Thursday, June 4, 2020

96. "Гавьяагаа дээрэмдүүлсэн Тогтох, Дамбийжаа, Цэвээн, Унгерн, Резухин..."

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд.  96. "Гавьяагаа дээрэмдүүлсэн Тогтох, Дамбийжаа, Цэвээн, Унгерн, Резухин... "



Зураг дээр голд нь: Хятадын 15000 цэргийн командлагч Сюй шужан Монголын Автономит төрийг устгасан ёслолын дараа.
--------------------------
1921 оноос эхлэн сурталчилсан, -"Сүхбаатар, Чойбалсан, Хатанбаатар гурав Монголын тусгаар тогтнолыг байлдан авч бидэнд өгсөн" гэх улаан өгүүлбэр өнөөдөр ч монголчуудын ихэнхийн тархинд шигдээстэй хэвээр.
Харин Дамбийжаа, Унгерн нарыг хулгайч, харгис, урвагч хэмээн цоллонгуутаа тэдний гавьяаг хулгайлахыг нь хулгайлаад, дээрэмдэхийг нь дээрэмдчихжээ.
 
Энхбилэгийн Тогтох, Төмөрийн Даваа буюу Дамбийжаа,  Гомбожавын Лувсанцэвээн, Барон Унгерн, Борис Резухины... гавьяаг Х.Чойбалсан өөртөө, үлдсэнийг нь Сүхбаатар, Магсаржав, Цэрэндорж... нартаа хуваагаад өгчихжээ.

-----------------------------------------------------------------------------------

 1. Богд Хаант Монгол Улсын Зоригт Баатар Энхбилэгтийн Тогтох/1863-1922.9.01/.
 /...танай Богдыг гамингийн гарт ороод амь мэгдэж байхад би цэргээн явуулж хүчин хавсран амийг нь авалцсан нь ийн өшөө болох буюу тийм сайн юм болбоос юунд гамингийн гарт орсон буй. Хэрэв намайг ийнхүү хэлэв хэмээвээс та нар явчихсан гамингуудыг хэлж алуулсугай.../ Богд Хаант Монгол Улсын Зоригт Баатар Энхбилэгтийн Тогтох/1863-1922.9.01/.


Зураг дээр: Богд Хаант Монгол Улсын Зоригт Баатар Энхбилэгтийн Тогтох ба эхнэр Алиахүү/голд/.
-----------------------------------------------------------------------------------------

2. Богд Хаант Монгол Улсын Догшин Ноён Хутагт Дамбийжанцан/Дамбийжаа/ буюу дорнын говийн Төмөрийн Даваа/1872орч-1923.1-р сар/

-1912 онд Ховдыг чөлөөлөх болоход Монголд Дамбийжаа шиг хэрэгтэй хүн байгаагүй атал...
 Тэр яргачин байгаагүй, тэр халимаг байгаагүй. Тэр дорнын Говьд мэндэлсэн хүү, бага залуу наснаасаа дээрэлхүүлсэн монголчуудыгаа өмөөрөн тангууд/түвд/, хятад, салар буюу хуй хуй/дунган/, киргизүүдтэй/1922 оноос казак "болсон"/ тэмцэж явсан, ар Монголыг чөлөөлөх тэмцлийг эхлүүлсэн аймшиггүй баатар байв.
--------------------------------------------------------------
/Дамбийжанцан ламаас орос Алексей Бурдуковт гүн хүндэтгэл илэрхийлэн амрыг нь эрж байна.
Завшааныг ашиглан таны тэнхээ лагшинг лавлан ажил хэргийн тань байдлыг лавлая...
Тийм болохоор түшмэл ноёд бид 7000 орчим цэрэг цуглуулж, амдахаар хөдлөх гэж байна. Би ч ойрын үед мордоно. Танай Цагаан Хаанаас бидэнд туслуулахаар 500 морьт цэргээ илгээсэн нь Улиастайд ирчихээд байна...
сар, өдөр байхгүй./1912-1913 оны өвөл /

...Миний бие 2 жилийн турш Хятадтай байлдан тулалдаж, эх орноо Хятадын дарлалаас ангижруулан, Монгол Улсад асар их буян үйлдэж, дайны явцад суманд өртөн шархтан Монголын төлөө хайрлаагүй атлаа ийнхүү зовж шаналж байгаадаа тун ч их гомдолтой байна.
Энэ жил намайг цагдаагын хяналтаас гаргаж байгаа ч би Монголд очихгүй. Би эх орондоо сайн үйл л бүтээж яснаас биш, муу юм хийж  байгаагүй атал миний эх орон арга ядаж байхад минь огтхон ч ойшоож, хамгаалж өмгөөлсөнгүй. Алтай нутгийнхнийг гэгээрсэн сайн хүмүүс болоосой гэсэндээ би сургууль хүртэл байгуулж байсан атал Алтайнхан ч, нийт Монгол ч намайг өмгөөлсөнгүй... 
1917.6.30 
Дамбийжанцан. 
г. Астрахань.
4-ая часть,
Садовая улица с аптекой,
дом Вереника./

------------------------------------------------------------------
Дамбийжаа халимаг хүн байгаагүй:

