Friday, October 9, 2020

104. "Улаантныг дагасан ч..."


Зурагт: 
Шинжааны Бор талын цахар.1910. Photo by Douglas Carruthers. "Unknown Mongolia".

Зураг дээр: Түгээмэл цахар. 
A Tour in Mongolia.
By Beatrix Bulstrode

Зурагт: Азийн Морьт Дивизийн цахар дайчин.

Зураг дээр: Ялгуун баатар Сумъяагийн хошууны партизан цэргүүд 1930-аад он. Эдний ихэнхийг Чойбалсан хядсан билээ.

Ялгуун баатар Сумъяа /баруун гар талаас хоёр дахь нь/ ах дүү нарын хамт 1930-аад он. http://nominarhiv.blogspot.com/2010/03/blog-post_468.html


Зураг дээр: Богд Хаант Монгол улсын Ялгуун баатар бэйс. Ил Тарвагатайн цахар хошууны хvн. Бяруу хотыг эзэлж Долоннуурт дехеж очжээ. Ардын Журамт цэргийн дэд жанжин.
 
Нийтлэлч Алхан Болд. но.104. "Улаантныг дагасан ч...".
Өгсөж явсан гүрэн
Ахсаж унахын дэнсэнд
Төрийн бүслүүр чангалахаар
Турхирч боссон цахар
Дуутай цуутай гүрнийг
Луутай илдээр цавчихад
Цөстэй төрөө хамгаалж
Цустай унасан цахар
Дэгжиж босдоггүй Монголоосоо 
Зовлонг нь өвлөсөн цахар...
-------------------------------------------------------
1982, 1985 онд хэвлэгдсэн "Монгол Ардын журамт цэргийн дуртгалууд" хоёр боть бий. Тэнд /699+876/=1575 партизан цэргийн дуртгалууд байна. Ихэнхи нь өндөр  амьдарчээ. Харин нилээд хэд нь 37, 38 онуудад нарсан байх бөгөөд нь голдуу цахар, буриад, барга.  Сумьяа бээсийн цахаруудаа Чойбалсан толгой дараалан хядсан.
 
Шинжааны монголчууд манж-хятадын эсрэг зэсэгт тэмцэлд Лаварын Сумьяагын удирдлагаар оролцож сүүлдээ дайсанд түрэгдэж 300 гаруй өрх айл Оросын нутагт түрэгдэн орсон.

********************************
1830.10.28:" ...Недалеко от станции встретил нас цзанчин Энкэчжиргал цахарского ведомства. По его словам, мы теперь находимся в хошуне Кубошара, состоящем из 18 1/2 эскадронов. Начальник сего хошуна ухэрид – по имени Михайирет. Хошун сей есть желтое знамя с каймою (вставка: и в крайней только необходимости посылается против неприятеля как самое храбрейшее. В следующем хошуне, Гулишара, считается 18 эскадронов.)
Цахары, как вообще заметить можно, оборотливы, расторопны, вежливы, а как потомки цахаров, помогавших маньчжурам при завладении Китаем в 1644 г., пользуются большою доверенностью у нынешних своих повелителей. (Вставка: Но при всем том они, как избалованные союзники, в обращении даже с маньчжурскими чиновниками упрямы и дерзки, преимуществами своими гордятся перед прочими монголами, а как первые изменники в презрении у халхасов и сунитов, цахары переселены в Цзун-сунитские кочевья, притеснены ненаказанно от местных коренных жителей, которые для избежания неприятности вынуждены были откочевать далее от прежних своих мест.) Часть их земель назначена под пастбища стад бокдохановых, как изобильная травою и водою...
Ежегодно бывает там осмотр войскам цахарским, трехдневный, в Халгане, в присутствии гусай-амбаня, но ученье летом ежегодно производится при начальнике хошуна. У каждого рядового должен быть лук со стрелами и винтовка, особенно уважаются старинные русские ружья. В первый день смотра пешие стреляют за 100 луков до цели, где развешены бывают бумажки с дырочками. Все искусство хорошего воина состоит в том, чтобы с лошади, на 100 луков расстоянии, три раза стрелою поразить цель. Таким образом, цахары воспитываются как воины, союзники могущественных маньчжуров, обладателей древностью прославленного Китая. Каждый цахар с пятилетнего возраста, поступив в список военный, получает и жалованье, присвоенное рядовому. Цахары хвастают своим правлением, насмехаются над сунитами, где чиновники по своему произволу могут притеснять родови­чей ненаказанно. Для удовлетворения земских повинностей хошунные на­чаль­ники делают распоряжения как чадолюбивые отцы. Бедные монголы освобождаются от общественных тяжестей, но остальные, по числу своего скотоводства, стараются исполнить требование начальства. Эскадронные началь­ники ежегодно ездят в Пекин за жалованьем, для себя и своих подчиненных..."/Дневники монголоведа О.М. Ковалевского 1830–1831 гг/
-------------
Нэг цахар цагаантны, нөгөө цахар улаантны талд орж: хамгийн гол нь  тэд хятадуудаас Монголоо аврах гэж зүтгэсэн.
Монголд тэднийг ерөнхийлэн цахарууд гэж нэрлэж байсан боловч тэдний дотор харчин, хорчин, горлос зэрэг Өвөр Монголын олон аймгийнхан орж байв. Улаантныг түшсэн Сумьяа бэйсийн Сэлэнгэ аймгийн Түшигцагаан нуур  суманд /одоогийн Зэлтэр/ нутаглуулсан цахаруудаас Чойбалсаны хэлмэгдүүлэлтэд өртөөгүй насанд хүрсэн 4-хөн хүн үлдсэн гэдэг. Ардын Журамт цэрэгт орж гамин, цагаантантай байлдаж олон цахарууд амь үрэгдсэн,  амьд үлдсэн цахаруудыг Чойбалсан хядсан. Тэд зөвхөн цахар байсан учраас хядуулсан юм:
/"Монгол Ардын Журамт цэргийн дуртгалууд". 1982 он ба "Монгол Ардын Журамт цэргийн Дурдатгалууд". 1986/ -оос:

