Нийтлэлч Алхан Болд. \дуусаагүй, ноорог\No.12. "Хөдөөнийхөн зайлцгаа!- гэв үү?".
Хөдөөнийхөн зайлцгаа гэх чинь энэ хөөрхөн хүүхдүүдийг үзэн ядаж байна гэсэн үг.
Хөдөөнийхөн зайлцгаа!-гэж бичигсэд бол нь хувцсаараа 3 настай дүүгээ дулаалж авраад өөрөө хөлдөж үхсэн охиныг, амьд үлдсэн дүүг нь үзэн ядаж байна гэсэн үг. Тэд Монгол эцэг, эхээс төрөгсөд лав биш!www.montsame.mn/mn/read/285382
Монголд ирсэн битгий хэл, ирээгүй гадаадынхан хөдөөнийхнийг маань муулахгүй байна:
******But of course I don’t long for China, the way I long for Mongolia. I miss Mongolia as one misses any great love. Robert Frost said that love is like a poem. It begins in delight and ends in wisdom. I hope there is some wisdom, but it is the delight that lingers. I miss the landscape unfolding long languorous limbs. I miss the aroma, some mixture of dung fires and mutton fat. I miss the unpredictable moods of each day, the random encounters, figures on horseback. And most of all, I miss the Mongols themselves. They did not own or fence an inch of land but they crossed the open steppes as if it were their private estate. When the pasturage grew low, they struck camp and disappeared into the hills, carrying their world with them, leaving behind only the worn circles of flattened grass where their gers had stood. In a month or so, even those would be gone. I admire that, their insouciant indifference, the way they feel no need to mark their place or their passage.
Почему монголы до сих пор кочуют гэсэн хэлэлцүүлэг Оросын вебсайт дээр явжээ:
5 Шар, Улиастайгаас гадагш гарч үзээгүй тэр "илжиг, луус, хав, ортоом, усан гүзээнүүд" тэгээд үхэр, адуу, хонь, тэмээ, ямааг маань мэдэх үү?!? Уургын морьны авъяасыг тэд мэдэх үү?! Тэмээ уйлдаг, уярдагыг мэдэх үү? Вьетнам руу ачигдсан монгол адуу Хятадыг туулан шарх сорви болчихсон ирсэнийг тэд сонирхохгүй.
"Аргалын удаа бургилсан
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж санадаг..." -ын хувьд хөдөөнийхнөө өмөөрч хэдэн үг хэлье.
Малыг та нар мэдэх үү? Мал бол сүү, мах, ноосоо өгдөг буянтай амьтад. Баасыг нь хатахаар монголчууд аргал гэдэг юм. Аргалаас зөвхөн цэцэг ногоо л үнэртдэг юм. Дуучин Ариунаа Болгарт сургуульд байхдаа нэг удаа Монголоо санахдаа аргалын утаа үнэрлэе гээд үхрийн хэдэн баас олж шатаатал, тэндээс үмхий үнэртэж сандарсан гэдэг.
Хөдөөний айлд та урилгагүй ордог бол, хотод хөршийндөө ч орж үзээгүй байж магад.
"...Монголд ирж гэрт нь зочилж, дайлуулж цайлуулаад буцсан хятадууд нутагт нь очсон монгол найзуудаа гэртээ оруулдаггүй хэмээн тэд гомдоллодог. Тэднийхээр очиход минь -танайд очвол оруулах уу?-гэж заримдаа асуудаг. Би ч мэдээж хэрэг -оруулна- гэдэг бөгөөд хэлсэн амандаа ч хүрдэг. Нутагтаа гадаадынханд үйлчилсэн монголчууд Бээжинд очоод тэдний хаалганаас хөөгдсөнөө гайхан ярьцгаадаг..."\"...Mongols sometimes complain of the Chinamen who come to Mongolia, enter their tents, and receive their hospitality, but who, when their Mongol friends go to China, will not let them enter their dwelling-houses. Sometimes I am among them in their tents, they ask incredulously if I would let them enter my house, and I of course say I would, and keep my word to such as visit me at home. Mongols in Peking, who have entertained foreigners in Mongolia, sometimes complain of the manner in which they are driven away from the gates of foreign residences in Peking...\ Жеймс Гилмор, "Монголчуудын дунд".
"Аргалын удаа бургилсан
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж санадаг..." -ын хувьд хөдөөнийхнөө өмөөрч хэдэн үг хэлье.
Малыг та нар мэдэх үү? Мал бол сүү, мах, ноосоо өгдөг буянтай амьтад. Баасыг нь хатахаар монголчууд аргал гэдэг юм. Аргалаас зөвхөн цэцэг ногоо л үнэртдэг юм. Дуучин Ариунаа Болгарт сургуульд байхдаа нэг удаа Монголоо санахдаа аргалын утаа үнэрлэе гээд үхрийн хэдэн баас олж шатаатал, тэндээс үмхий үнэртэж сандарсан гэдэг.
