Friday, December 20, 2013

24. “Бусдаар тэмцүүлэх...”

Нийтлэлч Алхан Болд. \дуусаагүй, ноорог\ 24. “Бусдаар тэмцүүлэх... ".

/-ОЮУ ТОЛГОЙГОО БУЦААЖ АВАХЫН ТӨЛӨӨ, ГАНБААТАРЫГАА ХАМГААЛЖ ХҮЧ НЭМЭХИЙН ТӨЛӨӨ ЦУГААРАА ЗАЛБИРЦГААЯ!
-Залбирах биш, тэмцэцгээе!!!/ Нийгмийн сүлжээнд тавигдсан хоёр уриалга.           
Монголчуудын дунд бусдаар тэмцүүлэх, хүний гараар могой бариулах, залбирах, өөрөө тэмцэлд оролцойхгүйгээр харин бусдад амжилт хүсэх, ерөөх зэрэг бэртэгчин араншин ихэд тархсан.     

Барон Унгерний цэрэгт Д.Юмтароваас гадна М.Дугаржав, Б.Намсрайжав, Бадамцэрэн, Балсанов зэрэг хэд хэдэн хүн орсон байв. Д.Бодоо тэдэнтэй уулзаж мэдээ хураах, заавар зөвлөгөө өгөхдөө “Цагаан намын Унгерн ба цэргүүд бол... гамингаас улам доор болно. Харин эд нар гаминг зайлуулсан нь манай ажилд нэгэн цагийн завшаан" гэж хэлжээ.

Тэгсэн атлаа Хятадын 15000 цэргээс энэ Монгол Улсыг чөлөөлсөн  AMД-ын дайчдын гавьяаг Сүхбаатар, Чойбалсан, Бодоо, Данзантан дээрэмдээд авчихсан.
1932 оны лам нарын зэвсэгт бослогыг удирдан дарсан Лхүмбийн гавьяаг Чойбалсан дээрэмдэн аваад түүнийг 1938 онд буудаад алчихсан.

  "Бэрэн" группын хариуцлагагүй үйлдлээс болж хятад ажилчид, Монголын үндсэрхэг үзэлтнүүдийн хооронд мөргөлдөөн үүсэх шахав" гэсэн гарчигтай мэдээ, сурвалжлага манай сайтуудаар явав. Чингис Хааны талбайд,  цалинаа шаардсан гэх хятад ажилчид цуглаан хийхийг оролдсон тухай юм. Монгол хүн Та зогс!!! Хятадын Тяньаньмины Талбайд биш, харин Монгол Улсын Чингис Хааны талбайд  дээр хятад ажилчид жагссаныг  монголчууд зүгээр л шохоорхон, 3 дахь этгээд-гадаадын жуулчин мэт хандсан байв. Харийнхан төв талбайд нь даварч, дураараа аашилбал  уг нь ямар ч эрүүл эзэд эмзэглэнэ.
 Энэ Монгол Улс үндсэрхэг гэх залууст л хамаатай эх орон юм уу?!
Эдгээр залуус л Монголоо өмөөрөх ялтай, харин бусад нь  ажиглах эрхтэй  үү?

Ганц охин Чингис Хааны Талбайд ганц охин суулт хийж байна: Би бол "Босоо Хөх Монгол" ТТБ-ын гишүүн Анударь, МУИС-ын эдийн засгийн 2-р курсын оюутан, 20 настай. Хуурай өлсгөлөнд шилжих гэж байсан 14 дэх хоногт нь Босоо Хөх Монгол"-ынхныг төрийн цагдаа нар аваад явсан. Тэр өдөр бүтэн сайн байсан. Social media-зар тараагаад маргааш нь талбай дээр 10 цагаас хүмүүстэй уулзсан, ярилцсан, зөвшилцсөн.www.facebook.com/video.php?v=603733763060813&pnref=story

Өөрийг нь доромжилбол, монгол хүн тэмцэнэ, үндэстнийг нь доромжилбол огт хөдлөхгүй...

Сүүлийн 20-иод жилийн турш албан ёсны ухуулагч-нийтлэлчдийн айлдсан нэг номлол сан нь -нүүдэлчид бол хар амиа бодсон амьдралтай-гээч юм. Малчин айлд очоод та нэг өдөр үз. Тэр хөндий, гол, уулын бүх хөршүүд нь орж гарна.  Социализмын хамтын хөдөлмөр тэднийг улам  ч хамтач болгосон.  Хотод та бид хажуу хөршийндөө орох нь битгий хэл, хажуугаар зөрөхдөө дөнгөж мэндтэй....

Украйны дүрвэгч гэх нэг залуу Улаанбаатарт явж байхтай нь би таарав.
"-Чи хаанаас ирэв?
-Би Украйнаас ирлээ. Тэнд дайн болж байна. Тэгээд би тэндээс дүрвээд явж байна.
-Донецкийн БНУ-ын дайчид Украйн Улсынхаа цэрэгтэй байлдаад байгааг  чи зөв бодож байна уу?
-Зөв. Байлдахгүй л бол Украйны арми тэднийг ална шүү дээ.
- Чи тэгээд байлдахгүй яагаав, хар амиа бодоод энд хүрээд ирсэн юм уу?
-Дайн бол шийдэл биш. Агуу их Ийсус гэдэг хүн л тусална" гэв. Иинхүү энэ эр хар амиа хичээн тутаан яваагаа Иисүс мэтийг ярьж халхавчилж явна. Дашрамд хэлэхэд, Донецкод сайн дураараа байлдаж байгаа,  Оросын Агын Буриадын өөртөө Засах Тойргоос гаралтай "Ваха" хэмээх буриад залуу интернетэд их алдаршаад буй билээ.

Монголчууд сүүлдээ бүүр гутлаараа тэмцүүлдэг болжээ. 2016 оны хавар Монголын Залуучуудын Холбоо Чингис Хааны талбайд хэдэн зуун гутал цуглуулж, цагдаагаар хамгаалуулж Монголынхоо төлөө тэмцүүлэхийг шахав.

Монголчууд тусгаар тогтносныг Орос, Монгол хоёрын хоорондох тэмцлийн дүн мэтээр, монголчуудад огт хамаагүй зүйл мэтээр тайлбарлахыг оролдогсод ч манайд бий. Бага зэрэг үнэний хувь энд бий. Оросуудын зарим нь хүсээгүй  бол, нүүдэлчдийг хүндэлдэг "солиотой" Барон Унгерн хүсээгүй бол өдий Монгол Улс маань Хятадын өөртөө засах орон байхсан биз. Халхын Цэвээн тэргүүн..., Буриадын Жамбалон..., Өвөр Монголын Хайсан гүн... мэтийн хүмүүс санаачлага гаргаагүй бол Унгерны Азийн Морьт Дивиз Монголд орж ирэх үндэслэл байхгүй байв.

Saturday, December 14, 2013

23. "Ковид-ийн ачаар...".

Алхан Болд. \ноорог, дуусаагүй\ 23. "Koвид-ийн ачаар...".

Ковид-ийн ачаар Монгол Улсад гэр оронгүй хүүхэд, хүн байхгүй боллоо. Харамсалтай нь энэ түр зуурынх бизээ.
--------------------------
Өглөө 5-6 цагын үед 3 "төрх"-ийн монголчууд л гудамжид явж байна:
-Шөнөжин наргиж, согтуураад харьж буйчид,
-шил түүгчид,
-ТҮК-ийн гудамж цэвэрлэгчид.
Залхуу хүн шөнийн 4,5 цагын үед сав суулга түүж явах уу? Аль эсвэл даарч хөрсөндөө, орцоос хөөгдсөндөө эрт явж байна уу?
Манжийн үед хятадууд 2 дахин өссөн бол монголчууд 2 дахин цөөрсөн гэдэг.
Эдгээр хүмүүсээ яагаад ашиглахыг хүсэхгүй байна?
Япончуудад өгсөн шигээ дахиад нэг сая долларыг гарган эднийгээ байрлуулан сэргээн, хөдөлмөрлүүлэх төвүүдийг байгуулахсан.

Хэд хоногийн өмнө автобусад явсан хоёр охин цонхоор гудgмжид явсан цагаан ууттанг хараад ингэж “-Амьдарснаас үхвэл таарна” хэмээн хэлсэн бол дараа нь нэг настан бас л энэ өгүүлбэрийг давтах нь тэр. Байнгын хэллэг болох нь. Тэдний хүслээр бол олон мянган монгол үхэх нь. Үүнтэй холбогдуулаад урьд нь хүмүүсээ амьдаар нь оршуулж байсан уламжлал сэргэх шинжтэй.

Цагдаа:- Энэ, тэрнийхээ төлөө амьдарна гэх хүнгүй учраас эдгээр хүмүүс архиа уугаад байдаг- хэмээн ярив.
Хэдэн гэр авч өгсөн ч, хэдэн удаа архины эмчилгээд хэвтүүлж, нугасанд нь тариа хийсэн ч архинаас гарахгүй байгаа хүмүүсийг яаж аврах вэ. Хүчээр л шууд аврахаас өөр аргагүй. Хүний эрх гэдэг нь монголчуудыг согтууралд живүүл гэсэн үг ажээ.

Одоо согтуурахыг өвчин гэх болж. Архи, пиво\шар айраг гэж хуурах хэрэггүй\, Архийг балгангуут ханиад туслаа хэмээн итгэх нь. Согтуурал гэх нь зүйтэй. Архидалт гэхлээр пиво, дарс нь сугарч үлдчих гээд байна. Архичин гэхээр дарс, пиво уун согтуурагчид сугарч үлдэх нь.
Монголд ажилгүй хүнгүй болсон цагт л гадаадын ажилчдыг эхнэртэй л авчирдаг болох. ЗХУ-ын мэргэжилтнүүд эхнэрүүдтэйгээ ирж байсан нь түүх. Монголын хүний нөөц ба хог түүгчид. Хог түүгч эрсийн тоо харьд одсон эмсийнхээ тоотой тэнцүү. Социализмын үед ямар нэгэн үүрэг гүйцэтгэж явсан хүмүүс хог түүгч, тэнүүлчин болсон нь цөөнгүй.
Өглөө 5 цагын үед зөвхөн 3 төрлийн хүн явж байна: замын цагдаа\хаяа\, бар-аас гарж яваа залуус, сав түүгчид. Биеийн хөдөлгөөн дутсанаас эмсийн хүүхэд гаргах чадвар нь улам багассан. Монголд хамгийн өндөр төрөлт 1978 онд 80 мянган хүүхэд, хамгийн бага нь 1996 онд, хамгийн цөөн хүүхэд төрж, 2010 онд 65 мянган хүүхэд. Автобусаар зорчиж явсан 2 охин цагаан уут үүрсэн хүнийг цонхоор хараад “-Ингэж явснаас үхсэн нь дээр” хэмээн ярьж байв. 2011 оны байдлаар Баянзүрх дүүргийн тамгын газрын 76 ажилтаны 80-аад хувь нь эмэгтэйчүүд.
Би нэг залууг олон жил таних юм. Сайхан ааштай. Энэ жилээс л тэр архийг уудаг болчихжээ. Архичин, ажилгүй залуустай л байдаг болж. Японд аюул болжээ л гэх юм. Манайд түүнээс илүү аюул-үй олон залуус маань архинд донтоод, ажилгүй холхиж байгаа нь түүнээс илүү аюул биш үү. Монголын алдарт боксчин Содномын Гомбо архинд живсээр насыг барсан.

