Tuesday, June 29, 2021

112. "Манж шиг мөхсөн Зүүн Гарын нутагт"

Зураг дээр: Зүүн Гарын Хаант Улсын нутаг байжээ.

****1876.5.16:"...Напутствуемые пожеланиями счастливого пути и благополучного возвращения, мы выступили из Зайсанского поста 16 мая и, сделав небольшой переход, остановились на ночлег в проходе Джан-Тиль горного хребта Манрака, через который пролегает дорога на высокую Чиликтинскую равнину, лежащую к югу от этого хребта. Вершины Манрака, не достигающие снежной линии, уже были покрыты свежей зеленью и перед солнечным закатом блестели мягким, золотистым светом, отражавшимся приятным колоритом и на соседних обнаженных утесах и скалах

Мы раскинули наши юрты на берегу живописного горного ручейка, струившегося среди ущелья; казаки развели костры и вскоре принялись за ужин; между тем сопровождавшие караван киргизы совершали свою вечернюю молитву: разостлав широкий войлок на земле, они выстроились в шеренгу, лицом к западу и начали взывать монотонно и уныло к Аллаху, сопровождая эти взывания своими оригинальными знамениями, коленопреклонением и частыми земными поклонами..."
"ПУТЕВЫЕ ОЧЕРКИ ДЖУНГАРИИ", М. В. Певцов.

В конце осени 1756 г. Амурсана, после пятимесячного пребывания у Аблай-султана, вновь появился в Джунгарии.
Зиму 1756/57 г. он провел в горах Тарбагатая, собирая новые силы для борьбы против маньчжурских завоевателей. Он рассчитывал объединиться с антиманьчжурскими силами Халхи, где летом 1756 г. вспыхнуло вооруженное восстание, во главе которого стоял крупный феодал Ценгунжаб.
Положение в Халхе в это время было весьма напряженным.. Восстание Амур-саны и возобновление военных действий в Джунгарии вызвали новую волну мобилизаций, реквизиций и всяческих поборов. Местные маньчжурские гражданские и военные власти стали отбирать у населения Халхи последних лошадей, коров и т. д. Дело дошло до того, что почтовые станции’
на тракте Кяхта — Урга были оставлены без сменных лошадей, вследствие чего проезжавшие по этому тракту должны были всю дорогу ехать на -одних и тех же лошадях. Нужда, вызванная маньчжурскими поборами, усугублялась -стихийнымбедствием. Вследствие неблагоприятной зимы 1755/56 г., сопровождавшейся сильными морозами и глубокими снегами, начался массовый падеж -скота из-за бескормицы. К тому же встране свирепствовала эпидемия оспы, уносившая много жизней. В этих условиях с новой силой вспыхнуло антиманьчжурок-ое движение, пошедшее было на убыль летом 1755 г. 




Зураг дээр: Улаанаар тэмдэглэгдсэн нь Шинжаан-Уйгарын Зүүн гар/газарзүйн муж/:


Зураг др: Эрчис буюу Иртыш мөрөн:

Зураг дээр: Казахстан дахь Зүүнгарын Алтайн/Алатау/ Үндэстний Парк.

Алтын-Эмель» (каз. «Алтынемел» мемлекеттік ұлттық табиғи паркі)

Зураг дээр: Зүүн Казахстанд буй Тарбагатайн уулс:


