Thursday, August 7, 2014

25. "Өөх өгсөн оросуудтай 90 онд босоод заргалдав".

25. \дуусаагүй\Нийтлэлч Алхан Болд. "Өөх өгсөн оросуудтай 90 онд босоод заргалдав".

Оросуудыг үзэн ядах үзлийг "russophobia" гэдэг. Оросуудыг үзэн ядах үзлийг Монголд 1990 оноос хойш гадаадын санхүүжилттэй бололтой бичээчид улс төр, урлаг, бизнес, спорт болгосон гэж хэлж болно.

Ар Монголын удирдагчид Хятадын колоничлолоос аврагдахын тулд оросуудаас тусламж гуйхаар төлөөлөгчдөө 1911 оны 8-р сард\Чин ван Ханддорж\, дараа нь 1913 оны 11-р сард\Сайн ноён хан  Намнансүрэн\ Санкт-Петербург рүү илгээж байсан түүхийг одоо хаана булах вэ?
1990 онд оросууд 14 үндэстэнд тусгаар тогтнолыг нь өгсөн. Ихэнхи нь тэвдэж явах цагтаа оросуудыг түшиж аврагдсан үндэстнүүдийн хойчис. Киргиз буюу одоогийн казакуудын өвөг дээдэс нь оросуудад хандаснаар манай Зүүн гарын монголчуудаас аврагдсан түүхтэй.

Эсвэл тэр комментчин зөвхөн улаан оросуудыг хараагаад байна уу?! Тэгвэл, Лениныг үхсэнээс хойш Зөвлөлтийг удирдаж байсан Сталин буюу Иосиф Виссарионович Жугашвили болон түүний баруун гар- Лаврентий Бери нар оросууд байгаагүй, харин тэд грузинүүд байв. 

1945 оны Ялтын Бага Хурал дээр Рузьвельт Сталинаас "-Тэр Бери чинь хэн бэ?"  гэж асуухад Сталин "-Энэ бол манай Гиммлер" гэж хариулсан байдаг.
\В Ялте во время обеда, который давала советская делегация в честь американцев и англичан, Рузвельт обратился к Сталину с вопросом:

— Кто этот господин, который сидит напротив посла Громыко? Видимо, прежде чем сесть за стол, Берия не представился Рузвельту. Сталин ответил:
— А-а! Это же наш Гиммлер. Это — Берия.\Андрей Громыко. "Памятное".

1930 оны сүүл гэхэд Зөвлөлтийн удирдлагад Сталин, Бери гэхэд 2-хон том баавгай л үлдсэн байв. Сталинд үнэнч зүтгэсэн угсаа нь тодорхойгүй Ежов, еврей Каганович... нарыг   устгасан, эсвэл дарсан байв... 

Өөх өгсөн оросуудтай монголчууд 90 онд босоод заргалдаж эхэлсэн. Гадаадаас санхүүждэг байж магадгүй бичээчид "зарга"-ыг манлайлав.

Оросууд. Грузинуудыг оросууд туркүүдээс,...казак буюу 1925 оныг хүртэл киргиз явагсдыг оросууд Зүүн гарын монголчуудаас аварсан. Эсгий туургатнууд-Ойрад Монголчууд киргизүүдтэй 200 жил дайны байдалтай, түүнээс 120 жил байлдсан харамсалтай түүх бий.

Монголчууд Оросуудыг түшсэн нь 1921 оноос эхэлсэн, Хувьсгалт Намаас болсон мэтээр 1990 оноос "ардчилсан" түүхчид сурталдаж эхэлсэн. Гэтэл түүхийг одоо булах аргагүй болсон:


Манжид түрэгдээд Амарсанаа урагшаа Хятад руу  бус, харин хойшоо- 1757 онд Орос руу тутаасан. Япончуудтай шөргөлцөн, хятадуудад мөшгөгдсөн Өвөр Монголын Тогтох тайж, Баяр гүн нар Орос руу тутааж, Чита губернийн Харганатайд толгой хоргодсон билээ. Ар Монголын Түшээт Хан аймгийн Бадрах гүний хошуу\одоогийн Дорноговь аймаг\-нд төрсөн Дамбийжаа буюу Төмөрийн Даваа ч бас Хятад руу тушаагдахгүйн тулд халимаг хүний дүрийг эсгэн, сайн дураараа 1914 онд Орос руу цөлөгдсөн. 
Оросууд монголчуудыг 1920-1921 онд Хятадын колоничлолоос эцсийн мөчид аварсан.
Цагаан, улаан оросууд Монголын "дотоод хэрэг"-т оролцоогүй бол өдийд Монгол Улс гэж байхгүй, харин хамгийн сайндаа л БНХАУ-ын Ар Монголын Өөртөө Засах орон байхсан бизээ. Оросууд Монголыг аврах албагүй, бас ялгүй. 

