Wednesday, October 6, 2010

8. "Түвдийг рембүүчи болгож, өмнөд монголыг...".


-----------------------------------------------------------------------------------------------------------------
Нийтлэлч Алхан Болд, 2010 он. No.8. "Түвдийг ренбүүчи болгож, өмнөд  монголыг...".

Түвдийг дарах арга нь эхлээд Энэтхэгээс хөөгдсөн буддын шашин байсан бол,  Moнголыг дарах арга нь түвдээс авсан нөгөө буддын шашин байсан нь үргэлжилсээр байна.

-Түвдүүдийн төлөө амьдардаг монголчууд. УБ-аар дүүрэн түвд рембүүчи.
suvraga bosgoj tenegtej bhaar mod tariachee. syvraga huchilturugch gargahgui.
-Чулуунжавын зөв шүүдээ. мухар сүсэгт баригдаж насаа барахын хэрэг юун билээ. хүн өөрөө өөртөө эзэн, өөрийгөө жолоодох нь зөв. нэг нь ид шидтэн, нөгөө нь тэнэг гэж байхгүй....
/Судлаач, профессор Д.Чулуунжавын нийтлэлийг уншаад бичсэн уншигчдийн сэтгэлүүдээс/http://www.sonin.mn/news/easy-page/84207

Монголчуудыг олон зууны турш мунхруулж байгаа түвдүүдийг олноор орогнуулан өндөрт залж, харин өмнөд монгол буюу өвөр монгол ах дүүсээ тагнан, мөшгөн Хятад руу ачдаг уламжлал Монголд 1990 оноос хойш тогтоод буй.
"Цагаач Ганболд сураггүй болжээ" гэсэн нэг нийтлэл гэсэн нийтлэл 81-р Суваг сонины 2005 оны 7-рт гарсан байв: Төмөржөөгийн Ганболд гэр бүлийн хамтаар Монгол Улсын хилийг зөрчин дүрвэн ирсэн аж. Тэднийхэн Монголд ирсэн даруйдаа ЗГ хандан улс төрийн орогнол хүссэн юм. Манай ЗГ асуудалд нааштайгаах хандан тэдэнд иргэний харьяалал олгох эсэхийг хүртэл түр хүлээхийг санал болгожээ. Ийн тэд Дорнод аймгийн Хэрлэн сумын Жамьяндорж гэдэг айлд түр байрлан амьдрах болжээ. 2001 оны 2-р сард аймгийн цагдаагийн газраас бичиг баримтийн гэнэтийн шалгалт явуулсны уршгаар Т.Ганболдын аав, ах хоёр нь бичиг баримтийн зөрчилтэй гаднын иргэн гэсэн шалтгаанаар баривчлагдсан байна. Хань болон үрийнхээ төлөө ээж нь Улаанбаатар хотын зорьж, болсон явдлын талаар Монгол Улсын ЗГ харьяа зохих байгууллагад хандахад хил зөрчсөн этгээдүүдийг 2 улсын ЗГ-уудын хоорондох гэрээний дагуу Хятадын талд хүлээлгэн өгөх тухай хариу өгчээ. Ээж нь ч өөрөө баривчлагдсан байна. Тэрбээр үлдсэн ганц хүүдээ ихэд санаа зовнин замын хүнээр дамжуулан хаашаа ч хамаагүй зугт гэсэн утга бүхий бичиг хүргүүлсэн аж. Т.Ганболдын хувьд хүний нутагт ёстой тэнгэр хол, газар ойр... цомог 30.

Уг нь монголчууд "сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь" гэдэгсэн. Жич: Цагаач хятадыг "иргэн"/ирсэн хүн/ гэж нэрлэдэг байсан Монголд одоо өөрсдийгөө иргэд\"ирэгсэд"\ гэцгээдэг болж. Монгол хүн уг нь "иргэн" биш харин 
Монголынхоо харъяат нь юмсан. Монгол Улсын харьяат болно гэдэг бол зарим монгол хүнд бүтэхгүй мөрөөдөл. Нэгэн хазар хүн "-Би Монголын иргэн болох юмсан. Өвгөдийнхөө нутагт хогийг нь шүүрдэж байгаад ч гэсэн үхэх юмсан" гэж бичсэн байсан. Өвөр монгол Хуучинхүүгийн "Чулуун зүрхтэй хайлаас" номоос иш татъя: "Үдийн наран голлож маш халуун агсан ч үе үе сэрчигнэх зөөлөн салхи хөгжмийн аястай санагдана. Бид нэг хөтөл дээр амсхийн суухад хажууханд сүрэг үхэр нэлийтэл хэвтэж үдэлж байлаа. Мах, тарга сайтай өег цатгалан тэдний амгалан тайван байдлыг харсаар эгч минь "-Ирэх төрөлд Монголд хүн болж төрж дийлэхгүй бол ядаж мал болоод төрчихъе" гэв. Би цочисхийв. Сургууль соёлын мөр олж хөөгөөгүй эгчийн минь амнаас гармааргүй үг. Энэ үгэнд хичнээн их зовлон зүдгүүр амссан түүхийн шимшрэл, хичнээн их төвөгдөж гачигдаж байгаа одоох амьдралын аргагүйдэл, жич заяа тавиланы гомдол гутрал агуулагдаж байгаа...". 

