүх ухахад оролцсон Дотоод яамны ажилтан Равдан дурсчээ.
Цэргүүд тэвшнээс хүлэгдсэн эрсийг буулгаж, аманд нь алчуур чихээд нүхний амсар дээр зогсоож, машины тод гэрэл тусгана. Дотоод яамны төв шоронгийн комендант «Маахуур» хочит Дамба буугаа цэнэглээд эхнээс нь буудлаа. Ээлжлэн гурван хүн буудахад Д.Догсом тэвчилгүй машиндаа орж суужээ. Нүх рүү годройтон унах хүн бүртэй дотно нөхөрлөж явсан болохоор амь тасрахыг нь харж чадахгүй тарчилж байсан биз. А.Амар машинаасаа огт буусангүй, нүдээ анин шивнэнэ.

Эгдүүцсэн Х.Чойбалсан А.Амарыг зүхэж,«Энэ феодалыг хараач, илүү нүх байна уу, энд нь булчих юмсан» занажээ. Гэвч тэр зориг гаргаж, занал зүхлийг сонсоогүй дүр эсгэв. Үнэнч сүсэгтэн учраас хороогдох хүмүүсийг сайн төрөл олохыг хүсэн дотроо залбирч суусан байх. Ял гүйцэтгэхэд оролцсон цэргүүд хожим дурсахдаа:
«Маахуур Дамба тэдний дагз руу нь буудаж байсан. Дагз руу нь буудаж, нэг нэг хулхидаад [нүх рүү] түлхээд байсан. Аманд нь алчуур чихсэн болохоор ямар орилж хашгирна гэх биш. Харин Ядамсүрэнгийн аманд чихсэн даавуу унаад “Миний сүнс эргэж ирээд та нарыг чадна. Харж л байгаарай. Нэг л өдөр та нарыг орвонгоор чинь эргүүлнэ” гэж хашгиртал буу тасхийж, чимээ алдсан. Хэн нь ч билээ, нэг нь “Монгол Ардын Хувьсгалт Нам засаг мандтугай. Улаан махчин, яргачин Чойбалсан сөнөтүгэй” гэж хашгирахад яг буудахаар онилсон Дамба доош тонгойн чулуу аваад толгойг нь цохиж алсан. Хамгийн сүүлд Малжыг буудсан. “Би хэрэг хийгээгүй хилс үхэж байна” гэж орилсон. Бүр хоёр, гурав буудуулж үхсэн шүү...»
Хүрз барьсан харгалзагчид нүхийг булж дуусахад нэгэнт үүр хаяарчээ. Анир чимээгүй дүнсгэр уул талыг гэнэт цочоох мэт буун дуу, зүрх зүсэм тарчлах чимээ тэгэхэд замхарсан байв. Хуйсагнасан салхи хэн нэгний өчил үгсийг шивнэх мэт шуухтинан исгэрнэ...".
--------------------------------------------------------------------------------------
/"Гэвч харамсалтай нь үхтлээ зүтгэсэн нам төр нь хийгээгүй хэргийг нь хүлээлгэж, санасандаа хүрч аваад 1933 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр буудан алах ял оноосон боловч амласнаа даруй умартан, балчир хүү, хөгшин настай эцэг эхийг нь ч уулзуулсангүй. Арван нэгэн шөнө горьдлого тээлгэн, нэг л өдөр хүүг нь оруулж ирээд үнсүүлэх болов уу хэмээн бодуулсаар, арваннэгдүгээр сарын 14-ний шөнө орж ирээд шууд хүлэн авч гарахад л бүх юм тодорхой болжээ.
“...Дунгаржид буудуулахаар гарахдаа ‘Аяа юутай энэрэлгүй орчлон бэ? Ор мөргүй хэрэгт тулгагдсан намайг ч яах вэ, гарзанд гаргах юм биз. Хэвлийд хөдөлж буй үрийг минь бодож, өрөвдөж өршөөдөггүй нь даанч гаслантайяа! Үнэн мөний цагаатгал хэзээ нэгэн цагт гарцаагүй ирэх юм шүү!’ гэж хоолой зангируулан хашхирсныг сонссоноо миний багш, сайн нөхөр Тээхэний Пүрэвжав зүрх шимширтэл ярьдагсан..." гэж Өвгөөдэй Дамдинсүрэн дуртгалдаа бичжээ./ 
Ийнхүү 5 настай бяцхан хүү Сосорбарам, настай аав Дугар, ээж Сэмжээ нь өнчрөн хоцров. Өнчрөн үлдсэн хүү Сосорбарам нь 1940- 1942 онд Худалдааны техникумын сурагч  байхдаа хоол тэжээлийн гачаалд орж, сүрьеэ өвчинд нэрвэгдэн Улаанбаатарт нас барснаар соён гэгээрүүүлэгч Дунгаржид/1901-1933.11.14/-ийн удам тасарчээ.


1. Эхний аллага: 1922.7.16-нд байгуулагдсан Дотоодыг Хамгаалах Газарын хядлага, тамлалт: Баруун Монголоо Хятадаас чөлөөлсөн Дамбийжаа\1872-1922\, Хятадын колоничлолын эсрэг тэмцлийг Монголын өмнөд нутагт эхлүүлсэн Тогтох баатар\1863-1922\, Азийн Морьт Дивизийг тосч авсан Цэвээн тэргүүн\1869-1922\...нарыг Д. Сүхбаатар\1893-1923\ тэргүүтэй ардын намынхан устгав. Дараа жил нь Сүхбаатар өөрөө хорлогдон нас барав.
2. Дундах аллага: 1933 оноос эхэлсэн "Лхүмбийн хэрэг" хэмээх буриадуудын эсрэг хядлага.
1933 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, зусландаа сууж байхад нь 3 сартай жирэмсэн Дунгаржидыг Лхүмбийн хэрэгт холбогдуулан баривчилжээ. 1933. 11.14 -нд Соён гэгээрүүлэгч Дугарын Дунгаржидыг 6 cартай жирэмсэн байхад нь буудан алав.

