Tuesday, May 12, 2020

90. "Удамших шахсан геноцид".

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 90. "Удамших шахсан геноцид".
Туркэд армянчуудыг хядсан, Монголд буриад, өвөр монголчуудыг хядсан, Кампучид вьетнам, исламчуудыг хядсан.

"...2005 оны ерөн­хийлөгчийн сонгуулийн ухуу­лах хуудсандаа “Аав Архангайн Чу­луутынх гэж бүтэн хэлэх атлаа, ээ­жийнхээ нутгийг орхиод шууд “Мон­гол хэлний багш” гээд явчих­саны учир гарна. Өдгөө Энхбаяр Бур­хан Хал­дуныг тахихаас өөр хэр­гээр Хэн­тийг зүглэдэггүй бөгөөд зам­даа маш шулуухан яваад ирдэг. Хэнтийн нутгийн зөвлөл энээ тэрээгээс маш хол байдаг. Харин Архангайн нутгийн зөвлөлөөс гаргасан ном, ойн альбом зэрэгт хөндлөнгөөс оролцон, нийс­лэ­лийн 40 мянгатад мэндэлсэн өө­рийн зургийг томоор тавиулахаа март­даггүй...".https://news.mn/r/59652/

Монголд Их хэлмэгдэлийг 1937-1938 онуудад явуулсан. Тэр бол  хэлмэгдэл, бас геноцид байв. Genocide-the deliberate killing of a large group of people, especially those of a particular nation or ethnic group.
Тодорхой үндэстэн, угсаатны бүлгийг олноор нь санаатай алахыг геноцид гэдэг. 
1937-1938 онуудад Чойбалсан буриад, барга, цахар нарын ихэнхи эрчүүдийг баривчлан ихэнхийг нь буудан алсан/10 жилээр яллагдсан хэсэг нь ч ихэнхдээ буудуулсан/. Нилээд тооны буриад эмэгтэйчүүдийг баривчлан, маршал Дэмидийн эхнэр Навчаа, Хэнтийн Дунгаржид.. нарыг жирэмсэн байхад нь буудан алсан. Чойбалсан, түүний До яамныхан Монголд бараг л угсаатны цэвэрлэгээ /ethnic cleansing/ явуулах гэж байсан бололтой.

Энэ геноцидын улмаас амьд үлдсэн буриад, цахар, барга нар, тэдний үр хүүхдүүд гарлаа нуух, овгоо солих явдал их гарсан.

/"Саявтархан хурц арслан Ц.Бадамсэрээжид гуайтай уулзаж, дархан аварга Дарийн Дамдин агсны тухай яриулж тэмдэглэж авснаа уншигч нартаа толилуулсу.
...-Та хоёр нэг голд төрж өсч, төрийн наадамд хүч үзэж биесээ давж, унаж явсан алдартай бөхчүүд. Дамдин гуай яагаад ээжээрээ овоглосон юм бол?
... -Д.Дамдин аварга Цагаан-Үүр сумын нэгдүгээр багийн харъяат Доржийн хүү болж мэндэлсэн хүн л дээ. Эцэг нь буриад хүн байсных ч юм уу, 1937 онд Дотоод яамны ногоон малгайтнуудад баривчлагдаж яваад сураггүй болсон юм. Бодвол хувьсгалын эсэргүү гэдэг хилс хэрэг тулгаж, буудаж хороогоо биз дээ. Тэгээд ээжээрээ овоглосон юм.... 
Дамдин аварга маань Цагаан-Үүр сумын буриад бөхчүүдээс анх удаа таван жил дараалан түрүүлж, дархан аварга цол хүртэж, монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн гавьяат үйлстэн....Сан. Пүрэв. "Таван Цагираг". 2009.5.18. no.39/845/

/...Манай хүн чинь төрөөд 10-хан сартайдаа Хөвсгөлийн Цагаан-Уүр суманд аавынхаа ээж Дарь гуайнд очоод 19-тэй цэрэгт иртлээ эмээтэйгээ амьдарсан юм билээ....Сүүлд чөлөөтөө орхиод арай зав чөлөөтэй болсон үедээ хоол их гоё хийдэг байсан шүү. Маш цэвэрч. Эмээ нь Оросын буриад хүн байсан учраас багаас нь маш нямбай, цэгцтэй, цэвэрч болгож хүмүүжүүлсэн...http://www.sonin.mn/news/culture/24417/

/Жамцын Даваажав: Дамдин аварга миний авга ах....
-Танайд бөхийн удам бий юү?
-Яг өвөг дээдэс маань барилдаад байсныг нэг их сонсоогүй. Өвөг эцэг Мархай их том биетэй, зузаан хүн байсан гэдэг. Аав маань цол авч чадаагүй ч бөхөд маш их сонирхолтой хүн байсан. Намайг начин цол хүртэхэд маш их баярлаж байсан даа. Аа нэг нууц ч гэх юм уу, хүмүүсийн мэддэггүй зүйл бий. Дамдин аварга, манай аав хоёр нэг эцгийн хүүхдүүд юм гэнэ лээ. Би ч сайн мэддэггүй байсан. Аавын эгч: Аавыг хэн ч дууриагүй юм. Харин Дамдин л дууриасан даа гэдэг байлаа.  Өвөө их сэргэлэн, наймаачин хүн байж л дээ. Гучин хэдэн онд эсэргүү хэрэгт баригдсан юм гэнэ лээ.  Миний ах Батбилэг гэж аймгийн арслан хүн байдаг.../"Ил Товчоо".

"...Түүний дараах нь Баяраа ах бид хоёр Дархан хотын Хараа буудалд байрлаж байхдаа бага насаа дурсаж ярьсан нэгэн тэмдэглэл байдаг юм.
Үүнийг бүрэн эхээр нь уншигч танд толилуулья. Ах нь эхээс төрөөд 10 сартай байхдаа Хөвсгөл аймгийн Цагаан үүр суманд Дарь эмээгийнхээ гар дээр очиж тэнд өссөн. Би аав, ээж дээрээ эрхлэж өсөөгүй хүн шүү. Манай Дарь ээж амьдралын хүнд хэцүүд нухлагдаж эмэгтэй хүн гэхэд ихээхэн чанга хатуу болсон. Хойно Заганскийн хавьд хоёроос гурван хүүхэдтэй байж байгаад наад талын Буриадтай сууж орж ирсэн шиг байгаа юм. Тэгээд манай аавыг таван настай байхад нөгөө хүнээсээ салжээ. Араас нь ах дүү нар нь буцаад ир гэсэн боловч тэр чигээрээ Монголдоо үлдэж амьдралын хүндийг үүрч аавыг морин дээр дүүрч гэрт орж эм, гадаа гарч эр болж өсгөсөн юм гэдэг. Тэгээд аав маань ах бид хоёрыг эмээд хань болгосон хэрэг.
Ах бид хоёр нялх амьтад. Дараа болохоос тус болно гэж юу байхав. Хадлан түлээгээ эмээ л бэлдэнэ, одоо бодож байхад яаж хийж амждаг байсан юм бол. Нэг их түлээг үүрээд ирдэг сэн. Намайг хайрлахдаа хайрлаж ер нь хатуу гараар өгөсөн дөө. Жаахан буруу юм хийвэл түлээний модтой “уулзана”. Хатуу хүмүүжлээр өссөн хүн хатуу л зантай болчих юм. Ах нь хөгшин эмээгийнхээ толгойг түшиж өнгөрүүлсэн. Миний хариулсан ач гэвэл тэр л байх. Манай Хөвсгөлийнхөн тэр дундаа буриадууд их ажилсаг. Долоон настай хүүхдэд нэг хадуур бариулаад урдаа оруулаад туучихна. Заримдаа зүрх халирмаар. Наадам өнгөрмөгц хадланд гараад хоёр сар цаг наргүй хөдөлж байж жаахан өвстэй болно.

Сүүлд би цэрэгт явтлаа хөрөө раамд ажиллаж байсан маань их тус болсон. Нэг дурсамжтай сайхан тохиолдол байдаг юм. Би Хөвсгөлөөс цэрэгт татагдаж 107-р ангид ирсэн..." http://forum.sportnews.mn/viewtopic.php?f=15&t=208&start=75

Монголчуудын ихэнхи нь -Бид нэг үндэстэн- гэсэн үзэлтэй. 
Гэхдээ бие биедээ дээрэлхэх санаархал Монгол Улс дахь монголчуудын  цөөнхийн дунд байсан, одоо ч байсаар байна.
Тэд:-
Муу буриад, муу дөрвөд, муу хөдөөнийхэн, муу өвөр монгол- гэхчлэн энд тэнд бичдэг, хараацгаадаг. Тэд бас- муу казакууд- гэж хараадаг. Казакууд адилхан эсгий гэртний үр сад шүү дээ.
Хараагсадын нилээд нь харь гарлынхан биз ээ.

Хэлмэгдүүлэл, геноцид/гадуурхал/, хавчлага, хараалын улмаас буриадуудын нилээд нь аажмаар өөрийн гарал үүслээс айдаг, ичдэг, бүүр түүнийгээ голдог болж буриад, буриадтай холбоотой байх нь буруу, ашиггүй мэт ойлголт нилээдийн тархинд үе дамждаг болжээ. 
Э.Бат-Үүл нэгэнтээ "Н.Энхбаяр буриад гэдгээ нуудаг бол би бахархдаг" хэмээн хэлж байсан. 

