Kороновирусын ачаар Монголоо мартсан олон хүн түр ч атугай эргэн ирж байна.
Короновирусын ачаар үндэстний үйлдвэрлэл түр ч атугай сэргэж байна....
"2020.3.13-ны өглөөны 6:00 цагаас эхлэн томоохон зах, худалдааны төв, автовокзал, орц хонгил, гудамж, талбайд тэнүүчлэн амьдардаг, гэр орноосоо дайжсан, архины хамааралтай 299 иргэнийг илрүүлж, эрүүл мэндийн тусламж үзүүллээ" гэсэн ТV5-ийн сурвалжлагыг олон хүн үзсэн байх. Тэднийг түр байранд байлгах гэнэ. Дэлхийг хамарсан короновирус дэгдээгүйсэн бол нийгэмдээ хаягдсан эдгээр хүмүүс өнөөдөр тарчилсаар байхсан билээ.
Короновирусын ачаар гэргүй тэнэмэл ах дүүс, хүүхдүүд маань тараншейнд, орцонд биш, гэр, байшинд амьдрах нь.
Казахстан төрийн бодлогоор казак гаралтай хүмүүсээ оралман гэж нэрлэн авчирдаг бол Монгол Улсад короновирус авчирч байна.
Монголоо мартсан хүмүүс түр ч болов эргэн ирж байна.
Эзгүйрэх шахсан хөдөө нутаг минь эргээд 2020 оны овоо хүнтэй
өвөлжлөө, хаваржлаа, зуслаа, намаржлаа.
Армян, Азербайжан хоёр байлдаж байна. Хоёр ч гэж дээ, Турк, Исламын Улсын алан хядагчид Азербайжантай нийлээд геноцидод өртсөөр яваа армянчууд руу дайрч байна. Дэлхийн улсуудад байгаа армян дүрвэгсэдийн үр сад болох залуус Армян Улсаа, Уулын Карабахтай нь хамгаалахаар ирцгээж байна. Короновирусээс аврагдах гэж ирж байгаа монголчууд өвчин намдмагц ихэнхи нь эргээд явах биз. Харин Монгол Улсад маань аюул тохиолдвол армянчууд шиг, тэд маань, тэдний үр хүүхдүүд Монголоо гээд дугаарлан ирэх болов уу?! Монголд бэлдсэн байр, хоолоо голж байгаа монголчуудын эх орноо хамгаалах гээд ирэх бол?!
Короновирусын ачаар үндэстний үйлдвэрлэл сэргэж байна. Хятад барилгачид эзгүй байгаа үед монгол барилгын компаниуд хангалттай ажилтай болж, монгол залуус өдрийн 50-100 мянган төгрөгийн хөлс авч амьдрал нь илт сайжирч байна.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.