Маадайн Авилай/1880-1938/, Шинжааны нутаг Ил Тарвагатайн Бор тал хэмээх газар төржээ. Түшээт хан аймгийн Сумьяа бэйсийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Түшиг сум, багаасаа мал аж ахуй, газар тариалан, ан гөрөө хийж амьдарч байв: ....Манай хошууны ноён Сумьяа хар цэрэгтэй 1913-1915 онд байлдаж ялалт байгуулж явсан мэргэжсэн хүн байсан юм. Би Сумьяагаас үүрэг авч хариад өөрийн дүү Хүрэлдээг элсүүлж, түүний хамт нууцаар сайн морь худалдан авч тусгай тэжээл авч бэлтгэсэн юм. Сумьяа 2 дүүгийн хамт, хорооны дарга Цэрэндорж 2 хүүгийн хамт, өвгөн Ч.Бадгай 3 хүүгийн хамт гэх мэтээр манай хошуунаас 60-аад хүн оролцсон юм... Би 3-р сарын 18-нд Хиагт хотыг гамингаас чөлөөлөх байлдаанд оролцсон...Манай хороо 1921.4.01-нд дэд жанжин Сумьяагийн удирдлагаар явсан.../хуудас 20-23/
-----------------------------------
Санравын Алиа/1883-1938/Түшээт хан аймаг, Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/. 1913 онд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд хятадын хар цэрэгтэй байлдаж явсан: ...Дараа нь тус хошууны цэрэг мордоход миний бие Хиагтыг чөлөөлөх байлдаан ба Баруун замын байлдаанд бусад нөхдийн хамт оролцож явсан болно./хуудас 31/
--------------------......
Лүйрэвийн Аюуш/1888-1938/Түшээт хан аймгийн Ялгуун баатар Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/. Шинжааны нутаг Ил Тарвагайн Бор талд төрсөн: -...Бид урьд хятадын цэрэгтэй олон удаа байлдаж явсан болохоор...Тэнд сар гаруй сургууль хийж байлдааны төрөл бүрийн бэлтгэлээ базааж чадсанаар Хиагтыг чөлөөлөх байлдаанд өөрөөсөө хэд дахин давуу хүчтэй дайсныг манай цэрэг нэг өдөр шөнийн дотор ялсан билээ...Баруун замын байлдаанд манай хорооны цэрэг Б.Чулуундай, Б.Пунцагын хорооны цэрэг бууч Содномдаш нар нэгэн байлдаанд тус бүрнээ цагаантны бараг салаа цэргийг устгаад эцэст нь цагаантанд тамлагдаж.../хуудас 64/
---------------
Үмбэйн Баатар/1889-1938/-Түшээт хан аймгийн Ялгуун Баатар Сумьяагийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/:-Би уг нь Шинжаан мужид мал аж ахуй, газар тариалан эрхлэн амьдарч байв...Хиагтыг эзлэх үед сум цөөн, 30-60 сумтай байсан учир байлдааны явцад сум дуусч бид түр ухарч байлаа...Бид баруун замд цагаантныг 6 сар шахам нойр хоол болох завгүй мөрдөн хөөж, байлдаж устгав.../хуудас 91-91/ 
--------------
Ноосоны Батдорж/1883-1937/-Түшээт хан аймаг, Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/: ...Манай цэрэг бүгд морьтой, цөөнх нь винтовтой, олонхи нь янз бүрийн ангийн буутай байсан. Учир нь ихэнхи мал цөөнтэй, амьдрал ядуугын эрхээр ан гөрөө хийж амьдарч байсан болохоор олон, цөөн сумтай, муу сайн хувийн буутай байв. Биднийг журамт цэрэгт элсэхэд Зэлтэрийн хилийн ангиас туслан өгснөөс бахаг нь винтов буутай болсон...Манай хороо 1921 оны 4.1-нээс дэд жанжин Сумьяагийн захиргаанд баруун замд гарч цагаантантай байлдсан юм.../хуудас 196-197/
------------
Жамсраны Баяр/1887-1937/-Түшээт хан аймгийн Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг//:-...Манай хошууны хүмүүс урьд өмнө хятадын цэрэгтэй байлдаж явсан болохоор гол нь юу хэрэг болдгийг мэддэг хүмүүс байсан...зарим буутай нь буугаа шалгаж, овоо харааг нь чадах хүнээр засуулж, сум, дайзаа хүртэл базааж авч байсан юм...Манай хошууны цэрэг эсгий гэрт байсан, галын хүчээр л байдагсан...Шаамарт буцаж ирээд байтал  Сүхбаатарын тушаалаар манай хороо 4.1-нд баруун замын байлдаанд явсан. Баруун замд Дух нарснаас эхлээд Сухарев, Резухин, Казаграндын цэрэгтэй олон удаа байлдсан.../хуудас 230/

