Зураг дээр: Дугарын Дунгаржид/1901-1933.11.14/ хүү Сосорбарамтайгаа. хамт. Дунгаржид 6 сартай жирэмсэн байхдаа буудуулсан. /Дунгаржидийн сүүлчийн гуйлт: -Харин таван настай нялх үр, хөгшин ээж аавтай минь уулзуулж өгөөч!/
Дарамтанд орвол аав, ээжийгээ алж болно гэсэн ойлголт хорвоогийн хаана ч байгаагүй, одоо ч байхгүй гэдэгт дэлхийн хүмүүс итгэдэг байх. Гэтэл Монголд...
Түүхэн баримт дээр үндэслэсэн доорх нийтлэлийг уншсан 2 хүнд 2 эрс тэс сэтгэгдэл төржээ. Эхний хүнд хайрлах, өрөвдөх хүн ёсны мэдрэмж төрсөн бол, дараагийн хүнд математик, тоо л бодогджээ.
-Энэ олон мянган хүнийг ингэж хядсан байхад одоо болтол Чойбалсанг магтан дурсаад, хөшөөг нь хамгийн оюунлаг хүмүүс нь сургуулийнхаа өмнө залаад байгааг ер ойлгохгүй юм.
-Чойбалсан биш өөр хүн байсан ч хийгдэх л байсан. Хийхгүй бол буудан хороогоод л өөр хүн томилно. Харин Чойбалсан тулдаа хохирол бага байсан гэж үзэж болно.
****************************
****************************
Жамбын Лхүмбэ(1902-1934). 1933 оны 12-р сарын 9-нд 6 сарын турш хэргээ хүлээгээгүй тамлагдан зовж байхдаа өгсөн түүний мэдүүлэг. "Амь насны тухай одоо ярих юм байхгүй, өнгөрсөн шүү дээ. Би тийшээ явахдаа ёстой нэг нарийн шалгаж үнэ мөнийг олоод өгөх юм байх гэж бодсон юмсан. Гэтэл тэгсэнгүй... зөвхөн хар амиа бодвол болох л байна. Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ ? Ганц толгойгоороо дүүрье гэж бодлоо. Би бүүр шийдчихээд байна. Улсдаа зүтгэж яваад хайран залуу насаа алдах боллоо. Би их азгүй хүн юм ". Монгол улсын Тагнуулын ерөнхий газрын архив.
Хүмүүжилгүй, сэтгэлгүй Сталин, Чойбалсан хоёр коммунизмийн тухай Маркс, Ленины боловсруулсан олон боть номоос нэгийг ч уншаагүй, ойлгоогүй, сонирхоогүй атлаа, аль аль нь өөрийгөө л шүтсэн араатнууд байсан.
-----------------------------------------
/Энэ бол миний нийтлэл биш/.
Та унш:
1937 оны 9-р сарын 10.
/Энэ бол миний нийтлэл биш/.
Та унш:
1937 оны 9-р сарын 10.
80 жилийн өмнөх энэ шөнө Дотоод яамны офицеруудыг гэрээс, зуслангаас нь дуудаж, шөнө өрнөх баривчилгааны техник бэлтгэлийг хангаж, шоронг суллаж, баривчлах ордер бэлдсэнээр Их хядлага эхэлсэн.
ХАР ДАРСАН ШӨНӨ
1937 оны 9 дүгээр сарын 10-ны баасан гараг өнгөрч байлаа. Тэр үед хүмүүс эцэж цуцахыг ажралгүй, албандаа улайран зүтгэдэг байв. Тэгээд орой ажлаа тараад гэртээ харьж, унтахаар хэвтэнэ. Маргааш амрах учраас яаралгүй босч, аль эсвэл дурлаж, хайрласан хүнтэйгээ уулзах мөчийг тэсч ядан хүлээж, өдөр зугаатай өнгөрнө гэж олон хүн жаргалтай бодолд автсаар нойрсоо биз. Яг энэ шөнө хотын төвд орших Дотоод яамны албан өрөөгөөр учир битүүлэг тушаал түгэв.
«...Тарж болохгүй, бүрэн зэвсэглэж, дуудсан цагт бэлэн бай».
Тэр шөнө чухам юу өрнөсөн болохыг зөвхөн гэрч нарын дурсамж яриагаар зураглаж болно. Дотоод яамны тусгай мөрдөгчид өвгөрч доройтох үедээ нууцлаг тэр шөнийн тухай ам нээжээ.
«Зуны лагерьт гарсан үе. Дөнгөж унтаж эхэлж байтал жижүүрийн машин ирж, маршал дуудаж байна гэж намайг сэрээгээд авч явсан». Дотоод яамны төлөөлөгч Л.Содов
«Хагас, бүтэн сайн өдөр ажилтай гэж зарласан байв. Бас гүйцэтгэх ажилтны хуралтай гэж мэдэгдсэн. Бид конторын коридорт энд тэнд зогсов». Шөнө Дотоод яаманд байсан Д.Чимид
«Орой ажил тарахад биднийг явуулалгүй, хуралтай гэж хүлээлгэсэн». Дотоод яамны төлөөлөгч Ц.Ширмашин
«...шөнө хэлтэс, тасгийн дарга, ахлах төлөөлөгч нарыг маршал Чойбалсан дуудаж, та нар сонор сэрэмжтэй байх хэрэгтэй, хэнийг ч байцааж болно гэж хэлсэн». Дотоод яамны Эсэргүүцэн тагнах хэлтэс, I тасгийн дарга Ц.Санж
«Орой бид нарыг коридорт зогсоосон...». Дотоод яамны Эсэргүүцэн тагнах хэлтэс, төлөөлөгч В.Цэвээндорж
Тэгэхэд унтаж байсан армийн дээд офицеруудын гэрээр зарлага очиж, одон, медалиа зүүн зэвсгээ агсаад Дотоод яаманд маршал Чойбалсангийн өрөөнд яаралтай очихыг мэдэгджээ.
