/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 87. "Бусдад буруугаа чихэх".
1990 оноос гадаадаас санхүүжилттэй бололтой бичээчдын суртал нэвтрүүлгийн улмаас бүх юманд бусдад буруугаа чихдэг араншин Монголд эрчимтэй тархсан.
... "“Drink!” Ganbold ordered me, holding out a glass of vodka. This our tradition'
I accepted the shot of vodka and took a ceremonial sip, getting into spirit of Mongolia's second national pasttime.
Ganbold cajoled me into drinking more but I eventially I had to decline, explaining that, like most Americans, I simply wasn't used to shots of straight vodka at 9.45 in the morning.
"You are right" he slurred. We, Mongolians drink too much vodka. We should drink more airag/koumiss/. He blamed the Russians for his vodka addiction...
Монголын нэгэн вебсайт дээр маргаан болж байна. Тэндээс огт засваргүйгээр хэдийг авав:
-хөгжилтэй ёс суртахуунтай японыг дагасан бол өдиид иим ядуу байхгүй байсан. Орос бол өөрөө ч хөгжөөгүй биз дээ
-Өвөр монголчууд маань Чингисиин онгоноо тахиад өдии хүрсэн байхад оросын гар хөл болсон Цэдэнпил Чингис хааны нэрииг хэлж дурсах эрхгүй 70 жил байлгасныг түүх гэрчилнэ
-Оросыг дагаад ч тусгаар тогтнолтой болж чадаагүй. 1990 онд оросын цэрэг гарч байж л тусгаар тогтнолтой болсон.
-Тухайн үед Хятадын ихэнх Өвөрмөнгөл хатадад дагаар орсон аймаг хошуу байсан бөгөөд хатад монголыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөгүй байсан тиймээс Японтой хамтарч монголыг унган хятадтай нэгтгэж Японы колон орон болгох гэснээс биш Монголын тусгаар тогтнолын төлөө байгаагүй Хятад угсааны хүмүүс маш их сууршсан тул тийм бодол санаатай хүмүүс аль Манжийн эрхшээлийн үеэс л монголыг усгах нэгтгэх бодолтой хүмүүс маш олон байсан одооч л байгаад байгаа шүү дээ
-Энэ Шар-Хаднаас удийн хоол дуусаад эмч асрагч нарын анхаарал суларсныг далимдуулаад баахан юм сараачсан байхын.Нилээд сандарч бичсэн болтой,эмээ уухаа мартсан байна гээд ойлгочихоорой!
------------------------------------------------------------------------------------
Төрийг Ордоны өмнөх Чингис Хааны хөшөөнд мөргөдөг нь бараг ганцхан өвөр монголчууд гэлцэнэ. Монгол Улсын монголчууд Чингис Хаанд мөргөх байтугай өмнө нь чөлөөтэй шүлс, нусаа үсэргэн байдагт оросууд буруутай юу?
-Жагаа, чи яваад ир, би талбайн хойд захад, Чингисийн урд зогсож байна- гэхчлэн орилолдоно.
"Сайн" өдрөөр хуримаа хийж байгаа хосуудыг Чингис Хааны хөшөө рүү оруулдаг. Тэд Чингис Хааны хөшөөнд мөргөх нь битгий хэл өөдөөс нь хардаг ч үгүй, бушуухан бөгсөө наан зогсож зургаа даруулчихаад яваад өгдөг. Чингис Хааны хөшөө бол тэдний хувьд зүгээр л зургын фона юм. Тэгсэн атлаа тэд Ганданд Түвдийн Далай ламын зураг, Жанрайсэг, бусад лам нарт мөргөөд ухран гардаг. Тэднийг хүндэтгэн бөгсөө харуулахгүй гарч буй нь тэр гэнэ.
Цагаан, улаан оросуудын ачаар ар Монгол тусгаар улс болж үлдсэн гэдгийг давтан хэлэх нь илүүц.
Оросууд хүссэн болгонийг нь өгсөн. Оросууд Эрдэнэтийн 49%-ийг монголчуудад өгсөн. Гэтэл Монголын Ерөнхий сайд хууль зөрчиж, УИХ-д мэдэгдэлгүйгээр 400 сая 270 мянган ам.доллараар /72.4%-ыг төрөөс, 27.6%-ыг Худалдаа хөгжлийн банкнаас бүрдүүлж/ хувийн компанид өгсөн.
Тэр нь Эрдэнэтийг Сингапурчуудад зарахыг завдсан.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.