Thursday, October 29, 2020

106. "-Ганц толгойгоороо дүүрье гэж бодлоо".


Жамбын Лхүмбэ/1902-
Ж.Лхүмбэ 1902 онд одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт 11 хүүхэдтэй малчин ард Жамбынд мэндэлжээ. Эгэл борог амьдрал дунд өссөн Лхүмбэ Ханхөгшиний хүрээнд шавилан сууж байгаад дараа ньмал маллах, жин тээх зэргээр амьдрал ахуйгаа залгуулж, улмаар сурч боловсрохын чухлыг ухаарч гэрээр монгол бичиг заалган сурч жасын бичээчийн ажил хийж, 1924 онд нийслэл хүрээнд иржээ. 


Нийтлэлч Алхан Болд. но.106. "-Ганц толгойгоороо дуусья гэж би бодлоо".

/О. Цэрэннадмид: "...Жишээлбэл, Лхүмбэ гэх миний өвөөг гавлаж, гинжилж, тамлаж байгаад цаазалсан. Тухайн үед миний ээж тэргүүтэй, Гэндэн сайдын охин Цэрэндулам нарын сэхээтнүүдийн хүүхдүүдийг эсэргүүний хүүхэд учраас ардын сургуульд сургахгүй гээд шугам жагсаал хийчихсэн, өөд өөдөөсөө хараад зогсож байгаа хүүхдүүдийн дундуур явуулж, нүүр рүү нь сурагчдаар хоёр талаас нь нулимуулж хөөсөн байдаг. Ингээд хөгшин ээж минь ажилгүй, охин нь сургуульгүй болсон гэж эмээ ярьдаг байлаа. Хөгшин аавыг шоронд ороход Владимир гэж бага хүү нь гарчихсан, эмээ нялх биетэй үлдсэн байдаг. Хоёр нялх хүүхэдтэй, бие тэнхэрч амжаагүй нялх хүүхэдтэй залуу бүсгүйд толгой хоргодох газар байхгүй байсныг бодохоор самсай шархирдаг. Гэр оронг нь НАХ Яамнаас битүүмжлээд эсэргүүний ар гэрт тусалсан хэнийг ч болов шийтгэх ялтай учраас эмээд минь туслах, орон гэрээр туслах, хооллох цайлах айл олдоогүй гэдэг. Ингэж ядарч зутарч явахад нь нярай хүү нь хатгаа авч эндсэн гэдэг. Хүү нь нас барчихаад байхад миний эмээ мөн ч зоригтой, цөстэй эмэгтэй байж шүү, эрх мэдэлтэн Гэндэнгийн машины дугуйн доор хүүгийнхээ шарилыг тавьж байгаад нөхөртэйгээ уулзуулахыг шаардсан байгаа юм. Ингэж өвөөг НАХ яамны шоронд байхад нь сүүлийн удаа уулзсан тухайгаа эмээ надад ярьдаг байсан...".
.."/http://npost.mn/a/166610

.... Жамбын Лхүмбэ(1902-1934). 1933 оны 12-р сарын 9-нд 6 сарын турш хэргээ хүлээгээгүй тамлагдан зовж байхдаа өгсөн түүний мэдүүлэг. "Амь насны тухай одоо ярих юм байхгүй, өнгөрсөн шүү дээ. Би тийшээ явахдаа ёстой нэг нарийн шалгаж үнэн мөнийг олоод өгөх юм байх гэж бодсон юмсан. Гэтэл тэгсэнгүй... зөвхөн хар амиа бодвол болох л байна. Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ ? Ганц толгойгоороо дүүрье би гэж бодлоо. Би бүүр шийдчихээд байна. Улсдаа зүтгэж яваад хайран залуу насаа алдах боллоо. Би их азгүй хүн юм ". /Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын архив. ХН-464 8-р хавтас/.



No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.