/ Увс аймагт Киргиз/Хяргас/ нуур, Казахстанд Тарбагатайн Уулс/
1634: Цоросын Галдан бошгот Зүүнгарын хаант улсыг байгуулав. 5-р Далай Ламаас бошгот цолыг хүртэв.
1688: Зүүн гарыхан Халх руу довтлов.
1690: Манжуудтай байлдав.
1755-1758: Манжууд Зүүнгарыг эзлэв.
1758: Мөхөв.
************************************************************
/ Би үүнийг зөвшөөрч өөрийн хошуунаас санаа зориг нийлсэн хүмүүсийг цэрэг элсүүлэн авч мордох болов. "Та нар цэрэгт мордох уу?" гэсэнд бид цөм зөвшөөрсөн юм...Сумьяа бол цэрэг дайнд их явсан, хал үзсэн хүн болохоор энэ ажлийг тун нарийн зохион байгуулсан юм. Ил мужид байхдаа Манж, хятадын дарлалыг эсэргүүцэн бослого гаргахад зарим хүмүүс урваж уул бослого амжилтгүй болж олон хүнээ алуулж нутгаасаа дүрвэн гарч ирсэн болохоор хашир байх байх нь ч аргагүй байв...". Маадайн Авилай/1880-1938/-Шинжааны нутаг Ил Тарвагатайн Бор тал гэдэг хэмээх газар төржээ/. хуудас 20, "Монгол Ардын Журамт цэргийн дуртгалууд". 1982 он.

Гарал үүсэл нэгтэй эсгий гэрт нүүдэлчид=киргиз/1922 оноос казах гэгдэх болсон/, монголчууд Алтайн уулсын эргэн тойронд амьдарсаар ирсэн. Чингис Хааны цэргүүдийн нилээд нь киргизүүдийн дунд уусаж үлдсэн. Тэд өнөөдөр Казахстанд буй.
Хятадын Шинжаан Уйгар, Казахстан хоёрын дунд-одоогийн Монгол Улсынхтай дүйцэх том орон зайг эзэлж байсан Зүүнгарын Хаант улсын нутгийн ихэнхид монгол яриа дуулдахаа болиод удаж байна.  Шинжаан Уйгарын хойд хэсэг нь Зүүн Гарынх байв. Бас Казахстаны зүүн хэсэг хэсэг нь бас Зүүнгарын хаант улсынх байлаа. Казахууд энэ уулсыг Алатау гэнэ. "Тау"  бол уул гэсэн түрэг үг. Казахстанд Тарбагатай гэж уулс бий.           Буриадад бас ийм нэртэй уул бий.  Гэтэл тарвагыг киргизүүд "суыр" гэхээс биш, тарвага гэдэггүй. Суыртау гэж нэрлээгүй....

"...Бид аажмаар олон уултай Тарбагатайн бүс рүү ойртон ирэв. 1863-1873 онуудад Тарбагатай болон ойролцоох уулсаар өмнө зүгээс ирсэн өөлд-халимагууд суурьшжээ. Дөрвөлжинээс холгүй халимаг айлууд тааралдах болж, тэр ч бүү ч хэл хэдэн удаа гэр-хийд ч харагдсан. 1925.5.28-нд манай экспедиц худалдааны төв-Чугучакаас холгүй орших Дөрвөлжин гэх жижигхэн хотхонд ирэв..."/"...Постепенно мы приближались к обширному горному району Тарбагатай. В 1863— 1873 годах Тарбагатай и близлежащие Нефритовые горы заселили олёты — калмыцкие племена, пришедшие с юга. Вскоре неподалеку от Дурбульджина все чаще стали попадаться калмыцкие стойбища, где мы видели даже несколько кочевых монастырей в юртах.
26 мая экспедиция была в Дурбульджине/Дөрвөлжин. А.Б/, небольшом городке к востоку от Чугучака — центра пограничной торговли, а на следую­..."
"По тропам Срединной Азии". 

***********1964.6.16: "....В ауле Биджи мы узнали также, что и наше путешествие по Восточному Тарбагатаю было небезопасно. В то время как мы спускались по долине Терсайрыка, Джумуки собрали вече для решения вопроса, не напасть ли на нас. Вече единодушно решило с позором прогнать нас из Тарбагатая; был составлен значительный отряд из пылких патриотов, вооруженных и горевших желанием сразиться за отечество. После двухдневного следования за нами по пятам одному рассудительному воину пришла нечаянно в голову прозаическая мысль, не лучше ли, чем искать славы в смерти за отечество, возвратиться к своим табунам и невестам. Эта вероломная идея также быстро овладела всеми патриотами, как прежде жажда славы, и толпа разбрелась по своим долинам.
Вообще киргизы любят жизнь и боятся умирать. Легкость пропитания, умеренный климат, симпатичность в личных отношениях между собою образуют в киргизах привязанность к жизни, и кир-/Поездка по Восточному Тарбагатаю летом 1864 года Карла Струве и Григория Потанина/