-------------

Сасааны Бухаа/1883-1938/-Түшээт хан аймгийн Ялгуунбаатар бэйс Сумьяагийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Түшигцагаан нуур сум. Шинжааны Тарвагатайн Бортал гэдэг газар төржээ. Хятадын цэрэгтэй олон удаа байлдаж байлдсан. Богд Хаант Монгол Улсын цэрэгт 6 жил алба хаажээ. 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх 5 Замын Байлдаанд оролцжээ. 1921 онд Сүхбаатарын цэрэгт элсэж Хиагт болон Баруун замын байлдаанд оролцжээ:...Баруун замын байлдаанд манай хорооны цэрэг цоохор Чулуудай, Луузан, Сампил, Нүүдээ, Дэлэг, Мэндээ нар баатарлаг байлдаж...Би байлдаанд сайн оролцсон учир цэргийн гавьяаны 5-р зэргээр шагнагдаж байлаа./хуудас 261-263/
-------------------------------------------------
Очирын Бүүвээ/1872-1938/.
Түшээт хан аймгийн Сумьяа бэйсийн хошуу-одоогийн Сэлэнгэ аймгийн Түшиг сум бөгөөд Шинжааны Бор талд төржээ. Сумьяа бэйсийн улирдлаган доор Хятадын цэрэгтэй байлдаж байсан ч хүчинд дийлдэн Орос руу гараад дараа нь Монголд ирж дагаар оржээ. Хаант Монгол Улсын цэрэгт алба хааж, 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх 5 Замын Байлдаанд оролцжээ. 1921 онд Сүхбаатарын цэрэгт орж Шаамарын Шар тохой, Хиагт, Баруун Замын байлдаанд оролцож явжээ:-...Бид эхлээд хувийн зэвсэгтэй байгаад удалгүй зөвлөлтийн тусламжийн зэвсэг Наушкийн деревнээр авч хурдан, хүчтэй сайн зэвсэгтэй болсон юм... 
---------------------------------------------------------
Цэрэны Гончиг/1895-1933/-Түшээт хан аймгийн Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/, Шинжааны Бор тал гэдэг газар төрсөн: ... Тэнд байхад орон ыайр дутмаг учир нутгийн буриад айлаас хэдэн гэр авч барин суусан юм. ...Орос, буриад хүмүүс ирж, цэргийн сургууль зааж, харуул манаанд гардаг байв.../хуудас 403/
--------------------------
Лувсандэнзэнгийн Гэндэн/1889-1935/-Түшээт хан аймгийн Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/: ...Манай цэрэг улаан цэргийн хамт цагаантны дээрэмчидтэй олон удаа тулгаран дайлдасны дотор Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг Их-Ац газар ширүүн тулалдаан болж дэд жанжин Чойбалсаны морь шархдахад түүнийг Дэмбэрэл сундалж явсан.../хуудас 442/ 
----------------------------
Батмөнхийн Даваа/1882-1938/
Түшээт хан аймгийн Сумьяа бэйсийн хошуу-одоогийн Сэлэнгэ аймгийн Түшиг сум. Уйгарын Шинжаан мужийн  Бор тал гэдэг газарт төрсөн. Хятад хуй буюу дунган  нарын эсрэг бослогод  идэвхтэй оролцож явсан:...Сүүлдээ баруун замын цэргийн тусгай ангийг Чойбалсан удирддах болсон юм...Баруун замд зөвлөлтийн Шетинкины удирдсан алдарт партизаны отряд манай цэрэгтэй хамт байлдаж.../хуудас 457-459/
------------------------------
Борлогийн Далантай/1885-1938/-Түшээт хан аймгийн Сумья бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/: Хиагтыг чөлөөлөх байлдаан, Баруун замын байлдаанд оролцсон./хуудас 509/
-----------------------------------------
Самбуугийн Дарваан/1893-1938/-Түшээт хан аймгийн Сумьяа бэйсийн хошуу-одоогийн Сэлэнгэ аймгийн Түшиг сум. Шинжаан мужийн Бор талын Зүрхний ам гэдэг газар төржээ: -Богд Хаант засгийн үед буюу 1913 онд бэйс Сумьяагийн хамт цэрэгт татагдан Манлай Баатар Дамдинсүрэнгийн захиргаанд Долнуур, Бяруу хот, Жанчхүү, Хөх хот зэрэг газар хятадын хар цэрэгтэй байлдаж явахдаа шархдаж байсан ба эл хэргийн учир отго жинсээр хөхүүлэн шагнагдсан билээ...Цагаантны цэрэг энэ тулалдаанд ухрав...Энэ тулалдаанд манай ангиас миний нутгийн сайн таних нөхөд Чулуудай, Луузан, Сампил, Нүүдэй, Дэлэг, Мэндээ нар амь үрэгдэж.../хуудас 630-635/
