Monday, December 2, 2013

16. "Ном уншуулах"《》ном унших".

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 16. "Ном уншуулах"《》 ном унших".

-Хотон шувууны хошуугаар хурдан морьныхоо хөлсийг хусвал сайн.
-
Монголчуудын биeийг угаалгах битгий хэл бөөсийг нь ч алуулдаггүй, ... Буддын шашин үндэстний маань аугаа их эмгэнэл байсан, одоо ч хэвээр байна. 1918 онд Халхын эрэгтэй хүн амын 44.7 % нь лам, банди байжээ. Монгол мөхөж байв.
1990 оноос хойш Монголчуудыг дахин мунхруулж байгаа Буддын шашны тухай бичих сэхээтэй хүн ховор. "Монголын уналт, доройтлын нэг шалтгаан нь ламын шашин мухар сүсэг" хэмээн  саяхан судлаач, профессор Д. Чулуунжав бичжээ:
"Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи" гэж яасан үнэн үг  вэ. Хэлсэн хүн нь Карл Маркс л болохоос биш яасан үнэн үг вэ.
Коронавирусын улмаас манай эсгий туургатан Киргизстан, Казакстан исламын хаалттай. Тэнд амьдрагчид бичиж байна:

-
-
Коронавирусын улмаас Монгол Улс тусгай үүргийн онгоц гаргаж, гадаадаас иргэдээ татаж байгаа. Харин Энэтхэгээс 500 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасны 314 нь тус улсад шашны сургуульд сурч байгаа лам хүүхдүүд байгаа аж.  2020.4.15-ны байдлаар халдварын тоо Монголд 30,  Энэтхэгт 115558 байв. Харамсалтай. Мэдээллийн  технологын салбарт дэлхийд тэргүүлж байгаа Энэтхэгт 315 ламыг биш, 315 инженер бэлдэж байгаа бол Монгол Улсад хэрэгтэйсэн. 

"...Тэгээд намайг 8 настай байхад 1937 онд аав эсэргүү хэргээр баривчлагдаж аавын ээж намайг ирж авсан юм. Лам багшид үзүүлтэл "Ичинхорлоотой байж таарахгүй, гэхдээ өөр дээр чинь байж бас болохгүй хүүхэд байна" гэсэн юм билээ. Тэгээд намайг 2 ч удаа айлд өргүүлсэн. Эхлээд Гэсэр сүмийн даамал бололтой, монгол авгайтай Амгаланбаатарын их баян хужаагынд намайг аваачсан. Томчууд найр хийгээд би хүүхэд юм болохоор тоглоод л. Нэг хартал эмээ минь алга. Би сандраад уйлтал, нөгөө айлынхан "Зүгээр, эмээ гэр лүүгээ явсан" гэж байна.  Тэгээд 2 хоногын дараа морин тэрэгний ард хулгайгаар суугаад эмээгийндээ ирсэн дээ. Тэгээд нэг эмэгтэйнд өргүүлээд би дахиад оргосон. Дараа нь Сэлбийн аманд эмээгээр дөрвөн ханатай гэр бариулаад, төрсөн ээжтэйгээ амьдарч байтал 1939 онд ээж бас "эсэргүүний эхнэр" гэгдээд, Дэмид жанжны эхнэр Навчаа,  Долгор нартай цуг нөгөө "14"-ийн араас шоронд орсон. Би гэдэг хүн одоогийн траншейны хүүхдүүд шиг 2 жил тэнэж амьдарсан. Манааны пүтк, Сүхбаатарын талбайн модон индэр дор хоноглодог байв...". \Раднаабазарын  Зориг, уулын спортын ОУХМ, гавъяат уулчин\

Монгол ламын дүр зураг хятад хүний нүдэнд ийнхүү үлдэн хоцорчээ: "...Our old guide was a lama and had two younger brothers who were also priests. Here is indicated the reason for the diminishing population of Mongolia. Although Outer Mongolia is favorable for forestry and grazing, in 5 days of travel there we had seen only one Mongol yourt. Clearly, the population is too small. We tried to talk to the lama about political conditions in Outer Mongolia. It was no use. His complete ignorance of these matters showed divorsed clergy was from government and society...". page 14, "The Chinese Agent in Mongolia" by Ma Ho-t'ien. 1949, Baltimor, The Johns Hopkins Press. 
***1925.10.26:"...Вечером к нам приехал монгол-охотник из бассейна Орхона. Интересно, что этому человеку потребовалось написать заявление в монгольское местное управление, а так как грамотного монгола в его соседстве не нашлось, то он прибыл к нашему Цэрэну, как к хорошему грамотею. Охотник, познакомившись с нами, пригласил нас на Орхон, где, по его словам, много аргали (горных баранов) и уларов (горных индеек). Я дал ему некоторое количество патронов, просил его добыть нам аргали и горных козлов и пообещал на-днях посетить его в бассейне Орхона ..."
/П. К. Козлов. дневник. Путешествие в Монголию (1923--1926)/

