Wednesday, May 6, 2020

88. "Хэрвээ 16-р БН Улс байсан бол...".



/Германы Доод Саксоны Bathorn дахь хорих лагерьт нас барсан Гомбоев Аюр Маланович/1907-02.1.1943/.

nr. Erkennungsmarke: 46917. 
Nachname: Camboajur 
Vornamen: Malano
Geburtstag: 1910
Geburtsort: Ulan-Ude
Anschrift der у Angehorigen: Z-1-43 Cambo Milano, Buryat-Mongolei,
dr.
Alexisdorf Bathorn
---------------------------------------------------------------------------

/дуусаагүй/ Ниитлэлч Алхан Болд. 88. "Хэрвээ 16-р БН Улс байсан бол...".

Монгол хэрвээ 1991.12.26-нд төгссөн ЗХУ-ын 16-р Бүгд найрамдах улс байсан бол өнөөдөр Оросын Улстай Байгал нуураар хиллэж болох байв. Харин Эрхүүгийн Усть-Ордын буриадууд, Чита-ын Агийн буриадууд Монголын хилийн гадна үлдэх байсан. 

Даанч дэлхийн хувьсгалын сурталчилгаандаа тусгаар Монголыг ашиглах гэсэн, Хятадыг большевик улс болгохыг санаархсан Сталины буюу Джугашвили -ийн ЗХУ нь манайхыг нэгтгэхийг огт хүсээгүй билээ. Боьшевикуудад тусгаар Монгол улс л хэрэгтэй байв.
Хятадуудаас айсан Шинжаан Уйгар, Монгол, Туркээс айсан Болгар, Чехүүдээс айсан Словак бүрэлдэхүүнд нь орье гэж хүссэн ч ЗХУ зөвшөөрөөгүй.
Тусгаар тогтнолыг нь бэлэглэж 14 улсыг явуулсы дараа ч Орос Улс өнөөдөр дэлхийд хамгийн том нутагтай улс хэвээр байна. Нутгаа тэлэх шаардлагагүй гүрэн дэлхийд байна гэвэл тэр нь Орос Улс л ганцаараа байна. Украйнааас айсан Луганск, Донецк, Молдаваас айсан Приднестровье, Гүржээс айсан Өмнөд Осети, Авхазууд нэгдэхийг хүссэн ч Орос Улс зөвшөөрөхгүй байна.

Цагаан, дараа нь улаан оросуудыг дагаж яваад хэн хохирсон бэ? 1991 онд ЗХУ 15 үндэстэнд тусгаар тогтнолыг нь бэлэглэсэн. Бугд Найрамдах Улс бүр тусгаар улс болов. Автономит улсуудаас бусад нь. ОХУ-д автономит буюу өөртөө засах орнууд зиндаа дэвшиж Бүгд Найрамдах улсууд болов. Тохироо, шаардлага гарвал, гадаад улстай хиллэдэг, Тува, Буриад  тусгаар улсууд болох боломжтой. Чойбалсанаас хядлагаас эмээж 1944 онд ЗХУ-д нэгдсэн тувачууд өнөөдөр ч тусгаар тогтнох тухай бодохгүй байна. Тэд тэртэй тэргүй нутагтаа хүн амын олонхи нь /80%/ байдаг. Оросуудаар хилээ мануулаад тайван амьдрах нь тэдний  үр хүүхдийн ирээдүйд хэрэгтэй гэж тэд үзэж байна.
 Манж-хятадаас айж Хаант Оросод нэгдсэн буриадууд өнөөдөр Хятад хүчирхэг болсон энэ цагт тусгаар тогтнох, Монголтой нэгдэх тухай бодохгүй байгааг гайхалтгүй.