"...Түмэн гүнийхээс гарч, хоёр ламын гэрт орлоо. Тэнд 40-45 эргэм насны, тарган, чийрэг бадриун биетэй, өргөн шанаатай, зоримог байрын дугуй нүүртэй, өндөр духтай, гялалзсан нүдтэй, багавтар эвдэрсэн хамартай, тийм ч учраас жаахан гуншаадуу дуутай нэгэн эр байна. Хүрэн улаан өнгийн орос драпаар оёсон, хар захтай, өргөн ханцуйтай, нударгагүй дээлтэй байх нь төвд ламтай адил боловч орос бахиал савхин гуталтай, дээлийн захны цаанаас улаан эмжээртэй хар ногоон өнгийн хуучирсан цэрэг мундирийн зах цухуйж харагдана. Хоёр дахь лам нь аж ахуй хариуцсан хүн бололтой. Ламын  ярианы аялгуу бол халх ч биш, ойрад ч биш, холимог янзтай ажээ. Гэрийн хананд маузер буу өлгөөтэй байх ба хоёр ширхэг тэмээний тохош байна. Ахлах лам өөрийгөө Даваа, туслахыгаа Жимбэ гэж нэрлэв... Сүүлд Жаа лам/Дамбийжанцан/ гэж олонд алдаршсан хүнтэй би ингэж танилцсан билээ.
...Лам заримдаа зурагтай сонин сэтгүүлийг гэртээ аваачиж үздэг байсны нарийн учир бол нутгийн ардуудын дотор өөрийгөө орос хэл бичиг мэддэг гэсэн нэр олох зорилготой байжээ. Үнэхээр хэд хоногын дараа нутгийн ардууд ламыг оросоор ярьдаг юм уу гэж надаас асуух болж, намайг үгүй гэж хариулахад тэд жуумалзан инэлдэнэ. Иинхүү Дамбийжанцан оросоор ярьдаг гэсэн цуу яриа дэлгэрэв. Би хоёр жил түүнтэй ойр танил байхдаа оросоор ярихыг нь сонсоогүй юм. Тэрээр зарим нэг орос үг мэддэг, зарим яриаг муухан ойлгодгоос цаашгүй байсан байх. Харин 1914 онд баривчлагдан Оросын шоронгуудыг дамжин хоригдож, цөлөгдснийхөө дараа эргэж ирэхдээ оросоор сүрхий ярьдаг, бас муухан бичдэг болсон байв. Би түүнтэй анх танилцахдаа хаанаас ирсэн, хэн гэгч болох, хэрэг зорилго юу болохыг хэлүүлэх гэж олонтаа оролдсон боловч мэдэж чадаагүй юм...
Төмөржин баривчлагдаж, Магсаржавын отряд ирсний дараа дайн болох нь гарцаагүй болж, тэгээд Үрүмчи болон Шар Сүмээс хятадын нэмэгдэл ирэхээс өмнө бүх нийтийн дайчилгаа хийх нь чухал байв. Чухам ингэж байх үедээ Дамбийжанцан надад өөрийн намтрыг ярьсан юм. Түүний хэлснээр, Улиастайгаас Хаалган орох зам дээр, Түшээт хан Аймгийн Бадрах гүний нутаг Ашиг Хурган чулуу\одоогийн Дорноговь Аймгийн Мандах сумын нутаг/ гэдэг газарт төрсөн. Долоон настай байхад түүнийг Долнуур дахь Шар Сүмийн хийдэд суулгажээ. Дараа нь Жанжаа хутагтын мэдэлд очиж, удалгүй тэндээ Да ламын тушаалд дэвшжээ. Тэгээд Төвдөд очиж хэдэн жил суусан ба Агваан Доржиев болон Оросын бусад жуулчидтай уулзаж байсан гэж ярив...". А.В Бурдуков. Хуучин ба Шинэ Монголд". 

Дамбийжаа даан ч даруу хүн байж дээ:"...Миний бие 2 жилийн турш Хятадтай байлдан тулалдаж, эх орноо Хятадын дарлалаас ангижруулан..." гэжээ. Цэрэг удирдаж явсныгаа л хэлж. Үнэндээ тэр бага залуугаасаа монголчуудаа өмөөрч, партизанчилж явсан.


1912 онд Ховдыг чөлөөлөх болоход Монголд Дамбийжаа шиг хэрэгтэй хүн байгаагүй атал...
Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх" номоо 1942 онд Чойбалсан бичүүлсэн гэдэг. Түүнд нь Дамбийжаа-ийн тухай нэг ч үг, өгүүлбэр байдаггүй ажээ.
1922.10.07-нд Дамбийжааг устгах тухай Ардын Засгийн Газарын захирамж гарч түүнийг биелүүлэх ажиллагааг С.Магсаржав удирджээ.