Ядуурсан монголчуудын гэр яаж тухтай байсан байх вэ дээ:
"4.24. Зам чулуутай нарийхан хөндий рүү чиглэснээ дараа нь цастай өргөн даваануудаар өгсөхдөө зүүн талд жижиг нуурыг өнгөрч, тэдгээр даваануудын оройгоор бид Оросын хилийг давав. Тэндээс огцом уруудахад өмнө маань Чуйн гол эхээ авдаг өргөн тал гарч ирсэн бөгөөд үүнийг тойрсон цастай даваа, уулсаар Сибирийн Алтай, Монголын Алтай хоёр холбогддог юм. Эдгээр даваанууд бол Чуйн Уулсын эхэн бөгөөд Кош-Aгачаас цааш үргэлжилнэ. Бид хилээс 15 мод, Кош-Агачаас нааш 45 мод газарт  газарт буй  гаалийн газарт буув. Чуйн тал, цөлийн зүүн төгсгөлд байгаа  энэ зогсоолд бүх ачаа, барааг шалгадаг. Эндхийн киргиз, теленгит нарын төлөөлөгчид Роздольскийг угтав. Бид цаашаа 15 мод явж киргизүүдийн лагерьт хонов. Киргиз гэр монголчуудынхаас том, илүү тохилог ажээ..." /"...24th April , — The road lay up a narrow rocky valley and then ascended large snow hills, passed a small lake on the left, and after reaching the top of the hills, crossed the Russian frontier. We descended a steep pass, and beneath us was the plain in which the Chuya River has its origin, completely encircled by snow hills and mountains, which form the connecting link between the northern Altai system of Siberia and the southern Altai mountains of Mongolia. These hills are the beginning of the Chuyan Alps, which extend in front of us beyond Kosh Agatch. We stopped for luncheon at the Customs Barrier station, 15 versts over the frontier and 45 versts from Kosh Agatch. This station is at the eastern end of the Chuyan plain or desert, and all luggage, goods, etc., are examined here. 
Mr. Rozdolsky was greeted by a deputation representing the Kirghiz and Telengites of the district. We spent the night 1 5 versts farther on in a Kirghiz encampment, the Kirghiz yurts being slightly larger and more comfortable than 
those found in Mongolia...". /pages 238, 239/, "With The Russians In Mongolia" by Perry ayscough, H.g.c and Otter-barry, R.B 

Sunday, June 20, 2021

111. "Чойбалсанд буудуулсан бүсгүйчүүд"

“Хувьсгалын эсэргүү учир буудан алсугай!” гэх хамгийн хүнлэг бус цааз хүртсэн 8 бүсгүйгээс Д.Дунгаржид, Б.Навчаа нар жирэмсэн байсан нь түүх бичлэгт тэмдэглэгдэн үлджээ.

-Дунгаржид Дугарын, нас 32, 
1933.11.03-ын Дотоодыг Хамгаалах Газрын дэргэдэх Тусгай Комиссийн 6 тоот

-Навчаа Богдановын, нас 31,
1937.12.10.-ны ОнцгойБүрэн Эрхт Комиссийн 6 тоот

-Дулмаа Магсаржавын  , нас 30, 
1937.12.30-ны Онцгой Бүрэн Эрхт Комиссийн

-Долгор Зундуйн , нас 32,
1939.01.16-ны Онцгой Бүрэн Эрхт Комиссийн 1 тоот

-Намжилмаа Данзаны, нас 23,
1939.01.16-ны Онцгой Бүрэн Эрхт Комиссийн 01 тоот

-Долгоржав Цэвэгийн, нас 20, 
1933.11.03-ны Дотоодыг Хамгаалах Газрын дэргэдэх Тусгай Комиссийн 6 тоот

-Янжинлхам Чоймболын, нас 63, 
1948.04.06-нд буудан алсан

-Тунгалаг Төмөрийн, нас 27, 
1937.12.31-ний Онцгой Бүрэн Эрхт Комиссийн 9 тоот
********************************* 
Зураг дээр: БНМАУ-ын маршал Гэлэгдоржийн Дэмид, гэргий Богдановын Навчаа нар. 1928 он.