«...яахаа мэдэхгүй сууж байтал Цэргийн яамны том дарга нар буу, сэлэм, одон медальтайгаа ирж, Дотоод яамны...нэгдүгээр давхарт жижүүр хавиар холхиж байснаа...». Дотоод яамны төлөөлөгч Д.Дашдаваа
«Яаманд ирэхэд Цэргийн яамны удирдах хүмүүс Дарьзав, Малж, Адьяа, Жамьянжав, Ванчиг, Тогоо нар ирсэн байв. Би учрыг мэдэхгүй тул ирмэгц [Цэргийн ерөнхий сургуулийн захирал] Адьяатай уулзаж, “та нар яагаад энд ирэв?” гэхэд хажуунаас Жанжин штабын дарга Малж “Биднийг маршал Чойбалсан дуудсан байна. Бодвол Япон дайрч байгаа юм болов уу?” гэж байсан». Л.Содов
«Маршал Чойбалсан [тэднийг] өөрийнхөө өрөөнд дуудаад...бид маршалын өрөөнд сууж байв. Нөгөө...хүмүүс орж ирээд маршалтай ярьж байхад маршал бидэнд [баривчлах] ордероо гаргах дохио өгнө. Тэгээд бид...ордероо үзүүлж, барьж эхэлсэн». Дотоод яамны тасгийн дарга Ш.Лувсанням
«Орлогч жанжин Дарьзавыг маршалын өрөөнд оруулсан. Тэр уйлаад гарч байсан». Чойбалсангийн бие хамгаалагч Г.Бат-Очир
«...би цааш яваад тусгай хэлтсийн дарга Насантогтохын өрөөнд ортол “та Адьяаг барьж, шоронд хийх хэрэгтэй” гэдэг үүрэг өгснөөр буцаж гарч, Адьяаг “Та энд зогсоод яахав, манай тасалгаанд орж хүлээ л дээ” гэж урьж оруулан баривчилж, бууг нь авч шоронд хийсэн юм. Тэгэхэд Адьяа “Ямар хэрэгтэй болоод шоронд хийж байна вэ? Надад үйлдсэн хэрэг байхгүй” гэж гайхав. Харин би “Баривчлах шийдвэртэй учир барьж байна. Сүүлд хэрэг чинь тодорхой болох биз” гэсэн». Л.Содов
«Тэднийг нэг нэгээр нь маршалын тасалгаанд оруулан барьж, тэндээс шорон руу аваачсан. Цагдан сэргийлэх газрын дарга Б.Аюушыг Насантогтохын өрөөнд оруулж баривчилсан». Д.Чимид
«Бид Маахуур [Дамбын] тушаалаар улаан булангийн ойр байсан. Улаан буланд цэргийнхэн зогсоно...”Та нарыг улс төрийн хэргийн учир баривчиллаа” гээд бид тэдний хувцас хунар, буу зэвсгийг хурааж, дан цамцтай үлдээсэн. Энгэр дээрх одонг нь өм өм татаад авч байсныг санах юм». Дотоод яамны төлөөлөгч Равдан
«Цэргийн яамны удирдах дарга нарыг нэг нэгээр хэлтсийн дарга Насантогтохын өрөөнд дагуулж ороод петлицийг нь авч, шорон руу явуулсан». В.Цэвээндорж
«[шөнөөс] эхлэн Цэргийн яамны Дарьзав, Малж тэргүүтэй том дарга нар шоронд орж ирсэн». Дотоод яамны шоронд харгалзагч Ө.Чулуун
Армийн дээд удирдлагыг барихдаа эсэргүүцэхээс айж, угтаа хуурч баривчлах ажиллагаа зохиосон ажээ.
«...маргааш өглөө хүртэл баривчилгаа болсон. Цэргийн томчууд, яамдын сайд нарыг маршалын өрөөнд дуудаж, барьсан. Үүр цайхын өмнө хүмүүсийг ийш тийш энгийн албан байгууллагын удирдах хүмүүсийг баривчлуулахаар явуулсан юм. Би улсын худалдааны газрын дарга Равданг гэрээс нь барьж ирсэн. Надад хэлэхдээ, тэр Равдан маргааш онгоцоор гадаадад нисэх гэж байгаа тул байгаа бүх зүйлийг цөмийг авчрах хэрэгтэй гэж байсан. Үнэхээр даавуунд боож шидсэн том боодолтой зүйл байсныг авчирсан. Тэр нь юу байсныг мэдэхгүй». В.Цэвээндорж
Ерөнхий сайдын II орлогч Г.Самбууг гэрт нь очиж, барьжээ. Түүний охин Мааяа хожим тэр шөнийг ингэж дурсчээ.
«1937 оны есдүгээр сарын 10-нд аав бид хоёр маргааш ээжийг эмнэлгээс гаргаж авна гээд хэрэндээ баяртай байв. Тэгэхэд манайх одоогийн арслантай гүүрний зүүн талд байсан юм. Нэг сэрсэн чинь хачин хувцастай олон хүмүүс авдар сав онгичиж...аавын хувцсыг өмсүүлээд авч гарах гэж байснаа аав намайг үнсэж, бараг салах ёс гүйцэтгэсэн юм болов уу даа. Уг нь аав намайг сэрээхгүй гэсэн байж мэднэ. Би яагаад ч юм сэржээ. Аль ч учраа мэдэхгүй намайг “аав нь удахгүй ирнэ. Чи өглөө эрт ээждээ очиж...гээд гарсан шиг санагдана».
«Тэр шөнө цэргийн дарга нарыг бариад машин тэргийг нь ашиглан бусад энгийн албан хаагчдыг дайчлаад бүгд 100 гаруй хүн баривчилсан». Ц.Ширмашин
Хотод гэгээ ороход шөнө баригдсан хүмүүсийн нэрс тодорчээ. МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн Р.Мэнд, Д.Яндаг, Ерөнхий сайдын II орлогч Г.Самбуу, Цэргийн яамны I орлогч сайд Л.Дарьзав, Жанжин штабын дарга Ж.Малж, Жанжин штабын орлогч дарга «Барон» хочит Т.Дашзэвэг, Ардыг гэгээрүүлэх яамны сайд Ц.Баттөмөр, Эрүүлийг хамгаалах яамны сайд Д.Өлзийбат, Дотоодыг хамгаалах газрын дарга асан Д.Намсрай, Архангай аймгийн дарга Н.Гонжоон, Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дарга Элээ, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Ламжав, корпус командлан захирагч Г.Дамба, дивиз командлан захирагч Б.Гончигшарав, Улсын худалдааны газрын дарга Ө.Равдан, Гандан хийдэд суух засгийн газрын төлөөлөгч Лувсанжамба зэрэг 115 хүн баривчлагджээ. Тэд бол үхэлд хөтлөх нэрсийн жагсаалтанд багтсан хүмүүс.
Хотоор хэрэн шөнөжин олон хүн барьж, ядарсан нойрмог мөрдөгчид тушаал ёсоор Дотоод яамны хурлын танхимд цугларчээ. Чойбалсан тэдэнд болж өрнөсөн хэрэг явдлыг тайлбарлаж, үүрэг өгөв. Тэрээр «Манайд Японы эсэргүү тагнуулын хэрэг баригдаад байна. Гэндэн нарын удирдлагатай бүлгэм эсэргүү Лхүмбийн хэргийг үргэлжлүүлж ирсэн. Толгой нь Гэндэн, Мэнд, Намсрай, Аюуш...Туйлдаа хүрсэн тул нам, засгаас баривчлахыг даалгасан. Байцаахдаа эрс хатуу байх хэрэгтэй. Энэ оройноос эхлэн байцаалтанд ор. Хайрлах явдал хэрэггүй. Хайр найргүйгээр илрүүлэх хэрэгтэй. Хүчтэй ажиллахыг даалгаж байна» гэж тушаажээ.
Шөнө ажиг сэжиггүй нойрсох айлын гэрийн үүдийг гэнэт балбах чимээ сонсогдоно. Хаалгаа тайлахад буутай цэргүүд гарыг нь мушгиж, хуяглан туусаар үүрд авч одно. Мөрөөдөлд умбан хэвтдэг байсан эгэл хүмүүс айдаст автан чичирч, хар дарсан зүүдээр цочин сэрнэ.
Үл дуусах шөнө улс орныг нөмөрчээ.

ТЕАТРТ ДЭГЛЭСЭН ЦУСТ ЖҮЖИГ
Айж түгшсэн ард олонд зориулж, Бөмбөгөр ногоон театрт «жүжиг» бэлдлээ. Эгэл амьдралд өрнөх эмгэнэлт «жүжигт» үхэх төөрөгтэй цөөн тоглогч оролцож, энэрэлгүй зохиогч, яргачин найруулагч хоёр дэглэж, эсрэг дүрийг зүхэх азтай үзэгчид сонирхох ёстой ажээ. «Жүжигт» өгүүлэх цор ганц санаа нь хядлагыг зөвтгөх.