************«Императорское Российское консульство. Улясутай.
Монголия. 5 февраля 1911 г. Объявление.
№ 98.
Одной из самых опасных болезней, уносящей много жертв как среди детей, так и взрослых, является оспа. Между тем очень легко избежать заболеваний этой болезнью, сделав себе и всем своим близким, живущим в одной и той же юрте, прививку предохранительной оспы. В нынешнем году в хошун князя Гончукдамба прибыла молодая русская женщина, жена русского торговца Алексея Бурдукова — Аполлинария Ивановна Бурдукова, обучавшаяся медицинским наукам и близко знакомая с этим делом. Ввиду этого я, Императорский Российский Генеральный Консул, рекомендую всем монголам этого и других хошунов воспользоваться пребыванием среди них знающей дело прививки оспы русской женщины и в заботах о здоровье своем и своих близких сделать прививку себе, своим женам, детям и родным. Сего ради объявляется за надлежащим подписом и приложением казенной печати.
Императорский Российский Генеральный Консул»


*******1912.12.17/12.30/:
г.Урга. №33.
Посетив недавно отряд монгольской кавалерии, обучаемой нашим инструктором есаулом Васильевым, я присутствовал при занятиях и учении солдат и мог убедиться в блестящих успехах, достигнутых названным  обер-офицером в порученном ему деле. Заслуга есаула Васильева тем значительнее, что условия, в которых ему приходилось и приходится действовать, крайне неблагоприятны. Согласно объяснениям нашего  инструктора, которые, как мне известно, вполне отвечают истине, вверенные ему монгольские солдаты живут впроголодь, так как законное довольствие систематически не дополучается, казармы, несмотря на очень суровую здесь зиму, не приспособлены для жилья и, кроме того, дрова отпускаются в таком ничтожном количестве, что температура в казармах не поднимается выше семи градусов. Одежда солдат не лучше помещения и пищи. С большим трудом удалось есаулу Васильеву убедить монгольские власти завести монгольским солдатам на зиму шубы, которые уже были присланы после наступления морозов. Между тем, занятия в продолжении нескольких часов происходят на морозе, достигающем 25 и более градусов. Неудивительно, 
что солдаты, одетые в грязные оборванные шубы и тяжелые, неуклюжие гутулы (сапоги) имеют неряшливый вид и вообще производят жалкое впечатление. Лошади, видимо, заморены, что объясняется недостаточным кормом и тем, что на 300 человек для обучения конному строю имеется лишь сто лошадей.
За девятимесячное пребывание в Урге есаулом Васильевым в отношении обучения монгольских войск сделано следующее. Прибыв сюда в апреле, он к середине июня сформировал и обучил первую сотню, которая почти вся ушла в Кобдо. С помощью оставшихся 20 лучших монголов он сформировал и обучил сразу три сотни, занятия с которыми окончились в минувшем сентябре. После сего им начато обучение еще двух сотен, ныне законченное. Теперь поступило еще две сотни рекрут, обучен ие которых должно закончиться к марту будущего года. Всего к этому сроку будет инструктировано тысяча человек и небольшая учебная команда, из числа коих можно будет назначить первых начальствующих лиц из монголов.

Печальное материальное положение порученному нашему инструктору монгольских войск вызывается равнодушием к ним со стороны монгольского правительства и объясняется, прежде всего, господствующим среди монголов воззрением на военное дело, как на занятие, недостойное истинных буддистов. Это воззрение проводится, главным образом, многочисленным ламайским духовенством, опасающимся образования военного элемента, который может со временем составить противовес его влиянию. Само собой разумеется, что плохие условия, в которые здешнее правительство поставило свои войска, поддерживает в населении презрительный взгляд на военную службу, заставляя молодежь всячески от нее уклоняться. Кроме указанных причин, вина в неудовлетворительном состоянии войск падает на военного министра князя Эрдэни Далай Вана, человека весьма ограниченного и совершенно несведущего в военном деле, единственной заслугой коего является содействие перевороту и сочувствие новому порядку вещей. Я старался втолковать князьям необходимость более целесообразного отношения к зарождающейся армии и указывал на неудовлетворительность
такого военного министра в столь критический для Монголии момент, когда, быть может, потребуется напряжение всех народных сил, чтобы отстоять с оружием в руках провозглашенную Монголией независимость.
Князья признали значение моих доводов, обещав обсудить этот вопрос и принять нужные меры, но пока все остается по-прежнему и едва ли изменится к лучшему без энергичного с нашей стороны воздействия.
С отличным и пр.
/№ 15. Депеша дипломатического агента в Пекине д.с.с. И.Я.Коростовца в МИД о ходе обучения есаулом А.Ф.Васильевым монгольских войск в Урге/.

