Tuesday, September 2, 2014

27. "Социализмыг харааж болох ч...".

        
Нийтлэлч Алхан Болд.  \дуусаагүй, ноорог\ 27. "Социализмыг харааж болох ч...".
Оросуудаас тусгаар тогнолоо бэлгэнд авсан казахуудын зарим нь сүүлийн үед Монгол     Улс, монголчуудыг доорд үзэх, доромжлох явдал нилээд гаргаж байна. Тэд өөрсдийн сайндаа л Казахстан гэх том улсыг байгуулсан мэт монголчуудад томорч байна. Оросууд бусдад тус хүргэснээ байнга ярьж, бичдэггүй  даруу ард түмэн юм. Харин "Монголчууд дайны үед ЗХУ-_д 600000 морь, байгаа бүхнээ хандивласан -гэх дуртай. Гэхдээ оросуудыг доромжилж байгсад  өнөөдөр олон орос хүний сэтгэлийг эмзэглүүлж байна:
 -Казахи как павлины хвосты распустили и как своими достижениями кичатся тем, что им построили русские. Все их зелёные леса и сады это плоды работы корпуса русских лесничих. Было условие, хочешь жениться - посади несколько (не помню точно) деревьев... Как и вся промышленность- тоже русскими создана...

...С названием монгольского кладбища однако не соединяйте того представления, какое существует вообще о кладбищах. Здесь вы не встретите не только никаких памятников и знаков на поверхности, но и никаких признаков могил, потому что их здесь и нет. Это совершенно открытое и голое поле, и, придя на него, вы увидите только всюду валяющиеся человеческие кости. Эти кладбища от консульства по обе стороны в одноверстном расстоянии, и одно из них, ургинское, отлично видно из самого консульства. Каждый почти день вашим глазам представляется такая картина: на равнине появилось какое-то большое черное пятно; оно движется, волнуясь, становится то меньше и гуще, то шире и реже, и вы ясно видите, что это стая собак, которая то сбивается в кучу, то рассыпается. Это они хлопочат над только-что положенным человеческим телом. Окончивши свое дело, собаки разбредутся, и только тогда вы можете отправиться туда, где найдете еще целёхонькую человеческую голову, там-сям другие кости, клочки шубы, в которую был одет покойник, и дырявый войлочек, на котором он был положен.
Покуда собаки не разошлись, отправляться туда не безопасно. Один раз, ехавший в Ургу вдвоем с казаком, я своротил туда, когда там еще были собаки: голова, руки и ноги были уже оторваны от тела, волочились также и внутренности, а несколько собак заняты были самым туловищем, уткнувшись мордами меж ребер, еще необломанных; все собаки были заняты, но только мы подъехали, они кинулись в нам: хватали лошадей за хвост или наровили поймать за морду, одна кидалась прямо на крестец лошади. Мы, с трудом сдерживая лошадей, не давались на утёк, а твердо держались одного направления будто мимо, и этим маневром избавились. Бывали случаи, что собаки кидались на пешеходов и растерзывали их; между прочим, растерзали одну крещеную монголку, шедшую в консульство за получением милостыни.
Таким образом, собаки здесь исполняют роль могильщиков, и, благодаря им, тело здесь не залежится и полдня. Когда мне нужно было собрать монгольских черепов (для этнографической коллекции), то я наблюдал, как соберутся собаки, и через час после того я находил голову готовую, а остальные части были уже растащены. Черепов детских и молодых субъектов я не мог найти цельных, потому что собаки легко их раскусывают, да и от взрослых, чтобы получить с нижнею челюстью, нужно торопиться. Поэтому я полагаю, что Гюк только для эффекта рассказывает, будто в Долон-норе и Хуху-хотоне он видел везде валяющиеся человеческие трупы, заражающие воздух своим гниением. Там так много собак, что на них недостает пищи. В Урге их наверное не одна тысяча, и все они безхозяйные: на свободе плодятся, никто не кормить их и не заботится о них; зато никто не смеет и убить ни одной собаки.../ "Мой странстования по Монголии". 1874. Ровинский П.А

90-ээд оны эхээр  Төрийн Ордоны хажуугийн зүлгэн дээр хэдэн үхэр идээшилж, цадсан нь хивээд хэвтэж байсныг, үхрүүд Түүхийн Музейгээс Гадаад Яам чигтэй  цувахыг хэдэнтээ харсан нь ганц би биш нь мэдээж. Гандан Хийд, Ногоон Нуур, Дэнжийн 1000-нхны үхрүүд байсан биз. Энэ улс орон эзэнгүй шахуу байсан шахуу 1990-ээд оны эхээр шүү дээ. Хүн бүр яаж хоолтой хонох вэ, юуг хулгайлах вэ хэмээн барайж явсан өдрүүд. Хулгайлах ч гэж дээ, улсын бүх юм эзэнгүй болсон он жилүүд шүү дээ.
 1990 оноос хойш Монголд монголчууд,  оросуудыг хараах нь улс төр, бизнес, урлаг, спорт болсон, одоо ч үргэлжилсээр байна.
Гадаадаас санхүүждэг байж болзошгүй бичээчид үүнийг эрхэлж ирсэн. Тэд одон медалуудаар шагнагдсан.