--------------------------------------
Буяны Рааш/1897-1939/-Түшээт хан аймаг, Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/. Шинжаан Бор талд төрсөн/:...1921 оны хоёрдугаар сарын эцсээр Сүхбаатар цэргээ авч Эрээн гэдэг газар ир гэсэн тул манай хошууны цэрэг хөдөлж...
Хиагтыг чөлөөлсний дараа 1921.4.01-ны үд дундын хирд Баруун замын тусгай ангид манай хорооноос 45 хүн, цоохор цэргээс 25 хүн явлаа...Бид Зөвлөлт Оросын Щетинкины ангитай хамтарч Дух нарснаас эхлэн Гуртын тавилан, Дарви бандидын хийд зэрэг газар олон удаа тулалдаж билээ.../хуудас 14-15/
------------------------------------------
Моломын Саалай/1884-1934/-Түшээт хан аймаг, Сумьяа бэйсын хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/, Зүүн гарын монголчуудын Бор талын 8 хошуу гэдэг газар төржээ: -...Манай хошууны боссон ардууд нилээд амжилттай байлдаж хятадын цэрэгт удаа цохилт өгч байтал Сотоо, Хайсан зэрэг хүмүүс урваж, хятадын цэргийн эрхтэнд мэдээлсэн учирр их цэрэг ирүүлж байлдуулсанд бидний хүч мөхөс, зэвсэг муутай, туслах хүчингүй зэргээс болж ялагдан Орос нутагт дүрвэн орсон юм. Сумьяа тэргүүтэй манай хэсэг Оросын засгийн газраас зөвшөөрөл авч Томск, Эрхүү, Хиагт хотуудаар дамжин 1912 онд Монголд орж ирсэн... 
Сумьяа байлдааны гавьяагаар  Засаг ноён болсон. Хиагтын гамин цэргийн эрхтэн нар манай хошууны ноён Сумьяаг их хардан сэрдэн, нэг удаа түүнийг бариулахаар 40 гаруй цэрэг явуулж.../хуудас 50/
------''"""""-----------------------------
Лаварын Самьяа/1872-1931/-Түшээт хан аймаг Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/, Сумьяа бэйсийн ах/: -...манай цэргийн сум хэрэгсэл барагдсан, байлдааны туршлага мөхөс, туслах хүчингүй зэргээс болж, Надмид зэргийн 40 шахам нөхрөө алуулж ухран 1912 оны хавар Хөх тоом гэдэг газраар Орос Улсын хилийг 300 өрх айл давж, Семиплатинск хотын ойролцоо Цоохор мод гэдэг газар түр суурьшсан юм...
Хуучин Хиагт, одоогийн Алтанбулаг хотоор Монголд нэвтрэн дагаар орсон юм. Ингэж биднийг Хиагт хотод ирэхэд мөн л хятад худалдаачид мөн л хятад худалдаачид ихэмсэг зантай гудамжаар явахыг хараад тэднийг үзэн ядах сэтгэл төрж байж билээ... Энэ хүнд байдлаа Богдын засгийн газарт мэдэгдэж харж туслахыг хүссэний хариуд Хиагтын 100 цэргийн албыг хаалгаж амь залгуулж.../хуудас 88-89/
---------------------------------
Лаварын Сумьяа/1874-1935/-Түшээт хан аймаг Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/, Богд Хаант Монгол Улсын Ялгуун баатар: -...Иинхүү бидний ирсэн ардууд  Алтанбулагаас урагш байгаа Гялаан нуур хавиар буудаллаж, орох оронгүй учраас манж түшмэдүүдийн зусланы байр байсан асар гэдэг банзан байшинд орж хргал, түлээ түлж өдөр шөнөгүй галлан суухын дээр тэндээсээ  Алтанбулаг тийш явган очиж, хонь үхрийн гүзээ үүрэн авчирч амьдарч байсны дээр хойш урагш явсан ноёд түшмэдийн замыг тосон хишиг хайрыг гуйж байв. Энэ үед миний бие Богд Хаант Монгол Улсын засгийн газарт хүнд байдлаа илтгэсэн өргөдөл хүсэлтээ гаргаж...
Өвөр Монголын Шилийн голын чуулганы Сургаа Хөөрөг, Дархан Уул зэрэг газраар түшиц болгон хятадын цэргүүдийг цохиж 60 гаруй удаагийн тулалдаанд дайсныг ялж байгуулсан гавьяаг тэмдэглэж, Богд Хааны засгийн газраас..../хуудас 183-1990/
----------------------------------------