1919 оны зун Хятадын 15000 цэрэг Хиагтын 3 этгээдийн\Орос, Монгол, Хятад\ Гэрээг зөрчин Ар Монгол\Монгол Улс\-ыг эзлэн авсан юм. Хэрвээ Барон Унгерны удирдсан Азийн Морьт дивиз 1920 оны 10-р сарын 1-нд Монголд орж 5 сарын байлдаанаар хятадын 15000 цэргийг устгаагүй бол өдийд Монгол Улс хамгийн сайндаа л БНХАУ-ын Ар Монголын Өөртөө Засах Орон байхсан биз ээ. Дараахан нь, Улаан Орос буюу ЗХУ 1924.5.10-нд Зөвлөлт-Хятадын хэлэлцээрээр Монголыг Хятадад харъяалагдах  онцгой эрхтэй автономи гэж хүлээн зөвшөөрсөн нь хятадын цэргийн дахин түрэмгийлийг хаасан юм.

Монголд оросуудыг хараахыг ардчилал гэж ойлгох, хятадуудыг хараахыг үндэстний үзэл гэж ойлгох явдал дэлгэрсэн.

Одоо Грузины ерөнхийлэгч байсан Саакашвили тутааж Украйны Одессын захирагч болчихоод:- Украйны танк эсэргүүцэх зэвсэг нь даан ч хууучирсан. Америкчуудад шинэ нь байна. Тэд Украйнд зэвсэг өгөөд, украйнчууд Оросын эхний 50 танкыг сөнөөчих юм бол бүх юм өөрөөр эргэнэ. Украйны цэргүүд дэлхийн шилдэг нь, тэдэнд шаардлагатай мэдлэг, дадал, зэвсэг өгчихвэл тэд Оросыг бүхэлд нь эзэлж чадна. Америкчуудын бэлтгэсэн грузин офицерууд сайхан багшлахсан- хэмээн мэдрэлтжээ.
https://russian.rt.com/article/72905  Нөгөө гүрж офицеруудын удирдсан арми нь 1992-1993 абхазуудад ялагдсан билээ.
Саакашвили  одоо орос, украйнчуудыг хооронд нь алалдуулахыг турхирч сууна.
Бас болоогүй, Украйны Ерөнхийлөгч Порошенко гэж байна. Уг нь еврей байснаа украйн болсон гэдэг. Тэр ингэж бурж байна:-Путин ямар ч улаан шугамыг зөвшөөрдөггүй бөгөөд, орос хүмүүсээ хавчсан хэмээн бусад орнуудыг эзэлж мэдэх хүн. Танайх ч гэсэн орос цөөнхитэй шүү дээ".
\Putin does not accept any red lines and can annex other countries under the pretense of the alleged discrimination of Russian minorities. You in Germany also have Russian minorities…“\http://www.bild.de/politik/ausland/petro-poroschenko/interview-with-bild-44408768.bild.html

Америкчуудад уусвал гоё, хятадуудад уусвал муухай, эсвэл "оросуудад уусвал баабаа, корей нарт уусвал гоогоо" гэх шахуу юм ярьдаг. Эсвэл тэд "хувьсгалт намын хужаа нар балиар, ардчилсан намынх нь гоё" маягийн юм жижүүрлэн ярьдаг. Оросуудыг Монгол Улсад хараан доромжилж буйгаас хэдхэн жишээг авъя:
Саяхан Гадаад хэргийн ноён асан: -Хятадтай харилцаагаа сайжруулаахын тулд оросын цэргийг аль болох түргэн гаргах хэрэгтэй байсан- хэмээн ярьж байлаа.

Хариуд нь оросууд .....хятадуудын тарьсан тэмбүүг 200 эмчээ явуулж эмчилсэн .... гэхчлэн олон юм ярьж болох л байсан. Харамсалтай нь, оросууд бол бусдад тусалснаа бүртгээд байдаг хүмүүс биш болой. Нэгийгээ амьдаар нь оршуулчихдаг, эсвэл шарилтай нь салах ёс хийх битгий хэл тэрэгээ ч зогсоолгүй огцом эргэж унагаачихаад эргэж ч харалгүй явчихдаг ард түмэн болоод хувирсан байсныг өөрчилснөө оросууд сануулж чадахсан. Оросууд, социализмыг харааж хоолоо иддэг нийтлэлчид монголд байна. Тэгсэн атлаа Хятадын социализмд хир халдаадаггүй. Би 30-аад оны үеийн оросуудын ийм дурдатгал уншсан: -нэг өдөр монголчуудын оршуулгын газар орчихож. Гэтэл тэнд хөөрхий нэгнийг амьдаар нь оршуулчихаж. Тавагт идэх юмтайгаар. Маргааш нь ирэхэд хөөрхий тэр нас барчихсан байж.