Дамдин аваргын ах Амарбаясгаланы хүү Баясгаланы Гантуяа гэх хүн хог түүж явна. Цэрэгт заставаар явсан гэнэ. Хилийн цэргийн дунд сургуулийг дүүргэсэн гэнэ. Эцэг нь буриад, ээж нь Баянхонгорынх.
Энэрэнгүй мэт дүр эсгэж хийдэд суудаг лам нарт нэр хүндээ аврах боломж бол өнчин ядууст туслах үйлс болохсон...

Friday, December 6, 2013

22. “Ардчилалын багтайгаар...”.


Энд Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэр байлаа. 
"...Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн нурсан эзгүй барилга Чингис хотын иргэдийн аюулгүй амар тайван амьдрах орчинд олон жил саад учруулсаар ирсэн. 
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Идэрбат "Хангал" ХХК-ийн захирал н.Мөнхбаттай уулзаж, хараа хяналтгүй, хариуцах эзэнгүй мэт явж ирсэн уг нурсан барилгад  цаашид гэмт хэрэг, хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авахаар боллоо. 
Энэ дагуу эхний ээлжид Хангал ХХК ирэх 9-р сарын 5-ны дотор  өөрийн хөрөнгөөр хашаажуулах, манаачтай болгохоор болсон байна..." 


Нохойн оромж болсон Ноос Угаах Үйлдвэрийн байр:"...Ноос угаах үйлдвэрээс өнөөдөр агуулах нь л үүргээ гүйцэтгэж байна. Харин бусад нь эзгүйрчээ. Социалист нийгмийн үед аймгуудын машин хонон өнжин дугаарлаж ноос тушаадаг байсан газар өдгөө нэгэн цагийн дурсамж сэдрээн дүнсийх авай..."

"...Миний мэдэхээр Румын, Монгол хоёрт Аж үйлдвэрийн комбинат байгуулах гэж туршиж байсан. Гэтэл Румын байгуулахаас татгалзаад манай улсад байгуулсан юм билээ. Тухайн үед ямар гайхамшигтай үйлдвэр байгуулсан юм бэ. Би  дэлхийн аль ч улсад манай улсад байгуулсан шиг гутлын үйлдвэр харж байсангүй. Одоо л ганц хоёр улсад тийм үйлдвэр харагдаж байна. Бүх зүйл цогцолсон үйлдвэр байсан шүү дээ, эмнэлэг, сургууль, зоогийн газар, эрдэм шинжилгээ туршилтын төвтэй, ул, цавуугаа өөрсдөө хийнэ. Түүхий эдээ боловсруулна. Зөвхөн утас, зүүгээ л гаднаас авдаг байлаа. Италичууд туслах гэж ирээд гайхдаг байсан. Бүх зүйл нь байхад чухам ямар дэмжлэг авах гээд байгаа юм бэ гэж. Тэднээс загварын тал дээр л туршлага солилцож явлаа. Газар доорх инженерийн шугам сүлжээ нь хүртэл маш нарийн хийгдсэн үйлдвэр шүү дээ. Хуучин нэрээр ЗХУ-ын Новосибирск, Өвөр Монголыг манай үйлдвэр хангадаг байсан гээд бод доо. Гэтэл манай малын арьс тэр олон тооны гутлыг үйлдвэрлэж хүрэлцэхгүй байж билээ..."
-------------------------------------------------------------------------------------

Нийтлэлч Алхан Болд. \ноорог, дуусаагүй\ 22. “Ардчилалын багтайгаар...”.



Цэдэнбалаас үзгийг нь хүртэл хураасан "ардчилагчид", хөрөнгөжих бололцоо олгосон Батмөнхөд хагартлаа талархаж явдаг нь мэдээж.

"Румыны ард түмний тусламжаар босгож өгсөн Циркээс гадна өөр нэг том обьект бол Мебель-картоны Үйлдвэр юм. Инженерүүд нь дандаа Румыны Брашов хотод төгссөн ах эгч нар. Румынд сурч байсны хувьд үйлдвэрээр очно. Хамгийн гол нь Швейцарт үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж, машин техниктэй. Инженер ах нар түүгээрээ их бахархана. Азийн ямарч улсад ийм тоног төхөөрөмж байхгүй, Монголынхоо бүх айл өрхийг Румын хийцийн мебелээр хангана гэж бахархан ярьдагсан. Тэгээд хувьчлал өрнөж албаар дампууруулаад алга хийсэн.  Хувьчилж авсан хүмүүс нь авсан үнээсээ хэд дахин илүү үнээр нөгөө сайхан Швейцарын машин техникээ, гадагш нь зараад түнтийтэл баяжсан байдаг.   Одоо газрыг нь хэдэн тэрбумаар үнэлээд зарахаар бэлдээд сууж байна. " Др.Минжигдоржийн Найданхүү.

Монголд ардчилал гээч- шүүмжилж болдоггүй, жинхэнэ "улаан" юм байна. Шүүмжлэх гэхээр улаан "ардчилагчид" өмнөөс “Аа , чи муу хувьсгалт намынх байна!!! Ардчилал бол өндөг шиг өөгүй зүйл. Танай коммунистууд 1938 онд оросуудтай нийлж лам нарыг алсан, 700 сүм хийдийг маань шатаасан!!!" гэсэн том самбараа шүүрч аваад улаан галзуу дайрдаг. До яамныхан 30-аад онуудад, өөрсдөө хүүхэд, хөгшдийг ч уйлуулан, чичрүүлэн чин сэтгэлээсээ, гардан, бахаа ханган хийсэн яргалалаа оросууд руу чихсэн шиг, "ардчилагчид" буруу бүхнээ оросууд руу түлхдэг.  Тэд өөрсдийгөө дөвийлгөх болохоороо салхин сэнс, нарны зай, гар утас...  гэхчлэн техникийн дэвшлийг ч нам руугаа наадаг.
Ельцин, Чубайс нар хувьчлал хийхын тулд Америкын ТТГ ажилтнуудыг багтаасан 200 зөвлөгчийг авчирч ЗХУ-ыг аж үйлдвэр эдийн засгийг сүйрүүлсэнтэй төстэй явдал Монголд болсон...
Монография «Транснациональная организованная преступность». Владивосток, 2001 г.

Например, в главе № 4 «Криминальный рынок металла» говорится:
«Спрос государств АТР (Азиатско-Тихоокеанский регион. – FLB) на российский металлолом породил соответствующее предложение. Российские государственные организации сбором металлолома не занимаются. Порождённый зарубежный спрос необходимо удовлетворять. Для этих целей в массовых количествах стали появляться пункты сбора металлолома, чаще нелегальные. Для их организации стали приспосабливать частные дома и гаражи, брошенные здания и складские помещения. Сдают не столько бесхозный металлолом, сколько действующее оборудование и ценные детали с них. Для их беспрепятственной перевозки через границу в местах пропуска через границу используют коррумпированные связи или подлинные документы официальных структур о якобы законной перевозке металлолома. Для скупки металла в таких масштабах необходимы наличные деньги в огромных размерах, которые чаще имеют сомнительное происхождение. С их помощью организован бесперебойный и гарантированный массовый сбор и масштабная переправка металла любого происхождения через Государственную границу. Такой «коммерческой» деятельностью занимаются только криминальные структуры международного размаха, которыми являются ОПФ ТОП, имеющие необходимые контакты с зарубежными ОПФ». Узнать детали: https://flb.ru/1/3637.html
1998.10.09-нд Өнөөдөр сонинд нийтлэгдсэн Ш. Даваасүрэны нийтлүүлсэн "Монголдоо аварга үйлдвэрүүдийн оршуулгын газар" нийтлэлээс иш татвал: "...Хар төмөрлөгийн Үйлдвэр, Дулааны цахилгаан Станц хоёрыг л эс тооцвол

Ардчилал гээч өөгүй юм байдаг гэж 1990 онд цээжлэнгүүтээ тархинд доторхи цагаа зогсоочихсон хүмүүс Монголд тун олон байна.  "Ардчилагчид" ойгоо тэмдэглэх болохоор "бид та нарыг гадаад паспорттой болгосон,  шар сонинтой болгосон, малыг чинь өгсөн" гэхээс биш, тэд Монголын үйлдвэрүүдийг сүйрүүлж, ажилчдыг нь гудамжинд орхисноо, сумдыг номын сан, нийтийн халуун усгүй болгосноо   огт ярьдаггүй. "Тусгай хангамжийг халъя!!!" хэмээн Сүхбаатарын Талбайд орилж байсан хүмүүс тэдний хүүхдүүд тэнгэрийн амьтад болчихсон өнөөдөр Богд Уулын

Үнэндээ 1990-ээд онуудад, айлаар бол "ардчилал" гэсэн гоё баг өмссөн нэг хүү нь  гэрийнхээ зуухыг өшиглөж унагаад урд хөршдөө сэм зарчихсантай адил юм Монголд болсон. 1990 онд монголчуудыг сэрээх гэсэн хүмүүст өвгөдийн маань цоглог бүрээн дуу биш, хаанахынх нь тодорхойгүй жингэнэсэн хонхны дуу санаанд орсон нь хачин. Хонхоор хажуу айлынхнаа ч сэрээж чадахгүй бол бүрээн дуугаар хөндийн айлуудыг битгий хэл хамаг монголчуудыг сэрээх биш үү?!  Хятадууд нас барагсадынхаа толгой дээр хонх дуугаргадаг гэдэг. "Сэрэнгүүтээ" манайхан хамаг юмаа сүйтгэж, нурааж, хулгайлж эхэлсэн нь бүүр ч хачин. Манжууд: -Уулын орой дээрээс дун бүрээ хүлээхэд нь айл бүрээс бүрэн зэвсэглэсэн монгол цэрэг гарч ирж байна. Тиймээс эднийг хонх, дамар дуугарахад айл бүрээс орхимжтой лам гарч ирдэг болгоно- гэсэн гэдэг.  Тэд ч санасандаа хүрсэн.

Зах зээл, шинэчлэл Монголд 90 онд биш, Горбачевын өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр  уг нь 1986 онд эхэлсэн. Автозасварын заводын ажилчин: -манайхан тоног төхөөрөмжөө түрээсээр авч, сэлбэгээ үйлдвэрээсээ худалдан авч сард 8-15 мян. төгрөг авдаг болоод байтал ардчилал гарч ирээд сүйрүүлсэн- гэж ярьж байна лээ. Хятад, Вьетнам шиг, сүйрэл, сүйтгэлгүйгээр, дэс дараатай, алгуур зах зээлд шилжиж байсан тэр үед хөрөнгө идэж чадахгүйгээ гадарласан этгээдүүд ардчилсан хувьсгал, өмч хувьчлал нэрээр бужигнуулан завшиж санасандаа хүрсэн.

