Нийтлэлч Алхан Болд.
\дуусаагүй, ноорог\15. "Нооль, тэг хоёрын тэмцэл".
-Жагаа, нөгөө Жагаа ахын чинь утас хэд билээ ээ?
-...тэг, зургаа, хорин хоёр, нооль, нооль./062200/
-удаахан хэлдээ...
-...тэг, зургаа, хорин хоёр, нооль, нооль./062200/
-удаахан хэлдээ...
Монгол дээл, гутал, малгай
өмсөж бараг шүдээ хүртэл монголоор "зэвсэглэсэн" нэгэн хөөмийч ярилцлага өгч
байснаа- Mиний утас: нооль тав, тэг, найм, нооль... гэхчлэн ярьж дорхноо
зэвсгээ хураалгаж байна. Монголчуудынхаа оросоор "нооль" гэдгийг
болиулах санаатай ТВ, радионууд
олон жилийн турш "тэг", "тэг" гэсээр буй ч тоож
байгаа хүн алга, тэд нөгөө л "нооль, нооль"-оороо. Чингис Хааны үеээс
"бухимдаж" ирсэн монголчууд 1920-1930 онуудаас хойш нерв-тдэг болсноо
1990 оноос “стресс”-ддэг болжээ. Японд төслийн мөнгөөр яваа сэтгүүлч “Энэ
байшин урьд нь склад байсан. Японоор “тозо” гэдэг” хэмээн ярьж байсан.
"Агуулах" гэдэг монгол үгээ тэр санахгүй байна гэж үү?!
Хэдхэн жилийн өмнө малчин
явсан хүн хотод ирээд “хай, бай, пока” гэдэг болчихож. Жендер, карьер гэхчлэн ярьдаг болж, уг нь монгол үгс нь байсаар атал.
Буруу ярьж, зөв ойлгох гээч
юм зөвхөн Монголд л байдаг бололтой. Яагаад шууд зөв ярьж болдоггүй юм бол доо. Эх хэлдээ эрхийн тэнэг хүүхэд шиг монголчууд хандаж байна.
Монголчууд англи хэлгүй
байгаагаас л хөгжихгүй байна-гэцгээх болж.
Дүрвэгсэд нь хүртэл франц,
англиар ярьдаг африкчуудын сураг компьютер, техникт алга л байна. Япон,
корейчуудын ихэнхи нь англи хэлийг мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй атлаа хөгжил нь хаана буйг дэлхий мэднэ. Тэд
англи хэлгүйгээрээ бараг бахархдаг. Энэтхэгт англиар ярьдаггүй хүн цөөн ч, огт
англигүй Хятад нь түрүүнд явна.
Саяхан Словакын хувийн нэгэн
ТВ үеийн үед цуг байсан чех хөршийнхөө бараг ялгаагүй хэлээр хэдэн минут яриад
торгуулах болсон байна. http://www.vesti.ru/doc.html?id=1164714
Эх хэлэндээ бид ээж, аавдаа
ханддаг шигээ хандах үүрэгтэйсэн. Дэлхийг захирч байсан Чингис Хааны ярьдаг
байсан хэл монголчуудыг голно уу гэхээс гологдох уу?! Нэг их боловсролтой
хүн болж харагдахын тулд гадаад үг оруулж
ярих, нэвширлээ уншсан хүн болох гэж гадаадын хүний хэлсэн гэх зүйлийг хуудас
заан ярих. Англичуудын нохойндоо өгдөг нэрийг манайхан толгой дээрээ залах нь.
Бүх үйл үгийг орлуулдаг
"шаах" гээч үг гарч ирэв. ...
10000 үйл үгсээ одооны монголчууд "шаах", "хусах", "хуцах", "алах" гэсэн 4-хөн үгээр орлуулан хэрэглэх чадвартай болсноор нөгөө дуртай Гиннeсийнхээ номд бас орж агуутаж чадахаар болсон мэт! Эдний дунд дархан аварга нь "шаах". Өнөөгийн монголчууд нилээд бүх үйл үгсээ "шаах"-аараа сольж чаддаг болжээ.
