Monday, August 11, 2014

26. "Зовоогүйн зовлон"

Нийтлэлч Алхан Болд. \ноорог дуусаагүй\26. "Зовоогүйн зовлон".
Монголчуудын нилээд нь түүхээ, нэг бол-айлын эрх хүүхэд шиг, нөгөө бол- биеэ үнэлэгч түүхээ тайлбарладаг.

Монгол бол 7 голтой үндэстэн-гэж нэгэн согтуу ярьж байна. Монгол Улс одоо оршин буй нь 7 голтой учраас биш бараг л Барон Унгернаас болсон гэхэд багагахан хэтрүүлэг болно. Зовоогүйн зовлон буюу бусдаар тэмцүүлэх нь монголчуудын ихэнхийн араншин болжээ.

Тусгаар тогтнолыг хүсээ ч үгүй, харин Орос, Хятад хоёр Монголыг булаацалдахыг хараад монголчууд биеээ үнэлээд зүгээр хэвтэж байсан их зальтай буюу ухаантай хүмүүс гэнэ.
Хаант Оросууд зэвсэгээ монголчуудад үнэтэй зарсан, сургагчид нь өндөр цалин авч байсан гэхчлэн зарим нийтлэлч 2017 онд гомдоллож байна. Богд хаан нь өттэй тэр махаар цэргүүдээ дайлж байсныг тэд мэдээж сануулахгүй байна.


100-аад жилийн өмнө амьдарч байсан тэр өвөр монголчууд маань ямар ойлгомжтой, яасан тодорхой байж вэ: -/Түүхээ мартсан өвөр монголчууд 1845 онд ямар эвгүй байдалд орж байсан  тухай франц хүний тэмдэглэл\ . Өвөг дээдсийг маань хядсаны бэлэг тэмдэг болсон еэвэнг идэж болно, харин идээнийхээ оройд залж болохуу?! 1368 онд, эзэн суусан монгол цэргүүдийн эсрэг босох дохиогоо хятадууд еэвэн дотор нууж тараагаад бидний өвөг дээдсийг гэнэдүүлэн хядаж, Тогоон Төмөр Хаан амьд үлдсэн 60000 хүнтэйгээ амь зулбан зугтааж, Монгол нутагтаа эргэн ирсэн түүхтэй. Өвөг дээдсийг нь хядсаны баяр "еэвэн сар"-ыг, түүхээ мартсан өвөр монгол ах дүүс маань 1845 онд тэмдэглэх гэж байгаад асар эвгүй байдалд орж байсныг барууны хүн ийнхүү тэмдэглэн үлдээжээ:"...Тэр цуст хувьсгалын тухай дурсамжнаас монголчуудын ой тойнд юу ч үлдээгүй бололтой тул, тэд одоо "Еэвэн Сарын" баярт өргөнөөр оролцож, өвөг дээдсийг нь дарсны баярыг, уг учирыг үл гадарлан, ийнхүү тэмдэглэж байдаг болжээ...Биднийг \хятадуудаас сонссон "еэвэн сар"-ын түүхийг\ ярьж дуусахад эдгээр монголчууд цочин балмагдсан царайтай болчихсон байв. Залуус нь хоорондоо шивнэлдэнэ. Нөгөө өвгөн, гашуудлын нам гүмд автаж, толгойгоо гудайлган суухад, нүднээс нь том том нулимс урсаж байлаа..." \Аббе Гюк-ийн дээр бичсэнээс\ "A vast conspiracy was formed throughout all the provinces: on the fifteenth day of the eighth moon there was to be a general massacre of the Mongol soldiers, who were billeted with every every Chinese family for the double purpose of maintaining themselves and their conquest. The signal for the massacre was given by letters concealed in the cakes which were on that day mutually interchanged throughout the country. The massacre was effected, and the Tartar army scattered in the houses of the Chinese was utterly annihilated. This uprising put an end to the Mongol domination; and ever since, the Chinese, in celebrating the festival of Yueh Ping, have been less intent upon the superstitious worship of the moon than upon the tragic event to which they owed the recovery of their national independence. ..The Mongols, however, seem to have entirely lost all memory of the sanguinary revolution: every year they take their full part in the festival of the Loaves of the Moon, and thus celebrate, without apparently knowing it, the triumph which their enemies heretofore gained over their ancestors…After we had been introduced to the numerous Mongols by whom we found ourselves surrounded, the conversation insensibly turned upon the festival of the Loaves of the Moon. …”In our western land”, said we, “this festival is unknown. Men there adore only God… “ Oh, what a holy doctrine!” exclaimed the old man, raising his clasped hands to his forehead“. Tartars themselves, for what matter, do not worship the moon, but, seeing that the Chinese celebrate this festival, they follow the custom without very well knowing why”. “You say truly: you do not, indeed, know why you celebrate this festival. That is what we heard in the land of the Chinese. But do you know why the Chinese celebrate it?”. Thereupon we related to these Mongols what we knew of the terrible of their ancestors. Upon the completion of our narrative, we saw the faces of all our audience full of astonishment. Young men whispered to one another. The old man preserved a mournful silence, his head was bent down, and big tears flowed from his eyes…"/ хуудас 25, 26, 27, 28, “High Road in Tartary”, Abbe Hucs, 1948, New York, Charles Scribner’s Sons.

