Monday, December 2, 2013

19. Моод нь Монголд сэтгэл байгаасай".

Нийтлэлч Алхан Болд.\дуусаагүй, ноорог\No.19. "Моод нь Монголд сэтгэл байгаасай".


Ээжийгээ асарч дүү нараа авч яваа 12-хон настай охин: 
-Хичээл амарчихсан болохоор өглөө 9 гээд босдог. Гал түлж цайгаа чанаад, гэрээ цэвэрлэдэг. Тэгээд ээжийн хэлсэн зүйлсийг хийгээд, дүү нартайгаа хамт хичээлээ үзээд усанд явдаг. Заримдаа зах явж хоол хүнс хэрэгцээтэй зүйлсээ авдаг. Зах явахаасаа өмнө гэрт байхгүй зүйлсээ бичээд авчихдаг юм. Тэгээд өөрийн даах хэмжээгээр аваад, даахгүйгээ маргааш нь авдаг. Дүү нар маань нэг нь дөрвөн настай, нөгөө нь дөрөвдүгээр анги. Дүү нартаа анхаарал тавьж, хоолыг нь хийж өгөөд, дулаан байлгахын тулд нүүрс хийж гэрээ дулаацуулна, хажуугаар нь ээжид иллэг хийж өгдөг. Өдөрт ихэвчлэн иймэрхүү зүйлс хийдэг. Бас хамаатны ах эгч нар маань бас ирж тусалдаг. http://isee.mn/n/7358


2020.3.31-нд хэдэн залуус ТВ4-ээр мэдээ үзэнгүүтээ эгэлхэн айлыг олж ирээд монголчуудынхаа сэтгэлийг хөдөлгөв: "Нялх 3 хүүхэдтэй эмэгтэйг баривчилгаанд, торгуулийн мөнгө төлөөгүйн төлөө, ядарсан иргэнд хуулийн байгууллага төмөр нүүр үзүүлэв." 
--------------------------------------------------------------------------------------------------

Бид 1-рт хүүхдүүддээ -эрдэм сур, их мөнгө ол -гэхээсээ өмнө -замыг зөв гар, болгоомжтой бай- гэхээс л эхлэх хэрэгтэй мэт. Хэнэггүй, хайхрамжгүйгээс болж үхэж, гэмтвэл жинхэнэ харамсалтай биш үү?! Амьд байж л амжуулах биш үү? Өөрөөр хэлбэл амьд явахын хүмүүжил.
2-р эрүүл явахын хүмүүжил. Хөлөөрөө явах, хөлсөө гартлаа гүйхийн хүмүүжил.
Бид 3-рт үндэстнээ гэх үзэлтэй бай-хэмээн хүмүүжүүлсэн бол өнөөдрийн Монголын асуудлуудын хамаагүй бага байхсан. 

Морио дааганд нь сургадаг монголчууд өөрсдөө эмнэгээрээ өтөлж байна. Монгол үндэстэн хуваагдан доройтсон нь дайсан хүчтэй байв гэхээс илүүтэй өөрсдөөс нь, Монгол Улс дорой байгаа нь, бидэнд боловсрол, англи хэл дутсанаас бус харин үндэстнээ гэх хүмүүжилгүйгээс. Хүмүүжилгүй боловсролыг өгдөгөөс л Монгол Улс өөдлөхгүй байна. Боловсролоо ашиглан банк дампууруулдаг, хахууль авч эх орноо худалддаг монголчууд олон байна. Хүмүүжил гэдэг бол зөвхөн сайхан зантай, хогоо саванд хийдэг, нусаа гудамжинд нийдэггүй хүний тухай яриа биш юм. Монголчуудын хувьд хүмүүжил гэдэг бол үндэстнээ гэх үзэл\үндэстний үзэл\ буюу үндэстний эрх ашгаа дээдлэх хүмүүжил юм. Боловсролоо ашиглан улс, үндэстэндээ гайг таригсад олширлоо. Үндэстнээ гэдэггүй хүн монголчуудад гарз, гай 2-ын нэг болно. 
Жишээ нь, 1930-аад онуудад 25000 монгол хүн алуулсан нь больщевик суртал, Сталин, бусад үндэстний гар хөлтэй гэхээс илүү Хорлоогийн Чойбалсан гээч хувь хүний сэтгэцийн эмгэг,  түүний хүмүүжилгүйтэй холбоотой.