Партизан З.Галсанжамц:
“Хатанбаатарын тушааснаар ... улаан өнгийн тэрлэг олж өмсөөд Балжинням гэдэг хүний хамт Дамбийжанцан ламыг тагнахаар явав. Балжинням Цонжийн чиглэлд явсан ба би Засагт ханы хүрээн дээр очиж суув. Тэнд Дамбийжанцан ирж ном тавина гэх мэдээ байсан юм. Би монгол бичиг мэдэхгүй дүр үзүүлж Засагт ханы тамган дээр бичиг заалгахаар ирсэн хүн болж байв. Бас тамгын туслагч Чойжилжав гэдэг баян айлын малыг хариулах зэргээр хэдэн сар зарагдаж байгаад цааш явах бодлогыг өвөрлөж Бигэр номон ханы хийдийн цамыг тохиолдуулан очив. Тэнд Дамбийжанцан ирж ном тавихад би түүнд мөргөв. Ямар хэлтэй хүн болохыг мэдэхээр амьдын ерөөл айлтгасан чинь үг ярьсангүй. Дамбийжанцан баруун гараа өврөөс үл авах бөгөөд зүүн гартаа эрээн хошоогоор ороосон мод бололтой юмаар адис тавьж байв. Харин Дамбийжанцангийн дагуул 30 шахам лам хувцастай хүмүүс нь том хутгатай, дээлийн дотор маузер буутай явдаг байв. Эдгээрийг мэдээлэхээр хүний морь хулгайлан унаж Улиастайд очоод Хатанбаатарын талын итгэл бүхий хүнд хэлээд буцдаг байв” гэжээ.
-------------------------------------------------------------------------------
3. Богд Хаант Монгол Улсын Чин ван Гомбожавын Лувсанцэвээн буюу Цэвээн Тэргүүн\1869-1922.8.30\.
“...Монголыг харгис хятадын дарлалаас ангижруулан хамгаалж, тохинуулахын тухай цэрэг авч Хүрээнд орох зорилго бүхий тул олдвоос Богд хаантнаа зөвшөөрөл олгож хариу ирүүлэх ажаамуу”.
/Балдан Бэрээвэн хийдийн тэнд Азийн Морьт Дивизийг тосч авсан Цэвээн тэргүүн Зүүн хүрээний цорж лам Дэндэвдоржоор дамжуулан Богд хаанд хүргүүлсэн орос, монгол хэл дээрхи бичиг/. 

1921.3.15  -нд МАН-ын Төв Хороо, намын бүх хэргийг Ерөнхийлэн захирах газрын хамтарсан албан бичиг:
"Оросын цагаан намын цэргүүдийг Барон Унгерн тэргүүлэн, Монголын олон ардын учир мэдэхгүй бүрхэг харанхуйгаар иш татаж, "Монголыг Хятадын харгис эрх мэдлээс ангижруулмуй" хэмээн их үгийг хэлж, Цэвээн тэргүүн, Тогтох тайж, Дугар мээрин зэрэг буруу зөвийг мэдэхгүй, урьд хойдыг хянахгүй, хэдхэн хөгшин хүмүүс лүгээ сүлбээлхийлэн цөмрөн орж ирээд Засгийн эрх мэдлийг хүчээр эзэрхэн... учир хэрхэвч үндэстний их хэргийг бүтээж үл чадмуй".

“... Ардын цэргийг Хүрээнд орж ирэх тулгамдсан цагт тусгай хүн зарж, барон Унгернд захиа нэвтрүү­лэн талархсан учирт буруушааж, түүний биеийг барин үүрд хорих ял оноож байснаа удалгүй 1921 оны 8 сард Бодоо нарын хэргийн өмнөхөн санаа хорсож, гадаад улсаас тусламж эрэх буюу баруун хязгаар Хятад, Монголын хилийн орчим сууж дотоод гадаадын хүн газар орныг түйвээж бүхий харгис Дамбийжанцанг урьсан хэмээн 1922.8.30-нд цаазалжээ.

-----------------------------------------------------------------------------


                                  Монголыг аварсан Барон Унгерн. 

"Зөвлөлт Оросын Бүрэн эрхэт төлөөлөгч Ф.И Гапоноос хүсэх нь.
...Зөвлөлт Оросын эрхэм хүндэт түшмэл Танд яаралтай элч довтолгон, үймээн самуунтай тэмцэхийн тулд цэргийн ангийг Оросын хилээс гадагш 50 хятад ли/оросоор 25 верст/ Монголын Түшээт хан аймгийн нутагт оруулаад, үймээн дарагдмагц буцаан гаргахыг гуйх нь миний үүрэг гэж би үзлээ...".
Ерөнхий амбан сайд Чен И. 
1920.2.19".
"Барон Унгерны тухай баримт, дурдатгалууд", С.Л Кузьмин, МонСудар./хуудас 87.

Friday, May 29, 2020

95. "Чингис Хаан хальт сэрвэл...".

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 95. "Чингис Хаан хальт сэрвэл юунд хамгийн их гутрахсан бол?".

Та гэж бичээд хайлт хийвэл үй олон материал гарах бөгөөд бүгд хазаруудыг  монголчууд, Чингис Хаантай/Because of their ethnic and religious identity, the Hazaras, believed to be descended from Genghis Khan, who invaded Afghanistan in the 13th century, have long been persecuted in Afghanistan/. https://www.businessinsider.com/hazara-people-fear-taliban-hatred-of-their-mongol-looks-and-shia-faith-2021-8

Эзэлсэн дайдыг маань эргүүлээд  алдсан байна-гэж  Их Хаан тэгтлээ гутрахсан гэж үү? Үгүй байх аа. 
Харин, хүний нутагт үлдсэн цэргүүдийнх нь үр сад гадуурхагдаж буйг Монгол Улс нь өчүүхэн ч тоохгүй байгаад л Тэр хамгийн ихээр гутрахсан болов уу.


