1936 оны 1 сарын 28-ны шөнө 6-р дивизийн харьяа Булан дэрсний харуулаас зүүн хойшоо 7км-т орших Цагаан-Ухаа дээр гарч байсан манаанд салааны туслах дарга Ш.Гонгор хоёр цэргийн хамт үүрэг гүйцэтгэж байв. 21 цаг 40 минутын үед Японы зэвсэгт арван морьтой хүн явгалан манаа руу давшин буудахад Гонгор цаг алдалгүй нэг цэргийг мэдээ хүргүүлэхээр илгээж нөгөө цэргээрээ морьдоо бариулж өөрөө дайсны эсрэг явав.
Ингэхдээ тэрээр байлдааны мэргэн ухаан гаргажээ. Өөрсдийн нуувчны далд байдлыг ашиглан олон талаас буудаж байлаа. Ингэж байрлалаа олон дахин сольж буудахдаа хоосон дах өргөн тогтоосон ба энэ нь нэг биш олон цэрэг байгаа мэтээр Япончуудад ойлгуулжээ. Ингэж тэднийг хуурсны дараа, дайсанд өгөөш тавьж сэмхэн ард талд нь гараад ухрах замыг хаав. Айж сандарсан Япончууд морьны хурдаар зугтах гэсэн боловч зөвхөн нэг нь л амьд мултран гарчээ. Ингэж дайсны олон цэргийн довтолгоог ганцаараа эрэлхэгээр тулалдан буцаасан нь үнэнхүү чин зориг байв. Гонгор харин амиа алдсан цэргүүдийн цүнхнээс онц чухал баримт бичиг олсон нь дайны нууцлалтай Япон цэргийн байлдааны төлөвлөгөө байжээ. Энэ нь Халх голын дайны үйл явцад эргэлт авчирсан ба энэ үнэ бүхий мэдээллийг олж авсан нь түүний туйлын гавьяа байв. Сүүлд өөрөө ч гэсэн дайчин андууддаа ярихдаа “Олон Японыг алсандаа биш, тэр цүнхийг олж авсан учир л би баатар болсон” гэж ярьдаг байжээ.
1936 оны 1-р сарын 29-ны өдөр боллоо. Булан Дэрсийн харуулын цэгийн тулалдааны дараа дайчин Гонгорын эрэлхэг гавьяаг өндрөөр үнэлж Улсын Бага Хурлын тогтоолоор “... нөхөр Гонгор нь бидний Монголчуудын баатар идэрхэг явсан түүхт алдрыг сэргээн... манай хувьсгалт цэргийг баатар зоригтойг гадаадын эзэрхэг түрэмгий дайсан этгээдүүдэд... үзүүлж чадсан учир ” Цэргийн гавъаны 1 дүгээр зэргийн одон тэмдэг мөн БНМАУ-ын баатар цолоор шагнав. Энэ нь Монгол улсын түүхэн дэх анхны баатар цол байсан ба ингэж Ш. Гонгор улсын ууган баатар болжээ. Анхны баатар болсноороо тэрээр Монгол улсын батлан хамгаалах их түүхийн нэгэн хүндтэй эрхэм болов.
Энэхүү тулгаралтын дараа удирдлага Ш. Гонгорыг дэслэгч болгож салаан даргаар томиллоо. 1936 оны 2-р сард Японы 500 орчим цэрэг, 20 машин, 40 хөнгөн пулемет, 4 их буу бүхий хүчээр халдав. Манай хилчид 3 дахин бага хүчтэй байсан ч гэсэн эрэлхэгээр тулалдаж байлаа. Энэхүү тулалдаанд Гонгорын командалсан салаа зүүн жигүүрийг амжилттай хамгаалж байсан учраас дайсан манай хилчдийг бүслэн устгах оролдлогууд нь талаар болж байв. Дайсны гол хүч Гонгорын салаан дээр төвлөрч, ширүүн галлаж байсан ч Гонгорын салаа дайсны 2 машиныг устгаж орхилоо. Энэ үед нэмэлт хүч ирж дайсныг бүслэн устгав. Энэ тулалдааны дараа Ш. Гонгор танкийн Баянтүмэнгийн танкийн салаан дарга, тагнуулын ангийн даргаар ажиллажээ.
