Sunday, December 17, 2017

65. "Дамбийжаа ба Чойбалсан".



\дуусаагүй\ 65. Нийтлэлч Алхан Болд. "Дамбийжаа ба Чойбалсан ".
"1935-1936 оны үе... Бага сургуульд урианхай, дөрвөд, тува хүүхдүүд суралцана...
Тэр үед Өлгийд казах хүүхэд байтугай том хүн ч үл харагдана. Уг нь Ховд голын цаад аралд казах айл ганц нэг байдаг гэх. 
"Бага насны минь гэгээн мөрүүд". Бөхийн Бааст.  2007.

-Энэ юу гэдэг уул вэ?
-Ака тау.
-Та юу гэнэ ээ?! Монголд ийм нэртэй уул байдаг юм уу!?
/ Баян-Өлгийд очсон сэтгүүлч Буянбадрах, казак малчин хоёрын яриа. Монгол Цагаан уул нэртэй уулыг Ака тау гээд казакаар орчуулаад нэрлэчихэж.
Өөрсдийнхөө уулыг киргизүүд явахаар нь монголчууд дурссаар  "Хяргас"  гэдэгтэй адил. Өвөг дээдсийнхээ шарилыг хиргисүүр буюу киргизийн хүүр гээд нэрлэдэг болсноо ч одоо болих хэрэгтэй мэт. 

Нэгэн уншигчийн сэтгэл: За үүнийг сонсоод Х.Чойбалсанд уур хүрч гомдол төрж байна: Газар нутаггүй, Хятадуудад дээрэмдүүлэж, алуулж дуусах шахсан хэдэн ядарсан хасагт өрөвдөөд бүхэл бүтэн аймаг өгсөн...

1868  онд Манжийн хаан 8 киргиз/одоогийнхоор казак/ айлд Монголд суурьших зөвшөөрөл олгожээ.
Чойбалсан Монголын тусгаар тогтнолыг аварсан мэтээр түүнийг магтахыг оролдогчдод хэлэхэд Улаантнууд, дараа нь зөвлөлтүүд Монголыг ЗХУ-н 16-р Бүгд Найрамдах Улс болгон авах тухай сонсохыг ч хүсээгүй билээ. Учир нь тэдний бүх дэлхийн социалист хувьсгалын сурталчилгаанд нь тусгаар Монгол улс зайлшгүй хэрэгтэй байснаас л тэр.

1944.11.12-нд босогчид Дорнод Туркестан Улсыг байгуулснаа, 1945.4.08-нд ДТУ-ын армийг байгуулснаа зарлав.

Чойбалсан казакуудыг хилийн аймагт нутагшуулсан. Баян-Өлгий аймаг Хятадын Шинжаантай хиллэдэг, Казахстанд 35км ойрхон.

1943.12.06-ны өдөр 500 гаруй казак айл Хятадын цэрэгтэй буудалцан дотогшилж, манай улсын нутагт нэвтэрч Булган голд орж иржээ. Гэтэл тэдний хойноос Хятадын 3 онгоц мөрдөн хөөж, бөмбөгдсөний улмаас Оспаны тал 200 орчим хүнээ алдаж багагүй хохирол амсчээ. Монгол Улс тэдгээр дүрвэгсдийг өөрийн хамгаалалтад авжээ. 

эхний уулзалт: 1944.2.28-нд Булган голын эх дээр-Алаг Толгойн /тэр үед Монголын нутаг байсан, алагдсан хилчдийн заримын шарил одоо Хятадын нутагт буй/ заставт Х.Чойбалсан, Дотоод Яамны сайд Шагдаржав, ЗХУ-ын Элчин АИ Иванов, Байгалийн фронтын командлагч Рубин, тагнуулын хэтсийг дарга Ламфанык, Греднёв нар уулзаж 395 буу, 2000 сум, 30 хөнгөн пулемет, 6 хүнд пулемет, 45 автомат, 2 гранат өгөв. Англи автоматыг 1000 сумны хамт Оспанд бэлэглэв.


