Monday, December 2, 2013

14. "Монголчууд микробоос айхаа больжээ ?".

Нийтлэлч Алхан Болд.\дуусаагүй, ноорог\No.14.  "Монголчууд микробоос айхаа больжээ ?".
2020.3.29-ны байдлаар:
.....
Доминика-11,
Сант-мартин-12,
Монгол-12,
Замби-13,
.........
Казахстан-204,
......
Орос-1264,
........
Хятад-82230,
Aмерик- 85228,
Итали- 86498,


Социализмын үед микробооор айлгаж байсны ачаар 1990 онд социализмаас салсан Монгол Улс 2020.3.10 -ыг хүртэл коронавируснээс сэргийлж дэлхийн анхаарлыг татлаа.
 Монголд барууны жуулчид микробоос айх нь бага, гараа угаалгүй идэх нь элбэг гэж гэж хөтөч ярьдаг. Тэд бохир шал, хавтан дээр чөлөөтэй суудгыг хараад монголчууд гайхдаг, барууны юм бүхнийг шүүлгүй авдаг одоо залуус тэднийг дууриах хандлагатай болсон.
1990 онд "соёлын довтолгоо", "сонин уншлага" зогсож,  монголчууд өдөр шөнөгүй телевизын 100 сувгаар телевиз үздэг болсон. Гэтэл жишээ нь, 2014 оны байдлаар Бельгичүүд хэдхэн суваг-фламанд, франц хэл дээр нь 8 суваг, Испанид ердөө 12 суваг буй. Бельгүүд зэрлэг харанхуй болж, Монголчууд гэгээрсэн мэт.

Хойд нас, нүгэл, лус, савдаг, сүнс, чөтгөр, Балжинням, Дашням, жас өдөр, шулам бүхий "ардчилсан" гоогоо нийгмийг нь оросууд тасалдуулж, 1921 оноос эхлэн тэд "микроб" гэх өчүүхэн амьтныг микроскопоор томруулан харуулж монголчуудыг "айлгаж иржээ". Цэдэн балын уед сургуульд хуухдуудийн захны даавуу, нусны алчуур, хумсыг багш, ахлах ангийнхан шалгаж,  сумын эмнэлгээс айлуудаар явж, орны даавуу,  гар нуурын алчуурыг шалгадаг байв.
вуу хагас сайн, 1 дэх одрийн сонин уншлага дээр танилцуулж, бохир байсан айлуудыг заилаж, ичээдэг    байлаа.

1990 оноос монголчууд микроб гэх орос амьтнаас айхаа больж, вирус хэмээх "америк амьтан"-ыг л тоодог болов. Монголчууд өнөөдөр микробоос айх нь битгий хэл, өчүүхэн биетэй гээд өхөөрддөг,  энхрийлдэг бараг л ах дүү болсон юм уу гэлтэй. Микробоос айдаг цаг доор манайхан гэртээ оронгуут гараа угаадаг байв. Хэнтий аймгийн Дархан сумын нэг цайны газар нэг эмэгтэй хуушаараа гараараа барин зооглохдоо "-Монголд бохир юм юу ч байхгүй. Гараараа барьж идвэл ядаргаа тайлагдана" хэмээн ухуулж байлаа. Гараа угаачихаад идвэл тийм ч байх.

Жорлон гэвэл баас үнэртдэг, нооль гэвэл үнэртдэхгүй гэж итгэсэн монгол бизнесменүүд ардынхаа уламжлалыг сэргээж, Улаанбаатарын зүрхэнд байгаа байгаа өндөр барилгууд дахь бие засах газартаа бааж шээгээд гараа угаахгүй гарч одож байна. Их Дэлгүүрт тансаг хувцастай гадаад өвгөн шээлтүүрт нь наалдчихсан шээж байна лээ. Барууны жуулчид Төв Шууданы бохир шатан дээр сууж байдаг мэтийг манай "ардчилсан үзэлтнүүд" дууриадаг болсон юм байлгүй дээ. Уг нь микроб бол микроб, дэлхий дээр ардчилсан микроб, ардчилсан биш микроб гэж байгаагүй. Социализмын үед хүн бүрийн халаасанд явдаг байсан нусны алчуур гээч юм одоо үзэгдэхээ больж, манайхан нусаа олны өмнө гарынхаа дуртай  хэсгээр чөлөөтэй, сайхан арчдаг, дараа нь түүгээрээ хүний, өөрийн хувцас, цүнх, хана, туурга, ер нь юуг л бол юуг  мялаадаг шинэ "соёлтой" болжээ. Өчигдөр, автобусны буудал дээр нэг залуу гарынхаа нусыг гэрлийн шонд наан цэвэрлэж байна лээ. Их Дэлгүүрийн жорлонд\тэд мэдээж нооль хэмээн "боловсноор" нэрлэдэг\ орогсодын ихэнхи нь гараа угаалгүй гарч байна. "Лексус" машиныхаа цонхоор шүлсээ хаядаг баячууд ч  байна. Автобусанд, 4-5 насны нэг хүү цонхны мөс, цанг зурсан гараа амандаа хийж дулаацуулж, утсаар бизнес ярьсан ээж нь бас алгаараа цонх арчин буудлаа харж явав. Би тэсэлгүй -Наадах мөс чинь бохир, гараа амандаа бүү хий- гэж гэвэл хүү өчүүхэн ч тоолгүй зурсаар явлаа.  Ээж нь хүүдээ "Зүгээр яв"- гэхээс биш "бохироор айлгасангүй".  Бохирын тухай ойлголтгүй ээжтэй хүү буруугүй. Буудлаа  зарладаггүй бүүр ч бүдүүлэг, зэрлэгшсэн  "үйлчилгээ"-тэй Улаанбаатарын автобусанд яваа ээж, хүү хоёр.
FB-д "11 Б-ангийн гэх хүү "Бичлэг бэлэн болсон шүү, хулгайчууд аа" гэхэд нөгөө нь "-Хэзээ сонсох уу" хэмээн асууж байна. Саяхан ажлаа тараад яваа автобусны 8 жолоочийн хамгийн залуу нь   "пизда", "шаах"-аар ярьж  байв.