"...2005 оны ерөн­хийлөгчийн сонгуулийн ухуу­лах хуудсандаа “Аав Архангайн Чу­луутынх гэж бүтэн хэлэх атлаа, ээ­жийнхээ нутгийг орхиод шууд “Мон­гол хэлний багш” гээд явчих­саны учир гарна. Өдгөө Энхбаяр Бур­хан Хал­дуныг тахихаас өөр хэр­гээр Хэн­тийг зүглэдэггүй бөгөөд зам­даа маш шулуухан яваад ирдэг. Хэнтийн нутгийн зөвлөл энээ тэрээгээс маш хол байдаг. Харин Архангайн нутгийн зөвлөлөөс гаргасан ном, ойн альбом зэрэгт хөндлөнгөөс оролцон, нийс­лэ­лийн 40 мянгатад мэндэлсэн өө­рийн зургийг томоор тавиулахаа март­даггүй...".https://news.mn/r/59652/

Н.Энхбаяр ерөнхийлөгч байхдаа Оросын Буриад  Улсад айлчилж байхдаа, ээжийнх нь гарлыг асууж болохгүй гэж албан ёсоор хэвлэлийнхэн, сэтгүүлч нарт анхааруулж байсан гэдэг. 

Ээжийнхээ буриад гарлыг дурсах дургүй өөр нэг дарга бол Санжийн Баяр.

Sunday, May 10, 2020

89. "Монголын гуниг үргэлжилсээр.."

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 89. "Монголын гуниг үргэлжилсээр.."
Монгол Улсад хүүхэд бүр элэг бүтэн, гэртэй, өдөр бүр хоол,  ундтай, гадуурхуулалтгүй байх эрхтэй.
----------------------------------------------------------------------------------
РОВИНСКИЙ П. А.
"МОИ СТРАНСТВОВАНИЯ ПО МОНГОЛИИ."/1870-1873/
///...Итак, пообедавши без дальних бесед, мы отправляемся, заплативши повару, который, отпустивши все кушанья, не замедлил предстать в грязном переднике и с грязною тряпкою в руках...
А за возом, как тюльпан среди серой степи, мелькнуло что-то красное: эта была девочка в красной шубке — лет 14 или 15. Высокая не по летам, она имела совершенно детский склад и вид. Шубка, крытая шелковою материею, перехваченная на талии простым черным поясом с серебряною пряжкой, украшенной крупным кораллом, обрисовывала ее тонкий, гибкий стан, и, спускаясь только до половины голени, выказывала маленькую, стройную ногу, которой не могли обезобразить даже неуклюжие китайские сапоги, с толстою в два пальца подошвой и с обрубленным носком; она казалась оттого еще выше, точно стояла на пьедестале, как будто сразу поднялась и выросла из своей шубки. Из-под шапочки, с остроконечною голубою верхушкой и с загнутыми вверху полями, подбитыми соболем, выбивались густые волосы, черные, с естественным лоском, и спускались сзади густою косой вдоль спины ниже пояса, вместе с двумя красными лентами, падающими с шапки. Прелестью дышалося детское личико, не имевшее резких черт монгольского типа — широких скул и узких косых глаз, не нарумяненное, не набеленное, свежее, детски-нежное, не успевшее ни загореть, ни полинять от времени. Не было на ней никаких украшений: ни серег, ни ожерелий; голая шея и открытая грудь, окаймленная собольей опушкой ворота шубки; не боится она ни ветра, ни мороза, ни любопытного взгляда. Поровнявшись с нами, она остановилась, и хотела стать на колени перед Чеченом, но тот, как истинный кавалер, не допустил ее до этого: быстро поднял ее, взявши за руки, и, положив свои руки ей на плечи, занялся разговором. Она внимательно слушала его, быстро отвечала и наивно смеялась; большие черные глаза, в которых ничего нельзя было видеть, кроме глубины и непроницаемости, смотрели так прямо и весело, а между розовых, прелестного склада, губ, выступал ряд необыкновенной белизны зубов, крупных, но ровных и частых. Старик Чечен говорил ей что-то такое, от чего она улыбалась и по временам потупляла глаза, пряча их под длинными бархатными ресницами, а смуглые щечки ее загорались румянцем.
Эта девочка — собственность того самого китайца, который проехал на возу с сырыми шкурами. Он купил её маленькою у бедного монгольского семейства, вспоил, вскормил, держал в холе и неге, и теперь, хоть она еще не дозрела, но стройна и прелестна, он делает её своею женою: это должно совершиться в тот именно день, который в календаре обозначен счастливым для брака. Теперь она ходила со своим обладателем в последний раз перед замужеством повидаться с родными...///
----------------------------------------------------------------------

Цатгалан хүний үг: "-Ер нь хүүхдүүдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хариуцдаг байх ёстой. Хоолны мөнгөөр нь багш нарынх нь багш нарынх нь цалинг нэмэх ёстой."

"Ардын Эрх". 1996.7.03:
"...Нийслэлийн Хайлаастад 5 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн 13 настай охин нь тураалын улмаас хэвтэрт орж, улмаар менингит тусч нас барав. Өвөрхангай аймагт нэг айлын 9-12 насны хоёр хүүхэд үхсэн адууны сэг зулгааж, түүнийхээ хажууд өлбөрчээ. Сухбаатар аймгийн хилийн хорооны ойролцоо 10-аад хоног хэлэн дээрээ юм тавиагуй 16 настай хүү өлбөрч үхснийг Засаг дарга нь оршуулжээ. Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багын иргэн Ж. 6 ам бүлтэй. Цэргээс ирсэн хүү нь тураалын улмаас..." энэ мэтчилэн 90-ээд онд эрээлжлэн гарч байсан мэдээнууд өнөөдөр-2020 онд тасраагуй байна.


Монголын 50-60 ТВ-ээр тарган, цатгалан, дуулсан, инээсэн, бүжиглэсэн, налайсан суусан, эм сурталчилсан, корей кино, хоол хийсэн, ярилцлага өгсөн хүмүүсийг л үзүүлэхээс биш, -ядарсан, туйлдсан, өлссөн хүмүүс, хүүхдүүдийн амьдралыг /гэмт хэрэгт холбогдохгүй л бол/ бараг огт харуулдаггүй нь яасан гунигт байдал  вэ?

Дэлхий дээр кино хийдэг бараг 150 улс бий. Гэтэл 
2000 оноос Монголын 50-60 ТВ-ийн дэлгэцнээ Корей гэх ганцхан улсын кинонууд өдөр бүр монголчуудын толгойг угааж байдгыг зогсоодог ч болоосой. Үндэстний Аюулгүй Байдлын Зөвлөл, Авилгатай Тэмцэх Газар нь яагаад тоохгүй байна? 

Монголчуудын цөөнх нь хэт ядуу амьдарч байхад, нөгөө цөөнх нь хэт ядуу амьдарч байна. Монголд маш олон хүүхэд маш ядуу амьдарч байна. Талх ч үгүй хаяа өнждөг тэдэнд зурагтаар гардаг баячууд Зайсанд биш Тэнгэртээ  500 жил  амьдрах юм шиг санагддаг байж болох юм...

Сургуульд өгдөг үдийн цайгаар гол зогоодог хүүхдүүдийн амьдралыг өдөр бүр үзүүлээч. 
Улаанбаатарт байнга өлсөж амьдардаг олон мянган хүүхэд байна. Бага ангийн хүүхдүүдэд үдийн цай өгдөг болсноос хойш хүүхдүүдийн хичээл таслах нь илт багассан гэж багш нар ярьдаг болсон.  Үдийн хоол болгоход хүүхдүүд бүүр  ч идэвхтэйгээр сургуульдаа ирэх нь.
Сонгино Хайрхан дүүрэг гэхэд л 2019 оны байдлаар өрх толгойлсон эмэгтэй 3000 гаруй байв. Тэд хүүхдээ орхиод ажил хийж чадах уу? Тэд өлөн зэлмүүн амьдарч байгаа нь мэдээж.

Ядуу айл, тэдний хүүхдүүд  зурагтаар гарахын тулд заавал онцгой үйл явдал тохиолдол тохиолдох ёстой ажээ:
Ээж нь урлагийн үзлэгтээ бэлдээд ирье, миний хүүхдүүд гэртээ тоглоод байж байгаарай" гэж хэлээд цэцэрлэгийн үйлчлэгч бүсгүй дэрсхэн хүүхдүүдээ үнсээд гарчээ. Харах хүн байгаагүй тул хаалгаа гаднаас нь түгжив. Гэхдээ тэр үнсэлт эцсийнх байж. Албан үүрэг буюу ойн баярын концертын бэлтгэлээсээ иртэл гурван охин нь нүд хальтрам төрхтэйгээр амь насаа алдчихсан угтах нь тэр. Охид ердөө 2-5 настай байжээ. Хамгийн бага нь 1 ой 6 сартай бол хоёр эгч нь дөрөв, таван настай... Эрхлэгчийнхээ тушаалын дагуу ажилдаа очсон хойгуур энэ эмгэнэлт явдал тохиож.\


"2020.3.13-ны өглөөны 6:00 цагаас эхлэн томоохон зах, худалдааны төв, автовокзал, орц хонгил, гудамж, талбайд тэнүүчлэн амьдардаг, гэр орноосоо дайжсан, архины хамааралтай 299 иргэнийг илрүүлж, эрүүл мэндийн тусламж үзүүллээ" гэсэн ТV5-ийн сурвалжлагыг олон хүн үзсэн байх. Тэднийг түр байранд байлгах гэнэ. Дэлхийг хамарсан короновирус дэгдээгүйсэн бол нийгэмдээ хаягдсан эдгээр хүмүүс өнөөдөр тарчилсаар байхсан билээ. Дэлхийн тахал намдангууд эднийгээ хөөгөөд гаргах уу?!

Хүүхдийн эрхийг хамгаалах байгуулагуудын хамгийн дуртай сэдэв нь наадмын унаач хүүхдүүд. Тэр зөв. Гэхдээ Хойд эцэгтээ яргалуулсаар байгаад 9 настай нялх охин амиа алдлаа. Гэтэл тэр байгууллагуудын дуу хоолой нийгэмд сонсогдов уу танд?! Надад л сонсогдсонгүй. Би чих хатуутай байж магад. Тэднийг л лав чанга хашгирах байх гэж хүмүүс хүлээсэн. 