дараагын уулзалт:

1944.3.05-ны өдөр Булган голын Майхан толгойд байрласан Оспаны гэрт нь тус тус очиж уулзан ярилцжээ. 
Чойбалсан дараах зөвлөгөөг Оспанд өгчээ: Шинжааны Давсан нуурт байгаа Хятадын цэрэгт хүчтэй цохилт өгөх, хятад цэрэг хариу цохилт өгөхөөр Монголын хилд халдсан тохиолдолд Монголын цэрэг сөрөг цохилт өгөх ба нисэх онгоцыг ч хэрэглэх болно.  Тийм нөхцөлд Оспаны цэрэг манай цэрэгтэй хүчин хавсарч байлдах ёстой.

1912-1913 онуудад Төмөрийн Даваа буюу 
Дамбийжаа/Жаа лам/ олзолсон киргизүүдээ\казак\ Монголын нутгийн гүнд байрлуулж байсан бол Х. Чойбалсан тэднийг хилийн нутагт суурьшуулсан!
/....Ламын ярианы аялга халх ч биш, ойрад ч биш, холимог янзтай ажээ...Чухам ингэж байх үедээ Дамбийжанцан надад өөрийн намтрыг ярьсан юм. Түүний хэлснээр, тэр Улиастайгаас Хаалган орох замд, Түшээт хан Аймгийн Бадрах гүний нутагт, Ашиг хурган чулуу гэдэг\одоогийн Дорноговь аймгийн Мандах сумаас баруун хойш\ газарт төрсөн. 7 настайд нь түүнийг Долнуур дахь Шар сүмийн хийдэд суулгажээ...". хуудас 69, 71, А.В Бурдуков. "Хуучин ба Шинэ Монголд".
Бурдуковт өөрийн намтраа ярьсныг нь түүнийг халимаг болгохыг хүсэгчид ил гаргах маш дургүй./

"...1935-1936 оны үе... Тэр үед Өлгийд казах хүүхэд байтугай том хүн үл харагдана. Уг нь Ховд голын цаад аралд казах ганц нэг байдаг гэх. Нэг өдөр манай сургуулийн түлээн дээр бидний үе насны казах хүүхэд ирээд суучихсан байв... Намар бид сургуульдаа эргэн ирэв. Сагыидолда  алга. Галч Дүүрэн бидэнд ноолорч нугалаасаараа тасрах шахсан халтар зурвас цаас өгөв. Түүнийг дэлгэн үзвэл, бидний нэрсийг жагсаагаад: "-Би их хол явлаа. Дахин ирэхгүй байхаа. Та нар номтой сайн хүн болоорой. Олон дүү нарыг номд сургаарай. Баяртай!" гэх ухааны юм бичээд нэрээ их том, гоёоор бичсэн байв... Түүнийг эх эцэг нь дагуулаад Алтай даваад Шинжаан луу аваад явчихсаныг аль хожим хойно дуулсан хэрэг...".\хуудас 66, "Бага насны минь гэгээн мөрүүд", Бөхийн Бааст.\Уг нь киргиз\казак\, монгол хоёр бол адилхан бор эсгий дээвэр, туурган дотор амьдарсан, нэг гаралтай, тэнгэр шүтлэгтэй  нүүдэлчдийн үр сад. Монгол нь буддын, киргиз нь исламын шашинд орсноос болж хөндийрч эхэлсэн. Сүүлдээ аль альных нь дунд харь гарлынхан нилээд орсон. Жишээ нь, Монголын Ерөнхий сайд Бао лин-ии  Цэрэндоржийн эцэг нь хятадын Шаньси мужаас ирсэн бол, киргизийн удирдагч Оспан Исмайл бол перс Тажик  угсааны эр байв. 

Бид хоорондоо эвтэй, элгэмсэг байхгүй бол хоюулаа бусдын хоол болно гэдгийг таамагламаар сан даа. Гэтэл...

"Бид өлсгөлөнд ядууралд нэрвэгдсэн Монголд тусламж үзүүлдэг" гэсэн мэдээг  http://www.medee.mn/mobile.php?eid=85639 -нд уншаад бичсэн сэтгэгдлүүдээс би энд нэгийг иш татмаар санагдсан. Тэр уншигч:"-За үүнийг сонсоод Х.Чойбалсанд уур хүрч гомдол төрж байна: Газар нутаггүй, Хятадуудад дээрэмдүүлэж, алуулж дуусах шахсан хэдэн ядарсан хасагт өрөвдөөд бүхэл бүтэн аймаг өгсөн...". Тэр уншигчийн бухимдах нь аргагүй юм.