Өвөр монголчууд буюу өмнөд монголчууд хятад болсон гэцгээнэ. Өвөр монголчуудын ихэнхи нь монгол царай, төрхөөрөө байгааг бид Одон ТВ-ээр нь хардаг атлаа тэднийг -хятад болсон- гэцгээдгийн цаана ямар учир байна вэ?
Түвдүүд Монголд ирэхээрээ "ренбүүчи" гэгдээд үлдчихдэг, өвөр монгол хүн үлдэхийг хүсвэл дороо баригдаад Хятад руу ачигддагын цаана ямар учир байна вэ? Aфрикийн хар авгай Монголд нуугдах битгий хэл гудамж, дэлгүүрээр хэсч харагдсан хүнээс мөнгө нэхсээр олон жил болж буйн цаана ямар бодлого байна вэ?

Өмнөд нутгаа сахин үлдсэн өвгөдийн маань үр сад болж, Өвөр Монголд төрсөн нь тэдний буруу юу?! Хятадууд "өвөр монгол", "монгол бөх" хэмээн дуртайяа ярьж, "Одон" ТВ-ыг Монгол Улс дахь ах дүүсэд нь өдөр бүр үзүүлж байхад, юунд зарим маань хятадуудын зүүдлээ ч үгүй хоригыг өвөр монголчууддаа хэрэглэдэг юм бол?!  Ах дүүстэйгээ харьцахаас айдаг монголчууд харь үндэстэн- түвдүүдийг дагах, урихдаа жигтэйхэн зоригтой. "Манайхныг улам мунхруулж өг"- гээд шалаад явдаг биз.

Өвөр монголчуудын дунд муу явдалтай, эсвэл монголчууддаа хор хүргэдэг зарим этгээд байхыг үгүйсгэхгүй. Гэвч тэднээр далимдуулж бид  бүх өвөр монгол ах дүүсээ хараан зүхэж, тэднээсээ нүүр буруулж, тэдэндээ дээрэнгүй хандаж болох уу?!
Шороон түмэн хятадын дэргэд орших гэж оролдож яваа ах дүүсийнхээ элэг зүрхийг бид яах гэж өвтгөнө вэ:
а. Өвөр монголчуудаа үл тоомсорловол эсвэл хараан зүхвэл тэд  хятадууд үнэлнэ гэж горьддог бололтой. Харин ч бүүр эсрэгээрээ "-Ар монголчууд бол ах дүүсээ гэдэггүй новшийн этгээдүүд байна. Тэгвэл өөрсдийг нь..." гэж хятадууд жигших ч юм бил үү. "-Цэвэрлэгчээсээ эхлээд Ерөнхийлөгч нь ч монгол хүн байдаг" хэмээн элгэмсдэг Монгол Улсад нь өвөр монголчуудад гэгээрсний дүрийг эсгэдэг ламаасаа эхлээд новширдогын жишээ: "Монгол түмний сүсэг шүтлэгийг сүжиглэсэн Ганданы их дуганд ортол хойноос шар тэрлэгт лам "Хүүе хө, и чиан тү!" гэж нэг наалттай бичгийг заав. Монголын хүмүүсээсээ мөнгө хураахгүй агаад биднийг өвөрлөгч гэж таньчихаад тэгж байна. Яах гэж та хятадаар ярьдаг вэ? Бүр монгол хүн байтал мянган төгрөг гэчихэж болдоггүй юм уу?" гэхэд мэхийсхийгээд "За, уучлаарай" гээд "И чиан тү" гээ авлаа" -хэмээн "Чулуун зүрхтэй хайлаас" номд бичсэн байсан. Цонжин болдог дахь Чингис Хааны Хөшөөд гадаад хүнийг 10000 төгрөгөөр оруулдаг ч өвөр монголчууд, халимаг, буриад, монгол-хазаруудыг бидэнтэй адилхан 5000-аар оруулж монгол хүн гэдгийг нь тааламжтайгаар мэдрүүлж байхсан. Тэр ч бүү хэл "-Өвөр монголчуудын хятадуудыг үзэн ядах үзэл нь шизофренийн хэмжээнд хүрсэн. Тэд бүр "Одон ТВ"-ээрээ хятад хүнийг улаан цайм доромжилж, шоглож байдаг" гэж  хэвлэлээр ховлосон "их бичгийн хүн" ч Монголд бий. Өвөр монголчууд даварсан, давраагүйг Хятад Улс л мэдээгүй байв гэж.

б. Өвөр монголчуудаас өөр дээрэлхчихмээр хүмүүс манайханд олддоггүй бололтой. Хаяа "буриад" гэж зүхүүлдэг найз минь  :-Өвөр монголчууд чинь хужаа нар шүү дээ" гэж байв. Буриадыг хараагч "цэвэр халх"-ыг бас нэг  нь "хөдөөний мал" гэнэ. Иинхүү монголчуудын тамын тогоондоо чанагдсаар байна.

