Нийтлэлч Алхан Болд.
\дуусаагүй, ноорог\ 24. “Бусдаар тэмцүүлэх... ".
/-ОЮУ ТОЛГОЙГОО БУЦААЖ АВАХЫН ТӨЛӨӨ, ГАНБААТАРЫГАА ХАМГААЛЖ ХҮЧ НЭМЭХИЙН ТӨЛӨӨ ЦУГААРАА ЗАЛБИРЦГААЯ!
-Залбирах биш, тэмцэцгээе!!!/ Нийгмийн сүлжээнд тавигдсан хоёр уриалга.
Монголчуудын дунд бусдаар тэмцүүлэх, хүний гараар могой бариулах, залбирах, өөрөө тэмцэлд оролцойхгүйгээр харин бусдад амжилт хүсэх, ерөөх зэрэг бэртэгчин араншин ихэд тархсан.
Барон Унгерний цэрэгт Д.Юмтароваас гадна М.Дугаржав, Б.Намсрайжав, Бадамцэрэн, Балсанов зэрэг хэд хэдэн хүн орсон байв. Д.Бодоо тэдэнтэй уулзаж мэдээ хураах, заавар зөвлөгөө өгөхдөө “Цагаан намын Унгерн ба цэргүүд бол... гамингаас улам доор болно. Харин эд нар гаминг зайлуулсан нь манай ажилд нэгэн цагийн завшаан" гэж хэлжээ.
Тэгсэн атлаа Хятадын 15000 цэргээс энэ Монгол Улсыг чөлөөлсөн AMД-ын дайчдын гавьяаг Сүхбаатар, Чойбалсан, Бодоо, Данзантан дээрэмдээд авчихсан.
1932 оны лам нарын зэвсэгт бослогыг удирдан дарсан Лхүмбийн гавьяаг Чойбалсан дээрэмдэн аваад түүнийг 1938 онд буудаад алчихсан.
"Бэрэн" группын
хариуцлагагүй үйлдлээс болж хятад ажилчид, Монголын үндсэрхэг үзэлтнүүдийн
хооронд мөргөлдөөн үүсэх шахав" гэсэн гарчигтай мэдээ, сурвалжлага манай
сайтуудаар явав. Чингис Хааны талбайд,
цалинаа шаардсан гэх хятад ажилчид цуглаан хийхийг оролдсон тухай юм.
Монгол хүн Та зогс!!! Хятадын Тяньаньмины Талбайд биш, харин Монгол Улсын Чингис
Хааны талбайд дээр хятад ажилчид
жагссаныг монголчууд зүгээр л шохоорхон, 3 дахь этгээд-гадаадын жуулчин мэт хандсан байв. Харийнхан төв талбайд нь даварч, дураараа аашилбал уг нь ямар ч эрүүл эзэд эмзэглэнэ.
Энэ Монгол Улс үндсэрхэг гэх залууст л
хамаатай эх орон юм уу?!
Эдгээр залуус л Монголоо
өмөөрөх ялтай, харин бусад нь ажиглах
эрхтэй үү?
Ганц охин Чингис Хааны
Талбайд ганц охин суулт хийж байна: Би бол "Босоо Хөх Монгол" ТТБ-ын
гишүүн Анударь, МУИС-ын эдийн засгийн 2-р курсын оюутан, 20 настай. Хуурай
өлсгөлөнд шилжих гэж байсан 14 дэх хоногт нь Босоо Хөх Монгол"-ынхныг
төрийн цагдаа нар аваад явсан. Тэр өдөр бүтэн сайн байсан. Social media-зар тараагаад
маргааш нь талбай дээр 10 цагаас хүмүүстэй уулзсан, ярилцсан, зөвшилцсөн.www.facebook.com/video.php?v=603733763060813&pnref=story
Өөрийг нь доромжилбол,
монгол хүн тэмцэнэ, үндэстнийг нь доромжилбол огт хөдлөхгүй...
Сүүлийн 20-иод жилийн турш
албан ёсны ухуулагч-нийтлэлчдийн айлдсан нэг номлол сан нь -нүүдэлчид бол хар
амиа бодсон амьдралтай-гээч юм. Малчин айлд очоод та нэг өдөр үз. Тэр хөндий,
гол, уулын бүх хөршүүд нь орж гарна.
Социализмын хамтын хөдөлмөр тэднийг улам
ч хамтач болгосон. Хотод та бид
хажуу хөршийндөө орох нь битгий хэл, хажуугаар зөрөхдөө дөнгөж мэндтэй....
Украйны дүрвэгч гэх нэг
залуу Улаанбаатарт явж байхтай нь би таарав.
"-Чи хаанаас ирэв?
-Би Украйнаас ирлээ. Тэнд
дайн болж байна. Тэгээд би тэндээс дүрвээд явж байна.
-Донецкийн БНУ-ын дайчид
Украйн Улсынхаа цэрэгтэй байлдаад байгааг
чи зөв бодож байна уу?
-Зөв. Байлдахгүй л бол
Украйны арми тэднийг ална шүү дээ.
- Чи тэгээд байлдахгүй
яагаав, хар амиа бодоод энд хүрээд ирсэн юм уу?
-Дайн бол шийдэл биш. Агуу
их Ийсус гэдэг хүн л тусална" гэв. Иинхүү энэ эр хар амиа хичээн тутаан
яваагаа Иисүс мэтийг ярьж халхавчилж явна. Дашрамд хэлэхэд, Донецкод сайн
дураараа байлдаж байгаа, Оросын Агын
Буриадын өөртөө Засах Тойргоос гаралтай "Ваха" хэмээх буриад залуу
интернетэд их алдаршаад буй билээ.
Монголчууд сүүлдээ бүүр
гутлаараа тэмцүүлдэг болжээ. 2016 оны хавар Монголын Залуучуудын Холбоо Чингис
Хааны талбайд хэдэн зуун гутал цуглуулж, цагдаагаар хамгаалуулж Монголынхоо
төлөө тэмцүүлэхийг шахав.
Монголчууд тусгаар тогтносныг Орос, Монгол хоёрын хоорондох тэмцлийн дүн мэтээр, монголчуудад огт хамаагүй зүйл мэтээр тайлбарлахыг оролдогсод ч манайд бий. Бага зэрэг үнэний хувь энд бий. Оросуудын зарим нь хүсээгүй бол, нүүдэлчдийг хүндэлдэг "солиотой" Барон Унгерн хүсээгүй бол өдий Монгол Улс маань Хятадын өөртөө засах орон байхсан биз. Халхын Цэвээн тэргүүн..., Буриадын Жамбалон..., Өвөр Монголын Хайсан гүн... мэтийн хүмүүс санаачлага гаргаагүй бол Унгерны Азийн Морьт Дивиз Монголд орж ирэх үндэслэл байхгүй байв.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.