Баясгаланы Бадам нь Байтаг Богдын тулалдаанаас төрсөн Монгол улсын баатар юм.Тэрээр 1898 онд Шинжианы Торгуудуудын Ачит бэйсийн хошуунд төржээ. 1939 онд төрсөн дүү Очирын хамтаар БНМАУ-д ирж, бүрэн эрхт иргэн болжээ. Тэрээр Монголд гэр бүл, мал хөрөнгөтэй болж, Налайхын нүүрсний уурхайд ажиллаж байгаад Ховд аймгийн Булган суманд нутаглан амьдрах болжээ.
Б.Бадам нь 1940-1947 оны хооронд БНМАУ-ын баруун хилээр цөмрөн, дээрэм тонуул хийж байсан Гоминданы хятад, Хасаг дээрэмчидтэй удаа дараа баатарлагаар амжилттай тулалдаж байв. 1947 оны 3-р сард Ж. Нэхийтийн удирдлагад явж дайсны гүнд орж амьд хэл олзлон авч ирсэн. 1947 оны 4-р сард Гоминданы цэргийн 200 гаруй хүнтэй анги хил цөмрөн байрласныг илрүүлэн мэдээлсэн зэрэг түүний гүйцэтгэсэн олон үүргийг дурдаж болно. Б.Бадам нь Хятадын Гоминданы армид цэргийн алба хаасан, хасаг хүмүүстэй хаяа дэрлэн нутагладаг байсан казах, хятад хэлийг сайн мэддэг байв.
1947 оны 6 сарын 3-нд Байтаг Богдын Хужиртын эхэнд байрласан Гоминданы цэргийн ангийг өөрийн нутгаас 48 цагийн дотор үтэр түргэн гарахыг шаардсан тулган шаардах бичгийг БНМАУ-ын нэрийн өмнөөс хүргэн өгөхөөр Б.Чулуундайн хамтаар очиход нь баривчлан авчээ. Б.Чулуундайг буцаан явуулж, Б.Бадамыг Гоминданы цэргүүд олон улсын харилцааны хэм хэмжээг үл хэрэгсэн, манай улсын бүрэн эрхт элчийг элдвээр тамлан, эцэст нь үсийг нь гал дээр хуйхлан, биеийг нь улайссан төмрөөр хайрч, нэвт сүлбэн цоргих зэргээр зэрлэгээр тамлан алсан байна.
Б.Бадамын цогцсыг нь зургадугаар сарын 5-ны өдрийн байлдаанаар дайсныг хилээс үлдэн хөөж гаргасны дараа олж, өөрийнх нь захисан газар Уушигийн эхэн усанд оршуулжээ. БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1968 оны 6-р сарын 14-ний 146-р зарлигаар Монгол улсын баатар цол нэхэн олгож, АИХТ-ийн 1983 оны 7-р сарын 9-ний 140-р зарлигаар хилийн 0214 дүгээр ангийн Өргөстэйн заставыг эрэлхэг хүү Б.Бадамын нэрэмжит болгон мөнхжүүлжээ. Түүний хөшөөг Ховд аймгийн Булган сумын төвд байгуулсан байдаг ба дурсгалын самбарыг 1988 онд оршуулсан газар нь босгожээ.
Халхын Голын Дайнд амь үрэгдсэн цэргүүдийн нэрс\дутуу\:
...
106. Маньбадрахын Чойжинжав. 23 нас. Цэрэг. Өвөрхангай Өндөр Өнц. 2 - р баг.:
107. Сүрэнгийн Чойсүрэн. 21 нас. Цэрэг. Архангай Тариат. 8 - р баг.
108. Бахын Лувсан. 21 нас. Тасгийн дарга. Өвөрхангай Баруун Баян Улаан. 2 - р баг.
109. Лувсандашийн Даш. 31 нас. Цэрэг. Хэнтий Дархан. 7 - р баг.
110. Цэрэнгийн Чулуун. 20 нас. Цэрэг. Хөвсгөл Ханх. 1 - р баг.