Өнөө өглөө сэрэхэд ийм мэдээ тавигдсан байна: Зам тээврийн ослын улмаас 2014 онд улсын хэмжээнд нийт 503 хүн нас барж, 1460 хүн гэмтсэн, үүнээс Улаанбаатар хотод 138 хүн нас барж 726 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Мөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 48 хүүхэд амь насаа алдаж 1164 хүүхэд гэмтсэн байх бөгөөд үүнээс нийслэлд 10 хүүхэд амь насаа алдаж, 1069 хүүхэд гэмтсэн байна.http://sonin.mn/news/gemt-hereg/41115.
Үүнийг монголчуудын хүмүүжилгүйтэй холбоотой гэж үзэх үү аль эсвэл хэнэггүйтэй нь холбоотой гэж үзэх үү? Аль эсвэл зам тээврийн осол гаргавал торгууль ноогдуулаад өнгөрдөг болсонтой нь холбоотой гэх үү? Халаасны хулгайч, төрийн өмчийн хулгайчдынхаа  хувийн жин битгий хэл тоогоор Ази, Номхон далайн бүсэд монголчуудтай хэн өрсөлдөх вэ.

Боловсрол уу, хүмүүжил үү? Эсвэл үзэл үү? Монголчууд боловсролоор дутаагүй. Гадаадынхныг шүтэх талаар бол манай монголчууд дэлхийд байхгүй өндөр боловсролтой гэж би боддог байлаа. АНУ-ын Юта муж улсад 5 жил сураад ирсэн охиноос "юта" гэдэг үгийн тухай учрыг асуухад огт мэдэхгүй байлаа. Тэр бүсгүй энд 5 жил амьдрахдаа музейгээр нь лав ороогүй бололтой. Европын эзлэн түрэмгийлэгчид очихооос олон мянган жилийн өмнөөс энэ газарт ацтек, навахо, гошуд, уте аймгийн индианчууд амьдарч ирсэн газар билээ. Уг нь харьцааны сайхан соёлтой л охин. Харамсалтай нь харьцааны соёлтой ч, магадгүй "хэсэг" хүмүүжилтэй ч, хамгийн гол нь үндэстнээ гэх үзэлгүй явна. Хогоо гудамж, байгальд хаяхгүйн тулд боловсрол, сургалт шардлагагүй хар ухаан л хэрэгтэй. Миний эмээ нэрээ л бичиж чаддаг, ямар ч сургуульд суралцаагүй, боловролгүй нэгэн байсан ч хар ухаан, хүмүүжлээрээ л хаана ч хогоо хаяхгүй хүн байсан. 2014 оны байдлаар, Бельгид франц, фламанд хэлээр нь ТВ-ын 12 суваг, Испанид үндэстний 8 сувагтай байна. Харин Монголд үздэг ТВ-ын 90 сувгын 52  нь үндэстний , монгол хэл дээрхи гаднын 2 сувагтай. Жагсаавал:
TV5sport, Dream Box, MNC, NTN, Star, Royal, ECO,  ZA-TV, PPTV, TV1э0, MASS TV, Shuurkhai, Eagle-2,  TV1, TV2, Seven, Soyon gegeeruulegc, Like, UBS Global, Malchin, Shop Mongolia, TV5 Home Shopping, UBS Music, E-Box, MON Music, Fashion Mongolia, TV5, Education, New World, MNB, TV9, NTV, MN25, C1, TV8, Sport Box, MOLOR TV, TM, UBS, ETV, MN2, SBN, Mongol HD, Eh Oron, Eagle, Movie box, Olloo, NBS, LCN, TV9-2, Odon, HTV.
 Дээрээс нь монгол хэлээрхи Bloomberg, Aist-Mongolia. Харамсалтай нь Монголын эдгээр 50-иад ТВ-ын дунд үндэстнээ гэх туйлбартай бодлого баримталдаг нь хэд байна?! Байна уу, үгүй? Өдөр бүр Корей Улсын ТВ мэт аашилж, тэдний киногоор монголчуудын тархийг угааж байдаг ТВ-үүд ч олон байна. УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга: "Монголоо гэх сэтгэлгүй, монголоо алдсан, монголын гэх бүхнийг муучилдаг, гадныхны гар хөл бологчид энэ улсыг тонон сүйтгэж, монголчуудыг нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг турхиран хагаралдуулж байна. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа сайт, телевиз, радионуудын олонх нь гадаадаас тэр тусмаа нэг улсаас санхүүжилт авдаг болсон байна". \http://gashuun.mn/2215\

Одоо монголчууд уулзаад хоорондоо ярьдаг гол сэдэв нь тулга тойрсон хов жив, өмд гутал. Асар олон тэрбум төгрөг, амьдралынхаа нилээд хэсгийг нэгийгээ гомдоох, нэгэнд гомдох, гомдсоноо ярихад зарцуулж байна.