1990 онд ардчилалын баг өмссөн этгэээдүүд Монголын баялагыг луйвардан, мэхлэн, хууран  авсан  бөгөөд өнөөдөр тэд, тэдний үр хүүхдүүд төр, засгийн толгойд удам дамжин сууж байна. Тэд монголчуудын залхуу, арчаагүйг гайхан Зайсанд хэвтэж байна.



Wednesday, May 6, 2020

88. "Хэрвээ 16-р БН Улс байсан бол...".



/Германы Доод Саксоны Bathorn дахь хорих лагерьт нас барсан Гомбоев Аюр Маланович/1907-02.1.1943/.

nr. Erkennungsmarke: 46917. 
Nachname: Camboajur 
Vornamen: Malano
Geburtstag: 1910
Geburtsort: Ulan-Ude
Anschrift der у Angehorigen: Z-1-43 Cambo Milano, Buryat-Mongolei,
dr.
Alexisdorf Bathorn
---------------------------------------------------------------------------

/дуусаагүй/ Ниитлэлч Алхан Болд. 88. "Хэрвээ 16-р БН Улс байсан бол...".

Монгол хэрвээ 1991.12.26-нд төгссөн ЗХУ-ын 16-р Бүгд найрамдах улс байсан бол өнөөдөр Оросын Улстай Байгал нуураар хиллэж болох байв. Харин Эрхүүгийн Усть-Ордын буриадууд, Чита-ын Агийн буриадууд Монголын хилийн гадна үлдэх байсан. 

Даанч дэлхийн хувьсгалын сурталчилгаандаа тусгаар Монголыг ашиглах гэсэн, Хятадыг большевик улс болгохыг санаархсан Сталины буюу Джугашвили -ийн ЗХУ нь манайхыг нэгтгэхийг огт хүсээгүй билээ. Боьшевикуудад тусгаар Монгол улс л хэрэгтэй байв.
Хятадуудаас айсан Шинжаан Уйгар, Монгол, Туркээс айсан Болгар, Чехүүдээс айсан Словак бүрэлдэхүүнд нь орье гэж хүссэн ч ЗХУ зөвшөөрөөгүй.
Тусгаар тогтнолыг нь бэлэглэж 14 улсыг явуулсы дараа ч Орос Улс өнөөдөр дэлхийд хамгийн том нутагтай улс хэвээр байна. Нутгаа тэлэх шаардлагагүй гүрэн дэлхийд байна гэвэл тэр нь Орос Улс л ганцаараа байна. Украйнааас айсан Луганск, Донецк, Молдаваас айсан Приднестровье, Гүржээс айсан Өмнөд Осети, Авхазууд нэгдэхийг хүссэн ч Орос Улс зөвшөөрөхгүй байна.

Цагаан, дараа нь улаан оросуудыг дагаж яваад хэн хохирсон бэ? 1991 онд ЗХУ 15 үндэстэнд тусгаар тогтнолыг нь бэлэглэсэн. Бугд Найрамдах Улс бүр тусгаар улс болов. Автономит улсуудаас бусад нь. ОХУ-д автономит буюу өөртөө засах орнууд зиндаа дэвшиж Бүгд Найрамдах улсууд болов. Тохироо, шаардлага гарвал, гадаад улстай хиллэдэг, Тува, Буриад  тусгаар улсууд болох боломжтой. Чойбалсанаас хядлагаас эмээж 1944 онд ЗХУ-д нэгдсэн тувачууд өнөөдөр ч тусгаар тогтнох тухай бодохгүй байна. Тэд тэртэй тэргүй нутагтаа хүн амын олонхи нь /80%/ байдаг. Оросуудаар хилээ мануулаад тайван амьдрах нь тэдний  үр хүүхдийн ирээдүйд хэрэгтэй гэж тэд үзэж байна.
 Манж-хятадаас айж Хаант Оросод нэгдсэн буриадууд өнөөдөр Хятад хүчирхэг болсон энэ цагт тусгаар тогтнох, Монголтой нэгдэх тухай бодохгүй байгааг гайхалтгүй.

Манжууд хятадуудад ууссаны дараа Хятадад уйгар, монгол, түвд гэсэн 3 том үндэстэн үүлдсэн.  Казах, цөөхөн тажик, татар бусад үндэстнүүд бий.
 Хятад Улсын нутгийн ихэнхи нь тэдний/монгол, уйгар, түвд, манж/ нутаг.
Уйгар, монгол, түвд, манжуудын өвөг дээдсийн нутагт хятадууд цувсаар. Өвөр Монголд уугуул эзэд-монголчууд цөөнхи нь болжээ.
Хэдийгээр уйгар, монгол, түвд өөрсдийн нутагт байгаа ч, Хятад бол холбооны улс биш. Өөртөө Засах Орон буюу автономит улсад тусгаар тогтнох эрх байхгүй. 20-оод сая цагаач хятадтай, 6 сая уугуул монголтой Өвөр Монголын Өөртөө Засах Орон тусгаар тогтнох уу тэгээд бас Монгол Улстай нэгдэх үү?!

Монголын хилээс 37 км зайтай байдаг дэлхийд 9 дэх том нутгаа ЗХУ -аас бэлгэнд авсан Казакстан Улс, казакуудын тухай:
1991.12.21-нд Алматад тусгаар тогтносон улсуудын нөхөрлөл  байгуулагдсан тухай тунхаглал зарлагдаж, 1991.12.25-нд ЗХУ-ын Ерөнхийлөгч Михайл Горбачев эрх мэдлээ өгсөн. 1991.12.26-нд ЗХУ төгссөн нь  зарлагдсан.


1989 онд Казахстаны 16.6 сая хүн амын 36.7% нь л казакууд байв. 
2019 онд 18.4 сая хүнийх нь 70.2% казак байна.

түүхийн лавлагаа: /Халх, ойрад, өвөр монгол хоорондоо химлэлдсэний уршгаар Манжид эзлэгдсэн ба манжуудаас эмээсэн буриадууд Оросыг бараадсантай төстэй киргиз буюу 1925 оноос казак бологсдийн түүх/

Киргиз буюу казакуудийн 3 жүз хоорондоо тэмцэлдэж, тэднийг зүүн гарын монголчууд байнга довтолж байснаас болж киргизүүдийн амьдрал хэцүү байв. Тэд оросуудаас өмгөөлөл хайж эхэлсэн: 
1730 онд бага жүзийн хан Абулхайр дунд болон дээд жүзийнхний дээр гарахын тулд Оросын хатанхаан Аннад хандаж хүмүүсээ Оросын харьяат болгуулахыг хүссэн. Хүсэлтийг хатанхаан хүлээн авч бага жүзийнхэн 1731 онд Оросын хамгаалалталд орсон. 1732 онд дунд жүзийнхэн Оросын хатан хаанд тангараг өргөсөн, 1740 оноос бага, дунд жүзийнхэн Оросын хилийг зүүн гар, башкирүүдийн довтолгооноос хамгаалахад туслах болсон. Харин дээд жүз 1840-1860 онуудад Оросын бүрэлдэхүүнд орсон.

1919.7.10-нд байгуулагдсан Киргизийн Хязгаарын үнсэн дээр 1920.8.26-нд Зөвлөлт Социалист Автономит Киргиз Улс байгуулагдаад 1925.6.15 онд нэрээ өөрчлүүлэн -Зөвлөлт Социалист Автономит Казак Улс болсон. 1936.12.05-нд Зөвлөлт Социалист БН Казакстан Улс зарлагдсан.

Cаяхан Казахстанд Сирид байсан хүмүүсээ тусгай ажиллагаа явуулж авран авчирсан тухай сүрлэг мэдээлжээ. Кадры спасения Казахстанцев опубликовала Акорда/видео/.
Энэ мэдээнийх нь доор олон сэтгэгдлүүд байна. Нэг  нь анхаарлыг минь татав: -"Операцию по спасению проводили россияне, те злые северные соседи. А казахи их забрали только из Дамаскского аэропорта. Без риска для себя"./--Энэ аврах ажиллагааг нөгөө л муу хойд хөрш -Оросууд явуулсан. Казакууд тэднийгээ Дамаскийн онгоцны буудлаас/өөрсдөдөө эрсдэлгүйгээр/ л авсан шүү дээ.





87. "Бусдад буруугаа чихэх".

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 87. "Бусдад буруугаа чихэх".
1990 оноос гадаадаас санхүүжилттэй бололтой бичээчдын суртал нэвтрүүлгийн улмаас бүх юманд бусдад буруугаа чихдэг араншин Монголд эрчимтэй тархсан.

... "Drink!” Ganbold ordered me, holding out a glass of vodka. This our tradition'
  I accepted the shot of vodka and took a ceremonial sip, getting into spirit of Mongolia's second national pasttime.
Ganbold cajoled me into drinking more but I eventially I had to decline, explaining that, like most Americans, I simply wasn't used to shots of straight vodka at 9.45 in the morning. 
 "You are right" he slurred. We, Mongolians drink too much vodka. We should drink more airag/koumiss/. He blamed the Russians for his vodka addiction...