Худалдаа, бэлтгэлийн яамны барилга засварын контор 1991 онд тарсан. 100-аад хүнтэй тэр газрын архив нь ч одоо олдохгүй байна. Улсын архивт очиж асуухад ч сураггүй байна. Байран дээрээ байхгүй хувийн 2 бригад болж тарсан байсан.
1970 онд манай газар тариалан 1500 трактортой, 1500 ХААН-н инженертэй болсон байж. Хамгийн сүүлд байгуулагдсан Хурахын САА-ыг өмч хувьчлалаар үнсэн товрог болгожээ. Батширээт сум зүүн бүсийг гэрийн тавилга, модоор хангадаг модны үйлдвэртэй байсныг хувьчлал нэрээр дампууруулсан.
Дарханы ахуй үйлчилгээний удирдах газар 1989 онд монголд анхны хувьчлагдсан байгууллага болсон. Ховд аймгын Мянгад суманд халуун ус 1997 онд үгүй болсон. Увсын Наранбулаг сумын халуун ус 90 оны эхээр сүйрээд 2005 оны үед л сэргэсэн...

2010 оны зуны нэгэн өдөр би Таван Толгойн тэнд байсан зөвлөлтийн цэргийн ангийн балгас дээр очлоо.  Тэнд "Портер"-той хэдэн хүн тоосго авахаар очсон байв. 20-иод жил өнгөрсөн ч ардчилагчдын хараадаг социализм, орос хоёрыг монголчууд мөлжиж дуусаагүй л байна. 1912 оны зун явахад Булганы Дашинчилэны дэргэд байсан зөвлөлтийн цэргийн газар доор булаастай шатахууны маш олон зузаан савыг гаргасан, дараа явахад  тэдгээрийг автогенаар зүсэж тэнийлгээд авч явахад бэлдсэн байв.
Эрүүл саруул, боловсролтой, мэргэжилтэй хүмүүстэй БНМАУ-ыг үйлдвэр, халуун ус, номын сантай нь 1990 онд Жамбын Батмөнх ардчилагчдад хүлээлгэн өгөхийн өмнө тэднээс "-Монголчуудын олон жил бүтээсэн их баялагыг нь бид сүйрүүлэхгүй, завшихгүй, өөрсдийг нь амаар нь шороо үнхүүлэхгүй!!!- гэсэн өчигийг ард түмний өмнө авах ёстой байв. Гэтэл Батмөнх тэгээгүй, бүхэл бүтэн улсыг тэдэнд зүгээр л бэлэглэсэн. Монголынхоо төлөө хуруу, үзэг,  нүд, толгойгоо чилээсэн Юмжаагын Цэдэнбал гуай байсан бол лавтайяа тэднээс ам өчиг авах байсан. Цэдэнбалыг оросууд биш, харин эд баялгаа сүйрүүлж байсан хүмүүс л Монголд ирүүлэх сонирхолгүй байсан биз.
Цэдэнбалтаны "идсэн" нь одоогийнхны хажууд далайн дусаал. Цэдэнбал өөрөө хэдэн ном, үзгээ л идсэн байх. Сүүлд үзгийг нь Филатова-аас хураан авсан гэдэг. 90 онд Монголыг яаж сүйрүүлсныг бодоход хардах сэрдэх үндэс Цэдэнбалд даргад байсан нь харагдаж байна.
2014.4.23-нд "25"-ээр УИХ-ын гишүүн Ганбаатар: Монголын ард түмний 70 жил бүтээсэн баялагыг дэлхийн зах зээлийн үнээс хэдэн мянга бага үнээр зарж, луйвардаж авсан хүмүүс ганц шөнийн дотор тэр бумтнууд болсон" гэж үнэнийг хэлсэн. Ямар ч бизнес эрхэлж яваагүй мөртлөө гэнэтхэн олон тэр бумын хөрөнгөтэй болсон улс төрчид олон байна

"Ардчилал, хүний эрх" хэмээн улс, аймаг, сумынхаа талбай дээгүүр хашгичаад ирэхээрээ хүмүүс учиртай болоод эхэлдэг:
 “Алтан загасны үлгэр”-ийн ид шидтэй загас  Х.Болдбаатарын хүслийг биелүүлж өгөв үү гэлтэй  ард түмний нүдэн дээр Х.Болдбаатарын амьдрал гэнэтхэн дээшлэхийг Налайхчууд харах болжээ.
Төрийн албаны цалингаар энэ бүхнийг авах боломжгүй, дээр нь ямар нэгэн шидтэн Х.Болдбаатар даргад  туслаагүй л бол тэрээр ингэж гэнэтхэн “баяжих” болсны учрыг одоо л Налайхчууд ухаж  ойлгож байна.  Эрх мэдлийг энэ хүн эд хөрөнгөд хүрэх арга  зам гэж ойлгосон бололтой юм билээ.
Хүмүүсийн амнаас ам дамжин яригдаж байгаагаар бол “Засаг дарга Х.Болдбаатар урьд өмнө ямар нэг бизнес хийж байгаагүй. Ийм их хэмжээний мөнгө цуглуулсан байх ямар ч боломжгүй. Тэгэхээр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжид газар худалдах, олгосон газрынхаа оронд бэлэн мөнгө, автомашин авдаг” гэх юм билээ.  Сонгуулиас өмнө гэр хороолол дундаас дүүргийн хөгжил цэцэглэлт,  ардчилал хүний эрх чөлөө, тэгш байдлын тухай гал цогтой үгээ хэлж, үйлдлээрээ манлайлдаг байсан  Х.Болдбаатар  даргыг  “хонины арьс нөмөрсөн чоно” байсан гэдгийг бид яаж мэдэх билээ гэж Налайхчууд өдгөө халаглаж  сууна...."http://www.bolod.mn/News/145627.htm

Хохироогчын хөшөө сүндэрлэсээр буй "ардчилсан" Монгол Улсад, хохироогчын эрхийг дээдэлдэг, сүүлийн жилүүдэд гэмт хэрэгтнүүдийг байн байн олноор  сулладаг болж, тэр 7.1-ны  дараах өршөөлөөр 12-хон настай охиныг хоолойг нь хэрчиж хөнөөсөн алуурчдыг ч -насанд хүрээгүй- хэмээн суллан, шоронууд бараг хоосорсон гэдэг.  Хохирогчдын ар гэрийнхэн хичнээн тарчилж яваа бол. 2013 онд 5 настай хүүг заазуурдан тарчлаагаад 8 жилийн ял авсан тэр яргачин магадгүй, "-Би  өршөөлөөр суллагдчихна- гээд өөдрөг суугаа биз. Эргэн сануулахад: http://www.unen.mn/content/26484.shtml

Оросын коммунистуудад биггий хэл, цагаантан, ногоонтнуудад нь  ч  дургүй манай "ардчилагчид"  Хятадын коммунистуудад ч элэгтэй гэлцэнэ. Урд зүг рүү харж байгаад оросуудыг хараан зүхээд "ардчилагч" болдог нь хачин. Ардчилсан ямаа, ардчилсан биш ямаа гэх нь холгүй байдаг "ардчилагчид" маань ардчилсан биш намынхантай "ашигтай" үед тэврэлддэгийг  монголчуудад хохиролтойгоор хийсэн Оюу Толгойн гэрээ.

Шашныг маань хорьсноор коммунистууд манай монголчуудын сайхан  араншинг эвдсэн -хэмээн "ардчилагчид" 90-ээд оны эхээр халаглан байв. Тэгээд Будда битгий хэл дэлхийн бүх шашныг Монголд цэнгүүлэв. Одоо аль ч суманд очиход шинээр баригдсан "соёлын төв" нь суварга, сүм, хийд. Тэглээ гээд  монголчуудын араншин ихээхэн доордсон гэхээс биш лав л дээрдсэнгүй.

Ардчилалын ачаар Улаанбаатарт машин багтахаа больсон гэнэ. Тийм ээ. Дэлхийд 18-т орох том нутагтай атлаа, хувьчлал нэрээр аймгуудад байсан үйлдвэр, аж ахуйгаа сүйрүүлсний улмаас  амын тал нь ганцхан хөндийд цуглаж, бас корей, вьетнам, хятад болон бусад харийнханд ажлын байраа бэлэглэснээс болж  монгол эрчүүдийн ихэнхи нь таксичид болсон учраас машин багтахгүй байгаа юм. Зарим гадаадынхан Монголыг маань ганц хотттой улс гэж дооглох болж.

https://ikon.mn/n/5n8

Хэзээ нэгэн цагт Монгол Үндэстний Түүх үнэнээр бичигдвэл, тэнд Монголд 1990 онуудад хувьчлал нэрээр ард түмний өмчийг сүйрүүлсэн, хулгайлсан, дээрэмдсэн, 2000 онуудаас эх орноо худалдсан,  үй олон цагаачдыг оруулсан   хүмүүсийн нэрс орох бизээ.
 
Ард түмнийг өмчийг залилан, хулгайлан, дээрэмдэн авсан хулгайчид өнөөдөр зурагтын дэлгэцэнд  эрхэм хүний дүрийг эсгэн сууна.  Хулгайлаад удсан бол  хулгай ч биш гэх  сэтгэхүй. Хүүхдүүд нь "-Аав, өвөө хулгайлсан болохоос биш би хулгайлаагүй, тийм учраас энэ бол миний хөрөнгө..." хэмээн гүрийхэд бэлдэж...

Тагнуулын Төв Газарын анхны дарга бэлтгэл хошууч генерал Батцагааны Циирэгзэн: 
"... -Ингэхэд таныг Аюулаас хамгаалах байгууллагын даргын албан тушаалаас яагаад өөрчилсөн бэ?
-Нэгдүгээрт, намайг албан тушаалаас зайлуулах нь мэдээж байсан, хоёрдугаарт, шинэ төр, засгийн удирдагчид аюулаас хамгаалах байгууллагыг өөрсдийн хувийн болон нам, эвслийн явцуу эрх ашиг сонирхолд ашиглахийг оролдоно гэж үзээд би тэдний гарын "угаадас" болохоос болгоомжилж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.
- Сүүлийн үед хэвлэлүүдэд хятадын аюул гэгчийн талаар мэдээ нилээд нийтлэгдэх болсон. Энэ талаарх таны бодол?
-...Гэхдээ Хятадтай өнөөгийн энэ задгай, замбараагүй харилцааг үргэлжлүүлээд байвал төрийн уламжлалт боллоготой энэ их гүрний эрхшээлд орох тун ойрхон байх шиг байна...
...Улсын Их Хурлын эрхэм гишүүн Баабар хэмээх Бат-Эрдэнийн Батбаяр: Хятад үндэстэн хүссэн хүсээгүй ч цаашид улам олон болон үржиж  амьдрах хүрээгээ тэлэх болно. 50 юм уу, 100 жилийн дараа хятадууд хүн ам сийрэг суух Сибирь тийш тэлэх байх. Юугаар ч хорьж тогтоох арга үгүй түрлэг. Энэ түрлэгээс бид төмөр хөшиг татаад юм уу үндэснийхээ авөрмөц хуучин заншлыг хадгалснаар хадгалж чадахгүй" гэж /"Ил товчоо", 1996.8.11-но.23/бичсэн нь монголчуудыг хятадын сүр хүчээр далайлгаж, эх орноо найр тавин өгөхийг уриалж байгаа нь яавч монгол сэтгэл биш, харин хятад санаа байж болох юм.
-Хятад санаа гэсэнтэй чинь холбогдуулан асуулт гараад ирлээ. Та хятадийн эрлийзүүдийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-  Монгол дахь хятадын эрлийзүүдийн онцлог бол эцэг нь хятад, эх нь монгол байдаг...Тийм болохоор би эрлийз хурлийзуудад гадуурхах сэтгэлээр ханддаггүй. Надад эрлийз найз ч бий. 
Харин 1990 оны ардчилсан гэгддэг хувьсгалын дараа төр, засгийн голлох албан тушаалуудыг эзэлсэн хятад удмын буюу хятадтай ураг барилдсан хүмүүс монгол орон, монголын ард түмэнд хүнийрхүү хандсан бодлого явуулаад байгаа зэвүү хүрдэг болсон.../ "Дээдсийн Хүрээлэн" сонин.
Б.Циирэгзэн- онд Москвад УАХХ-ны дээд Сургуулийг төгссөн. НАХЯ-ны  ахлах төлөөлөгч, орлогч сайд, УАХЕГ-ын дарга, Куба, НҮБ, Хятадад атташе, засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв, Интерполийн үндэсний нарийн бичгийн дарга, "Буян" компанийн улс төрийн зөвлөхөөр ажиллаж байв/   

Tuesday, December 3, 2013

21. "Зэс+молибден ба зэс+алт".