Монголчуудын нилээд нь буцаад зэрлэгшсэний бас нэг илэрхийлэл нь тэдний яриа: Монгол-Хятадын хооронд ачаа тээвэр хийдэг бололтой залуу дарга нь хүн дүүрэн хоолны газарт хэдэн ажилтандаа 20-иод минут ажлаа ярихдаа хэрэглэсэн үгс: пизда, баагий, лалар, шаах, хуцах, тэнэг, гуларах,

Социализмыг хараааж, шүүмжилж болох ч, харин гүтгэж болохгүй.  Тэр үед 365 сум бүгд нийтийн халуун устай байсан бол, 1997 онд "Монголд халуун устай сум 3-хан байна" гэх  нийтлэл гарч байсан. Халуун ус, номын сан, ахуй үйлчилгээний туурин дээр одоо суварга, баар сүндэрлэсэн байна....Улаанбаатарт, нэгэн дээд сургуулийн эргэн тойронд 12 зочид буудал байгаа тухай 2013 онд ТВ-ээр ярьж байна.

Хүрээ соёлын ачаар хур хогдоо дарагдсан Богдын Хүрээ гэж хот Монголд байв. Барон Унгерн Нийслэл Хүрээг эзэлснийхээ дараа их хур хогын олзлогдсон гамин цэргүүдээр олон хоногын турш цэвэрлүүлсэн гэдэг. "Урвагч" Дамбийжаа Ховдын хязгаарт, Баяр гүний лагерь хогтой байхыг үзээд уурлаж цэвэрлүүлсэн гэдэг. 
Тамхины хуулийг гаргадаг шигээ одоо хотын төвд шүлс, нусаа хаявал торгодог хуультай болохсон.

Сэтгэхүй нь  хомсдосных уу, ал эсвэл зэрлэгшсэнийх үү, бүх үйл үгийг "шаах"-аар орлуулдаг  болсон монголчууд "шаа", "шаая", "шааж", "шаасан", "шаагаад", "шаах уу", "шаадаг", "шаана" гэцгээн явдаг болжээ. 2 хүүхдээ дагуулсан, хувцас сайтай нэг авгай сонины мухлагт саатсан нөхрөө " Хүүе, Батхүү!" гэж дуудсанаа,  "хүүр чинь  автобуснаасаа хоцрох нь" гэж үглэж байв.

Зөвхөн сайн идэж, сайхан уухын төлөө явах нь малаас доор болсны...
2019 оны суулээр Хятадаас коронав гарч Дэлхийг хамрахад Цэдэнбал микробоор айлгаж байсан нь хэрэг  болж, Монгол Улс Дэлхийг гайхуулав.

*****

******Доктор Цыбыктаров своими наблюдениями, сообщенными И.М. Майскому, опроверг мнение ряда исследователей о монголах как народе физически вымирающем. «Он утверждал, что монголы физически крепки, мышцы и ткани у них упруги, операции у них протекают очень хорошо, почти не требуют наркоза, заживление ран происходит быстро»28. Он организовал в Урге небольшую больницу для стационарного лечения русских, монголов и китайцев, она была открыта в Урге 3 октября 1909 г. Очень значителен был объем приема доктора: в месяц 11 001 400 приемов больных, половина из них — монголы. Консул Я.П. Шишмарев писал о нем в МИД России: «Он в короткое время заслужил доверие среди монгольского населения и китайцев и даже маньчжурских и монгольских властей»29. Именно по совету Цыбыктарова в Ургу был отправлен отряд глазного врача О.П. Левитской. Врачебная и просветительская деятельность доктора продолжалась 12 лет, до конца его жизни (февраль 1921 г.), когда он зверски был убит унгерновцами.



\үргэжлэл бий\

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.