Оросууд монголчуудад гомдоод гуншигнаад байгаа юм алга. Оросуудын оронд монголчууд байсан бол -Бид нарыг аварсан, өөд нь татсан- хэмээн харааж байхсан биз. Монголчуудыг оросууд энхрийлж, өхөөрдөж, магтаж, тэжээж, тэтгэж, аварч  байх албагүй, тийм ялгүй. Гэхдээ  өөрсдийнх нь талаар монголчууд юу ярьж байгааг зарим оросууд ажиглаж байдаг нь мэдээж.

Улс төрд найз байхгүй- гэж ухуулах болж. Энэ ухуулгынхаар бол үндэстэн бусад үндэстэн, хөрштэйгээ янхан хүүхэн шиг харьцах ёстой ажээ. Хэрэггүй болбол нөхрөө хаях, доромжлох, гүтгэх, хараах нь  хүн төрөлхтний тулхтай хэсгийн цээрлэдэг зүйл. Ичих нүүр гэж байх ёстой. Оросууд монгол хүнийг сансарт хөөргөсөн нь гай, их өрийг 98% хэрэгсэхгүй болгосон нь гай болжээ.

Оросууд ямар хүмүүс вэ? Тэд монголчуудтай яаж харьцаж байсан бэ? Хаант Орос Улс, ЗХУ-тай харилцсан нь монголчуудад юуг өгсөн бэ?

Одоогийн Монгол Улсын ихэнхи удирдагчид оросуудад  дургүй байхад , 40-өөс дээш насныхны олонх  тэднийг сайнаар дурсан явдаг нь ямар учиртай вэ?

Халхын Голын дайн. Гутал нь шивэртээ задарчихсан орос цэргүүд морин цэрэг дагаад алхаж явсан. "-Галын шугамд даалгавар бүелүүлж яваад илэрч, дайсны мөндөр шиг шаагих суман дундуур буцаад гүйхэд минь ах нар архан талд давшиж ирээд гишгэх газаргүй хориглон хэвтчихсэн байхыг харахад мөн ч сайхан байсан-гэж манай нутгийн ахмад дайчин "хув" хэмээх Чимэд гуай нулимс дуслуулан ярьж суудагсан".

Ахмад дайчин Б.Сааралдай: "...Нэг удаа  манай 14-р морьт хороо тулалдаанд ороод 2-хон цаг болоход бүх хүчээ алдсан, тэгээд эргүүлэн татсан түүх бий. Байлдаанд дандаа зөвлөлтийн цэргүүд тэргүүн шугамд явж, ар талаас нь монгол цэргүүд ордог байсан. Яагаад гэхээр монгол цэргүүдийг гамнадаг. Үүнээс болж монгол цэргүүд "- Орос цэргүүдийг үргэлж байлдааны түрүүнд явуулах юм, биднийг чадалгүй, зориггүй гээд байгаа юм уу, хамт явж болдоггүй юм уу?" монгол тавьдаг байв.

Хэнтийд малчин эмэгтэй: -Миний өвгөнийг мотоциклоо түрээд явж байхад, оросууд бензин хийж өгч байсан. Оросууд гадаа зогсохдоо хүүхдүүдэд чихэр өгөөд явдагсан. Хятадууд одоо тийм юм байхгүй-гэж дурсаж байна.

Оросуудын дунд сайн, муу янз бүрийн араншинтай, үзэлтэй хүмүүс байсан. Зөвлөлтийнхний дунд олон үндэстний хүмүүс байсан. Өөрсдийгөө монголчууд болон бусад үндэстнүүдээс илүү, боловсронгуй хэмээн итгэсэн, ихэмсэг, дээрэнгүй бодолтой хүмүүс байсан. Пржевальскийн маягын хүмүүс дээр үед ч байсан, одоо ч цөөнгүй бий. Гэхдээ энэ нь орос хүний ерөнхий араншинг төлөөлөхгүй юм.
Монголд 700 хийд\бас 1800-ааюд сүм\ байсныг нураасан хэмээн их ярьдаг.