3. Их аллага: 1937.9.10-нд байгуулагдсан Онцгой Бүрэн Эрхэт Комиссын аллага ба тамлалт : 1930-40 онд Монгол Улс 20-иос дээш насны, өөрөөр хэлбэл, насанд хүрсэн эрэгтэйнхээ 20 хувийг  улстөрийн хилс хэргээр баривчлан яллаж, 15 хувийг буудан алж, “дэлхийн 2-рекорд” яргалал үйлджээ. Тэр үед өөр ямар ч улсад ийм хэмжээний яргалал болоогүй байна. Бүр ЗХУ-д гэхэд, Н.И.Ежовын 1937.07.30-ны тушаалаар  1937-38 онд ЗХУ 258 950 хүнээ буюу насанд хүрсэн эрэгтэйнхээ “зөвхөн” 0,5 хувийг нь баривчилсан байдаг.   Грүзин Жугашвили буюу Сталин Зөвлөлтийн бүх үндэстнүүдийн хүмүүсийг, өөрөөр хэлбэл "ялгалгүй" алсан,  тарчлаасан. Харин Чойбалсан дээд давхарга, лам нарыг устгаснаас гадна төв Монголоо бараадан ирсэн, түүний төлөө тэмцсэн буриад, цахар/харчин, барга нарыг тамалж, ихэнхийг нь алж геноцид буюу аймаглан устгал хийсэн.
               
Монголын их хядлагын оргил нь 1937-39 оны их террор-геноцид байлаа. Х.Чойбалсангийн ОБЭК  1937.10.02-ноос 1939.04.22 хүртэл 1 жил хагасханы  хугацаанд  байхдаа, бүрэн бус тоогоор 25824 хүнийг “хувьсгалын эсэргүү” гэсэн хилс хэргээр баривчлан яллаж, 20474-ийг нь буудан устгасан байна. Энэ бүрэн бус тоо. Лам, мэргэжлийн цэргийнхэн, язгууртан, буриад, цахар, харчин, барга нарыг буудав. Яагаад гэвэл 10 жилийн хорих ял авсан ч буудуулсан маш олон хүн байв. Шийтгэгдсэн 19 мянган ламаас 17 мянга нь буудан алуулах ял авсан. Зөвлөлт  рүү 126 буриадыг шилжүүлсэн байв. Тэд 1940 оны Финляндын буюу Өвлийн дайн, дараа нь Эх Орны Дайнд оролцжээ. Маш цөөхөн нь амьд үлдэж, Хрушевиин  буянаар 1950-оны дундуур Монголд хэдхэн нь гэр бүлдээ эргэн ирсэн түүхтэй.
"Мэдэгдэл.
Иргэн Цэдэвийн Цэрэнд.     
Таны нагац Нимаев Аампил Красноярскийн Хязгаарын Манск районы Дээд Шалинск зөвлөлийн Базанск тосгонд амьдарч байсан бөгөөд цэргийн тангарагтаа үнэнч байж социалист эх орныхоо төлөө эрэлхэгээр тулалдан шархдаж, 1945.6.24-нд шархны хүндрэлийн улмаас нас барсныг Зөвлөлт Гүржийн Цхалтуби районы Гвиштиб тосгоны цэргийн оршуулгын газарт хөдөөлүүлсэн болно.... 
/Извещение. 
Гражданину Цэдэвийн Цэрэн. Ваш дядя Немаев Ампил, проживавший в Красноярском крае, Манском районе, Верхне-Шалинском сельском совете, деревня Базшиха, в бою за социалистическую родину, верный в войнской присяге проявив геройство и мужество был ранен и 24 июня 1945 года умер от ран и похоронен на военном кладбище в с. Гвиштибе, Цхалтубского района, Грузинской ССР. Настоящее извещение является документом для возбуждения ходатайства о пенсии/приказ НКЮ СССР но.138 1941 года/.
Основание: архивное дело. но 2, 1945 года.
Манский райвоенком подполконик Ю. Старостин/
/Нимаев Ампил (1912,БМАССР--,1934) бурят, б/п, сведения о месте работы отсутствуют, житель: Монголия Арест: 1934.02.03 Осужд. 1934.02.06 тройка при ПП ОГПУ ВСК. Обв. по ст. 58-2, -6 УК РСФСР Приговор: к 5 годам ИТЛ Реаб. 1989.05.29 прокуратурой СССР, основание: реабилитирован [Книга памяти Иркутской обл./

Пол Пот:
Тэр Карл Маркс, Мао зедун хоёрыг шүтдэг, Ленинийг үзэн яддаг байв.
Мао-ийн Хятадыг шүтдэг, ЗХУ, Хойт Вьетнам хоёрыг  үзэн яддаг байв.
Пол Потын дэглэм Хятадаас гадна зөвхөн Албани, Хойт Солонгостой л харилцаатай байв.
ЗХУ, Мао, Хойд Вьетнамтай, Хойд Солонгостой муу АНУ харамсалтай нь улаан кхмерүүдийг зогсоох гэж ихээр  оролдоогүй гэдэг.

Кампучид, нийтдээ баривчлагдан цаазлуулсан ба өлсгөлөн, өвчнөөр албан бус тоогоор 3 сая орчим хүн амиа алджээ. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд хараар бичигдэх өөрийн ард түмнээ харгислал-яргалалын цус, нулимсан далайд умбуулж 8 сая хүн амтай байсан улс орноо сүйрлийн ангал руу түлхэж 5 сая болгож хядсан цуст-жигшүүрт алуурчин бөгөөд Мао зе дун-ы "Соёлын хувьсгал"-ыг импортолж Бээжингийн эрх баригчдаас онц дүн авсан "сурагч" юм. 1971.9.13-нд Монголд онгоцтойгоо сүйрсэн Лин Бао-ын хүү Лин Лигуо:  In fact he (Mao) has become Qin Shi Huang (China’s first emperor) in the contemporary times…He is not a true Marxist -Leninist. He is the biggest feudal despot in the history of China that practices the Confucianism and the laws of Qin Shi Huang.
зураг дээр: Пномпень дахь Геноцидын Музейд.
https://www.theguardian.com/world/2007/sep/19/1

