Saturday, January 12, 2019

83. "Банхар ба монгол цагаач".

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 83. "Банхар ба монгол цагаач".

Морь хүртэл мэдээд байна, Монгол маань хуваагдсан гэдгийг:
\...Бидэнтэй хамт нэг монгол ирсэн юм. Мөн л цасан шуурганаар уруудсан малтай хөөцөлдөж байгаад хил давсан цэрэг байв. Халиурсан өвсөн дунд туранхай гэдэг нь жигтэйхэн, бараг хавирганых нь яс харагдсан хэдрэг шиг болсон саарал морь огт өвс идэхгүй зогсоод байсан. Гэтэл тэр цэргийн морь байсан. Эзнийхээ хамт хил гарч ирээд л  шир шир хийтэл өвс зулгааж байсан нь одоо ч нүдэнд харагдаад байдаг юм.../Содовын Пэрэнлэй. "Хятадын шоронд амьдын там үзсэн 7 жил".
https://www.tolgoilogch.mn/_2mulgfjl6w
 
Төрийн сүлдний  маань морь тахийн сүрэгтээ давхиж, Монгол хүний өвөг явган таваргасан ахуйд ирж нөхөрлөсөн банхар маань өнөөдөр Монголд эзгүй гэрийнхээ үүдийг дараад нэг сууж, нэг босч байна.

Ихэнхи хүн энэ нутгаас 13-р зуунд алсын дайнд мордсоноос хойш эл хуль болжээ.
Ламын шашинд орсноос хойш үлдсэн хүмүүс өсөх битгий хэл улам цөөрчээ.
Цэдэнбалын үед монголчууд овоо өсч байтал, 1990 оноос дахиад уултай, талтай нутгаасааа дайжиж Богд Уулын арын хөндийд багтаж ядан чихэлджээ.

2016 оны 12-р сард бид Дундговьд харанхуй болохоос урьтаж хонох айлаа хайх гэв. Эхний айлын гадаа хоёр нохой зогсож, үүд нь уяа ч үгүй. Хүнгүй. Цаашаа явлаа.  2-дох айлд бас хүн ч үгүй, нохой ч үгүй.   Бас явлаа. Харанхуй болох нь. Бид ч сандарч эхлэв. 3 дахь айлын гадаа банхарын гөлөг зогсож байв. Тэр жаахан амьтан үүдээ нэг үүдээ дэрлэн, бас биднийг шохоорхон босон байв. Юм сарвайхад маань сүүлээ шарвалзуулан дөхсөнөө, төдхөн  буцаад хаалгаа даран сууж байсансан.
Бид цааш явсаар харанхуй шөнө 4 дөх гэрийг, нохой хуцсаны ачаар л олж ирэхэд эзэнтэй байж тэнд хоноглосонсон.

Америкад 15 жил амьдарсан эр Монголдоо ирээд ярьж байна. Хэд хоноод буцна гэнэ.
"-Хүүхдүүд тэндхийн хүмүүстэй суугаад, хөгшин бид хоёр хэн дээрээ ч ирэх вэ дээ!?" гэж ярьж байна.
Монгол байсан хүн. Монгол бол амьдарч байсан орон нь учраас шохоорхож ирсэн болж таарч байна. Үхэж байна уу, үхээгүй байна уу гэж шохоорхож ирж байна их хэтрүүлэг болохгүй. Тэр хүн хотод өссөн учраас, Монголын хаа нэгтээ байгаа уул, хөндий, даваа, гол, горхийг үгүйлэхгүй. Тэр хүнд цемент  бол хаана ч адилхан. Титэм нян гарсан одоо үед тэд одоо яаж байгаа бол гэсэн шиг.

Короновирусын ачаар өнөөдөр монголчуудын зарим нь УБ-аас эзгүйрсэн асар уудам хөдөө нутагтаа түр эргэн ирж байна,   Япон, Америк, Итали, Францаас ирж байна.
Өөрөө байхгүй атлаа, өвөр монголоос харамлана...Хөх нуурын монголчууд, халимагуудыг бүгдийг нь, хазаруудын монгол төрхтэйг нь Монгол Улсад авчран суурьшуулах хэрэгтэй. Монголчуудын үлдээж байгаа дэлхийд 19 дэх энэ том нутагт суурьшихыг хүсэх хүмүүс олон сая хүн битгий хэл, улс үндэстэн ч олон байна.