****"...форматоров VIII—XIV веков навсегда забыты праздным потомством. В настоящее время большинство ученых лам тибетских монастырей — выходцы из Монголии и Кама. Население Лхасы ныне проявляет известное безразличие к религии, о чем говорит Чарлз Белл в своей книге о Тибете. Я разговаривал однажды с ученым тибетским ламой, и он сказал мне: «Вы хотите найти настоящих монахов и настоящую религию. Зачем идти для этого в Лхасу? Лхаса — это просто торговый центр, где сама религия стала выгодным делом. Идите в горы! Среди дикой природы вы найдете лам, которые учатся по заповедям благословенного»..." http://nozdr.ru/militera/explo/0/pdf/rerih_un01.pdf  

Одоо эргээд монголчуудыг өөрсдийгээ мөхөөж байна. Өглөө нь Ганданд, үдээр Ватиканы сүмд,  өдөр бөөлүүлж, орой нь Иисүс эсвэл Мормоны цуглаанд суудаг монголчууд гайхалтай. Олон янзын бурханд мөргөвөл төчнөөн  сайн, давхар хамгаалалт болно  гэж тэд дотроо муйхарладаг. Үдээс хойш бурханд мөргөчих юм чинь гээд өглөө нь хулгай хийгчид ч бий байх....Тэр ч бүү хэл, унтахынхаа өмнө хүнд хоол идсэнээс болж шөнөжин хөрвөөн зүүдэлснээ манайхан зүүдэлснээ ч манайхан мухар сүсгээрээ "тайлбарладаг". Мухар сүсгээр мөнгө ологсод орлогоо нэмэхийн тулд Итгэл Хамба гээч буриад ламын занданшуулсан шарилыг хөдлөв гэхчлэн цуу тараагаад сууж байна. Монголчуудын нутагт занданшуулсан шарил ганц, хоёрхон байдгаас тэр. Гэтэл Италийн Палермо-д 8000-аад хатаасан шарил байдаг.
"Зөн билэгтнүүд" гээч мухар сүсэгтнүүдийн бас нэг шүтлэг бий болсон. Ерөнхийлөгч нь хүртэл үзмэрчтэй болсон. Цагдаагын хэлтэс бүр дэргэдээ үзмэрч, зөн билэгнүүдийн тасагтай болоход ойртсон. Голдуу таадаггүй тэднийг тохиолдлоор таахад нь зөн билэгтэй хэмээн цоллож байх ажээ. Цаана нь бас хуйвалдаан байгаа эсэхийг шалгахсан билээ.
Тохиолдлоор таасныг нь зөн билэгт тооцдог атлаа, голдуу таадаггүйг нь зөн билэггүйд тооцдоггүй нь хачин. Эцэст нь алдсан юмыг лам, бөө, лам нар олдоггүй, харин зөн билэггүй цагдаа нар л олдог. Марз уулыг мөргөж сүйрсэн онгоцыг олон лам, үзмэрч, бөө нар олоогүй. "Зөн билэг", ид шидгүй хэдэн аврагч л тэр  онгоцыг олсон. 1993 оны 4-р сарын 23-нд Улаанбаатар-Өлгийн чиглэлд нисээд алга болсон 34 хүнтэй онгоцыг  тэд  хаана осолдсоныг тэд бас л хэлж чадаагүй. Яаж чадах вэ дээ.

Хийд, компани хоёрын хооронд ялгаа байхгүй.
Та лам гэх цагаан гартнууд хог цэвэрлээд, ядууст туслаад явж байхыг харсан уу?

2015.4.04-нд нэг ТВ-ээр нөгөө зөн билгийн тулааны нэвтрүүлэг гарч байна. Тэдний хувьд ажилтай болжээ. Байшинт уулын ослоос сохор азаар амьд үлдсэн Өлзийбаярыг оролцуулж байна. 1  хүүхэдтэй түүнийг 3 хүүхэдтэй хэмээн "зөн билэгтэн" "тааж" байна. Цаашлаад Өлзийбаярыг хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан гэхчлэн гүтгэж байх жишээтэй.
Хийдэд ирж хэдэн минут суугаа үедээ манайхан  ариуссан, хорхойд хоргүй дүр эсгэнэ. Гараад л байхгүй.