Монголын нэгэн вебсайт дээр маргаан болж байна. Тэндээс огт засваргүйгээр хэдийг авав:
-хөгжилтэй ёс суртахуунтай японыг дагасан бол өдиид иим ядуу байхгүй байсан. Орос бол өөрөө ч хөгжөөгүй биз дээ
-Өвөр монголчууд маань Чингисиин онгоноо тахиад өдии хүрсэн байхад оросын гар хөл болсон Цэдэнпил Чингис хааны нэрииг хэлж дурсах эрхгүй 70 жил байлгасныг түүх гэрчилнэ
-Оросыг дагаад ч тусгаар тогтнолтой болж чадаагүй. 1990 онд оросын цэрэг гарч байж л тусгаар тогтнолтой болсон.
-Тухайн үед Хятадын ихэнх Өвөрмөнгөл хатадад дагаар орсон аймаг хошуу байсан бөгөөд хатад монголыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөгүй байсан тиймээс Японтой хамтарч монголыг унган хятадтай нэгтгэж Японы колон орон болгох гэснээс биш Монголын тусгаар тогтнолын төлөө байгаагүй Хятад угсааны хүмүүс маш их сууршсан тул тийм бодол санаатай хүмүүс аль Манжийн эрхшээлийн үеэс л монголыг усгах нэгтгэх бодолтой хүмүүс маш олон байсан одооч л байгаад байгаа шүү дээ
-Энэ Шар-Хаднаас удийн хоол дуусаад эмч асрагч нарын анхаарал суларсныг далимдуулаад баахан юм сараачсан байхын.Нилээд сандарч бичсэн болтой,эмээ уухаа мартсан байна гээд ойлгочихоорой!
------------------------------------------------------------------------------------

Төрийг Ордоны өмнөх Чингис Хааны хөшөөнд мөргөдөг нь бараг ганцхан өвөр монголчууд гэлцэнэ. Монгол Улсын монголчууд Чингис Хаанд мөргөх байтугай өмнө нь чөлөөтэй шүлс, нусаа үсэргэн байдагт оросууд буруутай юу?
-Жагаа, чи яваад ир, би талбайн хойд захад, Чингисийн урд зогсож байна- гэхчлэн орилолдоно.

"Сайн" өдрөөр хуримаа хийж байгаа хосуудыг Чингис Хааны хөшөө рүү оруулдаг. Тэд Чингис Хааны хөшөөнд мөргөх нь битгий хэл өөдөөс нь хардаг ч үгүй, бушуухан бөгсөө наан зогсож зургаа даруулчихаад яваад өгдөг.  Чингис Хааны хөшөө бол тэдний хувьд зүгээр л зургын фона юм. Тэгсэн атлаа тэд Ганданд Түвдийн Далай ламын зураг, Жанрайсэг, бусад лам нарт мөргөөд ухран гардаг. Тэднийг хүндэтгэн бөгсөө харуулахгүй гарч буй нь тэр гэнэ.

Цагаан, улаан оросуудын ачаар ар Монгол тусгаар улс болж үлдсэн гэдгийг давтан хэлэх нь илүүц.
Оросууд хүссэн болгонийг нь өгсөн. Оросууд Эрдэнэтийн 49%-ийг монголчуудад өгсөн. Гэтэл Монголын Ерөнхий сайд хууль зөрчиж, УИХ-д мэдэгдэлгүйгээр 400 сая 270 мянган ам.доллараар /72.4%-ыг төрөөс, 27.6%-ыг Худалдаа хөгжлийн банкнаас бүрдүүлж/ хувийн компанид өгсөн.
Тэр нь Эрдэнэтийг Сингапурчуудад зарахыг завдсан.  

Saturday, May 2, 2020

86. "Монголыг эзлэхэд их гүрэн байх шаардлагагүй".


Нийтлэлч Алхан Болд. 102. "Монголыг эзлэхэд их гүрэн байх шаардлагагүй".

Ямар ч үндэстэн, ястан, овог орших эрхтэй.

Монголын дарга нар "төрийн хар хайрцаг" гэж ярих дуртай. Тэр хар хайрцаг дотор өнөөдөр ямар нэг юм байна уу?! Хоосон биш биз ?!
 
"Монголыг эзлэхэд их гүрэн байх шаардлагагүй, арми шаардлагагүй, харин монголчуудаас жаахан олуул, хамгийн гол нь Монголын нутаг буюу амьдрах орон зайд нь шунасан улс, үндэстэн байхад л хангалттай....
Хэдхэн зэвсэг агссан байхад л болоо. Тэр зэвсгийн нэг нь кино. 3 сая хүнтэй Монгол Улс 70 гаруй ТВ-тэй. Энэ бол дэлхийн  үнэмлэхүй рекорд. Хөдлөх дургүй, суух өвчтэй хүмүүсийн толгойг угаах хамгийн тохиромжтой зэвсэг бол кино гэвэл  бага хэтрүүлэг.
Тэр 3 сая хүний нилээд нь амьдралынхаа нилээд хэсгийг уран сайхны кино үзэж өнгөрөөдөг. 2020.8.18-ны байдлаар Монголд монголоор нэврүүлдэг 78 тв байна:
MҮТВ, Монгол ТВ, МН25, EagleTV, ТВ5, UBS, NTV, TV9, Боловсрол суваг, VTV, MNC, MNB Монголын Мэдээ, SBN, С1, Эх Орон, StarTV, Шууд, Live TV, TM, Seven Channel, ТВ8, Өлзий ТВ, Сhannel11, ТВ6, Парламент Суваг, Royal, MassTV, Талын Монгол, Эко Суваг, Соён Гэгээрүүлэгч, ETV, Сүлд ТВ, TV5-2, TV10, Like, TradeTV, ТВ3, GlobalTV, УИХ-ын чуулган, NationalTV, Movie Max, OTV, ONTV, News Channel, Малчин ТВ, TV2, MNB Sport, ТВ4, Суваг1, Малчин, ТВ24, Бидний цөөхөн Монголчууд, Авто Уралдаан, Odod…

"Сүүлийн жилүүдэд өгзгөндөө "хөх толбо"-той болохыгоо сануулсан улс орон "-Бид та нартай удам судар, гарал үүсэл нэгтэй" гэж элдвээр нотлох гээд хамаатан садан болохыг ихэд эрмэлзэж буйг  анзаарахгүй байхын аргагүй! Манай монголчууд гэнэн ариун сэтгэлтэй, муу санаагүй болохоороо хөөрцөглөж, "тэр ч улс хөх толботой", бидэнтэй угсаа нэгтэй" гэж онгирдог нь ирээдүйд биднийг "идэх" гэсэн тэдний холын санааг үл тааварлан зууш болж байгаа хэрэг! Хэдэн япон хүн Сибирийн их тайга, нүд алдам уудам их нутгийг үзээд "Бурхан яахаараа ингэж тэгш бус хуваарилна вэ" гэж хоолой зангируулан,  нулимс цийлэлзүүлэн хэлж байсан тухай орос найз маань ярьж байсан. Япончуудын "Гурван гол" төсөл нь Чингисийн шарилыг хайх нэрийн дор  хэрэг дээрээ энэ уудам их сав нутгийг хэдэн жилийн турш нарийн судлан, байгалийн баялаг, нефть, нүүрс, алт, эрдэнэс нь хаа байгааг шууд газар дээр нь тандан тогтоох гэсэн оролдлого байсан гэж би хувьдаа үздэг. Тэд ч зорьсондоо хүрсэн биз..." Очирбатын Дашбалбар. "Газрын төлөө тулалдаа эхэллээ". 1996.

 Дэлхийд киногоо хийдэг 160-аад улс бий. Гэтэл өнөөдөр -2020 онд Монголын 70-аад тв-ээр  Корей, Хятадын кинонууд л гарч байна гэвэл их хэтрүүлэг болохгүй.

Америк тив гээд дэлхийн тал нь байлаа. Зарим судлаачид  европ булаан эзлэгчид 100 сая уугуул хүмүүсийг устгасан гэж үздэг. Тэд төрөл арилжаад өнөөдөр апачи нисдэг тэрэг, томогавк пуужин болж. 

Манж гээд Монгол, Хятадыг эзэлсэн их гүрэн байлаа. Одоо нэр нь л үлдэж.


Монгол Улсын ноёд Үндсэн Хууль гэж ярих дуртай. Тэр хуульд нь үндэсний аюулгүй байдал гэсэн том заалт бий.
Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл, Соёлын Яам хаана байна вэ?
Тагнуулын Төв Газар асар том байраа дүүргэх гэж зовж байна гэж бичсэн байсан. Тэр олон тагнуулч юу хийж цаг өнгөрөөнө вэ?

"Солонгос киног хориглоё".
https://livetv.mn/p/12618

Солонгосчуудын соёлын довтолгоо буюу тархи угаалт.

"Солонгосын түрэмгийлэл".

"Тэр хар хайрцаг хаана байна?".

"Халх нутагт хангуг эрс даварч байна".




Friday, May 1, 2020

Кино хиймээр түүх.

Энэ бол миний нийтлэл биш, харин Дэжидийн Оюуны дурсамж. Гунигт түүх/кино хиймээр/

Дэндүү харгислалд өртсөн Дэмид жанжныхан


зураг дээр: Маршал Гэлэгдоржийн Дэмид ба Навчаа буюу Нина Богданова.

Цус үнэртсэн аймшигт жилүүдэд Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн аав, ах, дүүд нь зохиомол хэрэг тулган цаазалж гэргий Богдановын Навчааг жирэмсэн байхад нь хороож хүн төрөлхтөний түүхэнд олон давтагдаагүй аймшигт гэмт хэрэг үйлдсэн билээ. Тэр ч бүү хэл, Навчаагийн эгч Зина Богдановыг арав шахам жил шоронд хорьж түүний нөхөр Михaйл Баторуныг цаазалж, Москва хотноо болсон Г.Дэмидийн оршуулганд Ленинградаас ирж оролцсон Навчаагийн ах Павел Богдановыг учир үл мэдэх шалтгаанаар нутагт нь хороож үр удам, төрөл төрөгсөдтэй нь хоморголон устгасан түүхийн хар мөрийг үнэн мөнөөр нь гэрчлэх амьд гэрч ганцхан үлджээ. Энэ хүн М.Баторуны охин, хэцүү цагийн сүүдрээс болж ээжийнхээ монгол нэрээр овоглосон Дэжидийн Оюун гуай юм. Түүнтэй арав гаруй жилийн өмнө уулзсан бичлэгээ дахин дэлгэж байгаа маань энэ. Миний өмнө цал буурал үстэй жаахан буриад аялгатай самган үе үе хоолой зангируулан ярьж сууна. Асуулт тавьж яриаг нь таслах хэрэг надад байсангүй.
-1937 оны есдүгээр сарын 10-нд аав маань баригдсан. Яг хэлмэгдлийн өдөр шүү. Зургаа хоноод ээж маань баригдлаа. Ээжийг баригдах үед Дэмид жанжны авгай Навчаа манайд хүүтэйгээ хонож байсан юм. Бид орондоо орчихсон байсан юм. Шөнө шүү дээ. Миний ээж Зина буюу Дэжид, Навчаа эгч хоёр чинь төрсөн эгч дүү хоёр шүү дээ.

