-Чи энэ жирэмсэн хүнд суудлаа тавьж өгөөч !
-Би хөлгүй.
-Хөлгүй бол чи тэгээд яаж орж ирсэн юм бэ?!
-Би хөл муутай, 60 хүрч байгаа хүн.
-80 хүрсэн миний дэргэд чи балай юм битгий яриад бай !
/Aвтобусанд болсон маргаан/
-Би хөлгүй.
-Хөлгүй бол чи тэгээд яаж орж ирсэн юм бэ?!
-Би хөл муутай, 60 хүрч байгаа хүн.
-80 хүрсэн миний дэргэд чи балай юм битгий яриад бай !
/Aвтобусанд болсон маргаан/
Монгол хүний явган явсан "намтар" нь "шилбүүр" унаж таваргасан унаган багын нь "3-4-хөн жил гэхэд хэтрүүлэг болохгүй. Уг нь, та, би, тэр битгий хэл, Тэмүүжин, Боорчи ч мөчир, шилбүүр, таарснаа "унаад" жирийлгэж явсан.
Монголд эхлээд тэмээд ажилгүй болсон бол, одоо морь унасан малчин харагдахаа больжээ. Энэ маягаар хөл маань хэрэггүй эрхтэн болох нь уу?!
Эмээ минь нэг удаа "-Ах чинь арай л жорлон руугаа мориор очихгүй байна" гэж билээ. Ихэнхи үндэстнийхэн толгойнхоо оройноос-халзарч, зарим нь хүзүү гилжийж хөгширдөг. Хятад, монгол хоёр хөлөөрөө явах тун дургүй, нэг нь дугуйтай, нөгөө нь морьтой зорчдог. Монголчууд морь, тэмээ барьсан цагаас хойш алхах, гүйхээ больсон бол, хятадууд саяхнаас- дугуйтай болсноос хойш л. Мориноос буудаггүй, хийдэд хөшөө шиг хөштөлөө суудаг байсан монголчууд одоо хөдөөд мотоциклоос, хотод машинаас буухаас больсноос хөл нь түрүүлж хатдаг хэвээр. Хотын хүүхдүүд хятад дуутай, тоглоомон машин лаглайн сууцгааж буй. Хөгширөлт маань хөлөөсөө эхэлдэг хэвээр.
Манжууд монголчуудыг 1 дүгээрт, морьноос унахдаа дөрөөнөөсөө чирэгдэг гэж, 2 дугаарт, хурдан алхах, гүйх чадваргүй байлгах гэж гутлыг нь ээтэн
хоншоортой болгуулсан. Монгол хүүхдүүд ямар хөдөлгөөнтэй, ямар хурдан билээ. Гэтэл тэд ээтэн хоншоортой "манж" гутал өмсөхөөрөө гүйж чаддаггүй. Гурав дугаарт, монголчуудыг дайснаа-манж, хятадыг өшиглөж чадахгүй байлгах гэж гутлынх нь хоншоорыг тэд ээтэн болгуулсан. Монгол цэрэг морьноос унавал дайснаасаа зугтаж, дайснаа хөөж чадахгүй байг гэж гутлийн нь хоншоорыг ээтэн болгожээ. Саяхан Ховд аймагт, эртний нүүдэлчдийн булшнаас ээтэн гутал биш, харин гүйлтийн "Адидас" гутал гарч дэлхийн мэдээ болсон. Төв талбайд
суугаа Их Эзэн Чингис Хаан ээтэн гутал өмсөөгүйг та бид бүгд л хардаг байх. Манжуудаас өмнөх булшнаас ээтэн гутал гараагүй.
"...Монгол хүн морин дээр сайхан, донжтой харагддаг ч, явган алхах нь\инээдтэй\ нэг тиймхэн. ...Ихэнхи монголчууд жаахан бөгтийж явдаг нь нэг талаас гэрт цэх зогсох боломжгүйтэй..., нөгөө талаас үе мөчний өвчин өргөн тархсантай болон махан хүнстэй нь холбоотой..."\"...Монгол на коне красив и грациозен, пеший он пройзводит \смешное\ невыгодное впечатление. Большинство монголов держатся несколько сгорбившись, отчасти вследствие жизни в юртах где нельзя стоять выпрямившись ..., отчасти из-за большого распространения ревматических болезней, вызываемых плохими санитарными условиями и мясной пищей..."\, хуудас 101, И. Я Коростовец, "Монголд өнгөрүүлсэн 9 сар". Үе мөчний өвчнөөс шүү дээ.\Гэрийн хувьд, артелуудад олноор үйлдвэрлэх болсон 1950-аад оныг хүртэл, монгол гэр бөгтийх шаардлагагүй, казакийнх шиг өндөр байсан нь гэрэл зургуудаас харагддаг\. Ядуурсан монголчууд 3 ханатдаа бол бөгтийдэг л байсан байх.