Дамбийжаа 1911-1913 онуудад олзолсон киргиз буюу казакуудаа Монголын нутгийн гүнд\одоогийн Говь-Алтай, Баянхонгорын нутагт байрлуулсан нь зөвхөн хүмүүнлэгийн үйлс байсан бол, харин Х. Чойбалсан тэднийг Монголын баруун хилийн нутагт\одоогийн Баян-Өлгий\суурьшуулсан нь хамгийн гол нь харалган үйлдэл байжээ. 

1921.7.23- нь Хаант Оросын дэслэгч генерал Бакич Шинжааны Алтайн тойргыг хятад цэргээс бүрэн чөлөөлсөн тухайгаа Унгернд мэдээлж байв.
1940 онд Хятадын цэргийнхэн Шинжааны уйгар, казак, монголчуудыг дарамтлах нь ширүүсэв.
1945.9.06-нд  Дорнод Туркестаны армиин хойд фронтын цэргүүд Оспаны казак отрядуудын дэмжлэгтэйгээр Алтайн тойргын төв Шар-Сумэ хотыг хятадуудаас чөлөөлөв\Дашрамд хэлэхэд цэргүүдийг Колчакын армийн офицeр асан Иван Полинов удирдав\. Өөрийг нь Дорнод Туркестан Улсын Алтайн тойргын захирагчаар томилсон ч И.Оспан голж Алтайн Улсыг байгуулж хаан нь болохыг хүсэв. Үүнийг нь дэмжихээ Х.Чойбалсан 1944.2.25-нд Ховдын Булган голын Алаг тохой дахь застав дээр Оспантай уулзахдаа мэдэгдэв. 1944 оны 3 сарын 1-нд Ховдын Булган сумын төвд И.Оспаныг баяр ёслолын байдалтай хүлээн авч орос винтов 395, сум 200,000, хөнгөн пулемёт  30, хүнд пулемёт 6, автомат 45, гранат 2000-ыг бэлэглэв. Оспан уйгаруудаас дахин урваж, гоминьданы хятадуудтай эргээд сүжрэв. Оспан отряддаа хятад, дунган, оросуудыг элсүүлж, америкчуудаас зэвсэг, сургагч авч байв. Дорнод Туркестаны Армийнхантай Оспанчууд байлдаж эхлэв. Хаан болоход нь туслахаар амалснаа Чойбалсан биeлүүлсэнгүй хэмээн Оспан уурсан гоминьданы хуй хуй/дунган/ буюу мусульман хятадуудтай хамтран 1947.6.2-8-нд Байтаг Богд ууланд Монголын хилчид рүү довтлов....

Шинжааны киргиз\казакууд\ Түвдээр дамжин Энэтхэг үү тутаахыг оролдсон  ч түвдүүд байнга довтолж 2000 казак алагдав. 1941 оны 9-р сард Энэтхэгийн Ладакх-д дөнгөж 3039 казак амьд хүрэв. 1950.3.28-нд казакуудын удирдагч Оспан Батыр зарласан зөвлөлгөөнд омгийн ахлагчдийн хагас нь Энэтхэг орохоор оролдохоор шийджээ. Хятад-Пакистаны хилийн дунд түгжигдсэн тэднийг сүүлд Турк Улс авсан.

Харин казакуудын Монгол руу хүрсэн зам нь хамгийн цусгүй болсон....Казакуу

Гэтэл казакуудын зарим нь Монголд 150 жилийн өмнө ирсэн юм шиг аашилж, нутгийн урианхай монголчуудыг хавчих, түүгээр ч барахгүй Казахстантай нэгдэхийг мөрөөдөх биш харин хүсэх болжээ. 
Баян-Өлгийд байгаа казакуудын ихэнхи нь Оспан шиг кавказойд төрхийнх байдаг бол Казахстанд байгаанууд нь Назарбаев шиг монголойд төрхтэй байна.
http://sun.tsu.ru/mminfo/000349025/1913/1913_033.pdf
От Кобдо до Чугучака:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.