Тэгээд би Навчаа эгчийг дагаад өмссөн хувцастайгаа гэрт нь очсон. Тэр цагаас хойш дахиж гэрийнхээ босгыг алхаагүй юм. Сүүлд өлсч, зовж зүдэрч гудамжинд хонож явахдаа гэрээ, аавыгаа мөн ч их санадаг байж билээ. Тун ч сайхан айл байсан шиг бодогддог юм. Аав маань цэргийн клубийн захирал байсан болохоор би орой бүхэн жүжиг ший үздэг байлаа. Манайх тоомсог моринд хөллөдөг том дугуйтай өндөр сүйх тэрэгтэй байсан. Тэр тэргэнд нь суугаад хотоор зугаалах мөн ч гоё байдагсан. Аав ажил ихтэй болохоор би ихэнхдээ ажил дээр хононо. Кино үйлдвэрийн тэнд олон цонхтой булангийн дугуй өрөөнд аавын контор байх. Ганцхан төмөр ортой. Хагас бүтэн сайнаас бусад өдөр ихэнхдээ тэндээ амьдарна. Намайг унтаж байхад л аав минь ажилдаа явчихна. Би босоод цэргийн клубийн гуанзанд хоол идчихнэ.
Орос тогооч авгайн хүүхдүүдтэй тоглож өнждөг тийм л байсан. Энэ үеэ хожим мөн ч их санаж ганцаараа уйлдагсан.

Дэмид жанжных одоогийн Вьетнамын элчин сайд байгаа хоёр давхар байшинд байна. Ээж маань баригдахдаа маргааш ирнэ гэж хэлсэн боловч ирсэнгүй. Ээжийгээ хүлээгээд л байсан. Гэтэл сургууль цуглаж би Дэмидийн хүү Элбэгийг дагаад нэгдүгээр ангид орлоо. Тэгтэл мөн ч удалгүй арван хэд хоногийн дараа аравдугаар сарын 2-нд Дэмидийн ах Надмидтай цуг Навчаа эгчийг бариад явчихсан. Навчаа эгч маань жирэмсэн байсан юм билээ. Манай ээж бас жирэмсэн байж байгаад шоронд хүүхдээ гаргасан гэдэг юм. Навчааг аваачаад удалгүй буудсан. Хүний ёсноос гажууд мөн ч нүгэлтэй, аймшигтай юм хийдэг улс шүү. \Толгой сэгсрэн гаслав.\

Элбэг бид хоёрыг Надмидын авгай Баярлах дээр хүргэж өгсөн. Тэднийх миний үе тэнгийн Нямаа гэдэг охинтой. Гэр нь Арслантай гүүрийн зүүн хойно одоогийн Багшийн сургуулийн хойно байсан. Хашаандаа гэр, зуны л байшинтай бай л уу даа. Тэндээс бид одоогийн гэрлэх ёслолын ордны орчим Үлгэр жишээ сургуульд явдаг байлаа. Нэг өдөр бүх сурагчдын жагсаалын өмнө баахан хүүхдийг нэр дуудаж гаргаад,
-Та нар маргаашаас эхлэн хичээлд ирж болохгүй. Эсэргүүний хүүхдүүд сургуульд явах эрх байхгүй гэлээ. Тэнд Элбэг бид хоёрын нэр хамгийн түрүүн орчихсон байлаа.

Надмидын авгай Баярлах ажилгүй, бас их бие муутай хүн байсан. Дээр нь сэтгэл санааны дарамт юм юм л давхцаа биз. Удалгүй нас барж гурав дахь удаагаа гэргүй боллоо. Нямааг маань Баярлахын ах дүү нар аваад хөдөө явсан байх. Элбэг бид хоёр гудамжинд гарлаа. Урьд таньдаг байсан хүмүүс ч танихаа байчихдаг хэцүү цаг үе байсан. Юухан хийхэн олж идэн гол зогоогоод гэр ч үгүй, сургууль ч үгүй, өмссөн хувцаснаасаа өөр юмгүй, улаан нялх хоёр амьтан яах ч юм билээ дээ. Дээр нь аав ээж, ах дүүгээ баривчлуулсан амьтад ямар олиг байхав дээ.

Тэгж байтал Дэмид жанжны тогооч байсан “местный” орос авгайтай тааралддаг юм байна. Тэр маань бид хоёрыг таниад уйлаад л сүйд боллоо. Одоогийн Монгол банкны тэр хавьд гэртээ нууцаар аваачлаа. Хоол өгөөд “Та хоёр шөнө болохоор ирээрэй” гэж шивнэж хэлээд гаргаж билээ. Бид хоёр хулгайч шиг шөнө нь сэмхэн гэтэж ирж хоноод өглөө эртээ босоод явчихдаг боллоо. Идэх хоолтой, шөнө нь унтах газартай хэдэн сар сайхан л байлаа. Гэтэл энэ жаргал бас удаан үргэлжилсэнгүй. Нэг шөнө ирсэн чинь гэр нь цоожтой. Маргааш нь бас байдаггүй. Хожим сонсох нь ээ, баривчлагдаад 24 цагийн дотор хойш нь гаргачихсан гэж байгаа юм. Ингээд бид “бабушка”-даа бас гай тарьчихав аа. Нэрийг нь мэдэхгүй зөвхөн бабушка л гэдэг байсан юм. Бодвол бас хороосон байлгүй, хөөрхий... \хоолой нь зангирав\
Дахиад л орох оронгүй оочих аягагүй боллоо. Гэтэл Цэдэндамба гэж хөдөөний хүн Элбэгийг маань хүүхдээ болгоно, мал маллуулна гээд хөдөө аваад явчихлаа. Би ганцаараа яаж ийгээд хоног өнгөрөөж байтал бага сургуульд нэг ангид байсан Лхамсүрэн гэдэг найз охинтойгоо тааралдлаа. Холбооны ард 3 дугаар хороонд хашаа байшинтай. Гэрт суудаг байсан байх. Аав ээж нь ч сайн хүмүүс байсан. Уг нь хүний мөс чанар одоотой адилгүй. Даанч Дэмидийн хэргийн хамсаатан болчих вий гэхээс их айдаг цаг байлаа. Хүн ирэхээр намайг амбаартаа нуучихна.

Гэтэл нэг эрэгтэй хүн,
-Би Оюуныг сураглаж явна. Ээжтэй нь уулзуулах гэсэн юм гэж ирэв. Миний байсан айлын хүмүүс,
-Манайхаар байхгүй. Ирвэл, бид танд дуулгая л юм болжээ. Тэгээд надад хэллээ. Би ч ээж гэдэг үгийг сонсонгуут л “Тэгье уулзая” юм боллоо. Тэгээд хуучин арьс өнгөний больницын тэнд шоронд хоригдож байгаа ээжтэй минь намайг аваачиж уулзууллаа. Хоёулаа уйлаад л сүйд боллоо. Баривчилгаанаас гурван жилийн дараа 1940 он шүү дээ.
Авах хүнгүй, орох оронгүй бяцхан охин намайг ээжээс минь хүчээр салгаж гудамжинд гаргаад хаячих зүрхтэй хүн олдоогүй учир би ээжтэйгээ шоронд хамт байх боллоо. Өндөр хашаан дотор өдөрт нь гэрт хүүхнүүд юм оёод шөнө нь шоронд очиж хононо. Намайг байгаа болохоор ээжийг маань надтай хамт ажлын гэрт хонуулдаг байлаа. Жил гаруй тэгж байсан.

Сонирхуулж хэлэхэд, Баянтүмэний “Суран ташуур” хочтой хүүхэн байх. Түүнийг хятадууд их эргэж ирнэ. Янз бүрийн ногоотой, мантуутай, сайхан хоол авчирна. Би тэнд ганцаараа хүүхэд учраас бурхан шиг хүндтэй. Хүн бүхэн ирсэн эргэлтээсээ надад өгнө. Дараа нь тэнд хамт хоригдож байсан Цэрмаа гэж буриад авгай суллагдахад ээж намайг хамт явуулсан. Нөхөр нь Дамбий гэж сайхан ааштай хүн. Тэдний хүүхэд болоод эргээд сургуульд орж нэгдүгээр 10 жилийн дотуур байранд амьдарсан. Дөчин хэдэн онд аравдугаар ангиа онц төгсгөж Москва хотноо сургуульд явсан.

-Нөгөө Элбэг маань тэгээд хаачсан?
-Хөдөө нэг их удаагүй. Авгай хүүхэдгүй Цэдэндамба гэж говийн малчныд очоод идээшээгүй юм билээ. Шөнө хүртэл тэмээгээ саадаг, байж чадахгүй хэцүү айл байлаа гэсээр оргоод ирсэн юм даг. Мал мэдэхгүй хотын хүүхэд аргагүй шүү дээ. Дараа нь сургуульд ороод цэргийн хүн болж, БХЯ-ны гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад дэд хурандаа цолтой тэтгэвэрт гарсан. Би ч бас Төлөвлөгөөний комисс, Улаанбаатар хотын захиргаа, ҮЭ зэрэг энгийн газар 20 жил, армид гадаад захиалга эрхэлсэн ахлах офицер хүртэл 26 жил ажиллаж байгаад бэлтгэл дэд хурандаа болж гарсан юм. Хотын гудамжинд тэнэж явсан хоёр адилхан байгаа биз. Элбэг маань одоо бурхан болчихсон доо.
-Элбэг гуайн үр удам байдаг биз дээ?.
-Нэг хүү байж байгаад өөд болсон. Элбэг ах маань тогтсон амьдрал муутай л байсан хүн дээ.