Saturday, December 8, 2018

82. "Соёлын довтолгоо?!".

\дуусаагүй\ Нийтлэлч Алхан Болд. 82.  "Соёлын довтолгоо?!".

Соёлын довтолгоо? Сүүлийн үед ийм нэртэй кино, хошин шог их гарах болж.
Монголд соёлын довтолгоо гэх бөөн арга хэмжээнүүд явагдсан. Манжууд монголчууд руу түвд, хятад соёлоор довтолж эзэлсэн, дараа нь орос соёл Монголд орж ирсэн, 1990 оноос Америк, Корей,...соёл Монгол руу довтолсоор байна.

Монголд харийн соёлын довтолгоо аюултай, харин ариун цэврийн довтолгоо ачтай.

1-дэх довтолгоо:
Ариун цэврийн довтолгоог Монголд эхлүүлэгч нь Монгол, Түвдээр аялж явсан оросуудаас ариун цэврийн "халдвар" авсан Дамбийжаа байлаа. 1912 оны Ховдыг хятадуудаас чөлөөлөх байлдааныг гол удирдагч Дамбийжанцан  монгол цэргийн хуарангуудаас ариун цэвэр байхыг шаардаж байв. Жишээ нь, Баяр гүний хуаранг бохир байлаа хэмээн уурлаж, цэргүүдээр нь цэвэрлүүлж байв.

2-дахь довтолгоог Барон Унгерн Өргөөг /Нийслэл Хүрээ/ 1921.2.03-нд Өргөөг/Нийслэл Хүрээ/ хятадуудаас чөлөөлсний дараа олзлогдсон хятад цэрэг, хятад наймааачид, орос, монголчуудаар их хогыг цэвэрлүүлсэн нь хотын анхны цэвэрлэгээ байв.

 3 дахь довтолгоо: 1959 оны 7дугаар сарын 13-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны хурлаас “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гаргажээ.


4-дэх довтолгоо: Коронавирусын ачаар хүмүүс эргээд гараа угаах нь ихсэж, хамаг юмны ахиутгал хийгддэг олов. 

------
Саяхан Мг.До-гээд  нэг хүү гудамжинд, өрөөлийн зам дээр, өөрийнхөө доор шүлс, хогоо хаядаг хүмүүсийн эсрэг нэг талархууштай ажиллагаа явуулсан нь олонд их таашаагдав. Хүү Монголд Ариун цэврийн 2-р довтолгоог эхлүүлэх сэдлийг нийгэмд төрүүлэв бололтой.

Харин Соёлын довтолгоо бол нэг талдаа -эвгүй, аюултай довтолгоо: "жорлон"-оо нооль-оор, "тэг"-ийг "нооль"-оор сольдог, "шуудаг"-аа "турсик"-ээр, монгол бичгийг түвд судраар,  монгол киног корeйгоор, Жаргалыг Жамцаар, таашаалыг кайф-аар сольчихоод байгаа довтолгоо. Бүүр  эцэсдээ Монголыг Хятадаар, Баруун Солонгосоор, Хойд Вьeтнамаар эсвэл Цагаачдын Бүгд  Найрамдах Улсаар сольж мэдэх аюултай довтолгоо...

Соёлын ба Ариун цэврийн довтолгоонууд тусдаа бөгөөд энд би Ариун цэврийн довтолгоо-ны тухай ярьж байна.

Монголчуудыг зэрлэг, бүдүүлэг гэж хараадаг хятад хүн байшин дотроо шээгээд, түүгээрээ өглөө нь ногоогоо борддог бол, монгол хүн шөнө хичнээн хүйтэн байсан ч гарч "морио хардаг" нь Чингис Хаан сураггүй байсан цагт эхлээд одоог хүртэл үргэлжилсээр...