Хөхийн Сүх/1882-1938/-Түшээт хан аймаг Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/, Шинжааны Бор талд төрсөн: ...Энэ үед манай хошууныхан гэмингийн мөрдлөгөөс дүрвэж Зөвлөлт Оросын Тохойн тосгон хавьд нутаглаж байлаа. Нэг өдөр Сүхбаатарын журамт цэрэгт сайн дураар элссэн хүмүү цуглар гэхэд нь 50 гаруй хүн хамтарч....
Бүдүүний орчимд болсон тулалдааны дараа Дэмбэрэл туслагч Элбэг бид хоёрын хамт Дайчин ваны хүрээ орж Чойбалсан, Щетинкин нарт тусгай мэдээ хүргэх үүрэг аваад.../хуудас 213-216/
--------------
Цэрэний Тохноо/1881-1939/-Түшээт хан аймгийн Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/, Шинжааы Бор талд төрсөн: ... Нэг өдөр жанжин Сүхбаатар ирж, хорооны  цэргүүдийг дөрвөлжин маягаар жагсааж, дунд нь 2 цэргээр туг бариулж, өөрөө өөрөө голд нь морьтой зогсоод...цагаан цэрэг довтлон ирэхэд айлуудыг хамгаалан харанхуй тосон байлдаж Сахалтын даваагаар давуулан зугтуулсан юм..../хуудас 285-287/
----------------------------------------------
Орсоогийн Хасгаа/1890-1938/-Түшээт хан аймгийн Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/, Шинжааы Бор талд төрсөн:-.....Гэтэл үдээс хойш Улаан бургасын зүгээс гэмингийн морин цэрэг давшиж эхлэв. Ноёны овооны хавьд байсан манай 40 гаруй цэрэг тулалдаанд оролцож улмаар гардан байлдаж......
Хиагтыг эзэлснээс хойш хэд хоногын дараа Барон Унгерн болон залан Мэнгэтийн цагаан цэргийг мөрдөн хөөж..../хуудас 325-326/
----------------------------------------
Гомбын Хөхөө/1882-1935/-Түшээт хан аймгийн Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/:-...Гэтэл урьд банздуулсан шарх эдгэрч аниагүй байтал дахиж тамгийн газраа зарлага нар дуудаж ирэв...Учир нь хошуу нутгаас нэхэн ирж баривчлан авахаас айж Орхон, Сэлэнгэ мөрнийг уруудан явсаар Цөх голд хүрч буриад айлын мал хариулах, арьс нэхий элдэж сур хийх зэрэг ажил гаруй толгой хоргодож явав. Энэ зуур хүмүүсийн ярилцахаас дам дум сонсвол Орос газар хувьсгал болж "Революция" гэдэг хувьсгал болж.../хуудас 347/
--------------------------------------
Маадаагийн Хүрэлдий/1888-1940/-Хуучин Зүүнгарын Бор тал гэдэг газар төржээ: ...Нэг өдөр манай ах Сумьяа бэйсийн очоод ирэхдээ Бат-Очир, Хөхөө, Дэлэг бид хэдийг цуглуулж...Цагаантанд дүүгээ алуулсан цоохор Чулуудай дүү Луузангийн биеийг олж оршуулахаар явж байгаад цагааны цэрэгтэй тулалдаж Буянт буриадын байшин дотроос буудаж хэд хэдэн цагаантныг алж хавьтуулахгүй болохоор нь байшинд бөмбөг хаяж энэ эрэлхэг баатар харамсалтайгаар амь үрэгдсэн билээ..../хуудас 355-359/
--------------------------------------------------------------- 
Бандийн Цулбуурбат/1889-1938/-Түшээт хан аймаг, Сумьяа бэйсийн хошуу, Ил Тарвагатайн Бор тал гэдэг төржээ: -...Хиагтыг гэмингээс чөлөөлөх байлдаанд  явж... анх дэд жанжин Сумьагийн удирдлагад явж, сүүлдээ дэд жанжин Чойбалсан, хорооны дарга Дарьзавын ангид аравны даргаар явж Духын нарсанд хоёр удаа, Хулд, Бооц, Зэлтэр, Гуртын тавилан, Ламын гэгээний хийд, Ац, Баянгол зэрэг газраар цагаан Бароны цэрэг, Резухин, Сухаревын цэрэгтэй олон удаа тулалдаж.../хуудас 380/
---------------------------------------------------------------------
Очирын Цэрэндорж/1871-1937/-Түшээт хан аймаг, Сумьяа бэйсийн хошуу, Шинжааны  Бор тал гэдэг газарт төржээ:-...Би 1913 онд Богд Хаант Монгол Улсын цэрэгт Сумьяа бэйсийн удирдлагаар явж Даригангын нутгаар цөмрөн ирсэн Хятадын цэргийг бут цохих дайнд орж, Өвөр Монголын Шилийн голын чуулган, Сургаа Хөөрөг, Дархан уул, Бяруу хот хүртэл хөөж явлаа...1921.3.18-ны шөнө Маймаа хотыг дайран орж Заргачийн яам, Цахилгаан мэдээний газар, Гэсэр сүм зэргийг эзэлж анхны ялалтаа хийсэн юм... /379-381/
