\дуусаагүй\ 31. Нийтлэлч Алхан Болд. "Тэнхлүүн явахад тэмээ өгнө".
Монголд тэнхлүүн явбал тэмээ өгнө, тааруу явбал танихгүй -гэх араншин давамгайлсан хэвээр. Өгсөн мөнгөнийх нь тоогоор монголчууд гадаад улсуудыг дугаарладаг.
Монголд тэнхлүүн явбал тэмээ өгнө, тааруу явбал танихгүй -гэх араншин давамгайлсан хэвээр. Өгсөн мөнгөнийх нь тоогоор монголчууд гадаад улсуудыг дугаарладаг.
2014 оны сүүлээр Намбарын Энхбаяр "Цензургүй яриа" нэвтрүүлгээр их өрийг тэглэснийг\98%| хөндөхдөө "-"Царская Охота" ресторанд явуулж байсан хэлэлцээний үеэр, тэр үед яагаад ч юм, гэнэт миний нүдэнд жирийн нэгэн монгол өвгөн, эмгэн хоёрын над руу ширтээд байгаа царай харагдаад байсан... Их өрийг тэглэхэд тэр муу өвгөн, эмгэн хоёрын дүр тус болсон байхгүй юу даа".
Би Энхбаярыг ойлгосон. Энхбаяр бол тэр эмгэн, өвгөн хоёрын адил, монголчуудын дунд байгаа нөхрийн ач, тусыг мартдаггүй хэсгийнх нь төлөөлөлөл ажээ."...\Юмжаагийн Цэдэнбал гуайг оршуулахад\ харамсалтай нь, элчин сайд, элчины хэдэн зөвлөхөөс өөр монгол хүн ерөөсөө ирээгүй. Уг нь Москвад олон мянган монгол хүн байсан шүү дээ..." \ Тангадын Тогтоохүүгийн дурсамжаас, хуудас 75, "Их хотын зам".
"-...Тэр хохироосон хүмүүсийн дунд өмнө нь Н. Энхбаяр даргаас албан тушаал авч байсан хүмүүс бий. Ерөнхийлөгч байхад нь өрөөнийх нь үүдэнд хаалгыг нь сахиад суудаг байсан. Даргын итгэлийг авч төрийн өндөр албанд очсон хүмүүс байсан уу гэвэл байсан юм. Гэтэл энэ хүнээс олон хүн урвасан. Хүнд ёс зүй гэдэг зүйл байх ёстой. Н. Энхбаяр дарга өш хонзон санах хүн биш. Үүн дээр санаа амар байж болно.
Тэр хүмүүс л Н. Энхбаяр даргын нүүрийг харахаас айж байгаа байх. Тэдэнд бол ичгүүртэй л байгаа. Н.Энхбаяр даргыг Монголд ирсэн үед нь зарим хүнийг ирж уулзаасай гэж боддог.
-Тухайлбал ямар хүмүүс гэж?
-Тухайн үед дэргэд нь байж байгаад албан тушаал авсан хүмүүсээс жишээ дурьдахад Ц. Нямдорж, Ж. Бямбадорж, С. Баяр, Сү. Батболд энэ хүний ачаар албан тушааалд хүрч өнөөдрийг хүртэл ажил албатай, мөнгөтэй хөрөнгөтэй болоо биз дээ. Заавал улс төр ярихгүйгээр "Бие чинь сайн уу" гээд цагаан сараар хадаг барин ирж золгочих ёс зүй энэ хүмүүст алга. Зарим хүмүүсийг би ирээсэй гэж бодож байсан. Н. Энхбаяр дарга битүүний өдөр онгоцноос буугаад шууд Бөхийн өргөөнд ирж үзэгчдийн суудалд суухад нэг хүн явуулаад Н. Энхбаяр даргыг дуудаад ядаж ардаа байсан юм. Хоорондоо сайхан хөөрөг зөрүүлээд суусан бол Бөхийн өргөөнд бөх үзэхээр ирсэн хүмүүсийн дотор сайхан онгойх байсан биз...
-Гэхдээ БНСУ-д эмчилгээ хийлгэж байхад нь МАН-ын зарим хүмүүс очиж уулздаг байсан гэсэн яриа гарч байсан. Үнэхээр очдог байсан юм уу?
-МАН-ынхан дотор ёс зүйтэй хүмүүс байна. Сая ирэхэд нь ч гэсэн МАН-ын зарим удирдлага ирж уулзсан шүү.
-Ямар хүмүүс ирж уулзсан юм бол?
-Саяын нэр хэлсэн хүмүүс л ирээгүй...".
-Гэхдээ БНСУ-д эмчилгээ хийлгэж байхад нь МАН-ын зарим хүмүүс очиж уулздаг байсан гэсэн яриа гарч байсан. Үнэхээр очдог байсан юм уу?
-МАН-ынхан дотор ёс зүйтэй хүмүүс байна. Сая ирэхэд нь ч гэсэн МАН-ын зарим удирдлага ирж уулзсан шүү.
-Ямар хүмүүс ирж уулзсан юм бол?
-Саяын нэр хэлсэн хүмүүс л ирээгүй...".
-Ц. Шаравдорж, "Өдрийн сонин", 2015.3.13.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.