Зураг дээр: 9 настай Шукрияа охиныг Талибан/Исл.Улсын яргачид толгойг нь таслан хөнөөснийг  эсэргүүцсэн жагсаал Афганистанд.
...Дундад зууны үеийн Монгол цэргүүдээс гаралтай Хазаруудын эсрэг дайралт удаан хугацаанд үргэлжилж байна...
But the targeting of the Hazaras, a community that traces its roots to the medieval invasions of the Mongols, is a long-running crisis...
https://www.washingtonpost.com/news/worldviews/wp/2015/11/12/the-beheading-of-a-9-year-old-girl-prompted-huge-protests-in-afghanistan/




Зураг дээр: Хазара сурагчид.
--------------------------------------------------------
Пуштун, кучи нарыг л жинхэнэ афганчууд гэж үздэг талибанчууд: -узбекүүд  Узбекистан руу, тажикууд Тажикстан руу, туркменүүд Туркменистан руу яв, харин хазарууд там руу тонил - гэж орилох дуртай байв. Арай боловсролтой пүштүн нь -Та нар Монгол руу зайл -гэдэг ажээ. Харин Дэлхийнхэн Монгол Улс өөрийн ах дүүсээ тоодоггүйг огт ойлгодоггүй. 

Монгол Улс дэлхийгээс ичих ёстой. 

Тийм учраас хазарууд Монголоос бусад руу -Европ, Индонез, Австрал руу явган, завиар, машинаар тутаасаар. Үлдсэн нь гадуурхал, хавчлага, хүчирхийлэл, хядлага амссан хэвээр...

Wednesday, May 20, 2020

94. "Tалийгч" гээд тоохоо больдог...".

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 94. "Tалийгч" гээд тоохоо  больдог..."

2019 оны 8-р сард ОХУ-ын Дорнод Цэргийн тойргын эрлийн баг 1939 онд Халхын голд амь үрэгдсэн 17 цэргийн шарилыг олж хүндэтгэлтэйгээр оршуулав. Халхын голд Зөвлөлтийн 2028 цэрэг сураггүй алга болжээ. Тэнд өнөөдөр 1900-аад цэргийн нь оршуулагдаагүй шарил байх ёстой. Орос Улс тэднийгээ хайсаар байна. 
/По данным Института военной истории (ИВИ) советские войска в ходе боев на Халхин-Голе (с 21 мая по 15 сентября 39-го года) понесли следующие потери: Убито, умерло от ран и болезней - 7.632 человек; Погибло в катастрофах - 43 человека; Пропало без вести - 2.028 человек/.
---------------------------------------------------------------------
Таныг нас барангуут "талийгч" гэцгээгээд танихаа больж эхлэнэ. Юун 9 үе. Нэрийг чинь ч хэлэхээс цээрлэдэг. "Талийсан" өвөөгийнхөө нэрийг сонирхоогүйгээ оросууд, социализм, коммунизм руу чихэж мэднэ. 
Харамсалтай нь, энэ бол Манжийн үед монголчуудад суулгасан эмгэнэлтэй, хорлонтой араншины нэг. Монголчууд хурдан адууны удам судрыг л бүртгэхээс биш, баатар хөвгүүдээ талийгч гээд тоодоггүй. 

1912 онд Ховдыг хятадуудаас чөлөөлөх болоход Дамбийжаа шиг хэрэгтэй хүн Монголд байгаагүй. Гэтэл өнөөдөр харийн харанхуй агуулахад байгаа энэ баатарын толгой Монгол Улсад АНУ-аас авчирсан үлэг гүрвэлийн ясны үртэсийн чинээ, Европоос авчирсан тахийн туурайн чинээ ч үнэгүй байна. Учир нь тэр үзмэр монголчуудад доллар оруулахгүй учраас. 
Уг нь Монгол Улс баатарынхаа толгойг авчирч Ховд хотод, үгүй бол төрсөн нутагт нь: Улиастайгаас Хаалган орох замд байх Түшээт хан Аймгийн Бадрах гүний хошуу буюу Дорноговь Аймгийн Мандах сумын нутагт байгаа Ашиг Хоргийн чулуунд авчирч нутаглуулах ёстой билээ.

Үндэстний түүхийн хамгийн зоригтой баатрын  нэг-Дамбийжаа буюу Төмөрийн Даваагийн толгойг Монгол Улс хэзээ нэгэн өдөр нутагт  нь авчрах биз ээ. 

Монголоос бусад ихэнхи улс, үндэстнүүд амь эрсэдсэн дайчин, цэргүүдийнхээ:
-овог, нэр, 
-хаана төрсөн он, сар, өдөр,
-хаана амь үрэгдсэн он, сар, өдөр
-ын жагсаалттай, тэр нь нийтийн хүртээл болсон байдаг.

Монголын төлөө яваад амиа алдсан хүн бүр дурсагдах ёстой. Заавал баатар байх албагүй. Амь үрэгдсэн цэрэг бүр нэр, овогтойгоо бүртгэгдэх ёстой. Гэтэл Монгол Улсад тэдний маань нэрсийн бүртгэл хир бий билээ?

Өнөөдөр Монголд 1912 оны Ховдыг чөлөөлөх байлдаан, 1913 Өвөр Монголыг чөлөөлөх 5 Замын байлдаан, Хиагтыг чөлөөлөх байлдаанд амь үрэгдсэн цэргүүдийн нэрс танд олдох уу? Азийн Морьт Дивизийнх мэдээж олдохгүй/устгагдсан байгаа/
Саяхны Халхын Голын байлдаан, Баруун  Хил дээрх тулгаралтад амь үрэгдсэн цэргүүдийн нэрс олдох уу? Уг нь,  дээрхи жагсаалтууд нийтийн хүртээл болсон байх ёстой билээ.
Google-ээс Халхын голд амь үрэгдсэн монгол цэргийн нэрс- гэж бичээд хайя:
Нэгдсэн бүртгэл Монгол Улсад байдаггүй бололтой. Салангид материалууд, энд тэнд байна. Энэ мэтчилэн:
....1935 оны нэгдүгээр сарын 24-нд МАХЦ-ийн зургадугаар дивизийн 16 дугаар хорооны штабын дарга Дондов, харуулын дарга Лхамсүрэн нар дөрвөн цэргийн хамт Халхын сүмийн районд үүрэг гүйцэтгэж яваад гэнэт японы 17 цэрэгтэй тулгаран байлдаж, штабын дарга Дондов, цэрэг Янживын хамт алагдсан байдаг...http://bpo.gov.mn/content/189