---------------------------------------------------------------------
Аюушийн Цэрэнжав/1894-1938/-Түшээт хан аймгийн Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/, Шинжааы Бор талд төрсөн:-...Дараа нь Сүхбаатар биеээр ирж Сумьяатай нууцаар  ярилцаж...Эцэг эх ах дүүсээрээ 2, 3, 4-өөр орж байв. Л.Сумьяа 2 дүүтэйгээ, О.Цэрэндорж 2 хүүтэйгээ, Ч.Бадгай 3 хүүтэйгээ, Лувсанданзаны 3 хүү гэхчлэн ах дүүсээрээ журамт цэрэгт орсон олон хүн бий...Манай сум дуусч, галын хүч дуусмагц зугтаж явсан гамин эргэн дайрсан юм. Манайхан түр ухарч, сум хэрэгсэл нөхөн авч, үдээс хойш эргэн байлдаж шөнийн бүрэнхийгээр Хиагт хотыг эргэн чөлөөлөн явсан юм.../хуудас 482-485/
----------------------------------------------------
Буяны Чоглон/1880-1937/-Түшээт хан аймгийн Сумьяа бэйсийн хошуу/Сэлэнгэ аймгийн Түшиг/: ...Ах Буяныг ноён дуудаж аваачаад/учир зүггүй зандран: -Чи ямар санааай  тэнгэр язгуурт, цагаан яст миний хатныг оршуулсан газар өмхий хүүрээ хаяж бузарласан санаагаа хэл! Түүнээс чинь болж, миний мэнд сүрэг малд тэнгэрийн нохой халдаж, бас бурхан сахиус догшрон элдэв муу ёрын үзэгдэл,  хар дарах зүүд, элдэв долоон юм болж байна. Мэргэд багш нарын шоонд энэ бүхэн чиний хүүрийн бузраас болж гэж айлдсан тул даруй энэ өдрийн дотор зайлуулахгүй бол чамтай ингэж үг хэлээр ярихгүй, төрийн хүнд цаазны банз ташуураар ярих болно гэдгийг урьдчилан мэдэгдье!-гэж заналхийлэв. Ах маань арга буюу хээрийн араатан хөндөж сэглэгдсэн биеийг хэсэг хэсгээр цуглуулан шуудай саванд хийж үүрээд өөр газар шилжүүлсэн билээ....Ингээд дүү Раашийн хамт журамт цэрэгт орж Хиагтыг чөлөөлөх байлдаан болон баруун замын ангид....../хуудас 522-523/
-------------------------------------------------------
Лойровын Чойнжир/1898-1936/-Түшээт хан аймаг, Сумьяа бэйсийн хошуу, Шинжааны  Бор тал гэдэг газарт төржээ: ...1912 онд ах АюушийН хамт Монголд ирж Богд Хаант улсад дагаар орсон юм....Ингэж сургууль хийж хэд хоножс байхад өдөр, шөнө ялгаагүй морьтой, явган хүмүүс ирж ардын журамт цэрэгт элсэж  байлаа... Хиагтыг чөлөөлсний дараа Сумьяа бэйсийн цэргийн хамт баруун замын байлдаанд гарч Хулдаагийн гол, Хавтгай харуулын Гурамсан, Нарийн шүрэн, Дух нарс, Өлийн Даваа, Бандид гэгээний хийд, Намнан уулын хошууны нутагт атаман Сухарев, захирагч Мэнгэт, Казаграндын цэргийг..../хуудас 556-557/
------------------------------------------------------------------------------------
Бүлтээн Чулуудай/1882-1921/-Түшээт хан аймаг, Сумьяа бэйсийн хошуу, Шинжааны  Бор тал гэдэг газарт төржээ. Ардын журамт цэргийнхэн зэвсэг олгохдоо цэрэг Чулуудайн буудах мэргэжил, байлдах авьяас чадварыг харгалзан хөнгөн пулемет гардуулж Хиагтыг байлдаанд оролцуулсан юм...Зугтаах газаргүй болохоор айлын хүмүүсийг байшингаас гаргаж, хаалгыг дотноос түгжээд байшингын завсраар ойртсон бүхнийг унагаж...нэг зальхай этгээд байшин дээр гарч гранат шидэн Чулуудайг хүндээр шархдуулжээ...Баатар эр Чулуудайн устгасан дайсны  тоо 22 хүрчээ.../хуудас 558-559/
---------------------------------------------
Чампаны Чулуудай/1866-1935/-Түшээт хан аймаг, Сумьяа бэйсийн хошуу, Шинжааны  Бор тал гэдэг газарт төржээ:-...1921 оны 2-р сард би саарал морио унаж, цахиур буугаа үүрээд гарсан билээ. Манай хошууны цэрэг Цагаан Ус харуулын Эрээн гэдэг газар ирж буусан юм....Хиагтыг чөлөөлсний дараа манай хошууны цэргүүд цоохор хорооны 20 гаруй цэргийн хамт Сумьяа, Пунцаг нарын командад Баруун замын байлдаанд мордсон юм.../560-561/