Орос нэртэй хүмүүст монгол нэрээ авахыг шаардаж байсан. Гэтэл тэднийг задалж эргэн тойрны сумдыг, халуун ус, артель, сургуультай нь барихад материал болгон ашигласан байдаг. Хувьсгалаас өмнөх түүх олдохоо больсон- хэмээн нэг ч ном хайж үзээгүй хүүхэд айлдаж байх жишээтэй. Орос цэргүүд гарахдаа монголчуудыг өмсөг хэмээн гутлаа хүртэл орхиод гарсан. Би үүний нэгэн гэрч билээ.

Тэд монголчуудад халгүйгээр буюу эхнэртэйгээ ирдэг байв. Хоолны газрыг ч ажиллуулдаггүй байсан монголчуудад оросууд хамаг л юмыг заасан.

Оросууд 70 жил болоод загнуулаад гараад явсан бол хятадууд Өвөр Монголоос үлдэх гарах уу?!

1978 оны эхээр Эрдэнэт хот, уулын баяжуулах үйлдвэрийг барихад 15.5 мянган хүн ажиллаж байсны дотор 3.7 нь монгол байсан бол 10-р сар гэхэд үйлдвэр 2300 ажилтантай байсны 900 нь орос, 1400 гаруй нь монгол байсан бол 2011 онд үйлдвэрийн удирдлага, үндсэн болон туслах цех, хэсэгт буй 6000 шахам ажилтны 10 хүрэхгүй хувь нь оросууд байна.
http://economy.news.mn/video/5685.shtml

1912.9.21-Коростовец Нийслэл Хүрээд ирэв. "...Он также, как Шишмарев, убежденный китаефил и находит, что конкуренция между китайцами и русскими не мыслима и нам остается только уйти из Монголии...", хуудас 84, Девять месяцев в Монголиий"
Оросууд бараг алга байхад тэднийг хараагаад байдаг.
Эрчүүдийн ихэнхи нь лам байсан. Барон унгерны цэрэг аварсан уу. Зэвсэгээ эсэргүүцэлгүй хураалгасан монгол цэргүүд зэвсэг олоод гаминг хөөнө гэдэг бол.цагаан хэрэмийн наана байлдаж явсан цэргүүд нутагтаа зэвсэгээ хураалгасан явдал бол сонин түүх. Дамдинсүрэн байсан бол яасан ч зөвшөөрөхгүй байв. Дамдинсүрэн монгол цэргүүд зэвсэгээ хуралгахаас өмнө нас барсан уу аль эсвэл дараа нь хураалгасан уу.
1938.6.28 Батлахын дугаар 25. Биндэръяа сумын 8-р багын Гомбын Цэрэнгийн эхнэр Пагма би бээр энэхүү хууль ёсоор хураагдваас зохих зүйлээс нуун дарагдуулсан явдал сүүлд тухайн хяналтаар илэрч тодрох ахул тийнхүү оногдох ялыг хуулийн өмнө дуртайяа хүлээх учрыг илэрхийлэн ийнхүү дарагдсан зүйлгүй цөм бүрэн ба мэдэхийг баталж гарын үсэг зурагч \хурууны хээ\. Хураасан Данзан, Цэдэв, Банзрагч нар. Хажууд нь оросууд зогсож байсан бол тэд аргагүйн эрхэд ийм харгис байж бид зөвтгөж бодохсон.