Хөдөөний айлд та урилгагүй ордог бол, хотод хөршийндөө ч орж үзээгүй байж магад.
"...Монголд ирж гэрт нь зочилж, дайлуулж цайлуулаад буцсан хятадууд нутагт нь очсон монгол найзуудаа гэртээ оруулдаггүй хэмээн тэд гомдоллодог. Тэднийхээр очиход минь -танайд очвол оруулах уу?-гэж заримдаа асуудаг. Би ч мэдээж хэрэг -оруулна- гэдэг бөгөөд хэлсэн амандаа ч хүрдэг. Нутагтаа гадаадынханд үйлчилсэн монголчууд Бээжинд очоод тэдний хаалганаас хөөгдсөнөө гайхан ярьцгаадаг..."\"...Mongols sometimes complain of the Chinamen who come to Mongolia, enter their tents, and receive their hospitality, but who, when their Mongol friends go to China, will not let them enter their dwelling-houses. Sometimes I am among them in their tents, they ask incredulously if I would let them enter my house, and I of course say I would, and keep my word to such as visit me at home. Mongols in Peking, who have entertained foreigners in Mongolia, sometimes complain of the manner in which they are driven away from the gates of foreign residences in Peking...\ Жеймс Гилмор, "Монголчуудын дунд".
Одоо, иймэрхүү юм тэр Бээжинд биш, хөдөөнийхний байгуулсан Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болж байна. Төрийн Ордоных нь өмнө Чингис Хаан гэх хөдөөний хүү Тэмүүжин дээлтэйгээ сууж байдаг, төв талбайд нь бас л хөдөө төрсөн Сүх морьтойгоо зогсож байдаг нийслэлд маань -хөдөөнийхөн зайлцгаа-гэж хараагаад буй илжиг, луус, ортоом, усан гүзээ маягын хүмүүсийг хөршийнхөө хэрмийг давуулан шидчихмээр. Хөдөөний хүн даруухан хувцастай хотод ирдэг ч хэдэн жилийн дараа хотын найзынхаа нуруун дээр гарчихсан байдаг. Хөдөөний Юрий Гагарин 1934.3.09-нд Оросын баруун талын Клушино тосгонд дархан Алексей, саальчин Анна нарын хүү болж төржээ. Түүнтэй цуг сансарт ниссэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1947.12.05-нд Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө Хаан уулын эргэн тойронд нутагтай малчин айлын хүүхэд.
Халхын голын дайнд амь үрэгдсэн хэдэн зуун хөвгүүдийн дунд, харамсалтай нь, Усны гудамжинд битгий хэл, Улаанбаатарт төрсөн гэх хүн алга:
...203. Жаргалын Жарантай. 21 нас. Тасгийн дарга. Төв Мөнгөнморьт. 5 - р баг.
204. Будын Жанчив. 24 нас. Цэрэг. Өмнөговь Мандал.
205. Жанцаны Лувсандаш. 24 нас. Цэрэг. Өвөрхангай Хужирт.
206. Буджидын Махмал. 26 нас. Цэрэг. Архангай Батцэнгэл. 6 - р баг.
207. Жамсранжавын Мандал. 22 нас. Их бууны дарга. Завхан Сантмаргац. 8 - р баг.
208. Цэрмаагийн Нацагдорж. 23 нас. Өвөрхангай Зүчи - Өлзийт. 5 - р баг.
209. Цэвэгийн Нацаг. 21 нас. Химийн мэргэжилтэн. Өмнөговь Баян - Овоо. 5 - р баг.
210. Дамбын Нямдагва. 28 нас. Цэрэг. Ховд Дарви.
211. Дуламын Норов. 24 нас. Цэрэг. Өвөрхангай Тарагт.
212. Мандалын Ойдов. 21 нас. Наводчик. Архангай Баянхонгор. 6 - р баг.
213. Бизъяагийн Очир. 33 нас. Салааны дарга. Булган Хангай.
214. Лувсаны Өвгөн. 21 нас. Цэрэг. Хөвсгөл. Ренчинлхүмбэ. 5 - р баг.
215. Балины Пүрэвжав. 21 нас. Их бууны дарга. Завхан Сонгино.
216. Батын Пүрэв. 21 нас. Цэрэг. Архангай Баянхонгор.
217. Даваагийн Раднаа. 23 нас. Цэрэг. Булган Булган. 2 - р баг.
218. Сангидорж. Малын эмч. Завхан.
219. Пунцагийн Санжмятав. 20 нас. Цэрэг. Өвөрхангай Зүчи- Өлзийт.
