Sunday, December 21, 2014

34. "Буриад, цахар байсан нь гэмт хэрэг үү ?!".

\дуусаагүй\Нийтлэлч Алхан Болд. 34. "Буриад, цахар  байсан нь гэмт хэрэг үү ?!".
"...Дуутай суутай гүрний
Луутай илдээр цавчихад
 Цөстэй төрөө хамгаалж
Цустай унасан цахар...". Ч.Мягмарсүрэн.

"...Хиагтын гамин цэргийг устгахаар цэрэг хуралдуулж байгаа гэнэ. Энэ хэрэгт манай хошууны ардуудийг оролцохыг хүссэнийг ах Сумьяа зөвшөөрч цэрэг элсүүлж байна. Та оролцоно биз гээд явсан юм.
Би Цэрэндоржийн Ц.Тохноогийн анги С. Бат-Очирын аравны цэрэг болов. байлдаанд юу бэлдэхийг  Бид урьд Хятадын цэрэгтэй олон удаа байлдаж явсан болохоор  байлдаанд юу бэлдэхийг мэдэх тул сайн морь олж түүнээ сар гаруй тэжээж, дулаан хувцас, хуурай хоол хүнс, буу зэвсгээдор бүрдээ зэхэж базаасан билээ...Би Шар Тохой, Хиагт, Баруун замд том жижиг байлдаанд нийтдээ 40 -өөд удаа оролцсон билээ. 10-аад сар хувцас тайлалгүй байлдаж...". Лүйрэвийн Аюуш/1886-1938/, цахар, Шинжааны Ил Тарвагатайд төрсөн/. хуудас 63, "Ардын Журамт Цэргийн Дуртгалууд", 1982.

"Тэгээд би Навчаа эгчийг дагаад өмссөн хувцастайгаа гэрт нь очсон. Тэр цагаас хойш би дахин гэрийнхээ босгоор алхаагүй. Сүүлд би өлсөж, зовж зүдэрч гудамжинд хонож явахдаа гэрээ, аавыгаа мөн ч их санадаг байж билээ. Тун ч сайхан айл байсан шиг санагддаг....
...Нэг өдөр бүх сурагчдын өмнө баахан хүүхдийн нэрийг дуудаж гаргаад -Эд нар маргаашнаас хичээлд явж болохгүй. Эсэргүүний хүүхдүүд хичээлд явах эрх байхгүй гэлээ. Элбэг\Дэмид жанжны хүү. А.Б\ бид хоёрын нэр хамгийн түрүүнд орчихсон байсан...  
...Удалгvй тэр нас барж, миний хувьд гурав дахь удаагаа гэргvй боллоо. Нямааг Баярлахын ах, дvv нь аваад, бид гудамжинд гардаг юм байна...
...Тэгж байтал Дэмид жанжны тогооч байсан "местный" орос авгайтай тааралддаг юм байна. Тэр маань бид хоёрыг таниад уйлаад сүйд...Бид хоёр хулгайч шиг шөнө нь сэмхэн ирж хоноод өглөө эртээ босоод явчихдаг боллоо"... Нэг шөнө ирэхэд гэр нь цоожтой. Маргааш нь бас байдаггүй... Ингээд бид "бабушка"-даа бас гай тарьчихваа...". \Дэжидын Оюуны ярилцлагаас\

Тэр аймшигт хэлмэгдүүлэлтийг ойлгохын тулд өвөө, эмээ нь хэлмэгдсэн байх албагүй. Монгол хүн байхад л хангалттай.


1932-1933 онд лам нар  Хөвсгөл, Архангай, Завханыг хамарсан бослого гаргасан. 1918 онд Халх Монголын эрэгтэй хүн амын 44.7% болж байсан лам нар манж-хятадын дарлалд байхад бослого гаргаагүй, 1919 оны зун Хятадын 15000 цэрэг эх орныг нь эзлэхэд лам нар босоогүй, тэд тарган хонины махаа зооглоод, монгол хүний ойлгохгүй түвдээр уншаад сууцгааж байсан. Харин эрх мэдэл, бизнес, орлого нь багасахад тэд зэвсэглэн босч сургууль, эмнэлэг, хоршоодийг шатааж, багш, эмч нарыг алж, амьдаар нь зүрхийг сугалж, үс толгойг нь шатааж байв. Төр бослогыг дарсан. Бослогыг дарах ажиллагааг Лхүмбэ-ээр удирдуулсан. Тэгээгүй бол тэдний бослого бүх Монголыг түймэрдэхсэн биз.

Лам нарыг турхирсан томчуудыг нь тэр дор нь шийтгээд буудчихсан. Лам нарын аюул алга болсон. Тэд хөдөлмөр эрхэлж эхэлсэн. Гэтэл Х.Чойбалсан лам нарын бослого дарагдсанаас хойш 5 жилийн дараа олон мянган лам нарыг эрүүдэн шүүж, тарчлаан зовоож, буудан алсан. 

