Tuesday, September 29, 2015

59. "Улааныг цэнхэрлэе!".

\дуусаагүй\ 60. Нийтлэлч Алхан Болд. "Улааныг цэнхэрлэе!".

90 онд  Cyхбаатарын Талбайд "-Монголчууд хөх тэнгэрээ л шүтдэг, харин улаан өнгөнд, оросуудад дургүй!!!" гэж өдөр шөнөгүй орилсоор байгаад дарга болсон хүмүүс "муухай" улаан далбаагаа одоо болтол солиогүйн шалтгаан юу вэ? Монголчуудыг хядсан Чойбалсаны хөшөөг буулгаагүйн шалтгаан юу ?! Нөгөө улаан нь Түвд ламын орхимжийн өнгө, хятадын ундэсний онготэй адилхан байсантай холбоотой биш биз!?. Буддын шашнаар дамжуулж Монголыг доройтуулсан аргаа дахин сэргээсэн биш биз?! Улаанбаатарт Гандан гээд том хот байсаар атал Майдар гээд бас нэг түвд түвд хотыг барихаар болжээ. Монголыг эзлэхийн тулд Түвдийг эзэлсэн туршлагыг судлах ёстой нь мэдээж.
Монголчууд хэдэн мянган жил толгой нүцгэн явснаа 1910-20-иод онд орос, европоос нэг шляп олоод өмсчихсөн юм шиг аашилдаг. Уг нь монголчууд өвөл зуны олон малгайтай.

Наадам, цагаан сараар монголчууд дээлээ өмсөх нь элбэг болсон. Харамсалтай нь, хөх, цэнхэр дээлтэй хүмүүс маш ховор. Хөх дээлтэй хүн Монголд бараг зөвхөн буриад, өвөр монгол байлаа. Ламын өнгө-улаан, шар, хүрэн өнгийн дээлтнүүд давамгайлсан байдаг.
2000 оноос Чингис Хааныг маань булаацалдах болсон, 1923 оноос  казак болсон талын киргизүүд бас адилхан. Хөх тэнгэрээ шүтэж явсан тэдний "үндэстний" өнгө нь персүүдээс авсан хар өнгө. Жаахан ногоонтой нь арабын лалын шашных. Казахстаны төрийн далбаа нь л тэнгэрээ шүтэж явсных цэнхэр. 

Эсгий туургатан монгол, киргизүүдийн ой санамжаас мөнх тэнгэрийнх нь хөх өнгө арчигдаж, үндэстний хувцас гэхээрээ киргизүүд\казак\ персийн хар, монголчууд түвдийн улаан, шар өнгийг эрхэмлэх болжээ. 

-Миний дүү, чамаас нэг юм асууя. Өгөөдэй Хааны дараа Монголын хаан нь хэн болсон бэ?
-Хубилай хаан болсон.
\Монголын хамгийн том хийдийн нэгэнд энэтхэг-түвдийн элдэв бурхадын нэрсийг тоочиж яваа тайлбарлагчийн надад өгсөн хариулт\. Төрийн Ордны өмнө Монголын хаадын хөшөөг дутуу хийсний уршгаар манайхан битгий хэл гадаадынхан тэгж бодож байна.
Чингис Хааны\1162-1227\ Хөшөөны хоёр талд байгаа Өгөөдэй\1186-1241\, Хубилай\1261-1326\ хаадынхыг хөөрхий тайлбарлагч  харсан бололтой. Монголчуудын ихэнхи нь тэгж бодож байна. Улаанбаатарын төв талбайд, 3, 4-р хаад Гүюг\1206-1248\, Мөнх\1208-1259\ нарт хөшөөг нь босгоогүйн гай ингэж гарч байна. Монголчууд олон хаадынхаа төрсөн, тэнгэрт хальсан огноог мэдэхгүй байж болох ч, ядаж эхний 5 хаадынхаа төр барьсан дарааллыг мэдмээр:
1. Чингис Хаан\1189-1227\ 
2. Өгөөдэй Хаан\1229-1241\
3. Гүюг Хаан\1246-1248\
4. Мөнх Хаан\1251-1259\
5. Хубилай Хаан\1260-1294\...

