Friday, December 6, 2013

22. “Ардчилалын багтайгаар...”.


Энд Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэр байлаа. 
"...Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн нурсан эзгүй барилга Чингис хотын иргэдийн аюулгүй амар тайван амьдрах орчинд олон жил саад учруулсаар ирсэн. 
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Идэрбат "Хангал" ХХК-ийн захирал н.Мөнхбаттай уулзаж, хараа хяналтгүй, хариуцах эзэнгүй мэт явж ирсэн уг нурсан барилгад  цаашид гэмт хэрэг, хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авахаар боллоо. 
Энэ дагуу эхний ээлжид Хангал ХХК ирэх 9-р сарын 5-ны дотор  өөрийн хөрөнгөөр хашаажуулах, манаачтай болгохоор болсон байна..." 


Нохойн оромж болсон Ноос Угаах Үйлдвэрийн байр:"...Ноос угаах үйлдвэрээс өнөөдөр агуулах нь л үүргээ гүйцэтгэж байна. Харин бусад нь эзгүйрчээ. Социалист нийгмийн үед аймгуудын машин хонон өнжин дугаарлаж ноос тушаадаг байсан газар өдгөө нэгэн цагийн дурсамж сэдрээн дүнсийх авай..."

"...Миний мэдэхээр Румын, Монгол хоёрт Аж үйлдвэрийн комбинат байгуулах гэж туршиж байсан. Гэтэл Румын байгуулахаас татгалзаад манай улсад байгуулсан юм билээ. Тухайн үед ямар гайхамшигтай үйлдвэр байгуулсан юм бэ. Би  дэлхийн аль ч улсад манай улсад байгуулсан шиг гутлын үйлдвэр харж байсангүй. Одоо л ганц хоёр улсад тийм үйлдвэр харагдаж байна. Бүх зүйл цогцолсон үйлдвэр байсан шүү дээ, эмнэлэг, сургууль, зоогийн газар, эрдэм шинжилгээ туршилтын төвтэй, ул, цавуугаа өөрсдөө хийнэ. Түүхий эдээ боловсруулна. Зөвхөн утас, зүүгээ л гаднаас авдаг байлаа. Италичууд туслах гэж ирээд гайхдаг байсан. Бүх зүйл нь байхад чухам ямар дэмжлэг авах гээд байгаа юм бэ гэж. Тэднээс загварын тал дээр л туршлага солилцож явлаа. Газар доорх инженерийн шугам сүлжээ нь хүртэл маш нарийн хийгдсэн үйлдвэр шүү дээ. Хуучин нэрээр ЗХУ-ын Новосибирск, Өвөр Монголыг манай үйлдвэр хангадаг байсан гээд бод доо. Гэтэл манай малын арьс тэр олон тооны гутлыг үйлдвэрлэж хүрэлцэхгүй байж билээ..."
-------------------------------------------------------------------------------------

Нийтлэлч Алхан Болд. \ноорог, дуусаагүй\ 22. “Ардчилалын багтайгаар...”.



Цэдэнбалаас үзгийг нь хүртэл хураасан "ардчилагчид", хөрөнгөжих бололцоо олгосон Батмөнхөд хагартлаа талархаж явдаг нь мэдээж.

"Румыны ард түмний тусламжаар босгож өгсөн Циркээс гадна өөр нэг том обьект бол Мебель-картоны Үйлдвэр юм. Инженерүүд нь дандаа Румыны Брашов хотод төгссөн ах эгч нар. Румынд сурч байсны хувьд үйлдвэрээр очно. Хамгийн гол нь Швейцарт үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж, машин техниктэй. Инженер ах нар түүгээрээ их бахархана. Азийн ямарч улсад ийм тоног төхөөрөмж байхгүй, Монголынхоо бүх айл өрхийг Румын хийцийн мебелээр хангана гэж бахархан ярьдагсан. Тэгээд хувьчлал өрнөж албаар дампууруулаад алга хийсэн.  Хувьчилж авсан хүмүүс нь авсан үнээсээ хэд дахин илүү үнээр нөгөө сайхан Швейцарын машин техникээ, гадагш нь зараад түнтийтэл баяжсан байдаг.   Одоо газрыг нь хэдэн тэрбумаар үнэлээд зарахаар бэлдээд сууж байна. " Др.Минжигдоржийн Найданхүү.