Бурхан гэдэг бол худал зүйлийг сая дахин давтаж үнэн мэт болгосон зүйл. Аврал, хамгааалал, гайхамшгийг хүсэх,  мөрөөдөх нь хүний л араншин. Үүн дээр нь шашныхан тоглосоор ирсэн. Харин -Битгий хулгайл, битгий хуур, битгий тэг, битгий ингэ гэдэг нь шашинд буй хэрэгтэй зүйлс. Ганцхан шашныхан ч тэгдэг юм биш, аав ээж ч тэгж сургадаг биз дээ.
Өөрийн хэлээр лам, мулла, пасторуудаа сонсдог түвд, араб, европуудыг л бараг буддист, мусульман, христианууд гэж болох байх. Харь хэлээр юуг уншуулж байгаагаа  ойлгохгүй монгол мэт нь ёстой мухар сүсэгтнүүд биз ээ. Бөө нараа хөөгөөд 2000 жил шашинд нь зүтгэсэн түвдүүдэд туслаагүй  Буддын шашин монголчуудад туслаагүйд гайхах юм даанч алга. Буддын шашин цэцэглүүлсэн үеээсээ монголчууд доройтсон байдаг.

Барууны залуусын дунд шашин шүтдэг хүн цөөхөн болсон. Хэрэггүй, хүн сонирхохоо больсон юмаа Монголд бэлэглэж буй.

Бөө нар ч гэсэн дээ, одоо бөөлөөд эсвэл согтоод солиороод байгаа нь ялгагдахгүй болсон. Уг нь, Мөнх Тэнгэрийн шүтлэг, Бөө мөргөл бол өвөг дээдсийн маань эртний юмсан. Социализмын үед бол сэтгэцийн эмнэлгэд хяналттай байх ёстой хүмүүс 90 оноос хойш ардчилалын ачаар бөө болцгоосон. Бөөг буриад, дархадын бүдүүлэг зүйл гээд шоглог явсан халхчууд гэнэтхэн өөрсдөө бизнес- бөө, удганууд болцгоосон. Ажилгүйдэлтэй тэмцэж байгаа нэг арга маань лам, бөө, номлогч, үзмэрч зөн билэгч болох явдал бололтой.

"Lamaism in Mongolia has been countenanced, and in every way encouraged, by the Chinese, who were clever enough to realise the influance such an organisation would exercise over nomad people. The Chinese patronized and endowed the monasteries, and granted special privileges to the lamas... Lamaism absorbes a large portion of the male population by inducing a vast majority of men, who under ordinary conditions of life would be the bread-winners and workers, to turn into a species of parasite. The boys, for instance, who in the earlier days devoted their time to martial and physical exercises, camp-work, or herding the flocks, are now entered at early age as students in the lamaseries, and their lives are entirely sacrificed to the forms and services of religion; when grown up, this tends to make them lead idle, useless lives, wholly dependent on others, when they should be independent and self-supporting." pages 312, 313, "Unknown Mongolia"/a record of travel and exploration in North-West Mongolia and Dzungaria/ by Douglas Carruthers. 1913. London. Hutchinson & C

Шүтээд байсан түвдүүд шашинд нь орсон  монголчуудтай яаж харьцаж байсан тухай: "... Нилээд хэдэн жилийн өмнө зуугаад түвд дээрэмчид Шан руу дайрч олон тооны мал, хөрөнгийг дээрэмдэнгүүт Тосон нуурын ойролцоох уул руу арилжээ. Энэ үеээр тэнд байсан хэдэн хятад худалдаачин шууд хойноос нь мөшгөхөөр шийдэж. Тэд 15 орчим монголчуудыг дагуулж очоод түвдүүдээс хэдыг алж, дээрэмдүүлсэн хамаг хөрөнгөө эргүүлэн авсан. Хэрвээ нэгдэлтэй, шийдэмгий байх аваас тэд эсэргүүцэх төдийгүй, эртний дайснаа эргүүлэн эзэлж ч чадна гэдгийг монголчуудад энэ явдал харуулсан боловч, тэд дахиж хөдлөөгүй тул, ингэж ялагдсандаа гутраагүй түвдүүд монголчуудыг зовоодгоо үргэлжлүүлжээ..."\"...A years ago a band of about a hundred Tibetans made a raid on Shang, seized a lot of stock and goods and a rush for mountains, near Tosun-nor. Some Chinese traders who were there at once resolved to follow them. They got about 15 Mongols to accompany them, caught up the Tibetans; killed several, and repossessed themselves of all the raided property. Although this should have shown the Mongols that by united and prompt action they could resist and even conquer their old enemies, it did not have that effect,  they have not since withstood the Tibetans, who, not discouraged by this defeat, have kept on spoiling them..."\, "Лам нарын орон"\"The Land of Lamas"-notes of a journey through China, Mongolia and Tibet-1891\