111. Лхагважавын Анударь. Цэрэг. Архангай Бөмбөгөр. 5 - р баг.
112. Цэдэнсамбуугийн Жанчив - Ёндон. 26 нас. Цэрэг. Өвөрхангай Тарагт. 2 - р баг.
113. Гэндэнгийн Шийлэг. 23 нас. Цэрэг. Увс Өмнөговь. 6 - р баг.
114. Сэнгийн Шарав. 22 нас. Цэрэг. Өвөрхангай Дэлгэрэх. 6 - р баг.
115. Увшийн Пүрэв. 24 нас. Цэрэг. Увс Өмнөговь. 4 - р баг.
116. Нямгарын Үрчээ. 23 нас. Увс Тариалан. 4 - р баг.
117. Ванчигжавын Шарав. 26 нас. Салааны дарга. Завхан Эрдэнэ. 7 - р баг.
118. Гомбожавын Гүндсамбуу. 23 нас. Салааны дарга. Өвөрхангай Баруун - Өлзитй. 5 - р баг.
119. Рэнцэнгийн Жамбаа. Наводчик. Хэнтий Баянтэрэм.
5 - р морьт дивизээс амь үрэгдэгсэд:
120. Далхаагийн Биндэръяа. 19 нас. Жолооч. Завхан Дөрвөлжин. 1 - р Авто дивизон.
121. Чойнямын Данзан. Жолооч. Ховд Мянгад. 5 - р морьт дивизон.
122. Чойжинжавын Дагва. Жолооч Архангай.
123. Хүрэнгийн Лхамсүрэн. 24 нас. Цэрэг. Архангай Бүрд. 14 -р мх.
124. Ламжавын Лувсандагва. Хянагч. Булган Бүрэгхангай. Нисэх хороо.
125. Уртнасангийн Найдан. 23 нас. Цэрэг. Ховд. 14 - р мх.
126. Раднаагийн Цэрэн. Цэрэг.
127. Лувсаншаравын Рэнцэн. Төв Галбадрах.
128. Сэр - Одын Лувсанцэрэн. 19 нас. Жолооч. Завхан Завханмандал. 1 - равто дивизон.
129. Дорж Салааны туслах.
6 - р морьт дивизээс амь үрэгдэгсэд :
130. Чойжинжавын Аюушжав. Хуягт дивизон. Архангай Өндөрсант. 1 - р баг.
131. Адъяа. 24 нас. Дивизийн Командлагч.
132. Дамбын Аюуш. Суртал суман. Өвөрхангай Дэлгэрбулаг. 2 - р баг.
133. Бямбасрэнгийн Гэнэн. Архангай Баянхонгор.
134. Сономпилийн Галсантогтох. 21 нас. Ахлах галч. Өвөрхангай Гүнннаран. 9 - р баг. Холбоо.
135. Дагвын Гунгаажав. Суртал сумангийн тасгийн дарга. Хөвсгөл Мөрөн.
136. Данзанням. Цэрэг.
137 Нояагийн Ернэн. 22 нас. Наводчик. Увс сагил. 2 - р баг. Хуягт.
138.Чимидийн Жамъян. Цэрэг. Өвөрхангай Богд. 2 - р баг.
139. Сандагийн Зандраа. Цэрэг. Өвөрхангай Богд. 6 - р баг.
140. Авирын Лхагва. Бага дарга. Булган Сайхан. 8 - р баг. Сургалт суман.
141. Даргиагийн Лхагва. 24 нас. Эх зохиогч. Өвөрхангай Уянга. 1 - р баг. Холбооны суман.
142. Гончигдоржийн Нямдорж. 23 нас. Жолооч. Өвөрхангай Нарийнтээл. 2 - р баг. Хуягт.
143. Жамъяангийн Самбуу. 20 нас. Наводчик. Архангай Баян - Улаан. 7 - р баг. Хуягт.
144. Сономын Түмэн - Өлзий. 22 нас. Наводчик. Архангай Хотонт. 2 - р баг. Хуягт.
145. Шаравын Хонгор. 24 нас. Машины дарга. Сэлэнгэ Дархан - Овоо. 1 - р баг. Хуягт.