Монголд ардчилал гээч- шүүмжилж болдоггүй, жинхэнэ "улаан" юм байна. Шүүмжлэх гэхээр улаан "ардчилагчид" өмнөөс “Аа , чи муу хувьсгалт намынх байна!!! Ардчилал бол өндөг шиг өөгүй зүйл. Танай коммунистууд 1938 онд оросуудтай нийлж лам нарыг алсан, 700 сүм хийдийг маань шатаасан!!!" гэсэн том самбараа шүүрч аваад улаан галзуу дайрдаг. До яамныхан 30-аад онуудад, өөрсдөө хүүхэд, хөгшдийг ч уйлуулан, чичрүүлэн чин сэтгэлээсээ, гардан, бахаа ханган хийсэн яргалалаа оросууд руу чихсэн шиг, "ардчилагчид" буруу бүхнээ оросууд руу түлхдэг.  Тэд өөрсдийгөө дөвийлгөх болохоороо салхин сэнс, нарны зай, гар утас...  гэхчлэн техникийн дэвшлийг ч нам руугаа наадаг.
Ельцин, Чубайс нар хувьчлал хийхын тулд Америкын ТТГ ажилтнуудыг багтаасан 200 зөвлөгчийг авчирч ЗХУ-ыг аж үйлдвэр эдийн засгийг сүйрүүлсэнтэй төстэй явдал Монголд болсон...
Монография «Транснациональная организованная преступность». Владивосток, 2001 г.

Например, в главе № 4 «Криминальный рынок металла» говорится:
«Спрос государств АТР (Азиатско-Тихоокеанский регион. – FLB) на российский металлолом породил соответствующее предложение. Российские государственные организации сбором металлолома не занимаются. Порождённый зарубежный спрос необходимо удовлетворять. Для этих целей в массовых количествах стали появляться пункты сбора металлолома, чаще нелегальные. Для их организации стали приспосабливать частные дома и гаражи, брошенные здания и складские помещения. Сдают не столько бесхозный металлолом, сколько действующее оборудование и ценные детали с них. Для их беспрепятственной перевозки через границу в местах пропуска через границу используют коррумпированные связи или подлинные документы официальных структур о якобы законной перевозке металлолома. Для скупки металла в таких масштабах необходимы наличные деньги в огромных размерах, которые чаще имеют сомнительное происхождение. С их помощью организован бесперебойный и гарантированный массовый сбор и масштабная переправка металла любого происхождения через Государственную границу. Такой «коммерческой» деятельностью занимаются только криминальные структуры международного размаха, которыми являются ОПФ ТОП, имеющие необходимые контакты с зарубежными ОПФ». Узнать детали: https://flb.ru/1/3637.html
1998.10.09-нд Өнөөдөр сонинд нийтлэгдсэн Ш. Даваасүрэны нийтлүүлсэн "Монголдоо аварга үйлдвэрүүдийн оршуулгын газар" нийтлэлээс иш татвал: "...Хар төмөрлөгийн Үйлдвэр, Дулааны цахилгаан Станц хоёрыг л эс тооцвол