"...1932 оны хавар хувьсгалын эсэргүү Ганжирваа хувилгаан (Одоогийн Баян-Овоо сумын төвлөрч байгаа Долоо шар загийн хөндийн том лам) түүний хамсаатан Дэл хөнжлийн нутгийн Дэлэгсамба, тэдний гар хөл бологсодын үг ятгалганд сохроор итгэн уугуул нутаг усаа орхин харийн нутгийг зорин нүүхээр зэхсэн, хөдөлсөн ардуудад төр засгийн бодлогыг танилцуулан тэднийг буцаахаар Т.Бор хэсэг нөхдийн хамт ухуулга хийж яваад Их Шанхайн зүүн хойд арын Гүнзаараг гэдэг газар эсэргүү эсэргүү нарын отоонд орж хүчинд автан баригджээ. Баригдсан тэднийг Лүнгийн хийдэд аваачиж, баян Мөнх-Очир гэгчийн байшинд заримыг нь алдлан хүлж, заримыг нь эсгий дотор зөрүүлж боож хонуулаад байцаан эрүү шүүлт тулган тарчилган зовоож, маргааш өглөө нь эртлэн "Тугийн цохио" хэмээх нэг талаасаа налуу, нөгөө тал нь 4метр өндөр цавчим цохион дээр аваачин буудаж нисгэн дээрээс нь том хад, чулуу нураан хороожээ...". \www.mn.wikipedia.org\

Харин буриад, цахар, барга нар ямар гэм хийснийхээ төлөө хядуулсан бэ!? Тэд 1921 оноос хойш тусгаар Монголын төр, засгийнхаа эсрэг тэмцэл огт хийгээгүй. Өвөр монголчууд 1906-1916 онуудад нэгдсэн Монголын төлөө хятадын хар цэрэгтэй, 1920-1921 онуудад буриад, цахар, баргууд цагаан, улаан оросуудтай нийлж хятадын большевик-гамин цэрэгтэй байлдсанаас өөр "буруу" байхгүй. Монголд буриад, өвөр монгол\цахар, барга, харчин байх нь гэмт хэрэг биш л юм бол тэдэнд өөр буруу байгаагүй.
Бичлэгээ шулуухан, Цахаруудаас эхэлъе. "Цахаргүйгээр цэрэг босохгүй, цаазгүйгээр улс босохгүй" хэмээн монголчууд ярьдаг байв. Цахар гэдэг нь уг нь "цоохор" гэсэн үг юм билээ. Монголын бүх нутгаас татаж хязгаараа хамгаалуулахаар илгээсэн дайчдаа цоохор цэрэг гэдэг байснаас үүссэн нэр. Ардын хувьсгалын дараа Монголд үлдсэн цахаруудын нилээдийг Сэлэнгэ аймгийн Түшиг Цагааннуур суманд нутаглуулсан боловч, 1930-аад онуудад Х.Чойбалсаны явуулсан аллагад өртсөн цахар-монголчуудаас насанд хүрсэн 4-хөн эр хүн үлдсэн гэдэг.

Буриадууд хэдийнээс, яагаад Монгол руу дүрвэх болсон бэ? Октябрийн хувьсгал сураггүй байхад: Орос-Японы дайн 1904 онд эхэлж, Оросын цэргийн ангиуд Сибирээр дамжин Манжуурын зүг цувах болж буриадуудын амьдрал тайван бус болсноос зарим нь Монгол руу нүүж дагаар оров... Дараа нь, ар Монголчуудыг өмгөөлж байсан Оросод 1917 оны сүүлээр иргэний дайн дэгдэв. Буриадууд орос нь оросоо алсан дайн хийхгүй байхыг гуйж байв. 1918 оны 5-р сард өөрсдийгөө большевикууд гэж нэрлэсэн хүмүүс буриадуудын газар, байшин, савыг булаах болов. 1918.5.29-нд буриадууд хуралдаж өөрийг хамгаалах цэргийн анги байгуулахаар шийдвэрлэж, Элбек-доржи Ринчиногоор удирдуулахаар тогтов.
1919.2.25-нд Чита хотод болсон хурлаар Их Монгол Улс байгуулагдсаныг зарлав. Элбек-доржи Ринчино тус хуралд оролцсоныхоо дараа бичсэн "Их гүрнүүд ба Монголын тусгаар тогтнол" нийтлэлдээ нөхцөл байдлыг олон талаас судлаж үзээд Их Монгол улсыг байгуулахад их гүрнүүдийн зүгээс үл зөвшөөрөх ноцтой шалтгаан алга гэж дүгнэсэн\ «Великие державы и независимость Монголии» (1919 г.), в которой, проанализировав вопрос с разных сторон, утверждает, что серьезных препятствий и  возражений со стороны великих держав по образованию Великого Монгольского государства не предвидится\.