220. Долгорын Түмэнбаяр. 22 нас. Цэрэг. Өвөрхангай Уянга. 5 - р баг.
221. Жүгдэрийн Түдэв. 19 нас. Цэрэг. Архангай Тамир. 2 - р баг...
Дашрамд хэлэхэд, Цэргийн түүхийн музейд байдаг, Халхын Голын дайнд амь үрэгдэгсэдийн нэрс нь бүрэн бус юм. Манай сумаас амь үрэгдсэн Будын Сэмжид гэдэг цэргийн нэр алга. Япончууд худгуудыг хордуудснаас болж олноор амь үрэгдсэн болон хилийн тулгаралтууд алагдсан хөвгүүдийн нэрс харамсалтай нь байдаггүй. Тэд голдуу 20-22-хан насалсан ч нэрээ дурсуулах эрхтэй шүү дээ.
Улаанбаатар хотыг ч бас хөдөө төрж, өссөн хүмүүс л барьсан, одоо ч барьсаар байна...
Хөдөөний малчин ирээд хотын гудамжинд шээж байна уу?! Зэлүүд талд л "морио харж" сурсан тэр хүний шээс хотын гудамжинд гарахгүй л болов уу. Радиогоо өвөртлөөд явдаг хөдөөнийхэн мэдээллээс хоцордоггүй байсан бол тэд одоо нарны зайгаар гэрэлтэй гэртээ ТВ-ийн 76 сувагтай сууж байна.
Хотын бид малчныд сүүтэй цай, аарц, таргыг нь ууж, тарган хонины махыг огтолж суухдаа налгар намар шиг сайхан зантай хүмүүс....Ах дүүгээ санадаг, 11 сар гээд идэшээ бэлтгэдэг өдрүүд бий.
Хөдөөний монголчуудаа би өмөөрнө. Хөдөөд муу хүмүүс байдаг ч гэсэн, тэд хавьгүй цөөнх нь. Нохойгоо хорьж доороо даран зогсохдоо- Тэр зам 2 сална. Баруун талынхаар нь яваарай, нөгөөдөх нь бартаа ихтэй" гэж байсан 12-13 настай хүүг, "-Ээжээ, энэ хүмүүст цай хийж өгөөрэй -гэж байсан 4-5 настай охиныг би өмөөрмөөр байна. Тэдний хувцас гоё ганган, индүүдсэн байгаагүй, магадгүй заримынх нь хиртэй байсан ч сэтгэл нь сайхан байсан юм.
Улаанбаатарын монголчуудын ихэнхи нь эзгүйрэх шахсан хөдөө нутгаа сахин суугаа ах дүүсдээ хайртай.
Тэгвэл хөдөөнийхэнд дургүй хүмүүс хэн бэ? Тэднийг ангилбал:
1. Харь цустанууд,
2. Хөдөө байгаа хамаатнуудаасаа харилцаагаа таслагчид, тэдний хүүхдүүд,
3. Байшинд, цорго нээж усаа авч, паалантай жорлонд бааж өсвөл сайхан хэмээн итгэгсэд буюу харийнхныг шүтэгчид ба Улаанбаатараас гардаггүй хүмүүс,
4. Сэтгэцийн эмгэгтнүүд,
5. Бие бялдар, амьдрал, эрүүл мэндынхээ улмаас бухимдан, бусдад атаархан, хорсогчид,
6. Эрхын балайчууд,
7. Хам шинжтэнүүд.
Жишээг дурдвал:
1. Монгол хүнийг Монголоос нь хөөхийг хүсдэг харь цустанууд байх шиг. Үүнтэй холбогдуулан 1990-ээд оны эхээр Киргизийн нийслэл Бишкекд нэгэн цагаач орос нутгийн эздийн талаар англи хүнд юу ярьсныг иш татъя: "...Тэд одоо энд газар сайгүй дүүрч байна. Манайхан 1945 онд Сибирээс ирэхэд энэ хотод дан орос, украйнчууд, цөөн тооны бусад үндэстнүүд л байсан. Тэр үед энэ харууд харагддаггүй байлаа..."\"... They're flooding in everywhere, ' said a Russian lorry-driver. "When my people came down from Siberia in 1945, this town was all Russian and Ukrainian, with a few others. You didn't see these black people about..."\, хуудас 344, "The Lost Heart of Asia", Colin Thubron. 1994. Harper Perennial.
Нутгийн эзэн киргизүүдийг "харууд" хэмээн доромжилж байгаа энэ шар орос одоо Монголд тэжээгдчихээд хөдөөнийхныг харааж байгаа элдэв эрлийз, хурлийзуудыг санагдуулж байна.
