Friday, December 12, 2014

32. "Монголын 3 дахь хөрш буюу Казахстан\Казах Ели\".


\дуусаагүй\32. Нийтлэлч Алхан Болд. "Монголын 3 дахь хөрш буюу Казахстан\Казак Ели\".



Монголчууд саяхныг хүртэл киргиз, уйгар, тува, манж, хятад, орос гэсэн 6 хөрштэй байв. Манай зүүн хөрш манжууд хятадуудад уусаад мөхсөн бол,  монгол төрхтэй уйгарууд маань перс, грек, орос гаралтнуудад ихээр уусаад өнөөдөр Шинжаанд буй. Тэнд буй уйгар гэх хүмүүсийн ихэнхи нь эртний уйгаруудын удам биш. Эртний уйгаруудаас бараг цэврээрээ үлдсэн нь тува нарын дунд буй. Манай 3 дахь хөрш байсан Туватай Монгол Улс дипломат харилцаатай байсан үе цаг бий. Харамсалтай нь, Тува Улс  1944 онд ЗХУ-д дагаар орсон билээ. Монголчуудаас болгоомжилдог зангаасаа болсон хэрэг. Одоо Монгол Улс маань Орос, Хятадтай хиллэдэг гэдэг. Тэгсэн атлаа монгол ноёд очсон орон бүртээ "Танай улс манай 3 дахь хөрш" хэмээн биеээ үнэлэгч мэт аашлах болжээ.
Бялдууч ноёдод Монгол Улс оршдогийг сануулъя. Дэлхийн газрын зураг дээр Монгол, Казахтан улсууд хөрш гэж л харагдана. 2 улсыг Оросын 35-хан км зурвас заагладаг. Мөнгөтэй улсуудад бялдуучлан, 500, 1000, 5000км хол байдаг тэднийг 3 дахь хөрш гэх нь солиорол биш үү?! Оросууд 500 жилийн өмнө Уралын нурууныхаа цаана байсан цаг доор монгол, киргиз\казак\ нүүдэлчид 5м-т ч эсгий гэрээ  барьж, сайдаж, муудаж явснаа яахын аргагүй хөршүүд.  Хөршөө хөрш гэхгүй бол, мөнгийг хөрш гэх үү?!   

2014.2.07-нд улсынхаа Атырау хотод Нурсултан Назарбаев "-17 сая хүнтэй, нефть, их баялагтай атлаа хөрөнгө оруулагчид, жуулчдын сонирхлыг Казахстан 2-хон сая хүнтэй Монголоос бага татаж буйн учир нь төв Азийн "стан"-уудтай\Пакистан, Афганистан, Тажикстан, Узбекистан, Туркемистан, Киргизстан\ адилхан сонсогддог  нэрэнд нь байна.  Ийнхүү тэр улсаа Казахели хэмээн нэрлэх талаар орон даяараа хэлэлцэе"- хэмээн уриалав...
Назарбаев үндэстнээ эргүүлж казахуудынх болгох ажлаа төрийн далбаагаа хөх тэнгэрийн цэнхэрээр хийхээс эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, Казахели\КазахОрон\ эсвэл Казах хэмээх улс дэлхийн зураг дээр үүсэх нь нь бараг цаг хугацааны л асуудал болов уу.

Казахстан Тарбагатай, Табун Карагай, Алтан Эмель гэхчлэн монгол нэртэй газар маш олон бий. Харамсалтай нь адилхан эсгий туургатны үр садан улс ЗХУ- аа бэлэгэнд авсан тусгаар тогтнолоо бялуурч элдвийн авир гаргах болжээ. Жишээ нь, Назарбаев: ...Бид өлсгөлөн ядууралд нэрвэгдсэн Монголд жил бүр тусалдаг..." гэхчлэн халуурдаг болжээ.

 Назарбаевын Казахстаныг аажмаар казахжуулах зарлагдаагүй бодлого үргэлжилсээр. Асуудал  улсын нэрэнд биш, харин ардчилалын хомсдолд байна хэмээн үзэгчид цөөнгүй байх шиг байна. Үндэстнээ гэх үзэлтний хувьд арай өөр таамагтай байна. Назарбаев ганцхан ганцхан нефть, долларын тухай боддог удирдагч биш.

Назарбаевыг ганцхан эдийн засгийн нүдээр ажиглагчид иймэрхүү юм бичиж байна: 90-91 оны үед Монгол 25 сая малтай, Казахстан 20 сая малтай байсан бол одоо Монгол 40 сая, Казахстан 8 саяхантай болжээ гэж бичсэн ч байна.  Tэгвэл "-хөдөөд малчид хэрэгтэй байна. 70 гарсан над шиг хэд л энд үлдлээ"-хэмээн монгол малчин зурагтаар ярьж сууна.

Нефть олборлолтод тохиолдоод буй хямарлыг ашиглан. гэнэн монголчуудыг хөөргөдөн  зөвхөн ардчилалын ачаар зөвхөн Монголд л хөрөнгө оруулалт гайхалтай нэмэгдэв хэмээн дуусаагүй байтал, 2014 онд маань  40% буурчихав. Монголоор жишээ авахдаа, Назарбаев огт буруутсангүй. Казакын улсыг улам казак болгох тийш явсаар байгаа хэрэг....

Барон Унгерн Төмөрийн Даваа буюу Дамбийжанцантай уулзах зорилгоор Монголд Онон голоор орж Нийслэл Хүрээ\Өргөө\, Улиастайгаар дамжин Ховдод ирэхэд монголчууд -Жаа лам киргизүүдийг хөөгөөд явчихсан гээд угтжээ. Юун киргиз вэ? тиймээ 1923 оныг хүртэл казакуудыг киргиз гэдэг байжээ. Барон Унгерн большевикуудад байцаагдаж байхдаа:
"...В одном из этих обращений я писал что большевизм не может развиться у кочевников, всех кочевников надо обьединить в одну группу. Я имею ввиду все кочевые народы. Вот почему в основу создания Срединного Монгольского Царства/до Каспия/ клал обьединение всех, и киргизов...". гэж хариулсан нь түүх болон үлджээ.
Хятадууд киргиз гэхээс биш казак гэх нүүдэлчдийг мэддэггүй байсныг Овен Латтимор 1926-1927 онуудад Шинжааны киргизүүдээр явахдаа мэдсэн байдаг...
Дашрамд хэлэхэд 1940-өөд онуудад шинжаанаас дүрвэсэн казакуудыг Чойбалсанаас өөр удирдагч байсан бол, Казахстан, Шинжаантай залгаа одооны Баян-Өлгийд биш, харин Монгол Улсын гүнд Архангай, Дундговь, эсвэл Өвөрхангайд хуваан суурьшуулах ёстой байсан юм. Гэтэл өнөөдөр казакууд 1940-өөд онд хятадуудаас зугтаж Монголд ирж толгой хоргодсоноо мартаад бараг л үеийн үед энд сууж байсан мэт санах болжээ.


Казахстан, Кыргызстан хоёр нэгдэх нь зөвхөн цаг хугацааны асуудал гэж бодож байна. Тэд эхлээд "стан" гэх перс нэрсээ хаях ёстой...

В Казахстане только за первые годы войны нашли кров и работу более полумиллиона эвакуированных из западных районов и около 970 тыс. репатриированных поляков и немцев.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.