/Анхны мөргөлдөөний тухай Оросын сайтад бичсэн нь:16 января 1939 г. в районе высоты Номон-Хан-Бурд-Обо группа из 5 японских солдат с расстояния около 500 метров обстреляла наряд из четырех пограничников МНР/. 

Дондов, Янжив. Энд манайхны нэг дутуу шууд харагдаж байна. Аль аймгийн , ямар сумын, хэний Дондов, хэний хүү Янжив? Хэний хүү Халхын голын эхний тулаанд алагдавыг та мэдэх боломжгүй байна. 9 үеээ мэддэг байсан монголчууд сүүлдээ эцгийнхээ нэрийг ч дурсуулахаа больжээ. 

Амь үрэгдсэн битгий хэл, шархаа даалгүй нас барсан дайчид, цэргүүдийнхээ нэрсийг Монгол Улс цуглуулах ёстой. Монголд ноёрхсон "талийгч"-аас цэрвэдэг, "талийгч" -ийг сонирхдоггүй сэтгэхүй маань түүхээ бас талийгч болгосоор ирсэн. 
Монголын төлөө амиа өгсөн цэрэг, дайчид бол талийгчид биш. Тэд нэр, овогоо үлдээх эрхтэй. Цалин авж байсан үе үеийн Монголын цэргийнхэн амь үрэгдсэн цэргүүдийн нэрсийг цуглуулах үүрэгтэй байсан. Одоо үеийнхэн цэргийнхэн тийм үүрэгтэй.

Оросод Хаант засгийнх бол нилээд нь олдоно.  Харин улаан цэргийнх бол, Халх Голын, Финляндын, Эх орны дайных бол ихэнхи нь олдоно. Японд бол бас бараг бүгд олдоно. Тэдэнд сая сая нэрсийн жагсаалт байна.




Tuesday, May 19, 2020

93. "Эсгий гэртэй нүүдэлчид".

A Tour in Mongolia.
By 

Зураг дээр: Киргизы.

Russia, South, Astrakhan Region, 1890s: Kirgiz nomad tent (kibitka), Nogay Steppe near the town of Astrakhan, 1894. (Photo by Maksim Dmitriev/FotoSoyuz/Getty Images)


/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 93.  "Эсгий гэртэй нүүдэлчид".
Монгол туургатан гэв үү?!
Эсгий туурга гэж байдгаас биш монгол, эсвэл казах, тува туурга гэж байхгүй.
Монгол Улс хаана байрладаг вэ? Зүүн хойд Азийн Улс уу эсвэл Төв Азийнх уу? Хурал, зөвлөгөөн болохлоор манай ноёд Зүүн Хойд руу нь явчихдаг. 
Төв Азийн орныхон Монголыг тоодоггүй, Монгол Төв Азийн орныхныг сонирхдоггүй байдалтай явж ирлээ. Монголд цэргийн алба хаагсад мэдээж хаяа сонирхоно. Ганцхан одоо хүртэл эсгий гэртэйгээ нүүдэг малчидтай Киргизстан л Монголыг бага сага сонирхдог байлаа. 
 Өнөөдөр Төв Азийнхан Монголыг жаахан сонирхож эхэлж байх шиг. Монгол Төв Азийг сонирхдоггүй хэвээрээ.

ЗХУ задарснаар Узбкистан, Казахстан гээд хүнд нударгатай боксчидтой улсууд Азийн бүсэд хамрагддаг болсноор манайхны амжилт улам сайжирсан...
Төв Азиин мэдээллийн сайтуудад Монголын тухай бараг дурсдаггүй. Монголын мэдээллийн хэрэгслээр Төв Азийнхны тухай бараг дурсдаггүй. Гэтэл саяхнаас centralasia.media  Монголыг Төв Азийн орнууд дээрээ нэмснийг би анзаарлаа.
www.centralasia.media -д 2020.5.19-өдөр  
"Как Монголия не допустила локальную передачу коронавируса?" хамгийн олон хандалттай/3788/ мэдээ нь байв.
"В Узбекистане число случаев коронавируса достигло 2791"./3066/ 
Түүний дараа "Вооруженная полиция охраняет консульство Туркменистана /2317/....

Энэ өдөр хамгийн их уншигдсан мэдээ нь Как Монголия не допустила локальную передачу короновируса?-байв:
...Энэ хэцүү хөдөлмөртөө тэд магтаал бага авч байна. Хэн ч "Монголын жишээ"  гэж ярихгүй байна. Оронд нь Герман, Швед мэтийн бүрэн баларсныг л ярьцгаана. Дотооддоо халдвар алдаагүй жинхэнэ амжилт Монголд байна-гэж Шри Ланкын Инди Самараджива бичсэн байх юм. /За всю эту тяжелую работу, однако, они получают мало похвал. Никто не говорит о «монгольском примере». Вместо этого мы говорим о полных неудачах, таких как Германия или Швеция. Как я уже говорил, успех — это ноль локальных случаев коронавируса, а в Монголии именно так, пишет блогер из Шри-Ланки Инди Самараджива для medium.com./....https://centralasia.media/news:1619038

Monday, May 18, 2020

92. "Короновирусын "ачаар...".