-Таны ээж юу хийж байсан хүн бэ?
-Миний ээж Дэжид буюу Богданова Зина нь Улаан-Үдийн буриад хүн байсан. Ленинград хотноо химийн дээд мэргэжил эзэмшиж Монгол оронд буцаж ирээд Д.Сүхбаатарын нэрэмжит бага даргын сургуульд багшаар ажиллаж байсан юм. Энэ тухай Сүхбаатарын хүү Галсан гуай сонин түүх хуучилдаг юм. Ээж маань намайг дагуулж Дэжид багш дээр очиж “Миний хүү дэггүй болох шинжтэй. Та хүмүүжүүлж өгөөрэй” гээд шавь оруулсан гэдэг. Дэжид багш намайг удалгүй ангийн дарга болгосон. Итгэл өгч хариуцлага нэмэгдэхэд би томоожсон юмдаг. Дэжид багш их том хүн байлаа гэж Галсан гуай дурсан ярьсан байдаг юм.
-Жанжин Д. Сүхбаатарын нууцын эрхлэгч байсан Баторун гэдэг бас танайхны талын хүмүүс байна уу?
-Тэгэлгүй яахав. Бага Баторун буюу манай аавын дүү Константин Баторун нь 1921 онд Монгол ардын журамт цэрэгт Омскийн цэргийн тойргоос томилогдон ирж Д.Сүхбаатарын орчуулагч, нууцын эрхлэгч байсан юм. Дараа нь 1922 онд Дотоодыг Хамгаалах газрын даргаар дэвшин ажиллаж байгаад 1937 оны эхээр нутаг буцсан юм. Жанжин Д.Сүхбаатар “Эрдэмтэн нөхөр, хувьсгалч К.Баторунд дурсгав” гээд зургаа дурсгасан байдгийг нь би цэргийн музейд өгчихсөн юм. Тэнэг байгаа биз. 1967 онд “Сүхбаатар зургаа хэнд өгөв” гэсэн гарчигтай “Үнэн ” сонинд гарч байсан. Нутаг буцаагүй бол тэр ах маань бас алуулах байсан биз. Харин санасан дээрээ энд нэг юм хэлэхэд тэр ахын маань хүү Зоригт Баторун 1991 онд аавыг цагаатгах тухай өргөдлийг Москвагаас ирүүлж тэрний хүчинд 1992 онд манай аавыг цагаатгаж, 1995 онд ээжийг маань цагаатгасан юм. Өмнө нь би аав ээжийгээ цагаатгуулахыг хүсэж НАХЯ-нд зургаан удаа өргөдөл өгөөд намайг огт хэрэгсээгүй юм.

-Та түрүүн нэг яриандаа хэлмэгдэл удамшдаг юм байна гээд хэлчихлээ. Энэ ямар учиртай үг вэ?
-Би намд элсэх гээд эцэг эхээ цагаатгуулах гэж өргөдөл өгсөн гэж хэлсэн шүү дээ. Яг үүнтэй холбоотой юм. Миний тэр хувийн өргөдлийн хариуг манай албан газарт өгчихсөн байсан. Тэгэж болдог юм уу. Нөгөө хувийн нууцыг хуулиар хамгаалдаг гэсэн яалаа. Тэгээд намайг мэдэхээс өмнө манайхан дамжуулан уншчихсан байсан. Ингэж намайг хамт олонд дэлгэрэнгүй илчилснээс би зарим хүмүүсийн идэш болсон юм. Атаархуу хорон санаатай зарим нь 1986 оноос надаар оролдох болж, нам бус гэдгээр далимдуулан дайрч цэргийн нууцтай холбоотой чухал ажил дээр намын гишүүн биш хүн ажиллах эрхгүй хэмээн хавчин ажлаас халж 1987 оны 7 сард хүчээр тэтгэвэрт гаргасан юм. Тэгээд бас зүгээр орхиогүй. Хэсэг хүн БХЯ-ны нууцынхантай эвсэж гэрт маань ирж нэгжлэг хийж намайг мөрдөж мөшгин хятадын тагнуул гэдэг нэрээр НАХЯ-ны мэдэлд шилжүүлсэн. 1937 онд л манайхыг Дэмид ах, Надмид гуайнхыг нэгжиж, аав ээж ах эгч нарыг минь мөрдөж мөшгин баривчилж байсан ба яг 50 жилийн дараа намайг цэргийн прокурор хоёр сар, НАХЯ гурван сар мөрдсөн. Октябрийн хувьсгалын 70 жилийн өршөөлөөр тулгаж байсан хэргээ хэрэгсэхгүй болгож санаа амарсан юм. Тэгээд болоогүй. Би улсад 46 жил ажиллаж олон хүүхэд төрүүлж өсгөхдөө ганц дөрвөлжин квадратны эрхгүй тэтгэвэрт гарсан хүн. Цагаатгалын комиссын нарийн бичгийн дарга Н.Сампилноров гуай манайд ирээд,
-Та боломжийн байртай хүн байна гэхэд нь би,
-Та намайг өнөөдөр болж байвал маргааш яах нь хамаагүй гэж бодож байна уу гэж хэлсэн. Манай нөхөр Пунцаг төмөрзамд ажиллаж байгаад жолоон дээрээ нас барсан юм. Энэ байр тэндээс өгсөн байр. Төмөр замд ажиллаж байсан эцэг эх нь өөд болоход хүүхдүүдийг нь хүчээр хөөгөөд гаргаж байгаа тохиолдолтой би бишгүй таарсан. Ийм хувь тавилан миний хүүхдүүдийг хүлээж байна. Хэлмэгдэл төгсгөлгүй үргэлжилж хүүхдүүд маань миний нэгэн адил гудамжинд хөөгдөхөд бэлэн байна. Хэлмэгдэл удамшина гэж үүнийг л хэлэх байх. Үүнийг заавал бичээрэй миний хүү. Манай яамныхан ч уншиг. Тэдний зарим нь миний байр сууцгүй мөрдөгдөж, мөшгүүлж байсныг мэдэхгүй. Энэ чинь дээгүүрээ нууцаар хийсэн ажил.
-Цаг зав гаргаж ярилцсан танд их баярлалаа.
-Харин чамд их баярлалаа. Бүүр нэг дотор онгойх шиг боллоо. Бүх насаараа миний дотор бөглөрч яваа юм.
Энэ ярилцлагаас хойш арав гаруй он улирсан ч аймшигт хэлмэгдүүлэлтийн гэрч болж өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээрээ байна.
Энэ хар түүхийг “Цагаан номын” хуудсанд
1.Гэлэгдоржийн Дэмид 1900-1937 Архангай. Их тамир. Бүх цэргийн жанжин. Нас 37. ЗХУ-ын нутагт онц сэжигтэйгээр нас барсан. “Гэндэн, Дэмидийн хэрэг ” гэгчид эчнээ холбогдуулсан.
2.Чойсүрэнгийн Гэлэгдорж. 1870-1938 . Архангай. Их тамир. Малчин. Жанжин Г.Дэмидийн төрсөн эцэг нас 68, цаазлагдсан.
3.Баторун Михаил 1890-1937. ЗХУ-ын харьяат, Цэргийн клубын захирал. Нас 47. 1937.12.09 цаазлагдсан.
4.Зина Богданова 1937- 1954 (буриад) Баторуны гэргий. Улс төрийн хилс хэргээр 9 жил шоронд ял эдэлсэн.
5.Богдановын Навчаа. (Жанжин Г.Дэмидийн гэргий ) 1906- 1937 ( буриад ) Цэргийн эмнэлэгт шинжээч. Нас 31. 1937.10.02 цаазлагдсан. Цаазлагдах үедээ жирэмсэн байсан.
6.Гэлэгдоржийн Надмид (Жанжин Г.Дэмидийн ах) 1898-1937. Хоршооны ерөнхий хороонд бэлтгэлийн агент. Нас 39. 1937.11.16 нд цаазлагдсан.
7.Гэлэгдоржийн Ойдов. 1906 -1938. Архангай. Их тамир. Жанжин Дэмидийн төрсөн дүү. Нас 32. 1938.03.11 цаазлагдсан гэж бичжээ.
Д.БАТЖАРГАЛ


/МУИС-ийн багш, доктор/

Михайл  Баторуныг ОБЭК 1937.12.10-нд буудан алж, хөрөнгийг нь хураахаар яллажээ.




Д.Оюун: 1937 онд аав ээж минь, 1987 онд би өөрөө хэлмэгдсэн
2007.07.4 Соёмбо

Аймшигт хэлмэгдлийг алд бие, амь нас, ахуй амьдралаараа амссан азай буурал эмээ өдгөө 80 настай. Аньж хэзээ ч эдгэрээгүй шархыг хөндөн, аньсагыг нь норгон байж түүнтэй хуучлах амар байгаагүй.