Элбэгдорж гаднаа Коминтернч хүний дүрийг эсгэвч боловч дотроо Их Монгол Улсыг байгуулахыг л зорьж явжээ. Сүхбаатар, Ринчино хоёр монгол үндэстнийхээ талаар нэг ойлголттой байжээ.  Монголд нүүн ирсэн буриадуудын хуралд Монгол ардын засгийн Бүх цэргийн Жанжин бөгөөд Цэргийн Яамны тэргүүн Сайд Дамдины Сүхбаатар оролцож: “...Чингис хаанаас инагш Бүх Монгол улсын байдал түүхийг дэлгэрэнгүй өгүүлж, угаас Монгол улсын төр улам улмаар хүчин буурсан учир Монгол улсыг их хүчит Орос ба Хятад зэргийн эзэрхэг засгууд зүг бүрээс хуваан авч сарниулснаас хойш он удсан нь харилцан бие биесийг танихгүй, өөр овогтой мэт үзэх болжээ. Одоо аваас ардын эрхтэй засгийн байгуулж, бүх монгол овогтныг нэгтгэхийг гол зорилт болгосон тул нэгэн үндэсний буриад нарын төлөөлөгчид учрыг мэдэж, Монголын Улс лугаа энэ өдрөөс нийлж, улс төр ба шашин суртаалыг хүндэтгэн ард түмний амар жаргалан дор дэвшүүлж, үүрд батжих болтугай” гэж  илтгэл талбижээ.
Элбэгдорж Ринчино шиг бүх монголчуудын нэгдсэн улсын төлөө ярьсан, ярьдаг хүнд маш дургүй, Монголд амьдардаг  зарим "монголчууд" зай завсаргүй хуцсаар сууна.  Элбэгдоржийг судлая гэвэл түүний талаар бичсэн маш их материалуууд интернетэд буй: https://books.google.mn/books?id=eTCBRmFC6W4C&pg=PA345&lpg=PA345&dq#v=onepage&q&f=false

Монголчууд 3-р сарын 18-нд цэргийн баяраа тэмдэглэдэг. Ихэнхи хүмүүс 1921.3.18-нд Монгол Улс тусгаар тогтнолоо олсон гэж боддог. 1918.11.01 -нд 51 офицер, 3 түшмэл, 300 буриад, 80 өвөр монгол, 125 орос-хасаг цэрэгтэйгээр байгуулагдсан Монгол-буриадын 1-р морьт хороог Унгерн 1918.11.01-нд Азийн Морьт Дивиз болгон өөрчилсөн. Азийн Морьт Дивизийн орлогч командлагчаар, Дэлхийн 1-р дайн\1914-1918\-ы Австри-Германы фронтод Нерчинскийн Хороонд Унгернтай цуг тулалдаж явсан Жигмиджаб Жамбалон томилогдсон.1920.10.1-нд 950 морьт цэрэгтэй дивиз Монголын нутагт орж 1920.10.26-ны шөнө Өргөөг дайраад ухарснаас хойш Хятадын цэрэгтэй 5 сарын турш 3 том, олон жижиг байлдаан хийсэн. Цэргүүдийнх нь 60-70% цахар, буриад, халх, барга, ойрадуудаас бүрдсэн Унгерны удирдсан Азийн Морьт Дивиз 1921 оны 4-р гэхэд ар Монгол буюу энэ Монгол Улсыг Хятадын цэргээс бүрэн чөлөөлсөн юм. АМД-ын монгол цэргүүд улаан оросуудтай байлдах сонирхолгүй байсны улмаас Өвөр Монгол-Каспийн тэнгисийн хооронд нүүдэлчдийн их гүрэн байгуулахыг мөрөөдсөн Унгерны төлөвлөгөөг дэмжээгүй нь АМД тарахад хүрсэн юм.
Оросууд хоорондоо байлдах нь монголчуудад хамаагүй битгий хэл аюултай байв. Яагаад зарим буриад Барон Унгерны цэрэгт,  зарим нь улаантныхад орсон бэ?
Би багадаа хадланд явдаг байлаа. Цэвэгдорж гээд нэг том биетэй  сонгоол өвгөнтэй зарим зун хадланд явсан. Барон Унгерны цэрэгт явахдаа Сэлэнгэ мөрнийг морьныхоо сүүлнээс зууран гарч байснаа дурсаж билээ.
Цахар, буриадууд Азийн Дивизийн гол хүч байлаа.
Баруун этгээдийн сэргийлэн тохинуулахь цэргийг дайчлан захирах сайд Балжинням:
"...Мөн сарын 24\4 сарын 1\ -нд жонон гүн Дашдэмбэрэлийн хошууны нутгийн Улаанхад хэмээх газрын өвөрт тэрхүү бүлэглэсэн олон тооны муу хулгай гамин цэрэг лүгээ тохиолдож орос, цахарын цэргүүдийн хамт хавсран дайрч байлдсаар...".\Ардын Журамт цэргүүдийн дуртгал.

Сүүлийн 20-иод жилд хамаг муухайгаар хараалгаад байгаа Элбек-доржи Ринчино хэн байв? Тэр бол үнэндээ большевик ч байгаагүй цагаантан ч байгаагүй. Тэр үхэн үхтэлээ монгол үндэстний үзэлтэн байсан. Элбэгдорж: "...Буриадуудын өөрийгөө хамгаалах Цагдаа байгуулагдаж байх үед Зөвлөлт засаг унаснаар буриад-монголчуудын эсрэг дээрэм, хүчирхийлэл зогссон юм. "\...В самый разгар организации Цагда пала Советская власть и вместе с нею прекратились грабежи и насилия над бурят-монголами..."\ гэж бичжээ. Элбек-Доржи Ринчино. "Документы, статьи и письма".