1941 онд олзлогдсон цэргийн: -Немцүүд биднээр нүх ухуулав. Нүх бэлэн болмогц биднийг жагсаав. Немец офицер -Еврей нар жагсаалаас гараад-гэж тушаав. Еврей нар гарангуут офицер -Еврей нар нүх рүү- гэж тушаав. \1941 год рассказ военнопленного: Немцы заставили нас копать яму. Когда яма была готова нас построили. Немецкий офицер сказал: -юде выйти из строя! Евреи вышли. –юде прыгай в яму! Евреи попрыгали –рус бери лопаты и закапывай юде! Мы переглянулись и никто не взялся за лопаты. Немец сказал: -юде вылазь! -рус прыгай в яму! – юде закапывай рус! Евреи похватали лопаты и начали нас закапывать. Когда земля дошла нам до пояса немец остановил евреев и спросил: -ну, что рус, понял, кто такой юде?
Оросууд монголчуудыг аврах, туслах ялгүй. Оросуудад эрхлэх гэдэг нь хачин. Саяхан киргизийн явдалын үеээр тэдний цэргүүд оросын сүүлийн үеийн зэвсэгтэй байгаа нь оростой харилцаагаа таслаагүйнх. Манайх сая л T-72 танктай болж байх шижээтэй.
874362 сумтай 5776 винтов, 714779 сумтай 2456 берданк, 5410 сумтай 7 их буу, 10 пулемёт, 12 гар буу, 26 шашка-аа хятадуудад хураалгасан. Эдгээр нь оросуудаас хүүгүй авсан зэвсэг байсан юм.\Монголы передали китайскими властям 5776 винтовок и 874362 патрона к ним, 2456 берданок и 714779 патронов, семь орудий \
29 Октября в ургу прибыл генерал сюй жучжэн. В Хужирбулане, генерал устройл парад свойх войск. В циркулярном письме Бадамдоржи, разосланном хошунам в январе говорилось что, главными причинами отмены являлись угроза ей со стороны пан-монгольского движения и недостаток войск у Ургинского правительства.
Оросууд гарахдаа аяг халбагаа хүртэл үлдээсэн бол казакууд Хэнтийн Чандганын САА-аас явахдаа хамгаа эвдээд , хужаа нар 1964 онд гарахдаа түмпэн саваа хүртэл цоо цохиод гарсан гэдэг. Би нэгэн хүйтэн өглөө Зөвлөлтийн цэргийн анги руу мотоциклтой ирж билээ. Гэтэл цэргийн ангийн том үүд нь дэлгээстэй байв. Харуулын байр нь хүртэл эль хуль байхаар нь ойртвол хэдэн улаан  трактортой монголчууд орчихсон байв...
Узбек, казакууд тусгаар тогтнолоо олонгуут оросуудыг колоничлогч гэээд хөөсөн. Сая Киргизэд нутгийн узбекуудыг хядах үеээр 24 сая хүнтэй Узбекистаны ах дүү нь өмөөрөх янзгүй байсан тул тэд бүгд л оросуудыг гуйж эхэлсэн. Оросуудыг хэрэгтэй үедээ л хэрэглэдэг болж дээ.
Манайхан оросуудаас өмнө сайхан байсан юм шиг бичдэг. Оросууд, ХУ нам гээч хоёр зүйлийг хараавал ардчилагч болдог гэсэн үхширсэн ойлголт Монголд бий болжээ. Тэгсэн атлаа тэд Хятадын хувьсгалт намд дуртай. 30-аад нэг байшин нурчихсан бол тэр нь заавал оросуудаас болсон гэх ёстой болжээ. Сайн юм бүр\техникийн дэвшлийг ч оруулаад\1990 оноос хойш эхэлсэн. Барон зугтах газаргүй болсон бол Семёновтой цуг Манжуурт байж болох л байсан.
Одоо Оросод үндсэрхэг үзэл газар авсан нь оросын ард түмний ачийг хүртэгсэд 90-ээд оны эхээр оросуудаа эвгүй хөөсөнтэй холбоотой. 
Монгол Улс тэр үед ЗХУ-д нэгдсэн бол буриадуудтайгаа нийлэн Монгольская Советская Социалистическая Республика болж явснаа, тэр их гүрнийг тараахад Буриад, Байгаль нууртайгаа салж дэлхийд 8-рт орох том нутагтай хүчирхэг улс болон салсан байхсан. Буриад-монголын автономит улс гэж байсныг бид мэднэ. Казакстан хэдэн онд оросод нэгдсэн бэ? Бид Хөлөнбуйрын асар их тал нутгыг алдсан. Мод дуусахад монгол эхэлдэг оросууд ярьдаг юм билээ. Цаг нь 90 онд зогсчихсон хүмүүст хандаж хэлэхэд
Зүүн германчууд трабант машинаа сайжруулан үйлдвэрлэхийг хүсэж эхэлжээ. Берлины хана нурахад нэг шөнийн дотор сайн чанартай зүүн германы брэнд бүтээгдэхүүнүүд хүртэл алга болсон. Спортын гутлыг сэргээн үйлдвэрлэж эхэлжээ. Унгарт 80-аад онуудад эдийн засгийн шинэчлэл эхэлжээ. Унгарын хүмүүс одоо аюулгүй байдал, улсын анхааралыг хүсч байна. Унгарт баян ядуугийн ялгаа их болсон. Казакстан гэдэг улс үүсэн нь зөвлөлтийн “колони” байсны ач. Казакууд хэзээ ч улс байгуулж яваагүй. Тэд тусгаар тогтнолоо оросуудаас бэлгэнд авсан. Казахстаны хүн амын 75 хувь нь оросууд байв. ЗХУ- аас салахдаа оросын нутгаас авч өрхөө тусгаарласан. Энэ бол үнэхээр сэтгэгдэл төрүүлэхээр үйл явдал болсон. Орос улс оршин  байгаа нь одоо ч Монголын тусгаар тогтнолын баталгаа мөн. 93 онд оросууд бүгд гараад явсан. Дэлхийд одоо бусдаас газар газар горьдохгүй ганцхан улс бий. Тэр нь Орос. Оросын нутаг бол дэлхийн хуурай газрын тал нь. Оросын нутагт монголын нутаг ... багтана, харин монголын нутагт өмнөд солонгосын нутаг .... дахин багтана. Хэдэн жилийн өмнө английн би би си-ээр монголын консул гэх эр “Монголчууд 9 үеээ мэддэг байсныг оросууд ирээд болиулсан хэмээн дэлхий даяар мэдэгдэж байна лээ. Бурято-Монгольская Автономит Улс 1930 онд байгуулагдсан. Сая 2010 оны 6-р сард Киргизүүд нутгийн узбекуудыг хядаж эхлэхээр нь Узбекистан тусалсангүй тул киргиз, узбекгүй нөгөө 90-оноос хөөсөн оросуудаа л санаж тусламж гуйж эхэлсэн. Өөрсдийг нь аварсан оросуудыг хараан доромжлон явуулчихаад монголчууд хятадуудаас айн суудаг болжээ. Сардаа нэг зодуулан амьдран байх болжээ. 