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. No.21. "Зэс+молибден ба зэс+алт...".
Монгол 6 төрлийн ашигт малтмалтай. Тэднээс хамгийн том нь нүүрс, зэс хоёр.
/A roualty=a payment made by one party to another that owns a particular asset, for the right to ongoing use of that asset/
Роялтийн төлбөр. Зурагтаар байнга сонсогддог нэгэн хэллэг. Ашигт малтмалыг ашигласны төлөө төлөх төлбөр. 
Эрдэнэтынх -18%,
Оюу толгойнх -5%
/2020 оны байдлаар/

Эрдэнэт= зэс+ молибден.
Оюу Толгой =зэс+алт+мөнгө .
Оюу Толгой бол Эрдэнэтээс 6 дахин том орд.
Гэтэл хөрөнгө оруулалт анх амалснаас 5-6 дахин амалснаасаа 5-дахин нэмэгдээд байна. 
/Монгол төмөр замгүй учраас, Гашуун сухайтаас машинаар нүүрс тээвэрлэх нь Австралиас далайгаар Хятад руу тээвэрлэхээс өртгийн хувьд үнэтэй байна/.
/Боловсруулах үйлдвэргүй учраас Монгол асар их ашгаа алдаж байна/ Эрдэнэт боловсруулах үйлдвэргүй хэвээр.

Улаанбаатар хотын 54 сургуулийн 5"б"-ангийн сурагчид гайхаж байна. Архангангай аймгийн Батцэнгэл сумын 5"б" ангийнхан бас гайхаж байна. Яагаад Оюу Толгойн "ардчилсан" гадаадын компани 3 дахин Монгол Улсад 3 дахин бага төлж байгааг ойлгохгүй байна.

Turquoise Hill Moнголын баялагыг барьцаалж зээл авчихаад түүнээсээ Монголд зээл өгч давхар ашиг олж байна.






.

Monday, December 2, 2013

20. "Монголчууд ДЭЛХИЙ-г тэжээх гэж зүдэрч байна".

Нийтлэлч Алхан Болд.\дуусаагүй, ноорог\No.20. "Монголчууд ДЭЛХИЙ-г тэжээх гэж зүдэрч байна".

Монголчууд 2042 онд Оюутолгойгоос ашиг хүртэнэ.



...7.19. Хагас сайн. Үд дунд. Шохойн чулууг эгнүүлж барьсан олон овоотой нэгэн уулын нилээд бэлд үхэр голдуу амьдардаг 15 монгол гэр байна. Бороо их орж ногоо сайн ургаан хөндийнүүд малчдыг ийнхүү цуглуулжээ.  Тэдний нэг нь, 1821 онд Тимковский энүүгээр явахдаа танилцаж байсан, одоо бурханы оронд буй зураачийн шавь- мөнгөний  дархан ажээ. Энэ шавь            нилээд ядуу амьдарч байна. Монголчууд сайн эмээл, асаагуур, хутга мэтийг нутгийнхаа дархнаас биш, харамсалтай нь, хятадуудаас  худалдаад авчихдаг учраас энэ хүн ажилдаа амжилт гаргаагүй нь энэ...".
 
... The room itself was quite tidy, copper kettles, pots, basins, cups, an iron box, and a laquered wooden chest. We were told that the iron and wooden boxes came from Urga, the cattles and other utensils from Sining, and wooden bowls from Paot'ou. Apparently Inner Mongolia has no handicrafts whatsoever; everything it uses is purchased elsewhere.../page 8, "Chinese Agent in Mongolia". 1949/

"...In Gobi no wood grows. The Mongols have, therefore, to buy in Kalgan or Urga the long fishing-rod-like birch poles used in catching their horses. As these poles are too long to carry on a camel, it is usual to tie them up into a bundle, fix one end to a camel, and let the other trail on the ground. A day or two before we had noticed a caravan with such a bundle of rods, going south, and the Mongol, as he rode hither and thither in the dark, detected in the sand the trail of this bundle of rods, and shouted out, with great glee, that we were all right, he knew all about it... /"Among the Mongols"/

/"...VII.19. Суббота. Дневка. У подошвы хребта, покрытого многими обонами, из плитняка сложенными, ныне поселилось около 
15 юрт монгольских, богатых скотоводством. Хорошая трава, явившаяся после обильных дождей, привлекла жителей в здешние долины. В числе сих жителей находится один серебряных дел мастер, ученик покойного художника, которого г. Тимковский в 1821 году здесь видел. Живет он довольно бедно, ибо монгол скорее купит для себя хорошее седло, огниво, нож или табакерку в Китае, чем прибегнет к своему земляку, по скудости работы не могшему сделать много успеха в своем искусстве..."/
\Ковалевский Осип Михайлович
Дневник, веденный во время путешествия с XI Миссией в Китай
9 окт. – 11 дек. 1830 г.\
1879-1880 онуудад орос судлаач Монголд ажигласнаа бичсэнээс: \...Сапоги и шапка также везутся для халхасца изъ Куку-хото за 1000 верстъ. Въ этомъ отношеные счастливо отличается дюрбютски народъ, который самъ себе шьетъ сапоги и делаетъ железный вещи. Не знаю, чемъ объяснить такое отсутствте ремеслъ у монголовъ; искони ли они были такими невеждами или древняя ремесленность убита у них впоследствии китайской торговлей....\Потанин Г.Н "Очерки Северо-западной Монголии". 

Эсгий туургатнууд -киргиз, монголчууд.
Хятадууд монголчуудыг байсан бол Киргизийн талд юу болж байсан юм бол: 

"...На правом берегу Сырдарьи, в 170 верстах водяного пути и 80 верстах сухопутного от Аральского моря, лежит город Казалинск, имеющий 600 домов, из которых 200 принадлежит русским, и 3500 жителей; из последних 1000 приходится на долю уральских казаков с их семействами. К остальному населению принадлежат сарты, бухарцы, татары, киргизы и даже несколько евреев. Богатейшие купцы -- бухарцы.
   Киргизы, напротив, все бедны; зажиточные из них остаются в степи, где живут своими стадами...". 

Свен Хедин "В сердце Азии" /Памир-Тибет-Восточный Туркестан/путешествие в 1893-1897 годах.
http://az.lib.ru/g/gedin_s/text_1898_en_fard_genom_asien.shtml

"...Мы продолжили путь уже по берегу горной речки и вскоре подошли к киргизскому стану. Белые и серые войлочные юрты кочевников были заметны еще издали; толпа уже ожидала нас. Мы разбили лагерь поблизости. Хозяева были настроены гостеприимно и предложили нам сочные дыни — угощение, которого мы давно не видели. Женщины и дети производили хорошее впечатление своей опрятностью; войлочные палатки были искусно убраны внутри коврами и вышивками. В некоторых палатках стояли большие, богато украшенные андижанские сундуки. Зажиточность местных кочевников бросалась в глаза; казалось, что санджуские киргизы жили гораздо лучше многих своих собратьев. Киргизские женщины окружили Елену Ивановну Рерих, восторгаясь ее костюмом. В общем, это были дружелюбно настроенные люди. Санджуские киргизы разводят главным образом яков и овец. Л ошадей здесь сравнительно немного, а верблюды встречаются еще реже. Верблюды, пасшиеся поблизости, принадлежали богатым яркендским и хотанским торговцам. 8 октября. Наш путь шел вниз по течению горной речки Санджу-су...".

"Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжъе!' гэсэн өнчин уриа атлаа зальжин уриа Монгол Улсад бий. Манай дарга нар  түүнийгээ тайлбарлах дургүй. Ихээр тайлбарлах гэхээр үндэс-ийн гээч үгээ ч  тэд тайлбарлах ёстой болно. "Үндэсний" гээч нь "үндэстэн"-ий гэсэн утгатай огт биш бөгөөд харин "Монгол Улс дахь" гэсэн зальт үг ажээ. Тэгэхлээр, жишээ  нь, Монгол дахь үй олон вьетнам засварын газрууд, корей ресторанууд бас "үндэсний үйлдвэрлэл" гэнэ. 
"Буян" Базарсадын Жаргалсайхан -Хөрөнгөтнүүд л Монголыг авч явна- гэж номлох дуртай. Онолын хувьд тийм ч байж магад. Нийтийнхээ өмчийг 1990 оны луйвардан, хулгайлан, дээрэмдэн олонхоо ядууруулах замаар баяжсан цөөнх маань одоо талархлаа илэрхийлэхийн оронд одоо хүүхдээ филиппин эмээр бүүвэйлүүлж, англи багшаар хэлд оруулж, машиныхаа сэвийг вьетнамаар засуулж, барилгаа хятад эрчүүдээр бариулж...байна. Удахгүй тэд бие, гэр, дэлгүүр,  оффис, ордоноо негрүүд, лалынхнаар хамгаалуулна гэх байх.

Монгол Улсын монголчууд болж өгвөл оймс, хадаас, шүдний шигчлүүрийг ч үйлдвэрлэхгүй байж, харийнхны бараа, үйлчилгээг бэлэн мөнгө, боловсруулаагүй түүхий эдээрээ худалдан авч эцсийн амьсгаагаа хураатлаа Дэлхийг тэжээх аястай.

Харийнхныг тэжээж байгаа нь зөвхөн баячууд биш. Слесарь, инженер, оюутан дэлгүүрт ороод жишээ нь, Корей, Орос, Хятад, Монголд үйлдвэрлэсэн ариун цэврийн цаас өрөөтэй байхад, ёроолд  нь тавигддаг Монголынхыг орхиод, импортынхыг аваад явчихдаг. Оройд залагддаг ганц монгол бараа  бол "идээний дээж" хэмээх архи, пиво гээч хор. Манай дэргэдэх дэлгүүрт гэхэд л энэ хорыг бурхан тахил мэт дээр залчихсан, харин сүү, хүнс бараг шаланд  хэвтэж байдаг.
Хэдэн жилийн өмнө, манай сумынхан “Чингис” зочид буудлын нэг жижиг танхимд ярилцлага хийв. Яриа халаад эхлэнгүүт уулзалтыг маань ивээн тэтгэж буй хүн буюу манай нутгийг ухаж буй уурхайн эзэн “-Хэдүүлээ нэг ресторанд очиж цай, хоолтойгоор  тухтай ярилцъя” -гэсээр биднийг тусгай автобусад суулган хятад ханз хаягтай нэгэн рестораны өмнө ирээд зогсох нь тэр \Улаанбаатар тэр үед хятад, корей хаягаар дүүрсэн байсныг сүүлд "Даяар Монгол"-ынхон болиулсныг та мэднэ\. Би гайхан "-Нутгийн хүний хоолны газар, эсвэл аль нэгэн монгол ресторанд орлого оруулахгүй яасан юм бэ?!” гэж хажуугийн хүнд хэлж дуусаагүй байхад , манайхан бүгд- таягтай хөгшид ч хятадынхад шурхийн орчихсон билээ. 