1920-1990 онууд буюу эхлээд цагаантан\1920-1921\, дараа нь улаантан\1921-1960\, эцэст нь социализмтай\1960-1990\ хамт  өнгөрөөсөн амьдралд маань шударга бус, буруу, бүдүүлэг зүйл зөндөө, 1934-1938 онуудад эмгэнэл дүүрэн байсан ч,  үүрд алдаж мэдэхээр байсан тусгаар тогтнолоо олж авах, үндэстний хувьд сэргэж, соёл, боловсролтой болох бололцоог бидэнд олгосон нь түүхэн үнэн билээ.

1933 онд төрсөн хурандаа Банзрагчын Чулуунбат: -Дээлээ нөмрөөд унтдаг байсан монголчуудыг соёлын довтолгоон л хөнжил гудастай болгосон. Би Офицерын сургуульд ирээд л анх хөнжилд унтсан" гэж байна.

Ууланд баригдсан 700 хийдийн оронд 300-аад сумын төвийг сургууль, эмнэлэгтэй нь барьснаараа социализм хараан зүхүүлж байгаа билээ. Жишээ нь, Онгийн Хийдийн туурьд, хөтөчүүд маань -Энэ хийдийг бас коммунистууд  нураасан- хэмээн гадныхны бичсэнийг  давтан жуулчиддаа "тайлбарладаг." Үнэн үү?! 90-ээд онуудад эндхийн  настнуудаас асуухад тэд лам нарыг баривчлаад явсны дараа хийдийг тойрон байсан айлууд хийх юмгүй болж нүүсэн. Дараа нь ажилчид, цэргүүд хийдүүдээс сорчлон задалж  хавтан, мод, тоосгийг одоогийн Баян-Овоо, Булган, Дэлгэрхангай, Мандал-Овоо, Сайхан-Овоо руу зөөж тэнд захиргаа, сургууль, эмнэлэг, артель барьсныг хуучлан байсан. Үлдэгдэл нь бороо, салхи, шуурганд идэгдэн балгас болжээ. Хүнгүй хийд, уншигчгүй номыг нураах, шатаах шаардлагагүй байж.

Арваад жилийн өмнө нэгэн австрали жуулчин Монголд байгаа түвд номуудыг бүртгэж байгаа түвд хүнтэй танилцсанаа ярьж билээ. Баруунхны бичдэг guidebook-ийнхээр, 1930-аад  онуудад Орос, Монголын коммунистуудад шатаагдаж үнс болсон  гэх тэр номууд хийд, номын сануудын агуулахад шуудай, шуудайгаар байгааг уг түвдээс сонсоод австрали ихэд гайхаад буцсан. Хэдэн жилийн өмнө тэр дахиад Монголд иртэл нөгөө түвд нь номоо бүртгэж дуусаагүйгээр барахгүй, компьютертэй хэдэн монголыг хөлсөлчихсэн сууж байв гэнэ. Монголоос явах дургүй түвд насаараа дуусахааргүй сайхан ажилтай болж.