1975.4.17-нд Кампучийн нийслэл Пномпенийг эзэлж авсан Улаан Кхмерүүдийн удирдагч хувьсгалын 0 оныг зарлав. 5 жил үргэлжилсэн иргэний цуст дайны эцэст энх тайван цаг ирлээ хэмээн ард түмэн "марксист дайчдад баярласан ч, энэ баяр нь даан ч богино настай болов. 
 Лон Нолын засгын газрын гишүүд, төрийн албан хаагчид, цагдаа, цэргийнхэн, нутгийн вьетнамчууд, христосын санваартнууд, ислам мулла нар, дундаж давхаргын хүмүүсийг олж тогтоон 72 цагын дотор цаазлав.
Сургуулийн багш нар, нүдний шил зүүдэг хүмүүс, уншиж чаддаг хүмүүсийг "сэхээтнүүд" хэмээн цаазлав. Гадаадынхныг хөөж, ЭСЯ-ыг хааж, мөнгыг хориглов. Үйлдвэр, зах, сургууль, сонин, хэвлэл, шашны үйл ажиллагаа, хувийн өмчийг хориглов. Пномпень хотыг бүхлээр нүүлгэх зорилгоор улаан кхмерүүд сургууль, эмнэлэг, үйлдвэр, албан байгуулгынхныг буу тулган хөдөө рүү хөөв. Удалгүй бүх хүн амыг хөдөлмөрийн лагерууд руу хүчээр шилжүүлсэн нь, Ардчилсан Кампучийг өөрийгөө хангахуйц газар тариалантай Маогийн Улс болгох Пол Потын мастер төлөвлөгөөний хэсэг байв. Иинхүү 20-р зууны хамгийн харгис дэглэмүүдийн нэг- Пол Потын аллагын засаглал эхэлсэн юм. Пол Пот 3 жил 8 сарын дотор 3 сая кампучи хүнийг сум хэмнэх үүднээс голдуу зээтүү, алх, сүх, хүрзээр дагз руу нь цохиж, гялгар уутаар боож, тамалж, өлсгөлөнгөөр устгаж Кампучийг "цэвэршүүлэхээр" төлөвлөсөн нь энэ байв.  Улаан кхмерүүд аллагаа голдуу 15-16 настай "дайчдаар" гүйцэтгүүлэв.

JUNE 29, 2009 / 5:56 PM / 9 YEARS AGO
Ek Madra
PHNOM PENH (Reuters) - A survivor of the Khmer Rouge’s notorious Tuol Sleng prison wept at the trial of his torturer Monday and called for justice for the 1.7 million Cambodians who died under Pol Pot’s tyrannical regime.
A woman videos a live feed of Vann Nath, a Cambodian survivor of the Khmer Rouge prison S-21 as he speaks during the trial of former Khmer Rouge chief torturer Kaing Guek Eav, also known as Duch, on the outskirts of Phnom Penh on June 29, 2009. REUTERS/Chor Sokunthea
In a harrowing account of his detention at the S-21 interrogation center, where more than 14,000 people died, artist Vann Nath said his life was only spared because chief torturer Duch liked his paintings of “Brother Number One,” Pol Pot.
“MY SUFFERING CANNOT BE ERASED — THE MEMORIES KEEP HAUNTING ME,” SAID NATH, WHO LOST TWO CHILDREN TO POL POT’S 1975-1979 “KILLING FIELDS” REIGN OF TERROR.
With no death penalty in Cambodia, Duch faces a maximum sentence of life in prison if convicted by the joint U.N.-Cambodian tribunal on charges of war crimes, crimes against humanity, torture and homicide.
Duch has admitted his part in the deaths but maintains he was only following orders.
His trial is the first of five Pol Pot cadres indicted by the tribunal. The others are “Brother Number Two” Nuon Chea, former President Khieu Samphan, and ex-foreign minister Ieng Sary and his wife, all of whom have denied knowledge of the atrocities.
HARROWING ACCOUNT
Nath said he was beaten, electrocuted and left on the brink of starvation by Duch and his guards. He gave a graphic account of the barbaric acts of torture, which included the removal of fingernails and simulated drowning.
“Our legs were shackled, we were so hungry we ate any insects we could grab and were beaten by the guards,” said Nath, who was one of only seven people to survive the prison.
“I heard prisoners scream, I heard sounds and voices of the mothers who cried when security guards tried to take their babies away. The suffering was so bad.”
Nath, who was the first Khmer Rouge survivor to appear before the tribunal, said he wanted to tell the world about the horrors of the regime and sought justice for the people who died of execution, disease, starvation and exhaustion.

“Now I have the ability to testify before this chamber. This is my privilege, this is my honor,” he told the court. “I do not want anything more than justice.”

Монголд Манжуураас ирсэн дагуур гэх Жамцын хүү Х.Чойбалсан өөрийг нь ажилгүй болгогсод, дээд тушаалын мэргэжлийн цэргийнхэн, язгууртнууд, лам нараас гадна, төв Монголоо бараадаж ирсэн буриад, цахар/харчин, барга нарыг хядсан нь угсаатны хядлага=геноцид байв. Чойбалсаны энэ геноцидыг хэдхэн жилийн дараа Гитлер хэрэглэж цыган, еврей хүмүүсийг хядсан.  Дараа нь Пол Пол тэр геноцидыг нь Кампучид хэрэглэсэн.
Чойбалсан монголчуудыг зөвхөн буриад-монгол, барга-монгол, цахар-монгол, харчин-монгол ястан байсных нь төлөө хонь гаргах эр хүнгүй болтол  хядсанд  байв. Буриад айлуудын 95% нь өрхийн тэргүүнгүй болтлоо хядуулж, шоронд тарчилжээ. Чойбалсаны яргыг ойлгохын тулд зарим хүнд заавал өөрийн өвөө, эмээг алуулсан байх шаардлагатай байдаг бололтой. Харин бусдын аав, ээж, өвөө, эмээ Чойбалсанд алуулсан, шоронд зовсон, тэдний үр хүүхэд өнчрөн зовсон нь хамаагүй ажээ. Яргачин Х.Чойбалсанг өнөөдөр магтаж, алдаршуулах гэж оролдож байдаг хүмүүс До Яамны тамлагч, байцаагч нарын удмын хүмүүс- ач, гуч, дөч байх магадлал өндөр.