*******************************************************************
Монголын хамгийн анхны сэхээтэн эмэгтэйн нэг энэ бүсгүй 1907 онд Дарьгангын хоньчин гарын тэргүүн бэйс Магсаржавын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. 

Зураг дээр: Голд нь суугаа охин бол Маа бээсийн Дулмаа.

Зураг дээр:   Цагаан малгайтай бүсгүй бол  1920-иод онд хүрээнд гоё сайханаараа гайхагдсан сайхан эмэгтэйн нэг  Ма бэйсийн Дулмаа.

Гэнэнпил Наваанлувсаны. 1923.

******Жамц овогтой Лувсандагва буюу тvvхийн нэгэн эгзэгтэй, хvйтэн жихvvн цаг vед жирийн олноос аваад тєрийн єндєр алба хашиж байсан хvмvvсийг хэлмэгдvvлж явсан нэг "Ногоон малгайт" нь 16 насандаа 1931 онд Дотоодыг Хамгаалах газар ажиллаж эхэлжээ.

Эхэндээ бичээч, жинхэнэ ахлах тєлєєлєгч, байцаагч, тасаг хэлтсийн даргаар ажиллаж байж. Хэлмэгдvvлэгчид єєрсдийгєє хэлмэгдvvлж тvvхийн ємнє худлаа vнэнч царай гаргах гэж оролдсон vе буюу 1941 онд эсэргvv хэрэг гэгчдээ єєрєє "сэжиглэгдэж" жил гаруй мєрдєгдєж, байцаагдаж байв.

Жирийн гэмгvй хvнийг хэлмэгдvvлж, ажлын завхрал гаргасан хэргээр 3 жилээр ял шийтгvvлж шоронд суугаад 1943 онд суллагдан дахин Дотоод явдлын яамандаа орж, тасаг группын даргаар ажиллаж байгаад 1955 онд буюу Маршал Чой-гийн нас барснаас 3 жилийн дараа яргачны ажлаасаа зайлуулагджээ. Тvvний єгvvлснийг амьд гэрч, аймшигт хэлмэгдvvлэгчийн нэг байсных нь хувьд єгvvлье. Тэр єгvvлсэн нь:

Би Дотоод явдлын яамны Увс аймаг дахь ангид ажиллаж байгаад 1937 оны дундуур тєвд ирж билээ. 1937 оны 9-р сарын 10-ны орой маршал Чойбалсан бvх гvйцэтгэх ажилчдыг ажлаас тарж болохгvй, бvрэн зэвсэгтэй дуудсан цагт бэлэн бай гэж зарласан юм. Бас цэргийн том дарга нарыг дуудаж ирvvлсэн. Л.Дарьжав, Малж, Жамъянжав, Гочоо, Сэргийлэхийн дарга Аюуш нарын олон хvн ирсэн харагдаж байв. Яриа хийж баривчлах хvний ордер тараасан юм. Надад Жамсран гэдэг хvний ордер оногдсон юм. Тvvнийг хоёр цэргийн хамт шєнєжин шахам явж байж олж баривчилсан даа. Тэр Жамсран бол намын тєв хорооны орчуулагч буриад хvн байсан.