Манж-хятадын зэвсэг-шарын шашны  лам нар "бие, хувцасаа угаавал буян барагдана- хэмээн  мухар сүсэгтэй монголчуудаа айлгасны "ачаар"  тэдний ихэнхи нь сүрьеэ, бэтэг, бруцеллёз болон бэлгийн замын халдварт өвчнүүдэд нэрвэгдэн хүн амын өсөлтөд саатуулж байв.
Гэтэл, 1921 оноос өмнө монголчууд бөөс, хир, өвчинд баригдсан байв -гэдэг бол коммунистуудын зохиосон үлгэр гэцгээх болж. "-Тэгвэл өвөр монголчууд бас өвчин, хирэндээ баригдах нь яасан юм?! Тэгэхлээр худлаа л байхгүй юу-гэж нэг сурталч мадлахыг шахаж байна лээ. Дараах түүхийг баримтыг хааш нь нуух вэ: "...Өвөр Монголд 1950-иад оны эхээр явуулсан арьс өнгөний экспедицын материалаас үзэхэд: шинжлэн үзсэн хүн амаас, малжих оронд 47.2%, хагас малжих оронд 8.7%, газар тариаланы мужид 4.8% нь тэмбүү өвчтэй байжээ. Шилийн гол аймгийн монголчууд 1890 онд 84000 байсан бол 1936 онд 35000, Шинэ Барга аймгын Зүүн хошууныхан 1933 онд  10336 байсан бол 1950 онд 7670 болсон байв. Малжих орон гэдэг бол үндсэн нутгийн монголчууд бөгөөд, бүр тодорхой үзвэл, Хөлөнбуйр аймгийнхны 37.4%, Цахар аймаг 40.3%, Шилийн гол аймаг 47.3%, Улаанцав аймаг 56.3%, Зэхэмийн аймгынхны 15.0% нь тэмбүү өвчтэй гарчээ" \http://www.mongolmed.mn/article/2060\
Өөрөөр хэлбэл, монголчууд маань тэмбүү буюу "хятад яр"-д ихээр нэрвэгдсэн, харин хятадууд өөрсдийгөө эмчилдэг, бага халдвартай байж.

"...Buryat Mongols on Baikal Lake were already infected before the first Russian set foot in eastern Siberia. By tha way, the Buddhist monks undoubtedly made a significant contribution towards the spread of the disease in Tuva. Syphilis is certainly widely distributed in Tuva, and because of the lack of proper treatment, its later symptoms, almost unknown in Europe, are frequently seen: caved-in noses, and sores that are often gigantic...", хуудас 34,35, Otto Manchen-Helfen, "An eye-witness Account of Tannu-Tuva", 1929.

БНМАУ- "хятад яр" гээч тэмбүүг эмчлэн бүрэн устгаснаа 1960 онд зарлан баяр хийж  байсныг яах вэ. Гэтэл нөгөө тэмбүү сүүлийн жилүүд ардчилсан Монгол Улсад эргэн үзэгдэх болсон гэнэ. 2013 оны байдлаар, Монгол Улсад халдварт өвчний тархалтыг өнөөх тэмбүү тэргүүлсэн гэж Чимэдцэрэны Цэдэн-Иш эмч дурьдсан байна.http://shuud.mn/?p=338109

Социализмын үед, ажилтай байхын тулд заавал залуу царайлаг, биерхүү байх албагүй, хүн хазгар ч, мангардуу ч байсан түүнд нийгэмд тустай, тохирох ажлыг нь олж өгдөг байсан. 2-хон жишээг татсу: Би 90-ээд оны дундуур аймгийхаа төвд очоод гуанзад ортол үүдэнд нь нэг гөлөрсөн эр зогсож байв. Танилаа. Нэгэн байгууллагад слесарь явсан залуу төрөл арилжаад хоолны шавхрууг горьдогч болсон нь энэ байв. Найз минь тэднийд байдагсан. Тэр жаахан "юмтай" гэмээр ч, сайн ажиллаад 80-аад онд шинэ жилээр байгууллагынхаа шилдэгээр шалгарсан байж билээ. Хөөрхий минь хөөрөөд улам зүтгэсэн байх. Эцэст нь, ардчилал гарснаар мань хүн залуугаараа ийнхүү золигт гаргагджээ. Одоо хэрхсэн бол доо хөөрхий минь,  тэр уулзалтаас хойш олон жил өнгөрч. Цогтын Бямбасүх гээд бас нэг нөхрөө дурсая. Бид сумын номын саны "Тэргүүний уншигч" хүүхдүүд явлаа. Дэлгүүрт ирсэн шинэ номын эрлэгүүдийн нэг нь тэр хүү байв. Тэднийх хожмоо нүүсэн. Аймгын гал унтраах ангид ажилладаг болсон хойно нь би найзтайгаа эргэн уулзаж билээ. Бие хаа сайтай түүнд хувцас нь сайхан зохино. Эхнэр нь сулхан ч тэднийх айлын дайтай амьдардагсан. Би найзындаа олон удаа өнжиж, хонож, ээжийнх нь хийсэн хоол, цайг багаасаа л зооглосон... 90-ээд оны сүүлээр, нэг өдөр нөгөө Бямбасүх Улаанбаатарт ирчихсэн, үс сахалдаа баригдсан явахтай нь тааралдав. Тэр хотод хог түүдэг болж. Дараа нь тэр минь суга таягтай явж тааралдав. Нүүрс хулгайлж байгаад тэр галт тэргэд хөлөө дайруулж. Дахиж бид хоёр уулзаагүй. Сүүлд, дүү нь хөдөөнөөс дөнгөж ирээд явахтай би таарав. Тэр: -Ахтай та таараагүй биз? Галт тэргэд дайруулж нас барсан нэг хүний зургыг ТВ-ээр үзээд би ирлээ. Ахтай төстэй, таягтай хүн байсан- гэхийг нь би харуусан сонссон билээ. Нийгэм гэнэт доргиогүй бол найз минь өдийд амьдарсаар л явахсан даа. Хайран найз минь...