-Таныг маршал Г.Дэмидийн хамаатан гэж сонссон. Тэр тухай ярилцаж болох уу?
-Миний ээж Богдановын Зина буюу Дэжид (монгол нэр нь) Маршал Г.Дэмидийн гэргий асан Б.Навчаагийн төрсөн эгч байсан юм. 1937-1940 оны хэлмэгдэл маршалын гэр бүл, бүх төрөл саданг ураг удмаар нь устгасан. Маршалын гэргий Навчаа, миний ээж Дэжид хоёр жирэмсэн байхдаа баригдаж, Навчаа буудуулсан. Жирэмсэн эмэгтэйг буудсан жигшүүрт хэрэг Монгол, Албани хоёроос өөр улсад гараагүй. Хөөрхий Навчаа эгч минь “Байз, үсээ засаадахъя” гэж хэлээд буудуулсан гэдэг. Мөн миний аав Цэргийн төв клубын дарга, хорооны комиссар Баторуныг цаазалсан. Маршалын аав Гэлэгдорж, ах Надмид, дүү Ойдовпунцаг, миний аав, манай ээжийн ах П.Богданов, Навчаа эгч болон ээжийн хэвлийд байсан хоёр хүүхдийг тооцвол Г.Дэмидийнхнээс нийтдээ 10 хүн хөнөөгдсөн юм.
-Ээжийг чинь яаж шийтгэсэн юм бэ? Ямартай ч буудуулаагүй бололтой?
-Ээжид маань эхлээд цаазаар авах ял оноосон ч том гэдэстэй байсан тул 10 жил хорих ялаар шийтгэсэн. Шоронд төрсөн хүүхэд нь хүн болж чадаагүй. Харж хайхрах хүнгүй учир би 1940-1941 оныг ээжтэй хамт шоронд үдсэн. Ээж Жанжин Сүхбаатарын нэрэмжит Бага даргын сургуулийн анхны багш байлаа. Энэ үедээ Сүхбаатарын хүү Галсанд хичээл зааж байсан гэдэг. 1937 онд аав, ээж, бусад хамаатан саднаа баригдахад маршал Г.Дэмидийн хүү Элбэг бид хоёр орох орон, идэх хоол, өмсөх хувцасгүй гудамжинд хаягдсан. Тэгэхэд би долоотой, Элбэг ах 11 настай байж. Бүтэн өнчирсөн бидний бага нас хэлмэгдлийн хар шуурган дор сэтгэл санааны асар их дарамтанд өнгөрсөн. Хүний хамгийн үнэтэй юм бол хорвоод ганцхан олдох амь, хамгийн хүнд хэлмэгдэл бол хилсээр цаазлагдах явдал. Үрэгдэгсдийн алтан амь эргэж олдохгүй ч үүрд нөхөж баршгүй уршгийг үлдэгсдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд үлдээн зовоодог юм байна. Ийм зовлонг би эдүгээ хүртэл 70-аад жил тээж, бүх насаараа дотор минь бөглөрч явна даа.
-Дэмид жанжны хүү Элбэгийн талаар тодорхой зүйл байдаггүй. Ямархуу амьдрал туулсан бэ?
-Хүний хувь заяа гэдэг бас их сонин. Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин байгаад эсэргүү гэгдсэн Г.Дэмидийн үр сад, төрөл гэж муугаа үзэж явсан Элбэг ах бид хоёр хожим цэргийн болж, ахлах офицер болтлоо ажилласан юм шүү дээ. Элбэг ах БХЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга, би гадаад захиалга хариуцсан офицер байгаад хоёул дэд хурандаа цолтой тэтгэвэрт гарсан. Гэхдээ би ахаас өмнө армид ирсэн. Элбэг ах МУИС төгссөн, орос хэлний сайн орчуулагч байлаа. Тэрээр бас армийн Улс төрийн газар ч ажилласан. Түүнээс өмнө 1 дүгээр 10 жил, УБДС, ЦЕДС-д багшилж байсан сайн сурган хүмүүжүүлэгч. МАХН-ын их хурал, олон улсын чанартай хуралд орчуулагч хийдэг чадварлаг цөөн орчуулагчийн нэг явсан. Гар ноорог хийхгүйгээр орос бичээчид шууд хэлж бичүүлдэг байсан гэдэг. Бас мото спортын мастер. 1990 онд өөд болсон. Одоо бодоход тогтсон амьдрал муутай хүн байжээ. Нэг хүүтэй байсан, тэр нь ч өөд болсон. Маршалынхан удмаараа цэргийн хүмүүс. Гэргий Навчаа нь Цэргийн төв эмнэлэгт шинжээч байв. Манай гэр бүлийнхэн гэрт нь их очдог сон. Маршалынх одоогийн Вьетнамын ЭСЯ байгаа 2 давхар байшинд амьдардаг байлаа.
-Та ер нь яаж яваад цэргийн хүн болчихсон юм бэ? Өөрийн санал хүсэлтээр үү?
-Ээжтэй хамт хоригдож байсан Цэрмаа гэдэг буриад бүсгүй суллагдахдаа намайг үрчилж аваад явсан юм. Эргээд сургуульд орж идэвх чармайлттай сурсаар 10 дугаар анги онц дүнтэй төгсөж, Ленинградад эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Өөрийн санал хүсэлтээр армид ороогүй ээ. МАХН-ын Төв Хорооны томилолтоор 1961 онд цэргийн хүн болсон. Тэр үед дээд боловсролтой хүмүүс Төв Хорооны мэдэлд байлаа. Цэргийн удирдах байгууллагад дээд мэргэжилтэй, орос хэл, бичиг сайн мэддэг хүн хэрэгтэй гэхээр нь намайг томилсон юм билээ. Ингээд армийн зэвсэг, байлдааны техникийн гадаад захиалга гэх маш нууц зэрэглэлтэй, өндөр хариуцлага бүхий онц чухал ажлыг 26 жил эрхэлсэн. Цэрэг армиа тухайн үеийн шинэ зэвсэг, техникээр шинэчлэн хангах үүргийг биелүүлж байснаараа би бахархдаг. Төмөр замаар өдөр, шөнөгүй ирж байсан зэвсэг, техникийг хүлээн авах, армийн анги нэгтгэл, Хилийн цэрэг, НАХЯ-нд хуваарилах, хойш нь их засварт явуулах, буцааж хүлээн авах гээд бүх л ажлыг би хянан удирдаж, гэрээ захиалга хийж байлаа. Мөн зэвсэг, техникийн засварын завод 165 дугаар ангийг анх байгуулахад тоног төхөөрөмжийг нь, Цэргийн госпиталийг Оросын хөрөнгөөр барихад бүх хангалтыг нь хариуцаж байсан. Бүх төрөл, мэргэжлийн цэргийн зэвсэг, техниктэй холбоотой чухал ажлыг он удаан жил биечлэн хариуцсан эмэгтэй ахлах офицер БХЯ-нд надаас өмнө байгаагүй, надаас хойш ч байгаагүй. Үүгээрээ би их бахархдаг. Анх би АТУГ, дараа нь Оперативын газар, БХЯ-нд ажилласан.
-Маш чухал ажил хариуцдаг байсны хувьд Монголын анхны бүсгүй хурандаа болох боломж байжээ дээ?
-Тэр үед эмэгтэй хүн гээд хурандаа цол өгөөгүй. Гэхдээ хаана ч явсан намайг мэдэх хүмүүс хурандаа гэж дууддаг юм. Зарим нь эмчээ гэж бас дуудна. Тэр үед ахлах офицер эмэгтэй ховор байсан учир ихэнх хүмүүс намайг Цэргийн госпитальд их эмч байсан гэж боддог нь сонин. Миний бүх ажил алба орос хэл дээр явдаг байлаа. 1985 онд л бүх зэвсэг, техник ирж дууссан. Энэ хугацаанд би бүтэн хэлтсийн хэмжээнд хийх ажлыг ганцаараа гардаж хийсэн дээ. Бүсгүй хүнд ахадсан албаа гайгүй биелүүлсэн учир цэргийн цол, одон медаль бишгүй л хүртсэн. Алс холын Америк тивээр аялж, Кубын цэргийн амралтанд нөхрийн хамт амрах эрхийн бичгээр шагнуулж явлаа. Ингэж мандаж явсан би нэг л өдөр Хятадын тагнуул болдог юм байна. Эцэг эхийг минь хэлмэгдүүлсэн 1937 оноос хойш яг 50 жилийн дараа 1987 онд шүү дээ. Хүн сайн сайхан явахын хэрээр өөртөө дайсан цуглуулдаг гэж үнэн юм билээ. Ажил төрөл нь гайгүй надад атаархсан хэсэг хүмүүс 1986 оноос надаар оролдож эхэлсэн. Цэргийн нууцтай холбоотой чухал ажил дээр нам бус хүн ажиллах ёсгүй гээд шагнагдах байсан Цэргийн гавьяаны улаан тугийн одонг хаслаа.
-Аав маань 1992 онд, ээж минь 1995 онд л цагаатгагдсан тул тухайн үед намд орох боломж надад байгаагүй. Тэгээд 1987 онд ажлаас хүчээр зайлуулж, тэтгэвэрт албадан гаргаад НАХЯ-ны мэдэлд өгсөн. Товчоор хэлбэл БХЯ намайг тэтгэвэрт бус шорон руу үдэж гаргасан хэрэг.
-Цаг үеийн уур амьсгал зөөлрөх тийшээ хандаж байсан болохоор арай ч шоронд хийгээгүй биз дээ?
-Хятадын тагнуул гэж олон сарын турш НАХЯ мөрдөн байцааж, эрүү үүсгэн шоронд хорихыг оролдсон. Аймаар байгаа биз. Хийсэн хэрэггүй ядарсан бүсгүй би хоёр нүд дүүрэн нулимстай л гэртээ ирдэг байлаа. Надад түшиг болж явсан хань минь тэр хүнд үед хорвоог орхиж, хэдэн өнчин хүүхэдтэйгээ би үнэхээр зовсон. Нөхөр маань Төмөр замд ажилладаг байсан юм. Төмөр замын байранд амьдарч байсан бид бас хөөгдлөө. Тэр үед үхмээр санагдаж байсан үе олон ч тэрсхэн хэдэн хүүхдээ өрөвдөөд чадаагүй юм. Зовлон уул овоо шиг байсан ч зовлого хүрэлцдэг, нулимс нуур шиг байлаа ч дуусдаг гэдэг үнэн юм байна лээ. БХЯ-ны хэсэг хүмүүс нууцынхантай эвсэж, манай хороо, захиргаанаас ардын төлөөлөгчид оролцуулж, их сүр бадруулан 37 оныг санагдуулам нэгжлэгийг гэрт маань хийсэн. Миний уншдаг орос номуудыг хуудас бүрээр нь эргүүлж шалгаад, хамаг эд юмсыг тараагаад хаячихсан. Гэхдээ хувь заяа намайг түшиж НАХЯ-нд мөрдөгдөж байх үед буюу 1987 оны 11 сард Октябрийн хувьсгалын 70 жилийн ой тохиож, өршөөлийн зарлиг гарахад надтай холбоотой хэрэг нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Хэлмэгдүүлж гүтгэлээ гээд би армидаа гомдоогүй. Харин сүүлийн хэдэн жил огт мартсанд нь жаахан гоморхдог л юм.