Читад бага сургууль, Санкт Петербург-д гимназид-д сурсан Цэвээн Жамсаранов 1911 оны сүүлээс Өргөөд Оросын Консулын зөвлөх, Богд Хааны Засгийн газарт соёлын зөвлөгчөөр хавсран ажиллаж байхдаа Монголын сайд нарт сургуулиудыг байгуулах хүсэлт гаргажээ. Гадаад Яамнаас 1912.3.12-нд 47 хүүхэдтэйгээр байгуулсан "Орос, монгол хэл бичгийн Сургууль-"д Чойбалсан буриад захирал, багш Николай Тарасович Данчиновын дэмжлэгээр орж түүгээр геометр заалгаж, Цэвээн Жамсановоор түүх, зураг заалгаж, дараа нь 1913-1917 онд  бусад  7 хүүхдийн хамт Эрхүүд суралцахдаа буриад айлд амьдарч, лепешка талхыг нь  ч идэж явж.

"...Нэгэн үе Гадаад Явдлын Яамны дэргэдэх монгол сургуулийн зэрэгцээгээр Консулын газар монгол хүүхдүүдийг сургах зорилгоор бага сургууль баййгуулсан юм. Багшаар нь 1908 онд Эрхүү хотын багшийн семинарыг дүүргэсэн Николай Тарасович Данчинов байсан ба би түүнтэй туршлагаа солилцдог байв. 
-Нэг удаа би түүний \Н.Т Данчиновын\ орос хэлний хичээл  дээр сууж байв. Гэнэт ангийн хаалга цэлийтлээ нээгдэв. Муухан хувцастай 13-14 насны монгол хүвүүн чимээгүй орж ирээд хаалганы хажуу ханаар өлгөсөн зургуудыг харж зогсов. 
Николай Тарасович хүүд:-Чи юугаа хараад байгаа юм. Ирээд ширээнд суу.  Би чамд ном заана. Чи өдөр бүр энэ хүүхдүүдтэй цуг ном үзнэ-гэв. Тэр хүвүүн "-үгүй" гээд аяархан хэлээд гарч явсан. Хэд хоногын дараа мөнөөх хүвүүн дахин орж ирээд багшийн өөдөөс харан зогсчээ. Энэ удаад Тарас Николаевич түүнд арай ширүүхэн: -Чи юунд алмайрав. Энэ ширээнд суугаад ном сур- гэхэд хүү шуудхан суужээ". \Абашеев Д.А. "Воспоминания о первой Монгольской школе в Урге"\

Архивт хадгалагдаж байгаа товч намтартаа Х.Чойбалсан: "Би Орос улсын дотор олон тооны том том сургууль байдаг гэгчийг бусдын ярианаас сонсож миний биеийг хамт авч явж Эрхүүгийн сургуульд оруулахыг Данчиновоос гуйсанд зөвшөөрөв. Данчинов намайг Эрхүүд гадаад яамны зардлаар сургуульд явуулах тухай ихээхэн удаан ярьсны дараагаар би түүний хамт сургуульд явав. Намрын цагт Данчинов намайг Эрхүүгийн хотын сургууль хэмээхэд аваачиж оруулав. Тэрхүү сургуульд надаас гадна найман монгол хүн байсан болой" хэмээн бичжээ. Ийнхүү Сэцэн  хан Аймгийн Сан бэйсийн хүрээнээс ирээд Нийслэл Хүрээнд тэнэж явсан Чойбалсанг буриад Данчинов хичээлдээ загнаж оруулаагүй бол Монголын цуст дарангуйлагч болохгүй байсан ч юм бил үү.
Хэрвээ Данчинов 1916 онд нэгэн этгээдэд буудуулж амь үрэгдээгүй бол 1930-аад онуудад бусад олон мянган буриадуудын адил Чойбалсанд буюу ардын сургуулийн алтан босгыг алхуулж оруулсан хүндээ алуулах, эсвэл Оросоос ирсэн гэгдэж Зөвлөлт рүү цөлөгдөх, өршөөгдвөл  10 жилийн ялыг эдлэхсэн  биз.

Лам нарын зэвсэгт бослого 1932.4.10.11-ны  өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялганатын хийд орчмоос эхэлж, 2-хон өдрийн 100-аад хүнтэй болжээ. Бослогыг 1932.10-р сард бүр мөсөн дарсан гэх.
Улс төрийн хэлмэгдсэдийн Музейд буй 1998 онд гаргасан хуучирсан, дахин нягтлах ёстой дутуу тоо. Жишээ нь, Будын Могодой\Мухадий\ нь 1934 онд "Лхүмбийн хэрэг"-ээр баригдан явж ирээд, 1937 онд дахин баригдаад эргэж ирээгүй. Гэтэл "Будийн Могодой 10 жил" бичээстэй. Алсан хүнийхээ тоог дарахын тулд "10 жил"-үүдийг өгсөн бололтой.