Би саяхан автобусаар 30-40 минут түгжрээнд явахад дэргэд минь 3 залуу ярьж явлаа. Доллар хэрэглэдэг улсад ямар нэгэн хугацаагаар очсон, сурсан бололтой. Тэд ийм, тийм юмны үнийг доллараар нэрлэцгээнэ. Тэд 3-5 үг хэлээд л -шаадаг, шаагаад, шаасан, шаамаар, шаангуутаа, шаана, шаавал...гэхчлэн яриагаа "чимж" явав.
Ц.Элбэгдорж саяхан нэг ярилцлагадаа 79 удаа "Баттулга" гэсэн нь өөрийн эрхгүй санаанд минь орсон шүү.
Монголын нийгмийн хамгийн тэргүүний давхаргын төлөөлөл болох 40 орчим насны залуу тв-ээр "-Би ажлаасаа л их кайф" авдаг хэмээн их л бахархалтайгаар ярьж сууна. Би таашаал авдаг гэж хэлэх ёстойсон.
Алах, шаах, хусах гэх 3 үгийг гэж монголчууд алхам тутамдаа хэрэглэж байна гэж мэдээлбэл алан хядагчид, Афганистаны талибууд ч айх байх. Харамсалтай нь өнөөдөр монголчууд алах, шаах, хусах битгий хэл, гадаадынхны гар, хөлийн хөлийн шүүс болж байдаг. Харин би биeдээ дээрэлхэх болохоороо л ширүүн. Муу хөдөөнийхөн!, муу Увсынхан, муу хасгууд!-гэхчлэн гадуурхах санаатай. Өөрөө хөдөөнөөс ирчихээд шүү. Гадаадынхнаас ганц дээрэлхэж чаддаг маань өвөр монголчууд. Муу хятадууд! гээд тэднийгээ хараана. Бусдыг бол барахгүй.
Монголчууд иднэ гэхдээ ч хусах, ярьна гэхдээ ч ална, хэлнэ гэхдээ ч хусна...
Нэг хүүхэн дэлгүүрт ороод
"-Жожгоолк" байна уу?" гэж байна. "Зажигалка" гэх орос үгийг зөв бичих байтугай, дуудаж ч
чадахгүй түүнд, хамгийн гол нь, "асаагуур" гээд монголоороо хэлчих
сэтгэл алга. Жишээ нь, “Жорлон” гэх монгол үгээсэээ ичиж байгаа юм уу, “нооль”
гэцгээх болж. Жорлон гэхээр баас үнэртдэг, нооль гэхээр үнэртэхгүй гэж
монголчууд боддог бололтой....
Бусад үндэстнийхэн өөрийн
юмаар гайхуулдаг бол, монголчууд нэгэндээ бусдын юмаар гайхуулдаг, нөгөө нь
гайхдаг, нийлээд өөрсдийгээ доромжилдог.
Нэг талаас монгол хэл,
бичгээ хамгаалах гээд байгаа мэт, харин нөгөө талаас түүнийг доош нь хийсэн
явдал Дархан Уул аймагт болж байна. Монгол бичгээр хаягаа тавьсан ч,
харамсалтай нь түүнийхээ оройд англиар "canteen"бичээд залчихаж. Уг
нь английг доор нь тавимаарсан:
http://shuud.mn/?p=334611
Бид өөрсдийгөө доромжилж
байхад казакууд өөрсдийгөө хүндлүүлж байна. Жишээ нь, "Glade" үнэр
дарагчиийг бид 10-аад жил хэрэглэж байгаа. Дээрхи тайбар нь орос, украйн,
казакаар. Үйлдвэрлэгч нь "Қолдану тесiлдерi: Қутыны жақсылап сiлкiңiз.
Қалпақшаны белменiң ортасына бағыттап, буркiңiз..." гэхчлэн казакаар
бичсэнийгээ хэнэггүй Монголд нийлүүлдэг. Казакстанд ихэнхи хүмүүс оросоор сайн
ойлгодог, казакуудын нилээд нь казак хэлээ мэддэггүй боловч, казакжуулах төрийн
бодлоготой билээ. Бүтээгдэхүүний тайлбарыг казакаар бичсэн нь дараах 2
шалтгаантай.:
а. Казакстан бүтээгдэхүүний
тайлбарыг казакаар бичихийг шаарддаг.
