Зураг дээр: Хатгал-Мөрөн чиглэлийн зам. 2019.7.14.
Орос хахуульчин 15 жил хатуу дэглэмд суух нь.
Хятад хахуульчин буудуулах эсвэл бүх насаараа хоригдох нь.
------------------------------------------------------------------------
/дуусаагүй/" Нийтлэлч Алхан Болд. 98. "Хулгайчдыг Хятадад буудаж,...харин Монголд...".
2020.12.25-нд Москва хотын Серпуховын районыг 15 жил удирдсан Александр Шестуныг онц их хэмжээний хахууль авсан гэж хатуу дэглэмтэд 15 жил хорихоор шийтгэжээ.
Подольский городской суд Московской области приговорил к 15 годам заключения бывшего главу Серпуховского района Александра Шестуна. Гособвинение запрашивало для него на пять лет больше, но для многодетного отца, оказавшегося взяточником и мошенником, была сделана скидка. Накануне такой же срок получил бывший глава Клинского района Александр Постригань. У обоих перед посадкой были конфискованы активы, оцениваемые в миллиарды рублей.
Хятадад буудан алж байна. Oросод 20, 15жилээр хатуу дэглэмтэй шоронд суулгаж байна. Харин Монголд...
Энэ замыг, энэ хэсгийг хэдэн онд, хаана байрладаг ямар компани, хэн гэдэг овог, нэртэй захирал, хэн гэдэг овог, нэртэй инжнертэйгээр барьсныг гар утас, имайл хаягных нь дугаартай томоор бичсэн пайз байрлуулах ёстой!!!
Mонголын төр, засагт оронгуутаа хулгайчдын улайран зүтгэдэг салбар нь эрчим хүч, зам....Хамгийн гол нь хулгайлуулахгүй байвал Монголчууд замаа барьж чадна.
Засгийн газар, төрд маш олон хулгайч байгаагаас Монгол Улсад муу замууд баригдаад эвдэрч байна.
"Хүй Долоон худагт хурдны морь дагах зам тавьна" гэсэн мэдээ гарчээ. Үүнийг нь үзэнгүүтээ хүмүүс "-Түүний оронд Дарханы замаа тавь" гэхчлэн бухимдсан сэтгэгдлээ хөврүүлжээ. Дарханы зам там болжээ- гэсэн хүмүүс Монголоор дүүрэн. Хятадуудыг хүлээгээд замаа дуусгахгүй байгаа гэсэн. Замын сайн инженерүүдийг бэлдээч. Ноёд, дарга нар маань хулгайлахгүй л бол Монголчууд өнөөдөр ч тэр замыг барьж чадна, чадах ч ёстой.
Хүй Долоон Худгын замаа болиулаач. Хичнээн хүний амийг авах нь вэ!? Морь харж яваад жолоодоцгоовол бие биенийхээ амийг л үрнэ. Гүйлтийн зам болгож бас ашиглаж болно гэнэ. Хүй Долоон худагт хэдэн хүн өдөр бүр очиж гүйж чадах вэ?! Дарханы замаа өөрсдөө тавья. Хүй Долоон худагт биш, харин хотынхоо дотор хүмүүс хөлсөө гаргаж байх гүйлтийн зам тавиа...
Оросод гайхагдаж байгаа хамгийн хөнгөн шийтгэл нь Монгол дахь хамгийн хүндтэй тэнцэх болжээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.