------------------------------------------
Хасын Ширнэн/1891-1938/-Түшээт хан аймаг, Сумьяа бэйсийн хошуу, Шинжааны  Бор тал гэдэг газарт төржээ/: -Би 1921 онд Сүхбаатарын ардын журамт цэрэгт элсэн орж....Монгол Ардын намынхаа дайчин урианд зоригжсон монголын ард түмэн Монголын ард түмэнд агт морьдоо сайн дураараа 5-10-аар нь туслан өгөх, эсвэл зохих үнээр нь худалддаг байв...Бид Зөвлөлтийн 105 дугаар ангийн явган бригадыг дагуулан газарчилж Хашаатын даваагаар давж уруудан... 
Түүний араас хэд хэдэн хүн ил гарч буудсан боловч морины хурдаар давхин ирээд "-Цагааны Ломбо буриад зэрэг нилээд хүмүүс байна- гэв. Бид тэдгээр цагаатны хойноос мөрдөн хөдөлж, Зэлтэрийн голын гарам дээр очиж үзвэл маш олон хүн морь тэрэг гарсан байлаа..../хуудас 666/
--------------------------------    
Бээтээгийн Элбэг/1898-1939/-Түшээт хан аймаг, Сумьяа бэйсийн хошуу, Шинжааны  Бор тал гэдэг газарт төржээ/: ... Сумь.яагын удирдсан зэвсэг тэмцэл олоогүй учир Оросын нутгаар дамжин Хиагтаар нэвтрэн...
Би Х.Сүхээгийн арванд цэрэг боллоо... Бүх цэрэг хөдөлж, Ханын хөндийг өгсөж шөнөжин явж, үүрээс ардын журамт цэргийн тагнуулын цэрэг 4 гаминг гарыг нь хүлээд аваад ирлээ.
/хуудас 668/
-----------------------------------------------------------------
Манай нутгийн баривчлагдсан хүмүүсээс 36 нь буюу 66.6 хувь нь амьд эргэж ирээгүй. Мөн 40 хувь нь 50-иас дээш насны, 10 хувь нь 60-аас дээш насны хүмүүс байжээ. Тухайлбал, 64 настай Д.Золбиныг 3 хүүхэд (Лодон, Шижээ, Батаа,)-ийн хамт, мөн О.Бүүвэйг гурван хүүхэд (Самдан, Боожоо, Донров,)-ийн хамт баривчилан цаазалсан. Тэр ч бүү хэл (69-н настай өвгөн Батдорж, Чоглон нарыг баривчилан Батдоржийг нь цаазалж, Чоглон нь шоронд нас барсан байдаг. Яахлаараа тэртээ тэрэнгүй хорвоогийн жамаар насан өөд болох дөхсөн тэднийг баривчилан цаазлах болов? Амьд сэрүүн байсан 35 партизаныг баривчлан 13-ыг нь цаазлаж 12 нь шоронд нас барсан байдаг. Гэтэл тэд нар чинь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцож Х.Чойбалсантай хамт Хиагтыг чөлөөлж түүний удирдлагын дор баруун замын байлдаанд оролцсон халуун эх оронч хүмүүс гэдгийг Х.Чойбалсан сайн мэдэж байсан байж таарна. Улсын бага хурлын нарийн бичгийн дарга байсан партизан Л.Дэмбэрэл нутгийнхаа партизан нарыг баривчлагдсан талаар Х.Чойбалсантай утсаар яриад долоо хоногийн дараа баривчлагдан шоронд нас барсан. Гэтэл Л.Дэмбэрэл нь баруун замын байлдаанд явж байхдаа Х.Чойбалсанг явгараад цагаантанд бүслэгдээд байхад нь бүслэлтийг дайран орж түүний амийг аварсан ачтан нь байсан юм. Яахлаараа ачийг нь бачаар хариулсан юм болоо?https://sonin.mn/news/culture/83500