Харамсалтай нь,  тоо ч, бичиг ч, түүх ч заадаггүй атлаа монголчуудад "багш" нь болсон лам нар гарч ирээд, "Биеээ угаавал буян арилна!" гэхчлэн цэцэрхэж, баахан "болохгүй"-г айлдаж эхэлснээс болж байдал буруугаар эргэж эхэлсэн...

Зөв хэлбэл, Соёлын биш, харин Ариун цэврийн довтолгооны тухай би энд бичиж байна!!!
/харин Соёлынх гэж ярьвал монголчууд бид харийн соёлуудын довтолгоонд тасралтгүй өртсөөр байгаа шүү дээ!!!/
Гадаадын хүн тэндээ бичсэн бололтой: In the streets of Ulaanbaatar, you’re bound to see men spitting and littering everywhere. Some smoke in public, some even drink. When encouraged not to, you’ll hear a “Why do you care?” from the perpetrator and those around you.
https://medium.com/@anubazarragcaa/the-case-of-male-ego-in-mongolia-584dd850e4d4

Улаанбаатарын автобусын буудал дээр 60-тай өвөө нусаа нийгээд , 20-той оюутан хоёр шүлсээ хаяад зогсож байна. 2,3 -уул 10 минут зогсвол дороо шалбааг болгох нь олонтаа. Хаанаас гардаг их шүлс вэ?! Эсвэл сэтгэхүйн асуудал байна уу?!о
Киног биш, Монголын 30-аад ТВ-соёлын хичээл заах хэрэгтэй байна.

Монголд шүлс, нус, хогоо хаядаг маань нь бараг ардын урлаг болтлоо хөгжижээ. Монголын цэцэрлэг, сургуульд заах 2-р чухал хичээл бол "Хогоо дороо хаяж Болохгүй!" билээ. Гэтэл энэ хичээлийн нэрийг 10-тай Баяраа хүү,  20-той Эрдэнэчимэг оюутан, 30-тай Төмөр инжeнeр, 40-тэй мeнeжeр бараг анх удаагаа сонсоод цочирдож байхад, чих нь хатуурсан Очир настанд 50 жилийн хэлсний ч гарц байна.

Нэгэн гадаадын жуулчин- Сүүлийн хэдэн жилд манай Европд шүлсээ гудамж, талбайд хаях нь үзэгддэг болоод байгаа. Тэд Хятад, Монгол руу аялаад ирэхдээ тийм зуршилтай болсон гэж тайлбарлаж байна-хэмээн ярив. Тэр "Ici, les gens crachent beaucoup"\Энд хүмүүс шүлсээ их хаях юм\- хэмээн гайхан ярьж байв.

Cоёлын довтолгоог Монголд эхлүүлсэн нь Ардын намынхан гэвэл үнэнд нийцэхгүй. Өргөө буюу Нийслэл Хүрээнд Оросын Элчин 1865 онд шинэ байрандаа оржээ. Элчиний дэргэд байгуулагдсан европ эмнэлэгт анх ариун цэвэр, соёлын довтолгоо биш ч гэсэн үзүүлэнг эхэлсэн гэж болно. 1871 оны өвөл Өргөөд бүтэн сар байсан угсаатан судлаач П.А Ровинский: Консульство-это большой двухэтажный дом, с флигелями по углам обширного двора, обнесенного стеной...Внутри двора позади дома различные службы-погребы, кладовые, конюшня, сушильня, баня, кузница..." гэж бичжээ.

Хот дотроо тавьдаг шарилаар нь хэдэн мянган нохой хооллож байдаг тухай нөгөө Ровинский:

