Saturday, December 8, 2018

82. "Соёлын довтолгоо?!".

\дуусаагүй\ Нийтлэлч Алхан Болд. 82.  "Соёлын довтолгоо?!".

Соёлын довтолгоо? Сүүлийн үед ийм нэртэй кино, хошин шог их гарах болж.
Монголд соёлын довтолгоо гэх бөөн арга хэмжээнүүд явагдсан. Манжууд монголчууд руу түвд, хятад соёлоор довтолж эзэлсэн, дараа нь орос соёл Монголд орж ирсэн, 1990 оноос Америк, Корей,...соёл Монгол руу довтолсоор байна.

Монголд харийн соёлын довтолгоо аюултай, харин ариун цэврийн довтолгоо ачтай.

1-дэх довтолгоо:
Ариун цэврийн довтолгоог Монголд эхлүүлэгч нь Монгол, Түвдээр аялж явсан оросуудаас ариун цэврийн "халдвар" авсан Дамбийжаа байлаа. 1912 оны Ховдыг хятадуудаас чөлөөлөх байлдааныг гол удирдагч Дамбийжанцан  монгол цэргийн хуарангуудаас ариун цэвэр байхыг шаардаж байв. Жишээ нь, Баяр гүний хуаранг бохир байлаа хэмээн уурлаж, цэргүүдээр нь цэвэрлүүлж байв.

2-дахь довтолгоог Барон Унгерн Өргөөг /Нийслэл Хүрээ/ 1921.2.03-нд Өргөөг/Нийслэл Хүрээ/ хятадуудаас чөлөөлсний дараа олзлогдсон хятад цэрэг, хятад наймааачид, орос, монголчуудаар их хогыг цэвэрлүүлсэн нь хотын анхны цэвэрлэгээ байв.

 3 дахь довтолгоо: 1959 оны 7дугаар сарын 13-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны хурлаас “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гаргажээ.


4-дэх довтолгоо: Коронавирусын ачаар хүмүүс эргээд гараа угаах нь ихсэж, хамаг юмны ахиутгал хийгддэг олов. 

------
Саяхан Мг.До-гээд  нэг хүү гудамжинд, өрөөлийн зам дээр, өөрийнхөө доор шүлс, хогоо хаядаг хүмүүсийн эсрэг нэг талархууштай ажиллагаа явуулсан нь олонд их таашаагдав. Хүү Монголд Ариун цэврийн 2-р довтолгоог эхлүүлэх сэдлийг нийгэмд төрүүлэв бололтой.

Харин Соёлын довтолгоо бол нэг талдаа -эвгүй, аюултай довтолгоо: "жорлон"-оо нооль-оор, "тэг"-ийг "нооль"-оор сольдог, "шуудаг"-аа "турсик"-ээр, монгол бичгийг түвд судраар,  монгол киног корeйгоор, Жаргалыг Жамцаар, таашаалыг кайф-аар сольчихоод байгаа довтолгоо. Бүүр  эцэсдээ Монголыг Хятадаар, Баруун Солонгосоор, Хойд Вьeтнамаар эсвэл Цагаачдын Бүгд  Найрамдах Улсаар сольж мэдэх аюултай довтолгоо...

Соёлын ба Ариун цэврийн довтолгоонууд тусдаа бөгөөд энд би Ариун цэврийн довтолгоо-ны тухай ярьж байна.

Монголчуудыг зэрлэг, бүдүүлэг гэж хараадаг хятад хүн байшин дотроо шээгээд, түүгээрээ өглөө нь ногоогоо борддог бол, монгол хүн шөнө хичнээн хүйтэн байсан ч гарч "морио хардаг" нь Чингис Хаан сураггүй байсан цагт эхлээд одоог хүртэл үргэлжилсээр...

Харамсалтай нь,  тоо ч, бичиг ч, түүх ч заадаггүй атлаа монголчуудад "багш" нь болсон лам нар гарч ирээд, "Биеээ угаавал буян арилна!" гэхчлэн цэцэрхэж, баахан "болохгүй"-г айлдаж эхэлснээс болж байдал буруугаар эргэж эхэлсэн...

