/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 83. "Банхар ба монгол цагаач".
Морь хүртэл мэдээд байна, Монгол маань хуваагдсан гэдгийг:
\...Бидэнтэй хамт нэг монгол ирсэн юм. Мөн л цасан шуурганаар уруудсан малтай хөөцөлдөж байгаад хил давсан цэрэг байв. Халиурсан өвсөн дунд туранхай гэдэг нь жигтэйхэн, бараг хавирганых нь яс харагдсан хэдрэг шиг болсон саарал морь огт өвс идэхгүй зогсоод байсан. Гэтэл тэр цэргийн морь байсан. Эзнийхээ хамт хил гарч ирээд л шир шир хийтэл өвс зулгааж байсан нь одоо ч нүдэнд харагдаад байдаг юм.../Содовын Пэрэнлэй. "Хятадын шоронд амьдын там үзсэн 7 жил".
https://www.tolgoilogch.mn/_2mulgfjl6w
Төрийн сүлдний маань морь тахийн сүрэгтээ давхиж, Монгол хүний өвөг явган таваргасан ахуйд ирж нөхөрлөсөн банхар маань өнөөдөр Монголд эзгүй гэрийнхээ үүдийг дараад нэг сууж, нэг босч байна.
Ихэнхи хүн энэ нутгаас 13-р зуунд алсын дайнд мордсоноос хойш эл хуль болжээ.
Ламын шашинд орсноос хойш үлдсэн хүмүүс өсөх битгий хэл улам цөөрчээ.
Цэдэнбалын үед монголчууд овоо өсч байтал, 1990 оноос дахиад уултай, талтай нутгаасааа дайжиж Богд Уулын арын хөндийд багтаж ядан чихэлджээ.
2016 оны 12-р сард бид Дундговьд харанхуй болохоос урьтаж хонох айлаа хайх гэв. Эхний айлын гадаа хоёр нохой зогсож, үүд нь уяа ч үгүй. Хүнгүй. Цаашаа явлаа. 2-дох айлд бас хүн ч үгүй, нохой ч үгүй. Бас явлаа. Харанхуй болох нь. Бид ч сандарч эхлэв. 3 дахь айлын гадаа банхарын гөлөг зогсож байв. Тэр жаахан амьтан үүдээ нэг үүдээ дэрлэн, бас биднийг шохоорхон босон байв. Юм сарвайхад маань сүүлээ шарвалзуулан дөхсөнөө, төдхөн буцаад хаалгаа даран сууж байсансан.
Бид цааш явсаар харанхуй шөнө 4 дөх гэрийг, нохой хуцсаны ачаар л олж ирэхэд эзэнтэй байж тэнд хоноглосонсон.
Америкад 15 жил амьдарсан эр Монголдоо ирээд ярьж байна. Хэд хоноод буцна гэнэ.
"-Хүүхдүүд тэндхийн хүмүүстэй суугаад, хөгшин бид хоёр хэн дээрээ ч ирэх вэ дээ!?" гэж ярьж байна.
Монгол байсан хүн. Монгол бол амьдарч байсан орон нь учраас шохоорхож ирсэн болж таарч байна. Үхэж байна уу, үхээгүй байна уу гэж шохоорхож ирж байна их хэтрүүлэг болохгүй. Тэр хүн хотод өссөн учраас, Монголын хаа нэгтээ байгаа уул, хөндий, даваа, гол, горхийг үгүйлэхгүй. Тэр хүнд цемент бол хаана ч адилхан. Титэм нян гарсан одоо үед тэд одоо яаж байгаа бол гэсэн шиг.
Короновирусын ачаар өнөөдөр монголчуудын зарим нь УБ-аас эзгүйрсэн асар уудам хөдөө нутагтаа түр эргэн ирж байна, Япон, Америк, Итали, Францаас ирж байна.
Өөрөө байхгүй атлаа, өвөр монголоос харамлана...Хөх нуурын монголчууд, халимагуудыг бүгдийг нь, хазаруудын монгол төрхтэйг нь Монгол Улсад авчран суурьшуулах хэрэгтэй. Монголчуудын үлдээж байгаа дэлхийд 19 дэх энэ том нутагт суурьшихыг хүсэх хүмүүс олон сая хүн битгий хэл, улс үндэстэн ч олон байна.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.