Дамбийжаа Ховдыг чөлөөлөх байлдааны үеэр цэргийн хуаранаа бохир байлгасан Баяр гүнд маш их уурлаж цэвэрлүүлж байв. Дамбийжаа Өвөр Монгол, Хөх нуурын нутагт оросын судлаачидтай аялаж явахдаа ариун цэврын "халдварыг" aвсан байв. Тэр 1914-1918 онд Оросод байгаад ирэхдээ өвчин нь улам даамжирч, Маажинсан уулан дахь хэрэмдээ халуун ус, сургууль байгуулсан билээ.
1921.2.03-нд Нийслэл хүрээг Хятадын цэргээс чөлөөлсны дараа Барон Унгерн олзлогдсон хятад цэргүүд, худалдаачид, монголчуудаар хотын төвд 150 жилд хуралдсан хогыг нь цэвэрлүүлсэн.
О гигиене, очистке улиц и т. п. европейских выдумках Улясутай не имел понятия, здесь все отбросы выбрасывали на улицу, и очень часто можно было увидеть монголов обоего пола, выполняющих свои физиологические потребности прямо на улице, сидя на корточках, причём сопровождающие его или её, спокойно разговаривая с данной особой, ожидали конца «процедуры».
Поэтому принудительная очистка и полив улиц, сжигание отходов, вводимые Казанцевым, вызывали сначала огромное удивление и сильный протест.https://www.litmir.me/br/?b=656362&p=23


Соёлын довтолгоо гэж нэг том хөдөлгөөн Монголд олон хүний амьдрал дундуур дайраад гарсан.. Одоо түүх болжээ:    БНМАУ-д социализмын материал техникийн бааз байгуулах зорилтын хүрээнд хөдөлмөрчдийн аж байдлыг дээшлүүлэх, үзэл суртал, соёлын салбарт социализмд үнэнч сэхээтнийг бий болгох шаардлага тавигджээ.Үүний тулд бүх насанд хүрэгчдийг бичиг үсгийн мэдлэгтэй болгох, ариун цэвэр, эрүүл, соёлч ахуйг хүмүүсийн амьдралд бүрэн нэвтрүүлж, дадал заншилтай болгох, эх нялхсыг хамгаалах, өргөн тархсан өвчнүүдийг устгажүндсийг нь таслах, эх оронч, хамтач интернационалч үзлийг бадруулах, биеийн тамир спортыг хөгжүүлэх, соёл олон түмний ажлыг хөгжүүлэх, урлаг утга зохиолыг хөгжүүлэх үүднээс 1959 оны 7дугаар сарын 13-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны хурлаас “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоолгаргажээ.
         Улс орон даяар 1959 оноос эхэлсэн соёлын довтолгооныг аймаг, хотын намын хороод удирдсан. Харин үйл ажиллагааг тэргүүлэн гүйцэтгэгчид нь сэхээтнүүд, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага, МХЗЭ болон бүх сонин хэвлэлүүд, сум, нэгдэл, бригад, үйлдвэрийн соёлын довтолгооны ажлыг хариуцсан комиссууд байв.Соёлын довтолгоон 1959 оноос-1963 оныг дуустал хоёр шаттай өрнөжээ. 1961-1963 оны 2-р шатны соёлын довтолгооны жилүүдэд “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн  харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”, ”Эрүүл энх аж төрөхийн төлөө”гэсэн гурван уриа лоозонгийндор олон талт үйл ажиллагаа өрнүүлсэн байна.

Бээжины 2000 оны олимпын өмнө Хятад Улс шүлс, цэрээ хаяхтай тэмцэх шийдвэр гаргасан. Одоо Бээжины Тян-ань-Мины талбайд шүлсээ хаях зоригтой хятад үлдсэн үү?!
Харин Улаанбаатарт, Чингис Хааны талбай бол шүлс, нусаа хаядаг төв талбай болсон мэт. Чингис Хааны өмнө, Сүхбаатар жанжны эргэн тойронд шүлс, нусаа  хаях нь Монголтой "тооцоотой" үндэстнүүдийн төлөөлөгчдөд асар их таашаалийг өгдөг биз.  Агаарын бохирдлын улмаас монголчуудын шүлсээ хаях нь улам ч нэмэгдсэн бололтой. Монгол, Хятад хоёрт шүлсээ хаях нь бараг л урлаг болтлоо хөгжсөн бололтой.
Шүлс бол мэдрэлийн сульдалтай бас холбоотой. Агаарын бохирдол Улаанбаатарчуудын шүлс савирахад бас нөлөөлж байна.