Хамаг бурууг Ринчинод чихэх суртал ухуулга Монголд 1990 оноос явагдсаар байгаа билээ. Үүнтэй холбогдуулан түүхийн баримтуудыг гаргаж тавья:

Ф.Ш, оп. 4
пор. 17, пап.107
стр. 8
6 ноября 1923 г.
Тов. Юдину
Уважаемый товарищ,
Мне было совершенно непонятно, почему Вы в своей последней шифровке выразили такое изумление по поводу заявления тов.Духовского, что мы не поддерживаем полной независимости Монголии. Ведь это же самый элементарный факт наших монгольских отношений: с самого начала новой Монголии и установления Нар.рев.правительства мы условились последним, что в переговорах с Китаем будем добиваться для Монголии под формальным сувернитетом или сюзеренитетом  Китая.
Фактически это было бы приблизительно тоже самое, что независимость: никакого китайского
генерала-губернатора и никаких китайских войск в Монголии не будет, но формально будет считаться федеративной страной с суверенным Китаем.
...Пусть Ринчино оставит про запас для более отдаленного будущего всякие планы монгольской экспансии или пан-монголизма....
Чичерин.
-----------------------------------------------
Ф. III, оп.6
пор. I, пап, 109,
стр.5
13 января 1925 г.
Тов. Юдину.
...Крайне желательно, чтобы т.т. Рыскулов и Ринчино не доходили до слишком обостренной борьбы. Оба необходимы, хотя имеют некоторые дефекты. Надо по возможности, смягчать создавшийся между ними антагонизм.
Чичерин.
------------------------------------
Ф.III, оп. 6
пор. I, пап.109
стр. 15
24.II.1925 г.
Тов. Васильеву
Пишу Вам перед отьездом на сессию в Тифлис. Хочу еще раз обратить Ваше внимание на преступную проделку Ринчино в декабре. Военный Совет под его председательством послал приказ пограничным частям об оказании поддержки населению Внутренней Монголии против китайских войск. Этот авантюрист во что бы то ни стало хочет втянуть нас в конфликт с Китаем. Спасибо Рыскулову, что он поднял по этому поводу вполне справедливый скандал и под его давлением ЦК взял приказ обратно. Возможно, что Рыскулов иногда бывает немного безтактен, но его позиция несомненно самая правильная. Пожалуйста, передайте ему, что мы с большим интересом читаем его доклады. Вполне правильно его постоянное стремление втягивать массы в политическую работу и повышать их сознательность. Относительно Монголора инстанция поручила тов. Альскому исследовать все дело. Судя по словам Сампилона, сами монголы хотят разрабатывать прииски. Я незнаю почему бы нам не участвовать и не вложить небольшой суммы. Если же идет об иностранцах, то есть немцы весьма интересующиеся Монголией.
Чичерин.
----------------------------------------------

Ф.III, оп.6
пор. пап.109
стр.22-23
31.III.1925 г.
Тов. Васильеву
В вашем резюме Вашего мнения относительно кобдосских инцидентов совершенно упускается из виду, что по известным Вам показаниям, распоряжение о взятии Шара-Сумэ было получено из Урги от главкома Чойбалсана. В вашем резюме по вопросу о декабрьском инциденте с Внутр.Монг. у Вас упущено с виду, что в приказе  военного совета, т.е Ринчино, было настолько определенно сказано о поддержании сопротивления населения Внутр. Монг. против кит.войск, что совершенно очеводно, что Ринчино шел на вовлечение нас в борьбу с Китаем. Распространенная вслед за тем листовка является лишь пересказом этого приказа Ринчино. Этот инцидент убеждает меня в том,  что Ринчино в своей агрессивной программы способен на все и нуждается в непрерывном и строжайчем наблюдении.
Что касается передачи купленного оружия, дело идет очень хорошо, и в течение двух недель передача будет совершаться.
Обсуждение с товарищем Петровым и Войтинским вопроса о переговорах с Фынем убедило меня в том, что после кратковремменной одноразовой поездки Амора и Рыскулова нужно будет кого-нибудь оставить для постоянного пребывания при Фыне, с целью постоянного контакта в дальнейшем...
Чичерин.
--------------------------------

стр. 37
9-го июня 1925 года
Тов. Васильеву.
При нынешнем меняющемся положении дальнейщее пребывание Ринчино в Урге становится недопустимым. В Китае начинается всеобщее грандиозное нац.движение и при этом в Монг. областях Китая необходимо вести работу из Пекина, для того чтобы увязать движение этих областей со всекитайским нац.движением. Пан-монголийская акция из Урги принесла бы самый большой вред и прямо таки сорвала бы всекит.движение, ибо ургинский пан-монголизм окрашен в яркую китаефобскую окраску. Надо поэтому проявить наконец энергию и не допускать пан-монголийских походок и уклонов. Но это невозможно, пока там Ринчино. Если раньше его вред был еще не так велик, то в настощее время пройзводимый им вред прямо таки неисчислим. Надо поэтому положить конец.  Совершенно непростительно из-за одного человека подвергать опасности движение. Безобразная епопея с калгансой делегации нелепыми инструкциями показывает до какой степени пан-монголисты склонны поворачивать Монголию против нас. Это безобразная история должна быть уроком, но уроком надо уметь учиться.  Прежде всего из этого следует, что надо избавить Ургу от присутствия Ринчино. Это теперь вреднейшая из вреднейших личностей.  Мы здесь хлопочем о курорте для его лечения.
Я позволю себе выразить надежду на его отьезд из Урги наконец осуществится.
Чичерин.
--------------------------------------

