\дуусаагүй\ Алхан Болд. 53. "Дэлхийд Чингис Хаан, харин Монголд чингис үү?!".
\АНУ-ын Юта мужид 5 жил сурсан залуу Юта гэдэг нь ямар утгатай, гаралтай үг болохыг сонирхоогүй учраас хариулж мэдэхгүй байна. Мужид анхандаа нь ямар омгын индианчууд амьдарч байсныг 5 жилийн турш огт сонирхоогүй байв\.
Чингис Хааны Талбайд яваа 2 орос "-Давайте сфотографируемся перед Чингис Хааном" гэлцэх үед тэнд яваа монгол эмэгтэй утсаар "-Хүүе Жавзаа, би чингисийн урд зогсож байна" хэмээж, монгол эр "-Цаана байгаа чингис, мингис нь харагдах уу?" гэж буйг юу ч гэлтэй билээ.
Гадаадынхан дуртай, дургүй байвч их хааныг маань зөвхөн Чингис Хаан буюу Chingis Khaan\Genghis Khaan, Чингиз Хан\ гэдэг. Харин Монгол Улсад бид түүнийг Чингис голдуу гэдэг. Хааныг нь хасч Чингис гэж ярьдаг гадаадын байдаггүй. Гэтэл Монгол Улсад Чингисийн Өргөн чөлөө, чингис пиво, Чингисийн хөшөө, Чингисийн талбай гэхчлэн ярьж бичдэг. Уг нь Чингис Хааны Өргөн Чөлөө, Чингис Хаан шар айраг гэж ярих ёстой. Хааныг нь хасчихвал Чингис бол хэнийг ч, юуг ч илэрхийлэхгүй.
Хаангүйгээр түүний тухай ярихыг Монгол Улсад хуулиар хориглох ёстой.
Монголчууд ийнхүү их хааныгаа, шуудхан хэлэхэд, зүгээр л нохойгоо мэт дуудах болжээ. Чингис Хааныг хамгийн хүндлэхгүй хүмүүс бол монголчууд л байна.

Уг нь зөвхөн, Чингис Хааны Өргөн чөлөө, Чингис Хааны Талбай хэмээх ёстой. "Зүгээр" Чингис бол бараг хэн ч биш, юу ч биш....
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь, албан ёсоор чингисийн талбай гэгддэг Чингис Хааны Талбайн хойморт байдаг Чингис Хааны Хөшөөнд мөргөдөг цорын ганц хүмүүс бол Монгол Улсад ирэх хувь тохиолдвол сунаж мөргөдөг өвөр\өмнөд\ монголчууд. Манай иргэд буюу "ирэгсэд" тэднийг хужаа хэмээн хараадаг. Буриадууд, халимагууд ч Чингис Хааныхаа Хөшөөнд мөргөдөггүй. Манай Монгол Улсын монголчууд эзэн Чингис Хаандаа биш, харин харь түвдийн Далай лам гээчид сунаж мөргөдөг. Монгол Улс дахь нэгэн хийдэд Энэтхэгээс ирсэн түвд лам нар монгол хүний огт ойлгох хэлээрээ ном уншиж, Далай ламынхаа зургын өмнө монгол хүүхдүүдийг элгээр нь хэвтүүлэн мөргүүлж байна. Уг нь тэд Чингис Өвөөдөө тэгж мөргөх ёстойсон. Энэтхэг дахь манай улсын ЭСЯ-н өмнө Монголд очиж ренбүүчи болно гэсэн түвдүүд дугаарлаж байна гэсэн гарчигтай нийтлэл нэг сонинд гарсныг санаж байна. Тэд нь ирээд манайхныг сөгдүүлж мунхруулж байгаа нь энэ байлгүй дээ.
Монгол Улсын монголчууд их хааныхаа нэрийг яаж мөнгө олохдоо ашиглаж болох вэ гэж л бодохоос өөр сүсэггүй.

2013 онд намайг явахад Тэрхийн Цагаан нуурын эрэгт, 2 жуулчны баазын дунд байх нэгэн модон жорлонд Чингис Хааны хөрөгтэй архины цаасан савыг бөгсөө арчих цаасных болгочихсон, монгол, гадаадгүй баасаа арчаад бараг дүүрчихсэн байж билээ. Монголчууд ийнхүү оюун санаа, сэтгэлийн асар их хомсдолд орснийг тэр жорлон харуулж байв. Монголоос өөр оронд бол хааныг нь доромжилсны төлөө няц дэвсүүлж, аягүйгүйтвэл алуулж, аз таарвал шоронд сууж мэдэх биз ээ...
Монголын нууц товчооны ойн их баяр наадамд зориулж босгосон хөшөөний хайсын зарим хэсэг нь салж ойчсон бараг л газарт хэвтэж байна. Дэргэд нь манаач сахиул айлтай байхад шүү. Монголчууд Чингис Хаанд дэндүү жижигдэж байна...

No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.