...Монголын Засгийн газраас орос хэл сургахаар явуулсан монгол сурагчдыг би vvргийнхээ дагуу харж хандаж байлаа. Чойбалсан томоотой, ноомой талдаа, эргэн тойронд болж буй бvх зvйлд єєрєє огт хамаагvй юм шиг ханддаг зангаараа ялгарч байв. Эргэн тойронд болж буй зvйлд ямар ч хариу илэрхийлдэггvй, хэзээ ч санаачилга гаргадаггvй, єєрт нь юу гэж тушаахыг хvлээгээд гараа хумхиад суудаг хvvхэд байв...
Д.П. Першин. «Барон Унгерн, Урга и Алтан-Булак», с подзаголовком «Записки очевидца о смутном времени во Внешней(Халхаской) Монголии в первой трети ХХ века»

Вьетнамын цэрэг ирж болиулах хүртэл Пол Пот буюу Салот Сар нь 3 сая хүнийг алж амжсан байж. Кампучийн ард түмнийг цусанд нь хутгасан Улаан Кхмерүүдийн толгойлогч   Пол Потын тухай  http://en.wikipedia.org/wiki/Pol_Pot -
"Пен Салотийн гэр бүл хэдийгээр хятад-кхмер гаралтай ч Салот Сар-ыг/"сар" гэдэг нь кхмерээр "цайвар" гэсэн үг бөгөөд түүнийг цайвар арьсных нь өнгөөр нэрлэсэн хэрэг/ төрөх үед тэднийх кхмерийн нийгэмд хэдийн уусчихсан байв..."/  ...Although Pen Saloth's family was of Sino-Khmer descent and Saloth Sar was named accordingly due to his fair complexion ("Sar" means white in Khmer), the family had already assimilated themselves with mainstream Khmer society by the time Sar was born..."-гэж бичжээ. 
Түүний баруун гар Иенг Сари-ийн талаар http://en.wikipedia.org/wiki/Ieng_Sary-д "...His father, Kim Riem was a Khmer Krom while his mother Tran Thi Loi, was a Chinese immigrant who moved to Vietnam with her parents when she was a little girl. However, during his trial in 2011, it was stated that his mother was of mixed Vietnamese and Chinese descent...." гэснийг уншиж болно. "
"...Several of the most senior members of the Khmer Rouge were themselves of partial Chinese descent, such Nuon Chea, Ieng Sary, Khieu Samphan, Kang Kek Iew, Son Sen, Ta Mok and even Pol Pot himself..." гэж  http://en.wikipedia.org/wiki/Chinese_Cambodian 

1933 оны 7 сарын 22-нд Ж.Лхүмбээс эхний байцаалт авч ДХГ-ын дарга Д.Намсрай 62 асуулт асууж байцаасан байдаг. Түүнийг ЗХУ-д 5 сар, Монголд 6 сар тамлан байцаажээ.
Тэр тамлуулж 1933 оны 12 дугаар сарын 19-нд ЗХУ-аас Монголын хил дээр ирэхдээ ДХГ-ын тасгийн дарга Ш.Самданд, “... Би тийшээ (ЗХУ-д) явахдаа ёстой нэг нарийн шалгаж үнэн мөнийг олоод өгөх байх гэж бодсон юмсан. Гэтэл тэгсэнгүй. Амь насны тухай одоо ярих юм байхгүй, өнгөрсөн шүү дээ. Зөвхөн хар амиа бодвол болох л байлаа. Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ? Ганц толгойгоогоороо дүүрье гэж бодлоо. Би бүр шийдчихээд байна. Улсдаа зүтгэж яваад хайран залуу насаа алдах боллоо. Би их азгүй хүн юм” гэсэн байна.

Ж.Лхүмбэ нарыг Японы цэргийн ерөнхий штабын шууд удирдлагын доор ажилладаг, СССР улсаас Монголын харилцааг таслан салгахыг оролдож, нам засгийн удирдлагыг алж хороох бэлтгэл ажил хийж явсан 7 хуудас зохиомол хэрэг хүлээлгэн, 1934 оны 6 дугаар сарын 25-нд ДХГ-ын дэргэдэх Тусгай Комиссын 6 дугаар хурлаар 33 хүний хамт буудан алах ялаар яллаж, амийг нь хороосон байна. Лхүмбийн хэрэгт нийт 317 хүнийг холбогдуулан таслан шийтгэснээс 53 хүнийг буудан алах ялаар, 136 хүнийг 3-10 жилээр хорих, 126 хүнийг ЗХУ-д цөлөх ялаар шийтгэсний ихэнх нь буриадууд байсан байна. Ер нь энэ хэрэгт 1278 хүнийг холбогдуулан хэлмэгдүүлсэн байна.
Гэвч энэ нь зөвхөн эхлэл бөгөөд Их Хэлмэгдүүлэлтийн удиртгал хэсэг байжээ.