Маргааш нь маршал Чойбалсан бас л гvйцэтгэх ажилчдыг улаан буланд цуглуулаад яриа хийсэн. Монголыг Зєвлєлтєєс салгаж, Японыг тvшиглvvлэн тэдний нєлєє тусламжтайгаар манай ардын хувьсгалт засгийг устгаж, Монгол vндэстний биеэ даасан их улсыг байгуулах гэсэн Гэндэн, Дэмид нарын эсэргvv бvлэг байгааг илрvvлсэн. Тэр бvлгэмд баттай баримтаар оролцсон зарим хvмvvсийг баривчилж эхэлснийг та нар мэдэж байгаа.

Иймээс та нар байцаалтыг єдєр, шєнє гэхгvй хийх хэрэгтэй. Гэндэн, Дэмид нарын эсэргvv бvлгэмд хэзээ, хэрхэн оролцож явснаа тодорхой хәл гэсэн асуудлыг шууд тавих хэрэгтэй. Тэд энэ асуултад шууд хариулж єгєх ёстой хvмvvс байгаа юм. Харин vнэн юмыг хэлvvлж, лав мэдvvлгийг зєв бvрдvvлэн, хэргийг баримтаар сайн шалга.

Бэрхшээлээс айх хэрэггvй, тvргэн дуусгах хэрэг¬тэй. Та нарыг бvх талаар хангаж єгнє гэсэн яриа хийсэн юм. Энэ vед Зєвлєлтийн ДЯЯ-ны орлогч сайд нэг хvн ирээд байсан юм. Тиймээс энэ хэргийн талаар холбогдох зєвлєгєє, материал зааврыг энэ хvн авчирсан байх гэсэн яриа доод ажилчдын дунд гарч байсан. Тvvний шахалт шаардлагаар ийнхvv Чойбалсан ажилдаа яарч адган орсон хэрэг.

Энэ хомроглох баривчилгаанаас ємнє ЗХУ-д ажлаар явж байсан Ерєнхий сайд Гэндэн тэндээ баригдсан. Улаанбаатарт Комбинатын дарга байсан улаан Пvрэв, их бууны дарга хурандаа бvдvvн Єлзий нар баригдсан байжээ. Би хамгийн тvрvvнд цэргийн яамны дайчлан бvртгэх хэлтсийн дарга агсан галзуу Гочоог байцаасан. Мєн радио холбооны орлогч дарга агсан Тvвдэндорж, Архангай аймгийн дарга байсан Гонжаан, Бага хурлын дарга байсан Лааган, ДХГ-ын дарга байсан Намсрайн эхнэр Дулмаа (Ма бэйсийн) нарыг байцаахад оролцсон.

Гочоо Дэмидэд элссэн. Тvвдэндорж Аюушид элссэн. Гочоо бас Гэндэнд элссэн гэж дахин хэрэг хvлээж байсан. Эд тиим ч удаагvй. Єєрсдєє л ингэж мэдvvлсэн.

Ер нь 1937 оны мєрдєн байцаалтад элдэв албадлага, хавчлага, зодуур байгаагvй. Хvчээр хэрэг хvлээлгэх буюу Сталины "Єєрийгєє илчлэх" арга нь 1938 оноос эхэлсэн. Харин Дулмаа хэрэг хvлээлгээгvй. Байцаахдаа яг маршалын хэлж зааварласны дагуу асуулт тавьдаг байв. Манай II хэлтсийн мердєн байцаалтыг хэлтсийн дарга Галиндэв, тасгийн дарга Тvвшинжаргал, хэлтсийн зєвлєх Хичиков, хэлтсийн сургагч Сидиков нар удирдан зєвлєж явуулдаг. Ма бэйсийн Дулмааг баривчилж ир гэсэн удирдлагын шийдвэрээр л III хэлтсийн Чимид бид нар дайчилсан. Чухам ямар vндэслэлээр байсныг мэдэхгvй.

