Saturday, May 2, 2020

86. "Монголыг эзлэхэд их гүрэн байх шаардлагагүй".


Нийтлэлч Алхан Болд. 102. "Монголыг эзлэхэд их гүрэн байх шаардлагагүй".

Ямар ч үндэстэн, ястан, овог орших эрхтэй.

Монголын дарга нар "төрийн хар хайрцаг" гэж ярих дуртай. Тэр хар хайрцаг дотор өнөөдөр ямар нэг юм байна уу?! Хоосон биш биз ?!
 
"Монголыг эзлэхэд их гүрэн байх шаардлагагүй, арми шаардлагагүй, харин монголчуудаас жаахан олуул, хамгийн гол нь Монголын нутаг буюу амьдрах орон зайд нь шунасан улс, үндэстэн байхад л хангалттай....
Хэдхэн зэвсэг агссан байхад л болоо. Тэр зэвсгийн нэг нь кино. 3 сая хүнтэй Монгол Улс 70 гаруй ТВ-тэй. Энэ бол дэлхийн  үнэмлэхүй рекорд. Хөдлөх дургүй, суух өвчтэй хүмүүсийн толгойг угаах хамгийн тохиромжтой зэвсэг бол кино гэвэл  бага хэтрүүлэг.
Тэр 3 сая хүний нилээд нь амьдралынхаа нилээд хэсгийг уран сайхны кино үзэж өнгөрөөдөг. 2020.8.18-ны байдлаар Монголд монголоор нэврүүлдэг 78 тв байна:
MҮТВ, Монгол ТВ, МН25, EagleTV, ТВ5, UBS, NTV, TV9, Боловсрол суваг, VTV, MNC, MNB Монголын Мэдээ, SBN, С1, Эх Орон, StarTV, Шууд, Live TV, TM, Seven Channel, ТВ8, Өлзий ТВ, Сhannel11, ТВ6, Парламент Суваг, Royal, MassTV, Талын Монгол, Эко Суваг, Соён Гэгээрүүлэгч, ETV, Сүлд ТВ, TV5-2, TV10, Like, TradeTV, ТВ3, GlobalTV, УИХ-ын чуулган, NationalTV, Movie Max, OTV, ONTV, News Channel, Малчин ТВ, TV2, MNB Sport, ТВ4, Суваг1, Малчин, ТВ24, Бидний цөөхөн Монголчууд, Авто Уралдаан, Odod…

"Сүүлийн жилүүдэд өгзгөндөө "хөх толбо"-той болохыгоо сануулсан улс орон "-Бид та нартай удам судар, гарал үүсэл нэгтэй" гэж элдвээр нотлох гээд хамаатан садан болохыг ихэд эрмэлзэж буйг  анзаарахгүй байхын аргагүй! Манай монголчууд гэнэн ариун сэтгэлтэй, муу санаагүй болохоороо хөөрцөглөж, "тэр ч улс хөх толботой", бидэнтэй угсаа нэгтэй" гэж онгирдог нь ирээдүйд биднийг "идэх" гэсэн тэдний холын санааг үл тааварлан зууш болж байгаа хэрэг! Хэдэн япон хүн Сибирийн их тайга, нүд алдам уудам их нутгийг үзээд "Бурхан яахаараа ингэж тэгш бус хуваарилна вэ" гэж хоолой зангируулан,  нулимс цийлэлзүүлэн хэлж байсан тухай орос найз маань ярьж байсан. Япончуудын "Гурван гол" төсөл нь Чингисийн шарилыг хайх нэрийн дор  хэрэг дээрээ энэ уудам их сав нутгийг хэдэн жилийн турш нарийн судлан, байгалийн баялаг, нефть, нүүрс, алт, эрдэнэс нь хаа байгааг шууд газар дээр нь тандан тогтоох гэсэн оролдлого байсан гэж би хувьдаа үздэг. Тэд ч зорьсондоо хүрсэн биз..." Очирбатын Дашбалбар. "Газрын төлөө тулалдаа эхэллээ". 1996.

 Дэлхийд киногоо хийдэг 160-аад улс бий. Гэтэл өнөөдөр -2020 онд Монголын 70-аад тв-ээр  Корей, Хятадын кинонууд л гарч байна гэвэл их хэтрүүлэг болохгүй.

Америк тив гээд дэлхийн тал нь байлаа. Зарим судлаачид  европ булаан эзлэгчид 100 сая уугуул хүмүүсийг устгасан гэж үздэг. Тэд төрөл арилжаад өнөөдөр апачи нисдэг тэрэг, томогавк пуужин болж. 

Манж гээд Монгол, Хятадыг эзэлсэн их гүрэн байлаа. Одоо нэр нь л үлдэж.


Монгол Улсын ноёд Үндсэн Хууль гэж ярих дуртай. Тэр хуульд нь үндэсний аюулгүй байдал гэсэн том заалт бий.
Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл, Соёлын Яам хаана байна вэ?
Тагнуулын Төв Газар асар том байраа дүүргэх гэж зовж байна гэж бичсэн байсан. Тэр олон тагнуулч юу хийж цаг өнгөрөөнө вэ?

"Солонгос киног хориглоё".
https://livetv.mn/p/12618

Солонгосчуудын соёлын довтолгоо буюу тархи угаалт.

"Солонгосын түрэмгийлэл".

"Тэр хар хайрцаг хаана байна?".

"Халх нутагт хангуг эрс даварч байна".




No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.