Чойбалсан маш олон ийм алгын чинээ хүүхдүүдийг тарчлаасан юм. 
"...Аавыг  минь  баривчилсан 1938 оны 6-р сард би 4 нас хагастай байсан тул яаж баривчилсныг сайн мэдэхгүй. Миний ээж, ах, эгч нар ярьсанаас дурьдвал- Миний ах аавынхаа өвөрт унтаж байтал өглөө эрт хачин хэлбэрийн малгайтай хүн манайд буу барин орж ирээд тэдний хучлагыг хуу татан хаяж, бууныхаа амаар аавыг минь хатган, “-Бушуу хувцал, муу эсэргүү! -хэмээн загнаж босгоод моринд нь мордуулж туугаад явсан гэдэг. 5 хүүхэдтэй ээжид минь тугалтай нэг үнээ, нэг морь үлдээж..." амьдын тамд  унагаасан  алуурчныг ойлгодог "ардчилсан" аав, ээжүүд зөвхөн Монголд л байна./Цэрэний Гүрбадамын дурсамжаас/

Дэд хурандаа Дэжидын Оюун: -1937.9.10-нд аав маань баригдсан\Оюун 8 настай байв. АВ\. Яг хэлмэгдлийн өдөр шүү дээ. 6 хоноод ээж маань баригдлаа. Ээжийг баривчлагдах үед Дэмид жанжны гэргий Навчаа манайд  хүүтэйгээ хонож байсан юм. Бид орондоо орчихсон байсан. Шөнө шүү дээ. Манай ээж Зина буюу Дэжид, Навчаа эгч хоёр бол төрсөн эгч, дүү хоёр. Тэгээд би Навчаа эгчийг дагаад өмссөн хувцастайгаа гэрт нь очсон. Тэр цагаас хойш би дахин гэрийнхээ босгыг алхаагүй. Сүүлд өлсөж, зовж зүдэрч,  гудамжинд хонож явахдаа би гэрээ, аавыгаа мөн ч их санадаг байж билээ...
...Удалгүй тэр авгай нас барж, миний хувьд 3 дахь удаагаа гэргүй боллоо. Нямааг маань Баярлахын ах дүү нь аваад, Элбэг бид хоёр гудамжинд гарлаа. Урьд таньдаг байсан хүмүүс ч танихаа байчихдаг хэцүү цаг үе байсан. Юухан хээхэн олж идэж гол зогоогоод, гэр ч үгүй сургууль ч үгүй, өмссөн хувцаснаасаа өөр юмгүй, улаан нялх хоёр амьтан яах ч юм. Дээр нь аав, ээж, ах дүүгээ баривчлуулсан бид ямар олиг байх билээ дээ.  Тэгж байтал Дэмид Жанжны тогооч байсан "местный" орос авгайтай тааралддаг юм байна. Тэр маань бид хоёрыг таниад уйлаад сүйд. Одоогийн Монгол Банкны хавьд гэртээ нууцаар аваачлаа. Хоол өгөөд, "-Та хоёр шөнө болохоор ирээрэй" гэж шивнэж хэлээд гаргаж билээ. Идэх хоолтой, шөнө унтах газартай хэдэн сар сайхан л байлаа. Гэтэл энэ жаргал удаан үргэлжилсэнгүй. Нэг шөнө иртэл гэр нь цоожтой. Маргааш нь бас байдаггүй. Хожим сонсоход, баривчлаад түүнийг 24 цагын дотор хойш нь гаргачихсан гэж байгаа юм. Ингээд бид "бабушка"-даа бас гай тарьчихав аа. Нэрийг нь мэдэхгүй бид бабушка л гэдэг байсан юм. Бодвол хороосон байлгүй хөөрхийг\хоолой нь зангирав\. Бид дахиад орох оронгүй, оочих аягагүй болов...
Гэтэл Цэдэндамба гэдэг хөдөөний хүн Элбэгийг минь -хүүхдээ болгоно, мал маллуулна- гээд аваад явчихлаа. Би ганцаараа яаж ийгээд хоног төөрүүлж байтал, нэг ангид байсан Лхамсүрэн гэдэг найз охинтойгоо тааралдлаа. Холбооны ард 3-р хороонд хашааа, байшинтай. Тэднийх гэрт суудаг байсан. Аав ээж нь ч сайн хүмүүс байсан. Уг нь хүний мөс чанар одооныхтой адилгүй, даан ч Дэмидын хэргийн хамсаатан болчих вии гэхээс  их айдаг цаг байв. Хүн ирэхээр намайг амбаартаа нуучихна....
...Тэгээд хуучин арьс өнгөны больницын тэнд шоронд хоригдож байгаа ээжтэй минь намайг аваачиж уулзууллаа. Хоёулаа уйлаад бид сүйд болсон. Баривчилгаанаас 3 жилийн дараа 1940 он шүү дээ. Авах хүнгүй, орох оронгүй бяцхан охин намайг ээжээс минь хүчээр салгаж, гудамжинд гаргаад хаячих зүрхтэн олдоогүй учир би ээжтэйгээ шоронд хамт байх боллоо. Өндөр хашаан дотор хигэрт хүүхнүүд юм оёоод, шөнө нь шоронд очиж хононо. Намайг байгаа болохоор ээжийг минь надтай хамт ажлын гэрт хонуулдаг байлаа. Жил гаруй тэгж байсан.  Сонирхуулж хэлэхэд, Баянтүмэний "Суран ташуур" хочтой хүүхэн байх. Түүнийг хятадууд их эргэж ирнэ. Мантуу, янз бүрийн ногоотой сайхан хоол авчирна. Би тэнд ганцаараа хүүхэд учраас бурхан шиг хүндтэй. Хүн бүхэн авчирсан эргэлтээс надад өгнө...".

19 сентября 1939 г. в возрасте 37 лет Андрей Дмитриевич Симуков был арестован в Улаанбаатаре органами НКВД Советского Союза. 

 Үй олон хүнийг алж, үр хүүхдийг нь амьдын тамд унагасан Чойбалсан болон түүний До Яамныхан гардан хийсэн аймшигт нүгэлдээ харамсах, хар дарж зүүдлэх, гаслах, галзуурах битгий хэл,  харин ч амгалан тайван унтаж, олон үхэр, хонины махыг битгий хэл өндөр насыг зооглосон байдаг.