Анх байцаахад хавтаст хэрэгт нь ганц хоёр хуудас л байсан шиг санагдана. Дулмааг хэд хоног хорьж, хэдэн удаа байцаасныг тоолж тогтоож байсангvй. Надад хийсэн гэм байхгvй гэх буюу уйлаад юм хэлэхгvй болохоор би хэрэг хvлээлгэж чадахгvй юм байна гэж дарга нартаа хэлсэн. Тасгийн дарга Тvвшин¬жаргал, Зєвлех Сидиков нар олон удаа байцасан. Харин тэр бур мэдvvлэг бичээгvй байх. Тэр эмэгтэй орос хэл мэддэг, боловсролтой, худалдааны мэргэжилтэй хvн байсан.

Хэлтсийн зєвлєх Хичиков нэг удаа байцаасан шиг билээ. Энэ хvн ууртай догшин хvн байсан. Тvvгээр л байцаалт дууссан байх. Нэг мэдэхэд л ял тєлєвлєсєн байх. Ялын тєлєвлєгєег Тvвшинжаргал хийж, Сидиков орос хэл дээр орчуулсан. Тусгай комиссаар оруулж буудан алах ял оноосон. Ямар ч гэмт хэргийн бvрэлдэхvvн байгаагvй, гэрчийн этгээд ч байгаагvй гэж боддог.

Тогтоол гvйцэтгэхэд би явсан. Дулмаа, Навчаа, Намсрай, Доржпалам, Самдан (их) нарыг аваачиж гvйцэтгэсэн.

Дэмидийн эхнэр Навчаа толгойтой vсээ сэгсийсэн байсныг "Толгойгоо сэгсрэн vсээ янзалж байгаад буудуулж байсан. Бид ямар зоригтой бvсгvй вэ? гэж ярилцаж байсан. Анх нэг полу тэргэнд ачиж явахад нэг хvн, над хэлэх юм байна, ярих юм байна гэж хашгираад байсан. Тvvнийг Галиндэв тэвэрч явсан. Тэнд очоод буулгаж байхад нь харахад тэр хvн бол ДХГ-ын дарга байсан Д.Намсрай (Дулмаагийн нєхєр) байсан бєгєєд замдаа vхчихсэн байсан. Дээлээр нь толгойг нь ороож, хvлсэн байснаас бvтэж vхсэн байх. Хэрэв Намсрайгийн vгийг тэр vед сонссон бол Дотоод яамны булингартай хvмvvсийн тухай юм хэлэх байсан байх гэж бидний дотор яриа гарч байсан.

Ардын журамт цэргийн партизануудын нэг Барон Дашзэвэг гэдэг хvн бас очихдоо нас барсан байж билээ. Энэ тогтоолыг гvйцэтгэхэд Насантогтох, Галиндэв нарын олон хvн явсан. Миний хувьд тогтоол гvйцэтгэхэд олон удаа явж байсан. Бидний vvрэг бол хэрэгтнээ хvлж, толгойг нь битvvлэн машин дээр барьж очоод, буудахад нь аваачиж єгч байсан. Б.Аюушаас буудахын ємнє "Бие биесээ цувруулан буудаад дуусдаг засаг болсон уу?" гэж хашгирч байсан. Бэлтгэлийн газ-рын байсан галзуу хэмээх Гочоо "Нам манд! Маршал манд!" гэж хэлээд буудуулж байсан.

Комбинатын худалдааны хэлтсийн дарга байсан цоохор хэмээх Баяр "...Чиний нєгєє єршєєл vзvvлнэ гэсэн чинь аль вэ? Миний цуснаас нэг аягыг уу! гэж хэлээрэй" гэж Чойбалсанд "хэлvvлж" байсан.

1937 оны нийтийн дайчилгааны гол vндэслэх баримт нь Гэндэнгийн мэдvvлэг гэгч л гол vндэс болсон байх. Эцэстээ vнэний хажуугаар завхрал орж, сvvлдээ "хэн нь дайсан, хэн нь хань" болохоо мэдэхээ больсон. Нийтийн дайчилгааны vед єглєє 10 цагаасєдрийн 16 цаг хvртэл ажиллаж зав-сарлаад орой 20 цагаас єглєєний 04 цаг хvртэл ажиллаж байсан. Дулмаагийн ялын тєлєвлєгєєнд миний гарын vсэг байх ёсгvй.