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 92. "Короновирусын "ачаар"...".


Kороновирусын ачаар Монголоо мартсан олон хүн түр ч атугай эргэн ирж байна.
Короновирусын ачаар үндэстний үйлдвэрлэл түр ч атугай сэргэж байна....

"2020.3.13-ны өглөөны 6:00 цагаас эхлэн томоохон зах, худалдааны төв, автовокзал, орц хонгил, гудамж, талбайд тэнүүчлэн амьдардаг, гэр орноосоо дайжсан, архины хамааралтай 299 иргэнийг илрүүлж, эрүүл мэндийн тусламж үзүүллээ" гэсэн ТV5-ийн сурвалжлагыг олон хүн үзсэн байх. Тэднийг түр байранд байлгах гэнэ. Дэлхийг хамарсан короновирус дэгдээгүйсэн бол нийгэмдээ хаягдсан эдгээр хүмүүс өнөөдөр тарчилсаар байхсан бил
ээ. 

Короновирусын ачаар гэргүй тэнэмэл ах дүүс, хүүхдүүд маань тараншейнд, орцонд биш, гэр, байшинд амьдрах нь.
Казахстан төрийн бодлогоор казак гаралтай хүмүүсээ оралман гэж нэрлэн авчирдаг бол Монгол Улсад короновирус авчирч байна.

Монголоо мартсан хүмүүс түр ч болов эргэн ирж байна.


Харамсалтай нь 
тахал намдангууд эд буцаад явах биз.

Эзгүйрэх шахсан хөдөө нутаг минь эргээд 2020 оны овоо хүнтэй
өвөлжлөө, хаваржлаа, зуслаа, намаржлаа. 
Армян, Азербайжан хоёр байлдаж байна. Хоёр ч гэж дээ, Турк, Исламын Улсын алан хядагчид Азербайжантай нийлээд геноцидод өртсөөр яваа армянчууд руу дайрч байна. Дэлхийн улсуудад байгаа армян дүрвэгсэдийн үр сад болох залуус Армян Улсаа, Уулын Карабахтай нь хамгаалахаар ирцгээж байна. Короновирусээс аврагдах гэж ирж байгаа монголчууд өвчин намдмагц ихэнхи нь эргээд явах биз.     Харин Монгол Улсад маань аюул тохиолдвол армянчууд шиг, тэд маань, тэдний үр хүүхдүүд Монголоо гээд дугаарлан ирэх болов уу?! Монголд бэлдсэн байр, хоолоо голж байгаа монголчуудын эх орноо хамгаалах гээд ирэх бол?! 

Короновирусын ачаар үндэстний үйлдвэрлэл сэргэж байна. Хятад барилгачид эзгүй байгаа үед монгол барилгын компаниуд хангалттай ажилтай болж, монгол залуус өдрийн 50-100 мянган төгрөгийн хөлс авч амьдрал нь илт сайжирч байна. 

Sunday, May 17, 2020

91. "Цэцэрлэгээ ухаад байшин...".

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 91. "Цэцэрлэгээ ухаад байшин....".


Казахстаны Астана-ынхан ТВ-ын эм, тосоор биш, харин хот дотроо кроссоор эрүүлжих бололцоотой байна... Булчин томтой нь биш, зүрх сайтай нь эрүүл байдаг. Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудал- хүмүүс нь алхах, шогших, хөлсөө гаргах  гүйлтийн замтай цэцэрлэгүүд хот дотроо байхгүй. "-Машин тавих, хүүхэд тоглох, салхилж суух талбайгүй- гэцгээхээс биш, алхах, шогших, гүйх, хөлсөө гаргах цэцэрлэггүй байна"- гэхгүй нь гунигтай. УБ-ын эмнэлгүүд "буяны таргатай" хүмүүсээр дүүрэн.

---------------------------------------------------------------------------

Улаанбаатар=Монголын хүн амын 60%.
Улаанбаатар хот ногоон байгууламжийнхаа хэмжээгээр дэлхийн дунджаас 6 дахин бага.
а. Урт улаан нэрээ халж Өргөө эсвэл Есүүхэй хот гэж нэрлэх,
б. Хүмүүс нь эм ууж, арьсаа будахын оронд- гүйлт буюу кросс/jogging/ хийж эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх буюу гүйлтийн замуудыг байгуулах.
г. Газар хөдлөлтийн эрсдэлтэй Богд Уулын ард байрласан ганц хотод хүн амынхаа ихэнхийг байлгаж болохгүй тул нийслэлээ Орхон голын хөндийд байгаа Хархорины зүг нүүлгэх. Түүх маань ч тийм юм.

Астана хот Хархорин шиг талд байрласан учраас шахалдах, чихэлдэх шаардлагагүй. Улаанбаатар уулсын дунд оршдог учраас хэт чихэлдэн амьдардаг, хүмүүсдээ кросс гүйх талбай гаргаж чадахгүй учраас усан оргилуур л хийх гэж байна. Гэхдээ хүсвэл хүмүүс нь хөлсөө гартлаа кросс гүйх замуудыг Улаанбаатар дотроо гаргаж болно.
"Ботаникийн цэцэрлэг аврал эрэн сарвайж байна". https://news.mn/r/2137425/  

Tuesday, May 12, 2020

90. "Удамших шахсан геноцид".