Ардчилал гээч өөгүй юм байдаг гэж 1990 онд цээжлэнгүүтээ тархинд доторхи цагаа зогсоочихсон хүмүүс Монголд тун олон байна.  "Ардчилагчид" ойгоо тэмдэглэх болохоор "бид та нарыг гадаад паспорттой болгосон,  шар сонинтой болгосон, малыг чинь өгсөн" гэхээс биш, тэд Монголын үйлдвэрүүдийг сүйрүүлж, ажилчдыг нь гудамжинд орхисноо, сумдыг номын сан, нийтийн халуун усгүй болгосноо   огт ярьдаггүй. "Тусгай хангамжийг халъя!!!" хэмээн Сүхбаатарын Талбайд орилж байсан хүмүүс тэдний хүүхдүүд тэнгэрийн амьтад болчихсон өнөөдөр Богд Уулын

Үнэндээ 1990-ээд онуудад, айлаар бол "ардчилал" гэсэн гоё баг өмссөн нэг хүү нь  гэрийнхээ зуухыг өшиглөж унагаад урд хөршдөө сэм зарчихсантай адил юм Монголд болсон. 1990 онд монголчуудыг сэрээх гэсэн хүмүүст өвгөдийн маань цоглог бүрээн дуу биш, хаанахынх нь тодорхойгүй жингэнэсэн хонхны дуу санаанд орсон нь хачин. Хонхоор хажуу айлынхнаа ч сэрээж чадахгүй бол бүрээн дуугаар хөндийн айлуудыг битгий хэл хамаг монголчуудыг сэрээх биш үү?!  Хятадууд нас барагсадынхаа толгой дээр хонх дуугаргадаг гэдэг. "Сэрэнгүүтээ" манайхан хамаг юмаа сүйтгэж, нурааж, хулгайлж эхэлсэн нь бүүр ч хачин. Манжууд: -Уулын орой дээрээс дун бүрээ хүлээхэд нь айл бүрээс бүрэн зэвсэглэсэн монгол цэрэг гарч ирж байна. Тиймээс эднийг хонх, дамар дуугарахад айл бүрээс орхимжтой лам гарч ирдэг болгоно- гэсэн гэдэг.  Тэд ч санасандаа хүрсэн.

Зах зээл, шинэчлэл Монголд 90 онд биш, Горбачевын өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр  уг нь 1986 онд эхэлсэн. Автозасварын заводын ажилчин: -манайхан тоног төхөөрөмжөө түрээсээр авч, сэлбэгээ үйлдвэрээсээ худалдан авч сард 8-15 мян. төгрөг авдаг болоод байтал ардчилал гарч ирээд сүйрүүлсэн- гэж ярьж байна лээ. Хятад, Вьетнам шиг, сүйрэл, сүйтгэлгүйгээр, дэс дараатай, алгуур зах зээлд шилжиж байсан тэр үед хөрөнгө идэж чадахгүйгээ гадарласан этгээдүүд ардчилсан хувьсгал, өмч хувьчлал нэрээр бужигнуулан завшиж санасандаа хүрсэн.

Худалдаа, бэлтгэлийн яамны барилга засварын контор 1991 онд тарсан. 100-аад хүнтэй тэр газрын архив нь ч одоо олдохгүй байна. Улсын архивт очиж асуухад ч сураггүй байна. Байран дээрээ байхгүй хувийн 2 бригад болж тарсан байсан.
1970 онд манай газар тариалан 1500 трактортой, 1500 ХААН-н инженертэй болсон байж. Хамгийн сүүлд байгуулагдсан Хурахын САА-ыг өмч хувьчлалаар үнсэн товрог болгожээ. Батширээт сум зүүн бүсийг гэрийн тавилга, модоор хангадаг модны үйлдвэртэй байсныг хувьчлал нэрээр дампууруулсан.
Дарханы ахуй үйлчилгээний удирдах газар 1989 онд монголд анхны хувьчлагдсан байгууллага болсон. Ховд аймгын Мянгад суманд халуун ус 1997 онд үгүй болсон. Увсын Наранбулаг сумын халуун ус 90 оны эхээр сүйрээд 2005 оны үед л сэргэсэн...