Зөв хэлбэл, Соёлын биш, харин Ариун цэврийн довтолгооны тухай би энд бичиж байна!!!
/харин Соёлынх гэж ярьвал монголчууд бид харийн соёлуудын довтолгоонд тасралтгүй өртсөөр байгаа шүү дээ!!!/
Гадаадын хүн тэндээ бичсэн бололтой: In the streets of Ulaanbaatar, you’re bound to see men spitting and littering everywhere. Some smoke in public, some even drink. When encouraged not to, you’ll hear a “Why do you care?” from the perpetrator and those around you.
https://medium.com/@anubazarragcaa/the-case-of-male-ego-in-mongolia-584dd850e4d4

Улаанбаатарын автобусын буудал дээр 60-тай өвөө нусаа нийгээд , 20-той оюутан хоёр шүлсээ хаяад зогсож байна. 2,3 -уул 10 минут зогсвол дороо шалбааг болгох нь олонтаа. Хаанаас гардаг их шүлс вэ?! Эсвэл сэтгэхүйн асуудал байна уу?!о
Киног биш, Монголын 30-аад ТВ-соёлын хичээл заах хэрэгтэй байна.

Монголд шүлс, нус, хогоо хаядаг маань нь бараг ардын урлаг болтлоо хөгжижээ. Монголын цэцэрлэг, сургуульд заах 2-р чухал хичээл бол "Хогоо дороо хаяж Болохгүй!" билээ. Гэтэл энэ хичээлийн нэрийг 10-тай Баяраа хүү,  20-той Эрдэнэчимэг оюутан, 30-тай Төмөр инжeнeр, 40-тэй мeнeжeр бараг анх удаагаа сонсоод цочирдож байхад, чих нь хатуурсан Очир настанд 50 жилийн хэлсний ч гарц байна.

Нэгэн гадаадын жуулчин- Сүүлийн хэдэн жилд манай Европд шүлсээ гудамж, талбайд хаях нь үзэгддэг болоод байгаа. Тэд Хятад, Монгол руу аялаад ирэхдээ тийм зуршилтай болсон гэж тайлбарлаж байна-хэмээн ярив. Тэр "Ici, les gens crachent beaucoup"\Энд хүмүүс шүлсээ их хаях юм\- хэмээн гайхан ярьж байв.

Cоёлын довтолгоог Монголд эхлүүлсэн нь Ардын намынхан гэвэл үнэнд нийцэхгүй. Өргөө буюу Нийслэл Хүрээнд Оросын Элчин 1865 онд шинэ байрандаа оржээ. Элчиний дэргэд байгуулагдсан европ эмнэлэгт анх ариун цэвэр, соёлын довтолгоо биш ч гэсэн үзүүлэнг эхэлсэн гэж болно. 1871 оны өвөл Өргөөд бүтэн сар байсан угсаатан судлаач П.А Ровинский: Консульство-это большой двухэтажный дом, с флигелями по углам обширного двора, обнесенного стеной...Внутри двора позади дома различные службы-погребы, кладовые, конюшня, сушильня, баня, кузница..." гэж бичжээ.

Хот дотроо тавьдаг шарилаар нь хэдэн мянган нохой хооллож байдаг тухай нөгөө Ровинский:

Дамбийжаа Ховдыг чөлөөлөх байлдааны үеэр цэргийн хуаранаа бохир байлгасан Баяр гүнд маш их уурлаж цэвэрлүүлж байв. Дамбийжаа Өвөр Монгол, Хөх нуурын нутагт оросын судлаачидтай аялаж явахдаа ариун цэврын "халдварыг" aвсан байв. Тэр 1914-1918 онд Оросод байгаад ирэхдээ өвчин нь улам даамжирч, Маажинсан уулан дахь хэрэмдээ халуун ус, сургууль байгуулсан билээ.
1921.2.03-нд Нийслэл хүрээг Хятадын цэргээс чөлөөлсны дараа Барон Унгерн олзлогдсон хятад цэргүүд, худалдаачид, монголчуудаар хотын төвд 150 жилд хуралдсан хогыг нь цэвэрлүүлсэн.
О гигиене, очистке улиц и т. п. европейских выдумках Улясутай не имел понятия, здесь все отбросы выбрасывали на улицу, и очень часто можно было увидеть монголов обоего пола, выполняющих свои физиологические потребности прямо на улице, сидя на корточках, причём сопровождающие его или её, спокойно разговаривая с данной особой, ожидали конца «процедуры».
Поэтому принудительная очистка и полив улиц, сжигание отходов, вводимые Казанцевым, вызывали сначала огромное удивление и сильный протест.https://www.litmir.me/br/?b=656362&p=23