Тэгэхэд Дотоод яам эсрэг дүрд тохирох тоглогч хайж, анх баригдсан 65 хүнээс өндөр алба хашиж явсан, нэр төртэй арван дөрвөн хүнийг онцлоход Г.Самбуу, Л.Дарьзав, Б.Очирбат, Д.Яндаг, Ж.Малж, М.Ядамсүрэн, Ц.Өлзий, Ц.Өлзий-Очир, Ц.Баттөмөр, Д.Жамьянжав, Л.Дэндэв, Ё.Жигжид, О.Шагдар, Д.Ламжав нар сонгогджээ.
Зохиомж ёсоор, эсрэг талын «тоглогчид» Японы тагнуул болохоо шүүх хуралд оролцсон олны өмнө хүлээн зөвшөөрнө. Цочирдсон «үзэгчид» тэднийг зүхэж, цаазын ял оноохыг нэгэн дуугаар шаардана. Тэгээд хойшид өрнөх хядлагыг дайсныг илчлэх зорилготой «шударга үзэгдэл» гэж ойлгоно.
Гэвч тэд «жүжигт» тоглох авьяасгүй болохоо учирлахад «найруулагч» гарцаагүй орох төөрөгтэйг зөгнөв. Тэрээр мэргэжсэн мөрдөн байцаагч нарт үүрэг өгөхдөө «Эрс хатуу байцаах хэрэгтэй. Өдөр шөнөгүй ажиллах, хоол ундыг зөвхөн ажиллаж буй нөхдөд өгөх ёстой. Энэ оройноос байцаалтаа эхэл» гэж тушаагаад «жүжиг» эхлэх хугацаа дөхсөн учраас «25 хоногоос хэтрэхгүй зориуд дуусга» хэмээн сануулжээ. Эцэст нь «Айж сандрах, энэрэх хайрлах явдал хэрэггүйг» онцолж, хэрэг хүлээлгэж эс чадвал байцаагчдад өөрсдөд нь шорон амлав.
Өөрсдөө урьтаж яллагдахаас айсан байцаагчид эдгээр арван дөрвөн эрийг нээлтэй шүүх хуралд орж, «Монгол орныг Японы колони болгохоор» урвасан гэж олны өмнө биеэ илчлэх тулгалт хийхэд эсэргүүцсэн учир тэд яргалах аргад улайран орлоо. Шоронд галч хийж байсан Д.Шарав хожим дурсахдаа,
«14-ийн хэрэгт холбогдогчид шоронд 1-18 хүртэлх камерт тарж хоригдсон. Тэднийг өдөр шөнөгүй авч явна. Орны эрээн бүтээлгээр толгойг нь боож авч явдаг тул хэн нь хэдэн цагаар явсан болохыг мэдэхгүй».
Өглөө 09 цагаас орой 05, түр амраад орой 20 цагаас шөнийн 04 цаг хүртэл ээлжлэн тамлана. Тэгэхдээ хөл газар хүрэхгүй өндөр сандалд нойр, хоолгүй удтал эгц суулгаж, шүдэнз, тамхины галаар хайрч, хүйтэн чулуун шалтай, мөстсөн хавчиг өрөөнд 2-3 хоног хорьж, тасрахгүй зодож, яргална.
Г.Самбууг байцаахдаа «хүү Зориг, охин Мааяа хоёр чинь машинд дайруулчихсан, одоо чамд хоргодох юм байхгүй, хэргээ түргэн хүлээ» гэж ятгана. Үнэндээ хүү, охин хоёр нь амьд байсан юм.
Эцэстээ зовж тарчилсан тэд «тоглогч» болохыг зөвшөөрлөө. «Жүжиг» үнэмшилтэй өрнөх ёстой тул хэрэв гарамгай тоглож чадвал өршөөнө гэж хуурчээ. Сульдаж, зүдэрсэн Б.Очирбат камертаа эргэж ирэхдээ «...би одоо амь хэлтрэх шийдвэрийг лавтай мэдээд ирлээ. Дотоод яам бол хуулийг барьсан хувьсгалт байгууллага учир худал хэлэх ёсгүй» гэж гүн үрчлээ тогтсон духаа тэнийлгэн бахдаж хөөрчээ. Цэргийн тагнуулын албыг захирч явсан хахир сэжигч Б.Очирбат үхэх мөч тулахад амлалтанд дороо итгэн баярлахыг харсан мөрдөн байцаагчид хөх инээдээ барьж ядаа биз.
Бүх цэргийн эмнэлгийн газрыг толгойлж байсан Л.Дэндэв хүйтэн шоронд хана налж бодлогширохдоо чухам яахаа мэдэхгүй тарчилж суужээ. Цэгц шударга тэрээр амьд үлдэхээр бүхнээ зольж, «Ер нь үхсэн хүнийг гүтгэж мэдүүлэхэд болох юм. Харин амьд хүнийг гүтгэхэд хэцүү байна» гэж ярьснаа «Ерөөс хонь, ямааг хүртэл хомроголж алдаггүй. Мэдүүлгээс буцвал улсын нууцыг задалж, ёстой жинхэнэ эсэргүү болно. Хэрэв задлахгүй байвал амьд гарч ч магадгүй» хэмээн горь найдвар тээж байлаа. Тэгээд тулгасан бүх ялыг хүлээжээ.
Айдас хэнийг ч хувиргах ажээ.
Тэдэнд зохиомол мэдүүлэг өгч, түгдрэлгүй цээжлэх үүрэг өгөв. Дотоод яамны орлогч сайд Н.Насантогтох албан өрөөндөө Л.Дарьзавт мэдүүлэг өгч байхдаа «Олны өмнө өөрийн хэргийг аль зэрэг мэдүүлсэн явдлаар та нарын хэргийг таслах тул амьд явах эсэх чинь зөвхөн олны өмнө ярьсан мэдүүлгээр шийдэгдэнэ гэж маршал Чойбалсан хэлснийг Дарьзав та санаж байгаа биз» гэж сүрдүүлж байв. «Арван дөрөв»-ийн нэг Ламжав 1942 онд шоронд хоригдож байхдаа хамт сууж байсан хоригдолд ингэж ярьжээ.
«Бидний 18 хүнийг арваад хоног сайн хоол унд өгч, өнгө зүсийг засч, үс сахал хусуулан янзалж, “Та нарын хэргийг шүүх хурлаар олны өмнө ил таслана. Гарын үсэг зурсан мэдүүлгээ үг үсэг алдалгүй цээжилж, байгаад шүүх хурал дээр түгдэрч, будилалгүй сайн ярих хэрэгтэй. Та нарын хэн нь тэр хурал дээр цэгц шулуун мэдүүлэг гаргавал ялыг хөнгөлөхөөр барахгүй суллана гэж...амлаад, харин буцаж няцаж будлиантуулах юм бол шууд цаазлана гэх мэтээр ятгаж...шүүх хурал хийх газарт авчраад нэг өрөөнд оруулан нөгөө л зохиол мэдүүлгээ цээжлүүлэн давтан хэлүүллээ. Гэтэл бид ийм худал муухай юмыг олны өмнө хэлж чадахгүй, жинхэнэ үнэнээ хэлнэ гэж (Жанжин штабын орлогч дарга, «барон» хочит) Дашзэвэг нарын дөрвөн хүн татгалзсан учир тэднийг буцаагаад бидний арван дөрвөн хүнийг хуралд оруулсан юм».