2010 оны зуны нэгэн өдөр би Таван Толгойн тэнд байсан зөвлөлтийн цэргийн ангийн балгас дээр очлоо.  Тэнд "Портер"-той хэдэн хүн тоосго авахаар очсон байв. 20-иод жил өнгөрсөн ч ардчилагчдын хараадаг социализм, орос хоёрыг монголчууд мөлжиж дуусаагүй л байна. 1912 оны зун явахад Булганы Дашинчилэны дэргэд байсан зөвлөлтийн цэргийн газар доор булаастай шатахууны маш олон зузаан савыг гаргасан, дараа явахад  тэдгээрийг автогенаар зүсэж тэнийлгээд авч явахад бэлдсэн байв.
Эрүүл саруул, боловсролтой, мэргэжилтэй хүмүүстэй БНМАУ-ыг үйлдвэр, халуун ус, номын сантай нь 1990 онд Жамбын Батмөнх ардчилагчдад хүлээлгэн өгөхийн өмнө тэднээс "-Монголчуудын олон жил бүтээсэн их баялагыг нь бид сүйрүүлэхгүй, завшихгүй, өөрсдийг нь амаар нь шороо үнхүүлэхгүй!!!- гэсэн өчигийг ард түмний өмнө авах ёстой байв. Гэтэл Батмөнх тэгээгүй, бүхэл бүтэн улсыг тэдэнд зүгээр л бэлэглэсэн. Монголынхоо төлөө хуруу, үзэг,  нүд, толгойгоо чилээсэн Юмжаагын Цэдэнбал гуай байсан бол лавтайяа тэднээс ам өчиг авах байсан. Цэдэнбалыг оросууд биш, харин эд баялгаа сүйрүүлж байсан хүмүүс л Монголд ирүүлэх сонирхолгүй байсан биз.
Цэдэнбалтаны "идсэн" нь одоогийнхны хажууд далайн дусаал. Цэдэнбал өөрөө хэдэн ном, үзгээ л идсэн байх. Сүүлд үзгийг нь Филатова-аас хураан авсан гэдэг. 90 онд Монголыг яаж сүйрүүлсныг бодоход хардах сэрдэх үндэс Цэдэнбалд даргад байсан нь харагдаж байна.
2014.4.23-нд "25"-ээр УИХ-ын гишүүн Ганбаатар: Монголын ард түмний 70 жил бүтээсэн баялагыг дэлхийн зах зээлийн үнээс хэдэн мянга бага үнээр зарж, луйвардаж авсан хүмүүс ганц шөнийн дотор тэр бумтнууд болсон" гэж үнэнийг хэлсэн. Ямар ч бизнес эрхэлж яваагүй мөртлөө гэнэтхэн олон тэр бумын хөрөнгөтэй болсон улс төрчид олон байна

"Ардчилал, хүний эрх" хэмээн улс, аймаг, сумынхаа талбай дээгүүр хашгичаад ирэхээрээ хүмүүс учиртай болоод эхэлдэг:
 “Алтан загасны үлгэр”-ийн ид шидтэй загас  Х.Болдбаатарын хүслийг биелүүлж өгөв үү гэлтэй  ард түмний нүдэн дээр Х.Болдбаатарын амьдрал гэнэтхэн дээшлэхийг Налайхчууд харах болжээ.
Төрийн албаны цалингаар энэ бүхнийг авах боломжгүй, дээр нь ямар нэгэн шидтэн Х.Болдбаатар даргад  туслаагүй л бол тэрээр ингэж гэнэтхэн “баяжих” болсны учрыг одоо л Налайхчууд ухаж  ойлгож байна.  Эрх мэдлийг энэ хүн эд хөрөнгөд хүрэх арга  зам гэж ойлгосон бололтой юм билээ.
Хүмүүсийн амнаас ам дамжин яригдаж байгаагаар бол “Засаг дарга Х.Болдбаатар урьд өмнө ямар нэг бизнес хийж байгаагүй. Ийм их хэмжээний мөнгө цуглуулсан байх ямар ч боломжгүй. Тэгэхээр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжид газар худалдах, олгосон газрынхаа оронд бэлэн мөнгө, автомашин авдаг” гэх юм билээ.  Сонгуулиас өмнө гэр хороолол дундаас дүүргийн хөгжил цэцэглэлт,  ардчилал хүний эрх чөлөө, тэгш байдлын тухай гал цогтой үгээ хэлж, үйлдлээрээ манлайлдаг байсан  Х.Болдбаатар  даргыг  “хонины арьс нөмөрсөн чоно” байсан гэдгийг бид яаж мэдэх билээ гэж Налайхчууд өдгөө халаглаж  сууна...."http://www.bolod.mn/News/145627.htm