Их хотын иргэн, 89 настай Д.Сүрэнжав: -Би Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн. Ингэж хэлэхээр хүмүүс "Аав, ээж тань Сэлэнгийн уугуул улс байх нь ээ” гэж хэлдэг юм. Аав, ээж хоёр маань Сэлэнгийн улс. Бас биш. Түшиг гэдэг түшигтэй, ээлтэй сайхан нутгийг өнөөгийн Монгол орны тэс өөр хоёр талаас, хойно урдаас нь ёстой л өнөө гүйгүүл адуу шиг зорин зүтгэж ирсэн улс. Аав маань алс баруун хязгаараас нүүдэллэн ирсэн цахар, ээж маань Хорь Буриадын нутгаас гүйж ирсэн буриад бүсгүй. Ялгуун баатар Лаварын Сумъяа тэргүүтэй цахаруудын нүүдэл эхлэхэд миний аав 33 настай байсан. Тэрнээс хойших арваад жил гэдэг нүүдэл, тэмцэл тулаан, шинэ газар суурьших гээд үндсэндээ амьд үлдэхийн төлөөх тэмцлийн он жилүүд байсан болохоор аав минь гэр бүл зохиогоод байх тийм цаг боломж үнэндээ байгаагүй нь лавтай. Нөгөө талаар аав минь гаминд алуулсан дүүгийнхээ хүүхдүүдийг өсгөсөн хүн. Ингэж явсаар аав минь тавин насны босгон дээрээ миний ээжтэй таарч учирч, хоёул амьдралаа холбосон тэр цаг хугацаа 1925 он байсан. Цахар Даваа, буриад Ханд хоёрын насны зөрүү 25 байсан гэдэг их тоо боловч ээж аав хоёрыг минь арваад жил сайхан амьдарч, таван сайхан хүүхэдтэй болоход саад болоогүй юм. Миний ах Гомбосүрэн 1925 онд, би 1928 онд, дараа нь миний дүү нар болох Дарьсүрэн, Дэмбэрэл, Норжмаа нар маань төрсөн. Аавыгаа хэлмэгдээд буудуулах хүртэл буюу 1938 он хүртэл ээж аавтайгаа элэг бүтэн сайхан амьдарсан. Бага нас маань Зэлтэр, Түшиг нутагтаа өнгөрсөн. Харин аавыгаа хэлмэгдээд буудуулсаны дараа ээжтэйгээ бид Алтанбулагт нүүж ирцгээсэн.
Хүүхдүүдийн хамгийн том нь ах арвангуравтай, би аравтай байсан. Зовлон үзсэн ээж минь "За гаднахь нь ноос, доторхи нь баас энэ хэдэн малаар би хэдэн хүүхдээ тэжээж чадахгүй ээ. Тиймээс төв бараадаж, хүүхдүүдээ сургууль бараадуулахаас өөр арга надад байхгүй” гэсэн юм. Зэлтэрээс Алтанбулагт ингэж л ээжийгээ дагаж ирсэн дээ, бид.
-Алтанбулагт бэлэн зэлэн амьдрал байгаагүй байх?
-Тийм л дээ, гэхдээ Алтанбулагийн сайхан тал нь их хөлийн газар, тэр үед зах зээлд орчихсон байсан юм шүү.
Алтанбулагт ирсэн зунаа ах бид хоёр худалдаа бэлтгэлийн газар туслах ажилчин хийлээ. Алтанбулагт ангийн үсний бэлтгэл гэж газар байлаа. Булигаарын завод ч гэнэ. Ангийн үсийг Орос руу гаргадаг газар гэсэн үг. Хонь, ямаа гээд таван хошуу малын арьс шир, агнасан амьтдын арьс, үс ноос нь ирнэ. Тэдгээрийг төрөл төрлөөр нь ангилж ялган нэг складнаас нөгөө рүү зөөнө. Гадагш гаргах сайныг нь ялгаж, сортолсон маягтай юм болдог байсан юм уу даа. Өдөржин арьс зөөнө. Ингэснийхээ төлөө ажлын хөлс гэж бутархай мөнгө авна. Өдрийн ажлын хөлс нь хоёртын мөнгөнөөс хорьтын мөнгө хүртэл байх. Өдрийн ажлаа дуусгаад гэр рүүгээ явахдаа мөнгө атгачихсан орой ээждээ бөөн баяр харьдаг байлаа. Өдрийн ажлын хөлсийг өдөрт нь шууд өгдөг бас мундаг байсан байгаа биз. Бид хоёрын ингэж олсон мөнгөөр ээж маань бидний хоол ундыг яаж болгодог байсан юм, болгоод зохицуулаад байдаг байсан. Ээж гэртээ зүгээр сууна гэж байхгүй. Хэдэн хүүхдийнхээ гэдсийг борлуулах гэхдээ айлын мод түлээ хөрөөдөхөөс эхлээд олдсон ажил юу л байна хийдэг байсан даа. http://ubsonin.mn/index.php?newsid=107


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.