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 90. "Удамших шахсан геноцид".
Туркэд армянчуудыг хядсан, Монголд буриад, өвөр монголчуудыг хядсан, Кампучид вьетнам, исламчуудыг хядсан.

"...2005 оны ерөн­хийлөгчийн сонгуулийн ухуу­лах хуудсандаа “Аав Архангайн Чу­луутынх гэж бүтэн хэлэх атлаа, ээ­жийнхээ нутгийг орхиод шууд “Мон­гол хэлний багш” гээд явчих­саны учир гарна. Өдгөө Энхбаяр Бур­хан Хал­дуныг тахихаас өөр хэр­гээр Хэн­тийг зүглэдэггүй бөгөөд зам­даа маш шулуухан яваад ирдэг. Хэнтийн нутгийн зөвлөл энээ тэрээгээс маш хол байдаг. Харин Архангайн нутгийн зөвлөлөөс гаргасан ном, ойн альбом зэрэгт хөндлөнгөөс оролцон, нийс­лэ­лийн 40 мянгатад мэндэлсэн өө­рийн зургийг томоор тавиулахаа март­даггүй...".https://news.mn/r/59652/

Монголд Их хэлмэгдэлийг 1937-1938 онуудад явуулсан. Тэр бол  хэлмэгдэл, бас геноцид байв. Genocide-the deliberate killing of a large group of people, especially those of a particular nation or ethnic group.
Тодорхой үндэстэн, угсаатны бүлгийг олноор нь санаатай алахыг геноцид гэдэг. 
1937-1938 онуудад Чойбалсан буриад, барга, цахар нарын ихэнхи эрчүүдийг баривчлан ихэнхийг нь буудан алсан/10 жилээр яллагдсан хэсэг нь ч ихэнхдээ буудуулсан/. Нилээд тооны буриад эмэгтэйчүүдийг баривчлан, маршал Дэмидийн эхнэр Навчаа, Хэнтийн Дунгаржид.. нарыг жирэмсэн байхад нь буудан алсан. Чойбалсан, түүний До яамныхан Монголд бараг л угсаатны цэвэрлэгээ /ethnic cleansing/ явуулах гэж байсан бололтой.

Энэ геноцидын улмаас амьд үлдсэн буриад, цахар, барга нар, тэдний үр хүүхдүүд гарлаа нуух, овгоо солих явдал их гарсан.

/"Саявтархан хурц арслан Ц.Бадамсэрээжид гуайтай уулзаж, дархан аварга Дарийн Дамдин агсны тухай яриулж тэмдэглэж авснаа уншигч нартаа толилуулсу.
...-Та хоёр нэг голд төрж өсч, төрийн наадамд хүч үзэж биесээ давж, унаж явсан алдартай бөхчүүд. Дамдин гуай яагаад ээжээрээ овоглосон юм бол?
... -Д.Дамдин аварга Цагаан-Үүр сумын нэгдүгээр багийн харъяат Доржийн хүү болж мэндэлсэн хүн л дээ. Эцэг нь буриад хүн байсных ч юм уу, 1937 онд Дотоод яамны ногоон малгайтнуудад баривчлагдаж яваад сураггүй болсон юм. Бодвол хувьсгалын эсэргүү гэдэг хилс хэрэг тулгаж, буудаж хороогоо биз дээ. Тэгээд ээжээрээ овоглосон юм.... 
Дамдин аварга маань Цагаан-Үүр сумын буриад бөхчүүдээс анх удаа таван жил дараалан түрүүлж, дархан аварга цол хүртэж, монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн гавьяат үйлстэн....Сан. Пүрэв. "Таван Цагираг". 2009.5.18. no.39/845/

/...Манай хүн чинь төрөөд 10-хан сартайдаа Хөвсгөлийн Цагаан-Уүр суманд аавынхаа ээж Дарь гуайнд очоод 19-тэй цэрэгт иртлээ эмээтэйгээ амьдарсан юм билээ....Сүүлд чөлөөтөө орхиод арай зав чөлөөтэй болсон үедээ хоол их гоё хийдэг байсан шүү. Маш цэвэрч. Эмээ нь Оросын буриад хүн байсан учраас багаас нь маш нямбай, цэгцтэй, цэвэрч болгож хүмүүжүүлсэн...http://www.sonin.mn/news/culture/24417/

/Жамцын Даваажав: Дамдин аварга миний авга ах....
-Танайд бөхийн удам бий юү?
-Яг өвөг дээдэс маань барилдаад байсныг нэг их сонсоогүй. Өвөг эцэг Мархай их том биетэй, зузаан хүн байсан гэдэг. Аав маань цол авч чадаагүй ч бөхөд маш их сонирхолтой хүн байсан. Намайг начин цол хүртэхэд маш их баярлаж байсан даа. Аа нэг нууц ч гэх юм уу, хүмүүсийн мэддэггүй зүйл бий. Дамдин аварга, манай аав хоёр нэг эцгийн хүүхдүүд юм гэнэ лээ. Би ч сайн мэддэггүй байсан. Аавын эгч: Аавыг хэн ч дууриагүй юм. Харин Дамдин л дууриасан даа гэдэг байлаа.  Өвөө их сэргэлэн, наймаачин хүн байж л дээ. Гучин хэдэн онд эсэргүү хэрэгт баригдсан юм гэнэ лээ.  Миний ах Батбилэг гэж аймгийн арслан хүн байдаг.../"Ил Товчоо".