Хохироогчын хөшөө сүндэрлэсээр буй "ардчилсан" Монгол Улсад, хохироогчын эрхийг дээдэлдэг, сүүлийн жилүүдэд гэмт хэрэгтнүүдийг байн байн олноор  сулладаг болж, тэр 7.1-ны  дараах өршөөлөөр 12-хон настай охиныг хоолойг нь хэрчиж хөнөөсөн алуурчдыг ч -насанд хүрээгүй- хэмээн суллан, шоронууд бараг хоосорсон гэдэг.  Хохирогчдын ар гэрийнхэн хичнээн тарчилж яваа бол. 2013 онд 5 настай хүүг заазуурдан тарчлаагаад 8 жилийн ял авсан тэр яргачин магадгүй, "-Би  өршөөлөөр суллагдчихна- гээд өөдрөг суугаа биз. Эргэн сануулахад: http://www.unen.mn/content/26484.shtml

Оросын коммунистуудад биггий хэл, цагаантан, ногоонтнуудад нь  ч  дургүй манай "ардчилагчид"  Хятадын коммунистуудад ч элэгтэй гэлцэнэ. Урд зүг рүү харж байгаад оросуудыг хараан зүхээд "ардчилагч" болдог нь хачин. Ардчилсан ямаа, ардчилсан биш ямаа гэх нь холгүй байдаг "ардчилагчид" маань ардчилсан биш намынхантай "ашигтай" үед тэврэлддэгийг  монголчуудад хохиролтойгоор хийсэн Оюу Толгойн гэрээ.

Шашныг маань хорьсноор коммунистууд манай монголчуудын сайхан  араншинг эвдсэн -хэмээн "ардчилагчид" 90-ээд оны эхээр халаглан байв. Тэгээд Будда битгий хэл дэлхийн бүх шашныг Монголд цэнгүүлэв. Одоо аль ч суманд очиход шинээр баригдсан "соёлын төв" нь суварга, сүм, хийд. Тэглээ гээд  монголчуудын араншин ихээхэн доордсон гэхээс биш лав л дээрдсэнгүй.

Ардчилалын ачаар Улаанбаатарт машин багтахаа больсон гэнэ. Тийм ээ. Дэлхийд 18-т орох том нутагтай атлаа, хувьчлал нэрээр аймгуудад байсан үйлдвэр, аж ахуйгаа сүйрүүлсний улмаас  амын тал нь ганцхан хөндийд цуглаж, бас корей, вьетнам, хятад болон бусад харийнханд ажлын байраа бэлэглэснээс болж  монгол эрчүүдийн ихэнхи нь таксичид болсон учраас машин багтахгүй байгаа юм. Зарим гадаадынхан Монголыг маань ганц хотттой улс гэж дооглох болж.

https://ikon.mn/n/5n8

Хэзээ нэгэн цагт Монгол Үндэстний Түүх үнэнээр бичигдвэл, тэнд Монголд 1990 онуудад хувьчлал нэрээр ард түмний өмчийг сүйрүүлсэн, хулгайлсан, дээрэмдсэн, 2000 онуудаас эх орноо худалдсан,  үй олон цагаачдыг оруулсан   хүмүүсийн нэрс орох бизээ.
 
