Saturday, September 2, 2023

118. “Илүү ба дутуу хөшөөд”

118. Нийтлэлч Алхан Болд. “Илүү ба дутуу хөшөөд”.

1-р хаан=Чингис Хаан. /Хөшөөг нь босгосон/

2-р хаан=Өгөөдэй Хаан/Хөшөөг нь босгосон/

3-р хаан=Гүэг Хаан /Хөшөөг нь бариагүй!!!/ Яагаад?!?!? /

4-р хаан=Мөнх Хаан /Хөшөөг нь бариагүй!!!/ Яагаад!?!?!/

5-р хаан=Хубилай Хаан/хөшөөг нь барьсан/

XII. “Энэ эзэн хаан дөч, дөчин тав буюу түүнээс дээш настай байж болно; тэр дунд зэргийн өндөртэй, маш хянуур бөгөөд туйлын хашир, зан араншиндаа эелдэг, тайван зантай; Тэр хэзээ ч хөнгөхөн инээж, ямар ч дэгжин зан гаргаж байгаагүй..."

Асар олон гэмгүй хүмүүсийг алсан Сталин буюу Жугашвили-ийн хөшөөг 199.2.22-нд Төв Номын Саны өмнөөс буулгасан.

21000 монгол хүнийг алсан Чойбалсаны хөшөөг Монгол Улсын Их Сургуулийн өмнө зогсоож байна. Яагаад!??!

X.Чойбалсан:-Ийм өнгө будсан, дотор нь харласан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг/Анандын Амарыг хэлж байна/ ... 

Хятад, Монголд битгий хэл Төв Азид ч ирээгүй, насаараа бичиг үсэггүй явсан, Марко Поло Улаанбаатарт ном сугавчлаад зогсож байдаг болж.

Мөнгөтэй улс үндэстэнд манай дарга нар долигнодогын сонгодог жишээ: Богд Хааны оточ байсан гэх солонгос хүнд Зайсанд том цэцэрлэг бариулжээ. 

Европ эмнэлгийг Монголд нутагшуулсан буриад Цыбиктаровын/1879-1921/ дурсгалд хөшөө, дурсгал юу ч алга!? Нэгдсэн 3-р Эмнэлэг орос эмч Шастины нэрэмжит. Унгернүүд Цыбиктаровыг буриад байсных төлөө биш харин большевикуудтай холбоотой гээд буудаж алсан. Харин Монгол Улсад энэ эмчийн зүтгэл, хөдөлмөрийг яагаад үл тоомсорлоно вэ?! Энэ эмч хэрвээ буриад   хүн байгаагүй бол?!

Санкт-Петербургийн Анагаах Ухааны дээд сургуулийг төгссөн буриад эмч Цыбиктаров Өргөө/Нийслэл Хүрээ/ дахь Оросын консулын дэргэдэх эмнэлэгэд 1910-оноос 1921 Унгерны цэргүүдэд буудуулж амь үрэгдэх  хүртлээ 11 жил ажиллахдаа жил бүр 7-8 мянган монгол, хятад, орос хүнийг үзжээ. Жишээ нь, 1909 онд Цыбиктаров ганц сарын дотор амбулатортоо 200 орос, 300 хятад, 700 монгол хүнийг хүлээн авч үзжээ. 1909 оны 5-р дугаар 12-р сар энэ эмч 261 хүнийг үзжээ. 1910 онд тэнд 1767 хүн хэвтэж эмчлүүлж байна. 1911 онд эмчлүүлэгсэд 10261 байсны 433 нь, 399 нь хятад, 6429 нь монгол байв. 1912 онд Өргөө дахь орос эмнэлэгэдээ 6703 хүнийг үзэж, тэднээс олныг нь  эмчилжээ... Түүний еврей эхнэр, 4 хүүхдийг нь Унгернчуудаас хамаатан Балсанов аварчээ. 





No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.