"...Монгол хүн морин дээр сайхан, донжтой харагддаг ч, явган алхах нь\инээдтэй\ нэг тиймхэн. ...Ихэнхи монголчууд жаахан бөгтийж явдаг нь нэг талаас гэрт цэх зогсох боломжгүйтэй..., нөгөө талаас үе мөчний өвчин өргөн тархсантай болон махан хүнстэй нь холбоотой..."\"...Монгол на коне красив и грациозен, пеший он пройзводит \смешное\ невыгодное впечатление. Большинство монголов держатся несколько сгорбившись, отчасти вследствие жизни в юртах где нельзя стоять выпрямившись ..., отчасти из-за большого распространения ревматических болезней, вызываемых плохими санитарными условиями и мясной пищей..."\, хуудас 101, И. Я Коростовец, "Монголд өнгөрүүлсэн 9 сар". Үе мөчний өвчнөөс шүү дээ.\Гэрийн хувьд, артелуудад олноор үйлдвэрлэх болсон 1950-аад оныг хүртэл, монгол гэр бөгтийх шаардлагагүй, казакийнх шиг өндөр байсан нь гэрэл зургуудаас харагддаг\. Ядуурсан монголчууд 3 ханатдаа бол бөгтийдэг л байсан байх.
1918 онд нарийн тоолоход
Монголын эрэгтэй хүн амын 44% байсан лам нарын тухай "...Харин хийдэд,
ялангуяа хатуу дэгтэйд нь суудаг лам нар манай түшмэлүүд шиг өвчинд баригдсан,
үлбэгэр бололтой харагдана."\ "...Только ламы в кумырнях, в
особенности те которые более строгого
посещения, выглядят, как и наши кабинетные сидии, болезненными и
тщедушными..."\ гэж бичжээ. Хэдэн зуун түвд номыг монгол лам алхаж, холхиж
биш , хөдлөхгүй сууж цээжлэх ёстой байсан нь уран хорлол байв.
Буурал түүхэнд нь
монголчуудыг нөгөө "муухай" социализм л хэсэг гүйлгэсэн дээ. Байн байн бүх ард
түмний спариакиад, сургуулийн хавар, намрын кросс, аварга шалгаруулах
тэмцээнүүд. Ихэнхи эрчүүд цэрэгт 3 жил гүйснийх олон жил өвчин гээчийг үзэлгүй
явсан байх. "...Өвөл од гялалзаж байхад биднийг түргэн авхуулаад Улиастайн
голыг өгсүүлээд шогшуулчихна. Улаанхуаранаас Шархадын хойд энгэр хүртэл галуун
цуваа хийлгэдэгсэн..." хэмээн Улаан Хуаранд мотобуудлагын хороонд алба
хаасан Бор гуай дурсаж байна. Сум, аймаг, улсын наадам заавал хөнгөн атлетиктай
явагддаг байв. Монголчуудаар хүчээр биеийн тамир хийлгэж, тэднийг захиргаадан
эмчилж, эрүүлжүүлсэн яланд социализм унасан байх. Социализмын үед хөвгүүд эрүүл, спортлог байх
нь моод байсан бол одоо сул, эмэгтэйлэг
байх нь брэнд болсон мэт. Социализмын үед "Спортын Мэдээ" нэртэй
ч биеийн тамир, гүйлтийн ач тусын тухай
их бичдэг сонин байлаа. Одоогийн спортын сонинууд зөвхөн мэдээг, магадгүй
өөрсдийнхөө, эхнэрийнхээ дуртай спортын
мэдээг л тавьдаг гэмээр. Монголын спортын сайтууд өөрсдийн тамирчдын тухай
биш, гол төлөв гадаадынхны тухай, манайд
чухал биш спортын тухай бичдэг бол, жишээ нь, Казахстаны http://sports.kz/,
http://prosportkz.kz өөрийн тамирчдад л гол анхаарлаа хандуулдаг. Өөрөөр
хэлбэл, монголчууд бие биедээ харийнхнаар гайхуулж, казакууд бие биеээрээ
бахархаж байна. 90-оноос хойш наадмаар
хүмүүс хөлөөрөө уралдахыг болиулсан нь монголчуудын эрүүл мэндийг муутгах гэсэн
хорт бодлого байж мэднэ.