2. Хувцас сайтай тарган цагаан авгай: -Хөдөөнийхөн хотыг муухай болгож байна гэв. Харамсалтай нь, хотод өссөн түүний аав, ээж нь хөдөөнийх-Дорнодын Хэрлэн голын эрэгт өссөн гэхээс илүүг үл мэднэ. Илүүдэл жин нь түүнийг бухимдуулж түүнийгээ хөдөөнийхэнд гаргаж байгаа бололтой.
3. Улаан гэрлэн дохиогоор зам гарагасадыг нэг нь -хөдөөнийхөн- гэж харааж байна. Дараагийн улаан гэрлээр ахлах ангийнхан гарч байв. Тэд лав хөдөөнөөс ирээгүй.
7. Хам шинжтэн:
"...Бид одоо юу зарах вэ? Эсгий таавчиг уу? Өмхий үнэртэй энэ барааг чинь угсаатны музейгээс өөр сонирхох захиалагч олдох уу?" гэх зэргээр 20-иод жил бичиж байгаа хүн төрийн шагналтай. Эсгий таавчигаас аргалын утаа л үнэртэж магад. Аргалаас өвс, цэцэг л үнэртэнэ. Харин нөгөө үмхий үнэр нь өөрөөс нь, ноён нийтлэлчиийн бөгснөөс лав үнэртэнэ.
Жишээнүүдийг татъя:
4. Сэтгэцийн эмгэгтнүүд:
Автобусан дотор 40 орчим насны нэг эр "-...Хөдөөний тэнэг малууд" хэмээн харааж, "...Би хаана буух хэрэгтэй вэ...Намайг та нар хөөөгөөд буулгаарай...гэхчлэн тасралтгүй солиорсоор явлаа. Тэр сэтгэцийн асуудалтай гэдэг нь хэнд ч ойлгомжтой байв.
Нурсултан Назарбаев "Казахстаныг биш, харин 2-хон сая хүнтэй Монголыг гадаадынхан сонирхож байна. Учир нь "стан"\улс\ гэх перс төгсгөл нь Казакстаныг гадаадынханд сонирхолгүй санагдуулдаг учраас улсаа Казак Ели\Казак Орон\ гэж нэрлэе"- гэсэн саналыг ард түмэндээ санал тавиад буй. Удахгүй Казакелия болох нь. Назарбаев Ерөнхийлөгч "гадаадынхан" гэхдээ жуулчдыг хэлээд байна гэж би ойлгосон. Харамсалтай нь, "стан" биш, харин казакуудын оросжсон амьдрал нь жуулчдыг түлхдэг хэмээн би бодож байна. Уул уурхайн цөлмөгчид, энд тэндхийн золбинууд Казакстаныг ч, Монголыг ч адилхан сонирхсоор байгаа шүү дээ. Монголын хөдөөнийхөн нүүдэлчин, малчин ахуй, соёлоо хадгалсаар буй нь л жинхэнэ жуулчдийг татдаг гол шалтгаан.
Rs: Назарбаев хэдийгээр Казахстаныг казахжуулсан ч, харамсалтай нь түүнийг залгамжлагчид түүнийг нийслэл Астана-г Нур Султан болгосон нь үнэндээ Исламабад гэдэг тус орныг исламжуулах гэсэн 2 алсын санаа байна биш үү?!
"Бүдүүлэг" хөдөөнөөс "соёлтой" Улаанбаатарт ойртох тусам-гажиг, балай, эсвэл зэвүүн, буруу яриатай малчид олширдог. Саяхан Төв аймгын нутагт явахдаа бид нэгэн айлаас зам асуув.
"...-Энэ замаар явбал Баян-Өнжүүл орох уу? Энэ гүвээг даваад очвол замд айлууд бий юү?
Малчин -Энэ замаар явахыг би та нарт зөвшөөрөхгүй. Энэ зам айлын өвөлжөө л хүрнэ. Дуусахаар нь та нар байгал дээгүүр явж л таараа. Байгаль сүйтгэнэ. Айлууд байхгүй- гэх нь тэр.
Бидний дургүй хүрч тэр замаар давбал гүвээнээс цааш айлууд зусч байв. Харин нөгөө өвөлжөөнүүд нь байсангүй. Сайхан замаар бид давхисаар сумын Ар бүрдийн элс, дараа нь сумын төвд хүрсэн билээ.
Харийн маш олон хүн монголчуудыг маань, малчдыг маань үзэн ядаагүй, муулаагүй байдаг. Маш олон тохиолдолд гэртээ очоод магтаж, хүндэлж бичсэн байдаг.
Гэтэл. Mонголд төрж, өссөн С.Баярхүү монгол малчдыг, тэдний үр хүүхэд сурдаг, амьдардаг сумын төвийг шүүмжилж байна уу эсвэл үзэн ядаж явдаг этгээд үү?!
\үргэжлэл бий\
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.