Эсвэл хувь заяатайгаа эвлэрсэн ч юм шиг. Малаасаа доор явдалтай. Мал нь  нутгаа гэх, монгол хүн харь луу тэмүүлэх. "-Хятадуудад л уусахгүй бол яахав" гэх шиг сонин сонин юм ярьдаг. Тархиа угаалгасан шарын шашны "хойд нас"-аа  ярьж эхэлж байгаа үндэстэн үү, биш үү?
Сүүлчийн хүний үгээр бид үзэл бодлоо хийдэг ч юм шиг. Маргааш битгий хэл, цагын дараа ямар "үзэл бодол"-той байхыгаа өөрөө ч таахгүй.
Олон шашинтай. Манай "сүсэтнүүд" өглөө Ганданд, үдээс хойш христийн сүмд, орой нь бөөлүүлж суудаг.


Ажиглаж, ухаардаг бол,  монгол үндэстнийг ирэх 25, 50, 75, 100... жилүүдэд Хэнтий, Хангай, Алтайнхаас нь ч өндөр даваанууд хүлээж байна. Тэднийг давахад ямар ч их техник, алт, мөнгө, банк, баялаг, сайхан орд харш, компьютер, замтай байх нь хангалтгүй. Тэд чинь цагаачдынх болно. Түүнийг өөр юмаар- үндэстнээ гэх их үзлээр л давбал давна. Гэтэл монголчуудад тэр үзэл, хүмүүжил нь байна уу?! Үндэстний үзэлгүй бол монголчууд магадгүй 50 жилийн дараа Монгол Улсдаа цөөнх болж 100, 200 жилийн дараа өт хорхой шиг олон харийнханд уусах нь!!!! 200 жилийн дотор манжуудыг бүрэн уусгасан хятадууд улсынх нь мөхлийг 70 жилийн дараа зарласан билээ. Манжийн сүүлчийн хаан Пү-И өөрөө хурлийз байсан гэдэг.

Хотод эр эм нь мэдэгдэхгүй залуус, хачин царайтай хүүхдүүд үзэгдэх болж - хэмээн мянгат малчин санаа зовон сууна. Харамсалтай нь, үндэстний үзэд, мэдрэмжтэй маань Монголд олон бил үү?

Монгол залуусыг, ялангуяа малчин залуусыг ажиглахад тэд голдуу шуурхай, шулуун хөдөлгөөн, ааштай боловч, харин үзэл, хүмүүжлийн хувьд мохоо, гэнэн, ойлгомжгүй байдаг нь сүүлийн хэдэн зуун жил Буддын шашнаар тархиа угаалгаж...
Монголчууд дэлхийг донсолгож явсан нь, эсвэл, монголчууд агуу хүмүүс огт биш, гагцхүү тэднийг агуу удирдсанд байсан уу???

Үндэстнийхээ төлөө монголчууд хатуу байж, туйлширахаас өөр замгүйсэн. Хатуу байр суурь баримталдаггүй, туйлширдаггүй үндэстнээс харийнхан болгоомжилдоггүй, тийм үндэстний газар шороон дээр харийнхан давардаг нь ажиглагддаг. Туйлширна гэхээр Аль-Кайда элсэж, Талибанчууд шиг аашлахыг хэлэхгүй.

Атаман Семёнов "Монголчуудыг яг ирэн дээр нь ашиглах хэрэгтэй. Эс тэгвээс шалдаа буусан монголчуудыг босгох их хэцүү гэсэн байсан. Адуучин нэвтрүүлгийг хөтлөгч эрхэм "-Бүртгүүлэхдээ  агсам морь шиг загнаад байсан  залуус та нар тэмцээний дундуур яагаад их мохоод байна" гэж байсан нь сонирхолтой л юм....
А.Амар "Монголын товч түүх" зохиолдоо "Монгол дотор тэр үед байтугай одоо ч өндөр бие, гувгар хамартай хүн олон бий...."\хуудас 32\

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.