Саяхныг хүртэл галт тэргэний буудалд,  дамжин өнгөрч буй жуулчдад уран зураг наймаалах гэсэн монголчуудаа цагдаа нар баривчилж, зургыг нь хурааж, Хятад, Орос руу "аваачих" мөнгийг нь монголчуудаас харамлаж Хятадын төлөө зүтгэдэг байв.
Барууныхан Хятадад мотоциклоор аялах нь ховор. Учир нь, тэд хятадуудыг- хөтөч, орчуулагч, тогооч, хянагчийг хөлсөлж "хан хүү шиг аялах" албатай болдог. Өнгөц харвал Хятад нь коммунист-цагдаагийн улс мэт ч, үнэндээ тэд ийм аргаар жуулчдийн мөнгийг сааж, хүмүүсээ ажилтай байлгаж байна.

Социализмын үед  малаас бүх юмыг, яс, эвэр туурайг хүртэл үлдээлгүй тушаадаг байв. Гэтэл одоо яс уул талаар дүүрэн хэвтэж, түүнийг жуулчид гайхаж шохоорхож, хонины ноос олон жил гуу жалгаар хөглөрсөн.

Харийнхан газрыг нь ухаж, эмсийг нь хэрэглэн Монголоос иж бүрэн үйлчилгээг авч байна...Нөгөө Хүрэлбаатар эмчийн авч чадаагүй олон монгол эхнэр өнөөдөр харийнханд байна. Эхнэр гээч нь гадаадад сургуульд яваад ирэхэд нь бас нэг монгол эмийг жирэмслүүлээд Улаанбаатарт сууж буй цагаач байх жишээтэй...

Харин Монголчууд очоод мөлжүүлэхгүй бол нь ирээд мөлжих гэж энэ хэтэрхий олон харийн гуанз, эмнэлэг бий болжээ.
Жишээ нь, жуулчид гадныхны тээврээр Монголд ирж, гадаад эзэнтэй буудалд байрлаад, гаднын ресторанд хооллон, гадаад эзэнтэй тур оператороор Говь, Хөвсгөлөөр аялаад гадныхаа онгоцоор буцахад тэдний мөнгөнөөс шавхруу нь л монголчуудад оногдож байна...
Японд гадаадын компаниуд, ресторанууд баяждаггүй, дампуурахаасаа өмнө нутгаа буцдаг гэдэг. Корей нар ч адилхан. Учир нь гадаадынхныг тэжээхгүй гэсэн хүмүүжлийг корей, япончууд хүүхэд байхдаа олчихсон байдаг. Сургуульд хүүхдийнхээ толгойд суулгадаг гол хичээл нь тэр. Америк-д нэгэн корей баян Хёндайгаа л унадагаар зогсохгүй, бас охин, хүргэнээ ятгаж "ядаргаатаад" байгаа тухай өрөөний минь анд ярьсансан. Уг нь Хёндай бол хөлд орж байгаа хөөрхий биш, харин хэдийн дэлхийгээр давхичихсан том компани шүү дээ.

2009 онд монголчууд өөрсдийн зураг, тооцоогоор цахилгаанаар явдаг авсаархан “Дуобус” хийчихээд олныг үйлдвэрлэх, экспортлох санхүүгээр гацчихаад байхад манай түшмэд "нөгөө юм"-аа авах гэсэн бололтой хуучин, өвөл  цонхныхоо мөсийг монголчуудаар маажуулдаг 400 автобусыг авч баян Корей Улсын олон  сая ард түмнийг тэжээлцсэн билээ. 

Үйлдвэрүүдээ устгаж, импортынхоо татварыг тэглэснийгээ “бид ардчилсан хувьсгалаа хийсэн гэж онгирдог, амьдрал муу байна хэмээн гайхдаг. Дэлгүүрт, монгол нь байсаар атал гаднын бараа, хүнсийг авдаг, корей ресторанд хооллодог, вьетнамаар машиныхаа сэвийг засуулдаг хүмүүс -амьдрал муу байна- гэж гомдоллох эрхгүй.  Бид, монгол хүнээ голж, тойрч, харийнхныг тэжээж, баяжуулж тэднийг Монголын эзэд  болгочихоод сүүлд нь -Та нар биднийг мөлжсөн- гэж "новширч" чадах уу?!  "Битгий хуц" л гэнэ биз. Монголчууд Хятадын 1300 сая хүн, Вьетнамын 80 сая, ...  хүнийг тэжээх гэж зүдэрч байна. 
Та монгол  хүний мэдлийн , эсвэл монгол хүн ихэнхийг эзэмшдэг компани, ресторан, зочид буудлуудаар л, тэр битгий хэл "Paradise", "Super" мэтийн харь нэртэйгээр нь биш,  монгол нэртэйгээр нь үйлчлүүлэх хүмүүжилтэй байж л монгол үндэстэн маань тэсч үлдэнэ. Эс тэгвээс эх орон маань аажмаар Монгол Улс нэртэй ч харийн цагаачдынх болж хувирна.

Төрийн дууллыг хүүхдүүдээрээ өглөө бүр дуулуулж байснаас “Би болж л өгвөл Монгол хүнийхээ хийсэн бараа, ургуулсан ногоо, бэлдсэн үйлчилгээг авна” хэмээн уншуулж баймаар юм. Монгол Улсад хүүхдүүддээ иймэрхүү сурталчигаа хийдэг багш гэж алга. Боловсролын Их Сургууль, Багшийн Коллежид 3-5 жил сурахдаа үндэстний үйлдвэрлэлээ дэмжихын шалтгааныг огт сонсоогүй хүмүүс аргагүй шүү дээ. Ийнхүү орших, эс оршихын А, Б, В үсгүүдээ мэдэхгүй монголчууд -үндэстний үйлдвэрлэлээ дэмжиж өгөөч-гэж гуйлгуулж байгааг гайхалтгүй. Гэхдээ хар ухаанаараа бид  монголчуудаа гээд явбал бүүр ч гайхалтай биш байхсан. Цагаачид засвар чанартай, чанаргүй, хоол нь амттай амтгүй, үнэтэй, үнэгүй үйлчилдэг байх асуудал  биш, гол асуудал бол тэд Монголд үүрлэж бидний хойч үеийг уусгаж, өвгөдийн нутгийн эзэд болох нь л жинхэнэ асуудал юм. Харийнхны ресторанд хооллож,  тэднээр машинаа засуулснаар та монголчуудын мөхлийг санхүүжүүлэн оршуулгадаа бэлтгэж байна.

Бөмбөг тэсэлж буй мусульманчууд биш, харамсалтай нь, харин монголчууд жинхэнэ амиа золиослогч үндэстэн болж буй биш үү?!
Төр, засаг нь үндэстнийхээ үйлдвэрлэлийг дэмждэг, хүмүүс нь монголчуудынхаа бараа, үйлчилгээг авдаг болохоос нааш Монгол өөдлөхгүй.

"Яг 10 жилийн өмнө энэ хүн урд хилээ хаавал монголчууд хөгжинө гэж энэ хүн бичиж байжээ".

19. Моод нь Монголд сэтгэл байгаасай".

Нийтлэлч Алхан Болд.\дуусаагүй, ноорог\No.19. "Моод нь Монголд сэтгэл байгаасай".


Ээжийгээ асарч дүү нараа авч яваа 12-хон настай охин: 
-Хичээл амарчихсан болохоор өглөө 9 гээд босдог. Гал түлж цайгаа чанаад, гэрээ цэвэрлэдэг. Тэгээд ээжийн хэлсэн зүйлсийг хийгээд, дүү нартайгаа хамт хичээлээ үзээд усанд явдаг. Заримдаа зах явж хоол хүнс хэрэгцээтэй зүйлсээ авдаг. Зах явахаасаа өмнө гэрт байхгүй зүйлсээ бичээд авчихдаг юм. Тэгээд өөрийн даах хэмжээгээр аваад, даахгүйгээ маргааш нь авдаг. Дүү нар маань нэг нь дөрвөн настай, нөгөө нь дөрөвдүгээр анги. Дүү нартаа анхаарал тавьж, хоолыг нь хийж өгөөд, дулаан байлгахын тулд нүүрс хийж гэрээ дулаацуулна, хажуугаар нь ээжид иллэг хийж өгдөг. Өдөрт ихэвчлэн иймэрхүү зүйлс хийдэг. Бас хамаатны ах эгч нар маань бас ирж тусалдаг. http://isee.mn/n/7358


2020.3.31-нд хэдэн залуус ТВ4-ээр мэдээ үзэнгүүтээ эгэлхэн айлыг олж ирээд монголчуудынхаа сэтгэлийг хөдөлгөв: "Нялх 3 хүүхэдтэй эмэгтэйг баривчилгаанд, торгуулийн мөнгө төлөөгүйн төлөө, ядарсан иргэнд хуулийн байгууллага төмөр нүүр үзүүлэв." 
--------------------------------------------------------------------------------------------------

Бид 1-рт хүүхдүүддээ -эрдэм сур, их мөнгө ол -гэхээсээ өмнө -замыг зөв гар, болгоомжтой бай- гэхээс л эхлэх хэрэгтэй мэт. Хэнэггүй, хайхрамжгүйгээс болж үхэж, гэмтвэл жинхэнэ харамсалтай биш үү?! Амьд байж л амжуулах биш үү? Өөрөөр хэлбэл амьд явахын хүмүүжил.
2-р эрүүл явахын хүмүүжил. Хөлөөрөө явах, хөлсөө гартлаа гүйхийн хүмүүжил.
Бид 3-рт үндэстнээ гэх үзэлтэй бай-хэмээн хүмүүжүүлсэн бол өнөөдрийн Монголын асуудлуудын хамаагүй бага байхсан. 

Морио дааганд нь сургадаг монголчууд өөрсдөө эмнэгээрээ өтөлж байна. Монгол үндэстэн хуваагдан доройтсон нь дайсан хүчтэй байв гэхээс илүүтэй өөрсдөөс нь, Монгол Улс дорой байгаа нь, бидэнд боловсрол, англи хэл дутсанаас бус харин үндэстнээ гэх хүмүүжилгүйгээс. Хүмүүжилгүй боловсролыг өгдөгөөс л Монгол Улс өөдлөхгүй байна. Боловсролоо ашиглан банк дампууруулдаг, хахууль авч эх орноо худалддаг монголчууд олон байна. Хүмүүжил гэдэг бол зөвхөн сайхан зантай, хогоо саванд хийдэг, нусаа гудамжинд нийдэггүй хүний тухай яриа биш юм. Монголчуудын хувьд хүмүүжил гэдэг бол үндэстнээ гэх үзэл\үндэстний үзэл\ буюу үндэстний эрх ашгаа дээдлэх хүмүүжил юм. Боловсролоо ашиглан улс, үндэстэндээ гайг таригсад олширлоо. Үндэстнээ гэдэггүй хүн монголчуудад гарз, гай 2-ын нэг болно. 
Жишээ нь, 1930-аад онуудад 25000 монгол хүн алуулсан нь больщевик суртал, Сталин, бусад үндэстний гар хөлтэй гэхээс илүү Хорлоогийн Чойбалсан гээч хувь хүний сэтгэцийн эмгэг,  түүний хүмүүжилгүйтэй холбоотой.