Одоогийн байдал: Хэнтийд,
хэдэн авгай гэр барьж байхтай би таарч билээ. Тэдний "туслагчид" нь,
1-4 насны хэдэн нусгайчууд. Эрчүүд тань хаачив?- гэхэд тэднийгээ сунгаанд явсан
гэж байв. Том хүүхдүүдээ дагуулаад нөгөөдүүл нь давхин явчихаж. Морь уралдуулах
нь сүүлийн жилүүдэд хэт олшроод хийрхэлийн хэмжээнд орлоо. Морь уралдуулсаар
малчид туйлдаж байна. Хүүхдүүд хүртэл хөлөө бохиортлоо морь, мотоцикль унаж
байна. “Хүрээ хурд” уралдааны үед \2011
оны 3-р сард\ 5 хүүхэд морьноос унаж бэртжээ. Дугуй өгнө- хэмээн ядуу хүүхдийг
хичээлээс нь авч яваад амийг нь үрсэн тохиолдол сая 2011 оны өвөл Лүнд боллоо.
Энэ тухай сурвалжлагч “Хүү:-Азаргаа тавд давхиулчихлаа ах хэдэн төгрөг өгөх
бол” гэж бодож явсан нь лавтай. Аравхан настай хүүхэд шүү дээ. Гэвч азарганыхаа
шанг ч авч амжсангүй, унадаг дугуй унах хүслэн ч хүүтэй хамт буцсан байна.
Шарилынх нь хайрцганд хүслийг нь гүйцээж тоглоомон унадаг дугуй, зурж байгаад
дутуу орхисон зургийг, хичээлийнх нь дэвтрийг хүртэл хийсэн гэж байна лээ”
хэмээн бичсэнийг уншаад өр зүрх өвдмөөр. 2011.8.14-нд би Төв аймгын
Баянжаргаланы багын өдөрлөгтэй таарав. Даага ирэх үеээр мотоциклоосоо унатлаа
уурласан нэгэн хүн уяач хүүхдийг хөөж байгаад алгадав. Тэр оройгоо би Хэнтийд,
Хэрлэн голын зүүн эрэгт айлд очвол дэргэд нь маргааш овооны найр болно гэцгээж
байв. Морьдоо ачиж ирсэн залуус “-Бид хадлан дээрээсээ ирлээ” гэцгээж байв. Даанч бид тэднийхээ "кросс"-ын
буянааар донжтой хөгшрөхөөс нь өмнө
алаад идчих юм даа. 2013 оны зун Хэнтийн
төв, урд талын сумдаар явахад 100 орчим айлаас морь уяаагүй айл 3-хан байв.
Алдартай хүлгүүдийн эзэд нь морио танихгүй дарга, гишүүд. Морьдын уралдааныг
баян тарганаа гайхуулах үнэтэй машин, ганган хувцасны уралдаан дагалддаг.
Гүйвэл, хөдөлбөл бие маань
элэгдэнэ хэмээн машин, хувцастайгаа
зүйрлэн сэтгээд манайхан хөшиж үхдэг
бололтой. Машин хөдлөх тусам элэгддэг бол, хүн, амьтны бие эсрэгээрээ,
хөдлөхгүй л бол хатдаг. Өвчин гэдэг бол үндсэндээ хүнс, хөдөлгөөн хоёроор
хооллодог хүний бие хөдөлгөөнөөр өлссөнөөс
хамгийн сул хэсгээ идэж буй
төрийн эргэлт юм.
