/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 90. "Удамших шахсан геноцид".
Туркэд армянчуудыг хядсан, Монголд буриад, өвөр монголчуудыг хядсан, Кампучид вьетнам, исламчуудыг хядсан.
"...2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ухуулах хуудсандаа “Аав Архангайн Чулуутынх гэж бүтэн хэлэх атлаа, ээжийнхээ нутгийг орхиод шууд “Монгол хэлний багш” гээд явчихсаны учир гарна. Өдгөө Энхбаяр Бурхан Халдуныг тахихаас өөр хэргээр Хэнтийг зүглэдэггүй бөгөөд замдаа маш шулуухан яваад ирдэг. Хэнтийн нутгийн зөвлөл энээ тэрээгээс маш хол байдаг. Харин Архангайн нутгийн зөвлөлөөс гаргасан ном, ойн альбом зэрэгт хөндлөнгөөс оролцон, нийслэлийн 40 мянгатад мэндэлсэн өөрийн зургийг томоор тавиулахаа мартдаггүй...".https://news.mn/r/59652/
Монголд Их хэлмэгдэлийг 1937-1938 онуудад явуулсан. Тэр бол хэлмэгдэл, бас геноцид байв. Genocide-the deliberate killing of a large group of people, especially those of a particular nation or ethnic group.
Тодорхой үндэстэн, угсаатны бүлгийг олноор нь санаатай алахыг геноцид гэдэг.
1937-1938 онуудад Чойбалсан буриад, барга, цахар нарын ихэнхи эрчүүдийг баривчлан ихэнхийг нь буудан алсан/10 жилээр яллагдсан хэсэг нь ч ихэнхдээ буудуулсан/. Нилээд тооны буриад эмэгтэйчүүдийг баривчлан, маршал Дэмидийн эхнэр Навчаа, Хэнтийн Дунгаржид.. нарыг жирэмсэн байхад нь буудан алсан. Чойбалсан, түүний До яамныхан Монголд бараг л угсаатны цэвэрлэгээ /ethnic cleansing/ явуулах гэж байсан бололтой.
Энэ геноцидын улмаас амьд үлдсэн буриад, цахар, барга нар, тэдний үр хүүхдүүд гарлаа нуух, овгоо солих явдал их гарсан.
/"Саявтархан хурц арслан Ц.Бадамсэрээжид гуайтай уулзаж, дархан аварга Дарийн Дамдин агсны тухай яриулж тэмдэглэж авснаа уншигч нартаа толилуулсу.
...-Та хоёр нэг голд төрж өсч, төрийн наадамд хүч үзэж биесээ давж, унаж явсан алдартай бөхчүүд. Дамдин гуай яагаад ээжээрээ овоглосон юм бол?
... -Д.Дамдин аварга Цагаан-Үүр сумын нэгдүгээр багийн харъяат Доржийн хүү болж мэндэлсэн хүн л дээ. Эцэг нь буриад хүн байсных ч юм уу, 1937 онд Дотоод яамны ногоон малгайтнуудад баривчлагдаж яваад сураггүй болсон юм. Бодвол хувьсгалын эсэргүү гэдэг хилс хэрэг тулгаж, буудаж хороогоо биз дээ. Тэгээд ээжээрээ овоглосон юм....
Дамдин аварга маань Цагаан-Үүр сумын буриад бөхчүүдээс анх удаа таван жил дараалан түрүүлж, дархан аварга цол хүртэж, монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн гавьяат үйлстэн....Сан. Пүрэв. "Таван Цагираг". 2009.5.18. no.39/845/
/...Манай хүн чинь төрөөд 10-хан сартайдаа Хөвсгөлийн Цагаан-Уүр суманд аавынхаа ээж Дарь гуайнд очоод 19-тэй цэрэгт иртлээ эмээтэйгээ амьдарсан юм билээ....Сүүлд чөлөөтөө орхиод арай зав чөлөөтэй болсон үедээ хоол их гоё хийдэг байсан шүү. Маш цэвэрч. Эмээ нь Оросын буриад хүн байсан учраас багаас нь маш нямбай, цэгцтэй, цэвэрч болгож хүмүүжүүлсэн...http://www.sonin.mn/news/culture/24417/
/Жамцын Даваажав: Дамдин аварга миний авга ах....
-Танайд бөхийн удам бий юү?
-Яг өвөг дээдэс маань барилдаад байсныг нэг их сонсоогүй. Өвөг эцэг Мархай их том биетэй, зузаан хүн байсан гэдэг. Аав маань цол авч чадаагүй ч бөхөд маш их сонирхолтой хүн байсан. Намайг начин цол хүртэхэд маш их баярлаж байсан даа. Аа нэг нууц ч гэх юм уу, хүмүүсийн мэддэггүй зүйл бий. Дамдин аварга, манай аав хоёр нэг эцгийн хүүхдүүд юм гэнэ лээ. Би ч сайн мэддэггүй байсан. Аавын эгч: Аавыг хэн ч дууриагүй юм. Харин Дамдин л дууриасан даа гэдэг байлаа. Өвөө их сэргэлэн, наймаачин хүн байж л дээ. Гучин хэдэн онд эсэргүү хэрэгт баригдсан юм гэнэ лээ. Миний ах Батбилэг гэж аймгийн арслан хүн байдаг.../"Ил Товчоо".
