Thursday, January 29, 2015

35. "Улаанбаатар Улс"

\дуусаагүй\ 35. Нийтлэлч Алхан Болд. "Улаанбаатар Улс".

 -Өглөөнөөс хойн үд хүртэл явахдаа бид 10-аад онгоц дээгүүр өнгөрөхийг харсан ч ганцхан машинтай зөрлөө"/Энэ бол Хэнтий аймгийн Дархан сумаас зүүн тийш 30км орчим км-т замын хажууд цайлахдаа  бичсэн минь/.

Эрт үеээс киргиз явснаа 1923 оноос казак "болсон" талын киргизүүдийн хүү Турар Рыскулов 1924 онд Өргөө/Нийслэл Хүрээ/-г маань Улаан Баатар хэмээн нэрлэх санал гаргасан нь дорхноо хэрэгжсэн түүхтэй. Хэтэрхий урт, улаан нэр. Хэтэрхий уртаас нь болоод дэлхийнхэн голдуу UB//ЮБИ/гэдэг.

Монгол Улс тэртэй тэргүй, хэдэн жилийн дараа  Хархоринд шилжих нийслэлээ Хархорин гэсээр байх нь мэдээж. Харин хүн амын маань ихэнхи цугларчихаад байгаа-Богд Уулын арын нийслэлээ эргүүлээд Өргөө болгое, эсвэл Есүүхэй гэе.
Киргизүүд Зөвлөлтийн үеийн Фрунзе нийслэлээ Бишкек болгосон шиг.

Хөдөөгийн нэгэн айлд 4 настай хүү Арвайхээрээс иржээ. Учир нь байр хүрэлцээгүйгээ тэндхийн цэцэрлэгүүд энэ жил зөвхөн 3, 5 настнуудыг л авсан гэнэ.  Ийнхүү тэр хүү, эмээ өвөө дээрээ өвөлжихөөр ирсэн байв. Бас аав нь Улаанбаатарт ирж ажил хийж буй гэнэ. Ийнхүү хамаг цэцэрлэг Улаанбаатар Улсад л баригдаж, хөдөөдөө үлдсэн хэдэд цэцэрлэг ч хүрэлцэхгүй байна. Монгол Улсын газрыг чөлөөлж байна.
Хүн амынх нь ихэнх нийслэлдээ бөөгнөрсөн улс дэлхийд 2-хон байдаг нь Исланд ба Монгол. Рейкьявик ба Улаанбаатар.
Исландын 321000 хүний ихэнхи нь буюу 180000 нь нийслэл Рейкьявикт суудаг. Дайн болоогүй Монголоосоо "дүрвэсэн" монголчууд эргэн ирэх янз байна уу? 

Монгол хүн хаа нэгтээ хоол сайнтай, мөнгө ихтэй, хувцас сайнтай явахын төлөө төрдөг гэж үү? Монгол хүн хамийн гол нь өвөг дээдсийн нутгаа сахин суух гэж төрдөг гэдгийг бага насанд насанд нь сурталчлаагүйгээс л үндэстний эмгэнэл үргэлжилж байна. 

Хүн амынхаа ихэнхийг Богд Уулын арын хөндийд бөөгнөрүүлж болохгүйн маш том шалтгаан бол Монгол Улсын нутаг бол газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг.


1905.6.26-нд Булнайн нуруунд 8.4 рихтерийн шаталбар  , 1957.12.04 онд Их Богдод 8.1 рихтер, 1931.8.10-нд Монгол Алтайн Нуруунд 8.0 рихтер , 1967 онд Могодод 7.3 рихтер хүчтэй газар хөдлөлт болсон. 

Өөрийн нутаг, өөрийн улсдаа амьдрах шиг сайхан юм байхгүй гэдгийг Сирийн дүрвэгсэд ойлгож байна гэнэ-Лалын Улсын алан хядагчдаас зугтсан сиричүүдын нилээд нь эргэн ирж байна гэнэ. Эвлэрлийн Тохиролцоо хэрэгжиж хугацаа болоогүй байхад шүү дээ. Жишээ нь, Германаас. Сирийн Дүрвэж хүмүүсийн талаархи Сайд Бусейна Шаабан: -Бүх Сиричүүд эргэн ирнэ байх гэж найдаж байна хэмээн ярьжээ. "Они уже возвращаются, — считает Шаабан. - Очень много людей возвращаются из Германии, например. Западные СМИ ведь показывают Европу не иначе как Голливуд, где цветут цветы и все очень счастливы. Но когда наши люди приезжают туда, они оказываются без денег и без работы. Многие уже возвращаются, потому что на собственном опыте убедились, что лучше всего жить в своей стране. И я надеюсь, что все сирийцы вернутся на Родину, потому что люди — это самое главное богатство Сирии".http://www.vesti.ru/doc.html?id=2725203

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.