Гүйх нь хүний биед ямар
тустайг морь уядаг монголчууд сайн мэднэ. Гадаадынхныг сохроор дууриадаг
монголчууд америкчуудаас жоггинг\jogging\ мэтийн хэрэгтэй зүйлийг нь огт
дууриахгүй байгаа нь сонин. Гүйлтийн гайхалтай ач тус 1950-иад оны үед шинжлэх
ухаанаар, албан ёсоор батлагдсанаас хойш тэд, австрали, шинэ зеланд,
англичууд...гүйж байгаа. Харин ч бүүр эсрэгээрээ, Монголд бараг л, хүн галзуурахаараа гүйж эхэлдэг гэсэн ойлголт
байдаг бололтой. Та 30-40-минутаас доошгүй тасралтгүй гүйх юм бол "булан тохойд" саатсан цус тань нь бүх биеээр эргэлдэж, бодисын
солилцоо түргэсч, ухаан тань хурцлагдаж, та өөртөө итгэлтэй болж "Хараа",
Ерөө, "Бордо", Шотланд вискийг ууснаас гоё таашаалыг мэдрэх болно....
Гүйдэг орныхны наанадаж тал нь жоггинг
хийж хэвшиснийх өвчингүй амьдардаг.
Америкад гэхэд л, хот дотор нь гүйхэд зориулсан том цэцэрлэгүүд хэд хэдээрээ
байдаг. Финляндад хөгшин хүн харагдсангүй хэмээн нэг хүн ярьсан байв. Тэд
байнга биеийн тамир хийдгээс л тэгж санагдсан биз. Финляндад бүх эрэгтэйчүүд
цэргийн алба хаах хуультай. Биеийн тамирын цэрэг шахуу юм.
2010 оны наадмаар морийг
гүйлгэсэн хүнд 5 сая төгрөг, хэдэн хоногын дараа болсон УАШТ-д гүйж түрүүлсэн
хүнд 0.5 сая төгрөг өгөв. Гэтэл ахмадын ДАШТ-ээс алт авсан Пүрэвжавт аймаг нь
нэг төгрөг ч өгөөгүй. 5000, 10000м-ийн гүйлтэд түрүүлсэн, байр эзэлсэн
хүүхдүүдийг бас ингэж шагнадаг бол энэ олон эмнэлгүүдийн хэрэггүй байхсан.
Морьдоо хөлсөлдөг монгол хүн өөрийн хөлсийг гаргадаггүйгээс байгалийн жамаар
бус, харин гол төлөв өвчнөөр тарчилж насыг бардаг болжээ. 2010 оны байдлаар
Хатгал тосгоны 3000 хүнээс байнга \долоо хоног бүр\ гүйдэг нь ганцхан гэнэ.
Баячууд нэр, зугаагаа гаргахын тулд ядуу айлын хүүхдүүдээр морь унуулж тэдний
эрүүл мэнд, амь насыг золиосолж байна хэмээн цөөнгүй хүн шүүмжлэх болжээ.
Морьдоо гүйлгэн бэлтгэл хийлгэдэг
монголчууд харамсалтай нь өөрсдөө ч бас
шогшиж, хөлсөө гаргаж, ялангуяа унаач хүүхдүүдээ гүйлгэж эрүүл чийрэг, гоё бие
бялдартай өсгөх гэдэггүйг ойлгоход бэрх. Хүнийг, морийг дасгалжуулахад зарчмын
ялгаа байхгүй. Алдарт, манлай уяачид маань хотод хөнгөн атлетикчдыг ч
дасгалжуулж чадна. Байнга гүйж хөлсөө авхуулдаг
болохоор морьд маань уяач, унаачаасаа илүү өнгөлөг гэдэг.
85 настай Раднаа 2019онд Ахмадын Дэлхийн аварга боллоо:
Манай суманд 50 гарсан 2 хүн
гүйж эхэлсэнийг зарим хүмүүс шоолсоор байгаад болиулчихаж билээ. Уг 2 хүн
хэдийгээр дэндүү хожуу ч гэсэн эрүүл мэнддээ анхаарч эхэлсэн хэрэг л дээ.
Өөрсдөө шогшиж харайхгүй мөртлөө бусдыг дасгал хийлгэхгүй гэж зарим хүн тэднийг
ичээсэн хэрэг. Эсвэл нөгөөдүүл тэр 2-ийг эрүүлжчих вий гээд атаархсан юмсан уу,
хэн мэдлээ. Тэгээд нөгөө хоёр "нийтийн жишгээр" эртхэн аялсан.