Сүрьеэ өвчин тархах улам нэмэгдсэн байх.

Шүлс, нусаа хаях нь хүний биологын нэг хэрэгцээ. Шүлсээ залгих биш, гадагшлуулах нь биологын хэрэгцээ. Гэхдээ гол нь шүлс нусаа хаана хаяж болох, хаана хаяж болохгүйн л асуудал юм. Гэртээ, даргынхаа өрөөнд нусаа, шүлсээ хаядаг монгол хүн бараг үгүй. Тэгэхлээр шүлсээ хаана хаях, хаана хаяхгүйн мэдрэмжээ огт алдаагүй ард түмэн.

Монгол Улс цэр, шүлсээ дуртай газраа хаяхтайгаа яагаад тэмцэхгүй байна вэ? Шүлс, цэрээ гудамж, талбай, үзвэр үйлчилгээний газарт хаяхыг хориглосон хууль өнөөдөр Монгол Улсад алга. Урьд нь социалиазмын  үед нусны алчуур гээд нэг хүн бүрийн халаасанд явдаг нэг зүйл байв...
USA-738,792/2020.4.19/-ны байдлаар/
Spain-194,416
Italy-175,925
France-151,793
Germany-143,724
UK-114,217
China-82,719
Turkey-82,329
Iran-80,868
Belgium-37,183
Russia-36,793
Brazil-36,760
............
India-15,722
Sweden-13,822
S. Korea-10,653
Japan-10,296
Pakistan-7,638
Mexico-7,497
Indonesia-6,248
Finland-3,681
Egypt-3,032
Argentina-2,839
Thailand-2,733
Kazakhstan-1,615
Uzbekistan-1,490
Cameroun-1,017
Kyrgyzstan-506
Bolivia-493
Монгол -31

81. "Бүрээн дуу биднийг сэрээ!".

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 81. "Бүрээн дуу биднийг сэрээг".

Эвэр бүрээний дуу 30 км цаана хүртэл сонсогддог гэдэг. 90 онд монголчуудыг сэрээх гэсэн хүмүүст уг нь өвөг дээдсийнх нь бүрээ үгүйлэгдээгүй нь хачин. 
Жишээ нь, хятадууд хүн нас барахад толгой тушаа нь хонх жингэнүүлдэг уламжлалтай гэнэ...
Брежнев нас барж,
1982.10-нд Андропов ЗХУ-ын жолоог гардан авсан.

Wednesday, December 5, 2018

80. "Эрхүү муж"

                                                                                     


Зураг дээр: Ангар мөрөн



80. "Эрхүү муж".

----------------------------------------------------------------------------------------------

79. "Учиртай 6 толгой"

/дуусаагүй/ 79. Нийтлэлч Алхан Болд. "Учиртай 6 толгой".
Хайсан-Тогтох-Бурдуков-Дамбийжаа- Коростовeц-Цэвээн тэргүүн -Унгeрн

The Chinese resident Comissioner stationed in Khuree, Ch’en Lu: “...if Khaisan had not come to Khuree/in 1907/, Outer Mongolia may have not had the independence movement...".