Өнөө өглөө сэрэхэд ийм мэдээ тавигдсан байна: Зам тээврийн ослын улмаас 2014 онд улсын хэмжээнд нийт 503 хүн нас барж, 1460 хүн гэмтсэн, үүнээс Улаанбаатар хотод 138 хүн нас барж 726 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Мөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 48 хүүхэд амь насаа алдаж 1164 хүүхэд гэмтсэн байх бөгөөд үүнээс нийслэлд 10 хүүхэд амь насаа алдаж, 1069 хүүхэд гэмтсэн байна.http://sonin.mn/news/gemt-hereg/41115.
Үүнийг монголчуудын хүмүүжилгүйтэй холбоотой гэж үзэх үү аль эсвэл хэнэггүйтэй нь холбоотой гэж үзэх үү? Аль эсвэл зам тээврийн осол гаргавал торгууль ноогдуулаад өнгөрдөг болсонтой нь холбоотой гэх үү? Халаасны хулгайч, төрийн өмчийн хулгайчдынхаа  хувийн жин битгий хэл тоогоор Ази, Номхон далайн бүсэд монголчуудтай хэн өрсөлдөх вэ.

Боловсрол уу, хүмүүжил үү? Эсвэл үзэл үү? Монголчууд боловсролоор дутаагүй. Гадаадынхныг шүтэх талаар бол манай монголчууд дэлхийд байхгүй өндөр боловсролтой гэж би боддог байлаа. АНУ-ын Юта муж улсад 5 жил сураад ирсэн охиноос "юта" гэдэг үгийн тухай учрыг асуухад огт мэдэхгүй байлаа. Тэр бүсгүй энд 5 жил амьдрахдаа музейгээр нь лав ороогүй бололтой. Европын эзлэн түрэмгийлэгчид очихооос олон мянган жилийн өмнөөс энэ газарт ацтек, навахо, гошуд, уте аймгийн индианчууд амьдарч ирсэн газар билээ. Уг нь харьцааны сайхан соёлтой л охин. Харамсалтай нь харьцааны соёлтой ч, магадгүй "хэсэг" хүмүүжилтэй ч, хамгийн гол нь үндэстнээ гэх үзэлгүй явна. Хогоо гудамж, байгальд хаяхгүйн тулд боловсрол, сургалт шардлагагүй хар ухаан л хэрэгтэй. Миний эмээ нэрээ л бичиж чаддаг, ямар ч сургуульд суралцаагүй, боловролгүй нэгэн байсан ч хар ухаан, хүмүүжлээрээ л хаана ч хогоо хаяхгүй хүн байсан. 2014 оны байдлаар, Бельгид франц, фламанд хэлээр нь ТВ-ын 12 суваг, Испанид үндэстний 8 сувагтай байна. Харин Монголд үздэг ТВ-ын 90 сувгын 52  нь үндэстний , монгол хэл дээрхи гаднын 2 сувагтай. Жагсаавал:
TV5sport, Dream Box, MNC, NTN, Star, Royal, ECO,  ZA-TV, PPTV, TV1э0, MASS TV, Shuurkhai, Eagle-2,  TV1, TV2, Seven, Soyon gegeeruulegc, Like, UBS Global, Malchin, Shop Mongolia, TV5 Home Shopping, UBS Music, E-Box, MON Music, Fashion Mongolia, TV5, Education, New World, MNB, TV9, NTV, MN25, C1, TV8, Sport Box, MOLOR TV, TM, UBS, ETV, MN2, SBN, Mongol HD, Eh Oron, Eagle, Movie box, Olloo, NBS, LCN, TV9-2, Odon, HTV.
 Дээрээс нь монгол хэлээрхи Bloomberg, Aist-Mongolia. Харамсалтай нь Монголын эдгээр 50-иад ТВ-ын дунд үндэстнээ гэх туйлбартай бодлого баримталдаг нь хэд байна?! Байна уу, үгүй? Өдөр бүр Корей Улсын ТВ мэт аашилж, тэдний киногоор монголчуудын тархийг угааж байдаг ТВ-үүд ч олон байна. УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга: "Монголоо гэх сэтгэлгүй, монголоо алдсан, монголын гэх бүхнийг муучилдаг, гадныхны гар хөл бологчид энэ улсыг тонон сүйтгэж, монголчуудыг нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг турхиран хагаралдуулж байна. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа сайт, телевиз, радионуудын олонх нь гадаадаас тэр тусмаа нэг улсаас санхүүжилт авдаг болсон байна". \http://gashuun.mn/2215\

Одоо монголчууд уулзаад хоорондоо ярьдаг гол сэдэв нь тулга тойрсон хов жив, өмд гутал. Асар олон тэрбум төгрөг, амьдралынхаа нилээд хэсгийг нэгийгээ гомдоох, нэгэнд гомдох, гомдсоноо ярихад зарцуулж байна.

Монгол хүн уг нь адгуус шиг зөвхөн их идэх, уух гэж биш, харин үндэстнийхээ төлөө зүтгэх гэж төрдөгийг хүүхдүүддээ ойлгуулахсан. Боловсролын Яамыг одоо Хүмүүжил Боловсролын Яам болгох хэрэгтэй. Асуудлууд үндэстний үзлээр л шийдэгдэнэ. Үндэстнээ гэдэг хүн хулгайлахгүй, хуурахгүй, хөлчүүрэхгүй, залхуурахгүй, завхайрахгүй, урвахгүй. Харьд тухалсан монголчуудыг ховхлон авчирч чадваас тэр нь зөвхөн үндэстний үзэл байх болно... Яах вэ? Монгол хүн мөрдөх ёстой Үндэстний язгуур ЭрхАшгийн жагсаалттай болох.  Үндэстнээ номлолтой, удирдагчидтай болгох, буцаад эр үндэстэн болох, үрсээ үндэстнээ гэх үзлээр хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүн боловсрол, хөрөнгөөрөө биш, юуны өмнө хүмүүжлээрээ гайхуулдаг болсон цагт л Монголыг хөгжсөн гэж ярьж болно.

Үндэстнээ гэх үзэл дутсанаас байсан монголчууд хэд хуваагдан ихэнхи нутаг, ихэнхи хүн харийнхны эрхшээлд орсон. Үндэстнээ гэх үзэлтэй байсан бол Монгол улс дахь монголчууд өнөөдрийнх шиг хар амиа хичээсэн нэг зүг рүү урагшлахгүй, тал тал тийшээ зүтгэн буйгаас харийнхны мэхэнд унаж байна. 

Жишээ нь, дараах байдал яагаад үүсэв: 2011.4.29-нд жишээ нь, ТВ9-өөр Таван Толгойн нүүрсийг тээвэрлэж буй хэдэн зуун жолоочийн 90% нь хятадууд бөгөөд монгол жолооч Хятадын нутагт 10км-т орох эрхгүй байхад хятадууд манайд 250км ороод тансаглаж байгаа тухай сурвалжлага явж байсан.  Үндэстнээ гэдэггүй монгол түшмэд болон магадгүй өвөөгийнхөө үндэстнийг гэдэг этгээдүүдээс болж Монголын нутагт иймэрхүү юм болж байгаа.

Монголчууд хогоо хаана хаях хаяхгүйн мэдрэмжгүй хүмүүс биш. Гэртээ шалан дээрээ хогоо хаядаг монгол хүн нэг ч байхгүй, яагаад гэвэл тийм айл огт тааралддаггүй. Гэтэл зүүн болон баруун Монголоос ирдэг хатуу хучилттай замуудын хажуугаар зүсэн зүйлийн хог хөглөрнө. 

Сургуульд заагдах ёстой хамгийн чухал хичээлүүд:

А. Болгоомж буюу утгагүй гэмтэл, үхлээс сэргийлэх,
Б. хогоо хогын саванд хаях,
В. Монгол үндэстний эрх ашиг.

Эцэст нь асуухад хүмүүжил үү эсвэл хүмүүжлээ алдалт уу?
4 орчим насны нэг охин, дүүтэйгээ ээждээ хөтлүүлчихсэн Чингис Хааны Хөшөөны зүг алхаж явахдаа "- Чингис Хаан гэж байдаг юм уу?" хэмээн санаа алдангүй асуух нь сонсогдов. Монголчууд балчир бага насандаа л бүтэн хүмүүжилтэй байдаг бололтой. Өвөртөлж өссөн хүмүүжлээ халаасандаа хийгээд мартчихдаг бололтой.
"Боловсролгүй" бяцхан охин, Чингис Хаан хэмээн хүндэтгэлтэйгээр хэлж байхад залуус, настнууд, дарга нар Чингис, Чингис хэмээн тоглоод эсвэл тоохгүй байгаа нь мэдэгддэггүй.  Харийнхан ч "Чингис Хаан" гэж байхад манайхан урдаас нь "Чингис" гэцгээн хэнэггүйтнэ.

Хаан алдар, цолыг нь хэлэхгүйгээр дууддаг үндэстэн дэлхийд ганцхан байдаг нь монголчууд байгаа нь яасан ичгэвтэр, гутамшигтай вэ. Монголын нийслэлд Чингис Хааны Талбай байх ёстой атал тэнд ямар нэгэн "чингисийн талбай"бий.

18. "Энэ хэний нийслэл вэ!?"


Нийтлэлч Алхан Болд.\дуусаагүй, ноорог\No.18. "Энэ хэний нийслэл вэ!?"
/Сөүл-ийн Гудамж, Нан Мян Жү-ийн Гудамж, Чон Гү-ийн Гудамж.../
Улаанбаатар дахь нэр, хаягыг харахад Монголчуудыг 220 жилийн турш Манж-Хятадын дарлалд, 70 жилийн турш Зөвлөлтийн нөлөөнд явсан гэмээргүй, харин Английн колони байснаа нийслэл нь төвөөсөө корей, захаасаа вьетнамчуудад эзлэгдэж эхэлсэн мэт болов. Улаанбаатар дахь нэр, хаягууд монголчуудын толгой доторхийн тусгал бол энэ үндэстэн оюуны санааны хувьд тусгаар тогтноогүйн  илэрхийлэл. Оросуудад дургүй ардчилагчид маань "-Монгол бол Зөвлөлтийн колони  байсан- гэж хараах дуртай.  Лениныг үхсэнээс хойш ЗХУ-г голдуу грузин, еврей, армян, польш, украйнчууд удирдсан ч нүгэл нь оросын ард  түмэнд тохогдон хоцорсон. Яргачин Сталин бол орос хүн огт биш, харин Иосиф Виссарионович  Жугашвили гэгч грузин байв. Сталины үеийн Зөвлөлтийн 2-р хүн бол Берия гэх грузин яргачин байв.
Монголыг 1921 оноос 1990 он хүртэл Оросын дарлалд байсан хэмээн ардчилагчид сургадаг. Гэтэл тэр үед оросоор бичсэн хаяг Улаанбаатарт өдрийн од шиг цөөн байсан. Тэр ч бүү хэл, Ирина, Борис мэтийн орос нэртэй хүмүүсийг монгол нэртэй болохыг шаарддаг байсныг олон хүн санах байх. Тусгаар тогтнолоо сэргээсэн гэх монголчууд 1990 оноос нийслэлийнхээ монгол нэр, хаягуудыг халж жинхэнэ колони орных шиг болгов. Саяхан нэг сири хүн -Улаанбаатарын нэр хаягт монгол гэх юм юу ч алга- хэмээн гайхаж байв. Хуралд оролцохоор ирсэн хэдэн хүн  Улаанбаатарт монгол ресторан байна уу, бид олсонгүй -хэмээн бухимдан явав. Модерн номадс гэх англи нэртэй монгол ресторанаас өөр манайхны гэчихмээр юм бараг алга. Монгол ресторанууд хотын зүрхнээс шахагдан хөдөөлж, нийслэлийн маань төвийг харийнхан бүрэн эзэгнэжээ. "Солонгос ресторан", "Korean Restaurant" гэх хаяг Улаанбаатарыг эзэлжээ. Дэлхийд корей хоол ийм алдартай бил үү?!
Монгол Улсын нийслэлд хаягууд зөвхөн англиар, эсвэл дээр нь англи, корейгоор, доор нь монголоор  бичиж бид өөрсдийгөө доромжилж, цагаачдаар биднийг доромжуулж байна. Марко Поло гэх бичиг үсэг суралгүй 1324 онд өнгөрсөн итал хүн 687 жилийн дараа 2011 оноос Чингис Хааны Талбайн зүүн урд баахан ном, дэвтэр сугавчилчихсан өглөөны нарыг халхлан зогсдог болов.