Яргалсан ул мөрөө арилгахаар тэдэнд онцгой халамж үзүүлжээ. Байцаагч Ө.Чулуун, Л.Жигмэд хоёр гэрчлэхдээ,
«...шүүн таслахын өмнө тэдэнд мэдүүлгийг нь ахин дахин цээжлүүлсэн. Мөн усанд оруулж, үсийг нь засуулж, дотуур, гадуур хувцасыг нь сольж, хоол унд сайн өгсөн. Тарган мах, цагаан гурилтай хоол, сүүтэй цай өгч, эмнэлэгт эмчлүүлж, бүр үсийг нь хүртэл засуулж байсан юм шүү».
«Жүжигт» тоглох эерэг талын дүрд Улсын дээд шүүхийн дарга Г.Даншийцоодол, Шүүх яам, Дотоод яамны удирдагчид болох Г.Цэрэндорж, Б.Лосол, А.Цагаан, Г.Дамба, улсын яллагчаар прокурор С.Пунцагдорж, С.Довин, өмгөөлөх эрхгүй өмгөөлөгч Ж.Самбуу, Дашдэндэв, олон нийтийн яллагчаар Г.Найдан, ардын төлөөлөгчөөр цэрэг Вандан, ард Чүлтэм нар багтжээ. Хувь заяа хожим огцом эргэж, эерэг талын баатрууд өнөөх эсрэг дүрд хайр гамгүй тохож байсан ялаа өөрсдөө үүрч, буудан хороогдоно. Гэхдээ, яая гэхэв, жүжигчид «эерэг», эсвэл «эсрэг» дүрд хоёуланд нь хувирч тоглодог.
Найруулагч жүжгээ дэглэж дуусгаад зохиогч Н.Ежовт захидал бичихдээ, «одоо урваж тэрсэлсэн 14 хүний хэргийг олны өмнө таслан шийтгэхээр нэгэнт бэлтгэсэн бөгөөд эл таслан шийтгэх хурлаас олон түмэн ардууд манай удирдагч нар биднийг хааш хөтлөж явж байсан бэ хэмээхийг тодорхой танин мэдэж чадах болмой» гэж тайлагнав.
«Жүжиг» 1937 оны X сарын 18-21-нд Бөмбөгөр ногоон театрт тавигдлаа. Улсын яллагч Пунцагдорж шүүх хурлыг нээж, «Хэрэгтний ширээнд сууж байгаа нэр бүхий 14 этгээд бол Монгол улсаас урваж, Японы тагнуулын байгууллагад ажиллаж, хорлон сүйтгэх ажил явуулж байсан дайснууд юм» гэж тодотгов. Олонтаа давтаж, найруулагч сайтар дэглэсэн болохоор жүжигчид гарамгай тогложээ. Мөрдөн байцаагч Л.Жигмэд дурсахдаа,
«...би шүүх хуралд орж гарч байсан бөгөөд тэд үнэхээр сайн цээжилсэн бололтой, их шуурхай, тодорхой мэдүүлж байсан юм».
Үзэгчид сэтгэл хангалуун гарч одов.
«14-ийн хэргийг шүүж дуусгах гэж байсан өдөр би маршал Чойбалсангийн гэрт дэргэд нь байж байтал утас дуугарч, маршал харилцуураа авч ярилцахад тэр хүний дууны өнгөөр Дээд шүүхийн дарга Даншийцоодол болохыг таньсан. Энэ хүмүүсийг хэрхэн шийтгэх вэ? гэж асууж буй бололтой. Чойбалсан, буудах нь зүйтэй биз дээ гэж хариулсан» гэж Чойбалсанд удтал шадарласан Г.Бат-Очир ярьжээ.
Цээжилсэн мэдүүлгээ олны өмнө онцгой сайн өчсөн тул Шагдарыг хорих ялаар «шагнаж», эхнэр нь нас нөгчсөн учраас хүүхдүүд нь өнчирнө гэдэг уярлаар Улсын Бага Хурлын дарга (албан ёсны төрийн тэргүүн) Д.Догсом өөрт олгогдсон «өршөөл үзүүлэх» эрхээ эдлэн Д.Ламжавт оноосон цаазаар авах ялыг хорих ялаар сольж чаджээ. Энэ бол тухайн үед эр зориг. «Эсэргүү» гэж адлагдсан хүмүүсийг өмөөрвөл амиа золиослоно гэсэн үг. Д.Ламжав хууль тогтоох төв аппаратад түүний удирдлагад ажиллаж, тэд дотно нөхөрлөж байсан цаг саяхан. Дотоод яамны гүйцэтгэгч Равдан 1990 онд дурсахдаа:
«...шоронгийн цоож онгойлгоод ороход Ламжавын царай цаас шиг цайчихсан, [буудахаар] аваад явах нь гэж бодсон юм уу, хойш ухарч, шалны өөнд тээглэж унан хөглөж байсан. Угийн аймхай хүн дээ. “Чиний амь хэлтэрсэн” гэж хэлэхэд хүртэл гар хөл нь салгалаад байсан».
Мань зандалчин ингэж дурсахдаа удтал хөхөрч, үхлээс айсан энэ мөчийг шоолж ярьсан гэдэг. «Шалны өөнд тээглэж унан хөглөж», «Угийн аймхай хүн дээ» гэдэг үгээс энэрэх сэтгэлээ алдаж, хүн чанараа гээсэн аймшигт цаг үе тодроно. Хядлагад нөхрөө алдсан Цэмбэл гэдэг эмэгтэй бүр хожим Д.Ламжав, О.Шагдар хоёрыг суллагдахад эрж сурсаар очиж уулзжээ. Удтал бэтгэрсэн эмэгтэй үхсэн, амьд нь тодорхойгүй замхарсан нөхрийхөө тухай сураг чимээ сонсье гэж боджээ.
«Аль аль нь ам ангайх зүрхгүй “чамд юу ярих билээ” гээд залбираад байсан. Нэг насаар ам үдээтэй явсаар жанч халцгаасан даа».
Айдас тэднийг үүрд эзэмджээ.
Харин бусад 12 «дүрд» буудан хороох ял оноов. Уянгат жүжиг ужигт амьдралд огцом хувирах нь тэр ээ. Ял сонсож, цочирдон суухдаа тэд амь өршөөх амлалт шоглоом байсныг гэнэт ухаарсан биз.
«Хэрэв мэхлэгдээгүй бол бид тэр хурал дээр хэлмэгдсэн бүх үнэнээ олны өмнө хашгирах ёстой байсан юм» гэж «14»-ийн нэг мөнөөх Д.Ламжав амь хэлтрээд шоронд сууж байхдаа харамсан ярьжээ.
Ялыг гүйцэтгэх мөч ирлээ. Төмөр сараалжаар салхи исгэрч, орь ганцаараа жихүүн шоронд хүйтэн шалан дээр сөхөрч суугаад үхэх хормыг хүлээж тарчилна. Хотыг харанхуй нөмрөхөд харгалзагчид тэднийг авч явахаар орж ирэв. Хөл, гарыг нь холбож, олсоор хүлээд чирч гулдарсаар бүхээгтэй «Зис» машинд ачиж, буу мөрлөсөн дөрвөн цэрэг манан суужээ.