1910.ХI.26:-нд Бээжин дахь Оросын консул Козаковоос Коростовец-д ирүүлсэн цахилгаан:
...Что же касается насточний на сохраний за последним его должности, том мы опасаемся, что такое вмещательство во внутренние дела Китая может лишь повредить хутухте, поддерживать же эти настояния какими-либо мерами давления не входит в виды императорского правительс ва..."
------------------
Оросын Гадаад Хэргийн Яамнаас Коростовец-д ирүүлсэн цахилгаан:
"1911.VII.27 no.1046
....Bнутреннее положение Халхи само по себе не затрагивает наших жизненных интересов. Монгольский вопрос важен для как средство...
*****«Императорское Российское
консульство. Улясутай.
Монголия. 5 февраля 1911 г. Объявление.
№ 98.
Одной из самых опасных болезней, уносящей много жертв как среди детей, так и взрослых, является оспа. Между тем очень легко избежать заболеваний этой болезнью, сделав себе и всем своим близким, живущим в одной и той же юрте, прививку предохранительной оспы. В нынешнем году в хошун князя Гончукдамба прибыла молодая русская женщина, жена русского торговца Алексея Бурдукова — Аполлинария Ивановна Бурдукова, обучавшаяся медицинским наукам и близко знакомая с этим делом. Ввиду этого я, Императорский Российский Генеральный Консул, рекомендую всем монголам этого и других хошунов воспользоваться пребыванием среди них знающей дело прививки оспы русской женщины и в заботах о здоровье своем и своих близких сделать прививку себе, своим женам, детям и родным. Сего ради объявляется за надлежащим подписом и приложением казенной печати.
Императорский Российский Генеральный Консул»
*****1912.8. 02-ны өдөр Оросын Сайд нарын Зөвлөлийн хуралдаанаар Монголын асуудлыг хэлэлцэж Ар Монгол дахь улс төрийн бодлогын гол асуудал бол “тус хил залгаа бүс нутагт цэргийн хувьд хүчирхэг улс тогтоход саад хийх явдал” гэж үзэж байсан учраас Монголын тусгаар тогтнолыг бүрэн хүлээн зөвшөөрхөөс зайлсхийж, чингэхдээ тус оронд өөрсдийн нөлөөг улам өргөтгөх үүднээс Монголтой дипломат гэрээ байгуулах явдал чухлаар тавигдаж байна. Монголын асуудлаар азнах явдал улам бүр осолтой болсоор байна гээд ирээдүйд Монголтой байгуулах гэрээний гол үндэслэлүүдийг зааж, Монголын засгийн газартай гэрээ байгуулах ажлыг Бээжин дэх элч төлөөлөгч асан И.Я. Коростовецт даалгажээ
 И.Я.Коростовец:  "...Прежде всего в России вообще мало знают Монголию и не интересуются/переживаемым ей кризисом/.  Поэтому весьма немногие /в среде русского правительства и общества/ сочуствуют отдельному соглашению с монголами, считая его ощибкой предпочитая ему соглашение с Китаем/ибо последний якобы не простит России потери Монголии. У нас думают, что соглашение может не только обострить отношения с Китаем, но помешать заключению соглашения по маньчжурскому вопросу, считаемому гораздо более важным...".
 "Девять месецев в Монголии"/Август 1912-Мау 1913/

Богд Хаант Монгол Улсын Зоригт Баатар Энхбилэгтийн Тогтох, эхнэр Алиахүү хоёр 5 хүү/ Дэлгэр, Нэймэн, Нутагт, Банзрагч, Шоолом/, нэг охин/Дулмаа/ төрүүлж өсгөжээ.
Хятадууд өмнөд Монголийн нутагт дураараа суурьшиж эхэлснийг эсэргүүцэж, Тогтох 1907 онд зуугаад хүнтэй партизаны отряд байгуулж  Тогтохо 1910 оныг хүртэл тулалдахдаа хоёр хүүгээ Дэлгэр, Нутагт  алдаж, нөгөө хоёр: Банзрагч и Шоолам шоронд Мүгдэнд шоронд хоригдов. Хятадуудтай гурван жилийн дотор 23 тулаан хийсний дараа Өвөр Монголоос түрэгдэн хүү Нэймэн, охин Дулам болон үлдсэн цэргүүдийн хамт 1910 оны эхээр Ар Монголын Цэцэн хан аймгийн нутагт орж ирсэн.  4.15-нд хөл нь хугархай, цээжиндээ шархтай Тогтох, түүний цэргүүдийг Оросын Акша районы Ново-Дурулгуевск гацааны ойролцоо авчирчээ. Оросын эрх баригчид -Тогтох бол гэмт хэрэгтэн биш, харин улс төрч- хэмээн хятадуудад өгөхөөс татгалзсан. Верхне-Удинскэд Тогтохийнхонд орчуулагчаар нь Ц.Г Бадмажапов үйлчилж байв.
1911 үндэстний эрх чөлөөний хувьсгалыг Тогтох талархан хүлээн авч Монголд ирэхээр шийдэв. Эрхүүгийн Цэргийн тойрогын штаб  түүнийг Өргөө рүү томилон илгээсэн. Богдо-хан түүнд Зоригт Баатар цол олгож, хамгаалалтынхаа албаныхаа даргаар томилж 150 лангийн цалин өгч, тайж цол олгов. Баяр гүн тэргүүтэй Тогтохийн цэргүүд 1912 онд Ховдыг чөлөөлөх тулаанууд, түүний дайчид 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх 5 Замын байлдаануудад оролцсон.  Тэр Хужир Булан дахь Цэргийн сургуульд бас ажиллаж байв. 1914—1919 онуудад тэр Улсын Бага Хурлын гишүүн байв.. 1922.9.01-нд Зоригт Баатар Энхбилэгтийн Тогтох Ардын Засгийнханд буудуулжээ.