Ф.III, оп. 6
пор. I, пап.109
стр. 39
15 июня 1925 г.
Тов.Васильеву
Вы телеграфируйте, что вполне уверены, что удастся удержать Монгпра от ведения революционной агитации в монг. областях Китая. Удержать от этого Монгпра необходимо во что бы не стало, ибо движение в Китае разобьется на часть руководимую из Пекина, и часть руководимую из Урги, это также погубит движение, как губит его двойственность мусульманских и индусских течении. Надо во что бы ни стало этому воспрепятствовать. Для этого надо, наконец, расстаться с безусловно нприемлемой в данном случае личностью Ринчино. Мы здесь устройм все что для него нужно, чтобы он мог лечиться в санаториях или на водах. Совершенно непонятно получение нами никакого ответа  по вопросу о лечении Ринчино у нас. Фраза о том, что он будет оставаться  в Урге, не занимаясь политикой, является вредной иллюзией. Он будет в Урге ядром оппозиции и ферментом брожения. Оставлять его там невозможно. Положение слишком серьезно и вопрос слишком обострился.
Чичерин.
-----------------------------------    

Ф.III, оп. 6
пор. I, пап.109
стр. 43
20 июля 1925 г.
Тов.Вйсильеву
Надеюсь, что вопрос о Ринчино разрешен окончательно. В нынешней стадии развития событии на Д.Востоке присутствие в Урге этой руководящей фигуры агрессивного панмонголизма превращалось в серьезную опасность для всего освободительного движения. Ринчино особенно опасен в результате своей неискренности. Он всячески заверяет в своей невинности и потом оказывается, что он был источником всего наихудшего. Из его последнего письма ко мне видно, что на его совести и знаменитый приказ по поводу Внутр.Монголии и политики внутр.монгольского вопроса и, захватническая политика в Урянхае, и агрессивная политика по отношению к западному Китаю. Все это уснащается стратегическими и полит.аргументами. Теперь окончательно ясно, что с ним не по дороге и надо его обезвредить. Очень жаль, что с тов. Рыскуловым в конце концов не вышло. В виду сложности вопроса о Рыскулове окончательное решение было возложено на т. Войтинского. Он \Рыскулов\ сильно и последовательно повел Монголию по пути обрабочивания и полевания и он ярко пронципиально выдвинул эти задачи.
Чичерин.
------------------------------------------------------  

"...Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.43а
1925 оны 8-р сарын 4.
№21
Нөхөр Васильевт.
Рыскуловын бодлогын агуулга-үнэхээр зөв бөгөөд цаашид бүх хүчээр дэмжигдэх, хэрэгжигдэх ёстой.
…Ринчиногийн бодлогын агуулгыг хамгийн хортой, хувьсгалын эсэргүү гэж тооцох хэрэгтэй. Энд түүний захидлаас олж авсан зүйлс нь манай бодлогыг болон, Монголын өмнө тулгарч байгаа улс төрийн зорилтуудыг тэр ямар төвшинд хүртлээ муу ойлгож байгааг харуулсан. Түүний бүрэн ухамсарлагдсан, хорлолтой панмонголизм яг энэ цаг үед хамгийн их аюулыг нүүрлүүлж байна. Хэрэв тэр энд хэсэг хугацаанд байх аваас, одоогийн панмонголизмаасаа өөр ямар нэг зүйлийг ойлгож эхэлж болох юм.
Өнөө үед түүнийг Монголоос салгах, түүний нөлөөг устгах талаар бүхий хүчээрээ чармайх хэрэгтэй байна.
Чичерин...".
\4-ого Августа 1925 года.
Тов. Васильеву.
...Содержание политики Рыскулова-совершенно правильно и должно быть в дальнейшем всеми силами поддержаемо и проводимо. ...Надо считать самым вредным и контрореволюционным содержание политики Ринчино. Получившиеся здесь от него письма показывают, до какой степени он плохо понимает нашу политику и стоящие перед Монголией политические задачи. Его совершенно сознательный и злостный панмонголизм представляет как раз в настоящее время величайщую опасность. Возможно, если пробудет здесь некоторое время, он начнет понимать нечто другое, кроме его теперешнего панмонголизма.
Настоящее время надо всеми силами заботиться о его  устранении из Монголии и его ликвидации его влиянии.
Чичерин\.
-------------------------------------

