--------------------------
1921 оноос эхлэн сурталчилсан, -"Сүхбаатар, Чойбалсан, Хатанбаатар гурав Монголын тусгаар тогтнолыг байлдан авч бидэнд өгсөн" гэх улаан өгүүлбэр өнөөдөр ч монголчуудын ихэнхийн тархинд шигдээстэй хэвээр.
Харин Дамбийжаа, Унгерн нарыг хулгайч, харгис, урвагч хэмээн цоллонгуутаа тэдний гавьяаг хулгайлахыг нь хулгайлаад, дээрэмдэхийг нь дээрэмдчихжээ.
Энхбилэгийн Тогтох, Төмөрийн Даваа буюу Дамбийжаа, Гомбожавын Лувсанцэвээн, Барон Унгерн, Борис Резухины... гавьяаг Х.Чойбалсан өөртөө, үлдсэнийг нь Сүхбаатар, Магсаржав, Цэрэндорж... нартаа хуваагаад өгчихжээ.
-----------------------------------------------------------------------------------
1. Богд Хаант Монгол Улсын Зоригт Баатар Энхбилэгтийн Тогтох/1863-1922.9.01/.
/...танай Богдыг гамингийн гарт ороод амь мэгдэж байхад би цэргээн явуулж хүчин хавсран амийг нь авалцсан нь ийн өшөө болох буюу тийм сайн юм болбоос юунд гамингийн гарт орсон буй. Хэрэв намайг ийнхүү хэлэв хэмээвээс та нар явчихсан гамингуудыг хэлж алуулсугай.../ Богд Хаант Монгол Улсын Зоригт Баатар Энхбилэгтийн Тогтох/1863-1922.9.01/.
Зураг дээр: Богд Хаант Монгол Улсын Зоригт Баатар Энхбилэгтийн Тогтох ба эхнэр Алиахүү/голд/.
-----------------------------------------------------------------------------------------
2. Богд Хаант Монгол Улсын Догшин Ноён Хутагт Дамбийжанцан/Дамбийжаа/ буюу дорнын говийн Төмөрийн Даваа/1872орч-1923.1-р сар/
-1912 онд Ховдыг чөлөөлөх болоход Монголд Дамбийжаа шиг хэрэгтэй хүн байгаагүй атал...
Тэр яргачин байгаагүй, тэр халимаг байгаагүй. Тэр дорнын Говьд мэндэлсэн хүү, бага залуу наснаасаа дээрэлхүүлсэн монголчуудыгаа өмөөрөн тангууд/түвд/, хятад, салар буюу хуй хуй/дунган/, киргизүүдтэй/1922 оноос казак "болсон"/ тэмцэж явсан, ар Монголыг чөлөөлөх тэмцлийг эхлүүлсэн аймшиггүй баатар байв.
--------------------------------------------------------------/Дамбийжанцан ламаас орос Алексей Бурдуковт гүн хүндэтгэл илэрхийлэн амрыг нь эрж байна.
Завшааныг ашиглан таны тэнхээ лагшинг лавлан ажил хэргийн тань байдлыг лавлая...
Тийм болохоор түшмэл ноёд бид 7000 орчим цэрэг цуглуулж, амдахаар хөдлөх гэж байна. Би ч ойрын үед мордоно. Танай Цагаан Хаанаас бидэнд туслуулахаар 500 морьт цэргээ илгээсэн нь Улиастайд ирчихээд байна...
сар, өдөр байхгүй./1912-1913 оны өвөл /
...Миний бие 2 жилийн турш Хятадтай байлдан тулалдаж, эх орноо Хятадын дарлалаас ангижруулан, Монгол Улсад асар их буян үйлдэж, дайны явцад суманд өртөн шархтан Монголын төлөө хайрлаагүй атлаа ийнхүү зовж шаналж байгаадаа тун ч их гомдолтой байна.
Энэ жил намайг цагдаагын хяналтаас гаргаж байгаа ч би Монголд очихгүй. Би эх орондоо сайн үйл л бүтээж яснаас биш, муу юм хийж байгаагүй атал миний эх орон арга ядаж байхад минь огтхон ч ойшоож, хамгаалж өмгөөлсөнгүй. Алтай нутгийнхнийг гэгээрсэн сайн хүмүүс болоосой гэсэндээ би сургууль хүртэл байгуулж байсан атал Алтайнхан ч, нийт Монгол ч намайг өмгөөлсөнгүй...
1917.6.30
Дамбийжанцан.
г. Астрахань.