Хятадууд бөгсөө, оросууд
тархиа дааруулах дургүй. Монгол хөвгүүд, охид бараг л толгойдоо дайн зарласан
юм уу гэлтэй, хүйтэнд малгайгүй явж биеийнхээ удирдлагын систем- уураг тархиа
царцаадаг болж. Харин арай чухал гэж үздэг ч юм уу, чихээ дарсан, дулаалсан харагддаг. Оройн хоол гэдэг ойлголт байх ёсгүй атал,
унтахын өмнө иддэг зуршил маань ямар хортой вэ.
Монголчууд гүйж хөлсөө
гаргадаггүйгээс өвчнүүдэд нэрвэгдэж, тарчлан амьдарч, тамирчид маань кросс бага
хийдгээс ядарч дийлдэж байна. 1956 оны
Мелъбурны олимпийн боксын аварга Владимир Сафронов сорил хийх ёстой армян
боксчноо тагнаж түүнээс 2 дахин илүү
зайнд гүйснийх ялж олимпод явсныгаа дурссан байдаг. Гэтэл, жишээ нь, 17
настайдаа дэлхийн аваргыг ялж гарч ирсэн манай боксчин хэдэн жилийн дараа
"-Энэ өвөл хотод утаатай байсан тул би кросс гүйгээгүй" гэсэн байна
лээ. Биеийн\антрометр\ маш сайхан үзүүлэлттэй түүний амжилт өсөөгүйн гол
шалтгаан үүнд байсан болов уу. Сүүлдээ тамирчид маань ч хөдөлгөөний дутагдалд
орох нь. Оросын чөлөөтийн дасгалжуулагч- Танайхан төмөр өргөх гээд л байх юм.
Гүйх хэрэгтэй. Хөдөлж чадахгүй бол булчинаар яах юм" гэж хэлснийг орчуулагч нь ярьж байна лээ.
Хөлийн булчин нь
хөгжөөгүйгээс хотынхон морь унадаггүй мөртлөө майга болдог. Одоо 2013 оны
Монголд, комьпьютерийн ард нүдний шилтэй, 1943 оны Бухенвальдын хорих лагерын
турьхан хөлтэй хөвгүүд сууж байна. Эрүүл биегүйгээр монголчууд хэдэн жил
амьдрах вэ? Хүүхэд байснаас хойш гүйдэггүй манайхан автобусанд амжих гээд хачин
жигтэй хөдөлгөөн хийдэг. Бүсэлхийнээс доош цус харвасан ч гэмээр, бөгснөөсөө
дүүжлээстэй ч гэмээр, хоёр хөл нь санжигнах нь инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч
юм шиг. Архидах болохоороо биеийн тамирын хувцас өмсдөг. Манайхны хамгийн
дуртай өвлийн спорт-чарга нь цахилгаан шатгүйгээс хөгжихгүй байгаа бололтой....Салхинд
гарахаар очигсод нохойгоо салхилуулж байгаа мэт нэг суниаж, 3 удаа гарч
тамхилчихаад машиндаа жаахан сууж байснаа яваад өгч байна. Ядрангуй харагдаж
байгаа бол монгол хүн цус нь ойртсоноос бус, харин гүйж хөлсөө
гаргадаггүйгээс..."Буяны таргандаа" баригдсаар....
Сүүлийн үед хөдөөд хятад
мотоцикль, хотод урсдаг шат дэлгэрч
манайханд хөл гээч бараг
хэрэгцээгүй эрхтэн болох нь. Хөлөөрөө бага явдаг, огт гүйдэггүй учраас
монголчууд насны намартаа явганаас унаж гэмтэх нь маш элбэг.
Гүйхэд амьсгал маш хүчтэй
авагддаг учраас энэ их хорт утаан дотор, Улаанбаатарт гүйж болохгүй.
Харамсалтай нь одоо 10-20км унаагаар давхихаас нааш эрүүлдүү агаарт хүрэхээргүй
болсон. 90-ээд онуудад ардчилал, зах зээл гэсэн гоё халхавчийн доор аймгуудад
хамаг үйлдвэр, ажлын байраа сүйтгэж, хүн амын маань талаас илүүг нь Богд Уулын
арын хонхорт цуглуулан утаанд хордуулж байгаа нь үндэстнийг хэлмэгдүүлсэн гэмт
хэрэг юм.