Тэдний араас шөнийн харанхуйд гэрэл тусган урагшлах хар машинууд тогтоол гүйцэтгэх Сонгинохайрхан уулыг чиглэн цувран давхина. Буудан хорооход биечлэн оролцохоор Х.Чойбалсан, А.Амар, Д.Догсом болон бусад удирдагчид машинд сууж явжээ. Тэднийг заавал очихыг Зөвлөлтийн чекистүүд албадсан аж.
Уулын зүүн хойд аманд очиход хэдийн том нүх ухсан байв. Ял авсан арван хоёр хүнийг булах нүхээ ухаж байтал тэр хавиар малаа хайж явсан залуу таарч, нэгэнт гэрч болсон учраас хөөрхийг бариад авчээ.
«...нүх ухаж...суутал хаанаас ч юм нэг залуу хүрээд ирэв. Амар мэнд эрэх нь яахав. Харин “за та нар чинь эзгүй хээр энэ их там шиг нүх ухаж яах нь вэ?” гэж байна...Бид юм хэлсэнгүй, нүдээрээ ярилцаж байгаад бариад авлаа. Өөр яах билээ, нууц бол нууц шүү дээ. Нууц илрэх өчүүхэн төдий сэв гарвал дор нь учрыг нь олно. Урт хошуу хүзүү ороох гэдэг...тэр залуу улс төрийн хэрэгтнүүдтэй гайхаад байсан нүхэндээ орсон доо» гэж нүх ухахад оролцсон Дотоод яамны ажилтан Равдан дурсчээ.
Цэргүүд тэвшнээс хүлэгдсэн эрсийг буулгаж, аманд нь алчуур чихээд нүхний амсар дээр зогсоож, машины тод гэрэл тусгана. Дотоод яамны төв шоронгийн комендант «Маахуур» хочит Дамба буугаа цэнэглээд эхнээс нь буудлаа. Ээлжлэн гурван хүн буудахад Д.Догсом тэвчилгүй машиндаа орж суужээ. Нүх рүү годройтон унах хүн бүртэй дотно нөхөрлөж явсан болохоор амь тасрахыг нь харж чадахгүй тарчилж байсан биз. А.Амар машинаасаа огт буусангүй, нүдээ анин шивнэнэ. Эгдүүцсэн Х.Чойбалсан А.Амарыг зүхэж,«Энэ феодалыг хараач, илүү нүх байна уу, энд нь булчих юмсан» занажээ. Гэвч тэр зориг гаргаж, занал зүхлийг сонсоогүй дүр эсгэв. Үнэнч сүсэгтэн учраас хороогдох хүмүүсийг сайн төрөл олохыг хүсэн дотроо залбирч суусан байх. Ял гүйцэтгэхэд оролцсон цэргүүд хожим дурсахдаа:
«Маахуур Дамба тэдний дагз руу нь буудаж байсан. Дагз руу нь буудаж, нэг нэг хулхидаад [нүх рүү] түлхээд байсан. Аманд нь алчуур чихсэн болохоор ямар орилж хашгирна гэх биш. Харин Ядамсүрэнгийн аманд чихсэн даавуу унаад “Миний сүнс эргэж ирээд та нарыг чадна. Харж л байгаарай. Нэг л өдөр та нарыг орвонгоор чинь эргүүлнэ” гэж хашгиртал буу тасхийж, чимээ алдсан. Хэн нь ч билээ, нэг нь “Монгол Ардын Хувьсгалт Нам засаг мандтугай. Улаан махчин, яргачин Чойбалсан сөнөтүгэй” гэж хашгирахад яг буудахаар онилсон Дамба доош тонгойн чулуу аваад толгойг нь цохиж алсан. Хамгийн сүүлд Малжыг буудсан. “Би хэрэг хийгээгүй хилс үхэж байна” гэж орилсон. Бүр хоёр, гурав буудуулж үхсэн шүү...»
Хүрз барьсан харгалзагчид нүхийг булж дуусахад нэгэнт үүр хаяарчээ. Анир чимээгүй дүнсгэр уул талыг гэнэт цочоох мэт буун дуу, зүрх зүсэм тарчлах чимээ тэгэхэд замхарсан байв. Хуйсагнасан салхи хэн нэгний өчил үгсийг шивнэх мэт шуухтинан исгэрнэ.
Гэвч айдас дөнгөж эхэлж байлаа.
Цусаар ангасан орчлонг ундлах цаг иржээ.
Шамбалын оронд залрахуй – нүгэл буяны дэнс

Дүнсгэр тал нутагт хядлага сэдэх гол учиг бол гарцаагүй бурхны шашин байв. Шашныг үзэн ядах зөн сэтгэхүй нь большевикуудыг бусдын болон өөрийн нутагт хядлагад улайрахад хүргэжээ. Цагтаа Карл Маркс хүнд хөдөлмөрт нухлагдсан ажилчин сүмд очихдоо зовлон гунигаа хэсэг мартахыг хар тамхи татахад мансуурч, ээдрээт орчлонгоос ангижрахтай адилтгаж, «шашин бол хар тамхи мөн» хэмээх цуут афоризм хэлжээ.
Шашны сургуульд сурч байсан Иосиф Сталин Орос орныг эзэгнэхдээ шашныг устгах бодлогыг зориуд хэрэгжүүлж, ариун шүтээн гэж сүсэглэгдсэн сүм, дуганг дэлбэлж, лам нарыг яллах шалтаг зохиогоод хомроголон хядаж дуусгалаа.
Тэрээр шашинд «идэгдсэн» Монгол орныг онцгой анхаарч үзжээ. Кремльд Монголын удирдагчдыг хүлээн авч уулзахдаа, яриаг «лам нарыг устгах сэдэвт» зориуд залж байв.
Сталин, Гэндэн хоёр 1934 оны өвөл уулзахдаа шашныг устгах арга олохоор удтал ярьжээ. Молотов түүнээс «Та ямар асуудал тавих бодолтой байна» гэж яриаг эхлэхэд Гэндэн эргэлзэх зүйлгүй «Нэгдүгээр асуудал бол...гол аюул занал болж буй лам нар. Тэд бидний эсрэг илт тэмцэж байна» хэмээн онцолж, Сталинд хандан «Энэ их төвөгтэй асуудал учраас танаас зөвлөгөө хүсье» гэж төгсгөв.
Тэгэхэд Сталин «Лам нар тэмцэж байна гэж үү?» гэж гайхаад «Баримт?» нэхэв. «Тэд илэрхий эсэргүүцэхгүй ч засгаас гаргасан бодлогыг үймүүлэхийг хичээсэн» тухай Гэндэн бүдэг бадаг хариулжээ. Хядлагаас огт айдаггүй Сталин гайхмаар уян арга санал болголоо. Тэрээр «Танайд улсын дотор улс байгаа аж. Нэг нь Гэндэн таны засгийн газар, нөгөө нь лам нарын. Гэхдээ лам нар танаас хүчирхэг. Дайсныг халз довтолж чадахгүй бол тойруу арга хэрэглэдэг. Танайд лам нар хүчтэй тул тэднийг зугуухан, тойруу замаар ялахыг зөвлөе».