Монгол мөргөлчид ийнхүү түвдүүдэд хүрэхээсээ өмнө, Хөх Нуур, Цайдамын хөндийд бас доор дурьдсан тангудуудыг давах ёстой байв: "Манай сайтар зэвсэглэсэн том хөсөгт атаархсан  тангуудууд дэмий л биднийг хорсол шингэсэн нүдээр хардагсан..."\"... На наш большой, прекрасно вооруженный караван тангуты   всегда смотрели с завистью, а на нас лично с каким-то затаенной злобои...", П. К. Козлов. "Монголия и Кам"-Трехлетнее путешествие по Монголии и Тибету (1899--1901).

Буддын шашин бол Монголчуудын аугаа их эмгэнэл байлаа. Монгол эрс үр хүүхэд төрүүлж, эх орноо хамгаалж, хөгжүүлэхийн оронд хийдэд хөдөлгөөнгүй сууж, эсвэл холын Төв, Энэтхэг руу очиж мөргөнө хэмээн хайран насаа элээдэг байлаа. 1926-1927 онуудад Монголоор явсан улс төрийн тагнуулч хятад хүний өдрийн тэмдэглэлээс сонирхоё:
"...We also got the lamas to tell us the details of their trip.
They were returning from а pilgrimage to the Shakyamuni in India which they had begun with a group of 17 men and a number of camels and horses. They had gone through Kokonor and Tibet. On the way, three men were killed off by malaria and several horses and camels also died. Our two lamas each had a camel but on getting into Kokonor they had traded them for a hundred cartridges and a magazine rifle. On reaching Lhasa, they sold the weapon for 120 dollars, which they used for travelling expenses to India. They journey has taken 7 years so far...", page 14, "Chinese Agent in Mongolia" by Ma Ho-t'ien. 1949.
"...5 сая рублийн\Оросоос зээлдсэн\ бараг тэн хагас нь Жанрайсэг сүмийг байгуулахад зориулагдаж, нэгээхэн хэсэг нь лам, ноёдын өвөрт орж, багаашаархныг нь Монголын эдийн засгийг сайжруулахад зарцуулсан бололтой....", хуудас 40, М. Г Торновский, Азийн Морьт Дивизийн Штабын дарга.

Үндэстний ухамсараа сэргээж байгаа нь энэ гээд монголчууд мухар сүсгээ сэргээсэн нь даанч харамсалтай.  Жас өдөр, зурхай... 90-ээд оны үед болсон явдал. Хэнтийн Бат Ширээт рүү эмч нь буцах гэтэл, жолоочийнх нь жас өдөр маргааш нь таарч, нөгөөдөр нь "замд гардаггүй" гэх  2 дахь өдөр таарч билээ... Тэр Бат Ширээтэд нэгэн нярай эндэхэд лам түүнийг хөдөө, хаана ил тавихыг заажээ.  Гэтэл удалгүй нярайн цогцсыг зуусан нохой сумын төвөөр давхиж хүмүүсийг баахан сандаргасан.

Нартай, дулаан, шаардлагатай, дуртай өдрөө нүүж, гэрээ барьж, үсээ засуулж, аянд гарч чадахгүй монголчууд шуудхан хэлэхэд эрх чөлөөгүй үндэстэн. Дээрээс нь харийнхныг шүтдэг бид тусгаар тогтноо ч үгүй үндэстэн.

Монголчуудыг нэгтгэх суртал битгий хэл, зан үйл ч шашнуудад, тэр тусмаа Буддын шашинд бүүрч байхгүй. Баатар 10 цагт Ганданд нэг ламд, Баяр 11-д нөгөө ламд , Төмөр 13 цагт бас өөр ламд очно. Лалын сүмд тав дахь өдөр баян Мурат, ажилгүй Ербол, слесарь Тухат нар зэрэгцэн суухаас өөр аргагүй болдог нь ядаж нэг сайн тал. Харамсалтай нь монголчууд нь ламын унших түвдийг, казакууд нь молда-ын хэлэх арабыг өчүүхэн ч үл ойлгоно.

Монгол Улсад цэнгэлийнхээ манлайг олоод буй христийн шашинг хятадууд Өвөр Монголыг эзлэхэд ашигласан түүхтэй.