"...Түүний дараах нь Баяраа ах бид хоёр Дархан хотын Хараа буудалд байрлаж байхдаа бага насаа дурсаж ярьсан нэгэн тэмдэглэл байдаг юм.
Үүнийг бүрэн эхээр нь уншигч танд толилуулья. Ах нь эхээс төрөөд 10 сартай байхдаа Хөвсгөл аймгийн Цагаан үүр суманд Дарь эмээгийнхээ гар дээр очиж тэнд өссөн. Би аав, ээж дээрээ эрхлэж өсөөгүй хүн шүү. Манай Дарь ээж амьдралын хүнд хэцүүд нухлагдаж эмэгтэй хүн гэхэд ихээхэн чанга хатуу болсон. Хойно Заганскийн хавьд хоёроос гурван хүүхэдтэй байж байгаад наад талын Буриадтай сууж орж ирсэн шиг байгаа юм. Тэгээд манай аавыг таван настай байхад нөгөө хүнээсээ салжээ. Араас нь ах дүү нар нь буцаад ир гэсэн боловч тэр чигээрээ Монголдоо үлдэж амьдралын хүндийг үүрч аавыг морин дээр дүүрч гэрт орж эм, гадаа гарч эр болж өсгөсөн юм гэдэг. Тэгээд аав маань ах бид хоёрыг эмээд хань болгосон хэрэг.
Ах бид хоёр нялх амьтад. Дараа болохоос тус болно гэж юу байхав. Хадлан түлээгээ эмээ л бэлдэнэ, одоо бодож байхад яаж хийж амждаг байсан юм бол. Нэг их түлээг үүрээд ирдэг сэн. Намайг хайрлахдаа хайрлаж ер нь хатуу гараар өгөсөн дөө. Жаахан буруу юм хийвэл түлээний модтой “уулзана”. Хатуу хүмүүжлээр өссөн хүн хатуу л зантай болчих юм. Ах нь хөгшин эмээгийнхээ толгойг түшиж өнгөрүүлсэн. Миний хариулсан ач гэвэл тэр л байх. Манай Хөвсгөлийнхөн тэр дундаа буриадууд их ажилсаг. Долоон настай хүүхдэд нэг хадуур бариулаад урдаа оруулаад туучихна. Заримдаа зүрх халирмаар. Наадам өнгөрмөгц хадланд гараад хоёр сар цаг наргүй хөдөлж байж жаахан өвстэй болно.
Сүүлд би цэрэгт явтлаа хөрөө раамд ажиллаж байсан маань их тус болсон. Нэг дурсамжтай сайхан тохиолдол байдаг юм. Би Хөвсгөлөөс цэрэгт татагдаж 107-р ангид ирсэн..."
http://forum.sportnews.mn/viewtopic.php?f=15&t=208&start=75
Монголчуудын ихэнхи нь -Бид нэг үндэстэн- гэсэн үзэлтэй.
Гэхдээ бие биедээ дээрэлхэх санаархал Монгол Улс дахь монголчуудын цөөнхийн дунд байсан, одоо ч байсаар байна.
Тэд:-
Муу буриад, муу дөрвөд, муу хөдөөнийхэн, муу өвөр монгол- гэхчлэн энд тэнд бичдэг, хараацгаадаг. Тэд бас- муу казакууд- гэж хараадаг. Казакууд адилхан эсгий гэртний үр сад шүү дээ.
Хараагсадын нилээд нь харь гарлынхан биз ээ.
Хэлмэгдүүлэл, геноцид/гадуурхал/, хавчлага, хараалын улмаас буриадуудын нилээд нь аажмаар өөрийн гарал үүслээс айдаг, ичдэг, бүүр түүнийгээ голдог болж буриад, буриадтай холбоотой байх нь буруу, ашиггүй мэт ойлголт нилээдийн тархинд үе дамждаг болжээ.
Э.Бат-Үүл нэгэнтээ "Н.Энхбаяр буриад гэдгээ нуудаг бол би бахархдаг" хэмээн хэлж байсан.
"...2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ухуулах хуудсандаа “Аав Архангайн Чулуутынх гэж бүтэн хэлэх атлаа, ээжийнхээ нутгийг орхиод шууд “Монгол хэлний багш” гээд явчихсаны учир гарна. Өдгөө Энхбаяр Бурхан Халдуныг тахихаас өөр хэргээр Хэнтийг зүглэдэггүй бөгөөд замдаа маш шулуухан яваад ирдэг. Хэнтийн нутгийн зөвлөл энээ тэрээгээс маш хол байдаг. Харин Архангайн нутгийн зөвлөлөөс гаргасан ном, ойн альбом зэрэгт хөндлөнгөөс оролцон, нийслэлийн 40 мянгатад мэндэлсэн өөрийн зургийг томоор тавиулахаа мартдаггүй...".https://news.mn/r/59652/
Н.Энхбаяр ерөнхийлөгч байхдаа Оросын Буриад Улсад айлчилж байхдаа, ээжийнх нь гарлыг асууж болохгүй гэж албан ёсоор хэвлэлийнхэн, сэтгүүлч нарт анхааруулж байсан гэдэг.
Ээжийнхээ буриад гарлыг дурсах дургүй өөр нэг дарга бол Санжийн Баяр.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.