Аз болоход, өвөг дээдэс
маань хөлөөр бага явсан нь, генийн түвшинд очтолоо нөлөөлөөгүй байна. Социалист
орнуудын хүүхдийн хөнгөн атлетикийн тэмцээнд монгол хүүхдүүд эхний байруудад
байнга ордог байв. Гудамжинд сонин зардаг 58 настай Шаравын Батсүх, хашаа
байшинаа барьцаалаад 1.5 сая төгрөг зээл авч яваад 2010 оны өвөл 17 орныхон
орсон “Шилдэг мастерууд”-ын Азийн АШТ-д Малайзын 30 градуст уралдаад 2 алт, 1
хүрэлтэй ирээд “-Морьдыг байлдаг мөнгөө надад өгчих, ирэх 7.06-нд АНУ-д эхлэх
ДАШТ-ээс алт аваад иръе” гэж өдрийн сонинд \2011.3.30-нд ярьсан байна лээ. 2013
онд Корейд болсон 100 км-ын марафонд Увсын хүү, Архангайн охин алт, мөнгөн
медалийг хүртсэн нь сүүлийн жишээ. Бат-Очирын Сэр-Одын амжилтыг жагсаах гэж цаг
авна.
Барууны хүмүүс өөрсдөө
эрүүлжээд, бид морьдоо л
эрүүлжүүлээд....Улаанбаатарын гудамжинд эрүүл, жавхаалаг харагдагддаг нь
цэргийнхэн, хэдэн тамирчид. Тэд байнга кросс гүйдэг учраас бусад залуусаа
бодвол илт эрүүл, чийрэг, шингэн царайтай, бараг л өөр омгийнхон гэлтэй. Өвөл
толгой нүцгэн явж уураг тархиа царцааж байгаагаас монголчуудын нас их богиносож
байна. Монголчууд эрүүл мэндийн гүйлтээр бүх нийтээр хичээллэдэг болбол
эмнэлгүүд хагас хоосон болно. Сургууль хүүхдүүдийг бага насанд нь хөдөлгөөнгүй
хорьдог, бага насанд нь хүмүүжүүлэхийн оронд хэрэгтэй хэрэггүй мэдээлэллийг нэн
чихээр нь оруулаад нөгөө чихээр нь гаргадаг газар болжээ. Биеийн тамир, бүтээн
байгуулалтын цэргийн ангиудыг байгуулах хэрэгтэй байна. Монголын охидын эрүүл
мэндийг онцгой анхаарах хэрэгтэй болжээ. Дэлхийн 2 удаагийн аварга, олимпийн
мөнгөн медальт Зэвэгийн Ойдов “1 хундага архи 7 хоногийн, 1 аяга пиво 21
хоногын бэлтгэл задалдаг гэсэн байсан. Үндэсний аюулгүйн зөвлөл бүх нийтийн
биеийн тамирыг хийлгэх хэрэгтэй. Лифтгүй байшингынхан баярлах хэрэгтэй, бараг л
азтай гэсэн үг. Дээд давхарт амьдрагчдын хөл
доод давхарынхнаас илүү дасгалжсан. Ойр зуурын алхаа, хөдөлгөөн хангалттгүй.
Саяхан Зундуйн Дорж гуай
номондоо 41, 71 настайнхаа зургыг
тавьсан байна лээ. 30 жилийн дараах зурагтаа зохиолч бараг л залуу харагдаж
байна лээ. Архи уухаа болиод, зөв хооллодог, гүйдэг болоод нилээд хэдэн жил
болж байгаа гэнэ.
Морьдоо уяхгүй л бол монголчууд
тэднийгээ төмөр хөлгүүдээр сольж мэдэх
тул, харин хүний гүйлт\хөнгөн
атлетик\-гүйгээр аливаа наадам явуулахыг хуулиар хориглох цаг болжээ!!!
Эрүүл амьдрахын тулд алхах,
хөдлөх хангалтгүй. Эрүүл байхын тулд, монголчууд аа, бүх насаараа гүйж хэвшъе. Морьдынхоо ч, өөрсдийнхөө ч хөлсийг авъя.
\үргэжлэл бий\
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.