"...Нийслэл Хүрээг гамин цэргээс чөлөөлөлцсөн монгол цэргийн жанжин, сэргээгдсэн Богд хаант Монгол Улсын Сангийн сайд Лувсанцэвээн нарыг 1921 оны 7-р сард баривчлав. Ингэж Монголд 1921 оны 7-р сараас эхэлсэн коммунист хэлмэгдүүлэлт, баривчилгаа  өргөжсөөр, 1922 онд 15 хүнийг, 1924 онд 14 хүнийг буудан алж, 1929 оноос Х.Чойбалсангийн удирдлага дор феодлууд, лам нар, сүм хийд, баячуудын хөрөнгийг хурааж, 1933-34 онд Дотоодыг хамгалах газар(ДХГ)-аас буриадуудыг, барга, цахар, харчин нарыг  “Японы тагнуул” гэж баривчилж, 1937-39 онд мөн Х.Чойбалсангийн удирдлага дор “их баривчилгаа” явагдсан байна. Ийнхүү 1930-40 онд Монгол Улс насанд хүрсэн эрэгтэйнхээ 20 хувийг баривчлан яллаж, 15 хувийг буудан алж, “дэлхийн рекорд” яргалал үйлдсэн байдаг.                                 
Чойбалсан бол Сталины дуулгаварыг давуулан биелүүлдэг яргачин байв. Тэрээр большевикуудын даалгавраар, тэдэнтэй хүч хавсран, Монголд 1937-39 оны “их террорыг” эхлүүлэхдээ, 1937.09.10-ны шөнө гэнт 65 хүнийг баривчлав.Чойбалсангийн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) жил хагасын хугацаанд ажиллахдаа, зөвхөн тус комисс,бүрэн бус тоогоор, 25824 хүнийг баривлан яллаж, 20474-ийг нь буюу 80 хувийг нь буудав. Зарим баримтад бол, гагцхүү ОБЭК 27585 хүнийг баривчилсан гэсэн байдаг. Хууль зөрчин, жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй хүүхдийг ч баривчлан буудаж байв...".
ОБЭК-ын зөвхөн эхний ганц жилд Чойбалсангийнхний эрүү шүүлт, харгислал, тамлалтыг даалгүй 349 хүн ДЯЯ-ны шоронд нас барсан байна. Монголын насанд хүрсэн эрэгтэй 10 буриад тутмын 9 нь баривчлагдаж, 8 нь буудуулж, буриад өрхийн 95 % нь өрхийн тэргүүнгүй болсон юм. Тийнхүү монгол түмэн 1937-39 онд дайнд бус, Халхын голын байлдаанд бус, ДЯЯ-ндаа, маршал Х.Чойбалсандаа хядагдан хиарчээ. Халхын голын байлдаанд Монголоос 237 цэрэг алагдсан байдаг.  

2018.12.15-өдрийн 12:37-д би дараах мөрүүдийг wikipedia-аас авлаа: "...Түүний үйлдсэн харгис бусармаг үйлс нь тусгаар тогтнолынхоо төлөө хийсэн үйлс хэмээн үздэг зарим түүхчид юутай мунхаг. Гэмгүй нэг хүнийг хөнөөсөн хааныг нүгэлт хаан гэдэг. Мянга мянган гэмгүй монгол хүнийг хөнөөсөн хүнийг яав ч өрлөг жанжин баатар гэж болохгүй. Бусдын амийг аварсан хүнийг баатар хэмээмой, Бусдын амийг хөнөөсөн хүнийг нүгэлтэн хэмээмой гэсэн мэргэн үг байдаг. Иймд Чойбалсангийн гавьяа, гай хоёрыг нь ялгаж салгаж авч үзэх хэрэгтэй. Хорин хоёр мянган монгол хүний амийг хөнөөсөн Чойбалсанг хосгүй баатар өрлөг жанжин хэмээн магтаж, хөшөөг нь мөнхлөн үлдээх нь мунхаг хэрэг. Улаантан монголын удирдагч асан Чойбалсан бол Оросын Сталин, Хятадын Мао, Кампучын Пол Пот, Солонгосын Ким Ир Сены адил ард түмнээ үй олноор нь харгислан хөнөөсөн большевик коммунист удирдагч юм. Үнэнийг хэн ч мушгин гуйвуулж чадахгүй. Түүх үнэнээр л үүрд мөнх үлдэнэ..."\.

"...ОХУ-д  Ленинград, Сталинград, Киров, Фрунзе, Свердловск  гэх мэтээр коммунист хувьсгалчдын нэрээр нэрлэгдсэн хотуудын нэрийг бүрэн өөрчилсний нэг адил, Монголд их яргал, геноцид явуулсан гэмт этгээдийн нэрээр нэрлэгдэж байгаа Дорнод аймгийн төвийн нэрийг өөрчлүүлж, түүнийг Баянтүмэн гэдэг түүхэн нэрээр нь  нэрлүүлэх  арга хэмжээ авахыг Цагаатгалын улсын комисст дахин санал болгож байна. Геноцидийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэдэг билээ...". http://www.sonin.mn/news/gemt-hereg/94858

Тодруулга: 
Ленинград хотыг Санкт-Петербург,
Сталинградыг Волгоград, 
Свердловскийг Екатеринбург,
Куйбышевыг Самара, 
Устиновыг Ижевск, 
Горькийг Нижний Новгород, 
Калининыг Тверь,  
....
Киргизстанд Фрунзе хотыг Бишкек гэж нэрлэсэн.

Гитлeрийн хөшөө Бeрлинд, Сталиных Москвад, Пол Потын хөшөө Пномпeнь- д байх тухай ойлголт байхгүй. Гэтэл Монголд байна. Тэр ч бүү хэл, 2 байна. Саяхан, Монголын төр, засгийнхан 2016 онд Дорнодод-буриад, барга нарыг хүйс тэмтрэн геноцид/угсаатны аллага/ хийсэн яргачны хөшөөг босгосноор өнчрөн хоцорсон үр садыг нь басамжлан, эмзэглүүлэн, доромжиллоо. 

Tuesday, March 17, 2015

46. "Эзгүйрсэн Монголд...".




\дуусаагүй\ 46. Нийтлэлч Алхан Болд. "Эзгүйрсэн  Монголд...".