Дамдины Cүхбаатар Жанжинг 1921 онд Бодоогын морь баригчаар явсан гэх нь холгүй "ардчилагчид" ч бий.  1912 оноос хойш цэрэгт алба хаасан мэргэжлийн офицер атлаа нэг ламын үйлчлэгчээр явах уу?! "Ардчилсан" түүхчид "-Хиагтад байлдах гамин байгаагүй", эсвэл "400 малчин яаж мэргэжлийн цэргүүдтэй байлдах юм бэ?" гэцгээдэг. Партизан өвгөд амь байсан бол таягаа барин "ардчилсан" чандруу нар луу дайрахсан биз.  Сүхбаатарын цэргүүдийн нилээд нь Хужирбуланд цэргийн сургууль хийсэн, 1912-1913 онд 5 Замын байлдаанд явж Өвөр Монголд хятадын цэрэгтэй тулалдсан  дайчид байсан. Эцэг орноо хамгаалж байгаа хүн илүү зоригтой байдгыг ардчилагчид гадарламаарсан.
Банзарын Өлзийханд\1902-1937\мэдүүлсэн нь: ...Хиагтыг анх чөлөөлөхөд  миний бие хамгаас урд явалцаж мөн хотноо дайран ороод хамт явсан нөхдүүдийн дотроос  Дашням гэдэг хүн дайсны суманд шархдаж унахад түүнийг орхихгүйгээр өргөн авч дайсны үл үзэгдэх газар хэвтүүлэн амийг аварсан билээ. Бас хоолойгоор шархадсан хуучин Эрдэнэ вангийн хошууны харъяат нэгэн хүний биеийг авч, унаж явсан мориндоо сундлуулан гарч Шивээ хэмээх хотноо эмнэлгийн газар хүргэж хэвтүүлэн амийг нь аварсан билээ. Тэндээс Хиагт хотноо эгж ирэхэд ардын цэргүүд дайсны хүчинд автаж хотыг орхиж гарсан учир миний бие буцахыг завдтал дайсны хэдэн морьтой хүн хөөн буудаж унаж явсан морийг оноход арга буюу явган арай чамай зугтаж  улаан цэргийн манаанаа хүрч амь гарсан удаа бии...". хуудас 789-790, "Монгол Ардын Журамт Цэргийн Дуртгалууд", 1985 он.

Хятадын цэргүүд Хиагтаас Зөвлөлт Оросоор дамжин  нутаг буцсан хэмээн "ардчилсан" түүхчид сурталчилдаг болж. Үнэн гэвэл, Алс Дорнодын БНУ-ын улаан оросууд зөвхөн хятад наймаачид, тариачид, тэдний гэр бүл, хөлдсөн, шархадсан гамин цэргүүдийг л галт тэргээр Манжуур лүү нэвтрүүлсэн. Бусад нь Барон Унгерны цагаантан, үлдсэн цөөхөн нь Дамдины Сүхбаатарын улаантанд цавчуулсан.
 Нэг баримт: "...Eastbound were long trains carrying 20,000 Chinese refugees from Ungern's sack of Urga in Mongolia--wounded soldiers, merchants with Russian wives and Eurasian children, coolies, and an occasional European--being transported by Soviet Russia back to China...".
The Far Eastern Republic : Part 8 by Junius B. Wood, National Geographic Magazine, June 1922

Хятад аймаар үсрэнгүй хөгжсөн, улам хүчирхэг болж байна хэмээн манай ардчилагчид ам уралдуулан магтдаг. Уг нь коммунистууд ямарч улс орныг хөгжүүлэх ёсгүй биш бил үү. Харамсалтай нь, нөгөө "муухай" коммунист нам яагаад Хятадыг сайн хөгжүүлж байгааг тайлбарлаж чаддаггүй.  Эсвэл тэд Хятадын Коммунист Намд элэгтэй ч юм уу. Энэ нь жишээлбэл, Монголд хятадууд ногоо тарих нь нүгэл биш, харин монголчууд өөрсдөө газраа хөндвөл нүгэл болчихдог байсан Манж-хятадын дарлал дахь өнгөрсөн үеийг санагдуулдаг. Өөрөөр хэлбэл, ихээхэн сэжиг төрүүлж буй.