4-ая часть,
Садовая улица с аптекой,
дом Вереника./
------------------------------------------------------------------
Дамбийжаа халимаг хүн байгаагүй:
"...Түмэн гүнийхээс гарч, хоёр ламын гэрт орлоо. Тэнд 40-45 эргэм насны, тарган, чийрэг бадриун биетэй, өргөн шанаатай, зоримог байрын дугуй нүүртэй, өндөр духтай, гялалзсан нүдтэй, багавтар эвдэрсэн хамартай, тийм ч учраас жаахан гуншаадуу дуутай нэгэн эр байна. Хүрэн улаан өнгийн орос драпаар оёсон, хар захтай, өргөн ханцуйтай, нударгагүй дээлтэй байх нь төвд ламтай адил боловч орос бахиал савхин гуталтай, дээлийн захны цаанаас улаан эмжээртэй хар ногоон өнгийн хуучирсан цэрэг мундирийн зах цухуйж харагдана. Хоёр дахь лам нь аж ахуй хариуцсан хүн бололтой. Ламын ярианы аялгуу бол халх ч биш, ойрад ч биш, холимог янзтай ажээ. Гэрийн хананд маузер буу өлгөөтэй байх ба хоёр ширхэг тэмээний тохош байна. Ахлах лам өөрийгөө Даваа, туслахыгаа Жимбэ гэж нэрлэв... Сүүлд Жаа лам/Дамбийжанцан/ гэж олонд алдаршсан хүнтэй би ингэж танилцсан билээ.
...Лам заримдаа зурагтай сонин сэтгүүлийг гэртээ аваачиж үздэг байсны нарийн учир бол нутгийн ардуудын дотор өөрийгөө орос хэл бичиг мэддэг гэсэн нэр олох зорилготой байжээ. Үнэхээр хэд хоногын дараа нутгийн ардууд ламыг оросоор ярьдаг юм уу гэж надаас асуух болж, намайг үгүй гэж хариулахад тэд жуумалзан инэлдэнэ. Иинхүү Дамбийжанцан оросоор ярьдаг гэсэн цуу яриа дэлгэрэв. Би хоёр жил түүнтэй ойр танил байхдаа оросоор ярихыг нь сонсоогүй юм. Тэрээр зарим нэг орос үг мэддэг, зарим яриаг муухан ойлгодгоос цаашгүй байсан байх. Харин 1914 онд баривчлагдан Оросын шоронгуудыг дамжин хоригдож, цөлөгдснийхөө дараа эргэж ирэхдээ оросоор сүрхий ярьдаг, бас муухан бичдэг болсон байв. Би түүнтэй анх танилцахдаа хаанаас ирсэн, хэн гэгч болох, хэрэг зорилго юу болохыг хэлүүлэх гэж олонтаа оролдсон боловч мэдэж чадаагүй юм...
Төмөржин баривчлагдаж, Магсаржавын отряд ирсний дараа дайн болох нь гарцаагүй болж, тэгээд Үрүмчи болон Шар Сүмээс хятадын нэмэгдэл ирэхээс өмнө бүх нийтийн дайчилгаа хийх нь чухал байв. Чухам ингэж байх үедээ Дамбийжанцан надад өөрийн намтрыг ярьсан юм. Түүний хэлснээр, Улиастайгаас Хаалган орох зам дээр, Түшээт хан Аймгийн Бадрах гүний нутаг Ашиг Хурган чулуу\одоогийн Дорноговь Аймгийн Мандах сумын нутаг/ гэдэг газарт төрсөн. Долоон настай байхад түүнийг Долнуур дахь Шар Сүмийн хийдэд суулгажээ. Дараа нь Жанжаа хутагтын мэдэлд очиж, удалгүй тэндээ Да ламын тушаалд дэвшжээ. Тэгээд Төвдөд очиж хэдэн жил суусан ба Агваан Доржиев болон Оросын бусад жуулчидтай уулзаж байсан гэж ярив...". А.В Бурдуков. Хуучин ба Шинэ Монголд".
Дамбийжаа даан ч даруу хүн байж дээ:"...Миний бие 2 жилийн турш Хятадтай байлдан тулалдаж, эх орноо Хятадын дарлалаас ангижруулан..." гэжээ. Цэрэг удирдаж явсныгаа л хэлж. Үнэндээ тэр бага залуугаасаа монголчуудаа өмөөрч, партизанчилж явсан.
1912 онд Ховдыг чөлөөлөх болоход Монголд Дамбийжаа шиг хэрэгтэй хүн байгаагүй атал...
Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх" номоо 1942 онд Чойбалсан бичүүлсэн гэдэг. Түүнд нь Дамбийжаа-ийн тухай нэг ч үг, өгүүлбэр байдаггүй ажээ.
1922.10.07-нд Дамбийжааг устгах тухай Ардын Засгийн Газарын захирамж гарч түүнийг биелүүлэх ажиллагааг С.Магсаржав удирджээ.