Sunday, November 25, 2018

78. "Яагаад тангуудад..."



Тангууд нүдэлчид. Петр Козловын авсан зураг.

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 78. "Яагаад тангуудад...".

Монгол мөргөлчдийг Түвдийн Лхаса руу хүрэх замд нь хар тангуудууд буюу түвдүүд айлгаж дээрэмдэж хэвшсэн байлаа.

...15-го мая. Пройсходила днёвка. В этот день двое из моих спутников подверглись в небольшой опасности. Они пошли нарубить кольев для палатки в лесу на соседней горе. В ущелье горы к ним подьехал верховой тангут-пастух, с обычной саблей за поясом и, слезши с лощади, попросил показать топор русского изделия, бывший в руке у одного из них. Тот доверчиво подал топор, но тангут, поспешно вырвав его, замахнулся на подающего, только проворство избавило последнего от удара. Затем оба бурята обратились в бегство, и тангут за ними и уже нагонял их. К счастью, один из них вспомнил про револьвер, находившийся за пазухой, и, вытащив его, пригрозил знаками, что будет стрелять. Это обстоятельство пройзвело на тангута сильное впечатление, и он уже сам обратился в бегство, бросив топор... хуудас 58, "Дневник паломника от Гумбума до Лхасы". Гомбожаб Цыбиков. https://document.wikireading.ru/7231

монголчуудыгаа өмөөрч явсан Жа ламын тухай ч  бас тэд бичжээ:”…There are stories of how caravans were looted: one Tibetan caravan was captured by the amban of Sining. The other was destroyed completely by a Mongolian Ja-Lama, who, beginning his career as a statesman, finished as a feudal bandit. His khoshuns, up to now, marauding in Tsaidam…”. раge 101, “Altai-Himalaya”, a Travel Diary by Nicholas Roerich, Arun Press, Brookfield Connecticut, 1983

Saturday, November 24, 2018

77. "Кузов засдаггүй гени".





Нийтлэлч Алхан Болд. /дуусаагүй/ 77. "Кузов засдаггүй гени!?".
Монголчууд машины бүх засварыг өөрсдөө хийдэг атлаа, ганцхан кузов болохоор чаддаггүй гэсэн үлгэрт бүрэн итгэжээ. Монгол хүн кузов засах төрөлхийн чадваргүй гэж боддог мэт. Kузов засах чадваргүй генитэй гэх нь. Өөрийгөө нилээд үндсэрхэг үзэлтэй гэдэг хүн хүртэл вьетнамууд дээр очоод машиныхаа сэвийг засуулчихсан байдаг.

Монгол засвараас машинаа шинэ болгохыг шаардаад, харин вьетнамуудад их мөнгө төлөөд засуулаад байдаг.
Вьетнамуудыг яаралтай буцаах хэрэгтэй. 

Сургуульд өдөр бүр заадаг хичээл, сурталчилгаа нь "Монгол хүндээ орлого оруулах" байх ёстой.

Монгол хүнээ тэжээхгүй бол бид ирээдүйд Монголоо мөхөөх нь. Монгол Улс мөхөж, өвөг дээдсийн маань нутагт ирээдүйд Баруун Солонгос, Хойд Вьетнам, БНХАУ-ын Өөртөө засах Орон үүсэх нь.