\Монголын хөдөөгүүр 5  цаг явахад 2 машин таарахгүй атлаа 30 онгоц тэнгэрээр дүүлж байна.\
Хаанахынх ч юм нэг хар авгай Монголд 5 жил болж буй гэх бөгөөд, Монгол Улсад эзэн суухын тулд хахуульдах ч хэрэггүйг батлан гудамжинд мөнгө гуйн явна. Монгол Улс дэндүү хэврэг болжээ.
Хөдөөгүүр явахад монгол хүний анхны нөхөд- банхар ноход  маань алга.  Хачин хачин зүстэй, хачин зэвүүн цагаач ноход эзэн монголчуудын нутгийг эзэлжээ.  Тэдний хүнтэй харьцах нь ч өөр: тэд хуцахгүй, харин хулгайч мэт чимээгүй, дээрэмчин мэт гэнэдүүлэн үсрэн ирнэ. Урах, эсвэл урахгүй гээд байгаа нь мэдэгдэхгүй, тэд банхар шиг сүүлээ шарвалзуулан "мэндлэхгүй.

Дундговь аймагт харин банхар маань байна. Харамсалтай нь хөвгүүд маань цөөхөн, охид бүүр ч алга. Хонох айл хайв. Эхний айлд очиход гэр нь уяастай, банхарын гөлөг үүдээ дараад сууж байна,  дараагынх цоож ч үгүй, нохой ч үгүй, гуравдах гэрийн өмнө нэг банхар, нэг эрлийз нохойноос өөр эзэнгүй. Гэрийн эзэд хонио адгуулж, нэг эхнэр гурил будаагаа авахаар сумын төв орсон, нөгөө авгай хотод суурьшсан хүүхдүүдээ эргэхээр одсон, бас нэг нь аймгийн төв Хаан Банкны салбарыг зорьсон байж мэднэ.
Одоо малчин айлд ороход эхнэр нь алга. Малчид хотод байр аваад, эхнэр нь хүүхдүүдээ харагчийн дүр эсгэн УБ-т сууж байна.
Хүүхдүүд нь хотод шингэж, нутгаа сахиж үлдсэн эцэгт нь туслах малчид олдохгүй байна. Монгол маань эзгүйрсээр байна. 
Үнэндээ бол алс холын дайнд мордсон цэргүүд, тэднийг дагалдаж явсан ар гэрийнхний ихэнхи нь Монголдоо эргэж ирээгүй юм.  Тэд олон газарт ууссан. Тэднээс махбодийн хувьд цэврээрээ үлдсэн хэсэг нь хазарууд. Хазаруудыг хядаж байхад Монгол Улс ганц үг дуугарахгүй байгаа нь дэлхийн улс үдэстнүүдэд гайхагдаж байна.

Удахгүй харь морьд, ноход  эзлэх нь бололтой.

Дараа нь би Булган аймагт, хониныхоо бэлчэээрт яваа 50 гарсан насны малчинтай хөөрөлдсөн. 5 хүүхэдтэй юмсанж. Тэднийгээ дээд сургуульд мэдээж Улаанбаатар сургажээ. Тэд нь тавуулаа хотод үлдсэн гэнэ. Туслах малчин хөлслөхөөс өөр аргагүй болтлоо ядарчээ. Харамсалтай нь түүнд нь гачигдал гарч яваад өгчээ. 
-Аз болоход энэ өвөл дулаан, өнөтэй байна- хэмээн тэр ярив.
-Таны хүүхдүүдээс нэг нь гэсэн мал дээрээ гарахгүй гэж үү?- гэж би асуухад
-Нэг маань ирэх санаатай, даанч эмч эхнэр нь хөдөө гарах дургүй-гэж харамсан ярьж байв.

Бразил, Аргeнтин хоёр бол Өмнөд Амeрикын хамгийн том нутагтай улсууд. Аргeнтинд бол бүх уугуул иргэдийг нь алаад улсаа байгуулсан. Харин Бразилд Амазоны шугуйд цөөхөн индиан үлдсэн. Гэтэл тэдний нутгийг ч гэсэн олон улсын компаниудад бэлэглэсээр байна.

Архангайд дотоод, гадаад жуулчид олноор очдог нэг газарт Корейд 6 жил болоод баригдаад хөөгдөн ирсэн хүүхэн гэр буудал ажиллуулж байхтай би таарсан. Бие хаа сайтай тэр, харамсалтай нь, ганцхан хүүхэдтэй-хүү нь 12-13 насных. Түүнийг хөөж Монголд руу нь буцаасан Корей Улсад талархая. Хэрвээ тэр Монголдоо 6 жил байсан бол хэдэн монгол хүүхэд төрүүлчихсэн байхсан биз.

By Ernesto Londoño
Nov. 10, 2018
The Times traveled hundreds of miles into the Brazilian Amazon, staying with a tribe in the Munduruku Indigenous Territory as it struggled with the shrinking rain forest.
The miners had to go.
Their bulldozers, dredges and high-pressure hoses tore into miles of land along the river, polluting the water, poisoning the fish and threatening the way life had been lived in this stretch of the Amazon for thousands of years.
So one morning in March, leaders of the Munduruku tribe readied their bows and arrows, stashed a bit of food into plastic bags and crammed inside four boats to drive the miners away.“It has been decided,” said Maria Leusa Kabá, one of the women in the tribe who helped lead the revolt.
The confrontation had begun.
The showdown was a small part of an existential struggle indigenous communities are waging across Brazil. But the battle goes far beyond their individual survival, striking at the fate of the Amazon and its pivotal role in climate change.
In recent years, the Brazilian government has sharply cut spending on indigenous communities, while lawmakers have pushed for regulatory changes championed by industries seeking unfettered access to parts of the Amazon that have been protected under the nation’s constitution.
Now, Brazil has elected a new far-right president, Jair Bolsonaro, who favors abolishing protected indigenous lands. He has promised to scale back enforcement of environmental laws, calling them an impediment to economic growth, and has made his intentions for the Amazon clear.
“Where there is indigenous land,” he said last year, “there is wealth underneath it.”...\

Есүхэйн Тэмүүжинг багадаа нохойноос айдаг байв гэж "Монголын Нууц Товчоо"-нд бичсэн буй. Дэлхийг эзэгнэх бяцхан хөвгүүн тэр өдрүүдэд банхараас айж байж шүү дээ. Тэр үед харийн ноход харьдаа, Уралынхаа нурууны баруун талд, Хорезмын хэрмийнхээ дэргэд, Цагаан Хэрэмынхээ цаана байж...
Эцгээсээ өнчирсөн цаг доор Тэмүүжинд банхараас өөр дотно амьтан үлдээгүй хэмээн Нууц товчоонд нэмж бичсэн ч болно. Хүүхэд насандаа банхарын 2 гөлөг дахин тэжээсний хувьд би мэдэж байна.