Монголчууд өөрсдөө алуулж, үлдсэн нь тарчилж байхад харин хятадууд айх, эмээх битгий хэл шоронд орсон хүүхнүүдээ эргээд явж байсныг юу гэж тайлбалах вэ?
Дэмид жанжны гэргий Навчаагийн эгч Зинайда Богдановын охин буюу Дэжидын Оюуны дурдатгалаас иш татья\ Оюун бол Михайл Баторуны охин\:
"-1937.9.10-нд аав маань баригдсан. Яг хэлмэгдлийн өдөр шүү. 6 хоноод ээж маань баригдлаа. Ээжийг баривчлагдах үед Дэмид жанжны авгай Навчаа манайд хүүтэйгээ хонож байсан юм. Бид орондоо орчихсон байсан. Шөнө шүү дээ. Манай ээж Зина буюу Дэжид, Навчаа эгч хоёр чинь төрсөн эгч, дүү хоёр шүү дээ. Тэгээд би Навчаа эгчийг дагаад өмссөн хувцастайгаа гэрт нь очсон. Тэр цагаас хойш би дахин гэрийнхээ босгоор алхаагүй. Сүүлд би өлсөж, зовж зүдэрч гудамжинд хонож явахдаа гэрээ, аавыгаа мөн ч их санадаг байж билээ. Тун ч сайхан айл байсан шиг санагддаг... 
...Ээж баригдахдаа маргааш ирнэ гэж хэлсэн боловч ирсэнгvй. Ээжийгээ хvлээгээд л байсан. Гэтэл сургууль цуглаж би Дэмидийн хvv Элбэгийг дагаад нэгдvгээр ангид орлоо. Тэгтэл арван хэд хоногийн дараа 10-р сарын 2-нд Дэмидийн ах Надмидтай цуг Навчаа эгчийг бариад явчихсан юм. Тухайн vед Навчаа аач жирэмсэн байсан юм билээ. Манай ээж бас жирэмсэн байж байгаад шоронд хvvхдээ гаргасан гэдэг юм. Навчаа эгчийг хориод удалгvй буудсан гэсэн. Хvний ёсноос гажууд мєн ч нvгэлтэй, аймшигтай юм хийдэг улс шvv. /уйлав.сурв/ Элбэг бид хоёрыг Надмидын авгай Баярлах дээр хvргэж єгсєн. Нэг єдєр бvх сурагчдын жагсаалын ємнє баахан хvvхдийн нэр дуудаж гаргаад:
-Та нар маргаашнаас эхлэн хичээлд ирж болохгvй. Эсэргvvний хvvхдvvд сургуульд явах эрх байхгvй -гэлээ. Тэнд Элбэг бид хоёрын нэр хамгийн тvрvvнд орчихсон байсан. Надмидын авгай Баярлах ажилгvй, бас бие муутай хvн байсан. Дээр нь сэтгэл санааны дарамт гээд юм юм л давхцаж байв. Удалгvй нас барж, миний хувьд гурав дахь удаагаа гэргvй боллоо. Нямааг Баярлахын ах, дvv нь аваад, бид гудамжинд гардаг юм байна. Урд таньдаг байсан хvмvvс танихаа байчихдаг хэцvv цаг vе байлаа шvv дээ. Юухан хээхэн олж идэж гол зогоогоод гэр ч vгvй, сургууль ч vгvй ємссєн хувцсаасаа єєр юмгvй улаан нялх хоёр амьтан яах ч билээ. Тэгж байтал Дэмид жанжны тогооч байсан “местный” орос авгайтай тааралддаг юм байна. Тэр бид хоёрыг таниад уйлаад сvйд. Одоогийн Монгол банкны ойр хавьд гэртээ нууцаар аваачлаа. Хоол єгєєд “Та хоёр шєнє болохоор ирээрэй” гэж шивнэж хэлээд гаргаж билээ. Бид хоёр хулгайч шиг шєнє нь сэмхэн ирж хоноод єглєє эртээ босоод явчихдаг боллоо. Идэх хоолтой, шєнє унтах газартай хэдэн cap сайхан л байлаа. Гэтэл энэ жаргал удаан vргэлжилсэнгvй. Нэг шєнє ирсэн чинь гэр нь цоожтой. Маргааш нь бас байдаггvй. Хожим сонсох нь ээ баривчлаад 24 цагийн дотор хойш нь гаргачихсан гэж дуулсан. Ингээд бид “Бабушка “-даа бас гай тарьчихав аа. Гэтэл Цэдэндамба гэж нэг хєдєєний хvн Элбэгийг хvvхдээ болгоно, мал маллуулна гээд хєдєє аваад явчихлаа. Би ганцаараа яаж ийгээд хоног єдєр єнгєрєєж байтал бага сургуульд нэг ангид байсан Лхамсvрэн гэдэг найз охинтойгоо тааралдсан юм. Холбооны ард III хороонд хашаа байшинтай. Аав, ээж нь ч сайн хvмvvс байсан. Хvн ирэхээр намайг амбаартаа нуучихна. Гэтэл нэг эрэгтэй хvн намайг сураглаж ээжтэй нь уулзуулна гээд хуучин арьс єнгєний больницын тэнд шоронд хоригдож байгаа ээж дээр аваачсан юм. Бид хоёр ч уулзангуут уйлаад сvйд. Баривчилгаанаас гурван жилийн дараа 1940 он шvv дээ. Авах хvнгvй, орох оронгvй бяцхан охин намайг ээжээс минь хvчээр салгаж гудамжинд гаргаад хаячих зvрхтэй хvн олдоогvй учир би ээжтэйгээ шоронд хамт байх болсон юм. Тэнд хоригдож байгаа хvvхнvvд єдєрт нь юм оёж шєнє нь шоронд очиж хононо. Харин намайг ээжтэй хамт ажлын гэрт хонуулдаг байлаа. Жил гаруй тэгж байсан. Тэнд Баянтvмэнгийн “Суран ташуур” хочтой хvvхэн байх. Тvvн дээр хятадууд мантуу, янз бvрийн ногоотой сайхан хоол авчирч эргэнэ. Би тэнд ганцаараа хvvхэд учраас бурхан шиг хvндтэй. Хvн бvхэн авчирсан эргэлтээс надад єгнє..." http://archive.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=59340.