Ард түмнийг өмчийг залилан, хулгайлан, дээрэмдэн авсан хулгайчид өнөөдөр зурагтын дэлгэцэнд  эрхэм хүний дүрийг эсгэн сууна.  Хулгайлаад удсан бол  хулгай ч биш гэх  сэтгэхүй. Хүүхдүүд нь "-Аав, өвөө хулгайлсан болохоос биш би хулгайлаагүй, тийм учраас энэ бол миний хөрөнгө..." хэмээн гүрийхэд бэлдэж...

Тагнуулын Төв Газарын анхны дарга бэлтгэл хошууч генерал Батцагааны Циирэгзэн: 
"... -Ингэхэд таныг Аюулаас хамгаалах байгууллагын даргын албан тушаалаас яагаад өөрчилсөн бэ?
-Нэгдүгээрт, намайг албан тушаалаас зайлуулах нь мэдээж байсан, хоёрдугаарт, шинэ төр, засгийн удирдагчид аюулаас хамгаалах байгууллагыг өөрсдийн хувийн болон нам, эвслийн явцуу эрх ашиг сонирхолд ашиглахийг оролдоно гэж үзээд би тэдний гарын "угаадас" болохоос болгоомжилж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.
- Сүүлийн үед хэвлэлүүдэд хятадын аюул гэгчийн талаар мэдээ нилээд нийтлэгдэх болсон. Энэ талаарх таны бодол?
-...Гэхдээ Хятадтай өнөөгийн энэ задгай, замбараагүй харилцааг үргэлжлүүлээд байвал төрийн уламжлалт боллоготой энэ их гүрний эрхшээлд орох тун ойрхон байх шиг байна...
...Улсын Их Хурлын эрхэм гишүүн Баабар хэмээх Бат-Эрдэнийн Батбаяр: Хятад үндэстэн хүссэн хүсээгүй ч цаашид улам олон болон үржиж  амьдрах хүрээгээ тэлэх болно. 50 юм уу, 100 жилийн дараа хятадууд хүн ам сийрэг суух Сибирь тийш тэлэх байх. Юугаар ч хорьж тогтоох арга үгүй түрлэг. Энэ түрлэгээс бид төмөр хөшиг татаад юм уу үндэснийхээ авөрмөц хуучин заншлыг хадгалснаар хадгалж чадахгүй" гэж /"Ил товчоо", 1996.8.11-но.23/бичсэн нь монголчуудыг хятадын сүр хүчээр далайлгаж, эх орноо найр тавин өгөхийг уриалж байгаа нь яавч монгол сэтгэл биш, харин хятад санаа байж болох юм.
-Хятад санаа гэсэнтэй чинь холбогдуулан асуулт гараад ирлээ. Та хятадийн эрлийзүүдийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-  Монгол дахь хятадын эрлийзүүдийн онцлог бол эцэг нь хятад, эх нь монгол байдаг...Тийм болохоор би эрлийз хурлийзуудад гадуурхах сэтгэлээр ханддаггүй. Надад эрлийз найз ч бий. 
Харин 1990 оны ардчилсан гэгддэг хувьсгалын дараа төр, засгийн голлох албан тушаалуудыг эзэлсэн хятад удмын буюу хятадтай ураг барилдсан хүмүүс монгол орон, монголын ард түмэнд хүнийрхүү хандсан бодлого явуулаад байгаа зэвүү хүрдэг болсон.../ "Дээдсийн Хүрээлэн" сонин.
Б.Циирэгзэн- онд Москвад УАХХ-ны дээд Сургуулийг төгссөн. НАХЯ-ны  ахлах төлөөлөгч, орлогч сайд, УАХЕГ-ын дарга, Куба, НҮБ, Хятадад атташе, засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв, Интерполийн үндэсний нарийн бичгийн дарга, "Буян" компанийн улс төрийн зөвлөхөөр ажиллаж байв/   

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.