Учир нь тэр vед би хэрэгтний хэргийг дvгнэж, ийм ялын тєлєвлєгєє 30-хиох чадвар байгаагvй. Иймд чаддаг хvмvvс миний нэрээр бичиж vсэг зу-руулсан ньдамжиггvй. Ер нь 1937 оны vед ялын тєлєвлєгєєг тасаг хэлтсийн дарга сургагч нар мєрдєн байцаалтанд оролцсон хvн^й нэрээр зохиох явдал олон байсан гэжээ.

"... Энэхvv хэлмэгдvvлэгчийн ярианд гарч байгаа Ма бэйсийн Дулмаа нь 1927 онд КуТВ тєгссєн боловсролтой, сэхээтэн, Хоршоодын тєв холбооны дарга байгаад баригдсан. Гол шалтгаан нь тvvний нєхєр худалдаа vйлдвэрийн сайд агсан Гомбын Содном (Дулмаа нь хожим Намсрайтай гэр бvл бол¬сон бололтой) Тариатын хvрээний бослогод алагдсаны дараа Дулмаа их гутрангуй болсон. Энэ vед Чойбалсан их оролдож, єдєр шєнє салахгvй эргvvлэхэд нь Дулмаа огт зєвшєєрєхгvй гэрээсээ хєє-дєг байсан юм билээ. Vvнийг МАХН-ын Тєв Хорооны нарийн бичгийн дарга Бадамын Лхамсvрэн ярьсан юм" гэж Монгол улсын цагаатгах ажлыг удирдах комиссын дарга байсан Тогоочийн Гэндэн гуай ярьсан байдаг.

Лхамсvрэн гуайн ээж Бадам нь Дулмаагийн эгч учраас vvнийг сайн мэддэг байсан бололтой. Хорсож занасан Чойбалсан Дулмааг хилс хэрэгт унагаж цаазалсан байна. Тэр vед Чойбалсантай зєрж тэрсэлдсэн эр, эм, лам хар, сэхээтэн малчин хэн боловч амь амьдралаараа дэнчин тавьж зvйл дуусдаг байж дээ.Т.БАЯРАА. Эх сурвалж: "Маш нууц"сонин.


Эсэргүү нарын гэр бүлийнхэний бүлэг" гэсэн зохиомол хэрэгт өрлөг жанжин Г.Дэмидийн гэргий Богдановын Навчаа, түүний эгч Богдановын Зина, Дотоодыг Хамгаалах Газрын дарга байсан Д.Намсрайн гэргий Магсарын Дулмаа нарын бүсгүйчүүдийг хилс холбогдуулан гүтгэж, цаазалжээ."
Мөн Монгол Улсын сүүлчийн хаан YIII дүрийн Богджавзандамба хутагт Агваанлувсанданзангончигчойжиннямын бага хатанд заяа нь тохирч залагдан ирсэн Наваанлувсангийн Гэнэнпилийг жирэмсэн байхад нь хувьсгалын эсэргүү хэмээн цаазалж, Худалдааны Техникумын багш Зундуйн Долгор цаазлах ял аваад шоронд нас барсан, анхны хошуу дарга Дугарын Дунгаржид, Богдановын Навчаа нарын 5 эмэгтэйг жирэмсэн байхад нь цаазалсан бөгөөд төр нийгмийн зарим зүтгэлтнийг ураг, удмаар нь хүйс тэмтрэн хөнөөсний ганцхан л баримт гэхэд өрлөг жанжин Г.Дэмидийн гэргий, ах дүү, төрсөн эцгийг баривчлан цаазалсныг дурдаж болно.