1921 оны өвөл Эрэн цалам харуулын зангийн үүрэгт ажлыг хийж, Тольт гэдэг газар өвөлжиж байтал нэгэн шөнө хүн  амьтан унтсан хойно Дэлгэр буриадын хүү Дамдинжав гэдэг залуу манайд ирж хэлсэн нь: -Буриад нутгаас албан ажлаар яваа бололтой 2 буриад манайд ирээд, Өсөг гуай та хоёрыг ирж уулзаач  гэж байна" гэв. Би учрыг ч мэдсэнгүй, юун хүн надтай уулздаг билээ гэж бодож, өртөө шахам газар шөнө мунгинасаар яваад Дэлгэр буриадынд ирсэн чинь зүс танихгүй 2 хүн нөхөр Дэлгэр буриадынд хоол идэж суулаа.  Тэр хоёр нь буриад хүмүүс биш, харин буриад хувцас өмссөн монгол хүмүүс байлаа. Нэр усаа мэдэлцвэл, нэг нь Чойбалсан, нөгөө нь Шагдаржав гэв. Тэр хоёр хувьсгалын нууц ажлаар яваагаа ярьлаа... /Найдангийн Дамдинсүрэн/1880-.../ -Сайнноён хан аймаг, Дашдоо гүний хошуу, одоогын Булган аймаг, Тэшиг сумын нутагт,  Эрэн цалам харуулын Тольт гэх газар төржээ. /хуудас 601, "Ардын Журамт Цэргийн Дуртгалууд". 1982.

Сталин бол алуурчин, харин Чойбалсан бол хүндэтгэх шалтгаантай гэнэ.
Монголд оросууд 
1934-1938 онуудад 25000 монгол хүнийг алсан хэмээн 1990 оноос хойш ардчилагчид сурталчилж ирсэн. Грузин Иосиф Жугашвили буюу Сталин хэдэн зуун буриад, барга, цахар болон  цэргийн, нам төрийн ажилтнуудыг ЗХУ руу аваачиж цөлж, хороосон нь түүнээс зайлахгүй. Харин тэр 25000 хүний ихэнхийг Хорлоогиййн Чойбалсан өөрөө сонгон, шилж, тарчлаан, алсан. 
Жугашвили буюу Сталины аллагад хамгийн ихээр өртсөн нь оросууд.
Харь гарлын хүн уугуул үндэстэнг хядаж байсан эмгэнэлт түүх цөөнгүй бий. Кампучид коммунизмыг байгуулахад 8 сая хүн хэрэггүй, 2-3 сая л хангалттай. Бусад нь илүү- хэмээн зарлаж байсан Пол Потыг Вьетнамын цэрэг ирж дараагүй бол улаан "кхмерүүд" зорьсноо биелүүлэхэд ойртоод:1-3 сая хүнийг устгачихаад байв. Википедиа-аас иш татъя:

Saloth Sar was born on 19 May 1925, the eighth of nine children and the second of three sons to Pen Saloth and Sok Nem. ...descent and Saloth Sar was named accordingly due to his fair complexion ("Sar" means white in Khmer), the family had already assimilated themselves with mainstream Khmer society by the time Sar was born. \

Энэ угсаатны хядлагын улмаас үр дүнд буриадын дунд буриад гэдгээсээ айж, ичих, нуух байдал дэлгэрчээ. 
Жишээ нь, Монгол Улсын Даяар дуурсагдах Дархан аварга Дарийн Дамдин, сүүлийн үеийнхнээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр. Дамдин аварга буриад энгэртэй дээлээ ганц өдөр ч Монголд өмсөлгүй насыг барсан. Намбарын Энхбаярын эх нь битгий хэл төрсөн эцэг нь ч буриад хүн байсан гэлцдэг. Энхбаяр буриадуудын тухай ярианаас зайлсхийж явдаг нэгэн. Санжийн Баяр ч буриад эхээс төрсөн. Их хэлмэдүүлэлтээс болоод Монгол дахь буриадууд, тэдний хүүхдүүд буриад гарлаасаа ичдэг, түүнийгээ нуудаг болсон нь илт. Харин халх эхтэй Дамдины Баяраа гарьд\Дарь "бабушка"-ийнхаа гар дээр өссөн\ буриадаасаа ичиж яваагүй. Буриад бол монгол, халх ч бас монгол, цахар бол бас монгол, дөрвөд ч монгол, бас барга ч монгол, захчин ч монгол, үзэмчин ч монгол. Бид тус тусдаа ч монгол, нийлээд ч монгол. Хэн нь хэнээсээ ч илүү, дутуу монгол биш. Бид адилхан монголчууд.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.