Монгол хүн уг нь адгуус шиг зөвхөн их идэх, уух гэж биш, харин үндэстнийхээ төлөө зүтгэх гэж төрдөгийг хүүхдүүддээ ойлгуулахсан. Боловсролын Яамыг одоо Хүмүүжил Боловсролын Яам болгох хэрэгтэй. Асуудлууд үндэстний үзлээр л шийдэгдэнэ. Үндэстнээ гэдэг хүн хулгайлахгүй, хуурахгүй, хөлчүүрэхгүй, залхуурахгүй, завхайрахгүй, урвахгүй. Харьд тухалсан монголчуудыг ховхлон авчирч чадваас тэр нь зөвхөн үндэстний үзэл байх болно... Яах вэ? Монгол хүн мөрдөх ёстой Үндэстний язгуур ЭрхАшгийн жагсаалттай болох.  Үндэстнээ номлолтой, удирдагчидтай болгох, буцаад эр үндэстэн болох, үрсээ үндэстнээ гэх үзлээр хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүн боловсрол, хөрөнгөөрөө биш, юуны өмнө хүмүүжлээрээ гайхуулдаг болсон цагт л Монголыг хөгжсөн гэж ярьж болно.

Үндэстнээ гэх үзэл дутсанаас байсан монголчууд хэд хуваагдан ихэнхи нутаг, ихэнхи хүн харийнхны эрхшээлд орсон. Үндэстнээ гэх үзэлтэй байсан бол Монгол улс дахь монголчууд өнөөдрийнх шиг хар амиа хичээсэн нэг зүг рүү урагшлахгүй, тал тал тийшээ зүтгэн буйгаас харийнхны мэхэнд унаж байна. 

Жишээ нь, дараах байдал яагаад үүсэв: 2011.4.29-нд жишээ нь, ТВ9-өөр Таван Толгойн нүүрсийг тээвэрлэж буй хэдэн зуун жолоочийн 90% нь хятадууд бөгөөд монгол жолооч Хятадын нутагт 10км-т орох эрхгүй байхад хятадууд манайд 250км ороод тансаглаж байгаа тухай сурвалжлага явж байсан.  Үндэстнээ гэдэггүй монгол түшмэд болон магадгүй өвөөгийнхөө үндэстнийг гэдэг этгээдүүдээс болж Монголын нутагт иймэрхүү юм болж байгаа.

Монголчууд хогоо хаана хаях хаяхгүйн мэдрэмжгүй хүмүүс биш. Гэртээ шалан дээрээ хогоо хаядаг монгол хүн нэг ч байхгүй, яагаад гэвэл тийм айл огт тааралддаггүй. Гэтэл зүүн болон баруун Монголоос ирдэг хатуу хучилттай замуудын хажуугаар зүсэн зүйлийн хог хөглөрнө. 

Сургуульд заагдах ёстой хамгийн чухал хичээлүүд:

А. Болгоомж буюу утгагүй гэмтэл, үхлээс сэргийлэх,
Б. хогоо хогын саванд хаях,
В. Монгол үндэстний эрх ашиг.

Эцэст нь асуухад хүмүүжил үү эсвэл хүмүүжлээ алдалт уу?
4 орчим насны нэг охин, дүүтэйгээ ээждээ хөтлүүлчихсэн Чингис Хааны Хөшөөны зүг алхаж явахдаа "- Чингис Хаан гэж байдаг юм уу?" хэмээн санаа алдангүй асуух нь сонсогдов. Монголчууд балчир бага насандаа л бүтэн хүмүүжилтэй байдаг бололтой. Өвөртөлж өссөн хүмүүжлээ халаасандаа хийгээд мартчихдаг бололтой.
"Боловсролгүй" бяцхан охин, Чингис Хаан хэмээн хүндэтгэлтэйгээр хэлж байхад залуус, настнууд, дарга нар Чингис, Чингис хэмээн тоглоод эсвэл тоохгүй байгаа нь мэдэгддэггүй.  Харийнхан ч "Чингис Хаан" гэж байхад манайхан урдаас нь "Чингис" гэцгээн хэнэггүйтнэ.

Хаан алдар, цолыг нь хэлэхгүйгээр дууддаг үндэстэн дэлхийд ганцхан байдаг нь монголчууд байгаа нь яасан ичгэвтэр, гутамшигтай вэ. Монголын нийслэлд Чингис Хааны Талбай байх ёстой атал тэнд ямар нэгэн "чингисийн талбай"бий.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.