Сталины ярьдаг «далд хэлээр» бол лам нарыг «тойруу» (халз устгах) аргаар «зугуухан ялахыг» (устгахыг) «зөвлөе» (тулгажээ). Нэгэн ахмад большевик Сталины намтар бичигч Э.Радзинскийд ярихдаа «Ерөнхий дүрэм бий. Тийм гэвэл үгүй гэсэн үг. Хэрэв тайван жагсаал гэвэл энэ нь зэвсэгт бослого гэсэн үг. Хэн нэг нь үүнийг далд хэл гэдэг. Үүнд Сталин гайхамшигтай мастер байсан юм. Ёроолгүй мэт олон давхар далд утга агуулж байдаг. Түүний нүүдлийн учрыг олье гэвэл үр дүнг нь хай» гэжээ. Ярианд оролцсон В.Молотов, К.Ворошилов нар «далд хэл» ойлгодог учраас Гэндэнг сонжин харлаа. Харин эгэл цайлган Гэндэн ярианд үнэмшээд лам нарыг устгахдаа яарах хэрэггүй боллоо гэж бодож суужээ.
Тэр Монголд очоод эрс алхам огт хийсэнгүй, учир нь Сталин азнахыг зөвлөсөн гэдэгт итгэсэн байв. Бүр эсэргүү хэрэгт баригдсан лам Жамьяндэв болон бусад лам нарыг шоронгоос суллаж өгчээ. Хэдийгээр Гэндэн лам нарыг устгах тухай Сталинд олонтаа ярьж байсан ч угтаа үй олон лам, хуваргыг хомроголон хядаж зүрхлэхгүй байсан биз ээ. Цус урсахаас айдаггүй «төмөр мэт» большевикуудаас ялгаатай нь Монгол хувьсгалчид өрөвдөж, энэрдэг эгэл хүн байсан билээ. Зөвлөх Сокольников хурал номыг Төвдөөр бус, Монголоор уншихыг тулгахад Амар зөрж, маргасан байлаа.
Шинэ он гарахын өмнө, 1935 оны XII сарын 30-нд Гэндэн Кремльд очиход огцом хувирсан өнгө аяс угтжээ. Үгнээс зоримог зөрдөг, тушаалыг эргэцүүлдэг, далд хэл ойлгодоггүй түүнийг улс төрөөс арчихаар Сталин хэдийн шийдсэн байв. Угтаа улс төрөөс арчигдах нь «үхэлд» хөтлөнө гэсэн үг. Олон улсын байдал хурцдаж, аюул занал нэмэгдсэн учраас Монгол орныг гар дороо байлгахыг хүссэн Сталинд ёсорхох цаг үлдсэнгүй.
Түүнээс дагжин чичирдэг, айдас бүрхсэн ертөнц бүтээхийг зорьсон Сталин аугаа хүслээ биелүүлэхээр гар хөдөлж эхэлжээ. Түүний эзэнт гүрэнд сая сая хүн аугаа хүсэлд золиослогдон амь тасарч байлаа.
Тэрээр Монгол орныг айдас хүйдэст нөмөргөх хядлага сэдээд хядлагыг хөөргөдөх хүнийг олж, сонгосон болохоор Гэндэн түүнд хэрэггүй болжээ. Хувь заяаны тохиолоор урьд сүмд шавилж явсан Чойбалсан шашныг устгах архадын дүрээр тодорчээ.
Зөвхөн Сталин шашныг зүхсэн хэрэг огт биш, большевикууд бүгд шашнаас болгоомжилж байлаа. Улаан армийн Жанжин штабын дарга, маршал А.Егоров Жанжин штабын дарга Ж.Малжтай уулзахдаа, «Одоо танай цэрэг 14 мянга, гэтэл лам нар 90 мянга байгаа нь Монголын тусгаар тогтнол, батлан хамгаалах хэрэгт маш хортой. Лам нарт онцгой арга хэмжээ авах хэрэгтэй» гэж зөвлөжээ.
Эгдүүцсэн Сталин чухам юу болсоныг ойлгож ядсан Гэндэн, Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрай нарыг ярих бүрт үг сөргөж, занана. Тэд түүний хувьд нэгэнт «үхдэл» болсон ажгуу.
Сталин «Лам нарын тухайд та нар юу ч хийхгүй байна. Лам нар та нарыг идэж, өсч бэхжиж байна. Та нар...лам нарыг устгахгүй бол...муу» гэж зүхээд «Дотоодыг хамгаалах газар, Намсрайн удирддаг байгууллага тийм нэртэй байх аа?» хэмээн лавласнаа «Тэр чинь лам нартай тэмцэх талаар юу ч хийхгүй байна. Манай ЧК урьд ч гэсэн, одоо ч бас хувьсгалын дотоод, гадаад эсэргүү нартай тэмцэхийн зэрэгцээ шашны эдийн засаг, улс төр, ёс суртахууныг унагах тэмцэл явуулсаар ирсэн, тэгэхэд танайд тийм юм байхгүй байна» гэж ярилаа. Цай уух зуур Молотов «Би маш их гайхаж байна. Улс оронд лам нартай хийх гол тэмцлийг Дотоодыг хамгаалах газар явуулах ёстой атал нөхөр Намсрай Москвад нилээд удсан хэрнээ яагаад ч юм гөжүүдлэх мэт таг дуугүй байна. Өнөөдөр энд ч гэсэн амнаас нь алт уначих мэт дуугүй л суугаад байх юм» гэж шордоход айж, балмагдсан Намсрай өөрийгөө зөвтгөж, «Манайд зарим хариуцлагатай ажилтан, сумын дарга нар, бүр тэр ч байтугай, намын гишүүд шашин шүтэж, бурханд залбирч байгаа болохоор лам нартай тэмцэхэд хэцүү байна» гэж учирлажээ. Түүний тайлбар Сталины хөх инээдийг хүргээ биз. Тэрээр «Та лам нартай тэмцэх байтугай өөгшүүлж байхад тэр зөв л дөө» хэмээн ёжлоход Молотов «Монголд 80 мянга орчим лам нар байна. Галын гол хүчийг тэдний зүг чиглүүлэх ёстой. Танайд засаг, лам хоёр зэрэгцэн оршиж чадахгүй. Нэг нь нөгөө ялах ёстой. Та нар лам нартайгаа тэмцэхгүй юм бол бид та нарт туслаад ямар ашиг байна аа?» гэж үгээ төгсгөлөө. Сталины шадар хүн Молотов тэгэхэд эзнийхээ санааг тодотгогч байсаар 1953 оныг угтсан юм.
Сталин тэднийг үнэхээр «арчиж хаялаа». Хувь төөрөг гэдэг хяслантай ажээ. «Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд энэхэн бие сэтгэлээ зориулья» хэмээн залбирч, бурханы өмнө сөхрөн мөргөж явсан Чойбалсан, Лувсаншарав хоёр бурхныг орлох болсон Сталинд хамаг хуваргыг хядахаар «энэхэн бие сэтгэлээ зориулахаа» амлажээ. Лам, хуваргууд ямар нэгэн яллах шалтгаанаар биш, тэр нь хуурамч, зохиомол огт хамаагүй, ердөө лам, хуварга учраас хядагдах ёстой болжээ.
Чойбалсан олны өмнө ярихдаа,
«Нөхөд өө! Та нар бодож үзэгтүн. Манай улсын хүн амын дотор бүх эрчүүд 350 мянга гэхэд түүний дотор сүм, хийдэд оршиж суугаа 80 мянгаас цөөнгүй лам нар байна. Эдгээр 80 мянган тооны лам нар хэмээгч мөлжигч хувалз хачигнууд нь ард түмний харанхуй хоцрогдсон байдлыг ашиглаж, тэдгээрийг мөлжин сорж, амьдран хий дэмий сууж буй амой. Бид шашныг зэвсэг болгон хэрэглэж, манай ард түмний цусаараа байлдан олсон хувьсгал ба тусгаар тогтносон эрх чөлөөт засаг төрийг эсэргүүцүүлэхийг хэнд ч болов зөвшөөрч хэрхэвч үл чадна» гэж тангараглалаа.