Saturday, June 19, 2021

110. "Гүржийн нутагт оршуулагдсан"

/3 ноября 1934 г., по договоренности между правительствами Монголии и Советской России, советской стороне были переданы эти 125 бурят. Все они были отправлены в ссылку и исправительные лагеря, где работали в тяжелейших условиях. По истечении 5 лет они были освобождены без права возвращения в Монголию. Им также не разрешили поселиться и в Бурятии, компактно поселив их в маленьком поселке Красноярского края/
*******************************************************

"Гүржийн нутагт оршуулагдсан".
"Мэдэгдэл.
Иргэн Цэдэвийн Цэрэнд.     
Таны нагац Нимаев Аампил Красноярскийн Хязгаарын Манск районы Дээд Шалинск зөвлөлийн Базанск тосгонд амьдарч байсан бөгөөд цэргийн тангарагтаа үнэнч байж социалист эх орныхоо төлөө эрэлхэгээр тулалдан шархдаж, 1945.6.24-нд шархны хүндрэлийн улмаас нас барсныг Зөвлөлт Гүржийн Цхалтуби районы Гвиштиб тосгоны цэргийн оршуулгын газарт хөдөөлүүлсэн болно.... 
/Извещение. 
Гражданину Цэдэвийн Цэрэн. Ваш дядя Немаев Ампил, проживавший в Красноярском крае, Манском районе, Верхне-Шалинском сельском совете, деревня Базшиха, в бою за социалистическую родину, верный в войнской присяге проявив геройство и мужество был ранен и 24 июня 1945 года умер от ран и похоронен на военном кладбище в с. Гвиштибе, Цхалтубского района, Грузинской ССР. Настоящее извещение является документом для возбуждения ходатайства о пенсии/приказ НКЮ СССР но.138 1941 года/.
Основание: архивное дело. но 2, 1945 года.
Манский райвоенком подполконик Ю. Старостин/
 /Кавказийн нефть-д хүрэх гэж улайран довтолж байсан германы цэргүүдтэй тулалдаж яваад хүнд шархадсан Монголын буриад хөвгүүн ийнхүү шархаа даалгүй нас баржээ/

Цугл. но.8
...Нимаев Ампил (1912,БМАССР--,1934) бурят, б/п, сведения о месте работы отсутствуют, житель: Монголия Арест: 1934.02.03 Осужд. 1934.02.06 тройка при ПП ОГПУ ВСК. Обв. по ст. 58-2, -6 УК РСФСР Приговор: к 5 годам ИТЛ Реаб. 1989.05.29 прокуратурой СССР, основание: реабилитирован [Книга памяти Иркутской обл.]
-Нимаев Жалсан (варианты имени: ЖАЛЦАН, варианты ФИО: НИМАЕВ ХОЛХОР) (1892,Монголия--,1934) бурят, б/п, работал скотоводом, житель: Монголия Арест: 1934.02.03 Осужд. 1934.02.06 тройка при ПП ОГПУ ВСК. Обв. по ст. 58-2, -6 УК РСФСР Приговор: к 10 годам ИТЛ Реаб. 1989.05.29 прокуратурой СССР, основание: реабилитирован [Книга памяти Иркутской обл.]
-Нимаев Зарна (1903,БМАССР--,1934) бурят, б/п, военнослужащий в МНР, жительница: Монголия Арест: 1934.02.03 Осужд. 1934.02.06 тройка при ПП ОГПУ ВСК. Обв. по ст. 58-2, -6 УК РСФСР Приговор: к 5 годам ИТЛ Реаб. 1989.05.29 прокуратурой СССР, основание: реабилитирован [Книга памяти Иркутской обл.

"1933 оны зуны дэлгэр цаг. Ардын Журамт Цэргийн жагсаалын дарга Нямын Зарп өссөн нутаг сэрүүн Балждаа амралтаараа очоод цавьдар зээрд морио унан адуундаа мордоод чухам л эрийн жаргалыг эдлэн морин дэл дээр давхиж явлаа. Сэрүүн булагын тэнд нэгэн бараан морьтон гүйцэн ирээд юу юуны туханд  хүргэлгүй буу тулган авч одох нь тэр..."