"...Түүний дараах нь Баяраа ах бид хоёр Дархан хотын Хараа буудалд байрлаж байхдаа бага насаа дурсаж ярьсан нэгэн тэмдэглэл байдаг юм.
Үүнийг бүрэн эхээр нь уншигч танд толилуулья. Ах нь эхээс төрөөд 10 сартай байхдаа Хөвсгөл аймгийн Цагаан үүр суманд Дарь эмээгийнхээ гар дээр очиж тэнд өссөн. Би аав, ээж дээрээ эрхлэж өсөөгүй хүн шүү. Манай Дарь ээж амьдралын хүнд хэцүүд нухлагдаж эмэгтэй хүн гэхэд ихээхэн чанга хатуу болсон. Хойно Заганскийн хавьд хоёроос гурван хүүхэдтэй байж байгаад наад талын Буриадтай сууж орж ирсэн шиг байгаа юм. Тэгээд манай аавыг таван настай байхад нөгөө хүнээсээ салжээ. Араас нь ах дүү нар нь буцаад ир гэсэн боловч тэр чигээрээ Монголдоо үлдэж амьдралын хүндийг үүрч аавыг морин дээр дүүрч гэрт орж эм, гадаа гарч эр болж өсгөсөн юм гэдэг. Тэгээд аав маань ах бид хоёрыг эмээд хань болгосон хэрэг.
Ах бид хоёр нялх амьтад. Дараа болохоос тус болно гэж юу байхав. Хадлан түлээгээ эмээ л бэлдэнэ, одоо бодож байхад яаж хийж амждаг байсан юм бол. Нэг их түлээг үүрээд ирдэг сэн. Намайг хайрлахдаа хайрлаж ер нь хатуу гараар өгөсөн дөө. Жаахан буруу юм хийвэл түлээний модтой “уулзана”. Хатуу хүмүүжлээр өссөн хүн хатуу л зантай болчих юм. Ах нь хөгшин эмээгийнхээ толгойг түшиж өнгөрүүлсэн. Миний хариулсан ач гэвэл тэр л байх. Манай Хөвсгөлийнхөн тэр дундаа буриадууд их ажилсаг. Долоон настай хүүхдэд нэг хадуур бариулаад урдаа оруулаад туучихна. Заримдаа зүрх халирмаар. Наадам өнгөрмөгц хадланд гараад хоёр сар цаг наргүй хөдөлж байж жаахан өвстэй болно.

Сүүлд би цэрэгт явтлаа хөрөө раамд ажиллаж байсан маань их тус болсон. Нэг дурсамжтай сайхан тохиолдол байдаг юм. Би Хөвсгөлөөс цэрэгт татагдаж 107-р ангид ирсэн..." http://forum.sportnews.mn/viewtopic.php?f=15&t=208&start=75

Монголчуудын ихэнхи нь -Бид нэг үндэстэн- гэсэн үзэлтэй. 
Гэхдээ бие биедээ дээрэлхэх санаархал Монгол Улс дахь монголчуудын  цөөнхийн дунд байсан, одоо ч байсаар байна.
Тэд:-
Муу буриад, муу дөрвөд, муу хөдөөнийхэн, муу өвөр монгол- гэхчлэн энд тэнд бичдэг, хараацгаадаг. Тэд бас- муу казакууд- гэж хараадаг. Казакууд адилхан эсгий гэртний үр сад шүү дээ.
Хараагсадын нилээд нь харь гарлынхан биз ээ.

Хэлмэгдүүлэл, геноцид/гадуурхал/, хавчлага, хараалын улмаас буриадуудын нилээд нь аажмаар өөрийн гарал үүслээс айдаг, ичдэг, бүүр түүнийгээ голдог болж буриад, буриадтай холбоотой байх нь буруу, ашиггүй мэт ойлголт нилээдийн тархинд үе дамждаг болжээ. 
Э.Бат-Үүл нэгэнтээ "Н.Энхбаяр буриад гэдгээ нуудаг бол би бахархдаг" хэмээн хэлж байсан. 

"...2005 оны ерөн­хийлөгчийн сонгуулийн ухуу­лах хуудсандаа “Аав Архангайн Чу­луутынх гэж бүтэн хэлэх атлаа, ээ­жийнхээ нутгийг орхиод шууд “Мон­гол хэлний багш” гээд явчих­саны учир гарна. Өдгөө Энхбаяр Бур­хан Хал­дуныг тахихаас өөр хэр­гээр Хэн­тийг зүглэдэггүй бөгөөд зам­даа маш шулуухан яваад ирдэг. Хэнтийн нутгийн зөвлөл энээ тэрээгээс маш хол байдаг. Харин Архангайн нутгийн зөвлөлөөс гаргасан ном, ойн альбом зэрэгт хөндлөнгөөс оролцон, нийс­лэ­лийн 40 мянгатад мэндэлсэн өө­рийн зургийг томоор тавиулахаа март­даггүй...".https://news.mn/r/59652/

Н.Энхбаяр ерөнхийлөгч байхдаа Оросын Буриад  Улсад айлчилж байхдаа, ээжийнх нь гарлыг асууж болохгүй гэж албан ёсоор хэвлэлийнхэн, сэтгүүлч нарт анхааруулж байсан гэдэг. 

Ээжийнхээ буриад гарлыг дурсах дургүй өөр нэг дарга бол Санжийн Баяр.