Уг нь, бидэнд сонголт байхгүй хэдэн зүйл бий: Нийслэлийг Хархорин рүү шилжүүлэх, коммунист төрийн улаан далбаагаа цэнхэржүүлэх гэх мэт.  Түүх маань тэр юм. Унаж яваад алаад идчихдэг морио түрийн далбаанд байрлуулснаас, оронд нь  эсгий гэрээ тавьсан нь яавч зөв. Модон морийг эсгий гэрээр солисон ч болно.

Монгол Улсын одоогын Төрийн сүлд бүүвэйн дуу мэт хэтэрхий удаан байна. Монголчуудыг сэрүүн байлгахаар цоглог аяыг нь түргэтгэх хэрэгтэй байна. 
 Гэхдээ одоогийн навтгар гэрээр бус харин урьдын өндөр гэрээр шүү дээ.

Улаан далбаатай улсууд Хятад, Тайвань, Турк, Вьетнам, Киргиз... Зарим нь ч хэзээ нэгэн  цагт "хувьсгалаа дуусчихаад" час улаанаа орхих байх. Үндэстний өнгөө авах байх. Монголчуудын үндэстний өнгө мэдээж цэнхэр. Хятадуудынх бол улаан. Тиим учраас тэд улаантайгаа үлдэх нь мэдээж. Харин Монгол, манай бүдүүн дарга нарын ярьснаар бол монголчууд 90 онд хувьсгалаа хийгээд дуусчихсан, тиймээс дахиж жагсаал, цуглаан хийх хэрэггүй гэнэ. Тэгсэн атлаа хувьсгалын улаан далбаагаа сольдоггүй.

Коминтерны Турар Рыскуловын "санал болгосон", манайхны бялдуучилж авсан улаан далбааг солих бололцоо Монголд 1990 онд бий болсон. 1951 онд босгосон Сталин буюу Жугашвили-ын хөшөөг оросууд, коминтерн, большевикийг хараан зүхсэн манай "ардчилагсад" 1990.12.22-нд Төв номын Саны үүднээс нураасан. Харин 1930-1940 онуудад Монголын төр, засгийг толгойлж 30000-40000 мянган монгол хүнийг,  түүний дотор хэдэн жирэмсэн эмэгтэйг хүртэл хядсан Чойбалсаны хөшөөнд "ардчилсан" дарга нар гар хүрсэнгүй. Монгол Улсын Их Сургуулийн өмнө өнөөдөр Х. Чойбалсаны хөшөө байгаа нь Гитлерын Хөшөө Берлинд, Сталиных Москвад, Пол Потынх Вьэнтьянд байхтай адил юм.

1990 оноос хойш 27 жил өнгөрсөн ч улаан далбаанаасаа зуурсан хэвээр.  Монголд Чойбалсан нэртэй хот байна. Монголын төрийн далбаааны 2 захын улааныг цэнхэрээр сольж, харин голд нь энэ "дуртай" улаанаа үлдээж болохсон. 
Коммунизмд их өртсөн Оросууд Зөвлөлтийн улаан далбааг дор нь сольсон. Харин хахуульд идэгдсэн Киргиз, Монголын дарга нар  мөнгөө тоолоод завгүй.
Коминтерны төлөөлөгч киргиз буюу казак Турар Рыскуловын өгсөн Улаанбаатар нэрийг солих цаг болсон. Улаанбаатарыг жишээ нь Есүүхэй нэрээр сольж болно.
Тэр ч бүү хэл төрийн сүлдийг ч өөрчлөх хэрэгтэй. Алаад иддэг морио биш, амбасын үеээс хуланц эмээ, өвөө минь дотор нь байсан бор эсгий гэрээ төрийн сүлдэндээ тахихсан. Гэхдээ 30-40 -өөд оноос өмнө өндөр Гонгороос ч өндөр байсан, элэнц өвөө, эмээгийн гэрээр солих хэрэгтэй.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.