Тал нутагт ариун дээд шүтээн болж, дархлагдсан хүчирхэг давхаргыг угз татах ажиллагааг «Үхлийн элч» М.Фриновский залж байв. Тэрээр Москвад очоод өөрөө баригдсан хойноо ингэж өчжээ.
«...юуны урьд Монгол лам нарыг барих ажил өрнүүлж, 7-8000 хүн барьсан бөгөөд уг ажлыг цааш нь М.И.Голубчик үргэлжлүүлж, 25.000 хүргэсэн».
М.Фриновский ажиллагааг төлөвлөхдөө, эхлээд шашны гол хутагт нарыг барьж, улмаар доод лам нарыг тэдэнд холбож, хядахаар зорьжээ. Тэгээд шашны төв болох Гандан хийдийн эзэн Ёнзон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин, Богд хааны үед ерөнхий сайд байсан Манзушир хутагт Цэрэндорж нарыг барих тушаал гаргав. Угтаа тэд Богд хаан жанч халахад шашны эзгүйрсэн орон зайг нөхөж, дээд эзэд болж байлаа. Ёсыг бодож, ерөнхий сайд Амараас тэднийг барих зөвшөөрөл хүсэхэд Амар «хурдан, бүр утсаар хариу өгөв».
Дотоод явдлын яамны тусгай хэлтсийн дарга С.Галиндэв олон цэрэг дагуулан нэгэн цагт бурханы дагшин орон хэмээн сүсэглэгддэг байсан Ганданд очиж, Ёнзон хамба, дэд хамба Дамдин болон бусад лам нарыг барьж, иржээ.
65 нас хүрч, өвгөрсөн Ёнзон хамба Лувсанхаймчиг бол Төвд хүн билээ. Төвд оронд Дашлхүмбэ хийдэд заларч байсан тэрээр 1915 онд Богд Жавзандамба хутагтад багшлахаар Монголд хөл тавьжээ. «Гэгээн хутагтын мэргэн багш» буюу Ёнзон хамба цол хүртсэн Лувсанхаймчиг 1922 онд нутаг буцахад салж ядсан Богд хаан «Ёнзон хамбыг нааш заавал ирүүлсүгэй» гэж Ванчин Богдоос хүссэн учир тэр эргэж ирэв. Гэвч хил хаасан учир буцаж чадсангүй, бүрмөсөн үлджээ.
1930 онд засаг, төрийг устгахад туслахыг Ванчин Богдоос гуйн захиа бичиж баригдаад цаазлагдсан «Эрэгдэндагва тайжийн хэрэгт» орж, «...дахиж төрд дайсан болж, тэрсэлвэл үтэр түргэн буудан хороох ял өгнө» гэж өршөөгдсөн Манзушир хутагт Цэрэндорж энэ удаа амьд үлдэх найдвар байсангүй.
М.Фриновский баригдсан өвгөн лам нарыг байцаах мөрдөгчдөд үүрэг өгчээ. Тэрээр «...доорх зааврыг өгөв. Тэдний мөрдөн байцаалтыг 10 хоногт дуусгах, Ёнзон, Дамдин нарын эсэргүү бүлэг Гэндэн нарын бүлэгтэй холбоотой эсэхийг тодруулах, Буриад-Монгол дахь байгууллагын гишүүдийн, мөн Зөвлөлтийн янз бүрийн хэсэгт байгаа буриад болон монголын колониудын бүх холбоо сүлбээг тодруулах, БНМАУ-ын нутаг дэвсгэрт байгаа лам нарын байгууллагад оролцогчдыг илрүүлэх, Төвд, Англи, Япончуудтай холбоотойг илчлэх»-ийг тушаасан ажээ. Өөрөөр хэлбэл бүх ялыг тэдэнд тохож, заавал хүлээлгэх хатуу үүрэг өгөв.
Анх Ёнзон хамба «Намайг Япон болон Ванчин богдын тагнуулч гэж байна. Энэ огт худлаа. Ямар ч үндэс, баримтгүй зүйл болохыг төрөөс ялгах биз ээ. Ерөөс би Ванчин Богдын лам бөгөөд түүнийгээ хэнээс ч нуухгүй. Би Богд ламыг байхад тусгай уригдаж ирсэн хүн. Харин энд эсэргүү хэргийг таслахад намайг оролцуулах болсоныг сонслоо. Ямар учраас болохыг мэдэхгүй. Би тийм санаваараа бузарласан ажил хэзээ ч хийхгүй. Ер нь энд суухад чадах, эсээ мэдэхээ болилоо. Надад хийсэн хэрэг байхгүй» гэж ахин дахин учирлажээ.
Харин хоёр хоног өнгөрөхөд «...тэд хэргээ хүлээлээ. Ёнзон нь 1923 онд Төвдөд байхад тэнд Английн суурин тагнуул болох Ванчинбогд өөрийг нь элсүүлж, Монгол руу тагнуул туршуул хорлон сүйтгэх болон засгийн газрын эсрэг ажиллагаа гүйцэтгүүлэхээр илгээсэн бөгөөд баригдах өдрөө хүртэл тийм ажиллагаа явуулж байсан гэж мэдүүлэв. Тэрээр мөн Төвдөөс даалгавар авч, Монголд 1932 онд гарсан бослогыг зохион байгуулж, удирдсан гэв. Мөн БНМАУ-д хамаг монголын хувьсгалын эсэргүү лам нарын бүлэг байгаа бөгөөд жинхэнэ удирдагч нь өөрөө болохыг батлав. Мөн Японы тагнуул байсан гэж хүлээв. Дамдин нь Ёнзоны бүхий л...эсэргүү, тагнуулын ажилд туслаж байсан гэдгээ хүлээв».
Мөрдөгчид нэн чадварлаг ажээ. Тэд огт боломжгүй бүхнийг сорчлон бүтээж чадна. Ванчин Богдыг номын хутагт багш гэж шүтэж явдаг өвгөн Ёнзон 48 цаг өнгөрөхөд бодлоо өөрчилж, «Английн суурин тагнуул» гэж нотлох болжээ. «Би тийм санаваараа бузарласан ажил хэзээ ч хийхгүй» хэмээн тангарагласан тэр өвгөн хоорондоо дайсагнадаг хэд хэдэн улсын давхар тагнуул болохоо баталсан байна.
Мөрдөгч Л.Ванчиг 1960-аад онд дурсахдаа, «...унтах нойр, идэх хоол, уух ундгүй жижүүрлэн байцаах буюу халуун пийшингийн дэргэд өндөр хөлтэй нарийн сандал дээр хөдөлгөхгүй сууж байцаадаг байсан даа».
НКВД-д ажиллахдаа М.Фриновский 1920-иод онд дэлгэрсэн «хорлон сүйтгэгч, ардын дайснуудыг шүүх ажиллагааг» зохион байгуулж, ард олны үзэн ядах сэтгэхүйг дэвэргэж сурсан болохоор Ёнзон хамба нарыг «...үзүүлэх нээлттэй шүүх хурал хийхэд бүх зүйлийг улс төр ба олон нийтийн талаас бэлдэнэ» гэж төлөвлөжээ.