Хотын захын жижиг дэлгүүр хүртэл "open", "closed", "sale", "off"... гэхчлэн бичдэг болсон. Зөв дуудаж чадахгүй ч гадаадаар хаягаа  хадчихвал монгол хүн пээдгэр болж, таашаал авдаг бололтой. Үнэндээ бол, өөрийнхөө биш, харин хүний юмаар бие биедээ гайхуулдаг монголчууд өрөвдмөөр.
Лам нь монголоор уншвал Ганданд очих хүн олдохгүйтэй адил юм уу даа. Ойлгохгүй юм сонсоод л монголчууд сайхан болдог. Өөрсдийгөө бид хүндлэхгүй байхад харийнхан ингэтлээ даврахгүй яах юм? Харийнхан болон тэдний хамсаатнуудыг 1-р зэргийн хүн, монголчуудаа 2-р зэргийнх гэсэн санаа Улаанбаатарын нэр хаягуудаас тодхон харагддаг.

Ямар ч монгол хүн, жишээ нь, хөдөөнөөс ирсэн малчин нийслэлийнхээ хаягуудыг саадгүй ойлгох эрхтэй. Улсынхаа нийслэлд төөрөхгүйн тулд орчуулагч хөлслөх, англи хэл сурах ял түүнд байхгүй!!!

Монголчууд эх хэлээ уландаа гишгэж байхад Монгол Улсад тухалсан цагаачид  монголоор бичих шаардлагагүй гэж болж хаалганы бариулаас өгсүүлээд шаланд нь ч корей, англи, хятад, японоор бичсэн газруудад монголчууд орлого оруулж өөрсдийгөө доромжилж байна.
Тэд гэртээ байгаа юм шиг, бид тэднийд байгаа юм шиг болсоор байна.

Гэтэл хэдэн жилийн өмнө Монголын нийслэл хятад, солонгос  хаягуудад эзлэгдсэнд дургүйцсэн хэсэг хөвгүүд зарим газрыг түйвээсэн билээ. Өмнө нь нөгөө залуус, хотын удирдлагуудад даварсан хаягуудыг болиулах талаар шаардлага тавиад тусыг эс олсон гэдэг. Залуусын үйлдлийн маргаашаас хотын удирдлагууд харь бичигтэй үй олон хаягуудыг 1-2-хон хоногт бүрэн буулгуулснаар, Монгол Улсын нийслэл буцаад Монголын нийслэл болсон билээ. Тэр залуус өөрсдийгөө золиослон хөдлөөгүй бол аягүйтвэл Улаанбаатар хот өдийд Бээжин, Сеүлийн дүүрэг мэт болчихсон байх байсандаа. Үндэстэн битгий хэл өчүүхэн цох хорхой хүртэл эх нутагтаа эзэн хэвээр байх дуртай. Харийнханд басамжлуулж байгаагаа анзаараагүй дүр эсгэн, зөвхөн хар амиа хичээн суусан монголчуудынхаа өмнөөс хийсэн тэр тэмцлийнхээ төлөө уг хүүхдүүд Ганц худагт хэдэн сар хоригдсон нь гайхалтай. Бид бусдаар, бусдын хүүхдүүдээр тэмцүүлж үр шимийг нь хүртэх дуртай бэртэгчид болсон бизээ. Өөрийн үндэстний эрх ашгийг 1-рт тавьдаг улс оронд бол хөвгүүд шууд цагаатгагдаж, тэр ч бүү хэл сайшаагдах байсан бизээ. Харин хуулиа хэрэгжүүлээгүй эрх баригчид болон хүний нутагт эзэн суухыг завдагсад хариуцлага хүлээх ёстой байв. Тэр цагаас хойш хятадууд ханз үсгээрээ хаяглахыг оролдсонгүй, харин солонгосууд дахиж энд тэндгүй хаягаа солонгосоор бичиж эхэлсэн харагдах боллоо.

Монголчуудынхаа гени, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, хэлийг хамгаалах үйлсийг зохион байгуулахын тулд л Монгол Улсын төр, засаг оршиж буй гэх.  Гэтэл тэд монголчуудаа  англи хэлжүүлнэ гэнэ. "Согтуу хүнд архи бүү үзүүл, сохор үхэрт худаг бүү үзүүл" гэж үг бий. Гадаадаар "согтсон" монголчууд тэгвэл монгол хэлээ устгаж дуусах  биз. Энэтхэг, Сингапурыг дууриаж байгаа бололтой. Монгол бол олон үндэстний улс биш, харин тэд бол аргагүй. Английн колони байсан Энэтхэг олон зуун сая үнтэй үндэстнүүдээс бүрэлдсэн улс.  Тамил хүн Хиндү хүнтэй хинди хэлээр нь ярьвал өөрийгөө доош нь хийсэн мэт, Пенжаб хүн, Тамилтай хэлээр нь харьцаж жижгэрэхийг  хүсэхгүй тул, энэтхэгчүүд хэнийхээ ч биш, англи хэлийг хоорондоо харьцах, төрийн  хэл болгож авсан юм. Сингапурт хятад, энэтхэгийн тамил гэсэн шал өөр 2 үндэстэн байдаг учраас  хэнийхээ ч биш англи хэлийг төр, бизнесийнхээ хэл болгосон.

Жишээ нь, Хельсинкэд гадаадын нийслэл, хотын нэртэй нэг ч гудамж байхгүй. Финүүдэд их тус хийсэн Оросын Александрын Талбайгаас бусад гудамж талбай нь  Финляндын нутаг, суут хүмүүсээр нэрлэгдсэн. Хельсинки-д хаягууд фин, швед хэл дээр\төмөр замын буудлаас бусдад нь\. Шинэ Зеландын Веллингтонд Куба гэсэн гудамж байдаг нь уугуул маори нэр. Норвегийн Осло-д гадаадын гудамж алга. Варшавт бараг бүх хаяг польшоор, Манила-д зөвхөн Тайландын гэх хэмээн англи, филиппинээр бичсэн ганц гудамж бий. Астана-д Гейдар Алиевын гудамжнаас өөр гадаад юм алга. Астана-ийн хуучин хороололд л Москва нэртэй жижиг гудамж бий гэнэ.
Монголчууд нийслэлээ улам харьжуулж байхад, харин 180 жилийн түүхтэй Акмолинск, Целиноградыг\Зөвлөлтийн үед\ казакууд 1998 онд Астана болгосноос хойш улам казакжуулж буйн заримаас дурьдвал:
-Улица Ленина- Абай Кунанбаев Көшесi,
-Карл Маркс-Кенесары,
-Буденный-Коркыт,
-Сакко и Ванцетти-ынхийг Букейханы ,
-Авдеев- Чокан Валиханов,
-Улаан туг -ыг Джанбосынов,
-Лихачев-ийг  Жубанов,
-Щербаков-ыг Алимжанов,
-Монина-ыг Акжайык,
-Лермонтов-Ильяс Омаров,
-Жуковский-г Байсекбаев,
-Куйбышев-ыг Баянауыл,
-Комсомольская-Желтоксан,
-Проспект Победы- Женис,
-Улица Мира-   Бейбитшилик Көшесi ...

Харин Улаанбаатарт:
-Монголынхоо их зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржоос  гудамжийг нь булаагаад Корейн Сеүлд,
-Монго Улсын Баатар Нэхийтийн Гудамжийг бас булаагаад  Корейн Нан Мян Жү-д,
-Цэцэрлэгт Хүрээлэнээ Туркийн  Анкара-д өгчээ.
Улаанбаатар бас Токиогийн Гудамж, Денверийн Гудамж, Бээжины Гудамжтай болжээ.
-Монголын алдарт дайчин Амарсанаагаас  гудамжийг нь булааж авсан Чүн Гү-г монголчууд бид  мэдэх үү? Корейд байдаг хүн, уул, тахиа, шувууны аль нь байв ч  монголчуудад хамаагүй. Өвөг дээдэс, баатаруудын маань урдуур Монголд хэн,  юу ч гишгэх эрхгүй. Тэмүүжины анхны нөхөр, их жанжин, хүлэг Боорчийн нэрэмжит гудамж, ордон, талбай Улаанбаатарт байна уу? Байхгүй. Машин угаадаг газар л байна. Их баатар Мухулай, Зэв, Борохулын нэрэмжит юу ч алга. Их Хааны маань эцэг, эх, дүү, ач, хүлэг баатарууд Эзэн Чингис Хааны мааань эцэг Есүүхэй Баатар,  эх Өүлүний гэх юу ч үгүй Улаанбаатарт  монгол хүн мэдэхгүй, танихгүй Чүн Гү гээч заларсны нууц нь юу вэ?! Манай дарга нарын дунд нийслэлийнхээ гудамж, талбай, орд харшийн нэрийг харийн улс, компаниудад худалдах гээч том бизнес гараад удаж байгаа бололтой.

Ихэнхи нь уйгар гаралтай тува нар Кызыл нийслэлдээ монгол Субээдэй Жанжины нэрэмжит спортын ордонтой болжээ. Уйгар байснаа санасаар  тэнгэрт хальсан тува настнууд битгий хэл, Хөвсгөлийн тайгын цаатнууд ч уйгарууд гэдгээ мартаагүй байна лээ. Тэд урианхайн Сүбээдэй Жанжинд түй хамаагүй. Харин тува залуус дэлхийн хэмжээний өвөө нарыг хөөцөлдөх болж. Хүлэг баатрууддаа биш, 9 шидийн харийн юмнуудад өндөр цамхаг, том ордон, өргөн гудамж, талбайгаа бэлэглэсээр байх хооронд маань, дээл, бөх, хамаг юмаа монголчуудаас авсан тувачууд одоо бог, бод мал битгий хэл, баатруудыг маань ч тууж одох нь. Казакууд ч...