Монголчууд мухар сүсэг,  харийнхныг шүтэх 2 -ын колони хэвээрээ. 2005 онд, кино зохиолч Хөхөлбайн Хүчит "Өвөр Монголд болсон үйл явдал өнөөгийн Монголд тохиосон шинж" нийтлэлдээ "...1896 оноос эхэлсэн энэ түрэмгийлэл монголчуудын оюун санаа, шүтлэг мөргөлийг өөрчлөхөд нэн түрүүн чиглэгдсэний улмаас 1902 онд буюу ердөө 6-хан жилийн дотор Өвөр Монголд христийг номлогчид болон итгэгчдийн 265 сүм, цуглаан байгуулагдсан юм.  Гэхдээ эдгээр 265 цуглаан, сүм нь тэр үеийн Өвөр Монголын нутгийн хагаст байсан нь бидэнд мэдэгдэж байгаа бөгөөд үлдсэн хагаст нь бас үүнтэй адил тооных байсан гэж үздэг... Христийн энэ олон цуглаан нь Япон, Герман, Хятадын эрчүүдтэй танилцуулах, гэрийн үйлчлэгч бэлтгэх нэрээр гадаад руу болон Хятадын төв, өмнөд муж руу монгол охид, эмэгтэйчүүдийг үй олноор явуулж байв. 1897-1898 онд, зөвхөн Долнуураас 6340 монгол охидыг гадаадын болон хятад эрчүүлд худалдсан байна...".

Энэтхэг суугаа манай ЭСЯ-ны гадаа Монголд очиж Ренбүүчи болъе гэсэн түвдүүд дугаарладаг болсон гэдэг. 2013 оны байдлаар Монгол Улсад 635 шашны байгууллага бүртгэлтэй байв гэнэ. Эзэн Чингис Хаандаа мөргөхгүй мөртлөө монголчууд Далай Лам гэх түвд хүнд сунаж хэвтээд мөргөж байна. Тэр битгий хэл Энэтхэгээс ирсэн нөгөө түвд лам нарт сунан мөргөж хэвтэнэ.

Барууны хүүхэд залуусын ихэнхи нь шашингүй үзэлтнүүд болсон. Үгүй гэвэл та Монголоор аялж яваа үүргэвчтэй жуулчдаас асуу. "Моод Монголоор дуусна" гэгчээр нутагтаа хэрэглэгчгүй шахам болсон шашнууд Монголд нүсэр том сүмүүдийг барьдаг боллоо.

Лам нар тийм л сайн, бодь, чадалтай эрхэмүүд бол хүмүүсийг нэг нэгээр нь шаналгаж,  мөнгө хурааж байснаас нийтэд зориулж ном уншиж тэдэнд зардалаа улсаас авч байх хэрэгтэй шүү дээ.

1940-онуудад Байтаг Богд Ууланд хятад болон казактай\өмнө нь киргиз явагсад\ байлдаж яваад амь үрэгдсэн амь үрэгдсэн хилчид бий. Тэдний тухай социализмын үед их сурталчилсан. Жишээ нь Бэгзийн Гиваан. Гэсэн ч мухар сүсэгтэй монголчууд маань үхсэн хүний нэрээр хүүхдээ  нэрлэвэл бас....


Өнөөдөр монголчуудынхаа тухай шинжлэн бичдэг цөөхөн хүн байгаа нь 
Ч. Мөнхбаяр, С. Молор-Эрдэнэ, О. Мөнхжаргал... нар. Жишээ нь, Молор-Эрдэнэ саяхан дараах нийтлэлийг тавьжээ: http://sonin.mn/news/politics-economy/60493

http://sonin.mn/news/politics-economy/77019

"...We soon got an example of this concept of theirs. A young girl had gotten a broken needle-point in her finger when she was sewing something. She came to us with her mother and asked us for a magnet, allegedly so she could draw the needle stump out of the foul and dirty wound. Since the finger was nastily swollen and the girl had a fever, my wife was convinced that it was clearly a case of blood poisoning. Smirnov and his wife thought that it was dangerous to try to help this girl or any Mongols at all with the purpose of curing them. Some days later the girl was dead, and it was explained to us that her real soul was staying in her finger tip at that time. Since she happened to get a hole in her finger tip, the soul had room to get out that way. —But it is best to leave those especially sad and outrageous matters alone..."http://jarringcollection.se/Library/Travel/TRV030/TRV030s51.pdf  


Между тем, уже прошли пять пятниц без жума-намаза, а небо не рухнуло до сих пор.
-Зато касса пуста.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.