1911 оны 8 сарын 15-д Ханддорж тэргүүтэй монголын төлөөлөгчид Петербург-д ирж дараа өдөр нь Оросын Гадаад Хэргийг эрхлэгчийн үүргийг гүйцэтгэгч А.А.Нератов, Ерөнхий сайд А.П.Столыпин нарт бараалхсан. Тэд 4 аймгын захирагчид: Түшетханы Дашням; Цэцэнханы Агванцэрэн; Засагтханы Содномравдан и Сайнноёнханы Намнансүрэн нарын гарын үсэгтэй Богд хаанаас Оросын хаанд хандсан илгээлтийг гаруулжээ. "Сүүлийн үед хятад түшмэд засгын эрхийг гартаа авч, монголын хэрэгт оролцож, шинэтгэлийн нэрийн доор цагаачдыг оруулан, хуучин ёсыг өөрчлөн харийн засгыг тогтоож байна. Энэ хүнд нөцөлд бид зөвлөлдөн шалтгааныг тайлбарлан Оросыг хааны тусламж, нөмөрыг хүсэхээр шийдлээ”-хэмээн уг илгээлтэд бичсэн байв.
-----------------------
Буурчийн газар америк залуу, орос эр хоёр байрлажээ. Орос нь монголыг хоолд оруулж, төлбөрөө урьдчилж төлжээ. Америк нь –орос хүн их хүнсээ үлдээгээд явсан. Идэж болох болов уу. Эргэж тэр ирэх болов уу- гэж гэнэ. Нисэх рүү автобусаар харьж.
Оросууд ч өөрсдөө их зовсоныг ганцхан хүний дурдатгалаас\Бирюков\ үзъе:
“...В 1923 году я пошел учиться в школу. Школа у нас была хорошая, стояла на пригорке; для учителей были квартиры с огородами при них. Помню, когда умер Ленин, учителя организовали поминки: принесли круглый калач и какао и давали детям по куску калача и кружке какао. Учила нас дочь попа, старая дева, мы ее звали "Варенька бешеная": она носила линейку подмышкой, с помощью которой, наводила порядок в классе.
До 1928 года я закончил 4 класса. В это время закрыли церковь. Поп продал свой дом и уехал с семьей. В здании церкви открыли клуб. Его посещали. Разогнали и находящийся в пяти километрах от нас женский монастырь. Он стоял на горе, вокруг него были дубовые рощи и поля, ему принадлежащие. В здании монастыря разместили вновь созданную 7-летнюю школу крестьянской молодежи – ШКМ (ШКМ наряду с общеобразовательными знаниями должны были давать знания по агрономии и зоотехнике, готовить кадры для колхозов и совхозов.). Я пошел в 5-й класс этой школы. Но когда нас подвели под твердое задание, меня из школы выгнали. Помню, вошла в класс дама и объявила: "Дети, среди вас есть дети врагов народа. Вот они... - и зачитала список, в котором была и моя фамилия, - им не место среди нас. Прошу покинуть школу". Я шел домой 5 километров по грязи и плакал. От горя не заметил как деревянным сундучком избил до черных синяков ноги (сундучок-то был неудобным при ходьбе - почти квадратный, с ручкой на крышке).
Нашего отца, Бирюкова Кузьму Яковлевича, 1892 года рождения, арестовали в связи с раскулачиванием в августе 1930 года. Его и еще двоих односельчан, Шишкова и Юрасова вызвали в РОНКВД. Мать насушила отцу ситных сухарей (хлеб из ободранной ржи). Ушли они в район пешком. Как ушли, так и не вернулись. Потом нам пришло письмо от отца. Писал он со строительства Беломорканала. Получил он пять лет лишения свободы. Вместе с ним отбывали Шляников и Юрасов.
Еще при отце у нас все отобрали. Не было даже дров, топили соломой с гумна, потом я начал пилить свои конюшни - стенку сверху. Уже без отца нас выгнали из дому. Это было так. Однажды пришел к нам новый председатель колхоза. Он был назначен к нам из другого селения. Этот здоровенный дядя, чуваш по национальности, будучи "под мухой", пришел выселять нас. Мы, дети, убегали от него. Он поймал младших и, как щенят, вышвырнул в одних рубашонках на улицу. Меня он никак не мог поймать, а когда ему это удалось, он, разозленный, схватил меня за грудки, я впился зубами в его руку, он завопил: "Убью!" - и разбил мне в кровь лицо. Прибежали соседи и отобрали меня. Я обещал спалить его вместе с этим домом. Соседи уговаривали меня не делать этого, так как огонь пойдет по соломенным крышам и сгорит вся улица, и долго еще они следили за мной, не оставляя одного.
Мы ушли к дедушке, который жил в небольшой холодной келье в конце огорода. Печь у дедушки была маленькой, и мы уходили на ночь к соседу, где спали на печи с его детьми.
В марте 1931 года к раскулаченным подогнали подводы, мы погрузились - и в Сибирь. Дедушка поехал с нами: не оставаться же ему одному. Нашему дедушке, Бирюкову Якову Тимофеевичу было в то время 70 лет. Выслали и семью женатого моего старшего брата Андрея Кузьмича Бирюкова (1910-1942). В войну он был призван в армию и погиб на Курской дуге, у него осталось две дочери. И вот такое совпадение: у одной из его дочерей сын погиб в Афганистане (вертолетчик, летел за ранеными, был сбит) и у него тоже остались сиротами две дочери....”.

