Friday, December 19, 2014

33. "Тэд биднээс хоол гуйгаагүй".



/дуусаагүй/ Алхан Болд. 33. "Тэд биднээс хоол гуйгаагүй". 

Өмнөд монгол малчин эмэгтэй Монгол Улсад анх удаа иржээ. 
"Үдийн наран голлож маш халуун агсан ч үе үе сэрчигнэх зөөлөн салхи хөгжмийн аястай санагдана. Бид нэг хөтөл дээр амсхийн суухад хажууханд сүрэг үхэр нэлийтэл хэвтэж үдэлж байлаа. Мах, тарга сайтай өег цатгалан тэдний амгалан тайван байдлыг харсаар эгч минь "-Ирэх төрөлд Монголд хүн болж төрж дийлэхгүй бол ядаж мал болоод төрчихъе" гэв. Би цочисхийв. Сургууль соёлын мөр олж хөөгөөгүй эгчийн минь амнаас гармааргүй үг. Энэ үгэнд хичнээн их зовлон зүдгүүр амссан түүхийн шимшрэл, хичнээн их төвөгдөж гачигдаж байгаа одоох амьдралын аргагүйдэл, жич заяа тавиланы гомдол гутрал агуулагдаж байгаа...". 
Хуучинхүү. "Чулуун зүрхтэй хайлаас".

Цөөхөн сая монголчуудын дунд түгээмэл байдаг нэгэн эмгэнэлтэй, харамсалтай, ичгүүртэй муухай зан бол том биетэй нь жижиг биетэйгээ, баян нь ядуугаа, бүл олонтой нь бүл цөөнтэйгээ, гэртээ хоцорсон нь айлд үлдсэнийгээ дээрэлхэх -юм. Харийн дайснуудад бол хамгийн олзуурхууштай бидний авир маань.






No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.