Соёлын довтолгоо гэж нэг том хөдөлгөөн Монголд олон хүний амьдрал дундуур дайраад гарсан.. Одоо түүх болжээ:    БНМАУ-д социализмын материал техникийн бааз байгуулах зорилтын хүрээнд хөдөлмөрчдийн аж байдлыг дээшлүүлэх, үзэл суртал, соёлын салбарт социализмд үнэнч сэхээтнийг бий болгох шаардлага тавигджээ.Үүний тулд бүх насанд хүрэгчдийг бичиг үсгийн мэдлэгтэй болгох, ариун цэвэр, эрүүл, соёлч ахуйг хүмүүсийн амьдралд бүрэн нэвтрүүлж, дадал заншилтай болгох, эх нялхсыг хамгаалах, өргөн тархсан өвчнүүдийг устгажүндсийг нь таслах, эх оронч, хамтач интернационалч үзлийг бадруулах, биеийн тамир спортыг хөгжүүлэх, соёл олон түмний ажлыг хөгжүүлэх, урлаг утга зохиолыг хөгжүүлэх үүднээс 1959 оны 7дугаар сарын 13-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны хурлаас “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоолгаргажээ.
         Улс орон даяар 1959 оноос эхэлсэн соёлын довтолгооныг аймаг, хотын намын хороод удирдсан. Харин үйл ажиллагааг тэргүүлэн гүйцэтгэгчид нь сэхээтнүүд, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага, МХЗЭ болон бүх сонин хэвлэлүүд, сум, нэгдэл, бригад, үйлдвэрийн соёлын довтолгооны ажлыг хариуцсан комиссууд байв.Соёлын довтолгоон 1959 оноос-1963 оныг дуустал хоёр шаттай өрнөжээ. 1961-1963 оны 2-р шатны соёлын довтолгооны жилүүдэд “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн  харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”, ”Эрүүл энх аж төрөхийн төлөө”гэсэн гурван уриа лоозонгийндор олон талт үйл ажиллагаа өрнүүлсэн байна.

Бээжины 2000 оны олимпын өмнө Хятад Улс шүлс, цэрээ хаяхтай тэмцэх шийдвэр гаргасан. Одоо Бээжины Тян-ань-Мины талбайд шүлсээ хаях зоригтой хятад үлдсэн үү?!
Харин Улаанбаатарт, Чингис Хааны талбай бол шүлс, нусаа хаядаг төв талбай болсон мэт. Чингис Хааны өмнө, Сүхбаатар жанжны эргэн тойронд шүлс, нусаа  хаях нь Монголтой "тооцоотой" үндэстнүүдийн төлөөлөгчдөд асар их таашаалийг өгдөг биз.  Агаарын бохирдлын улмаас монголчуудын шүлсээ хаях нь улам ч нэмэгдсэн бололтой. Монгол, Хятад хоёрт шүлсээ хаях нь бараг л урлаг болтлоо хөгжсөн бололтой.
Шүлс бол мэдрэлийн сульдалтай бас холбоотой. Агаарын бохирдол Улаанбаатарчуудын шүлс савирахад бас нөлөөлж байна.

Сүрьеэ өвчин тархах улам нэмэгдсэн байх.

Шүлс, нусаа хаях нь хүний биологын нэг хэрэгцээ. Шүлсээ залгих биш, гадагшлуулах нь биологын хэрэгцээ. Гэхдээ гол нь шүлс нусаа хаана хаяж болох, хаана хаяж болохгүйн л асуудал юм. Гэртээ, даргынхаа өрөөнд нусаа, шүлсээ хаядаг монгол хүн бараг үгүй. Тэгэхлээр шүлсээ хаана хаях, хаана хаяхгүйн мэдрэмжээ огт алдаагүй ард түмэн.

Монгол Улс цэр, шүлсээ дуртай газраа хаяхтайгаа яагаад тэмцэхгүй байна вэ? Шүлс, цэрээ гудамж, талбай, үзвэр үйлчилгээний газарт хаяхыг хориглосон хууль өнөөдөр Монгол Улсад алга. Урьд нь социалиазмын  үед нусны алчуур гээд нэг хүн бүрийн халаасанд явдаг нэг зүйл байв...
USA-738,792/2020.4.19/-ны байдлаар/
Spain-194,416
Italy-175,925
France-151,793
Germany-143,724
UK-114,217
China-82,719
Turkey-82,329
Iran-80,868
Belgium-37,183
Russia-36,793
Brazil-36,760
............
India-15,722
Sweden-13,822
S. Korea-10,653
Japan-10,296
Pakistan-7,638
Mexico-7,497
Indonesia-6,248
Finland-3,681
Egypt-3,032
Argentina-2,839
Thailand-2,733
Kazakhstan-1,615
Uzbekistan-1,490
Cameroun-1,017
Kyrgyzstan-506
Bolivia-493
Монгол -31

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.