Monday, February 9, 2015

38. "Ажилгүй тэмээд, мотоциклтой уяачид".

\дуусаагүй\38. Нийтлэлч Алхан Болд. "Ажилгүй тэмээд, мотоциклтой уяачид".

Монголд морь унасан унасан хүн бараг олдохоо больжээ. Малчид одоо мотоциклоор л адуугаа туудаг болжээ.

-Are these camels wild?!/Энэ тэмээд зэрлэг үү !?/хэмээн гадаадынхан Монголын хөдөөд  тэмээдтэй таарахдаа  асуудаг.

\"...That night we returned to the Tartars and the next day continued our journey. As I was tired, the slow, easy motion of the camel was welcome and restful to me. All the day I dozed off at intervals to sleep...". page 87, "Beasts, Men and Gods" by Ferdinand Ossendowski. \ New York, E.P. Dutton and Company. 1922.\

Бээжин-Суиюаны буюу Бээжин-Хөх хотын төмөр зам тавигдсанаар тэмээд зах зээлээ алдаж эхэлсэн түүхтэй. Дараа нь Манжуурын төмөр замыг оросууд барьснаар зүүн монголын ачаа багассан гэдэг. Дэлхийд 1 сая орчим хоёр бөхтэй тэмээ бий гэнэ. Монгол, Өвөр Монгол, Шинжаан, Казахстан, Туркменд шүү дээ. Монголд 1950 онд 879000 тэмээ тоологдсон. Одоо 300-аад мянга болчихоод буй. Ингээ сааж ааруул хийх нь багасч. Би 40-өөд жил маллаж байж ингээ таньсан гэж ярих аргалын утаа боргилсон гэрт нь төрсөн бодол. Douglas Carruthers-ийн "Unknown Mongolia" номыг би эргүүлж сууна. Тэдний аялалын баг 1910-1911 онд Тува-аас үхэр хөлөглөн\тэд бас цаа буга унасан байх\ гарч баруун Монголд ирээд ачаагаа тэмээдэд шилжүүлэн ачиж байгаа зургууд энд байна...\"Unknown Mongolia"\A record of travel and exploration in North-West and Dzungaria\.

Цөөрсөөр цөөрсөөр тэмээд маань дуусах уу? 60-аад жилийн өмнө 4,5 сая байсан тэмээд өнөөдөр 0.4 сая болжээ. Удахгүй 0.04 сая... 
Яах вэ?
Хэнтийд өвс ачсан 4 тэмээн тэргэ явж байхтай таарч зургыг нь авснаа би хараад ханадаггүй. Ямар ч сайхан зургаас ч гоё. Өвөг дээдэстэйгээ уулзсан мэт сайхан мэдрэмж. Цагаан Хэрэмийн цаанаас хужаагийн бараа авчрахыг бус, Монголынхоо юмыг монголоороо тээхийг харах бүүр ч гоё. Тэмээгээ ажилтай байлгаж байгаа малчид зөвхөн говьд биш, бас хангайд ч байна. 2017-2018 оны өвлын сүүлээр замын хажуугаар үхсэн адуу зөндөө харагдаж байхад, тэмээгээрээ тэжээл, усаа зөөж байгаа малчинтай би таарч байв.
Тэмээн хөсөгт зориулсан чанартай, тухлаг тэргииг олноор үйлдвэрлэх хэрэгтэй.
Торгоны болон цайны замуудыг "сэргээж" гадаад, дотоодын жуулчдыг аялуулъя, ингэний хоормогийг дэлхийн зах зээлд гаргая...
Хар бухын балгас хэмээх эртний цайзын том туурь Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт бий. Тэр олон барилгын чулууг барихад асар олон тэмээгээр тэр их чулууг 5-6 км холоос зөөсөн байж таарна. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.