Wednesday, April 29, 2020

85. "Cуух, яарах тэмцэх....".

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 85. "Cуух, яарах тэмцэх....".

/...Яахав, Япон гэх мэт хүчирхэг том орнууд иргэдээ татлаа гэсэн мэдээлэл гарч л байсан. Гэхдээ манайх шиг хүнээ авах гээд зорьж ирсэн ийм жижиг улс үнэхээр байхгүй.../ 
Нөгөө мөнгө, материалыг л яриад байна. Нөгөө л, буддын шашны нөлөөгөөр үүссэн  өөрийгээ, өөрсдийгээ доорд үзэх сэтгэхүй.

Уугуул нутгийнхаа 75%-ыг  алдсан ч өнөөдөр дэлхийд 19-р том нутагтай Монгол Улсын монголчуудын амны уншлага нь "-манай Монгол жижигхэн". 
Гадаадынхан монголчуудын ингэж ярихад гайхдаг. 

Гэтэл дэлхийнхэн аливаа улс, үндэстнийг, бас түүний ирээдүйг нутаг дэвсгэрийнх нь хэмжээгээр нь, түүний санаархлаар нь хэмждэг.

Хэдэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх залуу - Монгол Улс энд тэнд шоволзоод байх хэрэггүй- хэмээн ТВ-ээр зөвлөж байв. Шоволзох= хүүхэд, жижиг амьтан нуугдан толгойгоо цухалзуулахыг хэлдэг. Баавгай, чоныг цухуйв гэхээс биш, шоволзов гэдэггүй. Тэхлээр, тэр ноёныхоор бол, Монгол Улс туулай шиг жижиг улс, тийм учраас хяран хэвт гэв үү?.

Монгол баавгайн дайтай дүнхийхээ болиод удсан  ч,  дэрсний цаана нуугдчих туулай болчихоогүй байна. Монгол Улс өнөөдөр банхарын дайтай биетэй байна.

/...Яахав, Япон гэх мэт хүчирхэг том орнууд иргэдээ татлаа гэсэн мэдээлэл гарч л байсан. Гэхдээ манайх шиг хүнээ авах гээд зорьж ирсэн ийм жижиг улс үнэхээр байхгүй...
...Би 22 хоногийн ариун цэврийн сургалтад суусан юм шиг л болсон. Шалны мод хугарчихсан байхад түүнд гомдоллохгүй мөлхөж, өрөөний жорлонг хүртэл гэртээ аяга таваг угааж байгаа мэт зүлгэх тэр асрагч ариутгагч эгч нараас маш их зүйл сурсан.../
https://ikon.mn/opinion/1v7w

Гэтэл яарах ёстой болохоор монголчууд яарахгүй, бүүр  удаашрана, бараг л биеээ үнэлээд суучихна. Үндэснийхээ эрх ашгийн тухай яриа болбол манайхан ойлгохгүй түвд ном, фин үлгэр сонсож буй мэт  гөлийчихнэ...Оршихын төлөө эдийн засгийнхаас өөр ямар ч тэмцэл хийдэггүй монголчууд манжуудын мөхлийнхөө өмнө үзүүлж байсан шинжүүдийг харуулж эхэлсэн мэт. Манжууд бараг 300 жил хятадуудыг дарлаад юунд хүрэв. Өөрсдийгөө үгүй хийсэн. Манжууд яарсан ч яарсны нь хэрэг гарсангүй. Монголчууд бас яарч Египет, Вьетнам хүртэл дайтсан ч түүнийх нь хэрэг гарсангүй.


Социализмын үед оновчгүй ч гэсэн монголчууд нэгдсэн үзэлтэй байсан. Монголд ямар үзэл бодолтой нь мэдэгддэггүй, эсвэл ямар ч тогтсон, нэгдсэн үзэлгүй, тэр ч бүү хэл сүүлийн уншсан, сонссон юмаар үзлээ хийдэг хүмүүс бий. Монголчуудад олон ургалч үзэл зохихгүй бөгөөд энэ нэрээр үндэстнийг задалсаар байна. Олон ургалч үзэл гүүр барих, ноос самнахад хэрэгтэй ч үндэстнээ хамгаалахад  олон ургалч үзэл байж болох үү? Үндэстний язгуур эрх ашгын төлөө тэмцэлтэй монголчууд тааралдахаараа дорхноо хулхидах, хойш суух байдал руу орж “-тэгж байгаад яриарай, яриарай, тэгж байгаад уулзая” хэмээн зугтаах аяс руугаа орно.

Хэлэн дахь удаашрал: Монголчууд дэмий, олон сул яриатай. Урт хэллэгүүдийг богиносгож, хүүхдэд аль болох богино нэр өгъе. “Цахим” гэж богино үг зохиосон нь оновчтой болсон. Энх гээд л болох байтал “энх тайван” хэмээн сунжирсан. “-д талархал илэрхиййлье – гэхийн оронд “-талархал илэрхийлэх нь зүйтэй гэж бодож байна” хэмээн шаардлагагүй удааширдаг. Жишээ нь, "энх" гээд үг байсаар байтал заавал уртасгаж "энхтайван" гэх, "албан борлуулагч" гэхэд л хангалттай байтал "албан ёсны гэрээт борлуулагч" хэмээн удаашрах гэх мэт. "Баярлалаа" нь байсаар байтал заавал "За баярлалаа" гэцгээн удааширдаг.  Монголчуудын бодлыг удаашруулж байгаа “за яахав дээ”, “болох байлгүй дээ” гэх мэтийн хэллэгийг монгол хэний үгсийн санаас хасах хэрэгтэй. Хэт урт, болхи нэр, хэллэгүүд монголчуудын амьдралын эрчмийг удаашруулж байна.

Бүх дэлхий Хятадыг ганцхан үгээр "China", "Китай", "Cina", "La Chine" гэдэг атал манайхан "Бүгд Найрамдах Хятад Ард Улс" хэмээн нойр хүргэмээр удаан дуудахыг нь завтай байна гэх үү, бялдуучилж, дотносож байна гэх үү.

"Удаан" спортыг халах: Бөхчүүд тэврэлцээд бясалгаж, зүүрмэглэж байгаа юм шиг хөдлөлгүй удаан зогсдог нь үндэстний сэтгэхүйд муугаар нөлөөлж байна. Өөрөө хөдөлгөөний дутагдалд орсон барилдаан, спорт гэж байж яаж болох билээ. Монгол бөх чинь өвөг бидний дээдсийн үүсгэсэн тулааны урлаг байсан. Гаднын тулааны урлагын сэтгүүлүүдэд манай барилдааныг оруулсан байдаг. Дайчин гарал үүслийг маань нь бодсон хэрэг биз. Гэтэл гадныхан Монголыг ирж зарим бөхчүүдийн унтаа барилдааныг үзээд гайхдаг, сэтгэл жаахан гонсойдог. Манай удаан барилдаан яав ч тулааны төрөлд багтахгүй мэт. Юу сайндаа л тэдний хөтөч номуудад гол төлөв хэн нэгэн шалхайсан харвинтай бөхийн зургыг тавьсан байдаг нь үүний илрэл боловуу. Монгол бөхийг хурдтай, идэвхтэй, байнга хөдлөхийг шаардсан /10 секундээс дээш хөдөлгөөнгүй зогсвол шууд торгодог тулааны спорт болгох хэрэгтэй. Амалдагыг бүр мөсөн халж, зөвхөн оноолтоор барилдуулдаг болбол монгол эрийн язгуурын араншинг хордуулж байгаа найраа алга болно. Одоо эхлүүлээд буй дэлхийн монголчуудын барилдаанд унтаа барилдааныг татан оруулж яав ч болохгүй. Дэвэлт нь л гэдэстэй бөхчүүд хийж чадахааргүй болгох хэрэгтэй. өвөрмонгол барилдаанд гэдэстэй бөх барилдахад хэцүү. Нум сум харвахдаа ч хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй байг, эсвэл хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй байдлаас онож байж сая эрхий мэргэн гэгдэж байвал яасан юм бэ. Манай өвөг дээдэс үхсэн, унтсан, татсан дайсантай тулгарна гэж хөдөлгөөнгүй байг харвах сургууль хийж яваагүй болов уу.

Төрийн Дуулалыг хурдатгахаас эхлэх: Амьдралын шаардлага, ирээдүйн дуудлагаар Монгол Улсад байгаа нойрмог бүхнийг сэрээх, удаан бүхнийг түргэтгэх үйлсийг юуны өмнө Төрийн Дуулалаа одоогийнх шиг хэт удаан, нойрмогоор гүйцэтгэдгийг болиулж, харин илүү түргэн эрчимтэй болгож үндэстний сэтгэхүйд нөлөөлөхөөс эхлүүлъе. Казакстаных эрчимтэй цоглог. Манайх шинэ аяыг зохиох хэрэггүй. Одоогийнхоо түргэсгэхэд л болно. Төрийн дуулал бол монгол хүний бүрээн дуу байх учиртай. Жишээ нь, Чеченүүд цаг үеийн шаардлагаар төрийн сүлднийхээ хэвтээ чоныг, өндийж буйгаар өөрчилж байсан. 
Урьд нь бөөгийн түргэн эрчимтэй хөдөлгөөн, баатруудын бүрээн дуу мэт нь монголчуудыг хурцалдаг байсан бол одоо. Буддын шашныг шүтсэнээрээ болдог бол түвдүүд өдийд цэнгэлийн манлайг эдлэж байх ёстой.