1937 оны X сарын 7-нд Бөмбөгөр ногоон театрт шүүх хурал болов. Удтал зовж, тарчилсан өтөл лам нар торлосонд модон хашлаганд ярайтал суужээ. Тэд хэргийн учиг тодрох найдвар тасарч, нэгэнт цөхрөөд зайлшгүй ирэх үхлийг зөгнөн хүлээх мэт харагдана. Театрын гадна чанга яригч зоожээ. Тэр хавиар холхиж явсан хүмүүс удалгүй шонг тойрон бөөгнөрч, доторх шүүх ажиллагааг чимээ даран сонсч зогсоно. Тэдний царайд айдас түгшүүр хурсан байв.
«Ёнзон хамба бол Төвд хүн. Нөгөө чанга яригчаар түүний ярихыг сонсч зогслоо. Тэр Төвд хүн учраас Монголоор сайн ярьж чадахгүй, яриа нь ойлгогдохгүй байв. Би хүүхэд байсан болохоор надад хачин хоолойгоор нэг хүн яриад л байх шиг санагдаж билээ» гэж бөөгнөрсөн олны дунд зогсч байсан, хожим нэртэй улс төрч болж, энэ номд олонтаа дурьдагдах Б.Нямбуу дурсчээ.
Онцгой бүрэн эрхт комисс буюу дархлагдсан шүүгчид тэднийг буруутгахдаа, «Япон улстай холбогдож, Ванчин богдын даалгавраар Монгол оронд тагнуул хийсэн» гэж онцлов. Улмаар «аймаг, хотод хувьсгалын эсэргүү салбар байгуулсан», «хорлон сүйтгэх ажил идэвхтэй явуулсан», «зэвсэгт бослого гаргах бэлтгэл хийсэн», «харгис хаант засаг байгуулах, ард олныг эзэрхэг түрэмгий нарын колони болгох» зорилготой болохыг тодотгож, эцэст нь «өөдлөшгүй дайсан этгээд мөн» гэж дүгнээд шүүгдэж буй 22 лам, хуваргаас Ёнзон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин, Манзушир хутагт Цэрэндорж нарын 16 хүнд буудан хороох ял, 5 хүнд хорих, 1 хүнд тэнсэн харгалзах ял оноожээ.
Тэгэхэд Бөмбөгөр ногоон театрын гадна олон залуу лам нар цугларав. Тэд Гандан хийдэд шавилдаг бөгөөд яллагдаж буй хутагт багш нараа аврахаар зориглон иржээ. Шүүх хурал төгсөхөд цааз сонссон хутагт лам нарыг авч явахаар том, жижиг хоёр автобус арын хаалгаа онгойлгоод театрын баруун хаалганд тулж зогсчээ.
«Бөмбөгөр ногоон театрыг тойруулж, том модон хайс босгож, пулемёт зоосон байлаа. Тэгээд нэг офицер, бас нэг цэрэг зогсоно. Удалгүй олон лам банди нар цувран ирж, театр руу орохоор улайран тэмүүлж байв. Өнөөх цэрэг пулемётоо эргүүлж, офицер “Буудлаа шүү!” гэж хашгирна. Шүүх хурал дуусахад лам банди нар театрын баруун хаалгаар автобусанд ачигдах багшаа булаахаар зэхэж байсан бололтой. Хэрэв тэд дайрсан бол эгц өөдөөс нь пулемётоор шүршихээр команд хүлээж байв. Офицер нь “Зүгээр л байгаарай. Болохгүй бол шүрчихнэ шүү” гэж сүрдүүлнэ. Гэнэт тэнд зогсч байсан лам банди нар хашгираад л зүүн хаалга руу гүйлдлээ. Би ч тэднийг дагав» гэж Нямбуу тэр мөчийг нэхэн өгүүлжээ.
Дотоод явдлын яам цугласан олон үймэхээс сэргийлж, заль зохиосон байжээ. Тэд анхаарал татах зорилгоор баруун хаалганы гадаа зориуд автобус зогсоож, харин шүүгдэгч лам нарыг арын хаалгаар машинд ачиж, аль хэдийн хөдөлсөн байлаа.
Шөнө болоход Ёнзон хамба, дэд хамба Дамдин, Манзушир хутагт Цэрэндорж болон яллагдсан бусад лам нарыг Даландавхарт аваачиж, 00 цаг 42 минутад буудан хороожээ. Хотод гэгээ ороход хүмүүс айдас хүйдэст автсан байв. Тэд одоо бусдыг биш өөрсдөө баригдахаас дагжин чичрэх боллоо. Баригдвал шөнийн харанхуйд үүрд замхрана.
Улс орныг айдас нөмөрчээ.
Сталины зорьсон аугаа ертөнц бүтэж эхэллээ.
Чойбалсан тэр өдрүүдэд сая сая хүнийг үхэлд замчилсан Николай Ежовт захидал бичихдээ, «Сүүлийн үед Дотоод явдлын яамны бүх ажлын төвд лам нар лугаа тэмцэх ажил байв. Нөхөр Сталины зөвлөсний дагуу дээд ангийн том толгой лам нар улсаас урваж, тагнуул хийсэн, зэвсэгт бослого гаргах гэсэн хэрэг 5-ыг бэлтгэж, түүний зөвлөгөөг биелүүлж, гүйцэтгэж чадлаа. Сүүлийн бүтэн хагас жилд дээд ангийн 439, дунд ангийн 404, доод ангийн 603 лам нарыг шийтгэлээ» гэж тоочжээ. Гэвч энэ дөнгөж эхлэл.
Улс даяар тархсан 80 мянга орчим лам нарыг устгах «дамжлага арга» дэлгэрчээ. Тэднээс багш нь хэн болохыг асуугаад эсэргүү бүлгийн удирдагч болгож бичнэ, шавь нар нь хэн болохыг лавлаад эсэргүүд элссэн гэж яллана, тэгээд л бүгдийг нь бариад буудна.
Мөрдөгч Ж.Лувсандорж хожим «Ийм завхралтай юм болж буйг мэдэж байсан ч эсэргүүцэж болохгүй, хэрэв тэгвэл өөрсдөө буруутаж, аюул болох тул хоорондоо юу ч ярьж чадахгүй байсан цаг шүү» гэж нэхэн дурсчээ.
Дотоод явдлын яамны лам нарын тасагт мөрдөгчөөр ажиллаж, өдөрт 3-10 хүнийг яллаж байсан Ц.Лувсансамдан өтөлсөн хойноо
«Мөрдөгчдөд 10 лам өгч, 10 цагийн дотор хэрэг хүлээлгэх хатуу үүрэг өгдөг байв. Гэхдээ энэ бол хамгийн доод хэмжээ. Манай тасагт мөрдөгч байсан Банзрагч Хөвсгөлд түр очихдоо өдөрт 60 хүнийг хэрэг хүлээлгэж байсныг сайн ажиллагаа гэж үнэлж, биднийг түүнээс сурахыг шаарддаг байж билээ. Лам нарыг бөөнөөр барьдаг учраас шорон дүүрнэ, тэгэхээр долоо хоногт 2-3 машин хүн авч явж, буудаж шоронг султгана. Феодал, лам нарыг өмгөөлж болохгүй, тэгвэл та нарыг шоронд хийнэ, буудна гэж занана. Тасгийн дарга Баярсайхан, Базарханд, Хаймчиг нар байнга ингэж сүрдүүлнэ...

No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.