 Нэг бол, "-ах дүү" гэчихвэл тэд алт, зэснээс маань гуйна- гэж манайхан айгаад байна уу. Өвөр монголчууд ар Монголын төлөө гаминтай тулалдаж амиа алдаж, цусаа урсгасныг л сонссон болохоос биш, алт, мөнгө, зэсийг гуйв гэж би дуулсангүй. Одоо л гуйв гэж үү. Тэгээд ч, харийнханд уул уулаар нь өгөөд туучихдаг баялагаасаа манайхан элэг нэгтэндээ бол атгыг ч өхгүй биз. Эрээнд тэднийхээ нэгэнд 5 юань илүү төлчихвөл, "за яахав, хүний нохой идэхээс өөрийн нохой" хэмээн сэтгэлийн таашаал авахын оронд "-Өвөр монголчуудыг бодвол хятад нь дээр юм бил ээ!" хэмээн ухуулаад явагсад олон. Зургаан ч өвөр монголыг танихгүй байж "-Би 6 өвөр монголтой утсаар ярьчихлаа, бүгд залилах гээд байна" гэх нь холгүй. Өвөр монголчууд сайн ч, муу ч байсан бидний л ах дүүс. Хамаатнаа сонгох биш. Холуур явмаар хуншгүй хүмүүс үү тэд? Мэдээж тэдний дунд муу ч хүмүүс бий. Монгол хүний мөстэй нь олонхи юм шиг санагдаад байдаг юм. Хэн хэнийхээ яриа, хэллэгээс л харъя: Ядаж л тэд манайхан шиг "-Юу байна?" гэж мэндэлдэггүй юм бил ээ. Гол төлөв "хөгшин", "хөгшчүүл" буюу бараг л хэрэггүй бологсод Монгол Улсад байдаг бол, Өвөр Монголд хүндтэй "настан", "настнууд" байдаг бололтой. 6 сая өмнөд ах дүү нартаа дүргүй атлаа, тэд мөнгөтэй харийнханд, "-Танайхны бөгс хөх толботой байлгүй дээ", "-Танай өвөг дээдэс энд амьдарч байсан байх" гэхчлэн бялдуучилдаг. Тэд бараг л "-Манай монголчууд хаа нэгтэйгээс цагаачлан ирсэн байх. Одоо та нар нутгаа ав" гэх нь холгүй... Элэг нэгт ах дүүсээ дэмждэггүй юмаа гэхэд бид ядаж элдэв харгис, хүйтэн үгсийг чулуудаж тэднийхээ өр зүрхийг өвтгөхгүй явахсан даа.

Монгол Улс дахь монголчууд бүгдээрээ өвөр монгол ах дүүсдээ дургүй гэвэл худлаа. 30 орчим насны бүсгүйгээс би "өвөр монголчууд хятадуудаас доор"-ийг асуухад тэр "-Юу ярьж байгаа юм бэ?! Тэд бидний мах цусны тасархай шүү дээ!!!" хэмээн уулга алдаж байв.
Булагнан жаргах гээд бүгдээрээ мөхчихсөн байх вий дээ, монголчууд. Монгол Улс дахь монголчуудын дунд дэлгэрээд буй- "өвөр монголчуудыг бодвол хятад нь дээр юм билээ" гэсэн гажиг, хортой уншлагыг бид үндэстнийхээ, хойч үеийнхээ төлөө таслан зогсоох цаг болжээ.

 Эцэст нь Нимёллёр гэдэг ухаантай хүний шүлгийг монголчууддаа сануулахсан:

"Когда нацисты пришли за коммунистами, я молчал, я же не коммунист.
Потом они пришли за социал-демократами, я молчал, я же не социал-демократ.
Потом они пришли за профсоюзными деятелями, я молчал, я же не член профсоюза.
Потом они пришли за евреями, я молчал, я же не еврей.
А потом они пришли за мной, и уже не было никого, кто бы мог протестовать".

«Als die Nazis die Kommunisten holten, habe ich geschwiegen, ich war ja kein Kommunist.
Als sie die Sozialdemokraten einsperrten, habe ich geschwiegen, ich war ja kein Sozialdemokrat.
Als sie die Gewerkschafter holten, habe ich geschwiegen, ich war ja kein Gewerkschafter.
Als sie die Juden holten, habe ich nicht protestiert; ich war ja kein Jude.
Als sie mich holten, gab es keinen mehr, der protestieren konnte»


First they came for the Socialists, and I did not speak out—
Because I was not a Socialist.
Then they came for the Trade Unionists, and I did not speak out—
Because I was not a Trade Unionist.
Then they came for the Jews, and I did not speak out—
Because I was not a Jew.

Эцэст нь тэд монголчуудыг авахаар ирэхэд бидний  төлөө хэн ч дуугарахгүй юү?!



No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.