Партизан З.Галсанжамц:
“Хатанбаатарын тушааснаар ... улаан өнгийн тэрлэг олж өмсөөд Балжинням гэдэг хүний хамт Дамбийжанцан ламыг тагнахаар явав. Балжинням Цонжийн чиглэлд явсан ба би Засагт ханы хүрээн дээр очиж суув. Тэнд Дамбийжанцан ирж ном тавина гэх мэдээ байсан юм. Би монгол бичиг мэдэхгүй дүр үзүүлж Засагт ханы тамган дээр бичиг заалгахаар ирсэн хүн болж байв. Бас тамгын туслагч Чойжилжав гэдэг баян айлын малыг хариулах зэргээр хэдэн сар зарагдаж байгаад цааш явах бодлогыг өвөрлөж Бигэр номон ханы хийдийн цамыг тохиолдуулан очив. Тэнд Дамбийжанцан ирж ном тавихад би түүнд мөргөв. Ямар хэлтэй хүн болохыг мэдэхээр амьдын ерөөл айлтгасан чинь үг ярьсангүй. Дамбийжанцан баруун гараа өврөөс үл авах бөгөөд зүүн гартаа эрээн хошоогоор ороосон мод бололтой юмаар адис тавьж байв. Харин Дамбийжанцангийн дагуул 30 шахам лам хувцастай хүмүүс нь том хутгатай, дээлийн дотор маузер буутай явдаг байв. Эдгээрийг мэдээлэхээр хүний морь хулгайлан унаж Улиастайд очоод Хатанбаатарын талын итгэл бүхий хүнд хэлээд буцдаг байв” гэжээ.
-------------------------------------------------------------------------------
3. Богд Хаант Монгол Улсын Чин ван Гомбожавын Лувсанцэвээн буюу Цэвээн Тэргүүн\1869-1922.8.30\.
“...Монголыг харгис хятадын дарлалаас ангижруулан хамгаалж, тохинуулахын тухай цэрэг авч Хүрээнд орох зорилго бүхий тул олдвоос Богд хаантнаа зөвшөөрөл олгож хариу ирүүлэх ажаамуу”.
/Балдан Бэрээвэн хийдийн тэнд Азийн Морьт Дивизийг тосч авсан Цэвээн тэргүүн Зүүн хүрээний цорж лам Дэндэвдоржоор дамжуулан Богд хаанд хүргүүлсэн орос, монгол хэл дээрхи бичиг/.
“...Монголыг харгис хятадын дарлалаас ангижруулан хамгаалж, тохинуулахын тухай цэрэг авч Хүрээнд орох зорилго бүхий тул олдвоос Богд хаантнаа зөвшөөрөл олгож хариу ирүүлэх ажаамуу”.
/Балдан Бэрээвэн хийдийн тэнд Азийн Морьт Дивизийг тосч авсан Цэвээн тэргүүн Зүүн хүрээний цорж лам Дэндэвдоржоор дамжуулан Богд хаанд хүргүүлсэн орос, монгол хэл дээрхи бичиг/.
1921.3.15 -нд МАН-ын Төв Хороо, намын бүх хэргийг Ерөнхийлэн захирах газрын хамтарсан албан бичиг:
"Оросын цагаан намын цэргүүдийг Барон Унгерн тэргүүлэн, Монголын олон ардын учир мэдэхгүй бүрхэг харанхуйгаар иш татаж, "Монголыг Хятадын харгис эрх мэдлээс ангижруулмуй" хэмээн их үгийг хэлж, Цэвээн тэргүүн, Тогтох тайж, Дугар мээрин зэрэг буруу зөвийг мэдэхгүй, урьд хойдыг хянахгүй, хэдхэн хөгшин хүмүүс лүгээ сүлбээлхийлэн цөмрөн орж ирээд Засгийн эрх мэдлийг хүчээр эзэрхэн... учир хэрхэвч үндэстний их хэргийг бүтээж үл чадмуй".
“... Ардын цэргийг Хүрээнд орж ирэх тулгамдсан цагт тусгай хүн зарж, барон Унгернд захиа нэвтрүүлэн талархсан учирт буруушааж, түүний биеийг барин үүрд хорих ял оноож байснаа удалгүй 1921 оны 8 сард Бодоо нарын хэргийн өмнөхөн санаа хорсож, гадаад улсаас тусламж эрэх буюу баруун хязгаар Хятад, Монголын хилийн орчим сууж дотоод гадаадын хүн газар орныг түйвээж бүхий харгис Дамбийжанцанг урьсан хэмээн 1922.8.30-нд цаазалжээ.
Монголыг аварсан Барон Унгерн.
"Зөвлөлт Оросын Бүрэн эрхэт төлөөлөгч Ф.И Гапоноос хүсэх нь.
...Зөвлөлт Оросын эрхэм хүндэт түшмэл Танд яаралтай элч довтолгон, үймээн самуунтай тэмцэхийн тулд цэргийн ангийг Оросын хилээс гадагш 50 хятад ли/оросоор 25 верст/ Монголын Түшээт хан аймгийн нутагт оруулаад, үймээн дарагдмагц буцаан гаргахыг гуйх нь миний үүрэг гэж би үзлээ...".
Ерөнхий амбан сайд Чен И.
1920.2.19".
"Барон Унгерны тухай баримт, дурдатгалууд", С.Л Кузьмин, МонСудар./хуудас 87.
Ерөнхий амбан сайд Чен И.
1920.2.19".
"Барон Унгерны тухай баримт, дурдатгалууд", С.Л Кузьмин, МонСудар./хуудас 87.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.