1998.8.11-нд Л.Түдэв-, Ч.Авдай, Н.Жамбалсүрэн, Х.Гаадан, Ж.Роозон, Б.Дашцэрэн, П.Ганбат, Б.Жаргалсайхан, Д.Арвин гар   "Эрдэнэтээс оросуудыг хөөж гарга гэснийг эсэргүүцэж байна!!!" гэсэн мэдэгдэл гаргаж байв. 

"...Монгол оронд газар тариалан, МАА, худаг ус, барилгажилт, үйлдэржилт, дэд бүтэц, урлаг, соёл, боловсрол гээд Улс ардын аж ахуйн бүхий л салбарт оросын мэргэжилтэн зөвлөхүүд, ажиллаж зааж сургаж байлаа. Тэдний гар бие оролцоогүй салбар гэж байхгүй дээ. Харин одоо тэдний авч байсан цалин нь манайхыг шулж байсан гэж шогшрох атлаа монголчуудад зааж сургасан зүйлсийн тухай огт дурсдаггүй. Бид чинь 40-өөд он гартал ямааныхаа ноолуурыг самнаж авч мэддэггүй, тэр үед анхны ямааны сам ирэхэд яаж самнадгыг нь хүнээр заалгаж л явсан нь үнэн л юмдаг. Өөрөөр хэлбэл оросоор дамжиж бид өнгөрсөн зуунд орчин үежсэн юм.
Дээр миний дурдсан Хятад зохиолчдын зохиолуудыг уншиж байгаад Оросын, тухайлбал В.Шукшиний өгүүллэг, туужуудыг уншаад үзээрэй. Юуны өмнө огт хоёр өөр зан төлөв, ертөнц мэдрэгдэнэ. Шукшиний өгүүллэгүүдээс орос хүний, тэр дундаа Сибирийнхний өнөөх жинхэнэ “Мужик” гэгддэг тийм зан чанар нэвт ханхална. Монголчууд бид уужуухан, эрмэг, гүдэс шулуун зантай, нөхөрлөлдөө үнэнч, туйлбартай хүнийг “Эр хүн” гэдэг. “Эрийн чинээ эр” ч гэдэг. Оросын энэ “Мужик” гэдэгтэй бараг л таардаг. Гэтэл хятад зохиолоос, ерөөс хятад ертөнцөөс тийм зан чанарыг хайхад ер ховор шүү..."https://www.sonin.mn/blog/Nominchimed/106229

Эцэст нь хэлэхэд, хүчирхэг Орос Улс оршсоор байгаа нь л Монгол Улсын аюулгүй байдлын гол гадаад баталгаа юм. Орос Улс өнөөдөр алга болбол, маргааш нь хятадууд зүгээр л Монголын зүг алхацгааж, эсвэл Хятад, Орос хоёул алга болбол дэлхийн дүрвэгсэд Монголыг бүчих биз ээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.