б. эх хэлээ мэдэхгүй
казакууд ч хэлээр нь бичээгүй барааг авахгүй байх үндэстний үзэлтэй.
Манай төр, ард түмэнд дээрхи
үзэл, бодол байдаггүй тул гадаадын компаниуд вьетнам, суахили, араб, чех, банту
тайлбартай барааг ч Монголд нийлүүлдэг.
Суудлынх нь ард хадаастай
"Та хамгаалалтын бүсээ хийнэ үү" гэх казак бичигт нэг үсэг дутуу
байсанд Казахстаны дотоодын нислэгээр явж байсан зорчигч Мейрамбек Бiлгали
эмзэглэн, тавьтаргүйтэж шуугиан тарьсан. http://news.nur.kz/283648.html? Хэл,
соёлоо өөрөө голж, устгаж байдаг монгол хүн
овог, нэрийг минь буруу бичив- хэмээн хар амьны гомдол тавихаас биш,
хэл, соёлоо өмөөрнө гэж мэдээж байхгүй. Өөрийг нь доромжилбол дургуй
атлаа өөрсдийг нь-үндэстнийг доромжилбол монгол хүн тоодоггүй. Мөнгө төлбөл нь
өөрийгөө ч доромжлуулахаас буцахгүй.
Харьяат, иргэн хоёрын
тэмцэл. Монголчууд өөрсдийгээ Монголын харьяат, харьяатууд гэдэг байсан бол
иргэд буюу Монголд ирэгсэд гэх болсоор нилээд удаж байна. Монгол Улсын иргэн
гэх нь Монгол Улсад ирсэн хүн буюу цагаач гэх утгыг агуулж байгаа нь ямар
хорсолтой вэ. Монголын төрд шургалсан цагаач,
тэдний үр садын Монголын төрд "зүтгэхдээ" амжуулсан нэг ажил
нь энэ. Иргэн нь "ирэх" гэх
үйл үгээс гаралтай нэр үг. Монголчууд уг нь хятадуудыг иргэн буюу ирэгч хэмээн
нэрийддэг байв:
"Сайшаалт Ерөөлтийн
зургадугаар он. Улиастайн хэбэй амбан Юнбүү үүнээс хойш Монгол газар хоргодон
сууж эм авахыг цаазлан хууль хэмжээ тогтоон айлтгаад уламжлан их журганаас
зарлаж ирсэн нэгэн зүйл.
Гадаад монголын Төрийг засах
явдлын яамны бичиг. Халхын Сайн ноён аймгийн хамаарсан чуулганы дарга төрийн
жүн ван Дэмчигжав нарт тушаан илгээв. Явуулахын учир. Манай журганаас айлтгасан
нь. Зарлигийг дагаж хэлэлцээд айлтгахын учир. Сайшаалт Ерөөлтийн зургадугаар он
намрын тэргүүн сарын шинийн тавнаа цэргийн тухайн газраас хуулж гаргасан Халхын
ван Цэвэгжавын нутгийн хэргийг шийтгэж илгээв.
Улиастайн хэбэй сайд
Юнбүүгийн газраас Монгол газарт хоргодож суусан иргэд (хятад хүн)-ийн байдал
дүрсийг хянан үзэж, иргэд монгол эм авах явдлыг чангалан цаазалж урьд нэгэнт
авсныг нь тэдний хоёр этгээд дуртайг үзэж цөм дараа дараагаар аваачуулахаас
гадна үүнээс урагш жич зорин явж зоргоор авах нь буй бөгөөс иргэдийг ямар мэт
хүнд ял тогтоох, харьяат засаг монголыг хэрхэх ял болгох явдлыг журганд тушаан
илэрхийлж, нэг хууль тогтоож дотоод, гадаад засагт нийтээр явуулж, үүрд дагаж
явуулах ажаамуу хэмээн Сайшаалт Ерөөлтийн зургадугаар он намрын тэргүүн сарын
шинийн дөрөвнөө айлтгасан нь...".http://sonin.mn/news/easy-page/41708
Унтуулж байгаад улс,
үндэстнийг алга хийчих сүрхий хүмүүс юм. Унтсан бидний л хохь шүү дээ. Унтахгүй
байх чинь яасан юм гээд тэд инээлдэж байна.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.