Манжууд хятадуудад ууссаны дараа Хятадад уйгар, монгол, түвд гэсэн 3 том үндэстэн үүлдсэн.  Казах, цөөхөн тажик, татар бусад үндэстнүүд бий.
 Хятад Улсын нутгийн ихэнхи нь тэдний/монгол, уйгар, түвд, манж/ нутаг.
Уйгар, монгол, түвд, манжуудын өвөг дээдсийн нутагт хятадууд цувсаар. Өвөр Монголд уугуул эзэд-монголчууд цөөнхи нь болжээ.
Хэдийгээр уйгар, монгол, түвд өөрсдийн нутагт байгаа ч, Хятад бол холбооны улс биш. Өөртөө Засах Орон буюу автономит улсад тусгаар тогтнох эрх байхгүй. 20-оод сая цагаач хятадтай, 6 сая уугуул монголтой Өвөр Монголын Өөртөө Засах Орон тусгаар тогтнох уу тэгээд бас Монгол Улстай нэгдэх үү?!

Монголын хилээс 37 км зайтай байдаг дэлхийд 9 дэх том нутгаа ЗХУ -аас бэлгэнд авсан Казакстан Улс, казакуудын тухай:
1991.12.21-нд Алматад тусгаар тогтносон улсуудын нөхөрлөл  байгуулагдсан тухай тунхаглал зарлагдаж, 1991.12.25-нд ЗХУ-ын Ерөнхийлөгч Михайл Горбачев эрх мэдлээ өгсөн. 1991.12.26-нд ЗХУ төгссөн нь  зарлагдсан.


1989 онд Казахстаны 16.6 сая хүн амын 36.7% нь л казакууд байв. 
2019 онд 18.4 сая хүнийх нь 70.2% казак байна.

түүхийн лавлагаа: /Халх, ойрад, өвөр монгол хоорондоо химлэлдсэний уршгаар Манжид эзлэгдсэн ба манжуудаас эмээсэн буриадууд Оросыг бараадсантай төстэй киргиз буюу 1925 оноос казак бологсдийн түүх/

Киргиз буюу казакуудийн 3 жүз хоорондоо тэмцэлдэж, тэднийг зүүн гарын монголчууд байнга довтолж байснаас болж киргизүүдийн амьдрал хэцүү байв. Тэд оросуудаас өмгөөлөл хайж эхэлсэн: 
1730 онд бага жүзийн хан Абулхайр дунд болон дээд жүзийнхний дээр гарахын тулд Оросын хатанхаан Аннад хандаж хүмүүсээ Оросын харьяат болгуулахыг хүссэн. Хүсэлтийг хатанхаан хүлээн авч бага жүзийнхэн 1731 онд Оросын хамгаалалталд орсон. 1732 онд дунд жүзийнхэн Оросын хатан хаанд тангараг өргөсөн, 1740 оноос бага, дунд жүзийнхэн Оросын хилийг зүүн гар, башкирүүдийн довтолгооноос хамгаалахад туслах болсон. Харин дээд жүз 1840-1860 онуудад Оросын бүрэлдэхүүнд орсон.

1919.7.10-нд байгуулагдсан Киргизийн Хязгаарын үнсэн дээр 1920.8.26-нд Зөвлөлт Социалист Автономит Киргиз Улс байгуулагдаад 1925.6.15 онд нэрээ өөрчлүүлэн -Зөвлөлт Социалист Автономит Казак Улс болсон. 1936.12.05-нд Зөвлөлт Социалист БН Казакстан Улс зарлагдсан.

Cаяхан Казахстанд Сирид байсан хүмүүсээ тусгай ажиллагаа явуулж авран авчирсан тухай сүрлэг мэдээлжээ. Кадры спасения Казахстанцев опубликовала Акорда/видео/.
Энэ мэдээнийх нь доор олон сэтгэгдлүүд байна. Нэг  нь анхаарлыг минь татав: -"Операцию по спасению проводили россияне, те злые северные соседи. А казахи их забрали только из Дамаскского аэропорта. Без риска для себя"./--Энэ аврах ажиллагааг нөгөө л муу хойд хөрш -Оросууд явуулсан. Казакууд тэднийгээ Дамаскийн онгоцны буудлаас/өөрсдөдөө эрсдэлгүйгээр/ л авсан шүү дээ.





No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.