146. Бадарчийн Шагдар. 22 нас. Улс төрийн удирдагч. Өвөрхангай Баруун Баян - Улаан. 3 - р баг. Хуягт.
147. Жигжиджавын Шаравдорж. 23 нас. Цэрэг. Архангай Булган. 4 - р баг.
148. Чимидийн Шаарийбуу. Дивизийн дарга. Хэнтий Буянт. Дивиз.
6 - р морьт дивизийн Их бууны дивизоноос амь үрэгдэгсэд ;
149. Лувсандоржийн Гэлэгбаатар. 28 нас. Их бууны улс төрийн удирдагч. Хөвсгөл Ханх. 2 - р баг.
150. Лувсангийн Гүлд. 22 нас. Цэрэг. Завхан Жавхлан. 10 - р баг.
151 Дэжидийн Дэмбэрэл. 21 нас. Цэрэг. Завхан Алдархаан. 10 - р баг.
152. Рэнцэнгийн Дамбийням. 21 нас. Цэрэг. Сэлэнгэ Хангай. 9 - р баг.
153. Мижидийн Даваажав. 24 нас. Салааны дарга. Ховд Мянгад. 4 - р баг.
154. Данзангийн Жамъяан. 21 нас. Цэрэг. Өмнөговь Зүүн Гурван - Сайхан. 3 - р баг.
155. Намсрайн Жамбал. 21 нас. Тасгийн дарга. ховд Эрдэнэбулган. 1 - р баг.
156. Жамбын Жамсран. Бага дарга. Булган Эрдэнэбулган. 2 - р баг.
157. Лувсангийн Мажиг. Салааны туслах. Архангай Жаргалант. 6 - р баг.
158. Тогтохын Ойдов.21 нас. Их бууны дарга. Өвөрхангай Уянга. 4 - р баг.
159. Гэндэнжамцын Содов. 20 нас. Цэрэг. Архангай Их Тамир. 3 - р баг.
160. Дэмидийн Төмөр. Цэрэг. Завхан.
161. Лувсангийн Түдэв. Цэрэг. Завхан.
162. Оригийн Цоодол. 23 нас. Тасгийн дарга. Өвөрхангай Төгрөг. 4 - р баг.
163. Ядамсүрэнгийн Шарав. 20 нас. Номын багш. Увс Хяргас. 10 - р баг.
6 - р морьт дивизийн 17 - р морьт хорооноос амь үрэгдэгсэд;
164. Сүхийн Баатар. 24 нас. Гал ангийн дарга. Завхан Чандмань Өлзийт, 5 - р баг.
165. Мөнхийн Базарсүрэн. 22 нас. Архангай Баянзүрх. 3 - р баг.
166. Чүлтэмийн Баримэд. 22 нас. Хэнтий Хэнтий. 1 - р баг.
167. Чимэдийн Бат - Очир. Цэрэг. Өвөрхангай.
168. Балжиннямын Гуравтогтох. 23 нас Наводчик. Өвөрхангай Тарагт. 4 - р баг.
169. Мийжилийн Дашноров. Цэрэг. Өвөрхангай.
170. Жүгдэрийн Жамбалжамц. 22 нас. Цэрэг. Улс төрийн удирдагч. Хэнтий Баянхутаг. 5 - р баг.
171. Буянгийн Лхаасүрэн. 21 нас. Цэрэг. Дорнод Дарьганга. 4 - р баг.
172. Доржготовын Намдаг. 20 нас. Цэрэг. Архангай Өндөрсант. 2 - р баг.
173. Түдэвийн Наваан. 22 нас. Улс төрийн удирдагч. Хэнтий Норовлин. 2 - р баг.
174. Гомбын Сүлэнгээ. 24 нас. Ахлах номын багш. Увс Малчин. 4 - р баг.
175. Дондогдаагийн Санжмятав. 24 нас. Цэрэг. Өмнөговь Сэврэй. 6 - р баг.
176. Дамдины Самбуу 24 нас. Жолооч. Архангай Хотонт.
177. Дамбын Төмөр. 22 нас. Салааны туслах. Архангай Их Жаргалант 4 - р баг.