Улаанбаатар, Энхтайван, Олимп, Жуулчин гэх утгагүй нэрүүдийг халж, монголчуудынхаа төлөө явагсадын нэрээр солих хэрэгтэй болжээ. Улаанбаатарыг Есүүхэй Хот, Энхтайваны Өргөн чөлөөг Бөртэ-ын, Жуулчны гудамжийг Бэлгүүтэйн, Сеүлийн Гудамжийг Боорчийн, Анкара-ын Цэцэрлэгийг Өүлүн Эхын, Олимпийн Гудамжийг Зэбэ-ын, Нанмянжугийн Гудамжийг Мухулайн, Чүн Гү-ын Гудамжийг Амарсанаагийн, Энэбишийн Өргөн чөлөөг Борохулын... гэх мэтчилэн нэрлэх хэрэгтэй.

Буянт Ухаа цогцолбор гэж жижгэрч байснаас бид Хавт Хасарын болгох хэрэгтэй. Энх Тайваны нэрээ дайнч Аль-Кайда, америк, израйлуудад бэлэглээд өөрсдөө  Бөртэ-ийн Өргөн чөлөөтэй болох. Улаанбаатар гэх хачин нэрийг Есүхэй-гээр сольбол бүр сайн. Хамгийн өндөр, хамгийн том бүр Монголын нийслэлд монгол нэртэй байх ёстой.

Гаднын жуулчид "Монголын хүн амын хэдэн хувь нь корей, вьетнам бэ? гэхчлэн асуудаг болсонд бид гайхах, бухимдах хэрэггүй болжээ.

.Сүүлийн жилүүдэд Монгол Улс, түүний нийслэл Улаанбаатарыг үгүйсгээд байгаа мэт  “Seoul”, "Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, "Korea", "Korea", "Korea", "Korea", "Korea"...гэх гудамж, байгууллага, үйлчилгээний газрууд үй олон болов. Монголд борооны дараах мөөг шиг олширсоор байгаа "Korea", "Vietnam" гэх хаягууд бол эзэлсэн газартаа тэдний хатгасан тугууд мэт.

Удахгүй Бээжины гудамжтай болно гэнэ. Тэднээр тохижуулсны төлөө гэнэ. Хувцас бэлэглээд л хүүхдэд нь нэрээ өгч болох уу? Гадаадын улс төрийн тагнуулчид УБ дахь хаягаас монгол хүний толгой доторхийг: харийг шүтсэн, харийнханыг давруулсан хүмүүс амьдардагыг мэдэж болно. Харийнхны мөлхөө түрэмгийлэлд үйлчилж байгаа нь яасан эмгэнэлтэй вэ?  Нийслэлд харийн нийслэлийн нэртэй гудамж байж бүүр ч болохгүй. Эд монголчуудыг хүндлэхгүй нь ойлгомжтой болсон тул бид өөрсдөө л өөрийгөө хамгаалах хэрэгтэй болжээ. Та бид Бээжин эсвэл Сеүлд суурьшаад даварч чадах уу? Харамсалтай нь, тэнд ганц ч цагаачийг  нэг ч хоног давруулдаггүй, өөрөөр хэлбэл, зочдоо зочдоор нь, гэрийн эздээ гэрийн эздээр нь байлгадаг зөв дэг журамтай нийслэлүүд. Токиод “Шинэ Хятад”, “Шинэ Бээжин гэхчлэн хаягууд байвал япончууд эмзэглэхгүй юү?
Эскимос, индиануудын нутгийг европчууд эзлээд Канадыг байгуулсан. Гэтэл франц хэлтнүүд Квебек мужийг тусгаар улс болгох гэж зүтгээд байдаг. Квебек мужид франц хэлийг мөрдүүлэх  хэлний цагдаа гэж бий. Энд франц хэлийг дээдлэх хуультай. Саяхан нэгэн итали рестораны хоолны цэсийг хэтэрхий их итали үгтэй байна хэмээн гэсэн мэдээлэл иргэдээс ирээд хэлний цагдаа очжээ. Тэд pasta, bottiglia зэрэг үгнүүдээ солихыг шаардаж. .http://www.theguardian.com/world/2013/mar/01/quebec-language-police-ban-pasta  Ирээдүйд монголоор хаягаа бичээд хэрэгтэн болж байх вий дээ, үр хойчис минь. Бас Латви, Литов, Эстонид хэлний байцаагчид бий. Аргагүй шүү дээ, эд нар бол нутагтаа суугаа хүмүүсийн улс. Францын Соёлын Яамыг хэлний цагдаа ч гэдэг.

Ирээдүйд, Улаанбаатар эргээд монголчуудын нийслэл шиг болох уу, эсвэл дэлхийн цэнгэлдэх байх уу, аль эсвэл Сеүлийн дүүрэг болох уу, Ханойн дүүрэг болох нь уу?

Англиар бичсэн нь харийнхныг шүтдэг монголчуудынх, харин солонгос, вьетнам хаягууд нь хэний "ажил" вэ?

Ж. Бат-Эрдэнэ бичсэн нь: "Тиймээ, муу солонгосуудаас хахууль авсан хотын захиргааныхны хийж байгаа ажил. Юу вэ, энд тэндгүй л солонгос гудамж. Чүн Гү гудамж, Сеүлийн гудамж, Нам Жу гудамж ч бил үү, юу вэ. УБ одоо солонгос юм уу. \http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=31&t=144616\

"13-р хороолол солонгосуудын эзэмшлийнх":
"...Энд бяцхан тооцоо хийж үзэхэд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ард байх “Улаанбаатар” дээд сургуулийн гэсэн тодотголтой газрыг бүхэлд нь нийлүүлбэл нэг байтугай орон сууцны хороолол босчих хэмжээний том талбайг манай эрх мэдэлтнүүд солонгосчуудад өгсөн байгаа юм. Мөн энэ газарт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг барьчихвал дээд боловсрол олгох нэрээр монголчуудын халаасыг суйлж буй хангүг ноёдоос илүү олон хүнд буян болно гэдгийг жирийн иргэд ярьж байгаа. Зөвхөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа л гэхэд дүүргийнхээ хэмжээнд 5-6 цэцэрлэг барихаар хөрөнгө мөнгийг нь шийдчихээд байхад газар олдохгүй байгаагаа учирласан байсан. Иймээс их хотын минь нэрийг зээлдэж, бизнес хийсэн хангүг ноёдын авсан газрын зөвшөөрлийг хотын удирдлагууд дахин нэг эргэн харж, шалгаад хэрэв хууль эрх зүйн үндэслэл нь байгаа бол Улаанбаатарынхаа газрыг солонгосчуудаас эргүүлэн авч улаанбаатарчууддаа ашиглуул­маар, цэцэрлэг сургуулийн барилга барьж ашиглалтад оруулмаар санагдсан. Хэрэв тэгвэл энэ жил цэцэрлэгт орж чадаагүй үлдсэн гэх 80 мянган хүүхдийн цөөн хэд нь ч болтугай гэртээ цоожлуулахгүй, аав, ээж нь арагшаа зовохгүй ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээх боломжтой болох юм...Нийслэлийнхээ нэрийг харийнханд өмчлүүлдэг улс манайхаас өөр байхгүй...".\ http://www.aravt.mn/content/7647/.htm\

Г.Мөнхнасан: "...Заримдаа би ер нь хаана явна вэ гэх бодол толгойд зурсхийн орж ирдэг болоод удав. Нэг л харь газар, хүний хотоор сэлгүүцэх мэт. Хажууханд “Гуашин” ресторан харагдана. Ялимгүй наашилбал буюу Баруун дөрвөн замын уулзварт нэгэн бяцхан хөшөө тавьчихаж.
“Ард Аюуш”-ийн гэх цэгт босгосон хөшөөнцрийн алдар нь “Чун-Гу”-гийнх юм байна. Монголын түүхэнд Ард Аюушаас маань илүү үүрэгтэй нөхөр бололтой. За тэгээд IV хороолол руу өгсвөл баруун гар талд “Tae Jo Young” зоогой байх.
Тэр хавь тэр чигтээ эрээн мяраан агаад бараг бүгдээрээ харь нэртэй ажгуу. Зүүн дөрвөн замаар зорчихуй “Нам Ян Жу”-гийн гэх бөөрөнхий чулуун хөшөө буй. Хаа хүрдгийг нь мэдэхгүй юм.
Ямар ч байсан дээрх нэртэй гудамж үргэлжлэх бүлгээ. Сансар хорооллын баруун, зүүн этгээдийн нэрс бүхэлдээ хятад, солонгосоор холилдон бичигджээ. Ерөөсөө Бээжингийн болон Сөүлийн хаа нэгтээ яваа мэт санагдах авай. Үе үе дотор чичирч, бие агдгасхийж байлаа. Дотор ихэд бачуурч, давчдсаныг ийн илэрхийлэв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн/Хүүхдийн парк/-д “Сөүлийн цэцэрлэг” уржигдархан бий болов. Удахгүй Бээжингийн гудамжтай болно гэсэн. "Чайна таун", "Кореан таун" гээд л хотын төвөөс Туул голын эргээр битүү, бөөс, хуурс мэт шивжээ...". \http://www.bataar.mn/10012759\

Улаанбаатарынхаа хэрхэн Сеүлжиж байгааг \http://altainxuu.blogspot.com\ бэртэгчин монголчууд бид хараагүй  дүр эсгэн гөлөн гөлөн алхацгаана.

Монголчууд болон гадаадын жуулчдын халаасыг, Улаанбаатарт борооны дараах мөөг шиг олширсон харийн эзэдтэй гуанз, ресторан, зочид буудал, шөнийн клуб, жуулчны газрууд л өдөр шөнөгүй "сааж" байна шүүдээ. Гадаадын аливаа нэг улс, үндэстний ийм газруудын тоонд одооноос хязгаар/квота/ тогтоож өгөхгүй бол Монголын нутагт "зочдын" ач гуч нар ирээдүйд эзэд, ноёд, эрхэм гишүүд, ерөнхийлөгч болчихсон, харин монголчууд бидний үр сад "эрхэмүүдийн" ширээг нь арчиж шүхрийг нь барьж, гутлыг нь гялалзтал тослоод сурчихсан тэр ч бүү хэл, биеийг нь хамгаалж бусад монголчуудтайгаа хэмх зодолддог болчихсон шогшиж явах вий.

"...Entering the city, our attention wais immediately arrested by the imposing temples, conspicuous in their colours and gilt ornamentation, which constitute one of the principal features of Urga.
This part of the city is the Kuren, in Enclosure, from which the whole takes its various names — Urga by a Russian mispronounciation, and the Chinese Kulun, through the Chinese inability to pronounce the Mongol name. It is the nucleus of the modern settlement and the end of many long. religious pilgrimages, being the seat of a Buddhist potentate who ranks third in the Tibetan hierarchy and first in the temporal affairs of all the Mongols. In Kuren the lama is supreme. This entire quarter of the city of Urga is devoted to monasteries, lama schools, temples, and the tombs of the saints, and no layman is allowed to take up permanent resi- dence within its limits. The tombs, unique in design and construction, attract the newcomer's attention and divide it with the hordes of idle lamas, whose robes of yellow and scar- let add colour to what would otherwise be a drab and monotonous scene..." page 31, 32, "Old Tartar Trails” by A. S. Kent"
 \үргэжлэл бий\