Монгол минь хэдэн малчин, хэдэн банхараас өөр эзэнгүй байна. Өвгөдийн үлдээсэн уул, тал маань Улаанбаатар луу дүрвэсэн хүүхдүүдээ үгүйлээд уйлж байх шиг.

Монголчууд "Сайхан Монголдоо очъё доо хөө" хэмээн дуулдаг. Монголд, үнэндээ Улаанбаатар Улсад оччихоод эргээд гадаад орон руугаа иръе гэцгээж байна. Харамсалтай нь тэдний дунд  "Сайхан Монголдоо буцъя даа" хэмээн дуулах сэтгэлтэй, зоригтой хүн ховор болжээ. Саяхны нэг өглөө би гэрээсээ гараас алхахад хүүхдийн тэргэ түрсэн нэг гадаад эр, монгол хүүхэн дагуулсан явж өнгөрөв. 5 минутын дараа дахиад нэг гадаад эр бас л хүүхдийн тэргэ түрчихсэн, монгол эмтэйгээ зөрж өнгөрөв. Дахиад цаашаа 3 минут алхтал өөр нэг гадаад эр монгол хүүхнээр сугадуулсан өнгөрөв. Лалын үй олон цагаачдаас айсан европ эрс Монгол руу тутаан ирж байна уу гэмээр. Европын эмэгтэйчүүд нь эрчүүд маань биднийг цагаачдаас хамгаалахгүй байна хэмээн цөхрөнгөө барсан байдалтай айн явна гэцгээх юм билээ. Лалын шашинт дүрвэгсдээс айсан германчууд гадагшаа дүрвэн явах нь ихэсчээ. Зөвлөлтөөс очсон немцүүд цагаачдаас эмсээ хамгаалах гэж хэсэг үзжээ. Гэтэл цагаачдаас айсан Зөвлөлтын немцүүд засгийн газар нь дэмжихгүй байгаа тул Сибирь лүү буцаж буй гэнэ.http://ren.tv/novosti/2016-09-19/iz-bezhencev-v-hozyaeva-nemcy-begut-iz-germanii-ne-v-silah-zashchitit-sebya-ot
Монголчууд 1258 онд Иракийн Багдадыг бүсэлж байсныг мартаагүй Саддам Хуссейн Америкчууд довтолж эхлэхэд "-Жорж Буш одоо 2-р Хүлэг Хаан боллоо !!!" хэмээн хилэгнэж байсныг дэлхий даяар мэднэ.  Монголчууд эзэлж авсан дэлхийн талыг "буцааж өгсөн" төдийгүй эцэг өвгөдийнхөө уугуул нутгийн 60%-ийг Орос, Хятадад алдсан төдийгүй үлдсэн Монгол Улсынхаа нутгийг бараг чөлөөлж дуусаад Богд уулын арын хөндийд шахцалдан байгаа нь дэлхийн түүхийн хамгийн жигшүүртэй явдлын нэг юм. 

"Яаж Шинэ Зеландын виз авах вэ?- хэмээн нэгэн залуу асууж байна. Тэднийх олон хоньтой. Хоньчин болох нь уу? 
Тэгвэл корей, вьетнам, хятад... мэтийн харийнхан Монгол орноор аялахыг биш, харин Монголд үүрд суурьшихыг хүсч байна.
Би нэг айлд очсон. Эднийх 3 жилийн өмнө Завханаас нүүж Төв аймагт иржээ. 1000 шахам малтай. 5 хүүхэдтэй.  Одоо тэд нь Улаанбаатарт байдаг. Биднийг очиход нэг хүү нь ирчихсэн ямаагаа самнаж байв. Хятад, солонгос, вьетнамуудыг авчирч туслах малчин болгох уу? Тэд дуртайяа ирнэ дээ. Маш олон, маш хямдхан туслах малчин 
Дэлхийн мэдээг уншдаггүй, уншдаггүй монголчууд "сүх далайтал" амгалан хэвтэцгээнэ...

Монгол ахуй, соёлоос хөндий харь гаралтай, хотод өссөн хүмүүс царай муутай хэмээн бодсон нэгнийгээ банхар хэмээн дууддаг болж. Өөрсдийн илжигдүү төрхийг өөд нь татах  гэж үндэстний нохой-Банхараар биднийг дуудах байна....
Төв Азид нутгийн ноход бий, тэднийг Марко Поло, Плано Карпини нарын үндэстэн италиуд одоо Pastore dell'Asia Centrale хэмээн нэрлэдэг. Оросууд эднийг центрально-азиатская овчарка гэх. Монголчуудын байлдааны зам байсан Киргизийн их  тал буюу одоогийн Казахстаны нутагт байдаг ноход. http://www.vesti.ru/doc.html?id=2738377
Монголын хүн амын 60% нь Богд Уулын арын хөндийд өвөлжиж, 20% нь аймаг, сумын төвд, дөнгөж 20% нь л 60 сая малаа өсгөн хөдөөд сууж байна.

1. Орос-          17.075.400 км.кв
2. Канад-          9.984.670
3. Хятад-          9.596.960
4. АНУ-            9.372.610
5. Бразил-         8.547.000
6. Австрал-       7.686.850
7. Энэтхэг-       3.287.590
8. Аргентин-    2.760.990
9. Казахстан-    2.717.300
10. Судан-         2.505.810
11. Алжир         2.381.740 ...
12. Конго          2.345.410
13. Сауд. Араб-2.218.000
14. Мексик-             1.972.550
15. Индонез-           1.919.440
16. Ливи-                1.759.540
17. Иран-                 1.648.000
18. Монгол-            1.564.116