178. Жамбалданзангийн Хайдав. 21 нас. Тасгийн дарга. Архангай Дэлгэрбулаг. 3 - р баг.
179. Зундуй - Оргийн Цоодол. 22 нас. Цэрэг. Өвөрхангай Дэлгэрэх. 4 - р баг.
180. Чойжилжавын Цэрэнбат. 21 нас. Цэрэг. Архангай Их - Уул. 8 - р баг.
181. Раднаагийн Цэрэн.
182. Надингийн Чойжил. 23 нас. Химийн мэргэжилтэн. Архангай Мөрөн. 6 - р баг.
183. Шагдарын Чулуун. 25 нас. Цэрэг. Өвөрхангай. Дэлгэрхангай. 5 - р баг.
184. Санжаагийн Чулуунбат. 20 нас. Цэрэг. Өвөрхангай Сант. 1 - р баг.
185. Дамбын Шарав. 23 нас. Цэрэг. Увс Тариалан. 1 - р баг.
186. Өлзийн Шагдарсүрэн. Цэрэг. Архангай Хангай. 1 - р баг.
187. Маземын Экей. 24 нас. 4 - р сумангийн дарга. Ховд Алтай.
6 - р морьт дивизийн 15 - р морьт хорооноос амь үрэгдэгсэд ;
188. Алтангэрэлийн Адъяа. 26 нас. Салааны дарга. Завхан Сант - Маргац . 10 - р баг.
189. Жамъяандоржийн Агваан. 21 нас. Суртал сумангийн дарга. Өмнөговь Хонгор. 2 - р баг.
190. Сэнгийн Аюур.Цэрэг. Өмнөговь Луус.
191. Балдан. Цэрэг.
192. Чүлтэмийн Буниасэд. 21 нас. Их бууны дарга. Өвөрхангай Баруун Баян - Улаан. 4 - р баг.
193. Шүхэрийн Батцэнгэл. 21 нас. Наводчик.Өвөрхангай Хайрхандулаан. 3 - р баг.
194. Дашзэвэгийн Готов. 25 нас. Цэрэг. Өмнөговь Луус.
195. Пунцагийн Дамдин. 23 нас. Цэрэг. Завхан Тонхил. 5 - р баг.
196. Осорын Дамдинтулга. 23 нас. Цэрэг. Өвөрхангай Дөлгөөн. 1 - р баг.
197. Лаглийн Даючинжав. 20 нас. Цэрэг. Өвөрхангай Зүчи - Өлзийт. 1 - р баг.
198. Насангийн Дорж. 21 нас. Цэрэг. Өмнөговь Өлзийт.
199. Цэндийн Дэмбэрэл. 21 нас. Цэрэг. Архангай Наран. 6 - р баг.
200. Дандгайн Догсом. Цэрэг. Ховд. Мянгад.
201. Гэндэнгийн Ёндонжамц. 22 нас. Тасгийн дарга. Архангай Цэнхэр.
202. Дэндэвийн Ёндон. 23 нас. 23 нас. Тасгийн дарга. Булган Ивцэг. 4 - р баг.
203. Жаргалын Жарантай. 21 нас. Тасгийн дарга. Төв Мөнгөнморьт. 5 - р баг.
204. Будын Жанчив. 24 нас. Цэрэг. Өмнөговь Мандал.
205. Жанцангийн Лувсандаш. 24 нас. Цэрэг. Өвөрхангай Хужирт.
206. Буджидын Махмал. 26 нас. Цэрэг. Архангай Батцэнгэл. 6 - р баг.
207. Жамсранжавын Мандал. 22 нас. Их бууны дарга. Завхан Сантмаргац. 8 - р баг.
208. Цэрмаагийн Нацагдорж. 23 нас. Өвөрхангай Зүчи - Өлзийт. 5 - р баг.
209. Цэвэгийн Нацаг. 21 нас. Химийн мэргэжилтэн. Өмнөговь Баян - Овоо. 5 - р баг.
210. Дамбын Нямдагва. 28 нас. Цэрэг. Ховд Дарви.
211. Дуламын Норов. 24 нас. Цэрэг. Өвөрхангай Тарагт.
212. Мандалын Ойдов. 21 нас. Наводчик. Архангай Баянхонгор. 6 - р баг.
213. Бизъяагийн Очир. 33 нас. Салааны дарга. Булган Хангай.
214. Лувсангийн Өвгөн. 21 нас. Цэрэг. Хөвсгөл. Ренчинлхүмбэ. 5 - р баг.
215. Балингийн Пүрэвжав. 21 нас. Их бууны дарга. Завхан Сонгино.
216. Батаагийн Пүрэв. 21 нас. Цэрэг. Архангай Баянхонгор.
217. Даваагийн Раднаа. 23 нас. Цэрэг. Булган Булган. 2 - р баг.
218. Сангидорж. Малын эмч. Завхан.
219. Пунцагийн Санжмятав. 20 нас. Цэрэг. Өвөрхангай Зүчи - Өлзийт.
220. Долгорын Түмэнбаяр. 22 нас. Цэрэг. Өвөрхангай Уянга. 5 - р баг.
221. Жүгдэрийн Түдэв. 19 нас. Цэрэг. Архангай Тамир. 2 - р баг.
222. Баавайн Түндэв. Бага дарга. Завхан Нөмрөг.
223. Дашийн Хаваг. 26 нас. Наводчик. Увс Тариалан. 1 - р баг.
224. Баянхүүгийн Чойжоо. 20 нас. Цэрэг. Өмнөговь Хонгор. 4 - р баг.
226. Буяндэлгэрийн Шар. 20 нас. Цэрэг. Өвөрхангай Гучин - Ус. 4 - р баг.
/ Монгол цэргийн музейгээс авав. / Бидний ажилд туслалсан Халхын голын дайны түүх судлаач дэд хурандаа Д. Ганболдод Танд талархал илэрхийльеэ. МАХЦ - ийн хувьд эдгээрээс гадна өөр шалтгаануудаар нас барсан 27 хүний бүртгэл музейд байна.
Халхын голын дайнд амь үрэгдсэн баатарлаг хилчид.
227. Хайдавын Галсандорж. 24 - р отряд. 1939 оны 1 сарын 26 - нд амь эрсэдсэн. Чойрын хийдийн орчмоос ирсэн. Өнөөгийн Говьсүмбэр аймгийн Чойр сум.
228. Товуугийн Бэх - Очир. 5 сарын 14 - нд бөмбөгдөлтөнд өртөн амь үрэгджээ.
229. Цэнд. 5 сарын 15 - нд бөмбөгдөлтөнд өртөн, амь эрсэджээ. / Дивиз, Хилийн заставын аль нь болох нь маргаантай /.
230. Цэвээний Бадам. Хүний бага эмч. Увс. 5 сарын 15 - нд амь эрсэдсэн.
231. Бямбын Цэдэв. Заставын улс төрийн орлогч : 5 сарын 21 нд бөмбөгдөлтөнд өртөн нас барсан.
232. Дарьзавын Лувсандамбаа. 6 сарын 10 - нд Хулд уулын орчим амь үрэгдсэн.
233. Шагдарын Лхамсүрэн. Тамсагийн Отряд. 6 сарын 19 - нд Улаанхад хэмээх газар амь үрэгдсэн.
234. Маламын Гаасүрэн. Цэрэг. Хэнтий Өмнөдэлгэр :
235. Нямсүрэн . Өвөрхангай : нар 9 сарын 3 - нд амь үрэгджээ.
236. Ламгансүрэнгийн Гомбосүрэн. Булган Хангал. 9 сарын 7 - нд амь үрэгджээ.
237. Батын Дашноров. Сүмбэрийн застав. Нас барсан огноо нь тодорхойгүй....
Амь эрсэдсэн Хилчин баатруудын нэрсийг гаргаж өгч туслалсан " Хилийн цэргийн музейн захирал, хурандаа С. Хүүжий гуайд талархал илэрхийльеэ.
Сураггүй алга болсон хүмүүсийг жагсаалтанд оруулдаггүй бөгөөд эмнэлэгт шархаа даалгүй нас барсан хүмүүсийн нэрс олддоггүй юм байна.